news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Сүүлийн өдрүүдэд Монголын уул уурхайн салбарынхан ихээхэн хөдөлгөөнтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь үргээд зугтах гэж байгаа зээр шиг сортолзон, “энэ Монголчууд яах нь вэ” гэж УИХ, Засгийн газрын зүг хамаг нүд чихээ тавьжээ. Хашир дэндсэн нэг нь түрүүлэн зугтдаг шиг зарим нэг хөрөнгө оруулагчид ч зугтаж, булта...
эдийн засаг
Баялаг нь манайд ч, эрх мэдэл нь харьд шилжжээ Энэ долоо хоногийн лхагва гариг буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн ордын хувь нийлүүлэгчдийн хурал болно. Энэхүү хурлын үр дүнг Төрийн тэргүүнээс эхлээд, нийгэм ч чих тавин ажиж буй юм. Зүй нь монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх энэхүү ордын “өрмийг” харийнхан хүртэж...
эдийн засаг
-Хөрөнгө оруулагчид маань гэрээгээ зөрчин миний өрийг надад хэлэлгүйгээр өсгөж, ногдол ашиг хүртэх хугацааг маань хойшлууллаа- Оюутолгой ажиллагаа эхэл­жээ.  Энэ нь хөрөнгө оруулалтаа нэмэх. Хөрөнгө оруулалт нэмнэ гэдэг нь сайхан сонсогдох авч Оюутолгойд хувь эзэмшиж буй Монголын Засгийн газрын өр тэр чинээгээрээ нэмэг...
эдийн засаг
-Оюутолгой төсөл энэ жилдээ л гэхэд  2.4 тэрбум ам.долларын бараа үйлчилгээ авах төлөвтэй байна.  Үүнд үндэсний бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэгдэж, боломжоо дайчлах хэрэгтэй юм- Кластр буюу нэг төрлийн бүлэг юмс, багц гэсэн утгатай энэ үгний хийсвэр имижийг бизнесийн орон зайд  шинэ өнгө аясаар ашиглах болсон. Олон ул...
эдийн засаг
Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг арав гаруй хувийн өсөлттэй гарсан. Та энэхүү өсөлтөө хадгалж үлдэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Экспортын дийлэнх хувийг эзэлж буй нүүрсний экспортыг хангах гол үндэс нь төмөр зам байх нь гарцаагүй. Тэ...
эдийн засаг
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ихээр ярьдаг ч жижиг аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийг цагаа тулахаар авч хэлэлцдэггүй гэдэг. Гэтэл энэ салбарт зориулж жил бүр төсвөөс санхүүжилтийг шийддэг ч хаанаа очоод дуусаад байна гэдгийг хэн бүхэн сонирхдог. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлэ...
эдийн засаг
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар өнөөдөр Ерөнхий сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж, энэ онд хийх ажлаа төлөвлөлөө. Энэ онд хийх ажлын төлөвлөгөөнд долоон чиглэлээр ажиллахаар зорилт тавьсны дотор ажлын байр бий болгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нар гол анхаарлаа хандуулах аж. Шинэчлэл...
эдийн засаг
Саяхнаас бензин, мах, гурилын үнийг төр тогтворжуулах хөтөлбөрөөр барьж эхлэсний нэг нь гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа явдал юм. Манай компани энэхүү санамж бичигт нь нэгдээгүй бөгөөд тэрхүү давуу эрхтэй бага хүүтэй зээлийг авахаас татгалзсан га...
эдийн засаг
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн Х хуралдаан болжээ. Энэ талаар Ерөнхий  сайдын ахлах зөвлөх Л.Гансүх сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалж, ажлын албыг нь түүний ахлах зөвлөх тэргүүлдэг юм. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр ашигт малт...
эдийн засаг
“Нас дээр гарсан ч тэтгэврээ тогтоолгох гэтэл нэгхэн жил дутчихлаа. Уг нь би бараг л насаараа хэвлэлийн үйлдвэрт цаастай ноцолдож, үсэг нийлүүлэх эх үйлсэд зүтгэж явсан юм шүү дээ. Зах зээлийн тогтолцоонд хамаг л үйлдвэрүүд доголдоод  ажилтнаа цөөлөөд л. Тэгэхэд нь ганзагын наймаанд яваад хийсэн ажлынхаа үр шимийг бага...
эдийн засаг
Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жилийг үдлээ. 1993 онд анх Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар /2008 онд дахин засварласан/ хөрөнгө оруулагчдыг татах үндсийг тавьсан гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээгээр Монгол...
эдийн засаг
Өнөөдөр Засгийн газрын баталгаатай анхны бондын арилжаагаар 1,5 тэрбум ам.доллар Монголбанкин дахь тусгай дансанд орж ирнэ. Энэ өдрөөс Монголын төр уг мөн­гийг захиран зар­цуулах эрхтэй болов. Энэ онцгой эрхийг онцгой хариуцлага дагаж ирдэг. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс өрийн тоолуур гүйж эхэлнэ. Монгол Улс Засгийн газрын б...
