news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Хан-Уул дүүргийн Засаг даргийн санаачилгаар Хувилбарт сургалт буюу “Зуны цэцэрлэг” үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Тус зуны цэцэрлэг нь 73 дугаар цэцэрлэгт байрлах юм байна. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгт огт хамрагдаагүй 4000 гаруй хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдийн 400 гаруй нь зуны цэцэрлэгт хамрагдлаа. Энэ жилий... | боловсрол |
Солонгосын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж олгох өдөрлөг өнөөдөр боллоо. Тус улсын 17 их, дээд сургууль болон коллежуудтай албан ёсны гэрээтэй ажилладаг, Монгол дахь цорын ганц төлөөлөгчийн байгууллага “Inecs” нь Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна. “Inecs” компани нь 2007 оноос эхл... | боловсрол |
Олон улсын “Робокон 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах Үндэсний роботын тэмцээн ШУТИС-н "Телеком Монголиа" багийн ялалтаар амжилттай өндөрлөлөө. Робокон бол техник технологийн мэргэжлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутан залуус өөрсдийн шинэ санаа хийгээд техник сэтгэлгээ, ур ухаанаа уралду... | боловсрол |
“2014 Хятад Монголын найрамдлын цуврал арга хэмжээ"-ний нээлтийн ёслол болон "Хятадын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн 2014"-гийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны зөвлөх, доктор(Ph.D) Я.Ганбаатар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн о... | боловсрол |
"Мобиком корпораци", Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран 18 хүртэлх насны бүхий л хүүхэд, залуучуудад хэрэгцээ шаардлага гарсан эсвэл эрсдэлд учирсан тохиолдолд тусламж, дэмжлэгийг орон даяар үзүүлэх “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ" төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үндэсний хэмжээний ү... | боловсрол |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Нөхөх олговор олгох тухай” А/531 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын 2013 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 9/35 дугаар тогтоол, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Нийслэлийн Засаг даргын 2013 оны гурав дугаар сарын 16-ны ө... | боловсрол |
Шинэ үеийн сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа гэхээсээ илүү толгой хоосны гай сэтгүүлчдийн нэр хүндийг хөсөр унахад хүргэж байна. Сэтгүүлч болох гэж байгаа хүн ядаж Монгол Улс хэдэн яамтай, сайдаар нь хэн ажилладаг, төр барьж буй хүчин ямар нам болох, сайдууд нь аль намынх гэх мэт хамгийн энгийн мэдээллээр өөрсдийгөө ... | боловсрол |
"Ардчилсан хүчний холбоо" төрийн бус байгууллагаас Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхэд багачуудад дөрөв дэх жилдээ хүүхдийн баярын бэлгийг нь гардуулан өгсөн юм. Хүүхдэд буяны гараа сунгаж, ирээдүйд нь итгэл өгч, сэтгэлд нь зул асаасан энэ арга хэмжээний үеэр 100 гаруй хүүхдийг баярлуулсан. Энэ үеэр м... | боловсрол |
Монгол хэлний дархлаа суларч, эх хэлээ хамгаалах шаардлага гарсантай холбогдуулан Төрийн хэлний зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд хэл соёлын хэрэглээ алдагдаж, олон нийтийг гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэн нийтлэгчдийн төдийгүй нийт иргэдийн хэл, бичгийн чадварыг сайжру... | боловсрол |
Сурлага, авьяасаараа үеийнхнийгээ манлайлсан 108 хүүхдэд өнөөдөр шагнал гардууллаа. Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвөөс санаачлан, гурав дахь удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон юм. Шагнал гардуулах ёслолын нээлтийн үеэр “Амьдрах ухаан” төвийн тэргүүн С.Чулуунбаатар “Мо... | боловсрол |
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 45 сургууль 122 автобусаар 4620 хүүхэд тээвэрлэж байна. Хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандар... | боловсрол |
