news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын Тэргүүн туршлага солилцох бага хурал өнөөдөр “Пума” зочид буудалд болж  өнгөрлөө. Тус хуралд нийслэл, Завхан, Орхон, Өмнөговь, Увс аймгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал боловсруулсан гурван цэцэрлэг, зургаан су...
боловсрол
Аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хянадаг, шалгадаг бус багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг чиг үүрэгтэй болжээ. Боловсролын үйл ажиллгааг хэвийн явуулахад арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй боловсролын газрын арга зүйч нар хянадаг шалгадаг болсон нь тухайн с...
боловсрол
Л.Удвал: Оюу Толгой компанийн олон улсын тэтгэлэгт давуу тал олон бий Оюу Толгой ХХК-иас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тус компанийн Сургалтын ахлах ажилтан Л.Удвалтай ярилцлаа. Оюу Толгой ХХК-иас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулна уу. Энэ хөтөлбөр хэд дэх жилдээ хэрэгжиж ба...
боловсрол
Биднийг бага байхад амар ч байж дээ гэж хааяа бодох юм. Учир нь тэр үед арван жилийн хүүхдүүд орос формоор жигдрээд элдэв маргаан гардаггүй байж. Эдэлгээ ч сайн. Эгч, ахынхаа өмсөж байсан формыг дүү нар нь өмсдөг байв. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэргэцэн эцэг, эхчүүдийн санааг зовоох болсон бас ...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 32 төрлийн сурах бичиг зохиох багийг шалгаруулах юм байна. Энэ нь БШУ-ны сайдын 2009 оны 131 дугаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-ыг үндэслэн ийнхүү сурах бичиг зохиогчийн багийг шалгаруул...
боловсрол
Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбооноос нийгэм-хүмүүнлэгийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж байгаа 35 хүртэлх насны залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих зорилгоор “Хүрэл тогоот-2013” шилдэг бүтээл шалгаруулах бага хурлыг ирэх сарын 18-нд зохиохоор болжээ. Тус бага хуралд хэл-утга зохио...
боловсрол
Тооноос илүү чанарт шүтэх тухай эрдэмтэн мэргэд эртнээс эдүгээг хүртэл ирсэн гэвэл сүржигнэсэн болохгүй байх. Ерөөс хэтэрхий олон хэрэгцээ багатай зүйл байснаас чанартай, цөөн тоотой нь илүү байх нь мэдээж. Гэхдээ энэ онолыг сөрдөг нэг салбар байдаг нь их, дээд сургуулиуд. Яг сургуулиуддаа ч учир байгаа юм биш. Дээгүүр...
боловсрол
БҮГДЭД БИШ ЧАДДАГТ НЬ ХЯМД СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ БОЛЬЁ “Сургалтын төлбөрийг нэмэгдүүл” гэж бичиж байна. Ингэлээ гээд намайг харааж зүх, газарт ортол доромжил.  “Дээд боловсролтой худалдагч, үйлчлэгч  ажилд авна” гэснийг нь олж хараагүй мэт өнгөрөө. Үнэ цэнэгүй ч хамаагүй дипломтой л бол болно гэх бодолтойгоо үлд. Ерөнхий...
боловсрол
Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шинээр байгуулсан гэр цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны 45-р цэцэрлэгийг түшиглэн үйл ажиллагаа явуулах юм. Ёслолын ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Су...
боловсрол
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа. Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу“Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байр...
боловсрол
-Дөнгөж элссэн оюутнууд буруу сонголт хийснийхээ төлөөсөнд 200 мянган төгрөг төлнө- Монголын залуучуудад дээд боловсрол түгээдэг гэх Солонгосын хөрөнгө оруулалттай "Улаанбаатар" дээд сургуулийнхан энэ хичээлийн жилийн нээлтээ "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хойно байх "Гэгээрэл" нэртэй христиин сүмд хийжээ. Үү...
боловсрол
Төрийн албаны зөвлөл Удирдлагын академитай хамтран “Нутгийн удирдлага, манлайлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Энэ сургалтад аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нар оролцов. Сургалтын үеэр нутгийн удирдлагын мөн чанар, орон нутгийн хөгжлийн б...
