news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөр өчигдөр Дархан Уул аймагт нээлтээ хийлээ. Тус аймагт эхний ээлжинд 189 айлын орон сууц баригдах бөгөөд барилга угсралтын ажлыг "Бурхантын бү... | эдийн засаг |
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү. Олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн Орос, Монголын гадаад харилцаа өнөөдөр 1.6 тэрбум доллараар хэмжигдэж байна. Үүнээс манай улсын импорт 1.5 тэрбум ам.доллар, харин экпортын хэмжээ бараг 2,5 д... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.ЧУЛУУНБАТТАЙ ярилцлаа. -Та бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаас гадна өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч байсан хүн. Хар зах дээр ам.долларын ханш бараг 1800 төгрөгт хүрлээ. Үүнийг юу гэж харж байна вэ. Төгрөгийн ханш ингэж суларч байгаа нь сайны дохио юу, муугийн шинж үү. Ханшийн эн... | эдийн засаг |
Арилжааны банкууд болон "Найман шарга" зах дээр өчигдөр 1867 төгрөгөөр зарагдаж байсан ам.долларын ханш нэг өдрийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэж 1877 төгрөг болов. Ийнхүү нэг хоногийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг огцом өсөлт юм. Тиймээс ам.долларын ханшийг тогтворжуулах талаар дорвитойхон арга хэмжээ авахгүй бол эд... | эдийн засаг |
Герман, Япон, Энэтхэгт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь гангийн үйлдвэрлэлтэй холбоотой юм. Иймээс Австралийн Засгийн газраас нуүрсний экспортыг бодлогоор дэмжиж эхэлсэн байна. "Пибоди энержи"-гийн таамаглаж байгаагаар ойрын гурван жилийн хугацаанд Хятад болон Энэтхэгийн экспорт 100 сая тонноор нэмэгдэх бол Азийн о... | эдийн засаг |
Эх сурвалжаас авсан мэдээллээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ. Эл асуудал УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх юм байна. Удирдлагыг өөрчлөхтэй холбоотойгоор оронд нь хэнийг СЗХ-г удирдуулах вэ гэх асуудал эрх баригчдын дунд хөндөгдөж эхэлсэн тухай яриа байна. Үүгээр ... | эдийн засаг |
-Монголд хувийн хэрэглээ асар өндөр, нийтийн хөрөнгө оруулалт маш бага болсон. Энэ нь далд эдийн засаг Монголд асар хүчтэй цэцэглэж байгаагийн илрэл хэмээн германы эдийн засагч Ханс Вернер Зинн тайлбарласан байна лээ- Хэдхэн хоногийн өмнө ханшийн савалгаанаас болж “боож үхэх” нь холгүй бухимдлаа илэрхийлж суусан монго... | эдийн засаг |
Энэ сарын эхээр Замын-Үүд-Эрээний чиглэлийн өргөн төмөр замын хоёрдугаар шугамыг холбон тууз хайчлах ёслол Монгол Улс, БНХАУ-ын торгон хил дээр болжээ. Замын-Үүд-Эрээний өргөн төмөр замын шинэ шугам нь1956 онд Хятад, Монгол, ЗХУ-ыг холбосон төмөр зам нээгдсэнээс хойш тавьсан хоёр дахь төмөр зам юм. Шинэ шугам ашиглалт... | эдийн засаг |
Монгол Улс эрдэс баялгаа түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, экспортод гаргах зорилго тавиад удаж байгаа билээ. Хэдийгээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, ган үйлдвэрлэхээр төлөвлөж буй ч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд асар их хөрөнгө шаардагдаж буй юм. Албаны эх сурвалжаас өгсөн мэд... | эдийн засаг |
Нүүрс ангилан олборлох технологийн гурвалсан гэрээ байгуулагдлаа /ХБНГУ-ын Виртген групп, Шивээ-Овоо ХК, “Жи-Эм Си” Групп хамтран гурвалсан гэрээ байгуулав/ Өнөөдөр Coal Mongolia-2014 чуулганы үеэр ХБНГУ-ын Виртген групп, Шивээ-Овоо ХК, “Жи-Эм Си” Групп хамтран Шивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлолтын дэвшилтэт... | эдийн засаг |
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын айл өрхийн халаалтыг шийдвэрлэх зорилгоор шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх туршилтыг 2014 оны хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын 2 айлд, Эрдэнэт хотод мөн 2 айлд тус тус хийж байгаа юм. Тэдгээрийн нэг боло... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монголын талын төлөөлөл уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулган “PDAC 2014” оролцлоо. Энэ жилийн хөрөнгө оруулалтын чуулганд дэлхийн 125 орны 25 мянга орчим төлөөлөгчид оролцжээ. Гурван өдөр үргэлжилсэн чуулганы үеэр Монголын талаарх тусгай хэлэлцүүлэг болж, 50 орчим ком... | эдийн засаг |
