news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Мүүдис” агентлаг Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг тогтвортой түвшнээс бууруулж сөрөг хэмээн тодорхойлжээ. Мөн Засгийн газрын үнэт цаасны B1 үнэлгээг баталгаажуулсан байна. Харин Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлвийг нэг шатлалаар бууруулан “сөрөг” хэмээн дүгнэжээ. “Мүүдис” зэрэглэл бууруу...
эдийн засаг
Геологи, уул уурхай, газрын тосны эрх зүйн орчин урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой болно 2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит  ажил Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөвлөсөн 10 том ажлыг танилцуулж байна.     1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх. 2. Эрдэнэс таван т...
эдийн засаг
-МҮЭХ Оюутолгой компани 300 ажилтнаа халж байгааг шүүмжилж, хэлэлцээ хийхийг шаардлаа- “Оюутолгой” ХХК өчигдрөөс 300 ажилтнаа цомхотгож эхэлсэн. Одоо үүсээд буй эдийн засгийн хүндрэл болон дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн уналттай холбоотойгоор цомхотгол хийх шаардлагатай болсон гэсэн тайлбараас өөр зүйл хэлэх...
эдийн засаг
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Жаргалант тосгонд шинээр барьж байгуулсан өвлийн хүлэмжинд ургуулсан  өргөст хэмхийг  өнөөдөр хураалаа. “Түмэн сүйх”  ХХК Чингис бондоос авсан 940 сая төгрөгийн зээлээрээ өвлийн хүлэмж барьжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур голланд үрээр үрслүүлсэн өргөст хэмхийн дээ...
эдийн засаг
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр махны үнэд судалгаа хийдэг бөгөөд энэ долоо хоногт махны үнэ өссөн талаар мэдээллээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ нэг кг нь дунджаар 8785төгрөг, хонины ястай мах 7680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 160төгрөгөөр, ...
эдийн засаг
Төрийн өмчийн хороо өнөөдөр хуралдаж, Монголын хөрөнгийн биржийн удирдлагын томилгоог авч хэлэлцлээ. Биржийн гүйцэтгэх захиралд долоон хүн нэр дэвшсэнээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулсан байна. Харин түүнийг Хөрөнгийн биржийн захирлаар томилох эсэх асуудлыг Сангийн яам шийднэ гэж  Төрийн өмчийн хорооны Т...
эдийн засаг
Уул уурхайн компаниудын тэр дундаа нүүрсний уурхайнуудын үйлдвэрлэлийн зардлын 40 хувь нь тээвэрлэлтэд зориулагддаг. Тиймээс ч автозамын тээврийг халж, төмөр замаар нүүрсээ тээвэрлэх  нь нүүрсний салбарынхны мөрөөдөл гэж хэлж болно. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй  “Coal Mongolia”-гийн хувьд ч төмөр замын бүтээн ...
эдийн засаг
Олон жил хөрөнгө санхүү, шийдлээ олж чадахгүй байгаа Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт хүн үйлдвэрийн парк байгуулах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлэхээр яриа хэлцэл хийж буй. Энэ талаарх тодорхой мэдээллийг өгөхөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, “Са...
эдийн засаг
-Газрын тосны салбарт ажиллагсдын 75 хүртэлх хувь нь гадаадын иргэн байж болно- Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нийт 52 аж ахуйн нэгж, байгууллага 6333 орчим  гадаад иргэн уул уурхайн салбарт ажиллуулах хүсэлт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар уул уурхай, газрын тосны салбарт гадаадын 3467 и...
эдийн засаг
Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш 1803 төгрөг байна. Тэгвэл “Найман шарга” зах дээр долларын ханш 1802 төгрөгтэй тэнцэж буй. Харин Монголбанкнаас өнөөдөр ам.долларын ханшийг 1796.01 төгрөг хэмээн зарлажээ. Долларын ханшийг өнгөрсөн онтой харьцуулахад 363 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.  Өнгөрсөн дол...
эдийн засаг
Алтны ханш буурснаас болж Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компанийн орлого нэгдүгээр улиралд огцом буурч, борлуулалт нь 23 хувиар багассан байна. Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд 2.1 сая ам.доллар болжээ.  Нэгдүгээр улирлын байдлаар “Centerra Gold” компани нийт 116.7 мянган унци алт олб...
