news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 дугаар сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачилан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион б... | боловсрол |
ХХААЯ, ХААИС-тай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудад орчин үеийн дэвшилтэт техник технологийн мэдлэг олгох, бататгах, техникийн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг ... | боловсрол |
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн багш нар... | боловсрол |
Энэ хичээлийн жилд нийслэлийн долоон дүүргийн дөрвөн цэцэрлэг, 58 сургуулийн 143 автобусаар давхардсан тоогоор 9130 сурагчдыг тээвэрлэжээ. Үүнээс төрийн бус өмчийн 27, төрийн өмчийн 31 сургуулийн, төрийн бус өмчийн гурав, төрийн өмчийн нэг цэцэрлэг автобусны үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран з... | боловсрол |
Одоогоос 25 жилийн өмнө шинэ цагийн Монголд нүдэндээ итгэмгүй нэг бүлэг жаалууд бий болж билээ. Айх ичихийг мэдэхгүй хүний идэж буйг гуйж, хаанаас олсныг бүү мэд бохь барин авахыг тулган шаардана. Авахгүй бол заналхийлж байсан хүүхдүүд өдгөө 30 гарсан залуус болоо бизээ. Тэр үеийн “хүнд гар”-уудын үргэлжлэл өдгөө Улаан... | боловсрол |
Нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар болжээ. Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулах болсонтой холбогду... | боловсрол |
БСШУ-ны салбарын хамтын ажиллагаанд бизнес эрхлэгчдийг татан оролцуулах талаар санал солилцов. Бүгд Найрамдах Турк Улсын Евро-Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүнтэй төлөөлөгчид энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын үеэрээ Боловсрол, со... | боловсрол |
Улаанбаатар хотын Наран дахь Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн удирдлага, оюутны холбоодын нийгмийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх зорилготойгоор “Мандах бүртгэл” дээд сургууль, “Их засаг” олон улсын их сургуулийн оюутнуудын дунд "Хотын иргэн - Хотын соёл" ... | боловсрол |
Дагаад дуулаарай | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-нд Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдар... | боловсрол |
2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-үүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч. Сайханбилэгээс батламжаа гардаж авлаа. Ерөнхий сайд “Онцлох Монгол хүүхэд”хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ... "Бидний өвөг дээдэс өсвөр насныхны хөгжил, төлөвшилд “Харц мэт дагуул, Хань мэт зөвлө”... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” ши... | боловсрол |
МУИС-ийн ректор А.Галтбаяр арванхоёрдугаар сарын 29-нл ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх болсон байна. Тэрбээр энэ албыг нэг жил гаруй хугацаанд хашихдаа багагүй хэл аманд өртсөн. МУИС-ийн зарим багш нар түүний хэрэгжүүлсэн бодлогыг эсэргүүцэж, нэлээд тэмцэл хийж байсан юм. Уг зөрчи... | боловсрол |
БСШУ-ны яамнаас Японд 1000 инженер бэлтгэх төслийг эхлүүлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд Япон улсад суралцах шалгуур хангасан залууст БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Батламж гардуулах ажиллагаа өнөөдөр 12 цагт БСШУЯ-ны байранд болно. | боловсрол |
Хан-Уул дүүргийн IX хорооны 134 цэцэрлэгийн Канад технологоор баригдсан 100 ортой өргөтгөл шинээр ашиглалтанд оров. Түүнчлэн энэ сард VIII хороонд 240 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орох юм. Үүнээс гадна 10,14,15 дугаар хороонд “Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор мөн 10 дугаар хороонд цэцэрлэгийн барилга угсралт... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээни... | боловсрол |
Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн II, III улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн байна. Хөдөө, орон нутагт мал төллөх үеэр эцэг,... | боловсрол |
