news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Сургууль болон мэргэжлээ сонгох гэж буй төгсөгчдөд зориулж, зарим их, дээд сургуулийн элсэлтийн журмыг хүргэж байна. Ирэх сарын 1-нд ЭЕШ-ын хариу гарах тул элсэгчид доорхи журмын дагуу их, дээд сургуульд бүртгүүлэх нь зүйтэй юм. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн сургуулиудын босго 400 оноогоор тогтсон бол төрийн өмчий... | боловсрол |
Монголын Оюутны холбооноос санаачлан Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “МОНГОЛЫН БОЛОВСРОЛ-2013” боловсролын үзэсгэлэн, яармагийг өнөөдрөөс нээж байна. Үзэсгэлэн, яармагт нийт 50 шилдэг их, дээд сургуулийг оролцох бөгөөд “Blue sky” цамхгийн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд болох аж. Энэхүү үз... | боловсрол |
Эрдмийн зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн шилдэг эрдэмтэн бэлтгэх зорилгоор залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор олон ажил зохион байгуулдаг. Түүний нэг нь Боловсрол шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал юм. Энэ жилийн хувьд сайдын нэрэмжит тэтгэлгийг зургаан судлаачид өгнө. Тэр зур... | боловсрол |
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр га... | боловсрол |
БШУ-ны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацид чиглэсэн судалгааны тэтгэлгийг гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор олгодог уг тэтгэлэгийг энэ жил 6 судлаачид олголоо. Тодруулбал, ЭМШУИ... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр асар их ачаалалтай байлаа. Учир нь 10 төрлийн хичээлээр элсэлтийн шалгалт авч, хүүхдүүд 10 жил сурч мэдсэнээ шалгуулав. Боловсролын үнэлгээний төвөөс найм дахь жилдээ зохион байгуулсан ЭЕШ амжилттай болсон гэж үзэж байгаа. Харин ... | боловсрол |
Мэргэжлийн сургалт үндэсний төвүүдэд 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцуулахаар болж, тоог баталжээ. Шинээр элсэн суралцах суралцагчдын тоо нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн юм байна. Энэ нь Мэргэжлийн сургалт үндэсний төвд 2.5 жилээр суралцах суралцагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж... | боловсрол |
“Их засаг” олон улсын их сургуулийн оюутнууд үнэхээр азтай залуус аж. Учир нь тус сургуулиас зохион байгуулдаг “Super student-2” реалити шоу төслийн энэ жилийн ялагч АНУ-д суралцах бөгөөд сургалт, байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх онцгой боломжийн эзэн болж байгаа юм. “Их засаг”-чууд өнгөрсөн долоо хоногт 2012-201... | боловсрол |
Нийтлэлч Баабар өчигдөр “Blue sky” цамхагийн хурлын танхимд “Монголын эдийн засгийн анализ” сэдэвт яриаг хийлээ. Тэрээр илтгэлтэйгээ холбоотойгоор зарим асуултанд хариулт өгсөн бөгөөд “Оюутны сургалтын төлбөргүй болгох тухай санаачлагын талаар ямар бодолтой явдаг” тухай асуултанд “1990 оноос өмнө 16 мянган оюутан сур... | боловсрол |
Хөдөлмөрийн яамнаас бүтээмжийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сарын ажлын хүрээнд үндэсний хэмжээнд “МАРГААШАА ӨНӨӨДРӨӨС ИЛҮҮ САЙН, САЙХАН БОЛГОЁ” уриан дор “Миний гэрийн бүтээмж”, “Манай байгууллагын бүтээмж”, “Бүтээмж миний амьдралд”, “Миний ажлын амжилтад”, “Бүтээмж-Эдийн засгийн өсөлт”, “Бүтээмж-хөдөлмө... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “Монголын боловсрол-2013” үзэсгэлэн, яармагийг зургадугаар сарын 28, 29-нд “Блью скай” цамхагт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын ТОП-50 сургуулийг танилцуулах юм. Одоог... | боловсрол |
Музейн ажилтнуудыг чадавхижуулах "Маркетинг, боловсрол, харилцаа холбоо" сэдэвт сургалт өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд зургадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тухай албаныхан мэдээллээ. Энэ нь ЮНЕСКО-гийн Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 оны хооронд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Бээжин дэх тө... | боловсрол |