эдийн засаг
Олон улсын зээлдүүлэгч “гурвал”-ын илтгэл хойшлогдож  байгаа ч холбооны бусад орнуудтай харьцуулахад Грек хэмнэлт хийж байгаа. Гэхдээ энэ нь гүнзгий хямралаас гарахад хангалтгүй гэж  өөрсдөө үзэж байна. Еврокомисс, Европын төв банк, Олон улсын валютын сан хэмээх “гурвал” олон улсын зээлдүүлэгчдийн төлөөлөгчид Грект хэд...
эдийн засаг
Урт нэртэй хуулийн урт аян үргэлжилсээр. Үе үе урт нэртэй хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ гэж төрийн бус байгууллагынхан асууж, хуулийг санаачилсан Монгол Улсын далай дархан даян аварга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэн хэнгэнэтэл санаа алдаж байгаад л “Уг нь их сайн хууль байгаа юм, даанч...” гэж талийгаачийн хойтхыг унших гэж бай...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-уудын үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Батбаатар, дэд захирал Г.Тэмүүлэн нар гишүүдийн асуултад хариулсан юм. Гишүүд э...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар энэ сараас эхлэн хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгож байхаар шийдвэрлэсэн билээ.  Хүүхдийн мөнгөний асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэтэй ярилцлаа. -Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхлэнэ.  Бичиг баримтаа бүрдүүлсэн бол авч эхлэх үү? -Монгол Улс бол Хүүхди...
эдийн засаг
Газрын тосны хараат байдлаас гарч, дотооддоо үйлдвэртэй болох гэсэн хүсэл мөрөөдөл араасаа олон ашиг сонирхлыг дагуулж байна. Олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч өнөөг хүртэл ажил нь эхлээгүй газрын тосны үйлдвэр байгуулах  нэгэн төслийг салбарын сайд саяхан Засгийн газарт танилцуулсан нь олны анхаарлыг татаад буй юм. “Д...
эдийн засаг
Шинэ төхөөрөмж iPhone 5 худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ-ний өсөлтөд 0,5 хувийн нэмэр оруулна гэж “JP Morgan” компанийн шинжээчид тооцоолжээ. Apple компанийн шинэ смартфоныг энэ долоо хоногт танилцуулж байгаа. Энэхүү худалдаа АНУ-ын ДНБ-нийг өсөлтийг 0,25-0,5 хувиар нэмэгдүүлж магадгүй гэсэн дүгнэлтийг  “JP Morgan”-ий ер...
эдийн засаг
Газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмээний талаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан уулзалт ярилцлага өчигдөр Уул уурхайн яаманд боллоо. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орло...
эдийн засаг
Азийн үйлдвэрлэл, экспортын хэмжээ буурч байгаа тухай дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлсээр байгаа билээ. Эл мэдээлэл азиуд эдийн засгийн хямралын шуурганд өртсөн Америк, Европтой хөл нийлүүлэх нь гэх таамгийг түгээж байна. Өнгөрсөн сард урд хөршийн үйлдвэрлэлийн хэмжээ ялимгүй буурсан бол Өмнөд Солонгосын...
эдийн засаг
Татварын Ерөнхий Газар, “Монгол Шуудан” төрийн өмчит хувьцаат компани хамтран татварын албанд шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх, албан татварын тайланг шуудангийн сүлжээгээр хүлээн авах, хянах, татвар төлөгчдөд буцаан хүргүүлэх ажлыг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу татвары...
эдийн засаг
Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудад сая төгрөг, оюутнуудад сар бүр 70 мянга, иргэн бүрт 21 мянган төгрөг олгох болсноос инфляци өссөн. Харин энэ сарын 1-нээс иргэн бүрт олгох эх орны хишиг хувь олгохоо больсон билээ. Иргэдэд тараах бэлэн мөнгө тодорхой хэмжээгээр багассан нь инфляци буурахад нөлөөлж чада...
эдийн засаг
Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох, гэр хорооллын тэлэлтийг багасгаж, Улаанбаатарыг утааны бохирдлыг бууруулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг гаргаад дөрвөн сар өнгөрчээ. Уг зээлийг олгох шийдвэр Засгийн...
эдийн засаг
Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд  Засгийн газраас өгөхөөр амалсан нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 340 мянгыг хэзээ өгөхийг нь хүлээж байна. Тэд хэзээ хүртэл нэг сая төгрөгийнхөө үлдэгдлийг авахаар горьдлого тээн хүлээх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм. Уг нь зургадугаар сарын 25, долдугаар сарын эхээр үлдсэн 330 ...
эдийн засаг
“Эрчим хүчний салбарт инновацийг нэвтрүүлэх боломж манай улсад бий. Гэхдээ алгуур байна. Хоёр хөрштэйгөө эрчим хүч экспортолж, импортолж байгаа энэ үед шинэ технологиудыг түргэн хугацаанд нэвтрүүлдэг байх ёстой” гэж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуун я...
эдийн засаг
Анхааруулга: Энэхүү судалгааны ажлын үр дүн нь зөвхөн хувь судлаачдын байр суурийг илэрхийлэх бөгөөд ямар нэг байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй болно. Арилжааны банкуудын нэг үндсэн үүрэг нь мөнгөн хөрөнгийг илүүдэлтэй байгаа хэсгээс дутагдалтай байгаа хэсэгт тодорхой хуулийн хүрээнд хамгийн хямд зардалаар хүргэх...