Монголын Оюутны холбооноос хаясан, гээсэн, гэмтээсэн картын захиалгыг өнөөдөр авч байгаа гэнэ. Уг захиалгыг "Оюутны Б хотхон" "Оюутны Өргөө"-2 дотор МОХ ажиллаж байгаа аж. Бүрдүүлэх материал: Сургуулийн тодорхойлолт/Оюутны үнэмлэх /аль нэг нь шаардлагатай/ Иргэний үнэмлэхний хуулбар / Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн т... | боловсрол |
Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед нэгэн таатай мэдээг Монголын Оюутны холбооноос дуулгав. Тус холбооноос үндэсний тэтгэлэг буюу сард олгодог 70200 мянган төгрөгөөсөө татгалцаж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Гэхдээ дээрх мөнгийг онц сурч байгаа болон амжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэр... | боловсрол |
МУИС-ийн ректор А.Галтбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Түүний оронд МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилох шийдвэрийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гаргасан байна. Р.Бат-Эрдэнэ нь өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийн зөвлөх албыг хашиж байжээ. | боловсрол |
“Монголын Энтрепренёруудын нэгдсэн чуулган 2014” үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ЭНТРЕПРЕНЁР ГЭЖ ХЭН БЭ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна. Энтрепренёрлэг сэтг... | боловсрол |
Монголын алслагдсан хөдөө орон нутгийн бага насны хүүхдэд Бага боловсрол нөхөн олгох чиглэлээр хамтран ажиллах, үзэл санааг нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийн тулд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санам... | боловсрол |
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан смарт карт гаргасан байна. Энэ смарт карт нь тухайн хүүхэд бүрт зориулсан айпи хаягтай бөгөөд 40 гаруй төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Жишээлбэл, сурагчдыг хөгжүүлэх олон төрлийн үйлчилгээнээс гадна “Өргөө” кинотеатрт хөнгөлөлттэй кино үзэх, хүү... | боловсрол |
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол улсад зохион байгуулагдсан "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаант шалгаруулалтанд "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэ... | боловсрол |
МУИС-ийн газарзүйн ангийн 2000 оны төгсөгч С.Даваанямын шинэ бүтээл болох “Монгол Улс дэлхийд хаана явна?” цуврал хоёр боть бүхий бүтээл хэвлэгдэн гарчээ. Монгол Улс, Монгол хүн та бид дэлхийд эдийн засаг, байгалийн нөөц, эрүүл мэнд, боловсрол, засаглал, уул уурхай, хөдөө аж ахуй, спорт, түүх соёл гэх зэрэг 22 сэдвийн ... | боловсрол |
Хичээлийн шинэ жил эхлээд талдаа ороогүй байхад ШУТИС -ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн ангийнх нь дээвэр нуржээ. Оюутнууд байгаа байдлыг удирдлагадаа хэлсэн ч засаагүй удсан аж. Зургийг тус сургуулийн оюутнууд бидэнд илгээж, айдасгүй, тав духтай орчинд хичээллэх өдрөө хүлээж байна гэсэн хүсэлтийг давха... | боловсрол |
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 21 цэцэрлэгт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон Хүчилтөрөгчийн коктейлийн миксер хүлээлгэж өглөө. Уг аппарат нь: Цэцэрлэгүүд уг аппаратаар хангагдсанаар хүүхдүүдийн дархлааг дэмжин, агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл зэргээс урьдчилан сэргийлэх нөхц... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан 58 худалдаачин тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, есөн метрийн ... | боловсрол |
Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд спорт тэр дотроо сагсан бөмбөгт авъяастай 30 хүүхдэд дотоодын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулна. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчдын санаачлан хэрэгжүүлж буй төслийн дэд хөтөлбөрийн үр дүнд 18-22 насны 30 залуу ХА... | боловсрол |
Өсвөрийн зохион бүтээгчдийн Ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, БШУ-ын сайд Л.Гантөмөр болон албаны бусад хүмүүс оролцлоо. | боловсрол |
Хуучнаар "Залуу техникчдийн ордон"-ыг өнгөрсөн наймдугаар сарын 28-ны БШУ-ны сайдын тушаалаар Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль болгосон билээ. Энэ дагуу өмнө нь хичээллэж байсан сургалт дугуйлангуудыг сэргээн, их дээд сургуулиуд харьяа анги кабинетаа байгуулан хичээллүүлж эхэлсэн юм. Тус сургууль 2... | боловсрол |
