news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Соёл Спорт Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр сурагчдийн авъяас чадварыг суратлчлах, дэмжих, тэдний бие биеэсээ суралцах боломжийг олгох, дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий урлагийн наадмыг Нийслэлийн Дүүргийн Соёлын орднуудын дугуйлангийн сурагчдын дун...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Мэдлэг олгохоос илүүтэй, чадвар олгох, хэрэглээнд суурилсан шинэ хөтөлбөрийн ач холбогдлыг сайн ойлгоогүй эцэг эхчүүд цөөнгүй байна. Багшийн заах арга, хичээлийн явц, хүүхдийг дүгнэх үнэлгээ, багшийн үнэлг...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн монгол хэлний сурах бичигт Монгол улсын төрийн бэлгэ тэмдэг болох соёмбыг буруу, алдаатай хэвлэж гаргасан нь өнөөдөр сошиал ертөнцөөр нэлээд шуугиан тариад байна. Энэхүү сурах бичигт соёмбын дээрх бадамласан галын дүрсний оронд таван хошууг дүрсэлсэн нь маш том алдаа болс...
боловсрол
Агаар  дуслын   замаар халдвар дамждаг. Уушигны хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн  өвчтөн ханиалгах, найтаах, ярих үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, ойр орчиндоо халдвар тараадаг. Өвчтөний ойр гэр бүлийн хүмүүс халдварлах эрсдэл их байдаг. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр...
боловсрол
-Бид өнгөрсөн хичээлийн жилд шинэчлэл эхлүүлж бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд 12 бүрэлдэхүүн сургуулиа тав болгож нэгтгэсэн. Бүтцийн шинэчлэлтэй уялдаатайгаар хөтөлбөрийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага гарсан. Манай улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд ороод 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дээд бо...
боловсрол
Жил бүр зохиогддог Номын Баярын өдөр буюу энэ сарын 20-ны Бямба гаригт Чингисийн талбайд “Морьтой Үлгэр” хүүхдийн номын сангийн төслийн нээлтийг "Go Help" ОУХБ-аас Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамтай хамтран зохион байгуулах гэж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Сонгино Хайрхан, Налайх дүүргү...
боловсрол
Энэ хичээлийн жилд ЕБС-ийн хичээлд хэрэглэгдэх 95 нэрийн сурах бичиг хэвлэн нийлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн зах зээлд худалдаалагдах дундаж үнэ 2820 төгрөг байх юм. Харин бага ангийн сурагчдын сурах бичиг үнэ төлбөргүй олгогдоно. Харин дунд ангийн сурагчдын 40 хувь нь буюу амьдралын түвшин муу өрхийн хүүхдүүд сурах б...
боловсрол
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн...
боловсрол
Номын баярын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт “Номын баяр”-ын нэгдсэн арга хэмжээ тэмдэглэх бөгөөд 9-р сарын 20-ны өдөр Ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх “Улаан хивсны ёслол”-ын цогц арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах ажээ. Түүнчлэн Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг олон ни...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн ...
боловсрол
Үндэсний 16 дахь номын баяр энэ сарын 20-нд Улаанбаатар хотын төв талбайд өргөн дэлгэр, маш үр өгөөжтэй сайхан болж өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж, гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан. Мөн Урлаг соёлын олон сайхан арга хэмжээ ирсэн олныг баясгасан. Мөн Соёл, спорт, аялал жуучлалын я...
боловсрол
Монголын Оюун Ухааны академийн Сэлэнгэ аймаг дахь салбарын нээлт болон хүндэтгэлийн хүлээн авалт 2014.09.20-нд Сэлэнгэ аймагт боллоо. Уг нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга, бүх сургууль болон цэцэрлэгийн захирлууд хүрэлцэн иржээ. Монголын Оюун Ухааны академийн Сэлэнгэ аймаг дахь салбарын ...