боловсрол
БНСУ-ын ерөнхий боловсролын болон дээд сургуулиудад ажиллаж, туршлага судлахаар явсан 25 багш өнөөдөр сургалтын үр дүнгээ танилцууллаа. Эдгээр багш нар Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээ...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн 6-р сард нийт 1 543 орны тоотой 26 цэцэрлэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон бол 09 сарын 09-ний өдөр шинээр 1703 орны тоотой хувийн 36 цэцэрлэг, 250 хүүхдийн 2 сургуулийн  үйл ажиллагаагааг эхлэх тухай А/843 тоот захирамж гаргалаа. Энэ хичээлийн жилээс сурагч, хүүхэд...
боловсрол
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьж буйтайгаа холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр цэцэрлэгийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийнхэнтэй өчигдөр Төрийн ордонд уулзалт ярилцлага х...
боловсрол
KAIST Дэлхийн шилдэг их сургуулийн лицей KSA Ахлах сургуульд 100% тэтгэлэгтэй суралцацгаая БНСУ-ын Засгийн газар техник, технологийн чиглэлийн шилдэг эрдэмтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч 1971 онд “KAIST” их сургуулийг байгуулжээ. Тус сургуульд элссэн оюутнууд Солонгосын Засгийн газрын зуун хувийн тэтгэлгээр суралцдаг аж....
боловсрол
“Номтой нөхөрлөе” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил хэдийнэ эхэлчихээд байхад улсдаа томд тооцогдох хамгийн том хоёр номын сан болох Төв номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн засварын ажил дуусаагүй, үүдээ нээгээгүй байна. Тиймээс оюутнууд хичээл хийх орчингүй болоод б...
боловсрол
Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн оюутнуудын төлөөлөл болсон хэсэг залуус өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, хэвлэлийнхэнд хандлаа. Тэдний зүгээс ШУТИС-ийн Оюутны холбоо нь албан ёсоор байгуулагдаагүй, оюутнуудыг хуурсан, тэдний дуу хоолойг төрийн түшээдэд бүү хэл сургуулийн удирдлагуудад хүргэж ч...
боловсрол
Мэргэжлийн сургалт боловсролын төвүүд нээлтээ хийж, шинэ элсэгчидээ хүлээн авлаа. Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэрэгжилтийг зохицуулах газрын харьяанд хот хөдөөгийн 80 гаруй МСҮТ, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 23000 гаруй мэргэжилтэй ажилтныг б...
боловсрол
Оюутан. Энэ мэргэжил үү, тангараг өргөхөөр хариуцлага уу? Нэг талаараа хариуцлага л даа. Гэр бүл, хувь хүнийхээ өмнө л хариуцлага хүлээнэ үү гэхээс өөр шаардлага байхгүй. Цагдаа бол төрийн өмнө хариуцлага хүлээдэг, эмч нар эмнэл зүйн салбарын өмнө хариуцлага хүлээдэг. Аль, аль талаараа чухал болохоор тэд ийнхүү тангара...
боловсрол
Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Энэ жил төрийн болон болон хувийн нийт 99 их, дээд сургуульд 175591 суралцах бөгөөд ийнхүү 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг сургуулиуд хийж, суралцагчдаа хүлээн авч байна. Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим цэцэрлэгүүд өчигдөр нээ...
боловсрол
Ё.Лхамаа: Оюутнууд сургалтын төлбөр, дотуур байрны зардал, хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна Оюу Толгой ХХК 2010 оноос эхлэн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн талаар тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаагаас тодрууллаа. -Оюу Толгой ХХК-иас зарласан ...
боловсрол
Жил бүрийн намар, хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцэн олон эцэг, эхийн хувьд хүүхдийн цэцэрлэг гэдэг том асуудал бий. Цэцэрлэг, яслийн хүрэлцээ хот, хөдөөд ялгаагүй хомс тул олон бяцхан үрс сургуулийн өмнөх боловсол эзэмшиж чаддаггүй билээ. Тэгвэл, Төв аймгийн Заамар суманд 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ ц...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр 08.00 цагаас орон даяар эхэллээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр ням гаригт тохиож байгаа учраас нээлтийн ажиллагааг эхлүүлж, хоёр цагийн хичээл орж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэвшээд буй уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуули...