эдийн засаг
Үнийн хөөрөгдлийн гол буруутан гэгддэг ченжийн дамжлагыг “устгах” аян эхэллээ. Илэрсэн үнэн нь шүү дээ. Монгол Улс жилдээ хөдөө аж ахуйн гол нэрийн 1,1 тэрбум орчим ам.долларын түүхий эд бэлтгэдэг  ч арьс, шир, мах, сүүний үнэ тэнгэрт хадах болсон нь ченжүүдийн гараар дамжсанаас улбаатай гэдэг. Энэ байдлаас гарахын тул...
эдийн засаг
Хууль тогтоох байгууллага пар­ла­ментын сонгууль Монголд болж буй халуун өдрүүдэд эдийн за­саг ялангуяа уул уурхайн салбар хү­лээлтийн горимд шилжчихээд байна. Юу, юугүй л мөнгөн бороо цутгаад эхлэх нь үү гэмээр өнгө төрх өдрийн од шиг үзэгдээд өнгөрсний учир нь гадаа­дын  гигантууд Монголын улстөрийн аль нам эсвэл зас...
эдийн засаг
Сүүлийн хорин жилийн хугацаанд хот ба хөдөөгийн ард иргэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг туулж өнгөрүүлжээ. Эдгээрийг дэнслэн үзэхэд эерэг хандлага харагдах боловч өөрчлөлт шинэчлэл тэр бүр амар хялбар ирдэггүй билээ. Ирээдүйд бидэнд илүү аз жаргалтай, эрүүл энх, эдийн засгийн чадавхитай гэр бүлийг дэмжсэн олон нийтийн оролцо...
эдийн засаг
Махны үнэ тэнгэрт хадаж, монголчууд "өвс" идэх шахсан өдрүүд үргэлжилсээр. Үнэ өссөнд тэр энэ буруутай, тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг энэ удаад нуршихаа больё. Гагцхүү махны үнэд дарлуулсан ард түмний амьдрал ямар байгааг бодитоор өгүүлэх л гэсэн юм. Хямд махны төлөө ард түмэн өглөө 06:00 цагаас эхлэн дугаарлаж, хөг...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын Махны холбоо, нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагуудаас хамтарч жил бүр махны үнийн хөөрөгдлөөс сэргийлэх үүднээс нөөцийн мах бэлтгэж буй. Энэ жил нийслэлд 12 мянган тонн махыг 40 гаруй тэрбум төгрөг улсын төсвөөс гарган нийт 21 компаниар бэлт...
эдийн засаг
Монгол банкнаас бусад арилжааны банкуудтай хамтран үндэсний брэнд ₮ картыг гаргах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү карт нь гадны Виза, Мастер картыг орлох, үндэсний карт юм. Үндэсний брэнд ₮ картаар төрийн үйлчилгээний гүйлгээ болон утсаараа бэлэн бус гүйлгээ хийх боломжтой болох ажээ. Өөрөөр ...
эдийн засаг
Сар бүрийн 10-15-ны хоо­ронд арилжааны банкуудаар дамжин олгодог “Хүний хөгжил сан”-гийн гуравдугаар сарын мөнгөө иргэд авч чадахгүй байгаа гэнэ. Учир нь банкууд санхүүжилт нь орж ирээгүй гэдэг тайлбарыг өгч байгаа аж. Өгөх ёстой хугацаанаасаа 10-аад хоногоор  саатаж, гуравдугаар сарын 22 болчихоод байхад “Хүний хөгжил...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зэх зээлд үүссэн асуудалд багагүй дуулиан дэгдээв. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулж, 14 сая ам.долларын санхүүжилттэй энэ гэрээний дагуу манай хөрөнгийн зах зээлийг шинэчлэх ажил өрнөж байгаа. Үүний хүрээнд Лондон...
эдийн засаг
Хөгжингүй орнуудад газрын тос, байгалийн хийг орлох өөр эх үүсвэрийн судалгаа хэдийнэ эхэлжээ. Шатахуун, эрчим хүч, дулааны дараагийн шатны эх үүсвэр болох найдлага өндөртэй тэрхүү түүхий эд нь шатдаг занар юм байна. Үүнийг сонирхох нэг шалтгаан нь Монгол энэхүү ашигт малтмалын нөөцөөрөө анхаарал татаж буй явдал. Монго...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд С.Батболдод хандан махны үнээр асуулга тавилаа. Монгол Улс 2,7 сая хүн амтай, 40 сая гаруй толгой малтай, мал аж ахуйн орон боловч өнөөдөр иргэд махыг маш өндөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнэ өссөн нь махны үнэ нэмэгдэх үндсэн ша...
эдийн засаг
“Төгрөг нуур энержи” компанийн ерөнхий геологич В.Нямаатай Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордын талаар ярилцлаа. -Монгол орны зүүн хэсэгт нүүрсний асар их нөөц бий гэдэг. Геологич хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?  -Доод цэрдийн настай хүрэн нүүрс Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт бий. Энэ бүс нутгийг Чойр-Н...
