news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн IV хороонд байрлах салбар, 123 дугаар цэцэрлэгийн  эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ. Ялангуяа 23 дугаар цэцэрлэгийн IV хороонд байрлах цэцэр...
боловсрол
Номыг дээдэлдэг уншигчид, ном хэвлэдэг болон номын худалдаа эрхлэгчдийн хүсэн  хүсэн хүлээдэг "Номын баяр" өнөөдөр нээлтээ хийлээ. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, хүүхдэд зориулсан ном, товхимол болон  шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, тууж, роман, Монголын төди...
боловсрол
Өчигдөр дэлхийн ихэнх оронд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургуульдаа явахад хамгийн аюултайд тооцогддог 11 замыг толилуулъя. Хүүхэд багачууд маань эндээс орон орны үе тэнгийнхэн чинь сурч боловсрохын төлөө ямар эрсдэлтэй алхам хийж, эрдэм мэдлэгийн төлөө өөрийгөө ч золиослоход бэлэн байдгийг мэдэж болно.
боловсрол
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг нээжээ. Энэхүү төвийн үйл ажиллагаатай НИТХ-ын зарим төлөөлөгчид танилцжээ.   Тус загвар төвийг энэ оны гуравдугаар сарын 20-нд нээсэн байна. Гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх та...
боловсрол
УИХ-ын гишүүн Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг Харвардын бизнесийн их сургуулийг төгссөн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тэрбээр тус сургуульд мастер хамгаалсан анхны монгол оюутан болсон байна. Сонирхуулахад УИХ-ын гишүүн Сү.Батболд 1990 онд Лондон хотын бизнесийн удирдлагын их сургуулийг төгссөн анхны монгол...
боловсрол
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.Үүнд: -Эмнэлгийн хуудас -Нийгмийн даатгалын дэвтэр Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж, ажилласан хугацааг тодор...
боловсрол
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд тодоржээ. Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү ...
боловсрол
"Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад, "Монгол уран бичлэг"-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвд бүртгэн, тунхагласныг албан ёсоор зарласан. Тэгьэл одоогийн байдлаар манай улсаас нийт 17 өв бүртгэгдээд байна. Үүнийг дурдвал: -Хүн төрөлхтний соёлы...
боловсрол
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар мэдээлэл сонсож, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох зарим албаныханд үүрэг өглөө.   Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Шуурх...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/455 дугаар захирамж гаргаж, нийслэл, дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан I сургууль, III цэцэрлэгийн газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоож нийслэлийн Боловсролын газарт газар эзэмших эрх олголоо. Дараах газруудыг тав...
боловсрол
Бага насны хүүхдийн номонд зүй зохисгүй, ёс бус үг хэллэг хэрэглэж байгаа талаарх шүүмжлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж зүй бус үг хэллэг, зурагтай номуудыг хураан авчээ. Тодруулбал, нийт 253 номын утга агуулгад шалгалт хийж 32 номыг хураан ...
боловсрол
Тус газарт оюутнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд 1/19 тоот удирдамжийн хүрээнд хийсэн хяналт шалгалтаар МУИС-ийн захирлын 2013 оны А/45, А/5841 тоот тушаалаар шилжилтийн хураамж нэрээр 241 оюутнаас нийт 347,182,000 төгрөгийн хууль бус төлбөр авсныг тогтоожээ. Мөн БШУЯ-наас тогтоосон...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн зуслан ажиллуулах тухай” А/461дугаар захирамж, холбогдох албаныханд үүрэг өглөө.                                                   Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт                                                    Нийслэлийн Эрүү...
боловсрол
-Манай сургууль жилд дунджаар 1000 орчим хүүхэд элсүүлдэг байсан. Бид ирэх жилээс элсэгчдийн тоог цөөлж байгаа. Ямар ч байсан 100 хүүхдээр багасгана. Цаашид жил бүр энэ байдлаар бууруулсаар таван жилийн дараагаас 500 хүүхэд элсүүлдэг болохоор төлөвлөж байна. Элсэлтийг  өмнө нь мэргэжил зааж зохион байгуулдаг байсан. Ту...