Төв банкнаас инфляцийн өсөлтийн талаарх задаргааг гаргажээ. Уг задаргааг харвал инфляцийн өсөлтөд хүнсний бараа, бүтээгдэхүүний өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байх юм. Инфляци өнөөдөр улсын хэмжээнд 14.7, Улаанбаатарын хэмжээнд 15.1 хувьтай байгаа. Энэ оны сүүл гэхэд инфляци 20 хувьтай гарч магадгүйг ч Олон улсын валюты... | эдийн засаг |
Юмны үнэ нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дахиад л нэмэгдчихэж. Ердөө дөрөвхөн хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна гээд боддоо. Зарим газрууд нэмээгүй гэх ч нэг дэлгүүр, нэг зах дотор хоёр үнэ үйлчилж байдаг ажээ. Нэг газрын өөр үнэ “Барс”, “Баянзүрх” захын ченжүүд махныхаа үнийг нэмжээ. Хэдийгээр бенз... | эдийн засаг |
Хятад улс гаднынханд дайсагнахын зэрэгцээ эелдэг хандаж болдгийг тус улсад сүүлийн үед болж өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Хятадын эдийн засаг, улс төр, цэрэг армийн хүч зузаарах тусам тус улс чухамдаа ямар төрлийн хүчин байх вэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирж байна. Хятадын эрх мэдэлтнүүд тайван замаар хөгжин дэвш... | эдийн засаг |
Дэлхийн хөрөнгө оруулагчдыг өнгөрсөн онд хошууруулж асан алт энэ жил нэг л нам гүм байна. Арвин туршлагатай шинжээчдийн санал бодолд найддаг хөрөнгө оруулагчид алтыг худалдаж авах эсэхдээ эргэлзэж эхэлсэн бололтой. Тэд алтыг ашигтай хөрөнгө оруулалтын обьект эсвэл, найдвартай хадгаламж гэж харахаа больсон нь дээрх эргэ... | эдийн засаг |
Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай болжээ. Энэ дагуу Засгийн газраас дүрмийг боловсруулан шинэчлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байна. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн баталсан... | эдийн засаг |
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК боловсон хүчнээ бүрдүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Төрийн өмчийн хорооноос цогцолборын хувьцаат компанид захиргаа, удирдлага, дотоод хяналтын албаны дарга, стратеги төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга, мэргэжилтнүүдийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарл... | эдийн засаг |
Францын хөрөнгө оруулалттай “Арева” групп “Арева Монгол” компаниар дамжуулан Монгол Улсад уран хайх ажлыг эхлүүлснээс хойш 17 жил болж байна. Энэ хугацаанд тус компани Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт ураны хайгуул хийснээр хоёр том орд байгааг илрүүлжээ. Түүний нэг нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших ... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийг дагалдаж, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс... | эдийн засаг |
Уоррен Баффет Фото: Bill Pugliano / Getty Images / AFP Berkshire Hathway инвестхолдингийн тэргүүн Уоррен Баффетийн хоёр ажилтан 2013 оны дүнгээр компанийн тэргүүнээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтаас орлоготой байв гэж нэрээ нууцалсан эх сурвалж The Wall Street Journal сонинд мэдээлжээ. Сонины мэдээгээр, Berkshire Hathwa... | эдийн засаг |
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хүсэлтийн талаар “Зэс эрдэнийн хувь” компани нь 2010 оны дундаас эхлэн манай үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс гаргах үйлдвэрийг хамтран байгуулахаар тохирсон мэтээр хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан Орхон аймгийн ард иргэдэд хууль бусаар хувьцаа борлуулж эхэлсэн. Энэхүү х... | эдийн засаг |
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн саналын том... | эдийн засаг |
Эрдэс баялгийн салбарын талаар Уул уурхайн яамнаас олон нийтийн санал асуулгыг явуулсан билээ. Санал асуулгын дүнгээс харахад саяхан батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар мэдэхгүй гэсэн хариулт их өгчээ. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт эдийн засаг ямар нөлөөтэйг асуухад ... | эдийн засаг |
Монгол Улсын хөгжлийн банк Япон улсын зах зээлд “Самурай” бонд босгосон. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл, шүүмжлэл хэвлэлээр цацагдах болсон юм. Тиймээс энэ ажлыг хариуцаж буй Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа. -“Самурай” бондын эхний ээлжний мөнгө манай дансанд орж ирсэн гээд бай... | эдийн засаг |
Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадаад худалдаанд саад бэрхшээл учруулж байгаа хүчин зүйлийг тодотгон, арилгах чиглэлээр холбогдох заалтуудыг оруулсан байна. Гэвч энэ нь нэг талаас зарим иргэд, бизнесийн байгууллагынхны аль болох бага татвар төлөх, татвараас зайлсхийх, хууль бус наймаа эрхлэх замаар ашиг, о... | эдийн засаг |
Монголын уул уурхайн компаниудыг төлөөлөн ажилладаг "Монголын уул уурхайн ассоциаци"-ийнхан өчигдөр өнгөрсөн жилд хийсэн ажлаа гишүүн компаниуддаа тайлагнаж, ирэх жилийн ажлын зорилтоо тодорхойлжээ. УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг тусгах нь тус ассоци... | эдийн засаг |
“Хүний хөгжил” сангаас өнгөрсөн жил 18 хүртэлх насны 960.3 мянган хүүхдэд 229.0 тэрбум төгрөгийг олгосон талаар статистикчид мэдээлсэн юм. Энэ нь сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийн зориулалтаар ажээ. Түүнчлэн 264.8 мянган иргэнд 23.8 тэрбум төгрөгийг 21 мянган төгрөгийн “Хишиг хувь”-д, 5.5 мянган ахмад настан,... | эдийн засаг |
Хамтарсан Засгийн газрын үед Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн ордоос 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гаргасан билээ. Хувьцааг олон улсын зах зээлд гаргаж гэмээнэ ашиг нь өндөр тусах ёстой. Тавантолгойн ордод олборлолт явуулж байгаа “Эрдэнэс тавантолгой” компани иргэдийн хувьцааг үнэ цэнэтэй болгох... | эдийн засаг |
Өнгөрсөн оны төсөв тасалдаж, бизнесийнхнийг татвараар дарамталж, орлогоо бүрдүүлж байгаа гэх шүүмжлэл гараад буй. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн оны төсөв яагаад тасалдсан талаар тайлбар өглөө. Түүний хэлснээр “Сангийн яамнаас гаргасан тооцоогоор төсөв тасалдсан нь шалтгааны 40 хувь нь "Оюутолгой"-той холбоотой... | эдийн засаг |
“МИАТ” компани олон улсын байгууллагаар компанидаа үнэлгээ хийлгэхээр ажиллаж эхэлжээ. Уг үнэлгээ гарсны дараа “МИАТ” компанийн 49 хувийг хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгох эсэхийг шийдвэрлэх юм байна. Ингэхдээ эхний ээлжинд олон улсад томд тооцогдох Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөөд буй ажэ... | эдийн засаг |
Арванхоёрдугаар сарын 11-13-ны өдөр “Оюутолгой” ТУЗ хуралдаж, зарим нэг асуудал дээр санал бодлоо нэгтгэсэн байна. ТУЗ-ийн энэхүү ээлжит хуралдаанаар тус компани 2014 оныхоо төсвийг баталжээ. Мөн энэхүү хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгойн мега төсөл дээр хамтран ажиллахаар болсон ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-аар зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Үүнд, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөө... | эдийн засаг |
-Концессийн гэрээг дагалдах сүүлчийн гэрээ болох Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав- Завхан аймгийн Тэлмэн суманд 100МВт-ын Дулааны цахилгаан станц барих төслийн шинэчлэн төгөлдөржүүлсэн Концессийн гэрээнд шинэчлэлийн Засгийн газар ихээхэн тууштай байр суурь баримталж, Эдийн засгийн хөгжлийн сайд ... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас салбарын эрх зүйн орчин энэ жилээс тогтворжиж, ойлгомжтой болж байгаа талаар оны онцлох үйл явдалдаа нэрлэсэн байна. “Төрөөс эрдэс баялгийн талаар 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэчлэн батлах тухай сураг дуулдсан ч ... | эдийн засаг |
Фото: Глеб Щелкунов / Коммерсантъ Оросын үйлдвэрлэлийн салбар 2013 оны арванхоёрдугаар сард сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод төвшинд хүртлээ буурчээ. Энэ тухай HSBC хэвлэлийн мэдээндээ өгүүлсэн байна. Санхүүгийн байгууллагаас Оросын “Аж үйлдвэрлэлийн индекс” (PMI) гэдгийг 1997 оноос хойш гаргаж байгаа б... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа буцааж, мөнгөө авах аж ахуйн нэгжид мөнгийг нь буцаан олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс хувьцаагаа буцааж мөнгөө авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийг бүртгэх хугацаан арванхоёрдугаар сарын 31 буюу маргаашаар дуусгавар болох гэнэ. Хувьцаагаа буцаах хүсэлтэй аж ахуйн нэг... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Монголын ипотекийн корпораци /МИК/ үнэт цаас гаргаж байгаа билээ. Энэ хүрээнд тус корпорациас дэргэдээ “МИК Актив-2” компанийг байгуулж, ирэх оны гуравдугаар сард хоёр дахь ээлжийн үнэт цаасыг гаргахаар зэхэж байна. Ингэхдээ хоёрдугаар сарын сүүлчээр арилжааны ... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болж, ТУЗ-ийн гишүүд тус компанийн 2014 оны төсвийг санал нэгтэйгээр баталсан байна. Ингэснээр “Оюутолгой” уурхайн цогцолборын үйлдвэрлэл, үйл ажиллагааг 2014 онд тогтвортой явуулах бэлтгэл хангах боломж бүрдэхийг албаныхан онцолло... | эдийн засаг |