Энэ жил шинээр төрийн бус өмчийн буюу хувийн 26 цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан үрсийг хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 12.00 цагт эдгээр цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг нь Хангарьд ордонд гардуулан өгөх юм байна. Тусгай зөвшөөрөл гардуулах үеэр хувийн цэцэрлэгийн талаар мэдээлэл ... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг тэргүүтэй Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөгчид Финланд Улсад 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд ажиллаа. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг Финландын Гадаад хэргийн яам, Боловсрол, соёлын яам, Олон Улсын Боловсролын шинэчлэл, хамтын ажиллагааны газар,... | боловсрол |
Ерөнхий боловсролын дунд сургуулийн XI ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт маргаашнаас эхлэх гэж байна. Энэ жил нийт 43800 сурагч элсэлтийн шалгалтад орох ажээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын үнэлгээний төв элсэгчдийг 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авах бэлтгэлийг бүрэн хангаж дуу... | боловсрол |
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам баталсан юм. Ж... | боловсрол |
Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ маргааш эхэлнэ. Хүүхдүүд 10 жилийн хөдөлмөрөө үнэлүүлнэ гэсэн үг. Энэ хариуцлагатай цаг үед хүүхдүүд болоод эцэг эхчүүд юунд анхаарвал зохистой вэ гэдгийг бид Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа. -Энэ жилийн... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөн амьдралын босгыг алхан ороход хүн бүрт тулгардаг хамгийн анхны хамгийн хариуцлагатай цаг мөч гэж хэлж ч болно. Гурван өдөр үргэлжлэх 10 төрлийн хичээлийн шалгалтаас чухам алийг нь сонгох вэ гэдгийг аль хэдийнээ шийдэж, бас тодорхой хэмжээнд бэлтгэс... | боловсрол |
Монгол-БНСУ-ын хоорондын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 28 дугаар зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Дэжон хотын Боловсролын газрын дарга Ким Шинь Хуг "Н... | боловсрол |
-"Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг шинэчилснээр Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагсдын тоо нэмэгдэнэ- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд байгаа билээ. Энэ нь дэлхийн ... | боловсрол |
Бүтэн нэг сарын турш дөрвөн үе шаттайгаар өрнөсөн “Монгол вундеркинд-2013” газарзүйн олимпиадын үндэсний ялагчид тодорч, ирэх сард дэлхийд өрсөлдөхөөр боллоо. Хүн төрөлхтөнд 125 жилийн турш газарзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг хүргэхдээ байгальд ээлтэй хөгжлийн үзэл санааг түгээсээр ирсэн, хэвлэл м... | боловсрол |
Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулах “Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” тайлангийн хурал өнөөдөр 13.00 цагт Хүүхдийн ордонд болно. Энэ үеэр нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд 2012-2013 оны хичээлийн жилээ дүгнэн, тайлагнах ажээ. Хурлын үеэр бага ангийн 50 багшийг нийт 100 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах... | боловсрол |
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн бүхий л сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар маргааш буюу энэ сарын 13-нд 10.00 цагт мэдээлэхээр болжээ. Хурлын үеэр нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээж авах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй орчин нөхцөлтэй сургуулиудыг зарлаж, илэрсэн зөрчлүүдийг мэдээлэ... | боловсрол |
Ази Африкийн хүүхдийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа бүхий ADRF байгууллага нь нь GV (Global Voluenteer) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд БНСУ дахь гадаад оюутнуудтай хамтран ажиллах, тэдний оюуны боловсролыг дэмжих зорилгоор оюутан залууст зориулж төрөл бүрийн лекц семинарыг зохион байгуулдаг байн... | боловсрол |
БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захидал ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд итгэнэ” уриаг сануулан, “Гэрэл тусгая” хөдөлгөөн өрнүүлэхэд оршиж байна. Танин мэдэх сонирхол, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэн гэрэл тусгахад том аж ахуйн нэгжүүдийг боломж бололцоогоо ашиглан, идэвх чарма... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр зарим их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж байгаа аж. Боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар тэрээр оюутнуудтай уулзаж, ярилцаж байгаа юм. Сайд Л.Гантөмөр 11.00 цагаас СУИС-ийн оюутнуудтай уулзсан бол 15.00 цагт ШУТИС-ийн оюутан залуустай дээд... | боловсрол |
Музейн менежмент, ажилтнуудын чадварыг сайжруулах “Музейн менежмент” сэдэвт сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс зургадугаар сарын 3-наас эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 17.00 цагт Үндэсний музейд хаалтаа хийх гэж байна. Музейн үндэсний сургагч багш бэлтгэх зорилгоор сургалтад хотод байршилтай төрийн өмчит музейнүүд... | боловсрол |
Насанд хүрээгүйчүүдийн Хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургууль нь 2012-2013 оны хичээлийн жилийн ерөнхий эрдмийн хичээлийн төгсөлтөө хийж, хүүхдүүдийн зуны амралт эхэллээ. Зуны амралтын хугацаа, чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудтай өдөр... | боловсрол |
Жил жилийн хавар ЕБС төгсөж буй сурагчдын өмнө мэргэжил сонгох том сорилт тулгардаг. Тиймээс ЕБС-ийн сурагчдыг хүсэл сонирхол, авьяас, ур чадвараа таньж мэдэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан сонголтоо зөв хийхэд нь туслах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс “Хаврын аян”-ыг зохион байгуулдаг. Хөдө... | боловсрол |
“Монголын лектор” төвөөс “Оюуны олимп” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, тавдугаар сарын 25-нд ялагчаа тодруулсан билээ. Оюунаараа манлайлж, олныг байлдан дагуулсан аваргын цомын эзнээр “Монгол хүн л юм бол хөдөлгөөн”-ий тэргүүн А.Отгонбаатар шалгарсан юм. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Танд оюуны оли... | боловсрол |
Монголын боловсролын салбарт он удаан жил хандив өргөн тусалж байгаа хандивлагчидтай Боловсрол, шинжлэх ухааны сайд, дэд сайд нар өнөөдөр уулзах ажээ. Уулзалтын үеэр Япон болон Хятадын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, UNICEF, Койка, Жайка байгууллагаас Монголын боловсролын салбарт хийж буй хөрөнгө... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн авьяасыг хэрхэн нээж, хөгжүүлдэг вэ гэдгийг нийгэмд бодитоор харуулахын тулд үндэсний хэмжээнд урлаг, спорт, оюун сэтгэхүй, технологийн салбарын 21 алдартан багш зургаан сарын хугацаанд дугуйла... | боловсрол |
ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас Дэлхийн зөн ОУБ-тай хамтран ажилладаг. Энэ удаа эмчлүүлж байгаа сүрьеэ өвчтэй хүмүүжигчиддээ зориулан “Сүрьеэ, ДОХ, Тамхины эсрэг” сэдэвт сургалтыг тавдугаар сарын 30-нд зохион байгууллаа. Уг сургалтад 25 хүмүүжигч хамрагдсан байна. Ч.БОЛ | боловсрол |
“Олонлог”-ийг хавчсан тул олимпиадад оролцох сурагчдаа татжээ “Математикийн сайн сургууль” гэсэн эрэлт хэрэгцээ улам газар авч байна. Олимпиад, уралдаан тэмцээнд багш, сурагчдаа дээгүүр байр эзлүүлсэн хувийн болон улсын сургуулиудад уг үзүүлэлтээрээ нэр хүнд, үнэ ханшаа суга өсгөдөг аж. Зах зээлийн энэ өрсөлдөөн нь сүү... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчид зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-д орно. ЭЕШ-ыг аль сургуулийн хэдэн тоот өрөөнд өгөх суудлын хуваарийг гаргаж, өнөөдөрөөс эхлэн бүртгэлийн хуудсыг нь тарааж байна. Хүүхдүүд суудлын хуваариа өөрийн бүртгэлийн дугаараар интернэтээс харж бо... | боловсрол |
Хятадын боловсролын төв болон Монголын Сурагчдын холбоо, Монголын Залуучуудын холбооноос хамтран “Хүүхэд ба боловсрол” өдөрлөг сэдэвт өдөрлөгийн энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монгол, Солонгос, АНУ, БНХАУ-ын шилдэг 50 их, дээд сургууль оролцож, гадаадад суралцах боломжийн талаар дэлгэрэнгү... | боловсрол |