боловсрол
Улс үндэстний  хөгжлийн түлхүүр болсон эрдэмтэн багш нар, оюутан, сурагч та бүхэндээ хичээлийншинэ  жилийн мэндийг дэвшүүлж, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм оюуны ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 2013-2014 оны хичээлийн жилдманай ...
боловсрол
Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настай хүүхдүүд ЕБС-д элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 280 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн, хичээлийн хэрэгсэл бэлэглэж байгаа юм. Нийслэл...
боловсрол
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.01/ 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр өнгөрсөн жил мөн тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байсан юм. 84-р сургууль нь нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Тиймээс э...
боловсрол
Монгол дахь олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс 200 сурагчид шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэх ажээ. Эл арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 2-нд болох юм байна. Олон Үндэстний Хатагтай нар амьдралын боломж нөхцөл тааруу айл өрхийн хүүхдүүдэд туслан, хичээлийн хэрэгсэл, цүнх бэлтгэж өгөх хүсэлтэй байгаагаа М...
боловсрол
Та хэзээ нэгэн цагт ийм асуулттай тулгарч байсан уу? Хүүхэд чинь хичээлээсээ урамгүйхэн ирж, багш нь таны хүүхдийг “толгой муутай юм аа, хэтэрхий удаан ойлгож байна”, эсвэл “хүүхэд чинь даалгавраа хийхгүй байна, ангийнхнаасаа хоцорч байна шүү” хэмээн төвөгшөөж байсан уу? Тэр үед танд ямар бодол төрдөг байсан бэ? Ихэнх ...
боловсрол
Сурагчийн шинэ дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн хуваарийн дагуу өнөөдрөөс буюу наймдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 цэгээр дамжуулан борлуулалт хийх гэж байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд доорхи хуваарийн дагуу түгээн борлуулах ...
боловсрол
Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 2-нд Бөхийн өргөөнд болно. “Оюутны тангаргийн баяр”-т МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хотын дарга Э.Бат-Үүл зэрэг албаныхан оролцох юм ба...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах захирамж гаргажээ. Энэ жил есдүгээр сарын 1-н ням гаригт таарч байгаа ч хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулж, хоёр цагийн хичээл орох юм байна. Хуваарийн дагуу 08.00-08.40 цагийн хооронд хичээлийн шинэ жилийн нэ...
боловсрол
Өнөөдөр есдүгээр сарын 1. Хэдийгээр амралтын өдөр таарч байгаа ч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн захирамжийн дагуу Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. 2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах захирамжийн дагуу өнөөдөр сургуулиуд 08...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А293 тоот тушаалаар сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг дүгнэх, үнэлэх журам батлагдлаа. Өмнө нь багшийн ажлыг нийт 46 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн, урамшил, нэмэгдэл олгодог байсан. Харин шинэ журам батлагдсанаар Суралцагчийн төлөвшил, Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, ча...
боловсрол
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулах бүртгэл наймдугаар сарын 15-26-ны хооронд Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулагдаж өнөөдөр дуусах гэж байна. Сонгон шалгаруулалт н...
боловсрол
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болох юм. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар теле хичээл заах бөгөөд хичээллэх цагийн хуваарийг дараах байдлаар Боловсрол, шинжлэх у...
боловсрол
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд олон эцэг, эх ням гаригаас даваа гаригт шилжих шөнө гадаа хоножээ. Зарим хүний яриагаар дугаараа алдахгүйн тулд гурван шөнө цэцэрлэгийн хашааны гадаа хоноглосон эцэг, эх ч бий аж. Уг нь цэцэрлэгийн багш нарын зүгээс эцэг, эхчүүдэд хандан “Хонон өнжин дугаарлаж, өөрсдийгөө хүндрэлд о...