Монголчууд зөвхөн ярьж сурсан, мөрөөдөхөөс хэтэрдэггүй улс гэдгийг олон олон жишээгээр нотолж болно. Түүний нэг нь чөлөөт бүс. УИХ-аас 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг баталснаас хойш 11 жил өнгөрчээ. 11 жилийг хүний амьдралтай адилтгах аваас аль хэдийн хэл хөлд орчихсон, дунд сургуулийн сурагч болчихсон шүү дээ. ... | эдийн засаг |
-Маргааш Оросын талтай төмөр замын талаар хийх хэлэлцээр юуг шийдэх бол- Засгийн газрын хуралдаанаар бас нэгэн чухал шийдвэрийг гаргах гэж буй сураг дуулдлаа. Чухам аль хуралдаанаар шургуулахыг “хэргийн эзэд” өөрсдөө л мэдэх биз ээ. Шийдвэрийн агуулга нь өнөөх л төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал. Энэ у... | эдийн засаг |
"Оюутолгой" компани нийгмийн хөрөнгө оруулалтын хүрээнд хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор дунд сургуулийн байрыг шинэчлэн засварлах төсөлд хамтран оролцжээ. Хүүхэд багачуудын амьдралын ая тухыг сайжруулах, сурч боловсроход нь хувь нэмрээ оруулахаар Оюутолгой компани 201... | эдийн засаг |
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 12-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 15 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 16 нэрийн барааны үнэ өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалта... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж, “Монголын ипотекийн корпораци” ХХК-ийн охин компани болох “МИК Актив Нэг” компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр тусгай зориулалтын гэх тодотгол бүхий “МИК Актив Нэг”компани нь арилжааны банкуудын үл хөдлөх хөрөнгийн зээлийн багцыг х... | эдийн засаг |
1992 онд Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа баталлаа. Монголчууд “эцэг” хуулийнхаа нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлд “Монгол улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай” хэмээн зааж өгсөн нь хувийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд байгуулагдахыг албан... | эдийн засаг |
Зохион байгуулалтад орсон бүлэглэлүүд НӨАТ-ын хий бичилт хийж, улсад хохирол учруулсан үйлдлүүдийг Татварын ерөнхий газрынхан шалгалт хийн илрүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү хууль бус ажиллагаа нь ямар байдлаар ихэвчлэн үйлдэгдсэн, мөн хууль бус ажиллагааг зогсоох чиглэлд татварынхан ямар арга х... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногийн турш Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаан болсон ч хуралдааны талаарх мэдээлэл төдийлөн ил тод байгаагүй юм. ТУЗ-ийн гишүүдийн зүгээс 2014 оны төсвөө баталсан гэснээс өөрийг мэдээлээгүй билээ. Тэгвэл Оюутолгой төслийн санхүүжилт, төсөв, 2014 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны удирдамжийн талаарх ... | эдийн засаг |
-Экспортын үнэ өссөн ч дотоодын шатахууны үнэд шууд нөлөөлөхгүй- Ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаарх таамаг, хүлээлт дунд ОХУ шатахууны экспортын үнээ нэмэх болсон талаарх мэдээлэл тодорхой боллоо. ОХУ-ын шатахууны экспортын үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард 347.20 ам.доллар, энэ сард 254.50 ам.доллар байсан аж... | эдийн засаг |
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт болж байна. Төмөр зам, тээвэр, ложистикийн асуудлыг хэлэлцэх энэ удаагийн уулзалтыг оролцогч талуудын ард түмэн болон олон улс анхааралтай ажиглаж байна гэчихэд дэгсдүүлсэн болохгүй байх. Энэ удаагийн уулзалт гурван улсын ашиг сонирхлыг шинэ агуулгаар баяжуулсан зорилттой... | эдийн засаг |
