news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Жил бүр болдог уламжлалт техник-технологийн улсын олимпиад 2013 оны тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно гэж тус олимпиадыг Зохион байгуулах хорооны дарга, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, профессор Л.Цэрэнсодном мэдэгдлээ. 17 дахь удаагаа болж байгаа техн... | боловсрол |
Англи хэлийг шинээр харъя – TOIEC Mongolia Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Азийн томоохон эдийн засгууд болох Япон, Солонгос, БНХАУ, Тайланд, Тайван, Сингапур, Вьетнам зэрэг орнууд TOEIC шалгалтыг өөрсдийн үйл ажиллагааны гол хэмжүүр болгон ашиглаад ихээхэн амжилт олжээ. 1977 онд Японы засгийн газраас АНУ–ын ETS–байг... | боловсрол |
Нийслэлийн БЗД-ийн 43-р дугаар дунд сургуулийн технологийн багш Б.Төмөрбаттай ярилцлаа. Тус сургууль дээр "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд олон зүйлд суралцаж авьяас, билгээ нээхийн хажуугаар технологийн сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм. -"Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд сургууль бүр хүүхдий... | боловсрол |
МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн Геологи, ашигт малтмалын тэнхим, “Geoleader” Төрийн бус байгууллагаас хамтран доктор, профессор Я.Болдын нэрэмжит Улсын геологийн багийн тавдугаар олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад дөрөвдүгээр сарын 20-нд болно. Геологи, уул уурхайн чиглэлээр суралцаж буй их, дээд с... | боловсрол |
Нягтлан бодох бүртгэлийн улсын 16 дугаар олимпиад маргааш Санхүү эдийн засгийн сургууль дээр болно. Олимпиадад нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг 18 их, дээд сургуулийн 90 оюутан мэдлэгээ сорихоор бүртгүүлсэн байна. Тус олимпиадаас топ 10 оюутныг шалгаруулж шагнах ажээ. Д.ЦЭЦ | боловсрол |
Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг 20 хувиар нэмж, 94 мянган төгрөг болгох гэж байгаа тухай мэдээллийг жиргээчид өнөөдөржин “нисгэв”. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Батсайханаас тодруулахд, “Одоогоор оюутны тэтгэлэг нэмэгдэнэ гэсэн шийд гараагүй... | боловсрол |
Англи хэлийг шинээр харъя – TOIEC Mongolia НҮБ-ын албан ёсны зургаан хэл бий. Олон улсын болон улс хоорондын гэрээ хэлэлцээр эдгээр хэлний аль нэг дээр хийгддэг олон улсын дүрэм журам байна. Гэвч эдгээр хэлнүүдээс хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн, бичмэл мэдээллийн агууламжаараа, техник технологи дахь хэл зүйн ноёрхлоор... | боловсрол |
Монгол Улсад оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр олноор зарлагддаг ч тэдгээрээс хамгийн нэр хүндтэй нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг юм. Дээр дурдсан тэтгэлэгт хамрагдахын тулд оюутан дөрвөн улирал дараалан 3.8-аас дээш голч дүнтэй суралцах ёстой аж. Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн чухал шийдвэр гаргах мөч хором хормоор дөхөж байна. Энэ жил 42000 орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа бөгөөд бүртгэл өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрчээ. Гэвч шалгалт дуусахад ердөө гуравхан х... | боловсрол |
“Сурагч нас минь сайн байна уу?” гэх сонин содон нэртэй өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулав. Өдөрлөгт тус сургуулийн долдугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүд оролцож, өөрсдийн бага насаа дурсан, 1980-1990 оны үеийн хүүхэд багачуудын амьдрал ямар байсныг дүрслэн харуу... | боловсрол |
Шинээр харахын учир ... Мэдээлэл бол байнгын хөдөлгөөнд байдаг баялаг, түүний хөдөлгөөнийг зогсоох, эргэлтийн хурдыг сааруулах, эсвэл хаа нэг газар “түгжих” нь тухайн мэдээллийнхээ үнэ цэнийг бууруулж байдаг бичигдээгүй хууль байна. Аливаа улс орон тухайн цаг хугацаандаа ноёрхож буй соёлоос өөрийн орны онцлогт тохируул... | боловсрол |
Манай оронд өдөр бүр болж байдаг олон төрлийн хурал цуглаан, уулзалт арга хэмжээнүүдээс илт ялгарсан, сонин содон нэртэй олон улсын тодотголтой нэгэн хурал удахгүй зохион байгуулагдах гэж байгаа нь “Ажлын байрны англи хэлний боловсрол” нэртэй олон улсын симпозиум юм. Яагаад заавал ажлын байрны гэж, ямар учиртай нэр том... | боловсрол |