боловсрол
Хичээлийн бэлтгэлээ хангасан уу? Хичээл, сургуульд явдаг хүүхдүүдтэй бүх л хүмүүс, мөн худалдаа наймаа эрхлэгчид жил бүрийн энэ үеэр эд хөдөлгөөнд ордог билээ. Ингээд хичээлийн хэрэгслэлээ цуглуулахаар өргөн сонголттой гэдгээр нь том зах, худалдааны төвийг зорихоор нийслэлийн замын хөдөлгөөн эмх замбараагүй болж, замын...
боловсрол
Оноо нь дутсан хүүхдээ сургуульд оруулах гэсэн тэмцлээ зогсоо Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны албаныханы хамтаар өчигдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэ...
боловсрол
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн лаборатори сургуулиудын бүртгэл 08 сарын 26-нд дуусна -Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой сурагчдыг сонгон шалгаруулах бүртгэл эхлээд байгаа юм байна. Энэ су...
боловсрол
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны албаныханы хамтаар 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Сургуулийн өмнөх боловсролын хувьд энэ хичээлийн жилд 191815 хүүхэд суралцах бөгөөд үүнээс 134763 нь төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өм...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн сургуулиуд сурагчдаа нэгдсэн унаагаар тээвэрлэж эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчдын нэгдсэн автобусны үйлчилгээний талаар нийслэлийн Боловсролын ...
боловсрол
Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийв Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг өчигдрөөс эхлэн ирэх сарын 5  хүртэл зохион байгуулахаар болсон. Ингэхдээ төвлөрсөн зах болон худалдааны т...
боловсрол
2013-2014 оны хичээлийн шинэ жилд хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн байдлаар сурах бичгийн хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэх гэнэ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролы...
боловсрол
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 19-нөөс эхэлсэн. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн ээж, аавын хөлд нийслэлийн цэцэрлэгүүд дарагдсан бол харин хөдөө орон нутагт цэцэрлэгт явах хүүхдийн “норм” биелэгдэхгүй байгаа сурагтай. Хүн амын ачаалал нь жилээс жилд хэтэрч байгаа нийслэлд хамгийн тулгамдсан яаралтай шийдвэрлэх асуудал нь ц...
боловсрол
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73,9 хувь болох 373387 сурагчдад шинэ дүрэмт хувцас өмсгөхөөр төлөвлөжээ. Үүнээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон нутагт 231595 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх аж. Улсын хэмжээнд нийт 728336 ширхэг хувцас нийлүүлэгдэх бөгөөд үүнд пиджак, өмд, х...
боловсрол
БШСУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хандивын анги, хувиар зарах, оноо дутсан хүүхдийг оруулах зэрэг асуудалд онцгойлон ач холбогдол өгч буйгаа дуулгалаа. Тэрээр “Төрийн өмчийн их дээд сургуульд орох оноондоо хүрээгүй хүүхдээ сургуульд оруулна гэсэн тэмцлээ зогсоохыг эцэг, эхчүүдээс хичээнгүйлэн гуйж...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. 9 сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдий...
боловсрол
Улсын хэмжээнд 2-5 насны 240 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байгаа бөгөөд энэ жилийн хувьд 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой тухай албаныхан мэдээлж байна. Учир нь цэцэрлэгийн барилгын хүчин чадал хангалтгүй байгаагаас нэг ангид заасан тооноос хэтэрсэн хүүхдүүд хүмүүжих болж байна. Цэцэрлэгийн бүртгэл маргааш...
боловсрол
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас өнгөрсөн жилүүдэд олон хүүхэд гэртээ үлддэг байсан бол өнөө жилээс багагүй хэсэг нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Энэ нь хороодод шинээр цэцэрлэг баригдаж ашиглалтад орсонтой холбоотой аж. Тухайлбал, Нийслэлийн 117 дугаар цэцэрлэг өнгөрсөн хичээлий...
боловсрол
МУИС-ийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг ялгавартай тогтоолоо МУИС ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоосонтой холбогдуулж Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарантуяагаас энэ талаар тодрууллаа. -МУИС сургалтын төлбөрөө шинэчлэн тогтоолоо. Ирэх хичээлийн жилд төлбөр я...