боловсрол
МУИС-Япон улсын Кокүшикан Их сургуулийн  хамтын ажиллагааны гэрээний дагуу нэг жилийн оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна. Энэ удаагийн хөтөлбөрт доорх шаардлагуудыг хангасан Улс төр судлалын чиглэлээр сурч буй оюутнууд хамрагдах боломжтой. Голч оноо 3.0 болон түүнээс дээш Улс төр судлалын с...
боловсрол
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын ажлын тендер шалгаруулалт гүйцэтгэлд шалгалт хийсэн талаар танилцуулга сонслоо. Уг асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэл...
боловсрол
Төр түүхийн музейд өнөөдөр 14.30 цагт нэгэн номын нээлт болох гэж байна.   Хубилай хааны мэлмий гийсний 799 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ өдөрт зориулж  "Хубилай хаан" ном гаргаснаа өнөөдөр олон нийтэд үзүүлэх юм байна.
боловсрол
МУИС-д хичээл заагаад  ердөө 14 хонож буй шинэхэн багш Ү.Отгонбаярыг урьж ярилцлаа. Баасан гаригийн үдийн хичээлийн дараа түүнтэй болзлоо. Саравчтай малгай, саарал жинс, үүргэвчтэй залуу биднийг угтсан нь МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн багш Ү.Отгонбаяр. Япон, Америк, Англи, Дани зэрэг улсад сурч магист...
боловсрол
“Зориг сан” залуусын дунд тогтмол тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн. Тэгвэл энэ удаад тус сангийн нэрэмжит  “Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр” зарлагдлаа.   Байгаль орчны асуудалд анхаарлаа тавьдаг, энэ салбарт ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучууд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтө...
боловсрол
“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд 1700 гаруй сурагчтай тэдний 80 гаруй хувь нь авто зам хөндлөн гарч сургуульдаа очдог. Гэвч жилд 2-3 хүүхэд замын осолд өртдөг байна. БНСУ-ын Барилга угсралт технологийн институт зам тээврийн ослын дүн мэдээг үндэслэн “Сургуулийн бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, явган хүний гарц, тэмдэгл...
боловсрол
-Боловсролын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр жилийн өмнө сурагчдаас монгол хэлний төвшин тогтоох шалгалт авахад эх хэлний боловсролын стандартын нарийвчлал 33 хувьтай гарсан байдаг. Монгол хэлээрээ зөв оновчтой ярих, цээжилж тогтоох, бодол санаагаа зөв оновчтой илэрхийлж ярьж хэлэх чадвар  хүүхэд зал...
боловсрол
Шинэ хичээлийн жил эхэлсэн ч нийслэл, хөдөө орон нутгийн хэд хэдэн цэцэрлэг сургуулийн барилга болон засварын ажил дуусаагүй шалтгаанаар хүүхдүүдээ хүлээн авсангүй. Нийслэлд гэхэд нийт 11 сургууль, 11 цэцэрлэгийн барилга, засварын ажил нь дуусаагүй байна. Тэгвэл "Хатан сүлжээ" компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийд...
боловсрол
Булган аймгийн боловсролын газраас энэ сарын 4-8-ны өдрүүдэд нийт 22 сургалтын менежерүүдийг хамруулсан "Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
боловсрол
Олон улсад өндрөөр үнэлэгддэг Германы боловсролын стандарттай Герман-Мон­го­лын хамтарсан Ашигт малт­мал тех­нологийн их сургууль нээлтээ хийлээ.  Нээл­тийн үйл ажил­лагаанд Ерөн­хийлөгчийн Там­гын газрын албан тушаалтан, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, Гер­ман улсын эдийн засгийн хам­тын ажиллагааны хөгжлийн яамны төлө...
боловсрол
“Нарлаг Улаанбаатар” ээжүүдийн ротари клубийнхэн Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуульд Эмчилгээний биеийн тамирын кабинет тохижуулж өглөө. Энэхүү кабинетыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр тус сургууль дээр болсон юм. 25 дугаар тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд түлхүү суралцдаг учраас тэдний бие ...
