news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
“Нийгмийн шуудан” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “Л.Гантөмөр сайдын ойрын хүн боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг 100 саяар зарах гэнэ” нэртэй нийтлэл ор үндэсгүй гүтгэлэгийн шинж чанартай болохыг БШУ-ны яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. Уг нийтлэлийн гарчигт “100 сая төгрөгөөр зарах” гэж олны анхаарлыг тата... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам бага дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд улсын сургуулиудад байгалийн ухааны дэлхийн жишигт нийцсэн лабораториудыг байгуулж эхэлжээ. Одоогоор эхний ээлжийн 100 сургуулийн хими, физикийн ангийн төхөөрөмжүүд бэлэн болсон байгаа бөгөөд өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр 45, 23-р сургуулиудад лаб... | боловсрол |
“Fast” сургалтын төв нь Монгол, Туркийн хамтарсан сургуулийн шалгалтад бэлтгэх сургалтад та бүхнийг урьж байна. Сургалтын бүртгэл хоёрдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хичээл хоёрдугаар сарын 3-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 26-нд өндөрлөх аж. Монгол, Туркийн хамтарсан сургууль өмнө нь наймдугаар анги төгсөгчдийг... | боловсрол |
Алслагдсан аймаг орон нутгийн оюутан буюу оршин суугаа газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа суралцагчдын замыг зардлыг буцаан олгодог. Засгийн газрын энэхүү тогтоол 2011 онд гарсан. Суралцагчийн өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан зардлыг... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар өнөөдөр /2014.01.22/ Монголын ахмад багш нарын холбооноос зохион байгуулсан “Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-д оролцож, үг хэллээ. УИХ-ын гишүүн, Боловсрол шинжл... | боловсрол |
Хөдөлмөрийн яамны харьяа Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн багш нар гомдолтой байгаа гэнэ. Тэдний хэлж байгаагаар Хөгжил политехникийн коллежийн захирал Б.Бадрах нь сургуулийн хөрөнгийг удаа дараа хувьдаа завшиж байгаа аж. Баримттай мэдээллээр түүний улсаас шамшигдуулсан хөрөнгө нийтдээ 613 сая 593 мянга 300 ... | боловсрол |
Долоон саяын үнэтэй булган дээл өмссөн хүүхнүүд “далан мянга” авахаар зогсч байна гэхээр нэг л шударга бус санагдаад байх юм. Далан мянга гэдэг нь өнөөх “оюутны далан мянга” шүү дээ. Үндэсний тэтгэлэг олгох журам ёсоор далан мянгаар угжуулдаг гэж адлуулдаг бакалаврын оюутнуудын хамтаар магистр, докторын зэрэг авахаар с... | боловсрол |
Нийтийн тээвэр гэж өөдөлдөггүй нэг салбар Монголд байна. Хэдэн жилийн өмнө л “Парк шинэчлэлт хийхгүй бол хуучин автобуснууд эвдэрч хэмхрээд зардал өсгөж байна” хэмээн гомдол мэдүүлж, БНСУ-аас автобуснууд олон тоогоор нь оруулж ирсэн ч жилийн дараагаас зээлээ төлж чадахгүй болсон тухай шуугиулаад амжсан нь бий. Дараа нь... | боловсрол |
Улаанбаатарын Зайсан толгойн өвөрт ASU буюу Америк дунд сургууль эрдмийн үүдээ нээгээд 8 дахь жилдээ хэдийнээ орчихлоо. Зах зээлийн энэ цаг үед сайхан эх оронд маань үсрэнгүй хөгжилтэй барууны жишиг сургуулиуд бий болж, Монголын ирээдүйн удирдагчдыг төрүүлэх уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үнэхээр таларха... | боловсрол |
УИХ-ын гишүүд Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хууль болгонд жам мэт дагадаг тухай гэх тодотголыг эх хэлний мэргэжилтнүүд шүүмжилсэн болохоор үүнээс хойш Монгол хэлний хууль гэж бичье. Төсөл боловсруулагчид ч ийн засах байх гэж бодож байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт МУИС, МУБИС-ийн эрдэмтэ... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг сайжруулахаар болжээ. Дүрмийг ажлын хэсэг томилон боловсруулсан бөгөөд салбарын хүрээнд хэлэлцүүлэх учиртай юм. Үүний дараа саналуудыг нэгтгэнбүрэн боловсруулан батлах юм байна. Хэлэлцүүлгийг өнөөдөр Нийслэл... | боловсрол |
Эцэг эхч үү д ухаалаг утас болон компьютерээс ээ х үү хд үү дээ цэцэрлэгт хэрхэн сурч, тоглож, хооллож, унтаж амарч байгааг харах, шууд ярилцах боломжтой боллоо. “Мэдээллийн технологи бидний амьдралд” т ө слийн х ү рээнд МТШХХГ, “ Монголын ирээд ү й эр үү л х үү хэд ” ТББ хамтран цэцэрлэг үү дийг камержуулах ажлын нээл... | боловсрол |