эдийн засаг
Эдийн засагт, тэр дундаа уул уурхайд төрийн оролцоог аль болох багасгах ёстой гэж манайхан номлодог. Тийм л байх. Тэгсэн хэрнээ манай улсын төрийн оролцоо багасч, гадаад улсын төрийн оролцоо нэмэгдээд байдаг нь сонин. Монголын л онцлог байх гэмээр. Баялгийн эзэд нь дотроо хэрэлдээд, тэр хойгуур нь гаднынхан баялагт нь ...
эдийн засаг
Нэг хэсэг Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай асуудал дуулиан тарьсан. Японы “Майничи” сонинд Япон болон Америк хэрэглэсэн цөмийн шаараа Монголд булшлах тухай хэлэлцээр өрнүүлсэн гэх мэдээлэл монголчуудыг айдаст автуулсан билээ. Өнөө ч энэ айдас намжаагүй, зарим төрийн бус байгууллагын зүгээс үе, үехэн “Цөмийн аюу...
эдийн засаг
Нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл Монголоор нэг хөвөрч байна. Олон жил ярилаа. Олон ч удаа боловсруулах үйлдвэрийн “шав тавьж” шоудлаа. Рашаант өртөө, Налайх, Сайншандад нефть боловсруулах үйлдвэрийн шав тавилаа гээд л байсан, тэгсхийгээд шувуу шиг сураг алдарсан. Одоо бүр залхаж байна. Ярьж таашаал авдаг, э...
эдийн засаг
Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон уул уурхайн олон улсын чуулга уулзалтаар хөндсөн сэдвүүдийн нэг нь урт нэртэй хуулийн хэрэгжилт байлаа. Хэдийгээр шийдвэрлэх асуудал олонтой, хэл ам багагүй дагуулж хэрэгжилт нь удаандуухан байгаа ч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой...
эдийн засаг
Сонгуулийн марафон эхлэхтэй зэрэгцсэн Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэрлэсэн үнийг зарлав. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний хамгийн нөөц сайтай гэгдэх Тавантолгойн орд дээр түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны үнэ 933 төгрөг бай...
эдийн засаг
Олон улсын биржүүдэд түүхий эдийн ханш савлаж эхэллээ. Энэ нь түүхий эд экспортлогч, импортлогчдод хэрхэн тусахыг шинжээчид дүгнэж эхэлжээ. Манай улсын хувьд эрдэс баялаг, ХАА-н бүтээгдэхүүний экс­портын төлөвөөр төсвөө зо­хиож, эдийн засгаа дүг­нэдэг. Нөгөөтэйгүүр эц­сийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэ­дэг­гүй учраас идэвхтэ...
эдийн засаг
2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжил  сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөг олгохоор тусгасны дагуу өнгөрсөн хугацаанд олгосон эх орны хувь, хишгийн талаарх мэдээллийг өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өглөө. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Эр...
эдийн засаг
Дараагийн дөрвөн жилд Монгол Улсын төрийн эрхийг барих хүмүүсийг сонгох сонгууль улс орон даяар өрнөж дууслаа. Харин энэ хойгуур олон улсад эрдсийн зах зээл тэр чигээрээ уналтад ороод байна. Евро бүсийн хямрал, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн илүүдлээс болж ханшийн уналтад ертөөд буй энэхүү зах зээлийн талаарх тоймы...
эдийн засаг
Нүүрснийхээ нөөц, чанараар дэлхийд номер нэг гэгдэж буйТавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой Монгол Улсын  парламент, Засгийн газраас гаргасан шийдвэр монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Ялангуяа Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувь б...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсөж байгаа хэдий ч төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах болон нийтэд хүртээмжтэй урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн байх ёстой гэж Азийн хөгжлийн банк /АХБ/-ны шинэ тайланд тэмдэглэжээ. “Азийн хөгжлийн төлөв-2012” тайланд өгүүлснээр Монг...
эдийн засаг
Засгийн газраас иргэдэд эх орны хишиг буюу нэг сая төгрөгийг тараах  шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу энэ сарын сүүлчээр сая төгрөгийг олгож эхлэх юм байна. Засгийн газрын шийдвэрт 2012 оны хоёрдугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст гурав хувааж олгоно гэсэн учраас дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн эхний ээлжийн х...
эдийн засаг
Сүүлийн үед олон улсын бир­жүүд дээр зэсийн ханш нэлээд хэл­­­бэлзэж байна. Нэг хэсэг манай төс­вийн орлогын дийлэнх хувийг бүр­дүүлдэг байсан боловч одоо нүүрс­­ний салбарт байраа тавьж өг­сөн зэсийн ханш цаашид ямархуу байх талаар тоймлон хүргэе. Түүнээс гад­на төгрөгийн ханш чангарч бай­гааг онцлох хэрэгтэй. Чухам я...
эдийн засаг
Монгол Улсын ядуурлын төвшин 2011 онд 9,4 хувиар буурч, хөдөө орон нутагт ядуурлын төвшин илт буурсан нь 2010 оныхтой харьцуулахад ган зудын хүнд жилүүдийг даван туулсантай холбоотой гэнэ. Уг судалгааг Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Дэлхийн Банктай хамтран, түүврийн аргаар өнгөрсөн жилийнхтэй буюу  2010 оны ү...