боловсрол
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэ...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнөөр сургууль, цэцэрлэгийн бүртгэл, барилгын засвраын ажил гээд боловсролын салбар нэлээд хөдөлгөөнд ороод буй. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны газар, хэлтсийн дарга нар маргааш 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулиуд багшлах боловсон хүчнээ өөрсдөө мэдээд авдаг. Ингэхдээ мэдлэг чадвар биш, танил тал харах нь бий. Тиймээс Нийслэлийн боловсролын газар /НБГ/-аас сул ажлын байрны захиалгыг нэгдсэн байдлаар авч, сонгон шалгаруулалт тогтсон хугацаанд зарлаж боловсон хүчнийг нөхөх бодлого барьж байгаа юм бай...
боловсрол
Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг орох гэж байхад засварын ажил дөнгөж 50 хувьтай байна гэх мэдээллийг албаныхан өгөөд байна. Гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн хувьд шүү дээ. Зуны гурван сарын турш “амралттай” байдаг сургууль, цэцэрлэгийхний засвар шинэчлэлийн ажил хэзээ 100 хувь болох вэ, Л.Гантөмөр сайд аа. Хари...
боловсрол
БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар наймдугаар сарын 19-нөөс 28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ наймдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх ...
боловсрол
Сургууль, цэцэрлэг, оюутан сурагчид, цэцэг, сурах бичиг... Хичээлийн шинэ жилийн хамгийн түрүүний имижүүд нь энэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудын төлбөр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, сурах бичиг, дүрэмт хувцас гээд давхар цохилтууд их болсон. Ерөнхийдөө боловсролын тогтолцоо өөрөө ингэж эцэг, эхчүүдэд ...
боловсрол
Монголын оюутны холбооноос зохион байгуулж байгаа “Оюутны өдөрлөг-2013” гадаад улсад суралцаж буй оюутнуудын өдөрлөг Вива ситид болж байна. Бүтэн өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд гадаадад сурч байгаа оюутнууд өөрсдийн суралцаж буй сургуулийнхаа талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм байна. Өдөрлөгт Боловсролын зуучлал...
боловсрол
Нийтийн тээвэрт үнэгүй зорчдог оюутнуудын хөнгөлөлтийн карт цэнхэр өнгөтэй болжээ. Энэ хичээлийн жилд 113 мянган оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих юм байна. Ахлах курсын 57 мянган оюутан хавар шинэ Visa картаа захиалсан нь одоо хэвлэгдээд бэлэн болсон байгаа юм байна.  Харин энэ жил шинээр элсэн орж буй ...
боловсрол
/ӨӨР ӨНЦГӨӨС/ Намрын намарт Монголын оюутны холбооныхон  сургалтын төлбөрийн асуудлаар салбарын сайдад шаардлага хүргүүлдэг нэг ажилтай болсон. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд оюутнуудын жагсаал цуглаан өрнөдөг нь  бараг ердийн үзэгдэл болчихож дээ. Ёс мэт болчихоод байгаа эл үзэгдэл энэ намар бас л давтагдах нь ээ. Ту...
боловсрол
Улаанбаатар хотын цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар НИТХ-аас эхний ээлжинд  83 байршилд  цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор барих байршлыг нь тогтоосон билээ. НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан,...
боловсрол
Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан шаардлага хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  МОХ-ны шаардлагад, 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүү...
боловсрол
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Хөвсгөлийн 1538 багшийг сургалтад хамруулжээ . Монголын Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яам “Хүүхэд бүрийг хөгжүүлье” гэсэн зоригтой, бас ч үгүй нэлээн хүч хөдөлмөр шаардсан зорилтыг өмнөө тавиад байгаа билээ. Энэ зорилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх...
боловсрол
Хичээлийн шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд боловсролын салбар хариуцсан сайд нэг уриалга гаргах гэж байгаа сурагтай. Энэхүү уриалга нь “Жинхэнэ амьд цэцэгс болсон хүүхдүүдээ хөтлөөд л сургуульдаа ирээрэй” гэсэн агуулгатай ажээ. Үнэхээр ийм уриалга гарвал би л хувьдаа талархана. Цэцэг гэдэг энэ бизнесээс болоод хичнээн өрх ...
боловсрол
Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1...