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа нэгэн зүйл бол дээд боловсролын шинэчлэл юм. Боловсролын салбарт үгүйлэгдэж байсан энэхүү шинэчлэлийг нийгэм олон талаас нь харж байгаа. Өнгөрсөн намрын сүүлээр МУИС шинэчлэлийг сүр дуулиантай эхлүүлсэн. Тун удахгүй ШУТИС-д ч шинэчлэл өөрчлөлт явагдах гэж байна. ШУТИС-ийн хөгжлийн... | боловсрол |
БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр аймаг, орон нутгийн засаг дарга нартай уулзаж өнгөрсөн жилд хийсэн бүтээснээ дүгнэж, үйл ажиллагааны цаашдын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, хэрхэн хамтран ажиллахаа зөвлөлдсөн юм. Л.Гантөмөр сайд өнгөрсөн 2013 онд нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургаж, хөгжүүлэх ... | боловсрол |
Багш нарыг х ийсэн ажлаар нь дүгнэж мөнгөн урамшуулал олгох журам энэ оноос хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, үүгээр төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад олгох бөгөөд ажлын үр дүнгээр нь урамшуулал тооцож, энэ улирлын төгсгөлөөр олгож эхлэх юм байна. Хүүхд... | боловсрол |
Америк дахь Монгол оюутны холбооны ээлжит ажил болох “Америкийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах нь” номын нээлт өнөөдөр /I.06/ 14:00 цагаас Монголын залуучуудын холбооны хурлын зааланд болно. Тус ном нь АНУ-ын их, дээд сургуулиудад элсэн ороход чиглэгдсэн мэдээ мэдээллүүдийг агуулж байгаагаас гадна шилдэг их, дээ... | боловсрол |
Багш, эцэг эх, сурагчдын оролцоотойгоор захирал, эрхлэгч нарыг сонгон шалгаруулж байна Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Боловсролын ... | боловсрол |
Монгол улсын иргэн таныг Энэтхэг Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын сургалтад инженер, технологийн чиглэлээр тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 2014-2015 оны хичээлийн жилд Монгол Улс, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээ... | боловсрол |
Нарт ертөнцөд олдошгүй нандин сайхан алба бол гагцхүү багшийн алба. Тиймээс ч бид багшийн эрдэм шавиас гэж ярдаг. Энэхүү нандин албыг 30 жилийн турш хийж, тав, бүр зургаан ч үеийн залуусын төлөөллийн сургаж, хүмүүжүүлсэн нэгэн эрхэм багш шинэ оны босгон дээр “Алтан гадас” одонгоор шагнуулав. “Орчлон” сургуулийн бага ан... | боловсрол |
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1127 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олго... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад номын ач тусыг ойлгуулах зорилготой “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хүрээнд 900 хүүхдийн ухаан, мэдлэгээс бүтсэн номыг бүтээжээ. Ийнхүү хөтөлбөрт хамрагдаж номын шидийг хүртсэн, хүртдэг 900 сурагч хамтран “Ном дотор зам бий” нэртэй номыг бүтээ... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ оны босгон дээр “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө” нэртэй цэцэрлэгийн багшийн гарын авлага хэвлүүлжээ. Уг гарын авлага нь боловсролын чанар шинэчлэлийн бодлого хаашаа чиглэж байгаа болон хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлж, хичээлдээ дуртай болоход нь юуг анхаарах ёстой талаар ойл... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон талаараа хэллээ. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барьсан Б.Уранчимэг... | боловсрол |
Дөрвөн багшид нэг дарга оногдож буй МУИС-ийн данхар бүтцийг өөрчлөхөөр МУИС-ийн удирдах зөвлөл шийдвэр гаргасныг эрс шийдэмгий, түүхэн өөрчлөлт боллоо хэмээн олон нийт, оюутнууд ч дэмжсэн билээ. Тэгвэл өчигдөр МУИС-ийн удирдах зөвлөл хуралдаж, 15 салбар сургуулийг нэгтгэн, “Шинжлэх ухааны сургууль”, “Хэрэглээний шинжлэ... | боловсрол |
Монгол Улсын Гавъяат багш Ц.Хандын нэрэмжит физикийн XIV бага олимпиад 12 сарын 15-ны өдөр МУИС-ийн Физик Электроникийн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад нийслэлийн 43 сургууль, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн нийт 450 гаруй сурагчид оролцож, оюун ухаан, авьяас чадвараа сорило... | боловсрол |