"Малайз-Индонезийн геополимерийн хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал Малайз Улсын Куала-Лумпур хотод 2014 оны 5 дугаар сард болж өнгөрлөө. Уг бага хуралд ШУА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжин оролцон, геополимер материалын суурь шинжлэх ухааны үнд... | боловсрол |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар төгсөлтийн баярыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг хурлаар цэцэрлэг болон бага ангийн сурагчдыг төгсөлтийн баяр хийхийг хориглосон бөгөөд энэ зорилгоор мөнгө хураасан тохиолдолд сургууль, цэцэрлэгийн захиргаанд хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Энэ хи... | боловсрол |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хо... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, салбар холбоодоо сэргээн шинэчилж, залуучуудаа дэмжих, ажилтай орлоготой болгох, залуус руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэр дундаа өнгөрсөн оноос эхлэн “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг эхлүүлж бүхий л салбарт залуу... | боловсрол |
Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн албан ёсны эрхтэй “Форбес Монголиа” сэтгүүл нь дэлхийн бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертаймент, удирдахуйн ухаан, инновацийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан, Монгол орон даяар түгээн таниулан сурталчилах зорилготой гэнэ. Сэтгүүлийн газраас Монголын за... | боловсрол |
Нэр нь үл мэдэгдэх байгууллага “Шилдэг 1000” сурагчдын чуулга болно хэмээн эцэг, эхээс нь 160 мянган төгрөг хурааж, залилсан бололтой. Энэ сарын 11-нд хөдөө орон нутаг, нийслэлээс ирсэн “Шилдэг 1000” сурагчдыг нэг дор цуглуулсан байна. Үйл ажиллагаа “Цонжинболдогт” болж хуушуур, аяга шөл өгсөн бөгөөд орой нь Чингисийн ... | боловсрол |
Багануур дүүргийн сурагчид нийслэл улсын олимпиадуудад байнга амжилттай оролцдог байна. Тэгвэл 2014 оны биологийн улсын олимпиадад “Боловсрол” цогцолбор сургуулийн багш сурагчид амжилттай оролцжээ. Биологийн багш Д.Хоролсүрэн IV байр эзэлсэн бол 11 дүгээр ангийн сурагч Б.Цэнд–Аюуш II байр, мөнгөн медаль, олон улсын оли... | боловсрол |
Хөдөлмөрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран” Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл” хэрэгжүүлж байна. Энэ төслийн зорилго нь орон нутагт байгаа МСҮТ-ийг дэмжих, мэргэжлийн стандарт боловсруулж түүн дээр үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, бэлтгэгдэж гарсан боловсон хүчнээ... | боловсрол |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болон явагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой -2014” тэмцээнийг Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулжээ. Бага насны хүүхдүүдийг зам тээврийн ос... | боловсрол |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн "Хүүхэд, гэр бүл хөгжил"-ийн төвөөс санаачлан “Дэлхийн Зөн” Дарь-Эх ОНХХ, Цагдаа олон нийт хамтын ажиллагааны төвтэй хамтран “ Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас" урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулж байна. Наадмын гол зорилго нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар хүүхдүүд авьяасаа ... | боловсрол |
"Эцэг эхчүүд зах зээлд эрэлттэй, орлого сайтай мэргэжил сонгохыг хүүхдүүддээ зөвлөдөг. Гэтэл мэргэжил гэдэг тухайн хүнийг хань ижил мэт насаар нь дагаж явна. Үнэн хэрэгтээ хань ижлээ сонгодог шигээ мэргэжлээ тэгж сонгох хэрэгтэй. Тиймээс. мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд юунд сонирхолтой гэдгээ мэдэх нь чухал. Хүни... | боловсрол |
ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл маргааш эхлэх бөгөөд бүртгэл ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах гэнэ. Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн хичээлийн жилээс I ангийн элсэлт зохион байгуулах зөвлөмж гаргаснаар, сургуулиуд бүртгэлээ нэгэн зэрэг эхэлдэг болсон. Энэ нь хүүхд... | боловсрол |
ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх багачуудыг бүртгэх ажил нийслэл даяар эхэллээ. Тус бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 16-н хүртэл үргэлжлэх юм байна. 2014-2015 оны хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 1-ээс 2008 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Нэгдүгээр ангид элсэ... | боловсрол |
