news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
2013-2014 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг жагсаалт гарчээ. Энэ удаа хэвлэх 6,11-р ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгохоор салбарын яам ажиллаж эхэлсэн байна. Өмнө нь сурах бичгийг багш, хүүхдүүдзэрэг хэрэглэдэг байсан бол шинэ хичээлийн жилээс эх... | боловсрол |
Халуун сэтгэл нэгдлийн залуус хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх аялал энэ сарын 22-нд болно. Нийслэлийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ерөнхий боловсролын зургаан сургууль байдаг. Эдгээр сургууль тус бүрээс 10 хүүхдийг сонгож, энэ амралтын өдөр Улаанбаатар цанын баазад аялал, зугаалга хийхээ... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын 14 сэтгүүлчийг АНУ-д зохион байгуулсан англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх нэг сарын хугацаатай сургалтад амжилттай хамрууллаа. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for... | боловсрол |
Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн сар бүр оюутнуудад 70 мянган төгрөгийг үндэсний тэтгэлэг хэлбэрээр, харин сургалтын амжилтаас шалтгаалан 35-105 мянга хүртэлх төгрөгийг урамшууллын хэлбэрээр толгож эхэлсэн. Энэ хичээлийн жилийн оюутны тэтгэлгийн мөнгийг удаашруулсан, мөнгө тараалтад алдаа гаргасан гэх нэр бүхий су... | боловсрол |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургуульд өнөөдөр “Сурагчийн нэг өдөр” өдөрлөг болж байна. Тус сургууль нь нийт 180 гаруй багш, ажиллагсадтай. Тэднийг өнөөдөр сурагчид нь орлож, харин багш нар нь сурагчийн ширээнд сууж өөрсдийгөө “тольджээ”. Сурагчийн нэг өдрийг тус сургууль жил бүр уламжлал болгон зохион б... | боловсрол |
БШУ-ны сайд Л.Гантөмөр хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийг дэмжиж ажиллахаа байнга илэрхийлдэг. Тэгвэл саяхан “Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлал шалгаруулах” БШУ-ны сайдын тушаал гарчээ. Уг тушаалаар олон нийтийн оролцоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийн ажлыг үнэлж, дүгнэх арга зүйг боловсруулах,... | боловсрол |
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн алслагдсан 28-р хороо болох Хужирбулангийн 120 дугаар сургуулийн нээлт хоёрдугаар сарын 4-нд болжээ. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл” 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо нийт 55 сургуулий... | боловсрол |
Британийн Парламентийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орлогч төрийн сайд Эдуард Тимсонтой хийсэн уулзалт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2013 оны нэгдүгээр сарын 27-31-нд Лондон хотноо Боловсролын сайд нарын чуулга уулзалт “Боловсрол дэлхийн форум”-д оролцоод и... | боловсрол |
“Монгол судлалын төв нь Өвөрмонгол" гэсэн ойлголтыг өөрчилж, “Дэлхийн монгол судлалын төв нь Монгол Улс” гэж батлан харуулах шаардлага бидэнд бий. Монгол судлалын олон салбар ухааныг тэгш хөгжүүлэх нь шинжлэх ухааны ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын гадаад нэр хүнд, тусгаар тогтнолын баталгаатай шууд холбоотой. Ийм... | боловсрол |
Хүнийг хүн болж төлөвшихөд аав ээжийн үлгэр дуурайлал эсвэл багш хүний авьяас чадвар нөлөөлдөг аж. 40 шахам хүүхэдтэй ажиллаж, хүүхэд нэг бүрийн дотоод ертөнцийг таньж муднэ гэдэг тийм ч амар ажил биш. Гэвч А.Бямбадулам багшийн тухайд авьяас чадалтай нэгэн ямар даруу байдгийг өөрийнхөө амьдралаар сурагчдадаа харуулдаг ... | боловсрол |
Монгол үндэстний мэдлэг оюуны охь дээдийг орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшилттэй хослуулан, ирээдүйн монгол хүний хөгжлийг тодорхойлох зорилготой “Монгол гэрийн сургууль” ТББ үүд хаалга нээнэ. Тэд маргааш 16.00 цагт “Интер ном” номын их дэлгүүрт өөрийн үйл ажиллагааныхаа нээлтийг хийн иргэдэд мэдээлэл хүргэхээр з... | боловсрол |