эдийн засаг
Эмээлт зах болон хөдөө аж ахуйн бирж дээр нэг килограмм цагаан ноолуурын үнэ 85 мянганд хүрлээ. Өнгөрсөн жил нэг килограмм ноолуурыг 65-68 мянган төгрөгөөр ченжүүд худалдан авч байсан бол энэ хавар  85-86 мянган төгрөгт хүрээд байна. Ноолуурын үнэ цаашдаа өсөх төлөвтэй байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа бөгөөд ...
эдийн засаг
Монголчуудын нэг хэсэг нийтээрээ шуугиж байгаад чимээгүй болчихдог зан ам.долларын ханшийн савлагаан дээр ажиглагдах болов. Чимээгүй суугаад хүлээн зөвшөөрдөг үе эхэлсэн бололтой. Хүмүүсийн дунд “долларын ханш даварч байна” гэсэн яриа төдийлөн сонстохоо больж. Энэ чигээрээ дасан зохицоо юм гэмээр. Гэтэл ам.долларын төг...
эдийн засаг
Монгобанк өнөөдөр /2014.05.20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгобланк 20 сая ам.долларыг 1820.15 төгрөгийн хаалтын ханшаар, 46.5 сая юанийг 292 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдаалсан байна. Мө...
эдийн засаг
Үртэй хүн жаргалтай гэдэг. Тийм ээ. Айл гэрийн амьдралд аз жаргал бэлэглэгч бидний жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудын маань тэсгэл алдан хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй Эх үрсийн баярын өдөр билээ. Энэ л өдөр эцэг, эхчүүд бид энхрий хонгор үрсээ дагуулан “Хасхүү”-тэй хамт нэгэн өдрийг тун чиг зугаатай өнгөр...
эдийн засаг
Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдах дээрх өдөрлөгүүд өдгөө 15 жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний Татварын Алба тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөв...
эдийн засаг
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэчилж шийдье” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно. Энэ удааагийн уулзалтын үеэр “Монголдоо бүтээцгээе” уриалгыг дэвшүүлэн, импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн талаар ярилцах ажээ. Уулзалта...
эдийн засаг
Украины зүүн өмнөд нутгийн хямрал Хар тэнгисийн хавийн улаан буудай, эрдэнэ шишийн экспортод аюул учруулж байна гэж Bloomberg мэдээлэв. Үүний үр дагавараар дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ өсч эхэлжээ. Чикагогийн бирж дээр улаан буудайн үнэ 2,2 хувиар нэмэгдэн, нэг бушелийг  $7,3175 доллараар (тонн нь $272,06) зара...
эдийн засаг
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ЗҮТГҮҮРҮҮД ЯАГААД ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙГАА ВЭ ? “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувь­цаат компани 60 сая ам.доллараар гол замын таван зүтгүүр, сэлгээний нэг зүтгүүр авсан ч хэрэгцээгүй эд болсон. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийнхэн ТӨХК-ийн зүтгүүрүүдийг тоож авч хэлэлцээгүй тухай мэдээлэ...
эдийн засаг
Дорноговийн Өргөн суманд “Сэнж Сант” компани цементийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд Европын сэргээн босголт банкнаас 65 сая ам.долларын зээл олгохоор болсон бөгөөд 20 сая ам.долларыг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжид зарцуулах ажээ.  Үйлдвэрийн барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн...
эдийн засаг
Ийн асуух хүн олон байна. Тэр бүү хэл “Тэр мөнгө сэм үрэгдээд дууссан. Засаг мөнгөгүйдээд хэрэглэчихсэн юм биш биз” гэх хар дагуулан өгүүлэх нь цөөнгүй. Тэгвэл өнөөдөр болсон “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Чингис бондын зарцуулалт, үлдэгдлийн талаарх мэдээллийг өгсөн юм. Түүний хэлсн...
эдийн засаг
-Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо анхны чуулганаа хийж байна- Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо өнөөдөр Гадаад харилцааны яаманд чуулга уулзалт хийж байна. Чуулганыг  тус холбоо, Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 19 а...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр мал аж ахуйн салбар эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаарх тойм мэдээлэл өглөө. Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг эзэлдэг бөгөөд экспортын орлогын 10 хувийг бүрдүүлж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга ...