Хэлтэй бол хөлтэй... Өнөөдөр ажилд шалгуулагчийг англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх шаардлагыг ихэнхи байгууллага тавьдаг учир англи хэлийг хэрэглээний төвшинд эзэмшиж, ажил мэргэжилдээ ашиглах нь өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам байгааг тодорхой, ... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам шинэлэг, бүтээлч сургалтын технологийг ерөнхий боловсролын сургалтад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. “Монголын боловсролыг дэлхийд” гэсэн уриатай “Хүүхэд өөрөө технологич”, “Хүүхэд өөрөө өөртөө хамгийн сайн багш”, “Хүүхэд багшийн хамгийн сайн багш”, “Сурна гэдэг нь эхлээд эх... | боловсрол |
Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, Хот тохижилтын газар, “Эко Монгол” МСҮТ, Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулсан цэцэрлэгчний сургалтын төгсөгчид өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд мэргэжлийн сертификатаа гардан авсан юм. Сургалтад хамрагдсан 200 цэцэрлэгч хот цэцэгжүүлэх ажлын талаар онол, практикийн ... | боловсрол |
Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд найм дахь удаагаа болох гэж байна. “Чингис” зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд Англи, Америк, Австрали, Канад, Сингапур улсын “Navitas” групптэй хамтран ажилладаг шилдэг их, дээд сургуулиуд оролцох ажээ. Үзэсгэлэнгийн үеэр гадаад... | боловсрол |
Монгол Улсын Гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Нийслэлийн техник технологийн XIX олимпиад нийслэлийн 217 ерөнхий боловсролын сургуулийн 628 сурагчдын дунд болж байна. Уг олимпиадад багш, сурагчид технологи зурагзүй, техник спорт, дүрслэх урлаг, дизайн зэрэг нийт 12 төрлөөр оролцож байна. Өчигдөр /04.10/ уг олимпиадын... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Польш, Унгар, Румын, Болгар, Куба улсад оюутан, магистрант, докторант суралцуулах тэтгэлэгийг өнөөдөр зарлалаа. Тэтгэлгээр дараах мэргэжлээр сургах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дор нийтлэв. ПОЛЬШ, УНГАР, РУМЫН, БОЛГАР, КУБА УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА Засгийн газар ... | боловсрол |
Шинэчлэлийн Засгийн газраас Монгол хэл бичгийн боловсрол, сургалтыг сайжруулах нийгмийн захиалгыг ажил хэрэг болгох зорилгоор “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай” 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 37 дугаар тогтоол баталсан. Энэхүү тогтоолын зорилго нь Монгол хэлний зөв бичих дүрмийн талаар хэт онолын марг... | боловсрол |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган ирэх сарын 3-нд болох гэж байгааг угтсан “Оролцоог бодит болгоё” сарын аян эхэлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ” сэдэвт үзүүлэх сургалт өчигдөр /04.08/ боллоо. Сэргээн засалт үндэсний төвөөс 2012 онд хийс... | боловсрол |
Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэн өнөөгийн нийгэмд хэрхэн хөгжиж байна вэ гэсэн асуултын хариуг та өөрөөсөө хайгаад үз дээ. PC тоглож, гадуур тэнэж, тамхи зуусан дүр зураг бууж байна уу. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд нийтлэг үзэгдэл болсон эдгээр муу зуршлыг багасгах, Эх оронч үзэлтэй, төлөв төвш... | боловсрол |
Мэдээлэл технологи, Шуудан харилцаа холбооны газраас Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй “КАНСАТ” хиймэл дагуул бүтээж, хөөргөх Үндэсний анхдугаар уралдааныг зохиож байгаа бөгөөд уг уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн байранд боллоо. Нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхий... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтаар зохион байгуулсан сургалтад бага анги, биеийн тамир, биологи, газар зүй, зураг технологи, математик, монгол хэл, мэдээлэл зүй, түүх нийгмийн ухаан, физик, хими, дуу хөгжмийн мэргэжлийн 1073 б... | боловсрол |
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Монгол Улсын хил” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаанд ирүүлэх бүтээлийг дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд хүлээн авах юм байна. Хойч үеийнхэ... | боловсрол |
