news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
ГАЗАР УХАЖ БАЙРЛУУЛСАН БОХИР УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖААС ТАТВАР АВДАГ БОЛНО - ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИАР БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ГЭНЭ- Татварын багц хуулийн төслийн өөрчлөлтэй холбоотойгоор манай сониноос шинээр гарч буй хууль тус бүрийг тоймлон уншигчиддаа цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Ти... | эдийн засаг |
Дотоодын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох жижиг дунд үйлдвэрийг төрөөс сүүлийн үед илүүтэй дэмжих чиглэлээр бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд зээл олголт шударга бус, төрөөс мөнгө зарцуулаад байдаг... | эдийн засаг |
Төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танилцуулах зорилготой “Construction Mongolia-2013”сэдэвт хурал Төрийн ордны Их танхимд хуралдлаа. Хоёр өдрийн турш хуралдах олон улсын хурлаар барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруу... | эдийн засаг |
Татварын багц 16 хуулийн төслийг боловсруулж буйтай холбогдуулан манай сониноос тус хуулиудын талаар цувралаар нийтэлж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт Ашигт малтмал, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн онцлогоос мэдээлж байна. Монгол Улсад одоогоор нийт 23 нэр төрлийн хууль байдгаас хүчин төгөлдө... | эдийн засаг |
Төсвөөс санхүүждэг ажлууд төлөвлөсөн цаг хугацаандаа ашиглалтад орж байсан тохиолдолд байна уу. Бараг л байхгүй дээ. Яагаад гэвэл тийм зарчимт хүсэл хэн нэгэн төрийн албан хаагчид байгаагүй гэсэн үг. Тэгээд л төсвөөс санхүүждэг ажлууд он дамжин удаашрах тусам зардал нь өсдөг, зардал өсөх нь хэн нэгэн төрийн албан х... | эдийн засаг |
Тавантолгойд цахилгаан станц барих сонгон шалгаруулалт явагдаж, гадны дөрвөн компани тунаж үлдээд байгааг төсөл хэрэгжүүлэгчид дуулгаад нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг хүлээн авч, үнэлгээ хийлгэж байгаа юм байна. Монголын өмнийн говийг цахилгаанаар хангах эрхийг авахын төлөө эцс... | эдийн засаг |
Дэлхийд томд тооцогдох уул уурхайн бүтээн байгуулалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гадаад, дотоодын 11 мянган ажилтан өрнүүлж буй. Монголын хувьд XI зууны том бүтээн байгуулалтын нэг нь яахын аргагүй “Оюутолгой” бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн төслийн талбай дээрх танилцах аялалы... | эдийн засаг |
Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг олон улсын зах зээлд арилждаггүй, зөвхөн дотоодын зах зээл дэх төлбөрийн хэрэгсэл. Тиймээс төгрөгийн ханшийг ам.доллар, юань, еврогийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлж байна гэвэл хилсдэхгүй биз. Монгол төгрөгийн үнэ хүнд ямар айхтар унаж болдогийг бид өнгөрсөн наймдугаар сары... | эдийн засаг |
Монголчуудын дунд хувьсгалын ажлын хажуугаар хувийн бизнес эрхэлдэг нь цөөнгүй. Гэвч тэд зөвхөн хувийн бизнесээ дагнаад явчихдаггүй нь бизнес эрхлэх таатай орчин бүрдээгүй, дарамт шахалт ихтэй байдгаас тэр. УИХ-ын гишүүдийн л дотор гэхэд бизнесмен олон. Зөвхөн бизнесээ эрхлээд явж болдог байсан бол тэд улстөр гэх “Тамы... | эдийн засаг |
С.Мягмаржав: "Говийн шим" хөтөлбөр говьд үр шимээ өгч байгаа Оюу Толгой компанийн орон нутгийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Мягмаржавтай ярилцлаа. - Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй "Говийн шим" хөтөлбөрийн талаар сонирхох гэсэн юм? - Манай хэлтсээс хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн нэг нь "Говийн шим" юм. Эн... | эдийн засаг |