боловсрол
Монгол Улсаас БНПУ-д суух Элчин сайдын яам болон Польшийн Плоцк хотын Ерөнхийлөгчийн ивээл дор тус хотын төв номын сангаас “Монгол руу хийсэн виртуаль аялал” хэмээх арга хэмжээг  зохион байгуулав. Уг арга хэмжээ Плоцкийн төв номын сангийн найм дугаар салбарт дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд Монголы...
боловсрол
ХАХНХЯамны сайд С.Эрдэнийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрийн II шатны сургалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн...
боловсрол
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлж, 1000 хүргэх саналыг Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр манай талаас санал тавьсан. Эл саналыг Оросын талаас уг асуудлыг хүлээн авч, "Роснефть” компани өөрийн зардлаар монгол оюутнуудыг ОХУ-ын хамгийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж...
боловсрол
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг гаргаж өнгөрсөн жилээс туршилтаар явуулж эхэлсэн. Харин энэ хичээлийн...
боловсрол
Улаанбаатар хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын алба, НИТХ-ийн Тэргүүлэгч Ш.Одгэрэлийн санаачилгаар Баянхошууны хүүхэд багачуудын тоглох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байна. “Баянхошуу Тэмүүлэл” ТББ  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/756 дугаар , “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/755 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээ...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  А/767дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  2014 онд  нийслэлд  хийсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын ажлын тендер шалгаруулалт, явц гүйцэтгэ...
боловсрол
Монгол үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцас хийх ажил өнгөрсөн жилээс хэрэгжиж энэ жилээс оёдлын үйлдвэрүүд цаг хугацаандаа нийлүүлж чадсан билээ. Сүүлийн үед БНХАУ-аас оруулж ирсэн “Өүлэн минж” ХХК-ийн шошготой, “Төмөр трейд” ХХК-ийн товчийг дууриалган хийсэн сурагчийн дүрэмт хувцасыг “Нарантуул” захаар худ...
боловсрол
Хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв. Тус төвийнхөн энэ хичээлийн жилд уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 20 ангид 500 гаруй хүүх...
боловсрол
Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, техник технологийн мэргэжилтэн бэлтгэх, хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер техникийн ажилтан бэлтгэх дээд боловсролын салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, мэргэжлийн багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын орч...
боловсрол
Шинэ хичээлийн жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хийж дуусаж байгаа бол сурагчдын сурах бичгийг энэ сарын 25-наас сургуулиудад тарааж эхлэх юм байна.
боловсрол
Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт  босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан ба босго оноог жил бүр шинэчлэн тогтоох болно. Түүнчлэн багшийн сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлэг...
боловсрол
Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зорилгоор энэ онд төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 213.9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ хүрээнд 11 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж, 34 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хийгдэж буй бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтанд оро...
боловсрол
Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны дэд бүтцийг сайжруулах зорилгоор 20 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийгдлээ. Тус санхүүжилтээр МУИС-ийн лазерийн лаборатори, ХААИС-ийн дэргэд машин судлалын сорилтын лаборатори, ШУТИС-ийн дэргэд биомеханикийн лаборатори, МУБИС-д байгалий...
боловсрол
2014-2015 оны хичээлийн жилд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхлэнэ. Тус хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй эрдэмтэн, судлаачид ажилласан. Өнгөрсөн хичээлийн жилд 40 лаборатори сургууль дээр туршиж, 1680 багш туршин хэрэгжүүлсэн байна. Харин туршилт хэрэгжээгүй сургу...
боловсрол
Үндэсний тэтгэлэгт хамрагдах сургууль, оюутанууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд, Сургалтын байгууллагын төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх, Сургалтын байгуулага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх, Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээ...
боловсрол
Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Ховд, Говь-Алтай...
байгал орчин
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог. Энэ жил УИХ-ын дарга З.Энхболд  Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцож байна. Барилгын Политехник коллеж нь 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар ...