“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгэдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлогч болон худалдан борлуулагчдад зориулсан ээлжит сургалтуудыг явуулж эхэлжээ. Сургалтын төлөвлөгөөний дагуу өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэбу... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна. Өмнө нь сурагчид 14 хоног амардаг байсан бол энэ удаад сурагчид долоо хоног амрах аж. Учир нь өвлийн амралтаар бага ангийн сурагчид таваас найман долоо хоног амарсан тул энэ удаагийн амралтыг ийнхүү богиносгожээ. Дашрамд, энэ жилийн зуны амралт ирэх... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 1000 багштай уулзлаа. Баянгол дүүрэгт төрийн өмчийн ба төрийн бус өмчийн 42 сургууль, 58 цэцэрлэгтэй. Эдгээр сургуулийн нэгээс 11-р ангид 32502 сурагч, цэцэрлэгт 12000 хүүхэд суралцаж байна. Мөн дээрх сургу... | боловсрол |
Удаан задардаг органик бохирдуулагчийн үйлдвэрлэлийг хязгаарлах, байгаль орчинд хор нөлөөгүй болгон боловсруулах, улмаар устгах тухай Стокольмын конвенцийн хэрэгжилтийн хүрээнд эрчим хүчний салбарт хийх ажлын тухай сургалт, семинар өнгөрсөн баасан гаригт боллоо. Стокольмын конвенци нь 2001 онд батлагдаж, 2004 онд хүчин... | боловсрол |
Соёл урлагийн их сургууль, “Урбан Номадс” ТББ хамтран “Монголын нүүдэлчдийн соёлыг их хотын хөл хөдөлгөөн дунд хадгалж үлдэх” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн зорилго нь урлагаар дамжуулан түүх соёлын үзэл санааг их хотын хэмнэлтэй хоршуулан хадгалж үлдэх явдал гэнэ. Энэ хүрээнд "Урбан Номадс III" боловсролы... | боловсрол |
Төрийн мөнгөөр суралцагчдаас мөнгөө буцааж авахаар Боловсрол, шинжлэх ухааны яам ажиллаж байгаа юм байна. Төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан төгсөгчид эх орондоо ирж ажилладаггүй байдал өнгөрсөн жилүүдийн туршлагаас ажиглагдсан байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар төрийн сангийн зээлээр төгсс... | боловсрол |
Өнөө үед нийгмийн бүхий л салбарын шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл нь мэдээллийн технологийн салбар болж байна. Дэлхийн аль ч улс оронд тус салбарын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, олон нийт рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан мэдээ мэдээллийг түгээж байдаг билээ. Монгол Улсын Засги... | боловсрол |
Сэтгэл зүйч, ховсчин, Анагаах ухааны доктор Д.Эрдэнэбаатар “Далд ухамсараа идэвхжүүлэн амжилтанд хүрэх нь” сэдэвт лекцээ энэ сарын 6-нд МЗХ-ын хурлын танхимд 15 цагаас уншихаар болжээ. Тэрээр “Ариусахуйн ертөнц” сэтгэл заслын эмнэлэгт ажилладаг ба тус эмнэлэгээс “Зорьсондоо хүрдэг Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа... | боловсрол |
Нийслэлийн тээврийн газраас “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяны хүрээнд том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч ААНБ-дын инженер,техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”-аас 2013 оны гуравдугаар сарын 15-аас 5-р сары... | боловсрол |
ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутнуудын сургалтад зориулан Австралийн МАРТЕК компани, түүний Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Ай Ти Экспертс” ХХК-иас 1,1 сая австрали долларын өртөг бүхий геологийн гурван хэмжээст загварчлал, уурхайн төлөвлөлт хийх зориулалттай 15 ширхэг ВУЛКАН цогц програм хангамж бэ... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх даваа гаригаас буюу энэ сарын 8-наас эхлэн долоо хоног амрахаар болжээ. Өмнө нь сурагчид 14 хоног амардаг байсан бол энэ жил өвлийн амралтаар бага ангийн сурагчид таваас найман долоо хоног амарсан тул энэ удаагийн амралтыг ийнхүү богиносгосон аж. Дашрамд, энэ жилийн зуны ам... | боловсрол |