Монгол Улсын гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрч, аюулын улаан гэрлийг анивчуулж эхэлсэн ч Засгийн газар өр тавихаас буцахгүй нь. Ирэх онд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр давшиж эхэллээ. Хэрэв УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин баталбал ... | эдийн засаг |
“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалт болон Зүүн хойд Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны форум өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Форум маргааш үргэлжлэх бөгөөд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Сүүлийн жилүүдэд Зүүн Азийн орнуудын... | эдийн засаг |
Монгол Улс “Далайн хөдөлмөрийн тухай” болон Аврах ажиллагааны тухай Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай асуудлыг өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор далайн захиргааны байгууллага болоод далайн тээврийн асуудлаар Зам тээврийн яамны, Далайн захиргааны дарг... | эдийн засаг |
Ам.долларын ханш дахин өсчээ. Асуудал нь нөгөө л эрэлт, нийлүүлэлтийн зөрүү. Эрэлт нь их, нийлүүлэлт нь бага байгаагаас болоод валютын ханш дээшилжээ. Эдийн засаг эмзэгхэн байгаа үед энэ асуудал их, бага хэмжээгээр доргилт өгөх нь тодорхой. Монголбанкны албан ёсны сайтад өчигдрийн /2013.10.30/ хаалтын ханшийг 1714 тө... | эдийн засаг |
Д.Владимир "Бид түүхий эдээ ямар нэг дамжлагагүй үйлдвэрт шууд нийлүүлэх зорилготой" - Оюу Толгой компани орон нутгийн малчдыг дэмжиж байгаа - Бид “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” хэмээн хамтын хүчний давуу талыг ярьдаг. Түүнтэй адил орон нутгийн малчид хоршоо байгуулах санаачилга гаргаж, ажлаа эхэлсэн б... | эдийн засаг |
“Капитал банк нийт 80 гаруй ажиллагсаддаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгосон” Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямба: “Капитал банк нийт 80 гаруй ажиллагсаддаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгосон” “Капитал банк”-ны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед яригдаж буй асууд... | эдийн засаг |
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-ийн Байнгын хорооны 42 дугаар хуралдаан Монгол Улсыг тус хэлэлцээрт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэйгээр худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулж, 2005 онд “Ази, Номхон далайн... | эдийн засаг |
Улаанбаатарт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Шинэ, шинэ хороолол, гоё, гоё шилэн байшингууд. Гэвч харамсалтай нь тэд хүүхэдтэй бөгөөд хөгшин хүн амьдрах ёсгүй гэсэн шиг гол асуудалд хэн ч анхаарлаа хандуулсангүй. Шинээр залууст болон ахмадад зориулсан хорооллуудыг барьж байгаа. Эхнээсээ ашиглалтад орсон ч би... | эдийн засаг |
Төгрөгийн сулрал үйлдвэрлэгчдийг дэмждэг Төгрөгийн ханш юунаас бүрддэг вэ? Онолоороо бол ханш нь үнийн хэмжигдхүүний нэг хэлбэр юм. Гадаадын ямар нэг валют, жишээлбэл, нэг америк долларыг худалдан авахад хэдэн төгрөг шаардлагатайг харуулсан хэмжигдэхүүн. Төгрөгийн ханш нь: Монгол улсын гадаад худалдааны цар хүрээ (гада... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтран ажиллана "Металс Монголиа 2013" олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Уулзалтыг нээж Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө, Монгол Улсын хөгж... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, Оюутолгойн гэрээг байгуулахад гар бие оролцсон зарим УИХ-ын гишүүдтэй өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд уулзалт ярилцлага хийхээр урилга хүргүүлээд байсан. Харамсалтай нь эрхэм гишүүний урилгыг “Хүлээж авлаа” гэсэн эрхмүүд товлосон цагтаа хүрэлцэн ирсэнгүй. Г... | эдийн засаг |