Хууль сахиулахын их сургуулийн эрх зүйн ангийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэж бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардлаа. Тус сургуулийг эрх зүйч мэргэжлээр 179 оюутан төгсөж байгаа аж. Эдгээрээс Б.Отгонпүрэв, Б.Досжан, М.Дэлгэрмаа нар бусдыгаа манлайлан дөрвөн жил онц дүнтэй суралцжээ. Тэдэнд тус сургуул... | боловсрол |
БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Монголын залуучуудын холбооны байранд 11:00-18:00 цагийн хооронд болох ажээ. Үзэсгэлэн, яармагийг “Хятадын боловсролын төв”-өөс зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын шилдэг 50 их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцох юм байна. Тус төв 9... | боловсрол |
“Монголын лектор төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Оюуны олимп” үндэсний тэмцээн үргэлжилж байна. Хорин сая төгрөгийн шагналын сан бүхий “Оюуны олимп” үндэсний тэм... | боловсрол |
Эрчим хүч, геологи, уул уурхай, барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өчигдөр /05.21/ “Мэргэжил сурталчилах өдөрлөг” зохион байгууллаа. Сургуулийн үйл ажиллагааг нийтэд сурталчилах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн... | боловсрол |
Хувийн хэвшлийн дунд сургуулиудын зарим нь дараа жилийн сургалтын төлбөрөө эцэг эхчүүдээс хурааж эхэлсэн байна. Тухайлбал, Плехановын лицей дунд сургууль эцэг эхчүүдээс 200 мянган төгрөг шаарджээ. Нэгдүгээрт, хичээлийн жил хараахан дуусаагүй, хоёрдугаарт дараа жил хүүхдээ үргэлжлүүлэн сургах эсэхээ шийдээгүй байхад төл... | боловсрол |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотойхамтран “Амралтын газар, зочид буудал, дэн буудлын эрхлэгч, менежер, ажилтнуудад зориулсан "МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ” сургалтыг “Корпорейт хотел” зочид буудалд зохион байгууллаа. Сургалтыг Сүхбаатар дүүргий... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгчдөд амьдралынхаа анхны алхмыг хийх хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д орох суудлын хуваарийг тун удахгүй тарааж эхлэх ажээ. Энэ жил ЕБС төгсч байгаа хүүхдүүдэд суудлын хуваарь бүхий шар хуудсыг сургуулиуд нь өгөх ажээ. Харин өмнөх онууда... | боловсрол |
Зөвхөн хятадад төдий бус дорно дахинаа алдаршсан Күнзийн сургаалыг монгол хэл дээр унших боломжтой болжээ. Энэхүү алдарт бүтээлийг орчуулагч М.Чимэдцэеэ орчуулан олны хүртээл болгоход бэлэн болжээ. Хятадын шилдэг бүтээлийн орчуулгыг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр 14:30 цагаас “Чингис” зочид буудалд болох юм. Ёслолд БНХАУ... | боловсрол |
Эрдэм, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс юм. Тэгвэл 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэ... | боловсрол |
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгаагаар 2013 онд Монгол Улс жуулчдад таагүй 10 орны нэгээр нэрлэгдсэн билээ. Жуулчид, гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил 2011 онд улсын хэмжээнд 111 гарснаас нийслэлд 76, 2012 онд 121 гарснаас нийслэлд 91 бүр... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “Эрдмийн өргөө” сургуулийн хичээлд сууж, сурагчийн нэг өдөртэй танилцаж буй ажээ. Тэрбээр зүгээр ч нэг хүүхэд насаа дурсах гэсэндээ бус боловсролын салбарт хийж буй шинэчлэлийнхээ үр дүнг шалгах зорилгоор хагас өдрийг сурагчдын дунд өнгөрүүлж буй юм. Ерөнхий боловсро... | боловсрол |
Цэцэрлэгийн насны багачуудын дунд жил бүр зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн маргааш /05.22/ “АСА” циркт болох гэж байна. Тэмцээнд орон нутаг болон нийслэлэийн есөн дүүргээс шалгарсан нийт 19 цэцэрлэгийн багачууд өөр хоорондоо өрсөлдөж, авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ. Хүүхдүүд замын хөдөлгөө... | боловсрол |
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. -Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гээд эцэг, эхчүүд цэцэрлэг дээр эртлэн ирж, олон цагаар оочерлодог байдал байсан. Энэ жил ямар байх вэ? -Энэ жил цэцэ... | боловсрол |
БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр СХД-ийн 1000 багштай уулзалт хийлээ. Уулзалтын зорилго нь багш нарт боловсролын шинэчлэлийн бодлогыг танилцуулахын зэрэгцээ, салбарынхантайгаа нүүр тулан уулзаж тэдний тулгамдсан асуудлуудыг сонсон шийдвэрлэхэд оршдог билээ. Энэ үеэр Л.Гантөмөр сайд "Боловсролын салбарт шинэчлэл хийж байг... | боловсрол |
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд манай улсад нийт 220 тэтгэлэг олгосон бөгөөд ОХУ-ын их, дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Бакалаврын түвшинд 185, магистрантурт 10, аспирантур,... | боловсрол |
“Эх орон 36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өчигдөр “Найрамдал” олон улсын хүүхдийн төвд боллоо. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилгаар “Эх орон 36” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийг эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт хэрэ... | боловсрол |
Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн е... | боловсрол |
Хятадын боловсролын төв Монгол Улсын Их Сургууль болон Allstudy.mn сайттай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Байгалийн ухаан болон нийгмийн ухааны төрлийн хотын анхдугаар төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад ирэх ням гаригт буюу энэ сарын 19-нд МУИС-ийн II байранд б... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, бүртгэлийн талаар ярилцлаа. -Сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тухай асуудал их яригдах боллоо? Сургууль хүрэлцэхгүйн улмаас хүүхэд сургуульд орж чадахгүй байх асуудал үүсэх үү? -Ий... | боловсрол |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоох тухай асуудлыг Н... | боловсрол |
Та бүхнийг Улаанбаатар дахь америк дунд сургуулийн Нээлттэй Өдөрлөгт урьж байна Өдөрлөг 2013 оны 5-р сарын 18-ны өдөр 10.00-14.00 цагт явагдана. Өдөрлөгийн үеэр: Шинээр сурагчид бүртгэх Анги танхимтай танилцах аялал Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцах, багш нартай уулзах “Бид энэ хичээлийн жилд юу сурсан вэ?” ТВ... | боловсрол |
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, онцгой байдлын ахмад, Удирдлагын академийн докторант Д.Сэржмядаг “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдвээр удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгааллаа. Тэрээр докторын зэрэг хамгаалсан бүт... | боловсрол |
Статистикийн мэдээллийг унших, түүнээс үнэн зөв мэдээлэл олж авах тал дээр манай төр засгийн төвшнийхэн тааруу үнэлгээтэй байдаг. Тиймээс Үндэсний Статистикийн хороо, УИХ-ын Тамгын газартай хамтарч УИХ-ын гишүүний туслах, Тамгын газрын хяналт, үнэлгээний хэлтэс, судалгааны хэлтсийн ажилтнуудад зориулан “Статистик мэдээ... | боловсрол |
Нийслэлийн хэмжээний цэцэрлэг ЕБС-иуд 2013-2014 оны хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийн буюу харьяа хороо, дүүргийнхээ сурагчдыг элсэлтээр авахаар болсон. Энэ жил зургаан настнуудын тоо өмнөх оныхоос харьцангуй олон байгаа бөгөөд сургуулийн хүрэлцээ муу байгаа талаар эцэг эхчүүд багагүй шүүмжилж буй. Энэ талаа... | боловсрол |
Ачаалал өндөр байгаа ч сургуульд элсэх насны бүх хүүхдийг сургуулиуд хүлээн авна Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, бүртгэлийн талаар ярилцлаа. -Сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тухай асуудал их яригдах боллоо? Сург... | боловсрол |
Хятадын боловсролын төв Монгол Улсын Их Сургууль болон Allstudy.mn сайттай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Байгалийн ухаан болон нийгмийн ухааны төрлийн хотын анхдугаар төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад тавдугаар сарын 19-нд МУИС-ийн II байранд болох ажээ. Оли... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам, Техник-технологийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороо, Технологи, дүрслэх урлагийн боловсролын академиас хамтран зохион байгуулсан техник-технологийн улсын ХҮII олимпиад “Найрамдал” олон улсын хүүхдийн төвд гурван өдөр амжилттай боллоо. Тус олимпиадад нийслэл, 21 аймгаас шалгара... | боловсрол |