Монголын урлагийн зөвлөл болон Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс хамтран хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах ухаантай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Урлаг хөгжлийн төлөө” багш бэлтгэх сургалтыг энэ сарын 3-5-нд “Улаан гэр” галерейд зохион байгуулж байна. “Урлаг... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг улсын олимпиадын хоёрын даваа ирэх долоо хоногоос эхэлнэ. Улсын олимпиадын хоёрын даваанд сум, дүүргээс шалгарсан хүүхдүүд аймаг, нийслэлийн хэмжээнд оюуны бяраа сорьдог. Тиймээс сурагчдын амралттай давхцуулан зохион байгуулж байгаа ажээ. Нийт 13 төрлийн х... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ерөнхий боловсролын сургуулийн 1000 багштай “UB Palace”-д уулзаж, санал бодлоо солилцож байна. Өнөөдрийн уулзалтаар боловсролын салбарын бодлогын асуудлаар хэлэлцэх аж. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бодлого, цаашид баримтлах чиг үүргээ багш нарын санал, сэтгэгдэл дээр тулг... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНХАУ-д гуравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд айлчлал хийх үеэр тус улстай хамтарч Шинжлэх ухаан, технологийн хороо байгуулах зөвшилцөлд хүрсэн байна. Хорооны гол үйл ажиллагаа нь энэ салбарт харилцан туршлага судлах, Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд а... | боловсрол |
Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхийн нийтээр 29 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ ... | боловсрол |
Нийгмийн салбар бүрийн манлайлагч нар амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцдаг үнэ төлбөргүй лекцийг Монголын залуучуудын холбоо /МЗХ/ оюутан залууст зориулан цувралаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “JCI Монгол” байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг уригдан “Залуучуудын оролцоо, ний... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулиудын 6-10-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа “Монгол Вундеркинд-2013” олимпиадын нэгдүгээр шат амжилттай болж өндөрлөжээ. Сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, газарзүйг шимтэн суралцах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг дэмжих,... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулиуд ирэх даваа гаригаас 14-нийг дуустал нэг долоо хоног амрахаар болсон. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа. -Ерөнхий боловсролын сургуулиудын хаврын амралт яагаад долоо хоног болж богиноссон юм бэ? -Өнгөрсөн өв... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 14 хоногийн дараа өндөрлөнө. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, тэдний ар гэрийнхний хувьд хамгийн их анхаарал татаад байгаа элсэлтийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс бүртгэлтэй холбоотой зарим зүйли... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2013 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг баталжээ. Тодруулбал, их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-16-ны хооронд болох юм байна. Энэ жил 39667 суралцагч Ерөнхий боловсролын сургуулийг төгсч байна. Мөн өмнөх оны төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалт ... | боловсрол |
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Боловсрол суваг” телевиз, МУБИС хамтран “Эх хэлний эзэд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн зорилго нь хүүхэд бүр багаасаа эх хэлээрээ зөв ярьж, уншиж, бичиж, ухаарч сурснаар монгол сэтгэлгээ төлөвшиж, эх хэлний дархлаа буй болж цаашид бусад хэл болон аливаа зүйлийг зөв уха... | боловсрол |
Залуучуудад монгол зан заншил, өв уламжлал, хүн ба байгалийн тогтолцоо, буяны мөн чанарын тухай мэдлэг олгох зорилгоор “Монгол бөө”-ийн дэд ерөнхийлөгч Т.Эрдэнэбаяр, зурхайч н.Намсрай, бөө судлаач н.Бадарч, сүнс судлаач Д.Одгэрэл нар хамтран “Тэнгэрлэг үйлс бүхэнд буян оршдог” нэртэй үнэ төлбөргүй лекц уншихаар болжээ.... | боловсрол |
Шинэчлэлийн засгийн газрын Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой "Авьяас" хөтөлбөрийг багш, эцэг эхчүүд "Цагаа олсон ажил боллоо" хэмээн олзуурхаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өдгөө ЕБС-ийн сургууль тус бүр дээр төрөл бүрийн дугуйлан, секц явагдаж, энд ч хүүхдүүд шатар... | боловсрол |
Гадаадын их дээд сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар хэмээх тодотголтой “Edu-Line” компаниас санаачлан “Боловсролын үзэсглэн яармаг-2013”-ыг өчигдрөөс “Чингис” зочид буудалд эхлүүлээд байна. Үзэсгэлэн яармагт Австрали, Америк, Канад, Солонгос, Франц, Энэтхэг, Сингапур, Хятад зэрэг олон улсын их, дээд сургуулиуд ... | боловсрол |
Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө залуусын JCI Монгол байгууллага “Be better” уриан дор хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү сургалтад хамрагдсанаар залуус хувь хүнийхээ хувьд эргэлт хийх, шинийг санаачлах чадварыг эзэмшихээс гадна нийгмийн манлайлал, бүтээлч... | боловсрол |
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах шалгалтыг жил бүрийн гуравдугаар сард авдаг байсан бол энэ удаагийн шалгалт хойшлогдсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тус улсын Засгийн газраас жил бүр дэлхийн 100 гаруй улсын оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлгийнхээ журмыг шинэчлэхээр болсон байна... | боловсрол |
Хүүхдүүд сонгодог хөгжмийн аялгуунд уран зураг зурж сууна. Ингэхдээ харандаа бас баллуур ашиглахгүй зөвхөн тосон балаар зурах бөгөөд буруу зурчих вий гэсэн айдас тэндэнд огт алга. Зурсан зураас болгон нь амилж гайхалтай бүтээл гарахыг хараад зургийг баллуурдахгүй тэгсэн хэрнээ алдаагүй зурж болдог юм гэдгийг ухаарав... | боловсрол |
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтарсан хороо (ЗГХХХ)-ны ээлжит IV хуралдаан энэ сарын 21-22-нд Шинэ Дели хотноо боллоо. ЗГХХХ-ны Монголын хэсгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Энэтхэгийн хэсгийн дарга, Гадаад хэргийн төр... | боловсрол |
Монгол Улсад цөмийн технологийг практик салбаруудад хэрэглэж байна. Тэр дундаа судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген багаж, тоног төхөөрөмжийг түлхүү хэрэглэж, төрөл бүрийн хэмжилт, судалгааны ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаа аж. Энэ хэрэглээнд нийцсэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал ... | боловсрол |
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа тул Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ба... | боловсрол |
Монголын оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Надад хэлэх үг байна” уран илтгэлийн тэмцээн өчигдөр Бишрэлт зочид буудалд болж өнгөрчээ. Уг илтгэлийн уралдаанд 100 гаруй оюутан залуус бүртгүүлэн оролцож үгийн хүч, оюуны бяраа сорин өрсөлджээ. Ингээд нэгдүгээр байранд МУИС-ийн оюутан Б.Лхагвасүрэн шалгарч, МУИС... | боловсрол |
Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, НХЯ, Сингапур улсын Темасек сан, Наньян Политехникийн их сургууль хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын сувилагч, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт” төслийн хаалтын ёслолын ажиллагаа өчигдөр ЭМЯ дээр зохион байгуулагдав. Сингапурын Наньяны Политехникийн их сургу... | боловсрол |
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь маргааш буюу гуравдугаар сарын 24-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүн бүрийг номын сангийн уншигчаар үнэ төлбөргүй бүртгэхээс гадна олон нийтэд зориулсан багцын үйлчилгээг танилцуулах гэн... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гурван долоо хоногийн өмнө МУБИС-ийн 100 оюутныг цалинтай дадлагад гаргасан билээ. Жирийн оюутанд цалин өгөөд дадлагад гаргасан нь боловсролын салбарт шинэ содон үйл явдал болсон юм. 100 оюутны 16 нь Архангай аймгийн Хашаат сумын сургуульд дадлага хийж байна. Архангайн Хашаат суманд д... | боловсрол |
Үндэсний газарзүйн нийгэмлэгийн Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс ерөнхий боловсролын сургуулийн 6-10 дугаар ангийн /16 болон түүнээс доош насны/ сурагчдын газарзүй, байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, газарзүй, олон улс судлалын чиглэлээр шимтэн... | боловсрол |
“Авьяасгүй хүн гэж үгүй” хэмээх хэн хүнд урам зориг, итгэл хайрласан энэ үгийг “Ирээдүй” цогцолборын Нэгдүгээр дунд сургуулийн сурагчид уриагаа болгон “өмчилжээ”. Үг дуу цөөнтэй, аливаа ажлын ард үлдэж, ангийн нөхдөөсөө нэг л хоцроод явдаг байсан 7а ангийн А.Тэмүүлэн тавхан хоногийн дотор уран илтгэгч болж. Хааяахан ая... | боловсрол |
Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн багш, сурагчид өчигдөр 2012-2013 оны хичээлийн жилийн тайлангаа эцэг, эхчүүддээ тайлагналаа. Тус сургууль нь математик физик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг ахлах сургууль юм. Үндсэн хичээлийнхээ хажуугаар мэргэжлийн сургалт буюу интерьер диз... | боловсрол |