боловсрол
Оюутнуудад энэ жилээс эхлэн Үндэсний тэтгэлэг дээр нэмэгдэн урамшууллын тэтгэлэг давхар бодогдож, мөнгийг улирлаар олгодог болсон билээ. Өдгөө оюутнууд энэ хичээлийн жилийн сүүлийн тэтгэлгээ хүртэж байгаа аж. Иймд Үндэсний тэтгэлэг өнөөдрөөс оюутнуудын дансанд шилжиж эхлэхээр болсон талаар Сургалтын төрийн сангаас мэдэ...
боловсрол
Украин улсын хэд хэдэн хот, суурингууд босогчдын гарт сүйдсэн байгаа билээ. Одоо ч нөхцөл байдал хүнд байгаа аж. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Украин улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч  Сергей Квит хагас жил үргэлжилсэн дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас тус улсад гадаадын суралцаж буй олон мя...
боловсрол
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.  Х...
боловсрол
Хуулиараа бол ганцхан данстай байх ёстой сайд нарыг олон данс нээн хууль зөрчиж байна гэх мэдээлэл цацагдаж буй. Жишээ нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зургаан дансыг ямар ч зөвшөөрөлгүй нээсэн нь аудитаар тогтоогдсон гэх хэл үгэнд ороод байгаа. Олон данстай байдгийн учир нь эхнээсээ олдож эхэлжээ. БШУЯ-ны сайдын зург...
боловсрол
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдлын дагуу сургалтын төлбөрөө нэмэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шалгалт хийхээр болжээ. Шударга  өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий “Хуулийн дагуу сургуулиудад Удирдах зөвлөл гэж байдаг. Тэрхүү удирдах зөвлөл сургалтын т...
боловсрол
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн 21 байршлын 41 хэсэгчилсэн талбайн барилга бүтээн байгуулалтын ажилд нийт 29 хувийн хэвшлийн нэгж байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран, орон сууц дэд бүтцийн барилга угсралтын ажлаа эхлүүлээд байгаа билээ. Энэхүү дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  “Бэрэ...
боловсрол
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгосноор иргэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болж, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой дээрхи “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хэрэгжүүлэх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг түргэ...
боловсрол
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр хичээл заахаар болсон. Ерөнхийлөгч  энэ удаа “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл зааж байна.   Тэрбээр  2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” сэдэвт теле хичээл зааж нийт...
боловсрол
МУИС-ын Элсэлтийн бүртгэл долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 4-ний өдрүүдэд явагдана. Бүртгэлийг   цахим хуудсаараа дамжуулан хийх бөгөөд “Байгаль-Эх” ахлах сургуулийн болон улсын олимпиадын хөнгөлттэй нөхцөлөөр элсэх хүсэлтэй хүүхдүүд бүртгэлийн эхний өдрийн 18.00 цагаас өмнө системд бүртгүүлэн элсэх эрх авах юм б...
боловсрол
"Монголын боловсрол-2014" боловсролын үзэсгэлэн яармаг долдугаар сарын 1-2-ны өдрүүдэд "Blue Sky"-ийн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна. Үзэсгэлэнг МОХ, БШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд мэргэжлээ хэрхэн сонгох талаар санал зөвлөгөө өгөх төдийгүй, М...
боловсрол
БГД-ийн 57 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү цэцэрлэг нь анх 1965 онд дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдснаас хойш тасралтгүй 50 жил үйл ажиллагаагаа явуулсан байна. Шав тавих ёслолд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Ц....
боловсрол
Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог "Боловсролын үнэлгээний төв"-ийн  сайтад зургадугаар сарын 28-ны өдөр байрлуулсан. Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн...
боловсрол
Баянгол дүүргийг төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүүд дэмжлэг үзүүлэв.  Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо наймдугаар сарын 23-30-ны хооронд Тайвань улсад болох “Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн”-д дүүргээ төлөөлөн оролцох Б.Одгэрэл хүүг хүлээн авч уулзан буцалтгүй тусламж үзүүлжээ.  Тус...