боловсрол
Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид буюу их дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалт босго оноотой болно. Монгол судлалыг дэмжих сан байгуулан дотоод болон гадаад дахь монгол с...
боловсрол
Хөдөө орон нутгаас ирж их дээд сургуульд элсэгчдийн хамгийн том асуудал дотуур байранд суух эрх авах байдаг. Оюутны байрны бүртгэл өнөөдөр эхэлсэнтэй холбоотойгоор энэ талаар сурвалжилсан юм. Оюутны хотхоны эргэн тойрон харьцангуй хөл хөдөлгөөн багатай байлаа. Хамгийн түрүүнд шинэ “Оюутны өргөөн”-д очсон боловч бүртгэл...
боловсрол
БШУЯ-наас зохион байгуулж буй "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох" хоёр дахь ээлжийн шалгалт энэ сарын 20-ны өдөр болно.  Шалгалтанд анхан шатны шалгаруултад тэнцсэн хүмүүсээс гадна тэнцээгүй иргэд ч хамрагдах боломжтой. Харин шинээр бүртгүүлэгчид удир...
боловсрол
Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО –гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх нь" практик гарын авлага ном хэвлэгдэж бэлэн боллоо.    Уг ном нь ОУМЗ-өөс мэргэжлийн сургалт ба практик зөвлөмжөөр хангах талаар улс орнуудад хүртээмжтэй бодитой ...
боловсрол
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нуруу зэрэг газруудад аргалийн тооллого хийсэн байна. Эдгээр газруудад нийт 1541 аргаль тоологджээ. Энэ нь аргаль хонины өссөн үзүүлэлт юм. Тус...
байгал орчин
Япон Улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө. Лабораторид бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр арван нэр төр...
боловсрол
Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “АМЬДРАЛД НЭГ АЛХАМ” 90 хоногийн аяны хүрээнд тус дүүргийн орцны жижүүр өрхүүдийн нэгдсэн судалгааг гаргаж, судалгаан дээр үндэслэн цэцэрлэг, сургууль завсардсан хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол, сургууль, дугуйлан секцэд хамрагдалтыг ид...
боловсрол
Нийслэлийн авто машины тоо он гарснаас хойш 300 мянгаар нэмэгдээд байна. Багтаж ядан, шүргэлцэх нь холгүй яваа машиныг зохицуулах арга нь дугаарын хязгаарлалт хийх. Долоо хоногийн нэг өдөр машинаа жолоодохгүй байх нь тухайн хүний ажил амжихад саадтай ч гарцаагүй байдлыг ойлгон иргэд хүлээн зөвшөөрсөн. Харин энэ ажил хө...
боловсрол
МЭНДЧИЛГЭЭ Есдүгээр сарын 1. Ер бусын сайхан энэ өдөр хүн бүхэн ямар нэгэн зүйл рүү тэмүүлж, сурч мэдэхийг илүүд үзэх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэдэгт итгэнэм. Баяр хөөрөөр дүүрэн угтах оюутан залуус, сурагчид, алдрай бяцхан үрсдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сүүлчийн хичээлийн шинэ жил шүү хэмээн сэтг...
боловсрол
Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар долоон дүүргийн 46 сургууль, хоёр цэцэрлэг сурагчдыг хүүхдийн автобусаар зорчуулахаар болжээ. Нийт 127 автобусаар 4609 суралцагчийг тээвэрлэх юм байна. Түүнчлэн долоон дүүргийн  төрийн өмчийн 24, төрийн бус өмчийн  найман сургууль   74 автобусаар 3149 суралцагчийг тээвэрлэх гэнэ.
боловсрол
ХБНГУ-ын Гэр бүл эмчилгээний институтийн эрхлэгч ирэх сарын 6-нд "Хүүхдүүд бидний алмаз эрдэнэ" сэдэвт сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалтанд хүүхдийн эмч, өсвөр үеийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, сэтгэц, наркологийн эмч, нийгмийн ажилтан нар хамрагдах боломжтой гэнэ.