Оюутны дотуур байрны багш нар өчигдөр уулзаж, өөрсдийн нийгмийн асуудлыг анхаарч өгөхийг БШУЯ болон МОХ-ноос хүслээ. Тэд удахгүй хоёрдугаар зөвлөгөөнөө хийх бөгөөд тус зөвлөгөөнийг МОХ-ноос гадаад оронд очиж туршлага судлах маягаар зохион байгуулах санал оруулсныг дийлэнх багш нар дэмжиж байлаа. Хэдийгээр энэ нь эцэс... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг олгож эхэлсэн билээ. Тэтгэлгийг оюутнуудад тухайн суралцаж буй сургуулиар нь дамж... | боловсрол |
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн дагуу өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний болон урамшуулалт тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Өмнө нь Төрийн сан сургуулиудтай гэрээ байгуулсны дагуу тухайн сургуулийн дансаар дамжуулж, оюутнуудад олгож байсан бо... | боловсрол |
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдад тэтгэлэг олгох тухай хуулийн дагуу өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний болон урамшуулалт тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Өмнө нь Төрийн сан сургуулиудтай гэрээ байгуулсны дагуу тухайн сургуулийн дансаар дамжуулж, оюутнуудад олгож байсан бо... | боловсрол |
Монголын дүлий иргэний үндэсний холбоо болон Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооноос “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв” байгуулагдсан тухай болон, иргэний нийгмийг чадавхжуулах сургалтын талаар мэдээлэл хийхээр болсон байна. Уг хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагаас болох юм. М.НАРАН | боловсрол |
Өнгөрсөн долоо хоногт Засгийн Газрын тогтоол гарч Монгол Германы хамтарсан технологийн дээд сургуулийн сургалтыг 2013-2014 оны хичээлийн жилд эхлүүлэхийг салбарын сайдад даалгалаа. Энэхүү сургууль нь Монголын дээд боловсролын салбарт загвар жишиг болохуйц, европын стандартад нийцсэн, европын эрх бүхий байгууллагаар маг... | боловсрол |
Бүгд найрамдах Турк улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд суралцах магистрантур болон докторантурт суралцах оюутуудад олгох тэтгэлгийн бүртгэлээ эхэлжээ. Манай улсын оюутнууд ч энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс ... | боловсрол |
Дээд боловсролын судлалын Монголын нийгэмлэгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран их, дээд сургуулийн сургалтын системийн талаар цуврал хэлэлцүүлэг хийх гэж байна. Тухайлбал, Дөрөвдүгээр сарын 13-нд "Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал" Дөрөвдүгээр са... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж, орон нутгийн багш, суралцагчидтай уулзлаа. Энэ үеэр салбарынхандаа Боловсролын салбарт хийх чанарын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, тэдэнтэй санал бодлоо хуваалцжээ. Хоёр өдрийн турш нийт 1000 гаруй багштай уулзаж ба... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооноос оюутан, залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү цуврал лекц баасан гариг бүрийн 17.00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд болж байгаа юм. “Би залуу хүн” ... | боловсрол |
МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургууль нь төв болон баруун бүсийн аймгуудын багшлах боловсон хүчний 80 орчим хувийг бэлтгэдэг эрдмийн уурхай болсон газар билээ. Жар гаруй жилийн түүхтэй тус хамт олон энэ жил хичээлийн шинэ байртай болж өчигдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 960 сууда... | боловсрол |
МУИС-ийн багш нар захирал асан С.Төмөр-Очирт тун ч их бухимдаж буй ажээ. Тус сургуулийг удирдаж байхдаа МУИС-д данстай байдаг гэх дэл сул газрыг мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүст өгөхөөр улайрч байсан гэх тэрбээр энэ удаад ажлаа өгөхөөс хэд хоногийн өмнө сургуулийнхаа нэг хэсэг газрыг бусдад оноогоод өгчихсөнд энэ сургуульд... | боловсрол |
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны санаачилгаар тус улсад суралцаж буй монгол оюутнуудын анхдугаар хурал энэ сарын 2-нд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан гадаадад байгаа Монгол улсын иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, ний... | боловсрол |