Их, дээд сургуулийн оюутнууд төрөөс Үндэсний болон урамшуулалын тэтгэлэг авч байгаа. Сургалтын төрийн сангаас энэ улиралын тэтгэлгийг сургуулиудаас нэгдсэн дүнгээр авч нягталсны эцэст Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах гэнэ. Сурга... | боловсрол |
Боловсрол соёлын дэвшлийн төлөө сан ТББ, NBS 1 телевиз хамтран “229-р цэцэрлэг Ард түмний төсөл”-ийг эхлүүлсэн талаар төслийг санаачлагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. “229-р цэцэрлэг Ард түмний төсөл”-ийг санаачлагчид төрөөс бүгдийг хүлээж суулгүй, ард түмэн төртэйгээ хамтран хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө нэгдэхийг... | боловсрол |
- 2005 онд Монголд анхны бизнес энкубатор төв нээгдэж байлаа. Тэр үед би Хүмүүн заяа сонинд ажиллаж байсан юм. Тэгэхэд нийслэлийн халамжийн төвд ажиллаж байсан найз минь энэ нэг ийм юм байна шүү чи хийхгүй юу гэсэн анхны суурь ойлголтыг өгч, санал тавьсан. Тэгээд эндээс би санаа авч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил о... | боловсрол |
Олон улсын орчуулагчдын холбооноос аман болон бичгийн орчуулгын баяр болох орчуулагчдын өдрийг санаачилжээ. Библийн судрыг латин хэлнээ орчуулсан гэгээн Иероним Стридонскийг орчуулагчдын загалмайлсан эцэг гэж үздэг бөгөөд түүний нас барсан өдрийг ийнхүү тэмдэглэлт өдөр болгожээ. | боловсрол |
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас санаачилан жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Менежментийн олимпиад” өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус олимпиадад МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр, Их засаг зэрэг 17 их, дээд сургуулийн 23 багийн 113 оюу... | боловсрол |
Манай улс жилд дунджаар 280 гаруй оюутан залуусыг гадаадын цэргийн сургуульд суралцуулдаг ажээ. АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Турк, Солонгос, Япон, Канад, Люксембург зэрэг 20 гаруй улсад энэ чиглэлээр оюутнууд илгээдэг юм байна. Харин хамгийн олзуурхууштай нь, цэргийн сургуульд суралцах хүсэлтэй хүмүүсийг нээлттэй сонгон ш... | боловсрол |
Финлянд улсын Оулины их сургуулийн Боловсролын сургуулийн захирал профессор Марко Кейлинэн, тус их сургуулийн багш доктор Туомо Вилполла, Лапландын Их сургуулийн харъяа дунд сургуулийн захирал доктор Эйяа Валэн нар МУБИС-д энэ сарын 8-13–ны өдрүүдэд ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ. Зочин профессор баг... | боловсрол |
Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль шинэ халаалтын зуухтай болов. 2013 оны нэгдүгээр сард Монгол Улс Япон Улстай байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор манай улсад өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуух нийлүүлэх, шинэчлэх, шинээр суурилуулах хэрэгжү... | боловсрол |
БСШУ-ны сайд Л.Гантөмөр Финляндын Оулин их сургуулийн Боловсролын сургуулийн захирал профессор Марко Кейлинэн, тус их сургуулийн багш доктор Туомо Вилполла, Лапландын их сургуулийн харъяа дунд сургуулийн захирал доктор Эйяа Валэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Л.Гантөмөр сайд тэднээс сүүлийн хоёр жил хийгдсэн... | боловсрол |
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2014" Монгол уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Монгол Улсы... | боловсрол |
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуу... | боловсрол |
Өдөрлөгийн үеэр Судлаач оюутнуудын 2014 онд оролцсон эрдэм шинжилгээний төсөлт ажлын мэргэжил сурталчлах үзэсгэлэн, Оюутны дунд явуулсан Фото зургийн уралдааны шалгаруулалт, Оюутан, магистрант, докторантуудын бие даалтын өрөөний нээлт, Биологийн тэнхмийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн, багш нарын танилцуулга,... | боловсрол |