боловсрол
Дэлхийн томоохон орнуудын шилдэг их дээд сургуулиуд оролцдог Олон улсын боловсролын үзэсгэлэн, яармаг энэ сарын 18, 19-нд болно. Уг үзэсгэлэн яармагт дэлхийн 11 орны шилдэг 30 их дээд сургуулиуд оролцох юм байна. Түүнчлэн БНСУ-ын шилдэг 20 сургууль өөрийн сургалтын хөтөлбөрийг танилцуулах аж. Үзэсгэлэн, яармагийн үеэр ...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нэгдсэн байдлаар өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл улсын хэмжээнд математикийн шалгалт өгсөн  нийт 31452 хүүхдээс 1043 хүүхэд буюу 3.3 хувь нь тэнцсэн гэсэн дүн гарчээ. Харин физикийн шалгалт өгсөн 20596 хүүхдээс 338 хүүхэд буюу 1.6 хувь тэнцсэн дүн гарсан аж. Монгол хэлний шалгалт ө...
боловсрол
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг өнгөрсөн сарын 9-нөөс ирэх есдүгээр сарын 1-ийг хүртэл зарлажээ. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, ...
боловсрол
ШӨХТГ-аас гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуй нэгжүүд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалта...
боловсрол
Анх 1987 онд байгуулагдсанаасаа хойш 27 жил болж байгаа СХД-ийн 114 дүгээр цэцэрлэгийн сантехник болон халаалтын шугам, шал, цонх, хаалга солих зэрэг засварын ажлыг "Хааны эрэлд-2014" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтанд оролцсон АНУ-ын тэнгисийн явган цэргийн арми болон Зэвсэгт хүчний 014 дүгээ...
боловсрол
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно хэмээн заасан байдаг. Уг за...
боловсрол
Булган аймагт дэд проф. Д.Хөхөө, проф. Ж.Баатар, Н.Долгорсүрэн нар таван өдрийн турш “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг ашиглах нь” төслийн сургалтыг, Боловсролын газрын Мэдээллийн төвд Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх багуудын төлөөлөл болсон 13 багшийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
боловсрол
-Монгол Улсын тэргүүлэх их сургуулиуд болох ШУТИС, АШУҮИС, МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн удирдах ажилтнууд Хонг Конгийн их сургуульд зохион байгуулсан “Маргаашийн дээд боловсрол” сэдэвт 10 хоногийн зуны сург...
боловсрол
Тэртээх 25 жилийн өмнө гадаадын залуу монгол судлаачдыг бэлтгэх зорилгоор  зуны сургалтыг зохион байгуулж байсан. Тэгвэл эдгээр эрдэмтэд одоо дэлхийн монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд болсон талаар МУИС-ийн Монгол соёл иргэншлийн профессор Ш.Дулам өгүүлсэн юм. Энэ жил тус сургалтыг БШУ-ны сайдын ивээл дор зохион байгу...
боловсрол
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө Оруулалт Бүтээн Байгуулалтын Төв, Боловсролын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны дүн гарчээ. Уралдаанд ирсэн зургаан сургуулийн 289 бүтээ...
боловсрол
Морин жилнээ тохисон монгол түмний Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн түрүү бөхөөр Н.Батсуурь шалгарч наадамчин олноо баясгасан. Түүнд наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөг, Японы Тоёота компаниас “Ланд крузер-200” маркийн автомашинаас гадна “Sunshine Village” хотхонд зургаан ө...
боловсрол
Аймгийн Төв номын сангаас "Зуны нээлттэй уншлага" хөтөлбөр долдугаар сарын 28-наас 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд үнэгүй карт нээх, номын захиалга авах, иргэдийн санал хүсэлт хүлээж авах, номын үзэсгэлэн гаргах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Мөн аймгийн зохиолчдын ном бүтээлүүд, шинээр ...