боловсрол
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “ Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хү...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөрийг зарлаад буй. Энэхүү тэтгэлэг нь Монгол улсын аттестатчилагдсан дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн өдрийн ангийн суралцагчид хамрагдах юм байна. Тэтгэлэгт хамрагдах оюутнууд диплом, бакалавр, магистр, докторын өдрийн ангийн суралцах ч...
боловсрол
Хорь хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэнэ. Сурагчид, бяцхан жаалууд хичээлдээ орж, ангийн найзуудтайгаа уулзахаар тэсэн ядан хүлээж байгаа ч эрдмийн өргөө нь тэднийг хүлээн авахад бэлэн болоогүй байна. Иймээс нийслэлийн удирдах ажилтнууд өчигдөр шуурхай хуралдаж, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэ...
боловсрол
Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцасны асуудал сөхөгддөг. Энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улс орон даяар нэг ижил дүрэмт хувцсаар жигдрэхийн дээр нэг хувилбарт сурах бичиг хэрэглэх эхлэл тавигдах а...
боловсрол
Хэсэгхэн хугацаанд чихэнд амар, чимээ шуугиангүй, нам жимхэн байсан Улаанбаатар удахгүй хүн, машиндаа хахах холгүй болох дог оо. Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдлээ. Их хотыг зорин ирэх хөдөөгийн оюутнуудын сургаар бүтэн зунжингаа орлого муутай ажилласан баар, цайны газрын эзэд, зах, дэлгүүрийн худалдаа...
боловсрол
Дүнжингарав худалдааны төвд энэ сарын 16-наас эхлэн “Хичээлийн шинэ жил” үзэсгэлэн худалдааг нээх гэж байгаа ажээ. Үзэсгэлэнг зохион байгуулахад Засгийн газрын оролцоо байсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Үзэсгэлэнгээс сурагчийн цүнх, дэвтэр, үзэг харандаа, хувцас байхаас гадна компьютер гар утас, хөгжмийн худалд...
боловсрол
Арван жил нэг загварын формоор ижилдэн гоёсон тухай дуу удахгүй дахин моод болох нь. Нэг хэсэгтээ эрт урьдын мэт санагдаж байсан сурагчийн дүрэмт хувцас эргэн сэргэв. Ингэхдээ улс орон даяар төрийн өмчит, хувийн хэвшлийн гэлтгүй цөм ижил загварын дүрэмт хувцсаар жигдрэх эхлэл энэ жил тавигдана. Сургуулийн хүүхдийн тоо,...
боловсрол
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 12 дахь ээлжийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд тун удахгүй Япон орныг зорих гэж байна. Хөтөлбөрт багтсан оюутнуудыг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори хүлээн авч уулзах гэж байна. Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөт...
боловсрол
Содон мэдээ 1 Мэргэжлийн боловсролын дипломыг хоёр өрөө байраар үнэлж эхэлсэн сайхан мэдээ байна. Хуучнаар ТМС, шинэ нэршлээрээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл \МСҮТ\-ийн төгсөгчийн диплом ингэж үнэд хүрсэн нь аргагүй содон мэдээ. Энэ нь уг төгсөгчийн ур чадварыг үнэлсэн, компанидаа ажиллах урилгыг дагасан эхний ээлжийн ...
боловсрол
МУИС-ийн Математик, компьютерийн сургууль, Математикийн хүрээлэн хамтран ирэх наймдугаар сарын 5-16-нд “Гипергеометр функц болон дүрслэлийн онол” сэдэвт олон улсын зуны сургалт зохион байгуулах гэж байна. Монгол-Японы төвд болох уг сургалтыг Францын Онолын болон хэрэглээний математикийн олон улсын төвтэй хамтран зохион...
боловсрол
Зуны амралт оюутнуудын хувьд ажил хийж, аав, ээжийнхээ ачаанаас хөнгөлөх аятайхан цаг боловч нэгэн үе суралцаж байгаад нь бүү хэл сургуулиа төгссөн залуучуудад нь ажлын байр олддоггүй хүндхэн жилүүд байв. Ямар аргатайдаа л зарим оюутнууд сургалтын төлбөрөө олохын тулд сургуулиасаа чөлөө авч, Өмнөд Солонгост ажиллах хүч...