Хүүхдийн цэцэрлэг хомсдсон асуудал хаа сайгүй бухимдал дүүрэн байхад шинээр нэг цэцэрлэг ашиглалтанд орж байгаа нь сайшаалтай. Хан-Уул дүүргийн VIII хорооны 209 дүгээр цэцэрлэгийг энэ сарын 15-нд улсын комисст хүлээлгэх өгч, энэ оны сүүлээр ашиглалтанд орох гэнэ. Тус цэцэрлэг нь найман ангитай 240 хүүхдийн хүчин чадал... | боловсрол |
Үндэсний оюутны тэтгэлгийн 96200 төгрөгийг энэ сарын 20-оос олгож эхлэнэ. Сургалтын төрийн сан “Голомт банк”, “Хаан банк”, “Хадгаламж банк”, “Худалдаа хөгжлийн Банк”, “Капитрон банк” зэрэг нийт найман арилжааны банктай “Оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгох” гэрээг өчигдөр Багшийн хөгжлийн ордонд байгууллаа.... | боловсрол |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит, улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн ариун цэврийн өрөөний тааз нурж, цаашид хичээллэх боломжгүй учраас үйл ажиллагааг нь зогсоогоод удаж байна. Тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулахын тулд сургуулийн өргөтгөлийн... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, "Мэдээллийн нэгдсэн цахим систем"-ийг бий болгожээ. Энэ нь их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэ... | боловсрол |
Төрийн өмчит их, дээд сургуулиудад салбарын яамнаас боловсролын шинэчлэлт хийж байгаа. Шинэчлэлийн хүрээнд МУБИС нь сургалтын гурван улиралтай болсон бөгөөд намрын улирлын хичээл наймдугаар сарын 18-нд эхэлсэн билээ. Дээд боловсролын тухай хуулиар 15-16 долоо хоногоос доошгүй хугацаанд хичээллэх ёстой юм байна. Тиймээс... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхэнд анх удаа шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем"-ийн ачаар эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хаанаас ч хянаж байх боломж бүрдлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг ашиглаад ямар хичээл дээр ямар дүн авсан, улирлынхаа шалгалтуудыг хэрхэн өгсө... | боловсрол |
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “School police” төслийн эргүүлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээ... | боловсрол |
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас гаргасан “Олон улсын хүүхдийн эрхийн тунхаглал”–ыг 1959 оны энэ өдөр баталжээ. Энэхүү тунхаг бичигт “ Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаала... | боловсрол |
МУБИС гадаад харилцаагаа өргөжүүлэх, оюутан солилцоо хөтөлбөрийн хүрээнд Швейцарын Холбооны улсын Туркау мужийн парламентын гишүүн асан “Герман хэл, багш боловсрол” төслийн үндэслэгч Анита Фарни, ХБНГУ-ын DAAD (Германы Эрдмийн Солилцооны алба)-ын дарга хатагтай Х.Боссман нар НХУС-д зочилж, МУБИС-ийн удирдлага, Герман х... | боловсрол |
БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ... | боловсрол |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Мөнхийн үсэг ХХК " арван жилийн ойн баяраа тохиолдуулан "Аз хур" номын дэлгүүртээ зарагдаж буй номондоо 30-80%-ийн бодит хямдрал зарлаж номонд дуртай залуусдаа бэлэг барилаа. Хоёр өдрийн турш номын дэлгүүр хүмүүсийн хөлд дарагдаж, уртаас урт дараалал үүссэн байлаа. Сүүлийн үеийн хүүхэд залуу... | боловсрол |
Орхон аймгийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн төсөв, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой сангууд хийгээд эцэг, эх, аж ахуйн нэгжийн хандив тусламжийг ил тод болгох зорилготой “Тунгалаг төсөв” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эхчүүд болон аж ахуйн нэгжээс хандив тусламж н... | боловсрол |
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Япон Улсын Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх шаардлага байгааг харгалзан, КООСЭН төрлийн сургалтыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү Санамж бичгийг байгуулснаар... | боловсрол |
Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ шалгалт хийжээ. Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2,5-3 дахин нэмэгдэж, 2014-2015 оны хичээлийн жилд I ангийн долоон бүлэ... | боловсрол |
Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 200 орчим оюутныг Япон улсын Коосэн сургуульд хамруулан сургахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон Японы талын зочид төлөөлөгчид тус төслийг албан ёсоор нээж, бэлтгэл су... | боловсрол |
“XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт хурал боллоо Монгол улсын Төрийн шагналт, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний уламжлал шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжи... | боловсрол |
Зөв үзэл бодол, ёс суртахуун гэдэг монгол хүнд хоол унд, өмсөх хувцаснаас ч илүү хэрэгтэй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна. Аливаа зүйлийн зөв бурууг ялгахгүй хэрнээдаган дуурайдаг, автамтгай, өөрийн үзэл бодолгүй хүмүүс нийгэмд ямар их хор уршиг тарьдгийн жишээг боловсролын салбараас харж болно. Хүүхдээ боловсролт... | боловсрол |
“Хүмүүн бичиг” сониноос уламжлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 18 дахь жилдээ зохион байгуулагдна. Уралдааны материалыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах бөгөөд уралдаанаар 1-7, 8-11, 12 дугаар ангийн сурагчдын болон мэргэжлийн багш нар, насанд хүрэгчдийн, уран бичлэг, у... | боловсрол |
Энэ хичээлийн жилд шинээр зохиосон 12 жилийн долдугаар ангийн ”Физик I” сурах бичгийн агуулгын шүүмжийг саяхан та бүхэнд хүргэсэн. Тэгвэл энэ сурах бичгийг хэрхэн зохиосон тухай нэмж өгүүлье. Жилийн жилд БШУЯ-наас сурах бичгийн зохиогчийн баг шалгаруулах нэрийн дор хэдхэн хүнд онцгой эрх эдлүүлэх болсон бөгөөд энэ жил... | боловсрол |
Өнөөдөр 11 цагаас "Багшийн хөгжлийн ордон"-д Багш солилцоо хөтөлбөрийн дөрөвдүгээр ээлжийн нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ удаа БНСУ-аас 25 багш Улаанбаатар хотын ЕБС-ийн нийт ес, хөдөө орон нутгийн дөрвөн сургуульд гурван сарын хугацаанд ажиллах юм байна. | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заа... | боловсрол |
Нийслэлийн 375 жилийн ойн энэ өдрийн өглөө нийслэл, дүүргийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын соёл, түүхээр хичээл заалаа. НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ 16 дугаар сургуулийн 11А ангийн сурагчдад хичээл заасан бөгөөд х... | боловсрол |
БЗД-ийн 21, 27-р хорооны нутаг дэвсгэрт шинэ цэцэрлэг нээгдлээ. Тус цэцэрлэг буюу 199-р цэцэрлэгийн А, Б байранд өдгөө 312 хүүхэд хүлээн аваад байна. Өмнө нь гурван хороо дундаа нэг цэцэрлэгтэй байсан учраас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж хомс байсан бөгөөд энэхүү цэцэрлэгийн хоёр байр нэгэн з... | боловсрол |
Боловсролын газрын монгол хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн С.Тунгалаг, ЭӨЦ сургуулийн багш Чанцалмаа нар Сайхан сумын ЕБС дээр энэ сарын 27-28-ны өдрүүдэд зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу ажиллалаа. Энэ үеэр бага, дунд бүлгийн долоон багшийн хичээлд сууж, тавдугаар ангид багш Чанцалмаа математикийн үзүүлэх хич... | боловсрол |
Нийслэл, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн хамтран “Нүүдлээс суурьшилд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн үүх түүхий... | боловсрол |
НМХГ-ын Санхүүгийн хянан шалгалтын хэлтсийн улсын байцаагчид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх дүүргүүдийн 11 цэцэрлэгт 11 орчим сая төгрөгийн төлбөрийн зөрчил илэрч, улсын байцаагчийн акт ... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014” тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хороон дээр боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэ... | боловсрол |
Нийслэлийн 375 жилийн ойг салбар салбарынхан өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Монголын залуучуудын холбоо ч энэ түүхт ойн хүрээнд оюутан залуусын дунд “Нийслэлийн залуус” лекцийг амжилттай зохион байгууллаа. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ... | боловсрол |
Номын ертөнцөөр иргэдийг аялуулж оюун сэтгэхүйг нь гэгээрүүлдэг номын худаалдаачид энэ сардаа багтан шинэ худалдааны төвтэй болох нь. Энэхүү худалдааны төв ашиглалтанд орсноор хуучин ном худалдаалдаг 80 хүн ажлын байртай болох юм. Номын худалдааны төв Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн зүүн талд буюу С... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлье. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заа... | боловсрол |
Аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны "Шинэ Булган" хөтөлбөрийн "Эрдэм боловсролтой Булганчууд" зорилт, бага боловсролыг хөгжүүлэх "Хамтдаа хөгжье" аймгийн хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэж шилдгүүдийг шалгаруулав. Бүтээлч багшаар М.Энэрхмаа /Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургууль/, А.Рэнцэнханд /Эрдмийн өргөө ЦС/, ... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэхүү лекц нь зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг лекц залуучуудын сонирхсон сэдвийн дор оролцогчид, уригдан ирсэн зочид ойр дотно, халуун дулаан нээлттэй яриа өрнүүлж чаддагаараа онцлог болдог ... | боловсрол |
Бээжингээс Монгол Улсыг Хавсран Суугаа Бүгд Найрамдах Армен Улсын Элчин Сайд ноён Армен Саргсян энэ оны аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзлаа. Эрхэмсэг Элчин сайд ноён Армен Саргсян уулза... | боловсрол |
JCI Монгол байгууллагын арвандолдугаар үндэсний чуулганы нээлтийн үеэр TOYP-2014 шагналын эзнээр гурван хүнийг тодруулсан байна. Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар "Академик манлайлал, амжилт" номинацид шалгарч өргөмжлөл, цом хүртжээ. . | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах гэж байгаа бөгөөд номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон, номын зохиогч, багш, эрдэмтдээс болон facebook, twitter-ээр жагсаалтанд орох номын саналыг авах юм байна. Ном бол ертөнцийг харах цонх. Хэдийгээр орчи... | боловсрол |
Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголчуудын зүрх сэтгэлд бахархан дуурайх хүний нэг болсон Дилав хутагт Жамсранжавын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг “Аригүмедиа” компани, Улаанбаатар хотын музей, “Дилав хутагт Жамсранжав нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулж байна. Энэхүү гэрэл зур... | боловсрол |
ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. 2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-ны хооронд Германы Линдау хотод хими, физик, анагаахын салбар дундын 4 дэх удаагийн Нобе... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/856 дугаар захирамж гаргасан. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн урлаг зааланд засварын ажил хийх бөгөөд засварын ажилд 57 сая төгрөг зарцуулна. Харин тус хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүү... | боловсрол |
СБД-ийн 42-р цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ. Канад технологиор баригдсан тус цэцэрлэгийг БШУЯ, дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгч байна. Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын найман дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж, тавилга... | боловсрол |
БШУЯ-ны харъяа “Шинэ эхлэл” Олон улсын лаборатори сургуулийн 10б ангийн сурагч Б.Нэмүүцэцэг “Нэмүү” хүмүүнлэгийн аянаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулиас өчигдөр эхэллээ. Тэрбээр тус сургуулийн сурагчдад сүүлийн үед бичсэн шүлгийнхээ дээжээс уншин сонирхуулж, номтой хэрхэн нөхөрлөх болон хүүхэд насны хөгжил... | боловсрол |
Бага насны хүүхдийг эрүүл чийрэг өсгөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг бол чанартай илчлэгтэй, олон нэр төрлийн хоолоор үйлчлэх нь хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хөгжилд нөлөөлж, эрүүл монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. СХД-ийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд 280 хүүхдийн хүчин ча... | боловсрол |
МҮЭСТО, Шинжлэх ухааны ҮЭ-ийн хороо, Монголын боловсрол төв хамтран, БШУЯ, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр "Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадмыг хоёр үе шаттайгаар урлагийн есөн төрлөөр шалгаруулах юм байна. Эхний шатны шалгаруулалт энэ сарын 13-аас МҮЭСТО-д эх... | боловсрол |
ХААИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. БШУ-ны Сайдын 2014 оны аравдугаар сарын 08-ны А/399 тоот тушаалаар Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төрийн төлөөлөл ес байсныг найм, бусад төлөөлөл найм байсныг долоо болгон өөрчилсөн юм. Иймд ХААИС-ийн У... | боловсрол |
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Арды... | боловсрол |
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 90 жилийн ойд Монгол Улсын хөгжлийн үндэс, суурь болсон боловсрол, шинжлэх ухааны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, алдар хүндтэй ахмадууд, эрдэмт... | боловсрол |
Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд үе үеийн боловсролын сайд нар, боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурлыг УДБЭТ-т ёслол төгөлдөр хийж, БШУ-ны сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүллэ... | боловсрол |
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна. Уралдаан нь газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгэ... | боловсрол |
Дархан хотноо 1992 онд анх Залуучууд театрын дэргэд “Хүүхэлдэйн театр” бий болж үйл ажиллагаа явуулж байгаад 1995 онд татан буугджээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудад гоо зүйн боловсрол олгох газар дутмаг байсныг анхааран Залуучууд теартын хамт олон хүүхэлдэйн театрыг дахин сэргээх санал санаачлагыг г... | боловсрол |
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд оюутны эрх, нийтлэг ашиг сонирхол олон зүйл дээр зөрчигдөж, түүнийгээ залруулах тухай удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг, албан тоот өгсөн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн тул өнөөдөр сургуулийнхаа өмнө тайван жагсаал хийлээ. Тэд ... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад “Үдийн цай” өгдөг болоод найм дахь жилээ угтаж байна. Харамсалтай нь, энэ хичээлийн жил “Үдийн цай”-гүй эхэлсэн гэх дуулиан дэгдээд буй. Нийслэлийн Засаг дарга хичээлийн шинэ жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө А/698 гэгч захирамж гаргасан нь бага ангийн сурагчдыг хоос... | боловсрол |
Германы Линдау хотод 2015 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 3-ны хооронд хими, физик, анагаахын салбар дундын дөрөв дэх удаагийн Нобелийн шагналтнуудын уулзалт болно. ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сант... | боловсрол |
МУИС-ийн оюутнууд өнөөдөр сургуулийн удирдлагадаа таван заалтыг багтаасан шаардлага хүргүүлэх зорилгоор тайван жагсаал хийсэн билээ. Тэгвэл түүний хариу болгож тус сургуулийн удирдлагаас багш, оюутнуудад хандсан уриалга гаргажээ. Үүнд: Зарим багш, оюутан, ТББ-аас оюутнуудад буруу ташуу мэдээлэл өгч, өдөөн хатгаж зохион... | боловсрол |
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал болох академич И.Ю.Крачковскийн алтан медиалаар шагнагджээ. Тэрбээр ОХУ-ын Санкт Петербург хотод судалгааны ажил хийж явах үедээ шагналаа гардсан байна. Оросын Дорно дахин судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Монгол-Орос... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/838 дугаар захирамж гаргалаа. Захирамжа... | боловсрол |
Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа. Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ. “Тэмүжин” романд XII-XIII зууны Монголын аугаа их жанжин, Монго... | боловсрол |
Засгийн газрын өнгөрсөн оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн ирэх сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү журмын дагуу 2014-2015 оны хичээлийн жил Монголын... | боловсрол |
Багш нар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч онцлох хүн”-ээр шалгаруулж, шагнажээ. Өнгөрсөн бямба гарагт Монголын багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын багш есөн эрдэнэ” ёслолын ажиллагааны үеэр энэ шагналаа гардуулсан байна. Тус холбооноос ... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.