боловсрол
Булган аймгийн боловсролын газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд "Бага боловсролын цөм" хөтөлбөрийн сургалт болно. Сургалтыг БШУЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн сургагч багш нар аймгийн лаборатори сургуулийг түшиглэн зохион байгуулна. Сургалтад ЕБС-ийн захирал, бага ангийн сургалтын менежер, мэргэжлийн багш нар болон ба...
боловсрол
Өчигдөр МУИС-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралд сургуулийн удирдлагууд, төрийн байгууллагын болон багш, оюутнуудын төлөөлөл, МУИСОХ-ын тэргүүн Д.Энхтөр, бакалавр магистрантыг төлөөлж Ш.Цэндболд болон МУИС-ШУС-НУСалбарын Оюутны зөвлөлийн дарга нар оролцлоо. Хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, дотуу...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд 100 сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори олгосон. Тэгвэл удахгүй бусад сургуулиудад өгөхөөр бэлдэж байна гэж БШУЯ-аас мэдээллээ. Тус  лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх бол...
боловсрол
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлуудтай өчигдөр үр дүнгийн гэрээ байгуулжээ. Нийт 33 сургуулийн захиралтай гэрээ үзэглэсэн байна. Үүнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын үйл ажиллагаагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, ...
боловсрол
Манай улсад анх удаа мэргэжлийн сургууль төгссөн хүмүүст албан ёсоор багшлах эрх олгох шалгалтыг БШУЯ-аас зохион байгуулж байна. Энэхүү шалгалтын эхний шатыг цахимаар авсан бөгөөд 3984 хүн хамрагдсанаас 442 нь тэнцжээ. Шалгалт хоёр үе шатаар явагдах бөгөөд дараагийн шатандаа тэнцсэн тохиолдолд ЕБС, цэцэрлэгт багшлах бо...
боловсрол
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд "2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн арван сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно" гэсэн өөрчлөлт орсо...
боловсрол
Ой модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой ирэх сард тохионо. Манай улсад мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 450 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн жил энэ салбарынхан 18,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2012 онтой харьцуулахад таван хувиар өссөн ү...
боловсрол
БШУЯ-аас эрэлттэй мэргэжлийн чиглэлийн жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтаас харахад чиглэл бүрээс 2-4 мэргэжил сонгогдсон бол суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи болон боловсролын чиглэлээс тав таван мэргэжил багтсан байна. Мэргэжлийн түвшингээр нь ангилбал инженер бакалавр болон бакалаврийн 24, инженер магистр ...
боловсрол
БШУЯ-аас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын сургалтын   цөм хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном,  агуулга, арга зүй, үнэлгээг   хэрэгжүүлэх сургалтууд зохион байгуулахтай холбогдуулан  нийслэлийн сургуулиудын бага ангийн багшийн сул орон тоонд  ажиллах багшийн  сонгон шалгаруулалт эн...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэг, “Глобал Ивэнт” компани хамтран “Хичээлийн шинэ жил 2014”  нэгдсэн үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-24-ныг дуустал есөн хоног Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэн худалдаанд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгч хамрагдах гэнэ.  Н...
боловсрол
Өнгөрсөн жил хүүгээ цэцэрлэгт оруулах гэж багахан дайны хэмжээний юм болж билээ. Эцэг, эхчүүд хонон өнжин дугаарладаг гэсэн сураг сонсоод бүртгэл эхлэхээс хоёр хоногийн өмнө яваад очлоо. Гэтэл над шиг ингэж оройтож ирдэг хүн байдаггүй юм байна. Яваад очтол бөөн хүн тухлах сандал, уух цайгаа аваад ирчихсэн оочерлож байн...
боловсрол
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Боловсролын салбар дахь Төр-хувийн хэвшлийн түншлэл" сэдэвт семинар өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа. Семинарт БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, ЭЗХЯ-ны Инноваци, Тө...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хэд гурван төгрөгөө хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд хүртээх гэж ядсан эцэг, эхчүүд аль үнэ хямд дэлгүүр, хоршоогоор гүйлдэж, ном дэвтэр цуглуулж явна. Харин их, дээд сургуулийн оюутантай айлууд  эхнээсээ “хямрал зарлачихаж”. “Ходоод гэдсээ сойгоод ч болов энэ хүүхдийг сур...