эдийн засаг
Ц.Дамдинсүрэн: Атомын цахилгаан станц барих ажил урт хугацааны судалгаа, шинжилгээ шаарддаг “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тод­руулах аян”-ы хүрээнд Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Дамдин­сүрэнтэй ярилцлаа. -Цөмийн энерги гэхээр л атомын цахилгаан станц, шар...
эдийн засаг
Урин хавар айлчилж, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа ид сэргэж буй энэ цаг дор “Mongolia mining 2014”олон улсын үзэсгэлэн үүдээ нээлээ. Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нөгөө талаар зорилтот зах зээлээрээ Монголыг “онилсон” 120 компанийн төлөөлөгчид өчигдөр “Буянт-Ухаа” цогцолборт х...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 19,4 сая хээлтэгч мал тоологдсон талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнээс олон жилийн дунджаар 80,0 хувиар төл авна гэж үзвэл 15,5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 8,475 ...
эдийн засаг
2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Tsag.mn 24 цаг mn, Fact.mn, сайт дээр “Financial times” сонин Уул уурхайн сайдыг “тэнэг толгой” гэж тодорхойлов” гарчигтай нийтлэл гарсан байна. Энэхүү нийтлэлд баримтын ноцтой алдаа гарсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг 3 дугаар сард Канад улсын То...
эдийн засаг
2013 оны эхний улирлын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 249 компанийн 17.7 хувь нь буюу 44 ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Үүнээс 11 ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Үүнд “Газар сүлжмэл” ХК нэ...
эдийн засаг
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляци өнгөрсөн сард  хоёрдугаар сарынхаас 0.8 хувиар нэмэгдэж, 12.4 хувьд хүрчээ. Хэрэглээний үнийн улсын индекс нэг сарын хугацаанд 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрэ...
эдийн засаг
Засгийн газар, Монголбанкнаас  хамтран найман хувийн хүүтэй зээл гаргаж байгаа.  Жилийн эцэс болж байгаатай холбоотой уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй болжээ. Энэ нь жилийн эцсээр ...
эдийн засаг
Оюутолгой компани болон Залуу удирдагч соёл солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамж сургалтуудыг амжилттай дүүргэсэн нийслэлийн ерөнхий боловсролын 27 сургуулийн 46 залуу манлайлагч батламжаа гардан авлаа.   Тус компани Мон...
эдийн засаг
Ам.долларын ханшийн өсөлт сулрахгүй хэвээр байна. Он гарсаар долларын ханш 1760-аас доошоо орохгүй байгаа нь Монголд орж ирэх мөнгөний урсгал царцсантай холбоотой юм. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларын ханш 1788-1791 төгрөг байна. Харин өнгөрсөн өдрүүдэд 1793 төгрөгт хүрээд бага зэрэг буурч байгаа энэ а...
эдийн засаг
Зарим аймаг, хотын усан хангамжийн байгууламж, хувь нийлүүлсэн нийгэмлэг, лаборатори, худалдааны чөлөөт бүсийг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахаар болсон байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх обьектуудыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шинэчлэн баталжээ. Ингэхээ...
эдийн засаг
-Энэ асуултын хариуг гол төлөв Цагаан сарын өмнө зохиогддог үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс харж болно- Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриатайгаар болж өнгөрлөө. Монголдоо бүтээе гэж уриалсан мөртлөө Хятадад үйлдвэрлэсэн цүнх тараасан, эдийн засгийн хөгжлийг хариуц...
эдийн засаг
Засгийн газар, Монголбанк хамтран жилийн найман хувийн хүүтэй зээлийг гаргаад бүтэн нэг жил болох гэж байна. Тиймээс энэ зээл эзэддээ хэрхэн хүрсэн бэ, эдийн засагт ямар үр дүн үзүүлсэн талаар зээлд хамрагдсан иргэдийн дунд Барилга хот байгуулалтын яамнаас судалгаа хийхээр болсон байна.  Найман хувийн хүүтэй зээлд нийт...