Монголын банкны холбооны ээлжит чуулган өчигдөр болж, жилийн ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэхийн сацуу удирдлагуудаа сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр М.Болд 2011 оноос хойш ажилласан бөгөөд түүнийг гишүүдийн олонхийн саналаар энэ удаа ч мөн улируулан сонгожээ. Түүнчлэн холбооны дэд ерөнхийлөгчөөр Худалда... | эдийн засаг |
Гадны хөрөнгө оруулагчид нийслэлд байрлалтай оффисын барилгын төсөлд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа талаар Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын “Мастер пропертис” ХХК-ийн судалгаанд харуулжээ. Ингэхдээ оффисын барилга бариулж, түүнийгээ сар бүр түрээслэн ашиг олох замаар хөрөнгө оруулалтын зардлаа эргэн нө... | эдийн засаг |
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах, худалдах санал тус тус ирүүллээ. Гэсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Банкууд 5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 10... | эдийн засаг |
Налайхын Дулааны станц ТӨХК нь хоёр дэд станцаа шинэчилж байгаа ажээ. Тус дулааны станцын шугам сүлжээ нь дөрвөн дэд станц, 123 зангилаа узелиэс бүрддэг бөгөөд хоёр дэд станцаа ялтсан дулаан солилцуурт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр шугам сүлжээний хүрэлцээ муу болсон энэ үед техникийн ахиц гарах тооцоо... | эдийн засаг |
Эдийн засаг хүндхэн болжээ гэдгийг та бид дэлгүүрээс авсан хүнсээрээ хэмжин таамаглах болов. Эдийн засагчид, улстөрчид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, төсөв, худалдааны тэнцлийн өсөлт, бууралтын хувь хэмжээ гэсэн томоохон үзүүлэлтүүдийг ярих боловч иргэдийн худалдан авах чадвар хэр байгааг төдийлөн анхаара... | эдийн засаг |
Сүүлийн үед утаагүй түлш гэхээр ямар ч утаа гаргахгүй түлш гэж хүмүүс буруугаар ойлгоод сурчихаж. Хэвийн орчинд нүүрстөрөгчийн давхар исэл хүчилтөрөгч хоёр урвалд орвол CO2 буюу утаа ялгардаг. Бидний яриад байгаа утаагүй түлшийг яг үнэндээ бага үнсжилт, хүхрийн агуулгатай, агаарын бохирдол харьцангуй багатай гэж ойлгож... | эдийн засаг |
Дэлхийд танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн гэж байдаг. Монголчууд бидэнд ч өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах шаардлага зүй ёсоор тулгарч буй. Энэ зорилгыг бодитой хэрэгжүүлэх үүднээс “Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-г байгуулаад буй. Тус холбооны ТУЗ-ийн дарга Б.Балжинн... | эдийн засаг |
Нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай очиж танилцсан юм. Ирэх жил нийт 14 мянган тонн нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод худалдах бөгөөд мах бэлтгэл, худалда... | эдийн засаг |
ХАА-н биржийн зах зээлд ажиллах боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийг шинжлэх зорилгоор ХААИС-ийн лабораторийг шинэчилжээ. Ингэхдээ Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын алба ХААИС-тай хамтран төсөл бичиж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэн, тус сургуулийн лабораторийн шинэчлэлд зориулж БШУ-ны сайдын... | эдийн засаг |
Монгол Оросын Засгийн газар хоорондын хурал өнөөдөр болно. ОХУ-ын төлөөлөгчид өнөөдөр Монголд ирж байгаа юм байна. Советийн хурлаар "Эрдэнэт" болон "Монголросцветмет нэгдэл"-ийн талаар ярилцах ажээ. Асгатын мөнгөний ордыг түшиглэн Орос-Монголын хамтарсан компани байгуулахаар болсон бөгөөд энэ асуудлыг хуралдаанаар хөнд... | эдийн засаг |
Уулзсан хүн болгоны амнаас гарч байгаа үг нь утаа. Утааны асуудлыг яаж шийдэх гарцаа монголчууд олж чадахгүй мунгинаад явж байна. Зуух тарааж, шахмал түлшээр иргэдээ хангалаа гээд Улаанбаатарын утаа буурсангүй. Харин ч гамшгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсч байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл эрчим хүчний дутаг... | эдийн засаг |
Хаана мөнгө үнэртэнэ, тэнд Засгийн газар явж байдаг. Хаана худалдаа явагдана, түүний ард төр байж байдаг. Ийм болохоор Монголд өрмийг нь төр, хусмыг нь иргэд долоодог юм шүү дээ. Худалдаачин, жолооч, хянагч, зохицуулагч, оёдолчин, алтчин, нүүрсчин гээд Монголын төр есөн шидийн ажил хийж байна. Хийхгүй юм алга, хийг... | эдийн засаг |
Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 40 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа манай улсын гадаадын хөрөнгө оруулалтта... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн өнөөдөр хуралдсан байна. Ажлын хэсгийнхэн өмнө нь хуралдаж Монгол Улсад гангийн үйлдвэр, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болсон билээ. Үүний хүрээнд Дархан, Сэлэнгийн бүс төмөрлөгийн цогцолборыг хө... | эдийн засаг |
Монголбанк нэг долоо хоногтой 715.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1385.2 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Монголбанкны мөнг... | эдийн засаг |
Говьсүмбэр аймагт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийг хүлээн авах ёслол өнөөдөр болжээ. Энэхүү хөрөнгийг Оюутолгой ХХК гаргасан байна. Тус компани Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 3.8 тэрбум төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь Политехникийн... | эдийн засаг |
Арваннэгдүгээр сарын эхээр хуралдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын “совет”-ын хуралдааны үеэр “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам"-ын дарга болох нь хэмээгдэж байсан УИХ-ын гишүүн асан Д.Одхүү шинэ албан тушаал хаших болжээ. Тэрээр саяхан Эгийн голын усан цахилгаан станцын даргаар томилогдож, ... | эдийн засаг |
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны эрх баригчид нутаг дэвсгэрт нь 2.2 сая тонн зэс, 9.4 сая тонн тугалга, цинк, 3.64 сая тонн молибден, 159.44 тонн алтны нөөцтөй томоохон орд газар нээснээ албан ёсооор зарлажээ. 2011 оноос энэ оны аравдугаар сар хүртэл хийсэн судалгааны үр дүнд нөөцийг нь дээрх байдлаар тогтоосон ... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооны байранд 11.00 цагаас Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Тус хороо сар бүр ийм мэдээлэл өгдөг бөгөөд өнөөдөр 2013 оны эхний 10 сарын мэдээллийг хүргэх юм байна. Н.ГЭГ | эдийн засаг |
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нар Монгол Улсад алтны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, дөнгөж сая үзэглэлээ. Алтыг зохистой бодлогын дагуу олборлох, баяжуулах, боловсруулах, байгаль орчныг хамга... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр ХАА-н Бирж ТӨХХК-ны гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат тус биржийн үйл ажиллагааны талаар СЗХ-ны даргад танилцуулж, холбогдох асуудлаар мэдээлэл өгсөн байна. Үйл ажиллагаатай танилцахад биржийн хөндлөнгийн х... | эдийн засаг |
Монголчууд жилд 407 сая литр сүү саах боломжтой бөгөөд үүний 28 орчим хувийг л ашиглаж байгаа ажээ. Үүний 15 хувийг нь уламжлалт цагаан идээ байдлаар, 13 хувийг нь цуглуулаад үйлдвэрийн аргаар боловсруулж зах зээлд нийлүүлж буй. Улирлын хамаарлаас шалтгаалж ийнхүү багахан хэмжээг ашиглаж байгаа бөгөөд бусад нь үр ашиг... | эдийн засаг |
Ираны хэлэлцээ амжилттай болсны дараа газрын тосны үнэ унаж эхэллээ. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 2,42 ам.доллараар унаж, 108,63 ам.долларт хүрсэн байна. Ойрхи Дорнодын орнууд дэлхийн зах зээлд нефть нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд Иран улс нь дэлхийн дөрөв дэх томоохон нефть экспортлогч орон билээ. “Энэ... | эдийн засаг |
Буянт-Ухаа, Яармаг, Баянголын аманд орон сууцны хороолол барих дэд бүтцийн ажил дууслаа Даваа гариг бүр зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлага өнөөдөр Найрамдал зуслан хүрэх зам буюу Баянголын аманд баригдаж буй “Буман-Өлзий” орон сууцны шинэ хороололд боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ... | эдийн засаг |
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ашиглалтын хяналт сүүлийн үед чангарч, хуул, дүрэм, гэрээ зөрчсөн байгууллагуудын эрхийг түтгэлзүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар таван компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцаллаа. Үүний дөрөв нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан... | эдийн засаг |
Монголд анх удаа компанийн засаглалын үндэсний тайланг гаргажээ. Тодруулбал, Засгийн газраас баталсан “Компанийн засаглалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс “Монгол Улсын Компанийн засаглалын Үндэсний тайлан-2013”- боловсруулан гарг... | эдийн засаг |