боловсрол
Драмын театрын өмнөх талбайд зохион байгуулагдах хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт 17-ны 14.00 цагт болно.Үзэсгэлэнд Скайтел групп, Монголын оюутны холбоо, Дархан нэхий компани, Скай их дэлгүүрийн бичиг хэргийн тасаг, Интерном ,Сурагчын дүрэмт хувцасны албан ёсны үйлдвэрүүд,Оффис Малл бичиг хэ...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Булган аймгийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 300 орчим багш нарын нэгдсэн Бага хурал зохион байгууллаа. Бага хурлаар өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж, баримтлах чиглэлээ гаргажээ. Өнгөрсөн хичээлий...
боловсрол
Сүхбаатар дүүргийн 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтийн судалгаагаар төрийн өмчийн 26 цэцэрлэгт шинээр 1126 хүүхэд бүртгэх дүн гарсан байна. Харин 2014-2015 оны хичээлийн жилд Дэлхийн банкны хөрөнгөөр баригдаж байгаа VIII хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 16 дугаар хоро...
боловсрол
БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаа...
боловсрол
Монгол улсын 2014 оны Төсвийн тухай  хуулинд Боловсрол, шинжлэх ухааны  сайд өөрийн багцдаа “Их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт”-ын төсвийг батлуулсан. Энэ мөнгөөр төрийн өмчийн их сургуулиудын их засвар, шинээр барих хичээлийн байр, дэд бүцийн асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол улсын боловсролы...
боловсрол
Монгол Улсын их сургуульд 2014-2015 онд шинээр элсэж байгаа оюутнуудыг бүртгэж эхэлж байгаа юм. Бүртгэл энэ сарын 22-24-нд 09-18 цагийн хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд ирж бүртгүүлэх гэнэ. Заасан хугацаандаа ирж бүртгүүлээгүй тохиолдолд суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцох юм.
боловсрол
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл хэрэгжүүлж байгаа.  Үр дүнд нь хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ сары...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас "Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол" төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд БШУЯ-ны захиалгаар хүн ам ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэ...
боловсрол
2014-2015 оны хичээлийн жилд 15 мянган оюутан дотуур байранд суух боломжтой бөгөөд  төлбөр нь өмнөх жилийнхээс 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар зарим нэг байрны засварын ажил дуусаагүй байгаа ч маргаашнаас бүртгэлээ эхлэнэ.  Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга бол...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд дотуур байрны асуудал оюутнуудын толгойны өвчин болдог. Өнгөрсөн жил 1000 оюутны байр ашиглалтад орсон ч  мөн  л ховор хэвээр байгаа гэнэ.  Зарим сургуулийн дотуур байрны засвар дуусаагүй байгаа бөгөөд  наймдугаар сарын  27-ноос эхэлж  бүртгэх гэнэ.  Дотуур байрны үнэ нэмэгдсэн тух...
боловсрол
Ерөнхий сайд  Н.Алтанхуяг   нийслэлийн Баянзүрх дүүргийн  92 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээ 08.20 цагт эхэлсэн бөгөөд нийт сурагчид, багш нарт ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн дурсгалын зураг татуулав.
боловсрол
БШУЯ-наас зохион байгуулж буй "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох" хоёр дахь ээлжийн шалгалт энэ сарын 20-ны өдөр боллоо.  Шалгалтыг анхан шатны шалгаруултад тэнцсэн хүмүүсээс гадна шинээр бүртгүүлсэн нийт 4117 хүн өгснөөс 1425 хүн тэнцжээ. Энэхүү шалг...
боловсрол
Багшаар А үсэг заалгаагүй, ачит эрдмийн үр шимийг хүртээгүй хүн гэж үгүй. Мянган мянган шавь нартаа мэддэг чаддаг бүхнээ зааж сургаад, ажил амьдралынх нь баярт мөчийг алсаас харан сэтгэл хөөрөн суудаг багшийн ач хязгааргүй. Ерийн малчныг ертөнцийн дэвжээнд гарган алдрын их замд хөтөлдөг багш нартаа баярын мэнд хүргэе. ...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” А/711 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онц...