эдийн засаг
Монгол Улс энэ жил 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд үүний тодорхой хэмжээний нүүрсийг БНХАУ-тай хийсэн “Чалко”-гийн гэрээний өрөнд экспортлох ёстой. “Чалко”-гийн өрийг энэ зундаа, зургадугаар сард амжиж дуусгах тухай Уул уурхайн яамнаас мэдээлж байсан. Гэтэл өрийн экспортыг хийх  “Эрдэнэс Тавантолго...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж энэ сарын 24-28-ны өдрүүдэд нийт 49 ХК-ийн 197079 ширхэг хувьцааг 273 сая 104 мянга 454.49 төгрөгөөр арилжаалсан байна. Хөрөнгийн биржийн Топ-20 индекс долоо хоногийн дүнгээрээ 1.51 хувиар буурчээ. Нийт 295 хэлцэл хийгдсэнээс хөрөнгө оруулагчид “СОР” ХК-ийн хувьцааг хамгийн идэвхтэй худалдан авл...
эдийн засаг
“Мастер пропертис” компанийн гаргасан судалгаагаар нийслэлд байршилтай орон сууцны нэг ам.метрийн үнэ гуравдугаар сарын байдлаар 22 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд зарагдаж байгаа орон сууцны метр квадратын үнэ дунджаар хоёр сая 353 мянган төгрөг байна.  Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 437.7 мянган төгрөг...
эдийн засаг
Нүүрсний салбарт хүнд асуудал тулгараад удаж байна. Ихэнх компаниуд экспортоо зогсоож, одоогоор таван компани л Хятад руу нүүрсээ нийлүүлж байна.  Монголын нүүрсний хувьд ганц худалдан авагчтай учраас дэлхийн зах зээлийн үнэ гэхээсээ жишиг үнээр зарагдсаар ирсэн. Энэ нь компаниудад алдагдалтай байсан учраас Засгийн газ...
эдийн засаг
Бизнесийн байгууллагуудыг төлөөлдөг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ам.долларын ханштай холбоотой мэдэгдэл гаргажээ. Одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1780 орчим төгрөг байгаа бөгөөд энэ нь ам.доллараар төлбөр тооцоо хийдэг бизнесийн байгууллага, компаниудад ихээхэн хохиролтой байгаа.  Аливаа биз...
эдийн засаг
"Аялал жуулчлал ба ажил эрхлэлт" хөдөлмөрийн яармагт 440 гаруй ажлын байр зарлагджээ Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Аялал жуулчлал ба ажил ...
эдийн засаг
Эрчим хүчний сайд М.Сономпил хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхэллээ. Өвөрхангай аймаг бол дулааны станцгүй 10 аймгийн нэг юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжин сууршилт нэмэгдсэнээс аймгийн төв Арвайхээр хот 35 мянга гаруй оршин суугчтай болжээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр шинээр барилга орон сууц...
эдийн засаг
Энэ жилийн ургац тариалалтын төлөвлөгөө гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын сарын сүүлчээс эхлээд тариалж эхлэх юм байна. Өнгөрсөн жилийн хувьд таримлын сэлгээнд тосны ургамал /рапс/-ыг оруулж ирсэнээс улаанбуудай тарих хэмжээ 10 хувиар буурсан талаар салбарын Дэд сайд Ц.Туваан хэлж байсан. Арваннэгдүгээр сард бүрэн дуусч ...
эдийн засаг
Шинэчлэлийн Зас­гийн газрын үйл ажил­ла­гааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Тиймээс 2016 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 хувийг 1: 50.000 геологийн зураглалаар бүрхэх төлөв­лөгөөг холбогдох газрууд нь гаргаад байна. Уг ажилд өн­...
эдийн засаг
Монголбанк, Сангийн яам хамтран валютын ханшаас үүдэх хохирлыг арилгах тушаал гаргажээ. Энэ нь гаалийн байгууллагад хамаарах буюу гаалийн төлбөр, тооцоонд хэрэглэх төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бараа мэдүүлсэн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцож байхаар боллоо. Өөрөөр хэлбэл, хилийн хяналт ш...
эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банк Монголын ипотекийн корпораци /МИК/-д хувь эзэмшихээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах зорилгоор МИК-д төр тодорхой хувь эзэмших нь зүйтэй гэж үзэж засгийн газраас тогтоол гаргасан. Энэ дагуу төр хувь э...
эдийн засаг
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон яамны удирдлагууд, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжав болон тус төвийн хамт олон ЭХЯ-нд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан  ахмадуудаа өчигдөр хүлээн авч уулзан, яамн...