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, Зумба фитнессийн үйл ажиллагааг өрнүүлэх, олон нийтэд дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар боло... | боловсрол |
Арван зургаа орчим настай болов уу гэмээр охин интернэт кафед нэг зүйлийг их л шимтэн үзэж байна. Чихэвч зүүчихсэн тэрээр амандаа “Ороорой, заавал орно шүү, ашгүй дээ, ямар мундаг юм бэ” гэж тасралтгүй үглэх юм. Хажуунаас нь босохдоо компьютерийнх нь дэлгэц рүү санаандгүй хартал хүүхэлдэйн кино үзэж байлаа. Тодруулбал... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирэх есдүгээр сарын 18-21-нд зохион байгуулагдах “Азийн залуучуудын чуулган”-ы бэлтгэл, хэлэлцэх асуудал болон залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцох зорилгоор Зүүн Өмнөд Аз... | боловсрол |
“Үзэг барьсан турьхан гарт минь Үг холбох аргыг заасан Бага ангийн багшаа баярлалаа Балчирхан би чинь бичиж сурлаа Бага ангийн багшдаа бид хайртай”... гэж хоолой нийлүүлэн дуулах зургаан настнуудын Эрдмийн баяраар зочиллоо. Аав, ээжийнхээ өврөөс салаагvй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан, санан хичээ... | боловсрол |
Энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад урьдчилсан тооцоогоор 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. ЭЕШ-ийн бүртгэлд бүртгүүлэгчид нийт арван хичээлээс өөр өөрийн сонголтоор шалгалтаа өгөх аж. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичэ... | боловсрол |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг Монголд анх удаа оруулж иржээ. БШУЯ энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий долоон автобус худалдан авч сургуулиудад нийлүүлж байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас 29 дүгээр тусгай сургууль дээр сургуулиудын автобусыг хүл... | боловсрол |
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн хөгжлийн ордны зүүн талд номын худалдаа эрхэлж байсан иргэдийг өнгөрсөн сард албадан нүүлгэсэн билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/ 55 тоот захирамжийн дагуу номын худалдаа эрхэлж байсан иргэдийг ажлын байртай болгох Номын худалдааны төв барихаар болсон байна. Улаа... | боловсрол |
Тайландын Вант улсын Банкок хотын Иргэдийн хурлын урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Банкок хотод албан ёсны айлчлал хийж байна. Энэ онд Монгол Улс Тайландын Вант улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил, Банкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал НИТХ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсний 15 жилийн ... | боловсрол |
“Хамтдаа уншья” сургалт болж байна. Тодруулбал, БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, "Боловсролын давалгаа" төрийн бус байгууллага хамтран "Бага насны хүүхдэд унших номыг хэрхэн сонгох, ном унших орчныг хэрхэн бүрдүүлж, хүүхдэд номыг яаж уншиж өгөх вэ" зэрэг арга зүйг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэхээр ажиллаж байгаа ю... | боловсрол |
МУИС-ийн дэргэдэх Математикийн хүрээлэнгийн 40 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тум арга хэмжээнд Монголын математикийн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач, академич, доктор, профессорууд болон энэхүү салбараас төрөн гарсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Монгол улсын ардын багш, профессор Лувс... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээллээ 133233 дугаарт гар утаснаасаа мессеж илгээн, авах боломжтой болжээ. Тодруулбал, ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлт явуулах шаардлагатай бөгөөд хүсэлтийн утгыг заасан түлхүүр үгийг заавал бичих бөгөөд мессеж илгээхдээ түлхүүр үгээ бичээд зай авч, ... | боловсрол |
Дэлхийн оюуны өмчийн өдөр энэ сарын 26-нд болно. Энэ өдрийг угтан Монголын Оюуны өмчийн газраас хэд хэдэн бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг хүрээнд энэ сарын 26-нд Чингис хааны талбайд Оюуны өмчийн яармаг худалдааг зохион байгуулах гэнэ. Энэ худалдааны үеэр гадаадын болон дотоодын зах зээл өөрийн бүтээлэ... | боловсрол |