эдийн засаг
“Хүний хөгжил сан”-гаас ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж  олгохоор болсон билээ. Тодруулбал, тэдэнд энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөв, тав, зургадугаар сард тус бүр 330 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Уг нь энэ сарын 23-наас эхлэн олгож эхэлнэ гэж байсан боловч өдий...
эдийн засаг
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж өгөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн. Гурав хувааж тараах эхний мөнгө 350 мянган төгрөгийг хэзээ тараах нь иргэдийн дунд томоохон хүлээлт үүсгээд байна. Мөн хүний хөгжлийн 21 мянган төгрөг өгөх хугацааг ирэх зургадугаар сараар дуусгавар болгоно. Ти...
эдийн засаг
"Хятадууд малыг сууриар нь худалдаж аваад малчинд нь хөлс өгч хариулгаж байгаа тухай", худалдаалагдахаар нийслэлд орж ирсэн махыг мөн л хятадууд машин машинаар нь худалдаж аваад зоорилчихдог болоод байгаа билээ. Хятадуудын энэ түрэмгий довтолгооны үр дүнд хөх чонын удамт монголчууд тахианы мах идэх болж, дотор газрын х...
эдийн засаг
Төв банкны захирлууд хуралдаж бодлогын хүүгээ дахин нэмэхээр шийдвэрлэлээ. Он гарсаар бодлогын хүү сарын дотор ийнхүү хоёр удаа нэмэгдэж, 13,25 хувьд хүрээд байна.  Бодлогын хүүг 0,5 пунктээр нэмэх болсон шалтгаанаа Монголбанкны удирдлагууд махны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Үнэндээ ч он гарсаар махны үнэ 1500...
эдийн засаг
Зээл авахаар арилжааны бан­куу­дыг царайчилж, аргаа барах жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэг сайхан мэдээ дуулгахад Зээлийн батлан даалтын сан ирэх сараас байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ. Тэгэхээр “гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг”-ийн зовлонгоос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тун удахгү...
эдийн засаг
Далайгаас алтан загас шүүрдээд ирсэн аятай Засгийн газрын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд зарж, хэдэн доллар олсноо Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо хэмээн сүр дуулиантайхан мэдэгдэж байсан Хөгжлийн банкныхан өнөөд­рийг хүртэл тэрхүү 580 сая ам.доллараасаа яриад, төлөвл...
эдийн засаг
Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр өгөхөөр, эхний ээлжинд 330 мянган төгрөгийг тараах болсонтой холбоотойгоор эдийн засагт халалт үүсч магадгүй гэсэн айдас иргэдийн дунд байна. Ялангуяа бэлэн мөнгө их хэмжээгээр тарааснаар төгрөгийн ханш унаж, инфляци эрчимжиж болзошгүй...
эдийн засаг
УИХ ирэх жилийн Монгол Улсын мөнгөний бодлого, улсын төсвийн үндсэн чиглэл гэх мэт улс орны эдийн засаг, санхүүгийн амьдралыг тодорхойлох ёстой гол гол асуудлуудыг хэлэлцэнэ. Мөнгөний бодлогын төслийг төв банкнаас жил бүрийн аравдугаар сарын 1-ны дотор УИХ-д өргөн барих ёстой. Харин улсын төсвийн үндсэн чиглэл болон тө...
эдийн засаг
Засгийн газраас Хөгжлийн банк байнгын зургаа, хараат бус гурван гишүүнтэй байхаар тогтоосон. Тэгвэл Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг томилжээ. Харин ТУЗ-ийн гишүүнээр Зам, тээврийн...
эдийн засаг
Хөрөнгийн зах зээл хөгжих хэрээр түүнийг дагаад төрөл бүрийн үнэт цаасны талаар ярих болсон. Харамсалтай нь энгийн иргэд энэ талын мэдлэг хомс учраас эдийн засгийн харилцаанд оролцдог цөөн хүний мэдлэг болон хувирч буй юм. Уг нь үүнийг ойлгоод арилжаанд оролцоод аж амьдралаа дээшлүүлэх бололцоо, орон зай хөрөнгийн зах ...
эдийн засаг
1.5 саяын үлдэгдлийг иргэдэд хэзээ олгох нь тодорхойгүй хэвээр байна Хүний хөгжил сангаас эх орны хишиг болгон олгож буй 1.5 сая төгрөгийн үлдэгдэл мөнгө хэзээ иргэдийн гар дээр очих нь тодорхойгүй байна. Иргэд тэр дундаа ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд үлдэгдэл мөнгийг нь хэзээ өгөх бол хэмээн чих тавин хүлээж...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг олон нийтэд танилцуулдаг ёсоор өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээж инфляци өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляци өмнөх сарынхаас улсын хэмжээнд 0,2 хувиар өссөн бол Улаанбаатар хотод 0,2 буурсан үзүүлэлттэй байна...