Урин дулаан ирж байгаатай холбогдуулан сургуулийн насны хүүхэд авто тээврийн осолд өртөх нь ихэссэн байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 50 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болсон бол нэг нь амиа алджээ. Түүнчлэн 49 хүүхэд гэмтэж бэртсэн судалгаа гарчээ. Осолдсон хүүхдүүдийг насных нь байдлаар ангилвал 0-7 нас 39... | боловсрол |
“Канад” сангийн дэмжлэгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэс, Ардчиллын боловсрол төв, Оюутны холбоо хамтран Их сургуулиудын үйлчилгээг оюутнуудаар үнэлүүлэх нь” төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж дуусчээ. Үүгээр их, дээд сургуулиудын төвшингийн үнэлгээг төрийн эрх бүхий байгууллагууд хийдэг ... | боловсрол |
Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг 300 гаруй монгол иргэний 80 гаруй хүүхдэд эх хэл, соёлыг нь зааж сургах монгол хэлний таван сарын дамжаа нээгдлээ. Бяцхан үрс суугаа орныхоо сургууль, цэцэрлэгээр хүмүүжин эх хэл, соёлоосоо хөндийрдөг талтай учир Прага дахь Монголын ЭСЯ эцэг эхчүүдтэй нь ярьж зөвлөлдөн уг ... | боловсрол |
Чехийн Прага хотод Монгол Улсаа төлөөлөн суугаа ЭСЯ-наас чихэнд чимэгтэй мэдээ ирлээ. Чех улсын Ческа Липа хотод 300 гаруй монголчууд ажиллаж амьдардаг бөгөөд тэдний үр хүүхэд 80 гаруй болоод буй аж. Тэд аж төрж байгаа орныхоо сургууль, цэцэрлэгээр хүмүүждэг тул эх монгол хэл, соёлдоо маруухан болж, Чехэд олон жил бол... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яам Монголын оюутны холбоотой 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Талууд оюутны байгууллагатай хамтран оюутан, суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих, эрдэм шинжилгээний ажил, сурах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр харил... | боловсрол |
“Насан туршийн боловсрол: өчигдөр, өнөөдөр, маргааш” үндэсний форум өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд нийслэл болон 21 аймгийн Боловсрол соёлын газрын дарга нар, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, яамны төлөөлөл оролцож байна. Энэ форумын үнд... | боловсрол |
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд “Багшийн хөгжил” хөтөлбөрийг 2012-2016 онд мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж эхлээд байна. Шинэчлэлийн Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлж хүүхэд бүр хаана амьдардаг, ямар сургуул... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран “Насан туршийн боловсрол” үндэсний форумыг өчигдрөөс эхлүүлжээ. Тус форумаар албан бус боловсролын байгууллагын гүйцэтгэх үүрэг ба оролцоог дүгнэж, уг боловсролын тогтолцооны шинэ хандлага болох “Насан туршийн боловсролы... | боловсрол |
Аттестатчлагдсан Их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй бүх оюутанд үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг, эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцвал сургалтын амжилтаас шалтгаалан гурван төрлийн тэтгэлэг өнгөрсөн оноос эхлэн олгож эхлэсэн. Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлэн с... | боловсрол |
Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар нийслэлд номын дуу сонсч байна. Хоёр өдөр үргэлжлэх эл сургалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, яамны бодлого болоод ирэх дөрвөн жилд хийх ажлаа танилцууллаа. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нараар дамжуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Болов... | боловсрол |
“Тамхины хяналтын тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлын тухай” зэрэг хуулиуд маргаашаас буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхлэх гэж байгаа билээ. Хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн х... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яам Монголын оюутны холбоотой 2012-2013 оны хичээлийн жилд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Талууд оюутны байгууллагатай хамтран оюутан, суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих, эрдэм шинжилгээний ажил, сурах, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр харилцан тохир... | боловсрол |