Ирэх сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд МУИС, ШУИС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монгол бичиг соёлын "Хос уянга" нэгдэл хамтарч уламжла... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооноос зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекцийн энэ оны хаврын дугаарын арав дахь зочноор дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа залуу дизайнер Г.Золцэцэг урьжээ. “Катя Зол” брэндээр олноо танигдсан Г.Золцэцэг Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль ... | боловсрол |
Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг хамтатган улиралд нэг удаа олгож байхаар болсон. Учир нь, тухайн оюутны сурлагын дүн, хичээлийн явц, ирцийг тооцсоны үндсэн дээр улирлын төгсгөлд бүх оноог нь нэгтгэн уг тэтгэлгийг нь олгож байхаар болсон. Тиймээс энэ сарын 14-18-ны өдрүүдэд үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг ... | боловсрол |
Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын бүртгэл явагдах юм байна. Сонгон шалгаруулалт нь баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн хоёр шаттайгаар явах аж. Юуны өмнө оюутнууд дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэл тогто... | боловсрол |
-Оюутны смарт картны захиалгыг өнгөрсөн жилээс эхлэн хавар авдаг болсон. Учир нь найман сард оюутнууд цуглах үеэр захиалга авахаар дараалал үүсдэг. Найман сард захилагаа өгсөн боловч зарим оюутнууд 10, 11 дүгээр сард картаа авдаг байсан. Энэ жилээс эхлэн хавар хичээл тарахаас өмнө захиалгыг нь авч байхаар болсон. Ингэс... | боловсрол |
-Словакт болсон дэлхийн цомын тэмцээнд Монголын аэробикчид бүх насны ангилалд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож алт, хүрэл медаль авлаа. Тэмцээнд 16 орны 550 орчим тамирчин өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд гадны өсөх ирээдүйтэй залуу аэробикчид оролцсоноороо ихээхэн онцлогтой боллоо. Манайх 23 тамирчнаа явуулсан. Дийлэнх нь... | боловсрол |
Ирэх даваа гаригт Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусна. Энэ жилийн тухайд 42000 гаруй сурагч шалгалтанд бүртгүүлнэ гэсэн урьдчилан тоо баримт байгаа бөгөөд одоогоор бүртгэл 98 хувьд хүрээд байгаа юм байна. Эдгээр өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв сурагчдын бүртгүүлэх боломжийг хангах үүднээс уртасгасан цагаар а... | боловсрол |
Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажилладаг төрийн өмчийн 13 цэцэрлэгийн эрхлэгчид махны үйлдвэрлэл эрхэлдэг “Мах миад фүүдс” компанитай цэцэрлэгийн хүүхдийн хоолны мах нийлүүлэх гэрээ байгуулав. Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгчид тус компанийн хөргүүртэй зоорь, махны үйлдвэрлэлийн үйл явцтай танилцуулжээ. Цэцэрлэгүүд хү... | боловсрол |
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгийг анх удаа Канад технологиор барьж, ашиглалтад оруулсан юм. Дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан энэхүү цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьжээ. Нийслэлий Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр Канад технолгиор барьсан ан... | боловсрол |
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор цэцэрлэг, сургуулийн дунд “Бидний бахархал” ардын урлагийн наадмыг зохион байгуу... | боловсрол |
Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл ирэх даваа гарагт дуусна. Энэ жилийн тухайд 42000 гаруй сурагч шалгалтанд бүртгүүлэх бөгөөд бүртгэлд 98 хувь нь хамрагдсан байгаа юм байна. Тэгвэл эдгээр өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв сурагчдын бүртгүүлэх боломжийг хангах үүднээс уртасгасан цагаар ажиллах юм байна. | боловсрол |
Өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 18.00 цагт дуусах тул шалгалтдаа амжиж бүртгүүлэхийг албаныхан анхааруулж байна. Мөн түүнчлэн бүртгэл дууссаны дараа нэмэлт бүртгэл, засвар хийхгүй учраас энэ хугацаанд амжиж шалгалтын хичээлээ бүртгүүлэх эсвэл засвар хийлгэх хэрэгтэй аж. Энэ жилийн хувьд 38 мянган шалгуулагч... | боловсрол |