Үлгэрээс сэдэвлэсэн нь: Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Олсон шар тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг, - Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэж гэнэ. Тэгээд үнэг “Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавта... | эдийн засаг |
Мандалговь – Тавантолгой – Оюутолгой 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээн авлаа Үндэсний эрчим хүчний барилга угсралтын 40 гаруй компанийн инженерүүд хамтран ажиллажээ Шинэчлэлийн Засгийн газраас бүс нутгийг тасралтгүй, найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр ханга... | эдийн засаг |
Оюутолгой ХХК-ийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал өөрийн зорилтоо тодорхойлов Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел үйл ажиллагааныхаа зорилтыг хэрхэн тодорхойлсоноо өнөөдөр тайлагнав. Тэрээр дараахь дөрвөн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Үүнд, хөдөлмөрийн аюул... | эдийн засаг |
Манай улсын ирэх оны төсөв өнгөрсөн баасан гарагт батлагдлаа. Эрх баригчид 2014 оны төсвийг хуульд заасан хугацаанд нь амжиж батлах гэсэндээ ирэх оны төсвийн төслийг “илээд” л өнгөрөв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр УИХ-ын гишүүдийн цаг хугацаанд хавчигдан баталсан төсөв их л “шүүрхий” юм боллоо. Ам.долларын ха... | эдийн засаг |
-Хятадын хил дээр Монголын нүүрс овоолгоостой байсаар байна. Хэзээ тэр нүүрсийг зөөж, хэзээ энэ салбарыг урагш алхуулах вэ?- “Найман шарга” зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд /XI.16-17/ нэг ам.долларыг 1756 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкуудын албан ханш 1752 төгрөг байлаа. Зунаас хойш ам.долларын ханш байнгын с... | эдийн засаг |
Т.Ганболд: Хуримын бөгжөөс өөр алт үзээгүй зарим хүн энэ салбарыг хэт мэддэг болчих юм -Математик утга биш, эдийн засгийн өгөөжөө хараач ээ- Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой ярилцлаа. -Алтны ил тод байдлын тухай хуулийн төслөөс өмнө Алт ... | эдийн засаг |
Өртэй хүн өөдөлдөггүй гэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани өрнөөсөө салж, ашигтай ажиллах хүртлээ багагүй хугацааг туулахаар болжээ. Өнгөрсөн хоёр жил нүүрсээ өдөр шөнөгүй зөөгөөд ч өрөө дарж чадалгүй дахиад л шинэ онтой золгохоор болсноо тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм. С.Батболдын Засгийн газр... | эдийн засаг |
Засгийн газар УИХ-ын зөвшөөрлийг үл хайхран бонд гаргахаар судалж байна Манай улсын төсвийн алдагдал бүс нутгийнхаа хөгжиж буй орнуудтай харьцуулбал нэлээд өндөр байгааг Дэлхийн банк анхааруулжээ. Төсөвт тодотгол хийж өрийн хэмжээг ДНБ-ийн хоёр хувиас хэтрэхээргүй болгочихсон байхад ингэж дүгнэснийг зарим хүн ... | эдийн засаг |
Өмнийн говь дэд бүтэцтэй болтлоо өдий бололтой. Мөнгөтэй, мөнгөгүй байх нь гол шалтгаан нь биш. Чухамдаа тэнд шинэ төмөр зам барья гэвэл эхлээд эх орончидтой, нутгийн индиануудтай нь тохиролцох хэрэгтэй болох нь. Ингэж чадвал Засгийн газрын том мөрөөдөл биелнэ. Монгол Улс Хятад руу машинаар биш вагоноор нүүрсээ зөөдөг ... | эдийн засаг |