эдийн засаг
Н.Алтанхуягийн Засгийн газрын 100 хоногтоо амжуулсан том ажил, ирэх дөрвөн жилд байнга урдаа барин бамбай хийх “Чингис” бондын эхний хэсгийг амжилттай арилжсаны төлбөр Монгол төрийн дансанд орж ирснээр манайд өдгөө мөнгөнөөс элбэг зүйл үгүй болсон юм байх. Хэдэн жилийн өмнө дөө, хойд хөршид төлөх ёстой их өрийг тэглэсэ...
эдийн засаг
Гадаад 20 хэм дулаарч, Монгол оронд зун цаг хэдийнэ ирчихжээ. Хөдөөд цангинах нялх төлийн дуутай зэрэгцээд, газар тариалангийн нөр их ажил эхэллээ. Тариаланчид маань хаврын тариалалтынхаа нөр их ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгээд байгаа гэнэ. Төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн гэх...
эдийн засаг
Өлсөхөөрөө уурладаг хүн байдаг. Мах идэхгүй бол бүр ч их бухимддаг. Монголчуудын олонхийн араншин ийм байх. Арга ч үгүй биз, эрс тэс ийм уур амьсгал, газар нутгийн нөлөө бидэнд хүнсний ийм хэрэглээг тулгадаг байж мэднэ. Гэхдээ манайд махны хэрэглээ бүр задгайрчихсан. Уламжлал талаасаа гэвэл хүйтэн сэрүүний улиралд маха...
эдийн засаг
Хүнсчид өнөөдөр Сүхбаатарын талбайд чууллаа. Ийн хэлэх учир нь Монгол Улсын Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг иргэдэд таниулах өдөрлөг боллоо. Энэ үеэр мал аж ахуй, хүнс, газар тариалан эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэж, хэрэгцээт мэдээллээр хангаж байсан юм. Цугласан хүмүүсийн дий...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн салбарынхан өнөөдөр “Континенталь” зочид буудалд цугларч, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа бирж байгуулах тухайгаа ярилцсан юм. Энэ үеэр Монгол Улсын түүхий эд боловсруулалтын өнөөгийн байдал болоод хөдөө аж ахуйн биржийн тухай голчлон хөндөж байсан. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн...
эдийн засаг
Тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа. -Хүнсний ногоо болон тариа­лалтын бэлтгэл ажил ямар ша­тандаа явж байна вэ? -Монголын газар тариалан их онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрс тэрс уур амьсгалта...
эдийн засаг
Америк тахиа дэлхийд алдартай. Тэднээс Япон, ОХУ, Солонгос, Дундад Ази , Хонг Конг гэх мэт Азийн хүнсний хэрэглээндээ өндөр шаардлага мөрддөг улсууд тахианы мах, махан бүтээгдэхүүн худалдан авдаг. Тэгвэл америкчуудын энэ зах зээлд дээр ноёлох болсон нууц нь юунд оршиж байна? Энэ талаар тахианы мах үйлдвэрлэлээрээ дэлхи...
эдийн засаг
Ургац хураах нөр их ажил хаяанд ирлээ. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 330 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс 320 мянга га-д улаанбуудай, 15 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалсан байна. Салбарын яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ намар ...
эдийн засаг
Монголын  үндэсний үйлдвэрүүд энэ жил ноос бэлтгэлээр өмнөх жилүүдийнхээсээ хамгийн өсөлттэй байна гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь 2011 оноос хойш ноосны урамшууллыг олгодог болсонтой шууд холбоотой гэх бөгөөд малчид ноосоо үндэсний үйлдвэрт тушааж, кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал авч байгаа юм. Ингэснээр ноосоор ...
эдийн засаг
Өнгөрсөн зургадугаар сараас Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр олон жил яриа төдий байсан хөдөө аж ахуйн бирж байгуулах явц хөдөлгөөнд орсон ч тэгсгээд намжсан. Тэгвэл ирэх оны гуравдугаар сараас хөдөө аж ахуйн бирж гэгчийг жинхэнэ утгаар нь ажиллуулж, эхний ээлжинд ямаан...
эдийн засаг
Хөнгөлөлттэй зээлийн хөг Оны эхний улирлын байдлаар Монгол улс 87 432 726 223 590 төгрөгийн өртэй. Энэ жилдээ багтааж бид 87.4 тэрбум төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 27.9 тэрбум төгрөгийг хүүд нь төлөх учиртай. Дээрх өрийн 5 199 779 725 700 төгрөгийг нь БНХАУ-аас авчээ. Үүний 200 сая ам.долларыг ноднин БНХАУ-ын Засги...
эдийн засаг
Б.Тулга: Монголчуудын амьдралын хэв маяг тэр чигтээ ногоон хөгжил Дэлхийн байгаль хамгаалах өдрийг манай улс энэ жил хөл ихтэй тэмдэглэж байна. Зургадугаар сарын 1-ний өдрөөс тэмдэглэж эхэлсэн байгаль орчны өдрүүдийн хүрээнд өнөөдөр Төрийн ордноо “Ногоон хөгжил” үндэсний чуулган болж байна. Энэ жилийн байгаль хамгаалах...
эдийн засаг
Засгийн газраас удтал хүлээл­гэсэн ипотекийн зээлийн журмыг баталлаа. Энэхүү журмын дагуу 80 м2-аас ихгүй талбайтай ши­нээр ашиглалтад орсон болон одоо ашиг­лагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хуга­цаа­тай, жилийн 8 /+,-1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах юм байна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг...