Хүмүүс цагаан сардаа бэлтгээд тун завгүй байх хооронд МУИС оюутны төлбөрөө нэмж орхисон тухай мэдээллийг эцэг эхчүүд манайд өглөө. Нэгдүгээр курсын оюутнуудыг намар хичээл эхлэхэд сургалтын төлбөр болох нэг сая гурван зуун мянган төгрөгийг бүрэн төлөхийг шаардсаар байж авсан хэр нь дахин 500 орчим мянган төгрөгийг цага... | боловсрол |
Шадар сайд Д.Тэрбишдагва ШУТИС-ын дугуй танхимд оюутнуудад хандаж “Оюутан хүний эх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьлаа. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн зүгээс санаачилсан “Оюунлаг оюутан” аян энэ оныг дуустал үргэлжлэх юм байна. Тус аяны хүрээнд УИХ-ын гишүүд улсын бол... | боловсрол |
Үндэсний номын сангийн өрнө дахины номын фондын өрөөний ойролцоо өчигдөр 15.00 цагийн үед гал гарчээ. Галыг Нийслэлийн гал унтраах 10 дугаар анги хугацаа алдалгүй ирж унтрааснаар судар, ном болон байгууллагын өмч хөрөнгө сүйдээгүй гэнэ. Гал гарах үед тус номын санд цахилгааны засвар хийж байсан бөгөөд галын шалтгааныг ... | боловсрол |
Нийслэлийн боловсролын газраас оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шалгаруулж, шагналыг өнөөдөр НЗДТГын байранд гардууллаа. Өнгөрсөн 2012 оны шилдэг сургуулиар Хан-Уул дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль, төрийн бус өмчит “Оюунлаг” сургуулиуд тодорчээ. Оны тэргүүний сургуулиас гадна оны тэргүүний б... | боловсрол |
Боловсролын салбарт ойлгомжгүй, тодорхойгүй зүйл олон байна. Олон, олон тоо баримтууд хүмүүст хүрдэг, албан вэб сайт, хэвлэлээр гардаг боловч боловсролын тогтолцоонд олныг юм бодуулсан, гайхшруулсан үзэгдлүүд өч төчнөөн байсаар байна. Нийтэд илэрхий нэг үзэгдэл бол ЕБС-ийн бүрэн хөтөлбөрийг дүүргэсэн л бол нийтээрээ ... | боловсрол |
Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 196 дугаар тогтоолоор батлагдсан Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ын үндэсний зөвлөл 2013 оны анхдугаар хуралдаанаа өчигдөр хийлээ. Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан 10 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөлийн даргаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмята... | боловсрол |
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын эхээр зарлаж, 2013 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг хүртэл захирлын албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн материалыг хүлээн авсан. Энэ хугацаанд МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 ... | боловсрол |
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, тэднийг ажил олгогчидтой зуучлан ярилцлага хийх ажлыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэ... | боловсрол |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, нийслэлийн боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежерүүдэд Боловсролын салбарын чанарын шинэчлэлийн бодлогыг танилцуулах сургалт зохион байгуулсан байна. Сургалтад ирсэн ХУД-ийн 52-р дунд сургуулийн захирал Б.Балгантай уулзаж, сургалтын үр... | боловсрол |
Засгийн газрын өнөөдрийн хурлаар монгол хэлбичгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Монгол хэлний үгийн санд гадаадын үг хэллэг олон нэвтэрч, монгол хэлний үсгийн дүрмийн талаарх ойлголт зөрүүтэй болж, орчуулгын зохиолын чанар чансаа суларч... | боловсрол |
“Бүх нийт боловсролын төлөө” үндэсний эвсэлийн дэд зохицуулагч Д.Тунгалаг Монголын боловсролын салбарыг олон жил нео-либерал бодлогоор зохицуулж ирсэн нь ямар үр дүнд хүргэсэн тухай ингэж ярив. -Та яагаад нео-либерал бодлого боловсролын салбарт байна гэж үзэж байгаа юм бэ? -Нео-либерализм гэдэг төрийн оролцоог багасг... | боловсрол |