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулсан эрчим хүчний салбарынхантай хийсэн уулзалт ярилцлагын гол асуулт энэ байлаа. Эхлээд “Эрчим хүч үнэхээр хомсдоод байгаа юм уу” гэж та асуух байх. Тэгвэл мэргэжилтнүүд бүгд тийм гэж хариулж байна. Энэхүү хомсдол 2010 оноос эхтэй г... | эдийн засаг |
Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг гэгдэх Wal-Mart групп Майк Дюкийн оронд Дуг МакМиллоныг ерөнхий захиралаар томилохоор болжээ. Өмнөх удирдлага болох Майк Дюк нь ирэх оны эхэнд тэтгэвэртээ гарах бөгөөд оронд нь ийнхүү томилохоор болсон байна. Өдгөө 47 настай МакМиллон ирэх хоёрдугаар сард албан ёсоор шинэ албан... | эдийн засаг |
Тавантолгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд шаардагдаж байгаа тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооныхон хуралдсан байна. Уг хурлаар төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэрийг гаргажээ. Хуралд төслийн удирдагч М.Энхсайхан оролцо... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн бирж дээр өчигдөр 24 ХК-ийн 4040 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ удаагийн арилжаагаар нийт 72 хэлцэл хийгдэж, 46 сая 736 мянга 402 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна. ТОП-20 индекс 14847.88 нэгж болж өмнөх өдрөөсөө 69.22 нэгжээр буюу 0.47 хувиар өсчээ. Өчигдрийн арилжаагаар “Хөсөг трейд” 14.9... | эдийн засаг |
УИХ-аар Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл хэлэлцэж буй бөгөөд Ардчилсан намын зүгээс энэ асуудлаар түр завсарлага аваад байгаа юм. Завсарлага авах шалтгаанаа судлах, нягтлах шаардлагатай зүйл байна гэдгээр олонх тайлбарлаж буй. Харин сөрөг хүчний зүгээс энэ хуулийг болж өгвөл унагахыг оролд... | эдийн засаг |
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сангийн захирал Д.Баасан тэргүүтэй албаныхан өнөөдөр “Утаагүй зуух”-ны туршилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. ... | эдийн засаг |
-Шинээр эмхлэн байгуулагдах агентлагийг төгс утгаар ажиллуулж чадах эсэхээс хөрөнгө оруулагчид үнэхээр наашаа эргэх үү үгүй юу гэдэг шийдэгдэнэ- Энэ сарын 19-20-ны өдөр Хонконгод Монголд хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт болж өндөрлөлөө. 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн УИХ-аас баталсан Зарим салбарт гадаадын х... | эдийн засаг |
МАХН-ын дэргэдэх Залуучуудын байгууллага төв байрандаа /2013.11.11/ гэнэ. Тодруулбал Засгийн газрыг Францын Засгийн газартай уран олборлох тухай гэрээ байгуулсантай холбоотой баримтуудын талаар олон нийтэд хүргэх юм байна. Н.ГЭГ | эдийн засаг |
-“Face to Face”-ЫН ЦААНА С.ГАНБААТАР БИШ “ГУДАМЖНЫ ХҮМҮҮС” БАЙСАН ЮМ- УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард “Оюутолгой” компанийн Монгол Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилттэй танилцаж дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуул... | эдийн засаг |
Шинзо Абэ Япон брэндүүдээ борлуулах зах зээлийн эрэлд мордлоо Японы экспорт буурчээ. Үүнээс болж төсвийн алдагдал нь ч нэмэгдэв. Энэ бүгд нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тийм ч учраас Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Азийн орнуудад айлчилж, экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээлийг эрэ... | эдийн засаг |
Өмнөговь аймгийн Ханбогд сумыг “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгөөр байнгын эрчим хүчтэй холболоо. Манай улсын хэмжээнд төвийн эрчим хүчтэй холбоогүй үлдсэн цөөн хэдэн сумдын нэгд Ханбогд сум тооцогдож байсан юм. Харин өнөөдрөөс /XI.11/ эхлэн, тус сумын эрчим хүчний асуудал шийдэгдлээ. “Оюу Толгой” ХХК-ийн уурхайгаас Ханбо... | эдийн засаг |
Хэрэглээний үнийн улсын индекс аравдугаар сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэхдээ өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 9.7 хувь, жилийн өмнөхөөс 10.8 хувиар өссөн байна. Ерөнхий индекс сарын өмнөхөөс ийнхүү 1.4 хувиар өссөн нь бөс, бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ нэмэгд... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өнгөрсөн сарын байдлаар 2046.9 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 222.6 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өсөлтөд уул уурхайн олборлох үйлдвэрийн салбарын нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, алтны үйлдвэрлэл 0... | эдийн засаг |
Малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид энэ жил нийт 18 мянган тонн ноосыг үндэсний үйлдвэрт тушаажээ. Засгийн газрын тогтоолоор үндэсний үйлдвэрт тушаасан малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшууллыг өгдөг болсон. Энэ жил хонины болон тэмээний ноосыг үйлдвэрт тушаасны хариуд мал... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн нэг ажил бол хүүхдийн мөнгө. Хүүхэд бүхэнд сар болгон 20 мянган төгрөгийг арилжааны аль нэг дурын банкаар дамжуулан олгож байгаад олон нийт талархалтай ханддаг. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж олгосон “Хүүхдийн мөнгө” эзэддээ хүрч чадаж байгаа эсэх талаар холбогдох байгууллаг... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилах ажлыг зохион байгуулжээ. Энэхүү зураг төслийг боловсруулах чиглэлээр 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ажиллаж байгаагаас 30 гаруй нь хамрагдсан байна. Түүнчлэн уг аттеста... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон зээлээс 796.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Эдгээр хүсэлтээс банкууд 16556 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 466.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин с... | эдийн засаг |
Манай улсын банкны салбарт 13 банк нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг аж. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өсчээ. Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, зээлдэгч 684.5 мянгад хүрсэн байна. Тус ... | эдийн засаг |
Монгол Улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичгийг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Энхсайхан н... | эдийн засаг |
“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банк бяцхан үрсдээ бэлэг барьлаа Капитал банк “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг орон даяар ажиллаж, амьдарч буй харилцагч, хадгаламж эзэмшигч, шинээр мэндэлсэн бяцхан үрсийн хамт өнгөрүүллээ. “Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Сүхбаатар дүүргийн 2... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн бирж дээр зарагдаж байгаа ноолуурын үнэ нэлээд өсчээ. Тус бирж өнгөрсөн сард 23 тонн ноолуурыг 1,9 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Харин энэ долоо хоногт нэг килограмм бохир ноолуурын үнэ 83 мянган төгрөгт хүрснийг энэ жилийн хувьд хамгийн дээд үнэд тооцож байгаа юм. Ноолуурын үнэ цаашдаа бага зэр... | эдийн засаг |
Ойрын үед дэлхийг дарсны хомсдол хүлээж байна гэж Morgan Stanley гэх хөрөнгө оруулалтын банкны судалгаа хэлж байна хэмээн Quartz мэдээлэв. Өнгөрсөн жилд дарсны зах зээлд 300 сая хайрцаг дарс дутуу нийлүүлэгдсэн нь үүний гол шалтгаан гэж банкны судалгаа харуулжээ. Фото: Justin Sullivan / Getty Images / AFP Испани, Фр... | эдийн засаг |
Дэлхийн эрчим хүчний томоохон 10 корпорацийн тоонд Оросын гурван компани багтжээ. Platts компанийн аравдугаар сарын 30-нд гаргасан чансаанд «Газпром» дөрөвт, «Лукойл» долоод, «Роснефть» есөд бичигджээ. Оросын компаниуд бүгд чансаагаа нэмэгдүүлж чадсан байв. Фото: Максим Шеметов / Reuters Нийт 250 компани нэрлэгдсэн жа... | эдийн засаг |
Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг хангах үүднээс улсын хэмжээнд 14 тонн махыг бэлтгээд дууссан байна. Салбарын яамнаас нөөцийн махыг ирэх арванхоёрдугаар сараас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нөөцийн махыг худалдаанд гаргаснаар махны үнийг тогтвортой барих болом... | эдийн засаг |
Америкийн Засгийн газар төсвийн зарим байгууллагынхаа үйл ажиллагааг олон хоногийн турш зогсоосны эцэст хэвийн болгов. Эрх баригч Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан нь тохиролцоонд хүрсний ачаар тэд дараагийн төсвөө баталж, бүр цаашлаад улсынхаа авч болохын өрийн дээд хязгаарыг нэмэх асуудал дээр ч ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.