эдийн засаг
Азийн хөгжлийн банкнаас дэлхийн улс, орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийдэг бөгөөд энэ удаагийн судалгааг Азийн хөгжлийн банк /АХБ/-ныхан өнөөдөр танилцууллаа. Тайлангийн хуралд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Ян Хансэн, Эдийн засагч Л.Амар хүрэлцэн ирсэн юм. Судалгаа...
эдийн засаг
Монголын ипотекийн корпорацид Хөгжлийн банк хувь эзэмшихээр болж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах зорилгоор Монголын ипотекийн корпорацид төр тодорхой хувь эзэмших нь зүйтэй гэж үзэн, хувь эзэмшихэд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэр...
эдийн засаг
“Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл 2014” сэдэвт олон улсын чуулга уулзалт Хятадын нүүрсний хамгийн том  муж болох Шансид болж байна. Энэхүү чуулга уулзалт дөрөв дэх жилдээ болж байгаа бөгөөд коксжих нүүрсний зах зээлийн талаар ярилцаж байгаа юм байна. Уг хуралд Монголын талаас экспортлогч компаниуд болон  зарим...
эдийн засаг
Монгол Улс энэ хавар  315 мянган га талбайд үр тариа, 304 мянган га-д буудай, 15.4 мянган га-д төмс,8.3 мянга га-д үр тариа тариалахаар болжээ. УИХ-аас хаврын тариалалттай холбоотойгоор 20 мянга тонн хүртэлх үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Алтай хязгаар, Буриадаас үр импортолж байгаа а...
эдийн засаг
Монгол хөдөө аж ахуйн эх орон гэдэг хэрнээ хуурай сүү импортоор авдаг. Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403 сая литр бол нийслэлчүүдийн хэрэгцээ 163 сая литр байгаа юм. Гэтэл нийт боловсруулсан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж чаддаг ажээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг...
эдийн засаг
Хоёрдугаар сард тогтмол өсөлттэй байж өчигдөрхөн 1800 хүрэх шахаж байсан ам.долларын үнэ 45 орчим төгрөгөөр буурлаа. Өнгөрөгч өдрүүдэд “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж буй ам.долларын ханш 1795 төгрөгт хүрсэн бөгөөд ийнхүү өссөн шалтгааныг эдийн засагчид нүүрсний салбарын экспорт тэг зогссонтой хо...
эдийн засаг
Хүнсний зах, худалдааны төвд худалдаж буй махны үнийн судалгааг Нийслэлийн статистикийн газар/НСГ/-аас  гаргажээ. Энэ долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай махыг 6765 төгрөг, үхрийн ястай махыг 8295 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, ү...
эдийн засаг
Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 926.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 15867 иргэнд 897.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор болсон байна. Түүнчлэн 844.8 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилж...
эдийн засаг
Энэ онд  29.7 тэрбум төгрөгийг нь Тогт­воржуулалтын санд шилжүүлэхээр  баталсан. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон байна. Хэдийгээр энэ нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч өнгөрсөн оны эхний сар...
эдийн засаг
Энэ сарын 19-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.9 хувь, өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар тус тус буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ удаагийн статистик мэдээллийг харвал, хүнсний үнэд хамгийн гол жин дардаг хонь, үхрийн ястай мах болон үхрийн цу...
эдийн засаг
Мухардалд орсон асуудлаа ярилцахаар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт цугларсан нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байсан ганц гол асуулт нь Монгол хэзээ экспортын төмөр замтай болох вэ? Төмөр замын асуудал хариуцсан салбарын сайд нь зав муутайхан байсан уу, нүүрснийхэн хүлээж байсан гол асуултандаа ...
эдийн засаг
Нүүрсний салбарыг өөд татахын тулд хүрэн нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлахыг Уул уурхайн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, одоогоор Монгол Улс 175.5 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй байгаа бөгөөд үүний 100 гаруй тэрбум тонн нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нөөц байгаа ажээ. Үүнээс ердөө...
эдийн засаг
Дэлхийн банкны группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци “Дэлхийн худалдааны түншүүд” 6 дахь хурлаа саяхан Португалийн нийслэл Лисбон хотод амжилттай зохион байгуулжээ. Энэхүү хуралд 56 орны шилдэг 120 орчим банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид чуулсан бол Монгол Улсыг төлөөлж “ХасБанк”-ны г...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийг судалдаг юм. Энэ долоон хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувь, долоон хоногийн өмнөхөөс 0.6 хувиар өссөн ажээ. Махны үнийн хувьд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үх...