эрүүл мэнд
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай  хуулиар Боловсрол, шинжлэх ухааны  сайдын төсвийн багцад батлагдсан “Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт”-аас  Монгол улсын их сургуульд 1,386.2 сая төгрөг төсөвлөсөн. МУИС энэ мөнгөөр оюутны I, II, III, V байруудын цонхыг бүрэн сольж, дээврийн засвар, фасад, гадна хашааны з...
боловсрол
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-наас эхлэн тав хоног зохион байгуулахаар болжээ. Жил бүр хүүхдээ цэцэрлэгт хамруулах гэсэн эцэг эхчүүд хонон өнжин дугаарладаг байдлыг өнөө жил гаргуулахгүй байх талаар зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийн дагуу бүртгэлээ явуулахыг Нийслэлийн боловсролын ...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбох байгуулах ажил үргэлжилж байна. 2015 онд 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор аш...
боловсрол
"Мобиком" корпораци “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн нээлтийг хийж, хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Мобиком" корпораци Монголчуудын хүндлэлийг хүлээсэн, урлаг соёлын зүтгэлтнүүдийн нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил үйлсийг нь дэмжин сурталчлах замаар хамтран ажиллах ажээ. Мобик...
боловсрол
Шинэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 59,500 хүүхэд элсэн орох бөгөөд өнгөрсөн жил 56,000 хүүхэд элсэж байжээ. Бага ангийн сурагчид үнэгүй сурах бичгээр хангагдах журмын дагуу энэ жил БШУЯ-аас 67 төрлийн 360 мянга гаруй сурах бичгийг шинээр хэвлүүлсэн бөгөөд сургуулиудын номын санд түгээгээд эхэлсэн байна.
боловсрол
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн сарын сүүлчээр 30 дахь түрүүгээ аван эх орондоо ирсэн билээ. Тэрбээр Монголдоо айлчилж, амрах үеэрээ хүмүүнлэгийн үйлст гар бие оролцохоор болжээ. Түүнийг Японд амьдарч байх үеэр японы сайн дурын ажилтан эмэгтэй Монголын хүүхдийн асрамжийн “Бадамлянхуа”...
боловсрол
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажил тасралтгүй хийгдэж, нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх иж бүрэн цогцолбор болгохоор зорьж байна. Үүний нэг ажил нь "Эко номын сан" юм. Энэхүү номын санд байгаль экологийн холбогдолтой бүхий л ном сурах бичгийг унших боломжтой болох бөгө...
боловсрол
-Манай салбар бол есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ аваад сурчихсан салбар. Тийм учраас ямар ч асуудалгүй хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. -Энэ жил МУИС 500 сая төгрөгийн судалгааны ажил эхлүүлсэн. Энэ нь цаашдаа таван тэрбум төгрөгийн орлого олно гэсэн тооцоо байгаа юм. Харин ШУТИС энэ намартаа багтаагаад “Бизнес инк...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь 2013 онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм.  Урилгы...
боловсрол
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр”-т “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Түүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Японы их дээд сургуулиудтай холбоо тогтоож, инженер, техноло...
боловсрол
Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судлан НИТХ-аас  2013 онд нийслэл хотод барих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг тогтоосон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн төвсийн хөр...
боловсрол
Хичээл эхэлхэд арав хоног үлдлээ. Энд тэндгүй хичээллийн жилдээ бэлдсээр. Мэдээж нэн түрүүнд шаардлагатай зүйл бол тав тухтай, аюулгүй хичээлийн байр. Энэ онд нийслэлд 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болжээ. Барилгын санхүүжилтийг улсын болон нийслэлийн төсөв, Дэлхийн банкны санхүүжилт...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Баян-Өлгий аймгийн гуравдугаар сургууль, Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургууль, Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургууль, Орхон аймгийн наймдугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургууль, Нийслэлийн Ба...