боловсрол
Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн оюутнуудад олгосон. Тэгвэл ирэх есдүгээр сараас эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмж өгнө. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төр...
боловсрол
Нийслэл хот 170 гаруй цэцэрлэгтэй. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 180 гаруй мянга гэсэн судалгаа гарчээ. Үүгээр бол нэг цэцэрлэгт мянга гаруй хүүхэд хүмүүжиж гэмээнэ сая гэрээр хүмүүжих хүүхдийн тоо буурна. Гэтэл нэг цэцэрлэг дунджаар 6-8 бүлэгт 300-400 хүүхэд хүлээн авдаг гэж тооцвол цэцэрлэгийн хүчин чадал хүүх...
боловсрол
Жил бүрийн намар хүүхдүүд сурах бичгийн эрэлд морддог. Өмнөх ангидаа хэрэглэж байсан сурах бичгээ бусадтай сольж, хэрэглэхийн дээр хэвлэгдээд удсан болон эрэлт ихтэй сурах бичгийг өндөр үнээр худалдан авахаас аргагүйд хүрдэг. Тиймээс энэ жил бага ангийн сурах бичгийг эрт хэвлэж, нийлүүлэх бодлогыг яамны зүгээс барьж ба...
боловсрол
Манай сонин элсэгчдэд болон оюутан залууст хэрэгцээт мэдээллүүдийг цаг алдахгүй хүргэдэг билээ. Энэ удаагийнхаа дугаарт боловсролын байгууллагад ажиллаж буй багш нар болон иргэдээс ирсэн зарим асуултад БШУЯ-ны холбогдох албаны хүмүүсээс дараах хариултыг авч нийтэллээ. X АНГИ ТӨГСӨӨД ТАВАН ЖИЛ БОЛСОН Ч ЗААВАЛ ЭЕШ ӨГӨХ Ё...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар цэцэрлэгт суралцах хүүхдийн бүртгэлийг өнгөрсөн зургадугаар сард хийхээр болсон ч цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан тул хойшлуулж ирэх наймдугаар сард эхлүүлэхээр болсон. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэл орон даяар ирэх наймдугаар сарын 19-нд эхэлж, 26-ныг дуустал үргэлжлэхээр ...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын  эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авсан байна. Гэвч сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуула...
боловсрол
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сонгон шалгаруулалт дуусгавар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн да...
боловсрол
Монгол - Германы технологийн дээд сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  нар 2011 оны 10-р сард тохиролцсон билээ. Энэ нь өдгөө ажил хэрэг болж Монгол-Германы технологийн дээд сургууль ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр БШУЯ-аас  бэлтгэл...
боловсрол
Өнгөрч буй долоо хоногт “11 11” төвд хандсан 1100 гаруй иргэний тал хувь нь орон нутгаас холбогджээ. Их, дээд сургуулийн хуваарь орон нутагт цөөн тоотой ирдгийн зэрэгцээ мэдээлэл нь нээлттэй бус байна. Мөн элсэлтийн шалгалтын бүх мэдээлэл онлайн хэлбэрт шилжсэн нь хөдөөгийнхөнд хүндрэлтэй байна. Онлайнаар бүртгүүлж, мэ...
боловсрол
Дээд боловсролын сургалтын байгууллагад 2013-2014 оны хичээлийн жилд элсэгчдээс сургалтын төлбөрийн зээлээр суралцах суралцагчийн хяналтын тоог хоёр сайдын хамтарсан тушаалаар баталлаа.  Сангийн сайд, БШУ-ны сайдын энэхүү хамтарсан тушаалаар хяналтын тоог 6200 байхаар баталжээ. Үүнээс техник, технологийн мэргэжлийн чиг...
боловсрол
Засгийн газрын 1111 дугаарын утсанд өнгөрсөн долоон хоногт ирсэн нийт дуудлагын ихэнх хувийг их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой гомдол, санал дийлэнх байжээ. Тодруулбал, орон нутгийн иргэд тусгай дугаарын утсанд холбогдон их, дээд сургуулийн хуваарь орон нутагт бага ирдэг бөгөөд энэ талаарх мэдээлэл тодорхойгүй ба...