МУИС тойрсон асуудлууд олны анхаарлыг татсаар байна. Тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг өөрийн хүсэлтийн дагуу ажлаа өгч, түүний оронд Социологи, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, доктор О.Мөнхбатыг томилсон байна. Ийнхүү тус сургуулийн дэд захирал солигдсон төдийгүй Бакалаврын сургалтын албаны эрхлэ... | боловсрол |
ИРЭХ ХАВРААС ГАЗАР ӨМЧЛӨХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВНА Нийслэлийн иргэдэд шинээр 52 байршилд газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Энэ хүрээнд гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэн ч газар өмчлөх нөхцөл нь бүрдсэн байна. Одоогоор иргэдэд өмчлүүлэх боломжтой 52 байршлын байр зүйн зургийг боловсруулж буй бөгөөд ирэх... | боловсрол |
МУИС-ийн бүтцийн өөрчлөлт хийж таван салбар сургуультай болосн. Салбар сургуулиудынхаа ч захирлуудыг өчигдөр томилсон юм. Тэгвэл ШУТИС-ын харъяа 20 салбар сургуулийг нэгтгэж найм болгох бүтцийн өөрчлөлтийн ажлыг хийхээр болжээ. Салбар сургуулиудыг нэгтгэх талаар маргааш тус сургуулийн захирлуудын зөвлөл хэлэлцэх гэнэ. ... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөгөөний хүрээнд оюутан залуусын дунд зохион байгуулж буй мэтгэлцээн Хүүхдийн ордонд болж байна. Оюутнууд “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих талаар нээлттэй мэтгэлцэж байгаа бөгөөд энэхүү парламентийн мэтгэлцээнд их, дээд сургуу... | боловсрол |
Монголын багш нарын өдрийг дэлхийн өдөртэй нь хамт тэмдэглэнэ Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт орууллаа.... | боловсрол |
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийн сурагчид энэ арванхоёрдугаар сарын 21-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид ирэх нэгдүгээр сарын 4-нөөс гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 11-нээс 26-ныг хүртэл амрахаар болжээ. Хөдөө орон нутгийн сургуулиудын хувьд бага ангийн с... | боловсрол |
МУИС-ийн Удирдах зөвлөлөөс 15 салбар сургуулиа тав болгон цөөлж бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан ч зарим багш нарын эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл өнөөдөр МУИС-ийн эрдэмтэн багш нараас бүрддэг Эрдмийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж Удирдах зөвлөлөөс гаргасан бүтцийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Эрдмийн зөв... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уран бүтээлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд хоёр дахь удаагаа зарлалаа. Уралдаан өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зу... | боловсрол |
“Отгонтэнгэр” Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч Хуягийн Энхтуяа «Монголын өдөр тутмын сонины ярилцлага: үүсэл, хөгжил, үр нөлөөний асуудал» сэдвээр сэтгүүл зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах хурал 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн төв байрны 320 тоотод бол... | боловсрол |
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, зарим салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргасан. Үүнийг тус сургуулийн удирдлагууд бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаагаар тайлбарласан юм. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хуулийн, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн гэсэн үндсэн... | боловсрол |
Монголын насанд хүрсэн хүмүүсийн 60 хувь нь дээд боловсролтой гэсэн судалгааг нэгэн төрийн бус байгууллагаас гаргажээ. Цаашлаад 10 хүн тутмын нэг нь магистр, 100 хүн тумын нэг нь доктор. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд Хятад, Японы, Франц улсын өмнө оржээ. Дээрх тоо баримт дээр үндэслэж хөгжлийнхөө төвшинг тодо... | боловсрол |
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй нийгмийн ажилтнууд “Хүүхдэд хамгаалал, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтанд хамрагдлаа. Сургалтын үр дүн болон нийгмийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл, мөн эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд тулгамддаг асуудлын талаар Хан-Уул дүүрги... | боловсрол |