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас хэрэгжүүлж буй Багш хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/ ОХУ-ын “Хэрэглээний боловсрол” олон улсын байгууллагын заах арга зүйн хамт олныг урьсан байна. Тус байгууллагаас Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн бага ангийн б... | боловсрол |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авах, түүний хувь хэмжээг тогтоох Засгийн газрын тогтол гаргахаар болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсний хувь хэмжээг ... | боловсрол |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зургаа дахь жилдээ ажиллаж буй залуу багш нарыг чадавхижуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Баруун, Зүүн бүсийн сургалт энэ долоо хоногт зохион байгуулагдсан бол түүх нийгмийн ухаан математик, мэдээлэл зүйн багш нарын үндсэн сургалт өнөөдөр Багш хөгжлийн ордонд... | боловсрол |
Маргааш “Контенинтал” зочид буудалд төв, орон нутгийн сэтгүүлч нарт зориулсан сургалт болох ажээ. Хууль, эрх зүйн чиглэлийн уг сургалт таван өдөр үргэлжлэх юм. Сургалтыг “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо”, “Мерси Кор” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. | боловсрол |
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ өдрүүдэд ХБНГУ-д айлчилж байна. Сайд тус улсын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ТБНД хатагтай Г.Копптой 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр уулзаж, Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль байгуулах бэлтгэл ажл... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бага, дунд ангийн багш нарын заах арга зүйг өөрчилсөнөөр сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд эхэлсэн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт үргэлжилж байна. Монгол улсын нийт ерөнхий боловсролын сург... | боловсрол |
МУБИС-ийн харьяа Монгол судлалын сургуулийн захирал, доктор Ц.Өнөрбаянтай ярилцлаа. -Сүүлийн үед хүмүүс монгол хэл мөхлөө, харь үгийг их хэрэглэж байна, монгол хэлний хичээлийн сургалтын чанар муудлаа гэж шүүмжлэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ? -Ер нь 1990-ээд оноос хойш нийгмийн сэтгэлгээ харьцангуй өөрчлөгдсөн. С... | боловсрол |
Батлан хамгаалахын их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” тусгай сургууль бий. Энэхүү тусгай сургуулийг хуурамчаар үүсгэн байгуулсан гэж зарим хүмүүс үздэг ажээ. “Тэмүүжин өрлөг” тусгай сургуулийг хуурамчаар байгуулаад зогсохгүй их хэмжээний хөрөнгө завшсан талаар тус сургуулийн экс захирал армийн хурандаа С.Наранц... | боловсрол |
Хүүхдэд зориулсан гэх бүх зүйл байхгүй болж байгаад олон хүн халаглаж суугаа энэ үед Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тун таатай гэмээр нэг заалтыг багтаасан байх юм. Энэ нь “Эрдэм боловсролтой монгол хүн” гэсэн бүлэг. Энэ хүрээнд Хүүхэд залуучуудын ордон, Хүүхэлдэйн театр, Хүүхдий... | боловсрол |
Өмнөх Засгийн газраас бүх их дээд сургуулиудын нэгдсэн хотхонг Багануурт байгуулна гэсэн сүржин шийдвэр гарсан. Харин одоо тэр шийдвэр бүдгэрсэн, улам ч бүдгэрэх биз. Энэ шийдвэрийг гаргахдаа тухайн үеийн засгийн газар нэг ч иргэнээсээ асуугаагүй биз. Бас гадаад улс орны туршлагыг судалсан гэж би хувьдаа бодохгүй байга... | боловсрол |
Нийслэлийн 52-р дунд сургуулийн хүүхдүүд гурван хэмжээст ном бүтээн өрсөлдөж байна. Бага, дунд, ахлах нийлсэн 52 анги өөр өөрсдийн сонгосон үлгэрийг зураг, дүрсээр амьдруулсан 52 ширхэг ном бүтээх юм байна. Сургуулийн захиргаанаас сурагчдын дунд зохиосон энэхүү уралдаан нэг сарын хугацаатай юм. Тэгэхээр нэг сарын дараа... | боловсрол |
Бүгд Найрамдах Унгар улсад сурдаг нэгэн оюутан манай редакцийн хаягаар имэйл илгээсэн юм. Түүний захидалд “Унгар дахь монгол оюутнуудын амьжиргааны тэтгэлгийг олгохгүй байна. Сургалтын төрийн сангаас олгох 200 ам.долларыг сар бүрт нь өгдөггүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхэнд өгөх ёстой байсан мөнгөний сураг та... | боловсрол |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс бага ангийн багш нарын сургалтыг сурагчдын амралтаар зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн сургалтад Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн тав дахь жилдээ багшилж буй 109 залуу багш оролцсон байна. “Эрдэм боловсролтой Монгол хүн” боловс... | боловсрол |