боловсрол
Их сургуулиудын шинэ захирлуудыг сонгохоор нэгдүгээр сард нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс сонгон шалгаруулалт эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас лавлахад “өнөөдрөөс сонгон шалгаруулалт эхэлж байгаа тухай албан ёсны мэдээлэл одоогоор өгөх боломж...
боловсрол
Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн хувьд сэтгэл донсолгосон өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр тэдний хувьд хамгийн эгзэгтэй өдөр гэж болно. Учир нь ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-ний өдөр гарч, хүүхдүүд өөрсдийн авсан онооны дагуу сургуулиа сонгон бүртгүүлсэн. Өндөр оноотой зарим нь өөртөө итгэлтэйгээ...
боловсрол
Насан туршийн боловсролыг дэмжигч “Аз жаргалтай амьдралын төлөөх англи хэлний клуб” бүх нийтийг англи хэлжүүлэх нэг жилийн хөтөлбөр эхэллээ. Манай клубын ерөнхий захирал  багш, орчуулагч, хуульч, Б.Уранбилэг өнгөрсөн гурван жилд “Номын цагаан буяныг хамтдаа дэлгэрүүлцгээе” сайн үйлсийн аяны хугацаанд 30000 гаруй оюутан...
боловсрол
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ух...
боловсрол
“Бичигтэн болох арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолын хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлэг долдугаар сарын 8-ны 13.30 цагт Гадаад харилцааны яаманд эхлэх ажээ. Хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон “Насан туршийн боловсролын үндэсний...
боловсрол
Korstiaan De Jong: Монголын багш нар эх орондоо TESOL зэрэг эзэмших боломжтой Бидний амьдарч буй өнөөгийн цаг үед төрөлх Монгол хэлээс гадна дэлхий дахинаа эрэлттэй бусад гадаад хэлийг эзэмших нь залуус бидний нэн тэргүүний зорилт болчихоод байна. Хэлтэй бол хөлтэй гэсэн ардын сайхан үг байдаг. Тэгвэл өвөг, дээдэс маан...
боловсрол
Сургууль болон мэргэжлээ сонгох гэж буй төгсөгчдөд зориулж,  зарим  их, дээд сургуулийн элсэлтийн журмыг хүргэж байна. Ирэх сарын 1-нд ЭЕШ-ын хариу гарах тул элсэгчид доорхи журмын дагуу их, дээд сургуульд бүртгүүлэх нь зүйтэй юм. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн сургуулиудын босго 400 оноогоор тогтсон бол төрийн өмчий...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарч, их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад анхааруулга хүргүүлжээ. Тухайлбал, их, дээд сургуулиуд 2013-2014 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэхдээ батлагдсан хяналтын тоо, тухайн мэргэжлээр...
боловсрол
Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарав. Эцэг эхчүүд “уралдсан морьдынхоо уяа сойлго”-ыг тандаж, хүүхдүүд ч өөрсдийн шалгалтад авсан оноогоо харав. Тэдний хувьд бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж буй болохоор шөнө нойргүй хонон хүлээсэн. Боловсролын үнэлгээний төвийнхөн ч амласан ёсоор өнөө өглөөний 09:00 цагт шалгуулаг...
боловсрол
Япон Улсын Засгийн газраас 2007 оноос эхлэн таван жил дараалан хэрэгжүүлж буй хүүхэд залуусын харилцааны хөтөлбөр “JENESYS” буюу Зүүн Азийн хүүхэд залуусын харилцааны хөтөлбөрийн үргэлжлэл болгон Ази номхон далайн бүс нутгийн 30,000 хүүхэд залуучуудыг хамруулсан “JENESYS-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Тус хөт...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргажээ. Захирамжаар гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг цэгүүдийг тогтоож камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт б...
боловсрол
"Мэргэжил-ур чадвар-миний амжилт” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. Хэвлэлийн хурлыг Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс зохион байгуулсан бөгөөд мэдээллийг хаяглан илгээсэн зорилтот хүмүүс  нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчид байв. Тэдний олонх нь их дээд сургуул...
боловсрол
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журмыг баталлаа. Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-200...
боловсрол