боловсрол
ЕБС-ын сурагчдын ширээ сандлыг үндэсний үйлдвэрүүдээсээ нийлүүлэх тухай санал санаачлага гаргасныг өнөөдөр ҮХААЯ-н дээр болох Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлэл хийх үеэр яригдах юм байна. Боловсролын салбар жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийг Хятадаас  ...
боловсрол
-Манай сургууль элсэлтээ энэ сарын 1-9-нд явуулсан. Нийт найман мэргэжлээр элсэлт авсан. Олон ч хүүхэд биднийг зорьж ирлээ. Энэ жил БШУЯ-наас 400-гаас дээш оноо авсан бол их, дээд сургуульд элсэх шаардлага хангана гэсэн босго тогтоож өгсөн. Бид бол 560-аас дээш оноо авсан хүүхдүүдийг элсүүлсэн. Нэг үгээр хэлбэл, өндөр ...
боловсрол
Нийслэлийн 90 гаруй их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцдаг ба тэдгээрийн 14 мянга нь дотуур байранд байрлах боломжтой юм байна. Өнгөрсөн жил ашиглалтанд орсон 1000 оюутны байр оюутнуудаа энэ сарын 20-оос хүлээн авах бөгөөд хувийн сургуулиудад тодорхой хэмжээний квот олгох аж. Ингэснээр тус дотуур байранд хувийн...
боловсрол
“Ажилтан та –Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” Автобустай сургалтыг энэ сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цэцэгбадам, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сарантуяа Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Саналбаяр нар хийлээ. Сургалтанд ХУД-ийн ну...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Энэхүү жагсаалтыг Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргасан аж. Үүнд: Монголын түүх, соёл, ёс з...
боловсрол
Монголын Оюутны Холбоо, Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран зохион байгуулж буй "Монголын боловсрол-2014" үзэсгэлэн яармаг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Blue sky” зочид буудалд болж буй энэхүү үзэсгэлэнд төрийн өмчийн тав, хувийн хэвшлийн 30, гадаадын их дээд сургуульд зуучилдаг олон улсын 18 төв оролцож байна....
боловсрол
Оюу Толгой компани өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээ танилцуулж, тусгайлсан гэрээний дагуу олон улсын их, дээд сургуулийн тэтгэлэг авахаар сонгогдсон гурван оюутанд батламжийг нь гардууллаа. Оюу Толгой компани 2010 онд Монгол улсын Б...
боловсрол
Улсын хэмжээнд 800 оноо авсан нийт 239 элсэгч байна. Эдгээрээс гурван хичээл тус бүр дээр 800 оноо авсан хоёр, хоёр хичээл тус бүр дээр 800 оноо авсан есөн хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдийн төлөөллийг өнөөдөр БШУЯ-наас хүлээн авч салбарын сайдын талархлыг гардуулжээ.
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааныг роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж байна. Шалгаруулалтыг уншигч хүүхэд,...
боловсрол
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2012 оны хагас жилээс эхлэн "Тэнгис", "Өргөө" кино театрт гарч буй кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн. Тэгвэл энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар болжээ.  Өнөөгийн байдлаар нийслэли...
боловсрол
Өнөөдөр ШУТИС дээр БНСУ-ын тэргүүлэх их сургууль KAIST-тай хамтарсан сонирхолтой WORKSHOP болох гэж байна. Тус семинарт манай улсын эдийн засаг, аж үйлдвэржилтийн амин чухал элементүүд болж байгаа мехатроник, эрчим хүчний шинэ эх сурвалж, биотехнологи ба шинэ тусгай материал зэрэг өндөр технологиудийн талаар сонирхолто...
боловсрол
"Зууны мэдээ" сонины саяхны дугаарт ХИС буюу Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 63 оюутан авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл түгж байсан. Харин уг мэдээлэл андуу ташаа байжээ. Гэхдээ сэтгүүлчийн буруугаас болоогүй юм байна. "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгсөн өмгөөлөгч Н.Батбаяр МУИС-ийн харъяа Худалдаа Үйлдвэрлэ...