эдийн засаг
ОХУ-ын Улаан-Үд хотноо Монгол, Оросын бизнес форум хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа аж. Тодруулбал, дээрх арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2014 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулаг...
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэрэгжүүлж буй Сахилга хариуцлагыг сайжруулах сарын аяны хүрээнд Буянт–Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас /ХМХА/ шат дараатай арга хэмжээ зохион байгуулах ажээ. Энэ дагуу тус боомтод ажлын байр, дүрэмт хувцас, ажлын цагийн бүтээмж, зөв харилцаа, санал хүсэлт, сурталчилг...
эдийн засаг
Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа тайлагнасан байна. Тус станц одоогийн байдлаар дөрвөн зуухтай бөгөөд хүндрэл, сааталгүй хэвийн ажиллаж байгаа ажээ. Шөнөдөө 32 мВт, өдөртөө 33 мВт-ийн цахилгаан ачааллын горимоор хоногт 784  мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Диспетчерийн үндэс...
эдийн засаг
Энэ жил манай улс 404 мян.тн улаан буудай хураан авсан. Энэ нь дотоодын гурилын үйлдвэрүүдийг хангаж дийлэхгүй хэмжээ. Тиймд 100 мянган тонн улаан буудайг буудай хямдхан байхад авчирч нөөцлөхгүй бол гурилын үнэ өсч иргэдийн нуруун дээр маш том ачаа болно гэж ҮХААЯам-ны сайд Х.Баттулга мэдэгдэж байсан билээ. Энэ асуудал...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” /ЭТТ/ болон “Элгэн” өрөмдлөгийн компани Өмнөд Солонгосын төрийн өмчит  “Korea Gas Corporation” (KOGAS)-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.  Хамтын ажиллагааны хүрээнд дээрх компаниуд  эрчим хүчний эх үүсвэр болох нүүрсний давхаргын метан хийг ашиглах технологийг нэвтрүүлэх талаар су...
эдийн засаг
Манай улс өнгөрсөн онд гадаад зах зээлд 18 сая орчим тонн нүүрс экспортолсон төдийгүй энэ жил уг хэмжээг 34 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн. Гэвч бодит байдал дээр нүүрс экспортлогч “Энержи Ресурс”, “МАК”, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” гэх мэт хуруу дарам цөөхөн компаниас бусад нь үйл ажиллагаагаа зогсоож, үүдээ ба...
эдийн засаг
Өнгөрсөн жилүүдэд ам.долларын ханш төгрөгийн эсрэг харьцангуй сул байсаар л ирлээ. Энэ нь мэдээж импортлогчдод ашигтай, сайн сайхан байсан биз. Харин энэ удаад ханш чангарахтай зэрэгцэн импортлогчид түрүүчээсээ асар их алдагдал хүлээх болжээ. Ялангуяа томоохон дүнтэй, тансаг зэрэглэлийн гэх импорт хийдэг нөхдүүд бараг ...
эдийн засаг
-Импорт багасч, зохистой хэрэглээ бүрэлдэж эхэллээ- Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Н.Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Гадаад худалдааны тэнцэл Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадн...
эдийн засаг
Фото: Mark Wilson / Getty Images / AFP Улсын бүтцийн болон хувийн компаниудын өр 100 их наяд ам.доллараас давсан байна. Энэ тухай Олон улсын тооцооны банкны (BIS) мэдээнээс иш татан Bloomberg мэдээлэв. Харьцуулахад, 2013 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 87,18 их наяд ам.доллар болжээ. Тус банкны мэдэ...