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах нэгэн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сургалтыг сайжруулахад зориулах уг төслийн гэрээнд Монгол дахь Япон улсын элчин сайдын хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро өнө... | боловсрол |
Оюутнуудад сар бүрын тэтгэлэг болох 70200 төгрөг өөрийн гар дээр нь шууд ирэх нь ховорхон болсон. Хичээл тасалсны мөнгө, кредитын мөнгө гээд л сургууль нь оюутанд ирсэн тэтгэлэгээс дур мэдэн авснаар оюутны гарт хэдэн төгрөг ирэх нь тодорхойгүй байдаг. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яаманд 11 цагаа... | боловсрол |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай” хуулийн дагуу оюутнуудад олгож буй Үндэсний болон урамшууллын тэтгэлэг нь оюутнуудыг амжилттай, хариуцлагатай суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Гэтэл улсаас өгч буй оюутны тэтгэлгийг сурч буй их, дээд сургу... | боловсрол |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хурлаар сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь з... | боловсрол |
Авлигатай тэмцэх газраас оюутнуудын 70200 төгрөгийн тэтгэлэг олголтод шалгалт хийжээ. Шалгалтын дүнг АТГ байгууллагынхаа facebook хуудсанд нийтэлснийг хүргэж байна. Авлигатай тэмцэх газарт хандан иргэдээс ирүүлсэн “Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд нь “суралцагчийн тэтгэлэг олгохдоо холбогдох дүрэм, журм... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр А58 тоот тушаалаар “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам”-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг ямар нэг саадгүйгээр эзэндээ очдог болох ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн мөнгийг С... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүн” боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Сурагч, оюутан, багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, арга зүй технологийн шинэчлэл хийх” зорилтын хүрээнд нийт сэтгүүлчдийн дунд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвтэй шилдэг бүтээли... | боловсрол |
Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Оюутны Холбооноос өнгөрсөн жилийн хийсэн ажлын товч тайлан, мөн 2013-2014 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудаас нийт 113 мянган оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих наалт авчээ. Мөн 2012 онд эхлүүлсэн “М... | боловсрол |
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 773 иргэн ханджээ. Өмнөх жишгийн дагуу санал хүсэлт голлосон ба тэдгээрийн 40 шахам хувьд холбогдох байгууллагаас хариу өглөө. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд хувийн эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлж болно гэж мэдээлсэн ч бодит байдал дээр... | боловсрол |
Төрийн их сургуулиудын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан олон нийт төдийгүй багш ажилчдын дунд ч хүлээлт үүсгээд буй билээ. Энэ тухай болоод цаг үеийн бусад сэдвээр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяртай ярилцлаа. -Энэ өдрийн мэндийг хүргэе. Та МУИС-ийн захирлын ү... | боловсрол |
Оюутнууд Үндэсний болон Урамшууллын тэтгэлгийг өөрийн тэтгэлийн данс, картаар авах боломжтой боллоо. Ингэснээр оюутнууд тэтгэлгээ банкны болон сургуультай холбоотой шалтгаанаас болж авч чадахгүй цаг алддаг байсан хүндрэлээс гарах юм. Энэ талаар маргааш 11.00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийх гэж байн... | боловсрол |
Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн жилээс эхлэн сар бүр оюутнуудад 70 мянган төгрөгийг үндэсний тэтгэлэг хэлбэрээр мөн сургалтын амжилтаас шалтгаалан 35-105 мянган хүртэлх төгрөгийг урамшууллын хэлбэрээр олгож эхэлсэн. Харин энэ хичээлийн жилийн оюутны тэтгэлгийн мөнгийг удаашруулсан, мөнгө тараалтад алдаа гаргасан гэх... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт бүтээлийн уралдаан зарласан. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн уралдаанд нийт 47 бүтээл ирсэн байна. Эдгээрээс сонин, сайт, сэтгүүлийн ба телевизийн бүтээл гэсэн хоёр ангиллаар тус бүр гурван байр эзлүүлж өргөмжлөл, мөнгө... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.