Боловсролын салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, багш боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 8 дахь жилдээ болж байна. МУБИС өөрийн бүрэлдэхүүний сургуулиуд болох Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль... | боловсрол |
“Ном бол хүний сайн сайхан замаар замнахын үүдийг нээж байдаг эрхэм зүйл юм.” Алдаж эндсэн хүмүүст энэ үүдийг нээх “НОМЫН БАЯР” нээлттэй хаалганы өдөрлөг ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид өнөөдөр /05.10/ боллоо. Тус өдөрлөгийг 441 дүгээр хорих ангиас Утга зохиолын академи, Үндэсний номын сантай хамтран зохион байг... | боловсрол |
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Залуу зохион бүтээгч-2013” олон улсын уралдааны шилдэг оролцогчид өнөөдөр тодорлоо. Сүүлийн шатанд 18 оролцогч үлдсэнээс эхний таван байрны эздэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагнал гардуулсан юм. “Хог ачих автомашины тоноглол” бүтээлээрээ залуу зохион бүтээгч Б.Батзаяа тэргүү... | боловсрол |
Танил маань зургаан настай хүүгээ сургуульд оруулах гээд амьсгаа дээгүүр сандарч явна. Хаа сайгүй бэлтгэл ангид хүүхэд бүртгэх сургууль олдохгүй байгаа юм байх аа. Тэртээ тэргүй хүүхдүүдээ багтааж шингээхгүй, хавар намарт л эцэг эхчүүд хэдэн төгрөг халааслаад танилаа сураглаж гүйдэг болсон хойно гэтэл энэ жил бүр онцго... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн эхний шат 2012 оны дөрвөөс зургадугаар сард үргэлжилж, Сүхбаатар дүүргийн 1, 2, 6,... | боловсрол |
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 13-ны өдөр Монгол-Солонгосын багш солилцооны 2013 оны хөтөлбөрийн оролцогч Монгол багш нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Туяа, Солонгосын талыг ЮНЕСКО-ги... | боловсрол |
Хүний нөөцийн менежментийн эрдэм шинжилгээний илтгэлийн ээлжит улсын уралдаан тавдугаар сарын 08-09-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаан нь их, дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа, шинжилгэ... | боловсрол |
Миний хүүхдэд хэрэгтэй боловсрол буюу “Шинэ Монгол”-ыг сонгосон шалтгаан Одоогоос хоёр жилийн өмнө хүү маань сургуульд орох насанд хүрлээ. Жилийн өмнөөс л ямар сургуульд орох талаар эхнэр бид хоёр багагүй тэвдлээ дээ. Хүүхдээ арай илүү боловсролтой, илүү мэдлэгтэй, зөв хүн болгох зорилгыг тээсэн мянга мянган эцэг, эхи... | боловсрол |
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт оролцох багш нарт өчигдөр БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг батламж гардуулж хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, аргазүйг хэрэгжүүлэх үйлсэд манлайлан... | боловсрол |
Японы “Хүүхдийг ивээх сан” хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга зүйн чиглэлээр Монгол улсын боловсролын салбарт хуримтлагдсан сайн туршлагыг олон улсын түвшинд таниулах зорилгоор “Сургууль, цэцэрлэг дэх хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ” сэдэвт олон улсын чуулга уулзалтыг 2013 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаан... | боловсрол |
Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг ажлын хэсэг нь өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдан анхны хуралдаанаа Берлин хотноо хийж байжээ. Ажлын хэсгийг Монголын талаас ҮХАА-н сайд Х.Баттулга ахалдаг бол ... | боловсрол |
Жил бүрийн хавар, намарт цэцэрлэг, сургуулийн элсэлттэй холбоотой гомдол санал ихэсдэг. 2013-2014 оны хичээлийн жилд энэ асуудал бүр ч хурцдах шинжтэй байгааг албаны хүмүүс хэлж байна. Жил бүр улсын хэмжээгээр дөч гаруй мянган хүүхэд дунд сургуулиа төгсч, мөн төчнөөн тооны хүүхэд шинээр элсэн суралцдаг ерөнхий тооцоо б... | боловсрол |
Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль хичээллэдэг бөгөөд энэ нь тийм ч хангалттай тоо биш юм. Нийслэлийн бүх хүүхдүүдийг нэг ээлжинд хамруулахын тулд шинээр 362 сургууль, цэцэрлэг, дотуур байр барих шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сургууль хүрэлцдэггүйгээс зарим сургуульд хэт ачаалал үүсч нэг а... | боловсрол |