эдийн засаг
ЖДКомпани санхүү, татварын тайландаа гаргадаг нийтлэг алдаа, түүнд өгөх зөвөлгөө: Алдаа-1. Тайлангаа зөв хүнээр гаргуулж байна уу? Жижиг дунд аж ахуйн нэгжүүд ихэвчлэн оронтооны нягтлангүй, гэрээт хүнээр, эсвэл хүн хүнээр тайлангаа гаргуулдаг. Дараа нь тухайн байгууллагад татварын шалгалт ороод яаж тайлан гаргасан бэ г...
эдийн засаг
Санхүүгийн алдагдалд орж, эдийн засгийн эргэлтгүй болсны улмаас татан буугдсан “Анод” банкны хувьцаа эзэмшигчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Анх 2008 оны тавдугаар сард гаргаж байсан “Анод” банкны үнэт цаасыг хэтдээ эдийн засгийн үр өгөөж сайтай хөрөнгө болж чадна гэсэн найдвартайгаар иргэд худалдаж  авч байжээ...
эдийн засаг
“Дэлхийн өнцөг булан дахь мөнгө угаах сүлжээ илрэх зуур ОХУ-ын төр засгийн удирдагчид хилийн чанад дахь элдэв хөрөнгөө сүүдэрт үлдээхээр чармайх нь ихэслээ” хэмээн “Риа новости” мэдээлэв. Ерөнхий сайдын орлогч Игор Шуваловын гэргий Ольга болон “Газпром”-ын хоёр гүйцэтгэх захирлын Виржин арал дахь нууц олны нүдэнд ил бо...
эдийн засаг
Бондын мөнгийг амь оруулах цаг болоогүй юу хэмээн шүүмжилж байсан хүмүүс олон бий. Тэд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгийг зарцуулахгүй суусаар өрөнд орлоо хэмээн давчдаж байсан бол одоо харин буруу зүйлд зарлаа хэмээн шүүмжлэх болов. Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2...
эдийн засаг
Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ ардчилал, зах зээлийн эдийн засгийн онолч Ларри Даймондыг урьж ярилцсан юм. -Монголд тавтай морил. Та Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хуралд төлөөлөгчөөр оролцсон. Энэ хурлын талаар ямар байр суурьтай байна вэ. Ямар нэгэн зүйл хүсэн хүлээж байсан уу? -Тийм ээ. Би энэ ...
эдийн засаг
Байртай, хүчирхэг дундаж давхаргын амьдралтай монгол хүн бий болоход хэдэн алхам үлдлээ. Чухам энэ бол бид­ний мөрөөдөж, хүсэж бай­сан ертөнц. Өнөөдөр гэр хорооллын өмхий гудамж, өгөр­сөн хашаа, шавар нь халцарсан байшин, өндөр үнэтэй нийтийн байранд залхт­лаа амьдарсан залуус, бас орон сууцгүй иргэдэд гай­халтай том б...
эдийн засаг
Нэмүү өртгийн татвар нэрийн дор нэмж дарамтлахаа зогсоо, бид ядуураад байна Хоёр зуун саяас дээш орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлдөг болохыг дэмжье. Хоёр зуун саяас дээш орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлдөг болох тухай УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг 200 хувь дэмжиж байна. Монголчуудын нуруун дээр эдийн засгийн олон д...
эдийн засаг
Монголын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамаарахгүй байх аргыг олохын тулд Засгийн газраас санаачлан өнгөрсөн хоёрдугаар сард бултаараа үндэсний брэндийн эрэлд гарсан. Форумын дараах бодлогын баримт бичиг эмхтгэгдэн гарна. Ноос ноолуур, арьс шир, мах сүү зэрэг хөнгөн хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараар ...
эдийн засаг
Нөөцийн мах    хүртээмжгүй, гулуузаараа олдоц муутай байна гэсэн гомдол зах, супермаркетуудаас эхлээд Нийслэлийн засаг захиргааны газарт ирсээр байгаа билээ. Мөн нөөцийн махны амттай шимттэй хэсэг нь үзэгдэхгүй, ясархаг, хатуу махыг нь л худалдаж байна гэсэн гомдол ч бий. Иргэдийн гомдлын мөрөөр Нийслэлийн удирдлагууд,...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” группийг Гаагийн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.  Тэрээр “НҮБ-аас байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн нөөцдөө эзэн байх үүднээс халдашгүй дархан эрхийг тунхаглаж 1803 дугаар шийдвэрийг гаргасан. Үүний хэрэгжилтийг Гаагийн шүүх хянада...
эдийн засаг
Уншигч та нэг хөлөндөө өндөр таяг уяад, нөгөө хөлөө газар чирэн гүйнэ гээд төсөөл. Яаж гүйх вэ? Энэ бараг л бүтэхгүй ажил. Хэрвээ та гүйх гэж байгаа бол гүйхэд эвтэй гутал, бэлтгэлийн хувцас гээд хэрэг болох бүх л зүйлээ бэлтгэх ёстой шүү дээ. Яг үүнтэй тухайн улсын эдийн засгийг зүйрлэж болох. Гэтэл манай улсын хөл ха...