эдийн засаг
УИХ дахь МАН-ын зарим гишүүдийн санаачилсан Худалдааны тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн шатандаа яваа. Тэгвэл, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулан бизнес эрхлэгчдээс хуулийн төсөлд санал авч эхэлжээ. Хуулийн төсөл нийт есөн бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хэд хэдэн чухал асуудлыг тусгасан байн...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК нь далд уурхайг ашиглах талаар “Рио Тинто”-той Монгол Улсын Засгийн газар гэрээ хийх талаар яригдаж байгаа ч тодорхой түвшинд хүрээгүй өдийг хүрсэн. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай гэрээ хийж чадвал далд уурхайг ашиглаж, эдийн засгийн томоохон хөшүүрэг бий болно гэдгийг улстөрчид төдий...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн шинэ гүйцэтгэх захиралд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороонд авч дууссан байна. Харин сонгон шалгаруулалт хэзээ дуусч, шийдвэр гарах нь тодорхойгүй байгаа талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Монголын хөрөнгийн бирж сүүлийн үед удирдлагын төвшинд нэлээд хөдөлгөөнд...
эдийн засаг
Ашигт малтмалын газраас хууль, дүрэмд заасан шаардлагыг биелүүлээгүй хоёр компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрээгүй тул ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  Энэ нь “Говь резерв” ХХК, “Ариун ...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцов. Энэхүү баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын Чи Хуа группын Юyшэнгминг ХХК барьж ашиглалтанд о...
эдийн засаг
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №054
эдийн засаг
ХХБ-ны хэрэгцээнд ПОС терминал т ө х өө р ө мж , т үү ний СИМ карт болон САМ модулийн хамт нийл үү лэх байгууллага сонгон шалгаруулах бит үү мжилсэн тендерт оролцохыг урьж байна.  Тендерт материалаа ир үү лэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Ү йл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх Тендерийн матер...
эдийн засаг
Монгол улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар, үзлэг оношлогоо идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах хууль ёсны шаардлага тулгардаг билээ. Иймд Төрийн банкны Улаанбаатар хот дахь салбар нэгжүүдээр 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жолоочийн даат...
эдийн засаг
“Монголын геологи хайгуул 2014” чуулга уулзалтыг   энэ сарын 20-23-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн   ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцох боломж олгохын дээр   судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн су...
эдийн засаг
Сүүлийн үед Үндэсний Аудитын газартай холбоотой “Эрдэнэс-Тавантолгой” компанийн булхайг Үндэсний Аудитын газрынхан илрүүллээ гэсэн тухайн компани, аж ахуй нэгжийн бизнесийн нэр хүндэд халдсан, үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээ, мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалтайгаар гаргах...
эдийн засаг
Монголын сүүний нэгдсэн холбоо,Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран "Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган"-ныг  энэ сарын 20-ны 8:30 цагт Улаанбаатар чуулгын төв танхимд зохион байгуулахаар боллоо. Тус чуулганд 20 гаруй бүс нутгийг хамарсан фермерүүдээс төлөөлөгч оролцож гурван асуудлын талаар хэлэлцэнэ. Үүнд шин...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд хэнийг томилох вэ гэдэг эдийн засгийн хүрээнийхний анхаарлын төвд байна. Шинэ оны дараахан тус биржийн гүйцэтгэх захирлаар гурван жил ажилласан Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж, түүний оронд сонгон шалгаруулалт явуулахаар болсноо Төрийн өмчийн хороо мэдэгд...
эдийн засаг
Монгол Улсад хүнсний салбар үүсч хөгжсөний ойн баярыг тохиолдуулан салбарынхан Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт нэвтрүүлж буй дэвшилтэт техник, технологи, салбарын ажил мэргэжлийн уралдаан, арга хэмжээг зохион байгууллаа. Уралдааныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын хүнсчдийн холбооноос зохион байгуулсан бөгөөд у...
эдийн засаг
Эдийн засгийн өсөлтөөс үүдэн цалингийн түвшин өсөх хандлагатай байна. Аж ахуйн нэгжүүд нэрлэсэн цалингаа дунджаар 14.2 хувиар нэмэх төлөвтэй гэсэн судалгааг  Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газрын мэргэжилтүүд гаргажээ. Тус банкнаас инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааг өнгөрсөн сард хийж 400 аж ахуйн нэгж, 1...
эдийн засаг
Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн лидерүүд хуран цугларч, эх орноо хэрхэн илүү хурдтай хөгжүүлэх вэ хэмээн санал бодлоо уралдуулдаг Монголын эдийн засгийн чуулган тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганы үйл ажиллагааны ивээн тэтг...