боловсрол
"Ном уншиж тархины булчингаа хөгжүүлэе" уриатай 21 аймаг 21000 төсөл хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт "Интер" номын дэлгүүрийн бестселлер номын худалдаа, танилцуулга болж хямдралтай үнээр уншигчиддаа хүрч байна.
боловсрол
БШУ-ны сайдын  А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн  заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргасан уг жагсаалтад  Монголын түүх, Монгол хэл бичиг, найруулга зүй, Хүний хөгжил, харил...
боловсрол
Олон улсын математикийн олимпиадад манай улсаас зургаан сурагч амжилттай оролцоод иржээ. Тодруулбал, Энэ сарын 3-13-ны өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейптаун хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд оролцоод таван хүрэл медаль, нэг шагналт байрыг авсан байна. Энэхүү олимпиадад 101 орны 600 гаруй сурагч оюун...
боловсрол
-Монголын ард түмэндээ Монголын Үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье. Манай холбоо “Маш согтонги” цагаан морин жилээс “Ялгуусан” хөх морин жил хүртэл 25 жил болжээ. Миний бие 1990 оны тавдугаар сарын 9-ний өдөр физик математикийн ухааны доктор Б.Батжаргал, алдарт о...
боловсрол
ШУТИС болон БНСУ-ын "Дэвшилтэт технологийн институт"-ын хамтран зохион байгуулж байгаа WORKSHOP өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус семинарт манай улсын эдийн засаг, аж үйлдвэржилтийн амин чухал элементүүд болж байгаа мехатроник, эрчим хүчний шинэ эх сурвалж, биотехнологи ба шинэ тусгай материал зэрэг өндөр те...
боловсрол
Дунд сургуулийн болон цэцэрлэгийн багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл энэ сарын 20-оос наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал  БМДИ-ийн цахим хуудас www.itpd.mn хаягаар хийгдэх юм байна. Энэхүү шалгалтанд шинээр төгссөн болон мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй хүмүүс хамрагдах боломжтой юм. Шалг...
боловсрол
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хэнтий аймагт их дээд сургуулийн салбар сургууль байгуулах ажлын хүрээнд  Их засаг олон улсын сургуулийн салбар сургуулийг нээлээ. Салбар сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Тамгын газрын дарга М.Болд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн д...
боловсрол
Монголын Соёл, яруу найргийн академи, Орчин үеийн уран зургийн галерейгаас хамтран Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж, "Тэнгэр, нар, түншлэл" нэртэй уран бичлэгийн үзэсгэлэн ирэх наймдугаар сард "Blue Moon" галерейд нээлтээ хийнэ. Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус ...
боловсрол
Нийгэм солигдох заагт салбар бүр уналтад орж, замбараагүй байдал газар авсан үйл явц боловсролын салбарыг тойроогүй дайраад гарсан. Ямар шалгууртайг бүү мэд баахан бага, дунд, их дээд сургуулиуд байгуулагдан,  Магадлан итгэмжлэгдсэн гэх сүржин нэртэй даржин жааз өлгөн, хэн дуртай хаа хүүсэн газраа багшлах гээд энэ салб...
боловсрол
Олон улсын физикийн олимпиад 45 дахь удаагаа Казакстан улсын Астана хотод энэ сарын 13-21-ний хооронд болж өндөрлөлөө. Ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохиогддог физикийн тэмцээнд манай улсын таван сурагч амжилттай оролцон өнөө орой эх орондоо газардах гэнэ. Олон улсын физикийн олимпиадад 85 орны 383 сурагч оюун ух...
боловсрол
БНХАУ-д болсон бэлхүүсний бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүжигчин Н.Баярмаа оролцож Монгол хатны бүжгээр аваргын цомыг хүртжээ. Тус тэмцээнд дэлхийн 200 орчим бүжигчин оролцсон аж. Н.Баярмаа уг тэмцээнд “Алтанураг хамтлаг” болон ятгачин н.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон аялгуунд, бүжгээрээ Мандухай цэцэн хатны ...