Нэгэн үе монголчууд зуун хувь бичиг үсэгтэн болсноороо гайхуулдаг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүүхдүүд сургууль завсардах, хичээл сургуульдаа сонирхолгүй болох, бусармаг зүйлд татагдах хандлага нэмэгдсэн. Аргаа барсан аав ээж нар “Одооны хүүхдүүд олиггүй” гэж халаглахаас хэтрэхгүй байна. Зарим нь бүр багш сурган хү... | боловсрол |
“Хүүхэд бүр математикч болохгүй ч эцэг эх болно” гэх Оросын сурган хүмүүжүүлэгч Сухомлинскийн үг бүхий л цаг үед хоцрогдохгүй нь. Үнэхээр ч нэгэн үе хүүхэд бүрийг “математикч” байлгах гэсэн бодлогыг баримталж байснаас манай боловсролын тогтолцоо гажуудахад хүрч, дүнгийн хойноос хөөцөлдсөн багш сурагч л “мандаж” байлаа... | боловсрол |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт анхны сургалтаа эхэллээ. Энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн эл сургалт улсын хэмжээнд таван бүсэд зэрэг зохиогдож байгаагаараа онцлог. Улаанбаатар хот болон Ховд, Дорнод, Архангай аймгийн нийт 400 багшийг хамруулсан энэ удаагийн сургалтад Улаанбаатар хотын есөн дүүргээс сургуулиа төг... | боловсрол |
Монголын Лектор төв, Монголын Зах зээл дээр борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компаны удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг борлуулалт менежментийн “SALES UPDATE” сургалт маргааш хичээллэх гэж байна. Сургалтаас суралцагчид борлуулалт менежментийн орчин үеийн дэлхийн чиг хандлага, монголын за... | боловсрол |
“СЕО College” баг болон Монголын Лектор Төвөөс 2009, 2010, 2011, 2012 онуудад зохион байгуулсан “CEO COLLEGE-2013” захирлуудын сургалт энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Компанийн удирдлагын багийг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын сургалтын салбартаа тэргүүлэгч Human Fortis ХХК, Монголын Хүний Нөөцийн Инст... | боловсрол |
“Судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэх нь, Асуудал ба шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг БШУЯ санаачилж, МУИС, ШУТИС-тай хамтран өнгөрсөн лхагва гаригт зохион байгууллаа. Нийт 150 хүн оролцсон уг хэлэлцүүлэгт холбогдох мэргэжилтэн, эрдэмтэд судалгааны их сургуулийг байгуулахад тулгам... | боловсрол |
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа Билиг дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Судлаач хуульчдын төвийн нээлт, “Эрх зүйн үзэл баримтлал: Шинэ хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэлийг танилцуулах ажиллагаа ХИС-ийн харъяа Билиг дээд сургууль дээр 2013 оны 1 дүгээр са... | боловсрол |
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажлыг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна. Гэхдээ бүх сургууль,... | боловсрол |
Ихэнх хугацаанд нь Монголдоо суралцаад үргэлжлүүлэн Англид суралцаж магистрын зэрэг хамгаалу болох нэгэн боломжийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас олгож байгаа ажээ. Английн Манчестр хотын “NCC Education” боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Их Британийн бакалавр, магистрын сургалтын ... | боловсрол |
“Хэрэглээний боловсрол” гэх өвөрмөц нэртэй сургалт Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд явагдаж эхэлжээ. Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн багш нар хамрагдаж байгаа юм. Боловсролыг амьдралд ойртуулах, өдөр тутмын хэрэглээ болгоход энэхүү сургалтаар АНУ-ын профессор Л.Рон Хаббардын боловсруулсан сургалтын шинэ ... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт бүтээлийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлчид оролцох боломжтой. Боловсролын чанарт шинэчлэл хийхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Тиймээс хэвлэл мэд... | боловсрол |