эдийн засаг
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх, Эрсдэлийн удирдлага, судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн болон Ч.Гансүхийн хүү Г.Ганзул нарт авлига, албан тушаалын хэргээр эрүү үүсгэн Авлигатай тэмцэх г...
эдийн засаг
Монголын Засгийн газар, Канадын “Turquoise Hill  Resources” компанийн хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалт 2012 оны эцсээр дуусахад төслийн зардал урьдчилсан байдлаар 6.2 тэрбум ам.долларт хүрсэн нь анх төлөвлөж байснаас даруй гурван хувиар илүү гарсан хэмээн тус компани мэдэгджээ....
эдийн засаг
Шүүх шийдвэрээ гаргалаа. Дөрвөн жилийн хугацаанд шалгасны эцэст Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр “Анод”-ын хэргийг шүүж шийдвэрээ гаргалаа. Хохирогч, шүүгдэгч гээд 15 хүнийг холбогдуулан шалгасан энэ хэрэг 149 хавтаст хэрэг болсон юм. Тэр ч утгаараа шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсэн юм. Шүүх хурлыг дүүргийн шүүгч...
эдийн засаг
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдсөн Оюутолгойн талаархи асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, цахим хуудаснаа нийтэлжээ. Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейны “Оюу Толгой ХХК, хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улсын Засгийн газар, тө...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар долоо хоног тутамд сайд бүр мэдээлэл хийхээр болсон юм. Энэ дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, яамнаас хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагналаа. Олон улсын хөрөнгийн зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны санхүүжилт босго...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн мухардлаас гарахын тулд Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч “Шенхуа Энержи”  компанитай тохиролцохоор хичээж байгаа хэмээн Монголоос Бээжинд суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар wallstreetjournal-д хэлсэн байна. “Шенхуа Энержи” Тавантолгойн ордын Баруун Цанхийг хөгжүүлэх стратегийн ордын хөр...
эдийн засаг
Монголбанк бодлогын хүүг 13.25 хувь байсныг бууруулж, 12.5 хувь болгож байгаагаа баасан гаригт мэдэгдлээ. Инфляци өсөхийн хэрээр үүний эсрэг арга хэмжээ болгож,  Монголбанк бодлогын хүүгээ бага багаар нэмсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 13.25 хувь болгожээ. Харин баасан гаригт гаргасан шийд...
эдийн засаг
Монголбанкнаас өнгөрсөн оны сүүлчээр арилжааны банкуудын дунд зээл болоод хадгаламжийн хүүний талаарх судалгаа, санал асуулгыг явуулсан байна. Санал асуулгад 14 банкны удирдах албан тушаалтан оролцжээ. 2012 онд олгосон зээлийн хэмжээ долоон их  наяд  төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 24.1 хувиар өссөн байна. Зээлийн жигн...
эдийн засаг
Өнгөрөгч бямба гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэр амралтын хоёр өдөр мэдээллийн сайтуудын гол дуулиан байлаа. Үүн дээр нь М.Энхсайхан, Х.Баттулга нарын твиттер хуудсаараа дамжуулан хийсэн “дуэль” энэ сэдвийг олны анхаарлын төвд аваачиж чадав. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өмнөх УИХ-аар батал...
эдийн засаг
“МИАТ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон “Монголд үйл ажиллагаа явуулдаг ч ашиг орлого зэрэг нь Монголд үлдэхгүй гадагшаа шууд урсдаг. Засгийн газраас МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ ч утгаараа тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байна” гэж 2012 оны аравдугаар сарын 31-ний УИХ-...
эдийн засаг
Та сар шинийнхээ бэлтгэлийг хангаж байна уу?  Иргэдийн олонхи нь энэ өдрүүдэд “Хүчит шонхор” захаар эргэлдэж, цагаан сараар ширээ засах ууц болон ойр зуурын хүнсний бараа ямар ханштайг сонирхох болжээ. “Хүчит шонхор” захын задгай талбайд эгнүүлсэн чингэлэгт ууцны худалдаа өргөжжээ. Энд одоогоор ууцны үнэ 110-250 мянган...
эдийн засаг
Монголын төмөр замын захирлын албан тушаалаа өгөөд хэдхэн хонож буй М.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.  Тэрбээр энэ удаагийн хурлаар Монголын төмөр замын өнөөгийн байдлыг хөндөн, төмөр замын ирээдүйг хэрхэн залахаас Монголын эдийн засаг, цаашлаад улс орны хувь заяа хамаарна гэдгийг онцлоод “Монгол Улс уул...
эдийн засаг
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат цасан цагаан дээлийнхээ энгэрийг Тамсагийн нефтиэр мялааж байсан торгон мөчийг санаж буй хүн олон бий байх. Харин тэр үед мань хүний хэлсэн “Монгол оронд үйлдвэрийн ач холбогдол бүхий газрын тосны орд байх боломжгүй, эх орныхоо хэрэгцээг 300 шахам жил хангах нефтийн нөөц Монголд...
эдийн засаг
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад барилгын салбарын томоохон компаниудын төлөөлөл болон мэргэжлийн холбоод, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийн захирлууд орол...
эдийн засаг