Боловсролын шинэчлэлийн хүрээнд "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлдэг. Тиймээс ирээдүйд багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлж ажиллахаар болсон байна... | боловсрол |
Цагдаагийн байгууллагад ажил үйлс, ур чадвараараа бусдыгаа хошуучилж, ээдрээтэй, онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн хүн цөөнгүй бий. Тэдний нэг хурандаа Ц.Даваадоржийн илрүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя. Хурандаа Ц.Даваадорж Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон очоод эзэнгүй хүн амины онц ноцт... | боловсрол |
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн хүүхдийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 сургуулийн 40 багийн 500 орчим тамирчид оролцож байгаа билээ. 2014 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн уг тэмцээнээс өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн баг үлдээд байг... | боловсрол |
Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциацийн дэргэдэх EDEX боловсрол солилцооны төвөөс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Уг олимпиадад 9-10 дугаар ангийн тэргүүн байранд “Хобби” сургуулийн сурагч Ч... | боловсрол |
Дорнод дээд сургуулийн "Цахим сургалтын төв"-тэй болж, нээлтээ хийсэн байна. Энэхүү "Цахим сургалтын төв"-ийг Солонгосын КОЙКА олон улсын байгууллагаас санхүүжүүлэн техник тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. "Цахим сургалтын төв"-тэй болсноор багш нар орон зайнаас үл хамааран сургалтын үйл ажиллагаагаа явуулах боломжтой ... | боловсрол |
Их, дээд сургууль, коллежиуд, ТББ-ууд, багш, судлаачдын санал дүгнэлт, хэлэлцүүлэгт үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайд “Мэргэжлийн чиглэл, хөтөлбөр шинэчлэн тогтоох тухай” тушаал баталжээ. Шинэчилсэн индекс нь ЮНЕСКО-гоос баталсан Боловсролын олон улсын стандартад нийцсэн байна. Тухайлбал, хэрэглээний математик, м... | боловсрол |
Сургуулийн удирдлагуудын “Туршлага солилцох хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа Багшийн хөгжлийн ордонд өнөөдөр боллоо. Нийслэлд төрийн өмчийн 114, хувийн 89 гээд нийтдээ 203 сургууль ажилладаг юм. Сургуулиуд нь сайн арга туршлага, сургуулийн соёлыг судлан түгээх, хуваалцах болон сургуулийн удирдах ажилтаны ур чадвары... | боловсрол |
Төрийн мэдээллийн эмхэтгэл өнөөдөр хэвлэгдэн гарчээ. Тус эмхэтгэлийн дугаарт, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Тогтоолд энэхүү хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, зорилго, зорилгын хүрээнд ямар зорилтууд дэвшүүлснийг эмхэтгэлийн ... | боловсрол |
"Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам", Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй "Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт"-ыг шинэчлэн гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон суралцагчи... | боловсрол |
ОХУ-д тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Тодруулбал, Хууль зүйн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахар, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар 2014-2015 оны хичээлийн жилд ОХУ-ын Дот... | боловсрол |
Өнгөрсөн оны хичээлийн жилд БШУ-ны яамнаас нийслэлийн хэмжээнд дөрвөн дүүргийн дөрвөн цэцэрлэгийг түшиц цэцэрлэг болгон төсөл хэрэгжүүлэн туршиж эхэлсэн байна. Энэ нь амжилттай, үр дүнтэй байсан учраас энэ жил зургаан аймгаас нэг нэг цэцэрлэг сонгон авчээ. Үүний нэг нь Дархан сумын 18 дугаар цэцэрлэг юм. Боловсролын са... | боловсрол |
ОХУ-д тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Тодруулбал, Хууль зүйн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тахар, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар 2014-2015 оны хичээлийн жилд ОХУ-ын Дот... | боловсрол |
Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар дунд сургуульд БНСУ-ын “Solid” боловсролын төвөөс ухаалаг самбар суурилуулав. Тус самбарын гол онцлог нь дижитал үзгээр самбарт бичих бөгөөд уламжлалт сургалттай хослуулж болох давуу талтай юм байна. Ухаалаг сургууль гэдэг нь бүх зүйлийг өөрчилж үнэтэй зүйлийг хэрэглэх ёстой гэж ойлг... | боловсрол |
Нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/284 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Багануур дүүргийн I хороонд 193 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулж, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сург... | боловсрол |
НҮБ-ийн хүүхдийн сан "Хүүхдийн төлөө үндэсний газар" хамтран эх орны хөгжлийн ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хүчирхийлэлийг эсэргүүцсэн монголын рок, попын үе, ү... | боловсрол |
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөрийн яармаг болж өнгөрлөө. Энэ жил их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах зорилгоор “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Х... | боловсрол |
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 180 багш хөтөлбөрт хамрагдаад байгаа юм байна. Энэ жил манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдах бөгөөд өнгөрсөн баасан гаригт батламжаа гардан ... | боловсрол |
Дэлхийн хүүхдийн баяр өнөөдөр тохиож, анх удаа монгол хүүхдүүд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөлөө. БНТУ-ын удирдагч Мустафа Кемаль Ататюрк 1929 оны дөрөвдүгээр сарын 23-ны энэ өдрийг дэлхийн хүүхдүүдэд бэлэглэсэн байна. Учир нь дэлхийн бүх хүүхдүүд энэ өдөр баярлах эрхтэй хэмээн үзэж, нэг өдрийг хүүхдүүдэд бэлэглэсэн анх... | боловсрол |
Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх цаг удахгүй ирэх нь. Ирэх онд Бразилд болох дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд манай орны мэргэжилтнүүд ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдөхөөр зэхэж байна. Дэлхийд нэрээ гаргаж орон орны тамирчидтай өрсөлдөх шилдгүүдийг тодруулах “Монгол ур чадвар-2014” т... | боловсрол |
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад зөвлөх, хэрэгжилтэнд хяналт тавих, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, талуудын оролцоо, санал санаачлагуудыг дэмжих чиг үүрэг бүхий орон ... | боловсрол |
Нийслэлийн Засаг дарга энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүргийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад өгсөн. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу сургууль, цэцэрлэгийн ц... | боловсрол |
-ШУТИС нь дэлхийн номын өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна. Орчин үеийн залуус ном уншихаа больсон гэж шүүмжлэх болсон энэ үед дэлхийн номын өдрийг тэмдэглэх нь олон талын ач холбогдолтой. Энэ жил гэхэд бид “Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн” гаргаж байна. Манай үзэсгэлэнд ОХУ-ын “АСВ” хэвлэлийн газрын ... | боловсрол |
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн институт, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран их эзэн Чингис хааны талбайд өдөрлөгийн үйл ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгууллаа. Хөдөлмөрийн яам, харъяа газруудын ажлын чиг үүрэг, үйл а... | боловсрол |
Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд монголын талаас Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл оролцсон байна. Солонгосын талаас БНСУ-ын Боловсролын яамны төлө... | боловсрол |
“Эрүүл эх үрс-Монголын ирээдүй” хэвлэлийн бага хурал ЭХЭМҮТ-д болно. Тус хурлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцоно. Мөн “Нярайн тандалт шинжилгээ” хөтөлбөрийн нээлт болон , аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт хийхээр болжээ. | эрүүл мэнд |
Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр 0.7 км автозам шинээр тавихаар өнгөрсөн оноос замын ажил эхэлсэн. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар "Оч наран" ХХК тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байгаа юм байна. Тус замын зурваст номын худалдаа эрхэл... | боловсрол |