“Монголын эко сургуулийн гэрчилгээ гардуулах ёслол” өнөөдөр үдээс хойш Чингис зочид буудалд болно. Өнгөрсөн онд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж нийслэлдээ тэргүүлсэн сургуулийн тоонд 32,37,57,79,105 дугаар сургуулиуд, “Амгалан”, “Ирээдүй” цогцолборууд, “Байгаль эх” лицей, “Шинэ эрин” сургууль багтсан байна.... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо болон сургалтын төлбөрийн хэмжээг зарлах хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, элсэгчдийн босго оноог нэгдүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг гуравдугаар сард багтаан зарлах, тогтоосон босго онооны шаардлагаа мөрдөж, ажиллах үү... | боловсрол |
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын өнөөгийн сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хууль зүйн яамнаас “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурлыг энэ сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Хуралд яамны уд... | боловсрол |
Үндэсний их баяр наадмыг угтан МУБИС-ийн олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн багш, ажилтан нарт шагналын хур буулаа. Өнөөдөр УБТС-ийн ахмад багш Ж.Баасандамба Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Номын сангийн ахмад ажилтан, катологич Д.Мөнхжаргал Алтан гадас одонгоор тус тус энгэрээ мялаалаа. | боловсрол |
Монголын Оюутны Холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар хамтран хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжих гэж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюут... | боловсрол |
Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөх ажээ. Нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон зохион байгуулахаар болсо... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт ... | боловсрол |
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан Сөүл хотод байрлах Монгол сургуульд очин сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна. ... | боловсрол |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн байрны асуудал яригдсаар өдгөө хоёр жил орчим болж байгаа ч өнөөдөр энэхүү акталсан барилгыг шинээр барих нь байтугай буулгаа ч үгүй байна. Манай сурвалжлах баг тус сургуулийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар болон сургуулийн орчин нөхцөлийн талаар сурвалжлахаар о... | боловсрол |
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас "Мөрөөдлийн хот" сэдэвтэй хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд 6-16 насны хүүхэд оролцох боломжтой. Ингэхдээ өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, сургуулийн орчин, гудамж, зам талбай тоглоомын талбайг төсөөлөн зурах юм. Үүнд:... | боловсрол |
Монгол эрдэмтдийн шинэ, шилдэг инноваци, технологийн бүтээлүүдий олон нийтэд өнөөдөр танилцуулна. Уг арга хэмжээ ШУТИСийн төв талбайд 14.00 цагт эхлэх бөгөөд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Энэ үеэр монгол эрдэмтдийн бүтээсэн дэлхийд ховор бүтээлүүдтэй танилцах боломжтой аж. | боловсрол |
-Монголд археологийн шинжлэх ухаан үүсч хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд үндэсний мэргэжлийн боловсон хүчинтэй болж, олон улс оронтой хамтран ажиллаж ирсэн. Археологийн судалгааг өнөөдрийн байдлаар Археологийн хүрээлэн, МУИС, Үндэсний түүхийн музей гэх мэт олон газар хийдэг болсон. Үүнд дэ... | байгал орчин |
Баянзүрх дүүрэг 28 хороотой бөгөөд 20 хороонд гэр хорооллын айл өрхүүд амьдардаг. Тус дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 200 хүүхэд хүмүүжих 203 дугаар цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Баянзүрх дүүрэгт 2013-2015 оны хичээлийн жилд төрийн өмчийн зургаан цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан... | боловсрол |