эдийн засаг
Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах төслийг хариуцан ажиллаж байгаа "Эрдэнэс МГЛ" компанийг төрийн өмчит корпораци болгох гэнэ. Корпорацийн үйл ажиллагааг Сингапурын нэгэн компанийн жишгээр хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд ТУЗ-ийнхөө гишүүдийн 30 хувийг гадны мэргэжилтнүүдээр, 30 хувийг үндэсний томоохон менежерүү...
эдийн засаг
Монголын хүнсчидийн холбооныхон маргааш болох ээлжит их хурлаараа ирэх дөрвөн жилд тус холбоог толгойлох ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд тус холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ажилласан билээ. Тус холбооны VI их хурал маргааш 09.00 цагт “Blue Sky”-ын ...
эдийн засаг
“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудыг маргааш тодруулах бөгөөд сугалаанд оролцох хүмүүсийн тоог эцэслэлээ. Хамгийн хямд үнээр байр захиалахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн. Үүнээ...
эдийн засаг
Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг 20 орчим гадны томоохон зээлдүүлэгч нар 4.2 тэрбум ам.долларын зээлийг “Рио Тинто” группт “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулж олгохоор амлаад байгаа. Олон улсын зээлдүүлэгч байгууллагуудын эцсийн шийдвэр энэ сардаа багтаж га...
эдийн засаг
Шатахууны хилийн үнэ ирэх сараас нэмэгдэх тухай мэдээлэл гарсан бөгөөд хилийн үнийг дагуулж, импортлогчид шатахууны үнээ нэмэх вий гэсэн айдас байгаа. Тэгвэл Газрын тосны газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх талаар импортлогч компаниуд, ялангуяа хөнгөлөлттэй зээл авсан гэрээт компаниудад зөвлөж буй ажээ. ...
эдийн засаг
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2905 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Үүнээс 1304 нь ашиглалтых, 1601 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.5 хувийг эзэлж буй ажээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэ...
эдийн засаг
Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих төслүүдийн сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албаны хүмүүс хийсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэржилтийн төслийн сонгон шалгаруулалтыг за...
эдийн засаг
Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслийн талаар мэдээлэл хийлээ Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалтын явцын талаар Ажлын хэсгийн дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал А.Мөнхбат, дэд дарга, Ерөнхий сайдын зөвлөх О.Цо...
эдийн засаг
Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ тааруухан байгаа. Тиймээс экспортын нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийг дүнгээр тооцож авах журмыг Засгийн газраас батлав. Уг журам дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өмнө нь урд хөршийн зах зээл дээрх...
эдийн засаг
Улсын хэмжээнд 15.2 сая хээлтэгч мал байгаагаас өнөөдрийн байдлаар  3.6 сая төл хүлээн авсан байна. Төлийн бойжилт 97.6 хувьтай байгаа аж.  Баян-Өлгий, Дундговь аймагт мал төллөлт 50-аас дээш хувьтай бусад аймагт 30-аас дээш хувьтай байгаа нь нийт төллөх малын 18-20 хувьд хүрсэн гэдгийг салбарын яамнаас дуулгав.  Бог м...
эдийн засаг
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх заалт, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тушаалын дагуу байгуулагдсан хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр татварын орчныг тогтворжуулах гэрчилгээ олгоход дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Орон тооны бус...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор 2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын найман ажлыг хэрэгжүүлэхэд бэлэн болж ЭХЯ, Монгол Улсын Хөгжлийн банк, аж гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлө...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг анх өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны дотор багтаан авахаар зарласан ч учир битүүлэг шалтгаанаар долоо хоногоор хойшилсон байдаг. Ингээд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 10-ны өдө...
эдийн засаг
Дэлхийн банкн аас бүс нутаг бүрийн эдийн засгийн байдал, ирээдүйн төлвийг тандсан тоймыг улирал тутам гаргадаг. Энэ оны эхний улирлын Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм ыг Сингапур улсад хэвлэн гар гах ажээ.   Уг тойм нь АНУ-ын З асгийн хөгжиж буй зах зээлд анхаарал хандуулж эхлэх үе болон БНХАУ   бүтций...
эдийн засаг
“Монгол-Жонш” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өнөөдөр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын жоншны холбоо хамтран санал солилцох хэлэлцүүлэг хийлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичгийг намрын чуулганаар баталсан бөгөөд дагалдуулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ...
эдийн засаг