Энэ жилийн хувьд I ангийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлж, ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах гэнэ. Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн хичээлийн жилээс I ангийн элсэлт зохион байгуулах зөвлөмж гаргаснаар, сургуулиуд бүртгэлээ нэгэн зэрэг эхэлдэг болсон. Энэ нь хүүхдийг... | боловсрол |
Монголын залуучуудын холбооны "Залуу хүн" цуврал лекцийн арав дахь удаагийн зочноор дэлхийд монголынхоо нэрийг гаргаж яваа залуу дизайнер Г.Золцэцэг уригдсан байна Тэрээр "Эерэг хандлага" сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх болно. Залуус та бүхэн идэвхтэй оролцоорой " ” цуврал лекц өнөөдөр 17:30 минутаас Залуучуудын Нээ... | боловсрол |
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар “Эх орон-36” хөтөлбөрийг санаачилсан билээ. Хүүхдүүдийг амьдрах арга ухаанд сургах, эх оронч үзэлтэй, зөв хүн б... | боловсрол |
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа 36 төсөл хөтөлбөрийн Үнэлгээний хороог дүүргүүдийн Засаг даргын орлогч нар удирдан ажиллаж байна. Эдгээрт хотын төвийн дүүрэгт барих цэцэрлэгийн барилга 14, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга 16 багтаж байгаа юм. Ингэснээр 7560 гаруй хүүхдийг... | боловсрол |
Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж, сургуулиуд нэг хугацаанд бүртгэл хийж эхэлсэн билээ. Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн. Энэ хичээлийн ... | боловсрол |
Эгч дүүгийн харилцаа тогтоогоод өдгөө 15 жилийн түүхийг бичилцэж яваа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Бангкок, Улаанбаатар хотуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурл... | боловсрол |
Нийслэлийн ИТХ, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагатай нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ. Талууд хүүхэд... | боловсрол |
Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өнөөдөр Баянгол дүүрэгт боллоо. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 20 цэцэрлэгийн 240 хүүхэд оролцож эцэг эх, багш, найз нартаа замын хөдөлгөөний мэ... | боловсрол |
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Улаанбаатар-Марафон” Олон Улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автоамшингүй өдөр”-ийг зохион байгуулдаг ... | боловсрол |
-Сайхаан, сайхан. Нээрээ л ажил ундарсан өдрүүд үргэлжилж байна. Орон даяар номын өдрүүд хэд хоног үргэлжиллээ. Араас нь ССАЖЯ, Үндэсний номын сан “Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье” сэдэвт бичиг үсгийн баярын өдрүүдийг зохион байгууллаа. Үнэтэй ховор болсон эртний номын үзэсгэлэн гаргаж монгол бичгийн төрөл бүрийн ... | боловсрол |
Жил бүр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хятад хэлний гүүр” олимпиад болж өнгөрөв. Уг олимпиадад Хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, зарим их дээд сургуулиудын оюутнууд оролцсоноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан са... | боловсрол |
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болжээ. Удирдах зөвлөл ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдуулан шинээр байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиудыг дараах байдлаар тогтоосон байна. Тодруулбал, Барилга, архитектурын сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрлэлийн тех... | боловсрол |
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэсэн заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху... | боловсрол |
Зуны амралтын хугацаанд дэлхийн сонгодог болон Монголын эрт, эдүгээ үеийн зохиол бүтээлтэй ойртон нөхөрлөхөд уншигч олондоо туслах зорилгоор Интерномын дэлгүүрээс "Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг" номын үзэсгэлэн худалдааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдөр зохион байгуулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочил... | боловсрол |
Хан-Уул дүүргийн III хороонд байрладаг IV яслийн үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байна. Тус ясли нь 24 цагийн үйл ажиллагаатай бөгөөд 150 гаруй хүүхэд суралцаж байжээ. Ямар учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хаасан талаар тус яслийн арга зүйч Х.Алтанцэцэгээс тодруулсан юм. Тэр... | боловсрол |