боловсрол
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан.  Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас  энэ сарын 9-ний байдлаар долоон байршлийн газрын асуудлыг г...
боловсрол
-Өмнөх оны шалгуулагчид бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг, тамга даруулж баталгаажуулна. Бүртгэлийн хуудсан дээрээ баталгаажуулалт хийлгэж амжаагүй байгаа шалгуулагчид  зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирж баталгаажуулалт хийлгүүлэх шаардлагатай. Ингэж байж бүртгэлийн хуудас хүч...
боловсрол
Зуны зугаатай өдрүүд эхэлж, хүүхэд залуус амрахын хажуугаар мэдлэгээ нэмэх үүднээс төрөл бүрийн сургалтанд хамрагддаг. Англи хэл сургалтын үйл ажиллагаагаараа 11 жилийн туршлагатай "English storm" сургалтын төв  эрүүл агаарт  оюутан залуусыг англи хэлтэй болгох бүртгэл ажлаа эхлүүлжээ. Тус төв өвөрмөц аргачлалаар цогц ...
боловсрол
Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкүкийн их сургуульд монгол хэлний тэнхим байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг бэлтгэх үйл хэрэгт хувийн зүгээс болон сургуулийн удирдлагын хувьд оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус их сургуулийн захирал, доктор Жан Хо Сөнийг Монгол Улсын...
боловсрол
Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс,  Монголын сургуулиас гадуурх сургалтын байгууллага болох “Санрайс” холбоо хамтран Ардчилсан боловсролыг Монголын хүүхэд залуучуудад олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн 20 жилий...
боловсрол
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн зургаан дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа  хэд хэдэн зөрчлүүдийг  илрүүлжээ. Туха...
боловсрол
"Кориа Глобал" сангаас 2014 оны зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар” болно. Уг форум нь анх 2000 онд Нью-Иорк хотноо зохион байгуулагдаж гараагаа эхэлснээс хойш жил бүр уламжлал болон дэлхийн нөлөө бүхий хотуудад зохион байгуулагдаж ирсэн байна. Тус форумд УИХ-...
боловсрол
-Манай сурагчдын холбоо анх 2004 онд сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдаж байсан. Энэ онд 10 жилийн ой тохиож байна. Бид ойн хүрээндээ 10 том ажил хийхээр төлөвлөөд зарим ажлыг нь хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг нь та бүхний сайн мэдэх “School police” төв байгаа. Бид энэхүү төслийг нийслэлийн гэмт хэ...
боловсрол
Энэ хичээлийн жилд "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" сургалтын хөтөлбөрийг нийт 40 сургууль туршсан. Тэгвэл ирэх хичээлийн жилээс Монгол орон даяар бүх ЕБС-иуд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Тиймээс тус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалт өнөөдөр Багшийн хөгжл...
боловсрол
Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр өргөмжлөгдөөд байгаа Баянгол дүүргийн арван наймдугаар  хорооны 162 дугаар  цэцэрлэг энэ сарын  22- ноос 24 ны хооронд “Ногоон орчин – Миний цэцэрлэг”  гэсэн уриатайгаар нээлттэй өдөрлөгийг зохион  байгуулж байна. Тус цэцэрлэг нь  сургуулийн өмнөх боловсролын ...
боловсрол
“Эмпати-Ертөнц” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Зуны зугаатай 4” номонд  газрын зураг дээр  Монгол  улс байхгүйгээр үл барам хятадын газар нутгийн нэг хэсэг болгож зурсан зураг оруулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа.  Энэ асуудлыг иргэд  БШУЯ-тай холбож, тус яамнаас хэвлүүлсэн ном хэмээн ойлгож бухимдла...
боловсрол
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршил”-ын талаар танилцуулжээ. Хуралдаанд асуудлыг  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцо...
боловсрол