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хамтран Ашигт малтмал, технологийн дээд сургуулийг монголд байгуулах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Германы Эдийн з... | боловсрол |
Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд шинээр барих 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хүүхдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг судлан, хэрэгжүүлэхийг нийслэлийн удирдлагаас зорьж, нийслэлийн эдийн засаг нийгмийн... | боловсрол |
Хятадын боловсролын төв Монгол Улсын Их Сургууль болон Allstudy.mn сайттай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Байгалийн ухаан болон нийгмийн ухааны төрлийн хотын анхдугаар төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах гэж байна. Олимпиад ирэх амралтын өдөр буюу энэ сарын 12-нд МУИС-ийн II байран... | боловсрол |
МУИС-ийн Худалдааны сургуулийн 90 жилийн ой ирэх 2014 онд тохиох юм. Түүхэн энэ хугацаанд тус сургуулийг нийт 40 мянга шахам хүн төгсөж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн юм. Саяхан Худалдааны сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өн... | боловсрол |
Уламжлал болгон зохион байгуулагддаг Улсын математикийн 49-р олимпиад нийслэл хотноо 05 сарын 03-07-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын зохион байгуулах хорооны даргаар НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан бөгөөд нийслэлийн 1-р сургууль, тус сургуулийн төгсөгчдийн “Нэгийнхэн” бүлгийнхэнтэй хамтран ажилласан... | боловсрол |
Монголын хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр Монгол хүний оюуны бядыг бүх талаар нь шалгах “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Энэ хөтөлбөр тод... | боловсрол |
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөөд ирэхээр сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүдийг хөөрхөн “торгоод” авдаг. 2012 оны шинэ хичээлийн жилд ч цэцэрлэг олдохгүй, сургуулийн хүүхдүүдийн тоо гүйцсэн гээд л нэлээд бужигнасан. Нийслэлийн хэмжээнд 207 ерөнхий боловсролын сургууль хич... | боловсрол |
Ирэх хичээлийн жилд буюу 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн зарим их, дээд сургуулиудын бакалаврын сургалтын өдрийн ангид аймаг, нийслэлээс элсүүлэн суралцуулах оюутны хяналтын тоо батлагдан гарчээ. Ирэх хичээлийн шинэ жилд МУИС 3520, МУБИС 2328, ЭМШУИС 1115, СУИС 1060, ХААИС-д 2360 оюутан, ШУТИС 5045 оюута... | боловсрол |
Хайлаастын 72-р дунд сургууль Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй "Авьяас", "Ном" хөтөлбөрийнхөө тайланг эцэг, эх хамт олондоо тайлагналаа. Тус сургуульд 1800 орчим хүүхэд суралцдагаас 60 хувь нь ямар нэгэн дугуйлан секц, клубт хамрагдаж авьяас, чадвараа нээж чадсан байна. Тус сургууль хүүхдий... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох зургаан настнуудын бүртгэл эхлээд байгаа. Тиймээс энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. -Сургуульд шинээр элсэн орох сурагчдын бүртгэл дуусахад хэд хоног үлдээд байна вэ? -Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн бүртгэлийн асуудлыг нэгдсэн байд... | боловсрол |
Мэргэжлийн сургалтын зарим төвийг их, дээд сургуулийн харьяанаас гаргана Засгийн газрын өнөөдрийн /2013.05.04/ хуралдаанаар мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төрийн өмчийн зарим сургалтын байгууллагыг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Манай улсад төрийн өмчийн 53, хувийн өмчийн 26, нийт 79 боловсрол, сургалтын ба... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн суралцах гэж байгаа хүүхдүүдийн бүртгэл тавдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил улсын хэмжээнд 52 300 мянган сургуульд орох насны буюу зургаан настнууд байгаа ажээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-13 мянгаар их тоо гэнэ. Тиймэ... | боловсрол |