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” Боловсролын сайдын асуулгын хариуг гишүүд сонсож байна. Уг асуулгыг тавьсан Д.Сумьяабазар гишүүн “Сургуулиуд ачааллаасаа илүү хүүхэд авч сургахаас өөр аргагүй байдаг. Гэтэл хувьсах зардлыг нэмж олгодоггүй... | боловсрол |
Англи хэл нь Англид үүссэн Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 1,5тэрбум хүн төрөлх хэлний хувиар, мєн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Хэлзүйч... | боловсрол |
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг улсын хэмжээний нийт 40 сургууль дээр туршиж байгаа юм. Энэ хүрээнд сургалтын үйл ажилагаанд хөндлөнгийн мониторинг, үнэлгээ хийх, үр дүнг хэмжих, сайжруулахад санал зөвлөмж өгөх, арга аргачлалаар хангахаар арга зүйч, болон мэргэжилтнүүд... | боловсрол |
Энэ сарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласантай холбогдуулан өнөөдөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өдөрлөг болж өндөрлөлөө. Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хүүхэд бидний хөгжих эрх” сэдэвтэй уг өдөрлөг нийслэлийн 116 дугаа... | боловсрол |
116-р сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар өдөрлөг болж байгаа гэх ерөнхий мэдээтэйгээр ажлаас гарлаа. Хаана байдгийг нь мэдэхгүй тул лавлахаас байршлыг нь асууж аваад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн хажууд гэх мэдээлэлтэйгээр 100 айл тийш зүглэв. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн төрөлжсө... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хүүхэд өөрөө хөтөч” заах арга зүйн технологийг хэрэгжүүлж буй 58, 71 дүгээр дунд сургуулийн бодит байдалтай танилцахаар гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалт ирнэ гэх сургаар сургуулиуд үүнд зориудаар бэлтгэж, бодит үр нөлөөг мэдэхэд бэрх болдог. Тиймээс сургалтын арга барилын нөхц... | боловсрол |
Биеийн тамирын хичээлээр сурагчдыг хөгжүүлж буй арга туршлагаа солилцохоор Сэлэнгэ аймгаас 66 биеийн тамирын багш нийслэлд ирээд байна. Тэд гурван өдрийн хөтөлбөрийн хүрээнд “Шинэ эрин”, 77 дугаар сургууль, Олимпийн хороо, Спортын дунд сургууль, Сагсан бөмбөгийн клубийн үйл ажилагаатай тус тус танилцсан байна. Ингэснэ... | боловсрол |
Их, дээд сургуулиудын оюутны үндэсний тэтгэлгийг өнөөдрөөс олгож эхэлнэ гэж БШУЯ-наас мэдээлж байна. Ингэхдээ есдүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх дөрвөн сарын тэтгэлэг болох 280800 төгрөгийг олгох юм байна. Энэ жил үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт 98 их, дээд сургуулийн 145 мянга гаруй өдрийн ангийн оюутан залуус хамр... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг хүсчээ. Уг хүсэлтийг хүлээн авч, Азийн хөгжлийн банкнаас ирэх жил 89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилт хийхээр болсон байна. Энэ жил боловсрол... | боловсрол |
Монгол Улсын Их Сургуулийн Худалдааны сургуулийн оюутнууд анх Монгол Улсын Их Сургуулийн томилолтыг авч, Монгол Улсын их сургуультай гэрээ байгуулан уг сургуульд суралцах болсон. Гэтэл Сургуулийн захирал тэргүүтэй удирдлагууд Сургуулийн бүтцийн өөрчлөлтийг эрс эсэргүүцэж улмаар Монгол Улсын Их Сургуулиас тусгаарлан Худ... | боловсрол |
Дээд боловсролын шинэчлэлийн Монголын хувилбар буюу “нэгдэлжих хөдөлгөөн“ Өндөр хурдтай хөгжиж байгаа өнөөгийн шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан нийгэмд орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан, өндөр боловсрол, чадвартай, практикийн ур чадварыг онолын мэдлэгтэй хосолсон боловсон хүч... | боловсрол |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Г.Сүглэгмаатай ярилцлаа. -Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэзээ байгуулагдсан бэ. Байгууллагын арга зүйчид өмнө нь хаана ажиллаж байсан хүмүүс болохыг сонирхуулахгүй юу? -Багшийн мэргэжил дээшлүүлэх институт өмнө нь байж байгаад 1992 онд татан буугдчихсан юм билээ. ... | боловсрол |
Төлбөр нэхдэг сургалт гэж байхаас цалин өгдөг сургалт Монголд ховор байдаг. Сарын 400 мянган төгрөгийн цалинтай, олон жилийн туршлагатай мастер багш нар сурсан мэдсэнээ зааж сургаад, төгсөж гарсных нь дараа зангидсан гар шиг хамт олон, ажлын байр, боломжийн цалин хүлээж байдаг бол догь биз? “Жигүүр гранд” групп барилга... | боловсрол |
Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна. Улирлын ажлын үр дүнгийн урамшуулах шинэ журам нь одоо мөрдөгдөж байгаа жу... | боловсрол |
“Улаанбаатар Математикийн Семинар”-аас зохион явуулдаг уламжлалт тав дахь семинар Пол Эрдёшийн төрсний 100 жил, Фрэнк Рамсейн төрсний 110 жилийн ойд зориулан “Рамсейн онол: үүсэл, хөгжил, хандлага” сэдэвтэйгээр арваннэгдүгээр сарын 28-нд “Олонлог-Төв” сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт “Улаан... | боловсрол |
“Эмч нар хариуцлага алдвал хүнийг нэг нэгээр нь алдаг бол багш нар анги ангиар нь алдаг” гэсэн онигоо байдаг. Энэ бол сэтгэлгүй, чадваргүй эмч багш нарыг хэлсэн хэрэг л дээ. Намайг арван жилийн сургуульд сурч байхад монгол хэл, уран зохиолын хичээлийг ордог байсан багштайгаа өнгөрсөн жил уулзсан юм. Тэрээр хичээлийг их... | боловсрол |
-Хэрэв шинэ дүрэм хэрэгжиж эхэлвэл крилл цагаан толгойн 35 үсэгнээс “Й, Щ, Ь, Ъ” гэсэн үсгийг монгол үгэнд ашиглахыг хориглож, харин гадаад үг хэллэгийг тэмдэглэхэд нээлттэйгээр үлдээх гэнэ. Гэхдээ энэ бол төслийн шатандаа яваа зүйл гэдгийг дурдах хэрэгтэй- Дээхнэ үед монгол хэлэнд идээшсэн гадаад үгийг өөр үгээр солих... | боловсрол |
Дөрвөн багшид нэг дарга ногдож байсан МУИС-ийн захиргааны данхар бүтцийг өөрчилнө гэсэн мэдээлэл хоёр долоо хоног дамжин олны анхааралд байсаар байна. МУИС-ийн Удирдах зөвлөл 14 сургуулийг дөрөв болгож цөөлөх, хамгийн гол нь "Дөрөвхөн багшаар дөрвөн жил хичээл заалгаж, мэргэжил эзэмшдэг байсан оюутнуудад “ТҮЦ-ийн... | боловсрол |
Шинжлэх ухаан техник технилоги хөгжиж шинэ нээлтүүд гарч буй нь улс орон хурдацтай хөгжиж буй нэг илрэл юм. Байнга л хоцрогдсон хэмээн хэл ам таталж байдаг боловсролын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж цахим сургалтын орчин рүү нэвтэрч эхэлсэн. Түүний эхлэл ШУТИС юм. Ингээд сүүлийн үеийн цахим сургалтын талаар... | боловсрол |
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 18-22-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны сайд Х.Шимомура, Гадаад хэргийн дэд сайд Ж.Ихара, Парламент дахь эрх баригч Либерал Ардчилсан намын Япон, Монголын х... | боловсрол |
-Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс бэлэн сая саяар нь мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловс... | боловсрол |
Швед дэх Монгол хүүхдүүд эх хэлнийхээ сургалтад хамрагдаж байна Элчин сайд З.Алтай Швед улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүд хамрагдаж буй монгол хэлний сургалттай танилцаж, эцэг эхтэй нь уулзлаа. Энэхүү монгол хэлний сургалтыг Швед улсад амьдарч буй иргэн Д.Үзэмээ 2013 оны 2 дугаар сараас эхлэн сайн дур... | боловсрол |
Оюутан байлаа... гэдэг шиг бидний үеийнхэн энэ насыг тойроод биш туулаад өнгөрсөн. Тэгэхдээ төлбөрийн гачланд нэрвэгдэн, хөөгдөж, туугдан байж арай гэж төгссөн санагддаг. Хувийнхаа жишээг авахад, би бээр хичээлийнхээ хажуугаар хар бор ажил хийж хэдэн төгрөг олж, сургалтынхаа төлбөрийг төлж төгссөн. Манай ангийнхнаас ол... | боловсрол |
Арваннэгдүгээр сарын 15-16-ны хооронд МУБИС, Архангай аймгийн багш нар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” сургалтанд хамрагдлаа. Сургалтын талаар Архангай аймгийн Багшийн сургуулийн математикийн багш Чимгээ ингэж ярилаа. -Архангай аймгийн Багшийн сургуулиас хэдэн багш ирсэн бэ? Сургалт хэр үр дүнтэй байна? -Архангай аймгийн... | боловсрол |
“Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд ОХУ-аас Ирина Бойка, Ольга Винокурова нар манай улсад ирээд байна. Тэд нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн орос хэлний багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтаа эхлүүлээд байгаа юм байна. Сургалтыг “Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд “Багшийн мэргэжил дээшлүүлэх... | боловсрол |
Монгол Улсын Их сургуулийн 14 сургуулийг дөрвөн факультет болгон бүтцийн шинэчлэлт хийхийг дэмжих эсэх асуудлаар тус сургуулийн Оюутны холбооноос оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар оюутнуудын 60 хувь нь бүтцийн шинэчлэлт хийх нь "зөв", 25 хувь нь "буруу", 15 хувь нь "мэдэхгүй" гэсэн хариулт өгчээ. Харин ою... | боловсрол |
МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, зарим салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргажээ. Үүнийгээ тус сургуулийн удирдлагууд бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаагаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Хуулийн сургууль, Байгаль, нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх... | боловсрол |
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар МУИС-ийн захирал доктор А.Галтбаяртай уулзаж тодруулга авлаа. -МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудал сүүлийн хэд хоногт олон нийтийн анхааралд өртөөд байна. Яагаад ийнхүү гэнэтийн асуудал болж хувирав? -МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн асуудал гэнэт өнөөдөр гарч ирсэн шинэ асуудал о... | боловсрол |
МУИС-ийн Удирдах зөвлөл бүтцийн өөрчлөлт хийх түүхэн шийдвэр гаргасан байна. Эрдмийн ууган уурхай Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Хуулийн, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн гэсэн дөрвөн сургуультай болох юм. МУИС өнөөдөр 15 салбар сургуультай, тус бүр нь захирал, хоёр дэд захиралтай, данс тооцоотой, 86 тэнхим... | боловсрол |
Төрийн Удирдлагын Хүрээлэн нь Монголд анх удаа 6 сарын хугацаатай олон улсын байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхижуулах, бизнесийн салбарын гадаад харилцааны удирдах ажилтнуудад онол, практикийн мэдлэг олгох зорилгоор 6 сарын дипломатын сургалтыг зохион байгуулахаар болоод байна. Тус сургалтаар Дипломат би... | боловсрол |
“Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр” -ийн хүрээнд БНСУ-аас нийт 24 багш Монголд ирж ажиллаж байна. Тэд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 17, орон нутгийн долоон сургуульд хичээл зааж, Монголын багш нарт сургалтын арга зүй, туршлагаасаа хуваалцаж байгаа бөгөөд өнөөдөр эхний сарынхаа ажлын үр дүнг тайлагналаа... | боловсрол |
Монголын боловсролын салбар дахь хамгийн хямдралтай "бүтээгдэхүүн" юу вэ. Дээд боловсрол. Өгснийхөө хэрээр авдаг гэгчээр сая төгрөгийн төлбөртэй их дээд сургуулиуд өнөөдөр цайны газрын зөөгч, дэлгүүрийн худалдагч, баарны хамгаалагч, дуудлагын жолооч л бэлтгэж байгаа. Сургалтын төлбөр нь хямдхан, чанар нь "0" учраас их... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яам "Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх урт хугацааны зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт сургууль цэцэрлэгүүд тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Тухайлбал Завхан аймаг гурван тулгуурт бодлого хэрэгжүүлсэн.... | боловсрол |
“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи ” сургалт өнөөдөр нийслэлийн еөрнхий боловсролын боловсролын сургуулиудад болж байна. Сургалтад нийслэлийн 5200 багш хамрагдаж байгаа юм бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна. Энэ сургалтанд сууснаар багш нар, хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг үг хэллэг... | боловсрол |
Нийслэлийн багш нар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологи” сургалтад хамрагдаж байна. Тухайлбал БГД-ийн 77-р сургууль дээр түүх нийгмийн багш нарын сургалт үргэлжилж байна. Тус сургалтын үеэр зарим багш нартай уулзахад Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна гэдгийг хэлж байлаа. 51 дүгээр дунд су... | боловсрол |
-Одоохондоо хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төсөл үзэл баримтлалаа өөрчлөхгүй, анхны зорилгоосоо урвахгүйгээр батлагдаж чадвал өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 100 орчим их, дээд сургуулиудыг зах зээл аяндаа сайн, муугаар нь шигшиж шүүх нэг нөхцөл бүрдэх юм- Монгол Улсад өнөөдөр 90 гаруй их, дээд сургуульд 160 мянган... | боловсрол |
Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг сургууль шинээр үүд хаалгаа нээлээ. Орбитийн эцэст баригдсан 123 дугаар дунд сургууль нь Япон улсын буцалтгүй тусламжаар тус дүүрэгт баригдаж буй тав дахь сургууль юм. Есдүгээр сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү сургуульд өмнө нь 106 болон хотын төвийн бусад сургуулиудад с... | боловсрол |
Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийслэлийн удирлагууд ерөнхий БС-ийн ахлах ангийн сурагчдад “Улаанбаатар хотын түүх ба хотын соёл” сэдвээр хичээл заалаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад хичээл заасан бөгөөд Нийслэлийн 163... | боловсрол |
Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, улс ардын аж ахуй, соёл урлаг, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарт манлайлагчдыг бэлтгэн төгсгөсөн Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуулийн 70 жилийн ой удахгүй тохионо. Офицерийн сургуулийн төгсөгчдөөс төрийн соёрхолт, ардын эмч Ж.Хайрулла, хошууч генерал С.Гомбосүрэн, БХ-ын с... | боловсрол |
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан батлуулсан их, дээд сургуулийн оюутанд сар бүр 70... | боловсрол |
Бага орлоготой хэдий ч сурлага амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг болон Зориг сангаас 9 дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгож байна. Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 650 оюутан материалаа ирүүлснээс 60 оюутанг шалгаруулж тэтгэлэг олгохоо... | боловсрол |
Үндэсний үйлдвэрлэгч нар хамтарч болдгийн жишээг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл харуулж байна. Нэг нь цамцыг, нөгөө нь өмдийг, бас нэг нь жакет үйлдвэрлэж байна. Хүрмийг бол хэд хэдэн үйлдвэр зэрэг оёж байгаа. Энэ бүхний цаана олон зуун оёдолчид ажилтай, орлоготой болж, олон арван айл өрх хоногийн хоолондоо сэтг... | боловсрол |
Удтал хүлээлгэсэн “Мянган оюутны байр”-ны нэгдүгээр байрны барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, одоогийн байдлаар нэгдүгээр байрны барилга, ус, дулааны асуудал бүрэн шийдэгдсэн учир ирэх долоон хоногт Улсын комисст хүлээлгэн өгөх тө... | боловсрол |
Сурагчийн дүрэмт хувцсыг лабораториор шалгаж гэнэ. Хувцасны даавууны чанарын эдэлгээнд Нэхмэлийн үйлдвэр тав болон есдүгээр саруудад шалгалт хийж хорь гаруй дээжинд шинжилгээ хийж. Эдэлгээ даах чадвар, угаасны дараа хэлбэрээ хадгалах чанар, будаг гээд шалгахад дүрэмт хувцас нь дөрвөөс дээш үнэлгээ буюу эдэлж хэрэглэхэ... | боловсрол |
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах... | боловсрол |
Архангай аймгийн Чулуут, Их Тамир сумдад дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан дотуур байр ашиглалтад орсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг шинэ дотуур байр 75 хүүхдийн багтаамжтай ажээ. Гэвч дээрх хоёр сумын сургуульд холоос ирж ... | боловсрол |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “Орчлон” дунд сургуулийн 8-ийн “Б” бүлэгт зочилж, “Ажлын байраа зөв зохион байгуулах 5 алхамт арга ” болон "Кайзен буюу байнга сайжруулах" менежментийн суурь ойлгоцын талаар хичээл заалаа. Хэрэгтэй, хэрэггүй зүйлийг сайтар ангилан ялгах, хэрэгтэй зүйлийг сайтар цэгцлэх, зохион байгуул... | боловсрол |
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам хамгийн эелдэг байгууллагаар шалгарчээ. Засгийн газраас өнгөрсөн онд иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор "11 11" төвийг байгуулж ажилласан. Нэг жилийн ойтойгоо золгож буй тус төвийнхөн өнөөдөр хамгийн хамгийнаа бас шалгаруулсан байна. Иргэдийн зүгээс ирсэн санал, гомдолыг ... | боловсрол |
БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сургууль, цэцэрлэгүүд дор бүрнээ ном унших аян өрнүүлж байна. Тэдний нэг нь БЗД-ийн “Шавь” цогцолбор дунд сургууль юм. Тус сургуулийн монгол хэлний багш н.Найманжингийн санаачилгаар “Шавь” цогцолборт “Явуулын номын сан” нээгджээ. Өчигдөр нээлтээ хийсэн эл... | боловсрол |
Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн захиргаанаас сурагчдадаа төмс хүчээр борлуулж байгаа аж. Тухайлбал нэг килограмм төмсийг 500 төгрөгөөр, 40 килограмм төмсийг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа гэх. Энэхүү мэдээллийн дагуу сурвалжиллаа. Тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа нь сургуулийнхаа багш нарыг д... | боловсрол |
Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлаар мэргэжлийн хүмүүс өнөөдөр уулзалдаж зөвлөлдлөө. Өдгөө сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг нь хүүхдийг саатуулж асрахаас төдийлөн хэтрэхгүй байна. Тиймээс хүүхэд нэг бүрийн хөгжлийн үндсийг сургуулийн өмнөх насанд нь тавьж өгснөөр цаашдаа ... | боловсрол |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндсэний их сургууль”-д нэрээ яаралтай өөрчлөх албан шаардлагыг хүргүүлжээ. Учир нь ”Монгол Улсын их сургууль” гэсэн нэртэй ижил төстэй нэрийг “Монголын үндэсний их сургууль” ашиглаж байна гэх гомдол ШӨХТГ-т ирсэн байна. ШӨХТГ-аас энэ асуудлыг шалгахад “Монгол ул... | боловсрол |
Өнөөдөр дэлхийн багш нарын баярын өдөр. Дэлхийн олон улс оронд энэ өдрийг багшийг хөгжүүлэх өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Нийслэлийн зарим сургуулийн сурагчид өнөөдрийг багш нарын өдөр хэмээн ойлгож, эцэг эхээсээ бэлэг нэхсэн тохиолдол гарав. Тэдний хувьд Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй нэгтгэсэн ... | боловсрол |
- Мэдлэг, чадвартай багш нар л сайн ажилчин бэлтгэдэг - Монголчууд "Шавийн эрдэм багшаас" хэмээн ярьдаг. Энэ бол эрдэм ном заасан багшаа хүндэтгэж байгаа хэрэг ч, сайн багшийн шавь нар сайн сурагч байдаг гэсэн санаа. Тиймээс эрдэм номтой, мэдлэг чадвартай хүмүүс бэлтгэж, чадах эсэх нь олон зүйлээс хамаатай ч чадвартай ... | боловсрол |
Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 11 дэх жилдээ зарлагдлаа Сайн сайхныг санхүүжүүлэгч уриатай, боловсролыг дэмжигч Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 11 дэх жилдээ зарлалаа. Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь эдүгээ 11 дэх жил... | боловсрол |
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ДОКТОРЫН ЦОЛЫГ Л.БОЛДХУЯГ ХҮРТЛЭЭ Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Голомт банкны ТУЗ-ын дарга Лувсанвандангийн Болдхуягт Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн “Хүндэт доктор” цолыг 2013 оны 10-... | боловсрол |
ЭМШУИС болон “Ионсей” их сургуулийн хамтын ажиллагааны 20 жилийн ойн баярын хурлын арга хэмжээ ЭМШУИС-д эхэллээ. Хуралд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, ЭМШУИС, Йонсейн их сургуулийн удирдах албан тушаалтнууд, “Сонгдо” эмнэлэг холбогдох байгууллагуудаас төлөөлөгчид оролцох юм байна. 13.00 цагт “Blue sk... | боловсрол |
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод 09 сарын 28-наас 10 сарын 01-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Нийс... | боловсрол |
МУБИС-ийн оюутны I, II байрны цахилгаан тасраад тав хонож байна. Цахилгаангүйн улмаас дотуур байрны оюутнууд хоол ундаа хийж идэж чадахгүй, хичээлээ ч давтаж чадахгүй байгаа гэнэ. Гэсэн ч цахилгаан хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс МУБИС-ийн оюутны I, II байрны цахилгаан юуны улмаас тасарсан болохыг сур... | боловсрол |
Суралцдаг гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг Австрали Яг үнэндээ бол Австрали Америкаас ойрхон, Англиас хямд өртөгтэй газар. Австрали Улсын Засгийн Газрын Монгол Улс дахь Худалдааны төлөөлөгчийн газраас Австралийн боловсролын тухай танилцуулга, яармаг үзэсгэлэнг 9 дүгээр сарын 28-ны Бямба гаригт 2 дахь у... | боловсрол |
Ганжуур, данжуур их хөлгөн судрыг хөрвүүлэх үйлс амжилттай үргэлжилж байна Хүн төрөлхтний оюун, соёлын гайхамшигт өв болох Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвөөс санаачилж, нийт 5 жилийн хугацаатай үргэлжлэх томоохон ... | боловсрол |
Залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжсэнээр ажилгүйдлийг бууруулах боломжтой 2013 оны 8-р сарын сургалтанд хамрагдсан залуус “Хөгжлийн Шийдэл” ТББ нь Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлагын хүрээнд сар бүр бизнес мэдлэг олгох “Бизнес санааг төлөвлөх нь” үнэ төлбөргүй сургалтыг бизнес санаагаа ажил хэрэг болгохоор бэлдэж яв... | боловсрол |
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд 32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Н... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.