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх. улмаар сургалтын орчинг шинэчилж, чанарыг сайжруулах зорилгоор БСШУЯ, Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер ... | боловсрол |
МУИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулж буй NUM FAMILY-ONE FAMILY төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байрны гадна талбайд болно. Нээлтэнд бусад их дээд сургуулийн төлөөллүүд, МУИС-ийн захиргаа, МОХ, МЗХ, НАМОХ гэх мэт байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн ирэх юм байна. | боловсрол |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна. Тэгвэл энэ тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгожээ. Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хата... | боловсрол |
Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгов. Үүнд нийслэлийн 24 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгожээ. "Анархүү цэцэрлэг" ХХК-ийн “Анархүү”, Налайх-Од ХХК-ийн “Налайх-Од”, Буман жаалууд цэцэрлэг БСБ-ын “Буман жаалууд”, Буман хүүхдийн өргөө ТББ-ын “Элит хүүхдүүд”, Их хонгор үрс цэцэрлэг ТББ... | боловсрол |
МУИС-ийн Төв байрны гадаа "Олон улсын оюутны өдөр"-т зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Уг арга хэмжээний үеэр МУИС-д сурч буй гадаад оюутнууд өөрсдийн улс үндэстнийхээ гоёлоор гангарч, арга хэмжээг сонирхон ирсэн үзэгч, зочдод үндэснийхээ хоолноос танилцуулах, худалдаалах, дуу хуур, бүжиг наадмаар хөгжөөж ... | боловсрол |
МУБИС шинээр элсэгчдээ энэ сарын 18-наас эхэлж бүртгэсэн бол хоёроос дээш курсын оюутнуудыг 25-наас эхэлж бүртгэх юм байна. Энэ жил тус сургуулийн төлбөр салбар салбараараа өөр байгаа бөгөөд ойролцоогоор 15-20 хувиар нэмэгдсэн байна. Харин Элсэлтийн шалгалтад 650-750 оноо авсан оюутнууд 70 хувь, 751-ээс дээш оноотой ою... | боловсрол |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих ажлыг удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Кон... | боловсрол |
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Баянзүрх дүүргийн Цагаадаагийн гуравдугаар хэлтсийн балансад бүртгэлтэй 23 дугаар хороонд байрлах Соёлын төвийн барилгыг 1985 онд Орос цэргийн... | боловсрол |
Хүн бүрт авьяас байдаг. Харин түүнийг хэрхэн яаж хөгжүүлэх, түүнийгээ нээн илрүүлэх нь чухал байдаг. Иймээс БСШУЯ-наас 2012 оноос эхлэн “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр Тусгаар тогнолын талбайд өөрсдийн мэдсэн сурсан авьяасаа ба... | боловсрол |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд Хүүхдийн зуслан энэ сарын 8-наас эхлэх ажээ. Өнгөрсөн жил зуслан эхлэнгүүт халдварт өвчин, хордлого гарч хүүхдүүд олноороо өвчилж байсан тохиолдол бий. Эдгээрээс урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүн зэргээс хэрхэн дээж авч шинжилдэг талаар мэдээлэл хийнэ. | боловсрол |
Ичгүүртэй, инээдтэй үйл явдал Монголд их болох юм. Офшор дансандаа их хэмжээний мөнгө хийгээд мартчихдаг УИХ-ын гишүүн, бусдыг авлига өг, тэгэхгүй бол энэ асуудлыг шийдэхгүй хэмээн гэдийгээд бүр сүрдүүлдэг сайд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын олон гишүүн өөртэй нь хамтрахгүй, хариуцлага алдсан гэдгийг нь тогтоон халах... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороо... | боловсрол |
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд 28,5 сая төгрөгийн химийн хичээлийн кабинетийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. 34-р сургуулийн “Хими”-ийн кабинет орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжтэй болсноор сургалтын... | боловсрол |
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Праксис ХХК хамтран “Гадаадын Боловсрол-Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн-2015”-ыг зохион байгуулж өнөөдөр “Blue sky” тауэрт эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн боловсролын жишиг болсон улс орнуудын дээд боловсролын тогтолцоо, боловсрол... | боловсрол |