боловсрол
Нийслэлийн лаборатори I сургууль, СЭЗДС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын ЕБС-ийн есдүгээр ангийг 2014 онд төгссөн, цаашид санхүүгийг мэргэжлээр суралцах сонирхолтой сурагчдаас 2014-2015 оны хичээлийн жилд хичээллэх аравдугаар ангидаа нэмэлт элсэлт авна. Тус ангид математик, англи хэлний хичээлийг гүнзги...
боловсрол
Туркийн Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрантур, докторантурын чиглэлээр 45 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцахаар болжээ. Тодруулбал, гурван оюутан докторантур, 14 оюутан магистрантур, 28 оюутан бакалаврын чиглэлээр суралцах эрх авсан байна.  Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан оюутнуу...
боловсрол
Үндэсний төв номын сан нь монгол үндэстний төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, шинжлэх ухаан судалгааны гар бичмэл, барламал сурвалжууд, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг хадгалдаг улсын онцгой обьект юм. Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган СБД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэр...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Э...
боловсрол
Хичээлийн шинэ жилийн нээлт сургууль, цэцэрлэг бүрийн үүдэнд эхэлж баяр хөөртэй шинэ өдөр эхэллээ. “...Хүүхэд бидний нас Хөгжилтэйхөн нас Баясал дүүрэн Багачууд бидний нас...” хэмээн дуулж бүжих бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ өнгө төрхийг сонжин, сонирхон байлаа. Улсын тэргүүний 89 дүгээр цэцэрлэгийнхэн 2014-2015 оны х...
боловсрол
Есдүгээр сарын 1-ний өдөр Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлт болдог уламжлалтай. БШУ-ы сайд Л.Гантөмөр, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын хамт Монгол улсын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон. Өнгөрсөн хавар тус сургуулийн оюутнууд сургуулийнхаа захиргааны төлбөр нэмэх...
боловсрол
Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 21, төрийн өмчийн бус 16 сургуульд 40,9 мянган сурагч, үүнээс нэгдүгээр ангид 4258 хүүхэд суралцаж байна. Мөн төрийн өмчийн 30 цэцэрлэг, хувийн өмчийн 58, нийт 88 цэцэрлэгт 13805 хүүхэд,үүнээс ээлжийн бүлэгт 440 хүүхэд хамрагдсан байна. ЕБС-дад ажиллаж байгаа 2033 багшаас Доктор гурав, Ма...
боловсрол
Ерөнхий боловсролын 97 дугаар сургууль 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Тус сургууль энэ хичээлийн жилд 96 багш, 23 ажилчин, 2176 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа эхэлж байна. Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч М.Тулгат оролцож багш сурагчдад ажлын амжилт х...
боловсрол
Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд хо...
боловсрол
-Сурах бичиг хугацаандаа хэвлэлтээс гарч тараалт хийгдсэн. Хэрвээ тийм асуудал гарч байгаа бол тухайн орон нутагт зөөвөрлөж буй асуудалтай л холбоотой. Манайд одоогоор сурах бичиг очоогүй талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Бид энэ талаар судлаад хэрвээ ийм асуудал байгаа бол зохих газарт нь хариуцлага тооцох бо...
боловсрол
-Уралдааны зорилго бол хүүхдийн зохиолд уран бүтээлчдийг яаж уруу татах вэ гэдэг хамгийн том даалгавар байсан. Бид даалгавраа биелүүлсэн. Учир нь 300 гаруй уран бүтээлч оролцсон нь уралдааны хамрах хүрээ өргөн байсныг харуулж байгаа юм. Бид энэ уралдааны ачаар олон сайхан бүтээлтэй боллоо. -Дахиад шалгаруулж болно. Энэ...