БШУЯ-наас 2013 оныг Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн жил болгон зарласантай холбогдуулан багшийн сургуулийн оюутнуудыг цалинтай дадлагад гаргасан билээ. Багшлах дадлагаа хөдөө орон нутагт гүйцэтгэх, сургалтын арга зүй, технологийн шинэчлэлийн сургалтад хамрагдсан 100 гаруй оюутанд багшлах дадлагын тэт... | боловсрол |
Үндэсний төв номын санд хадгалагдаж буй Монголын эртний ном, судруудыг дижитал хэлбэрт шилжүүлэн цахим номын сангийн нээлтээ өнөөдөр хийж байна. Үндэсний номын сан Америкийн ACIP төсөл болон Энэтхэгийн Засгийн газартай хамтран судар ботиудыг дижитал хэлбэрт оруулан Дижитал сан хөмрөгийг үүсгэж эхлээд багагүй хугацаа өн... | боловсрол |
Япон профессорууд "Байгаль орчны дизайн", улсын хөгжил, хотын хөгжил, байгаль орчны бохирдлыг багасгах, боловсон хүчин гэсэн асуудлуудыг хөндсөн сургалтыг оюутан сурагч, мэргэжлийн хүмүүст зориулан явуулж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн хүүхдэд зориулсан сургалтаас хүүхдүүдийн шилдэг бүтээлийг... | боловсрол |
Баянгол дүүргийн төрийн өмчийн 30, төрийн бус өмчийн 28 цэцэрлэгт 12654 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Шинэчлэлийн Засгийн газар, БШУЯ-наас “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүн дотроо Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Авьяас“ хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Ба... | боловсрол |
БШУ-ны сайд Л.Гантөмөрийн нэрэмжит математикийн олимпиад СБД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд ес дэх жилдээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Энэ жил нийт 16 сургуулийн 7-11 дүгээр ангийн 644 хүүхэд оролцсон байна. Олимпиадыг “Хобби” сургуулийн баг хошуучилж, II сургууль хоёрдугаар байрт, III сургууль ... | боловсрол |
Маргааш болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд сэтгүүл зүйн сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулсан, "Цахим хэвлэл ба нийгмийн өөрчлөлт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Отгонтэнгэр” их сургуулийн хурлын зааланд өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-ийн М... | боловсрол |
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 14-16 цагийн хооронд Багшийн хөгжлийн ордоны хоёр давхрын хурлын зааланд "Монгол бичгийн хичээлээр сурагчдын унших, бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн шинэчлэл" сэдэвт онол практикийн бага хурал болох ажээ. Уг хуралд ЕБС-ийн болон их дээд сургуулийн багш нар монгол бичгийн эрдэмтэн ... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Хан-Уул дүүргийн ЕБС, цэцэрлэгийн багш нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн концертийн танхимийг дүүргэн цугласан 1000 гаруй багш боловсролын салбарт хийх шинэчлэлийг дуу нэгтэй дэмжиж байв. БШУЯ-аас баталсан Авьяас, Ном, Багший... | боловсрол |
Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” гэсэн нөгөө л тунхаг шинжтэй ээлжит нэг тогтоолоо гаргажээ. Урьд нь гараад гараад ямар ч үр дүн өгөөгүй олон шийдвэрийн нэг болсон иймэрхүү тогтоолыг энэ удаа хамгийн их хүсэн хүлээж суусан хүмүүс бол МУИС, МУБИС-ийн монгол хэл... | боловсрол |
СОД МОНГОЛ ГРУППЫН ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР СОД МОНГОЛ Групп-ээс 2013-2014 оны хичээлийн жилд оюутныг ивээн тэтгэх хөтөлбөр-ийн Зорилго: Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан сайн мэргэжилтэн болох чин хүсэлтэй, одоо сурч байгаа мэргэжлээрээ анги, салбартаа тэргүүний, манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжин тогтвортой ажл... | боловсрол |
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолтын хоёрдугаар шатны тэмцээн өнөөдөр БХИС-ийн байранд болж байна. Уг тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олго... | боловсрол |
Хүүхдийн суралцах орчин, сургалтын арга барилыг сайжруулах зорилгоор 2016 он гэхэд нийслэлд 80 бага сургуулийг шинээр барихаар болжээ. Энэ тухай өнгөрсөн долоон хоногт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Албаныхан бага сургууль гэдгээр нь барилгын байршлыг шийдэхэд түлхүү анхаарах ажээ. Т... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.