“Хүүхэд төвтэй боловсролыг дэмжих төсөл” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг сайжруулах төсөл”-ийн санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр 15:00 цагаас БСШУЯ-нд болно. ЖАЙКА болон БСШУЯ хамтран хэрэгжүүлэх тус төсөл нь бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг нягтлан судлахын зэрэгцээ... | боловсрол |
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Нээлттэй боловсролын "Нэг Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны иргэний танхимд болно. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны үйл ажиллагааг дэ... | боловсрол |
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Праксис ХХК хамтран “Гадаадын Боловсрол- Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн – 2015”-ыг зохион байгуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр “Blue sky” тауэрт эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр дэлхийн боловсролын жишиг болсон улс орнуудын дээд боловсролын т... | боловсрол |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн багш нар өнгөрсөн сарын 18-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаясан билээ. Тэдний тэмцлийн шалтгаан сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүнийг захирлаар нь томилох гэж байгаатай холбоотой байсан юм. Тэгвэл өнөөдөр тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж б... | боловсрол |
“Бөөрөө хамгаалах дэлхийн өдөр” маргааш буюу энэ сарын 12-нд болно. Энэ өдрийг угтан өнөөдөр ЭМСЯ, олон улсын Бөөрний нийгэмлэг, АШУҮИС-иас хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд УКТЭ-ийн Бөөрний төвийн дарга н.Бямбадаш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гимодиализийн төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг Шастаны нэрэмжит I... | эрүүл мэнд |
Эбола вируст халдварын талаарх мэдээллийг өнөөдөр Эрүүл мэндийн яаман дээр танилцууллаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баруун Африкийн Гвиней улсад анх илэрсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, гурван тивийн долоон улс оронд бүртгэгдэн, энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8399... | эрүүл мэнд |
МУИС-д Мицубиши UFJ Сангийн Удирдах зөвлөлийн дарга ноён Ёшиаки Озава, Ерөнхий төлөөлөгч Наоки Хисада нар хүрэлцэн ирж сангийнхаа нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн бакалаврын түвшний шилдэг 16 оюутанд жил бүр олгож байхаар болсныг мэдэгдэж, албан ёсны гэрээнд гарын үсэг зурав. МУИС-ийг төлөөлж захирал Р.Бат-Эрдэнэ, Сургалт... | боловсрол |
Их дээд сургуулийн оюутнууд өөрсдийн сонирхсон сэдвээр гадаад болон дотоодын зочдыг урьж лекц уншуулдаг. Энэ удаа ХИС-ийн оюутнууд Монгол Улсад суугаа Их Британийн хэргийг хамаарагч Эндрю Алленийг урьжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Монгол Улсад ирсэн. 1998 оноос Гадаад удсууд хамтын нөхөрлөлийн газарт ажиллаж, ... | боловсрол |
Сүхбаатар дүүргийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил эхэлж, шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн... | боловсрол |
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гадаад харилцааны албанаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж, оюутнуудтай ярилцах, туршлага солилцох, сургалт явуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна. Үүний нэг ажил болох Их Британи улсаас Монгол Улсад суух Элчин сайдын хэргийг ... | боловсрол |
Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан "МонголФранцын нөхөрлөл" сэдэвт уран бүтээлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан юм. Уг уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд болох гэнэ. Энэ үеэр уралдаа... | боловсрол |
Ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд суралцуулахаар боллоо. “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр БСШУЯ-нд зохион байгуулагдана. Санамж ... | боловсрол |