боловсрол
Өнөөдөр Монголын хүүхдийн ордон шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Нээлтээр тэргүүний ахмад ажилчдаа шагнаж урамшуулахын зэрэгцээ дугуйлангийн багш ажилчдыг танилцуулж, хамгийн отгон элсэгчдэдээ гарын бэлэг гардууллаа. Шинээр элсэн орж буй хамгийн отгон шавь болон таван жил тасралтгүй суралцаж байгаа шилдэг хүүхдийн...
боловсрол
-Манай хүүхдийн ордон нэг жилийн элсэлтээрээ 100-300 хүүхэд элсүүлдэг. Ер нь бол 2070 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай. Гэхдээ хүүхдийн ордны сургалтын хөтөлбөр нь нэг сараар ч юмуу жилээр байдаггүй, гурван жилийн бүтэн хөтөлбөртэй учраас жил  бүр 2000 гаран хүүхэд элсүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл шинэ...
боловсрол
Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар хатагтай Андроулла Вассилиоу тэргүүтэй төлөөлөгчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзлаа.  Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Монгол Улсын Засгийн газар, Европын комисс хоорондын хамтын ажиллагаа үүсч хөгжсөний ...
боловсрол
Орчин цагийн номын сан гэдэг бол сургалт, судалгааны орчин байх ёстой. Манайд судалгааны орчинг бүрдүүлсэн гэж үзэж болох  номын сан бол ШУТИС-ийн Төв номын сан. Номын сан бол ном өгдөг, авдаг, хадгалдаг газар биш болсон гэдгийг түүний хийсэн ажил харуулж байгаа юм. “Баялаг бүтээгч” буландаа оюуны баялагийг түгээж байг...
боловсрол
Монголын залуучуудын холбооноос 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг зорилгын хүрээнд Баянхонгор аймгийн залуучуудын холбооноос “Залуусаа нэгдье” уриан дор Залуусын хөгжил-2014 чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.  “Залуусын хөгжил -2014” чуул...
боловсрол
БШУЯ-наас сурах бичгийн дундаж үнийг 2800-3000 төгрөг гэж тогтоосон. Дундаж гэдэг нь энэ үнээс их бас бага байна гэсэн үг юм. Харин гар дээрээс номын худалдаа эрхлэгчид  яамнаас тогтоосон үнэн дээр   хоёр, гурван мянган төгрөг нэмж зарж байна. Тухайлбал, 2050 төгрөгийн үнэтэй номыг 3500, 3000 төгрөгийн үнэтэй номыг 400...
боловсрол
ШУА-ийн хэсэг академич, эрдэмтэд залуу судлаачдыг бэлтгэх зорилгоор сургууль байгуулах санаачлага гарган 1992 онд “Технологийн дээд сургууль”-ийг байгуулжээ. Сургалтын үйл ажиллагаа нь өргөжин,  1995 онд Боловсролын яамны сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар тус сургуулийг их сургуулийн зэрэглэлд оруулж “...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын  бие бялдар, чийрэгжүүлтийн түвшин тогтоох сорил тэмцээнийг...
боловсрол
Эрхэм судлаачид, эрдэм шинжилгээний ажил сонирхогч залууст дуулгах нэгэн шинэ мэдээ байна. Жил бүрийн аравдугаар сард уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Залуу Эрдэмтдийн холбооны "Хүрэлтогоот-2014" семинар удахгүй болох гэж байна. Хурлын тов гарч, удирдамж чиглэл бүрээр гарчээ.  Иймд залуус та бүхэн идэвхтэй...
боловсрол
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны дагуу 2014-2015 оны хичээлийн жилд анх удаага...
боловсрол
Манай улсад тулгамдаад буй нийгмийн томоохон асуудлын нэг нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж юм. Харин Ядуурлыг Бууруулах Японы Сангаас хөдөө орон нутгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 2,9 сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгожээ. Төслийн хүрээнд улс даяар 135 гэр цэцэрлэг байгуулсан бөгөөд энэхүү цэцэрлэг нь ...
боловсрол
Дэлхийн багш нарын өдөр болон Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БШУ-ны яам НБГ дэмжиж, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон хамтран зохион байгуулсан    урлагийн наадмыг өнгөрсөн сарын хугацаанд зохион байгуулсан. Өнөөдөр гала тоглолт болж, шилдгүүдийн ш...