Булган аймгийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын сургалт семинар 2014 оны 5 дугаар сарын 13-15-ны хооронд зохион байгуулагдаж Булган аймгийн бүх сумдын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар, сургалтын менежерүүд болон сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч нар гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм б... | боловсрол |
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яамтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийт 180 багш уг хөтөлбөрт хамрагдаад байна. Энэ удаа манай улсаас 25 багш хөтөлбөрт хамрагдахаар болж батламжаа гардан авчээ. Тодруулб... | боловсрол |
Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран “Ажилтай орлогтой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн жил зуны амралтаар нь түр болон байнгын ажилд 3000 залуусыг ажлын байраар хангажээ. Энэ жил Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхэлтийн үйлчилгээний төвтэй хамтран бү... | боловсрол |
1974 онд 964 хүүхдийн суудалтайгаар ашиглалтад орсон Жигүүр цогцолбор сургуулийг Монгол-Оросын найрамдлын нэрэмжит сургууль болгох саналыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцжээ. 1961 онд Дархан нэртэй найрамдлын шинэ хотын бүтээн байгуулалтанд оролцож байсан Орос ажилчдын хүүхдүүдэд зориулж 960 хүүхдийн сууд... | боловсрол |
БШУЯ-аас хэрэгжүүлж буй "Багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Засаг дарга захирамж гарган 2013 оноос "Ховд" их сургуульд багш мэргэжлээр суралцаж байгаа ЭЕШ-нд 600-аас дээш оноо авсан оюутнуудыг дотуур байрны төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Тус сургуулийн дотуур байрны төлбөр нь 250 мянган төгрөг бөгөөд өнгөрс... | боловсрол |
Өсвөр насныхан тэр дундаа ахлах сургуулиа төгсөх гэж байгаа хүүхдүүд тун удахгүй амьдралын хамгийн том сонголттой нүүр тулах гэж буй. Тэгвэл мэргэжлийг хэдэн наснаас ч эхэлж сонгож болно. Сургууль төгсөх үедээ л сонгоно гэдэг бол буруу. Бид өдөр бүр л телевиз, радио, интернет, номноос олон олон мэргэжлийн хүмүүсийг ха... | боловсрол |
ЭЕШ-ын суудлын хуваарь Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд өнөөдөр орсон байна. Суудлын хуваариа ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН руу орж бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан хэвлэж авах боломжтой. ЭЕШ-ын журамд энэ жил өөрчлөлт орсон. Ингэхдээ хамгийн эхэнд Монгол хэлний шалгалтыг заавал өгч байж дараагийн шалгалтдаа ор... | боловсрол |
МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа удирдлагын хууль бус шаардлагыг эсэргүүцэн өнөөдөр 10.00 цагаас эхлэн тайван жагсаал хийх тухай бид өмнө нь мэдээлсэн.Сургуулийн удирдлагад оюутнууд шаардах бичг хүргүүлсэн бөгөөд МУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат хүлээн авч танилцаад энэ сарын 19-нд хариу өгөх байсан аж.... | боловсрол |
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Энэ ажлын хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7 а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяагийн “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолт зохион байгуулжээ.Тус тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”... | боловсрол |
Өнөөдөр хүүхдийн зуслангуудын экспо үзэсгэлэн "Улаанбаатар чуулга"-ын байранд нээлтээ хийх бөгөөд тус үзэсгэлэнд нийслэлийн болон орон нутгийн хүүхдийн зуслангууд оролцож амралтын хуваарь, зохиогдох үйл ажиллагаа, үнийн санал зэргээ амрагч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд танилцуулах юм байна. | боловсрол |
МУИС-ийн 200 гаруй оюутан сургуулийнхаа удирдлагын хууль бус шийдвэрийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ. Тэд "Кредитийн зөрүүг арилгая", “Чанартай боловсрол”, “Бид хохирч байна” гэх мэт уриа лоозон барьж МУИС- ын нэгдүгээр байрны өмнө цугларан БШУЯ- ыг зорьсон юм. Тэд БШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзаж шаардлагаа хүргүү... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.