Их Британийн нийслэл Лондон хотноо жил бүр бритиш англи хэлний дэлхийн олимпиад зохиогддог уламжлалтай. Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохиогдсон өнөө жилийн тэмцээнд Улаанбаатар дахь "Бритиш" сургуулийн 13 сурагч нийгмийн ухааны багш Жоанне Фелтс, англи хэлний багш Г.Саранчимэгийн хамт улса... | боловсрол |
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 20-ны өдөр дууссан. Бүртгэлийн хугацааг сунгахгүй ажээ. ЭЕШ-ын бүртгэлээр 21000 орчим шалгуулагч, монгол хэл бичгийн нэмэлт шалгалтад 5419 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ сарын 25-ны өдрийн шалгалтын дараа ЭЕШ-д орох шалгуулагчдын тоо эцсийн байдлаар гарах аж. 2014... | боловсрол |
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр МҮЭСТО-нд мэргэжлийн боловсрол, сургалын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хийх гэнэ. МСҮТ болон коллежийн төгсөх ангийнханд ямар боломж байгааг тэдэнд дуулгаж, төсөл хөтөлбөрийн тухай танилцуулахаас гадна Бразилд болох Дэлхийн ур чадварын олимп... | боловсрол |
Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна. Тэгвэл тус сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар болжээ. | боловсрол |
“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч шалгалт хийжээ. Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлб... | боловсрол |
Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран "Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо" сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэ... | боловсрол |
Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 сургуульд зохион байгуулах гэж байна. "Эртэч Монгол" аяны нээлт энэ сарын 27-нд 06.00 цагт Улаанбаатар чуулгын байранд болно. Нээлтийн ... | боловсрол |
Япон улсын Засгийн газрын Буцалтгүй тусламж “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн их засварын төсөл”-ийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Такэнори Шимизү, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг... | боловсрол |
"Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүний нэг нь тус дүүргийн 52 дугаар сургуульд 29,925,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр Физик лаборатори кабинетыг ашиглалтанд оруулжээ. Тус лаборатори кабинетын нээлт өнөөдөр болно. | боловсрол |
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг багш ажилчтайгаа зүй бусаар харьцдаг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иржээ. Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд “Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгуу... | боловсрол |
Монголын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран азийн залуучуудын чуулганыг зохион байгуулах гэж байна. XIII Ерөнхий чуулганыг 2015 оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар болжээ.... | боловсрол |
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 9-11-ний хооронд Баянхонгор аймагт ажиллаж байна. БСШУ-ны сайд аймгийн удирдлагууд болон боловсрол, соёлын салбарт ажиллагсад болон аймгийн иргэдтэй уулзах гэнэ. Мөн Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байгаа Баянхонгор сумын 4,... | боловсрол |
"Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд концессийн гэрээгээр Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор барихаар болжээ. Уг төслийн хүрээнд сургалтад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, сандал ширээ, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй хала... | боловсрол |
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархалаа дээдэлж, түүнээс суралцах зорилгоор бага ангийн сургуулиудын дунд “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн наадамд нийслэлийн есөн дүүргээс ша... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.