боловсрол
Өнөөдрөөс 90 жилийн өмнө Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч байжээ. Монгол улсын боловсролын түүхийг харуулсан "90 жил 90 фото" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээс танилцуулж байна.  Судар бичгийн хүрээлэнгийн анхны байшин Монгол Ард Улсын сургуулиудын багш нар 1920 он Май...
боловсрол
Энэ жил багш нарын баярыг аравдугаар сарын 05-нд албан ёсоор тэмдэглэх болсонтой холбогдуулан нэлээд олон ажил хийгдэж байгаа. Үүний нэг нь Монголын багш нарын баярын “48 дахь өдөр”-т зориулсан "Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн их наадам юм. Ирэх сарын 30-ны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд болох юм байна. Эн...
боловсрол
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хэд хэдэн онцлогтой болсон. Шалгуулагч бүр эх хэлний шалгалт өгөв. Мөн их, дээд сургуульд элсэн суралцахын тулд доод тал нь 400 оноо авсан байх босгыг даван гарах хэрэгтэй болсон. Өгсөн шалгалт бүртээ энэхүү үндэсний хэмжээний босго оноог хангана. Үүнээс бага оноо авсан хүнийг улсын...
боловсрол
Өнөөдөр Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байна. Энэ өдрийн хүрээнд "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн харуулах бөгөөд үзэсгэлэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нээх аж. Мөн Багшийн хөгж...
боловсрол
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа Монголын багш нарын баярын  өдрийг аравдугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Монголын багш нарын 48 дахь өдрийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Боловсролын ...
боловсрол
Д.Мөнзул охины багш /баруун гар талаас/П.Алтанбаяр, Д.Дамдин     ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Дэлхийн аварга Д.Мөнхзул , аав Г.Даваахүү     -Баярлаад барашгүй байна. Миний охины эгч нь шатар тоглодог юм. Эгч нь дүүгээ таван настай байхад ...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээллэснээр улсын хэмжээнд арван хүүхэд тутмын хоёр нь, нийслэлийн хэмжээнд арван хүүхэд тутмын гурав нь цэцэрлэгт явж чадахгүй байна гэсэн тоо аль хэр үнэнд ойртох бол. “Гэрээ зараад одонгоо угаав” (Баабар).... “Цэцэрлэгт оочерлоод ажлаасаа халагдав” хоёр угтаа агуулга нь...
боловсрол
-Баярлалаа. Би 1975 оноос багшилж байна. Багш нарын баярыг өвөл буюу хоёрдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт тэмдэглэдэг байлаа. Энэ жил бас л түүн шигээ санаж байсан боловч энэ арван сард тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.   -Аливаа улс орны хөгжил дэвшил ялангуяа ард иргэд өндөр ёс суртахуунтай, ажилч хичээнгүй...
боловсрол
Багш нарын баярыг угтсан олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа энэ өдрүүдэд МУБИС-ийн удирдлага, багш нар баярынхаа энэ өдөр оюутнууддаа бэлэг барьж байгаа юм байна. Түүний нэг болох "Оюутанд үйлчлэх төв"-ийг анх удаа байгуулсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Мөн Оюутны тавдугаар байрны нээлт, Лицей Сургуулий...
боловсрол
Дэлхийн 100 гаруй оронд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг "Олон улсын багш нарын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Боловсролын тогтолцоо манай тооллоос өмнө үүссэн ч XX зуунаас Дэлхийн багш нарын баярыг анх тэмдэглэж эхэлжээ. 1967 оноос манай улсад жил бүрийн хоёрдугаар сард Монголын багш нарын баярыг тэмдэгл...
боловсрол
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамгийн их ашиг орлого олж буй киноны жагсаалтыг гаргадаг байсан. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хамгийн их ашиг орлого олж буй номын жагсаалтыг олон нийтэд зарлаж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын хувьд хичээл сургууль орсонтой холбогдуулж сурах бичгүүд маш ихээр...
боловсрол