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж хэн бэ. Өрхийн үйлдвэрлэгчээс юугаараа ялгаатай юм бэ. Яагаад зөвхөн үйлдвэрлэгч гэж онцолдог юм бэ. Бичил бизнес эрхлэгч гэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээс ямар ялгаатай гэж хэмээн олон асуулт зөвхөн энэ сэдвийг тойрон эргэлддэг. Тэгвэл хуульд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдг... | эдийн засаг |
Эдийн засагт хөрөнгө оруулах үйлдвэрлэл нь чухамхүү заавал төрийн өмчит том компани, эсвэл уул уурхайн магнат бус хоёр хүний хөдөлмөрөөс бүтсэн оёдлын жижиг цехээс эхтэй юм. Гаргалгаа нь хүн бүр ажилтай, орлоготой байж, улсдаа татвар төлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. Энэ асуудлыг олон жил ярьсан ч бодит амьдрал дээр... | эдийн засаг |
Өмнөд далайн хар шуурганд дайруулсан Филиппинд иргэд нь гамшигт нэрвэгдэж байгаа мэдээ суваг болгоноор гарахад бүгд зүрх шимшрэн үзэж байна. Харин төсвөө танах тухай тархиа гашилгаж суусан надад үүнээс монголчууд бид яаж мөнгө хийж болох вэ гэх бодол төрөв. Олон улсын гамшгийн зах зээл дээр амжилттай ажиллаж болох ууда... | эдийн засаг |
2013 он дуусч, ирэх жил бид хэдий хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэглэх бол? Энэ жил бороо хур ихтэй зун, намар үргэлжилснээс ургацаа алдах вий гэсэн айдас мөн л иргэдийн дунд байлаа. Улсын хэмжээнд 173.6 мянган тоннын хүчин чадалтай хүнсний ногооны агуулах ажиллаж буй ажээ. Тэгвэл энэ жилийн ургацаар 292 мянган гаруй... | эдийн засаг |
Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байж эдийн засаг төрөлжиж, томоохон аж үйлдвэр сүндэрлэнэ. Тиймээс эл асуудал бидний амьдралд онцгой хамаатай. Үйлдвэржилтийн эрин үе эргэн ирж, улс даяараа үндэсний брэндийн эрэлд мордон буй энэ цагт жижиг, дунд үйлдвэрлэлд хөгжих нь зүй ёсны шаардлага. Үйлдвэржээгүй эдийн засаг эрсдэлд о... | эдийн засаг |
Замын ойролцоо саарал төмрөөр хуягласан агуулах байх. Ойртон очих тусам сэрүү татсан тэр агуулахад нийслэлчүүдийн жилийн хэрэгцээг хангах махыг нөөцөлсөн байгаа гэдгийг албаны хүн тайлбарлав. Энэ бол нийслэлийн нөөцийн махны бэлтгэл, худалдааг хариуцсан хоёр компанийн нэг болох “Баатарууд тэнгэр” ХХК-ийн Баянзүрх дүүрг... | эдийн засаг |
Новшийн улстөрчид, адгийн албан тушаалтнууд. Яг одоо Монголын улстөрчдөд хандаж ингэж хэлмээр байна. Тэдний эх захгүй хэрүүлээс иргэд залхаж байгааг дуулгамаар байна. Өнгөрсөн 20 жилийн турш Монголын улстөрчид ам хуурайгүй хэрэлдсэн. Үр дүн нь өнөөдрийн эдийн засагт ямар хожил авчирсан юм бэ. Хариулт нь, эдийн засгийн... | эдийн засаг |
Бизнесийн орчин, үйлдвэрийн хөгжил, төр засгийн бизнест оролцох оролцооны талаар Жижиг дунд үйлдвэрийн дарга асан, Жижиг дунд бизнесийн хөгжлийн төвийн тэргүүн Ц.Ням-Осороос цөөн асуултад хариулт авлаа. -Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зовоодог асуудал нь татварын орчин. Өнөөдөр энэ салбарт хууль эрх зүйн таатай ... | эдийн засаг |
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ онд хувьчлал огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл төрийн өмчит нэг ч компани хувьд шилжээгүй. Үүний шалтгаан юу вэ. Ирэх оны үндсэн чиглэл гарсан уу. Ямар ямар компанийг хувьчлах вэ? -Энэ онд хувьчлал явагдаагүй нь үндсэн чиглэл батлагдаагүйтэй холбоотой. 2014 оны... | эдийн засаг |
2014 оны улсын төсвийг батлаад сар шахам болох гэж байна. Зарим нь сайн төсөв болсон хэмээн магтаж байгаа бол зарим нь тааруухан төсвийг баталлаа хэмээн шүүмжилж буй. Тэгвэл энэ асуултад Сангийн сайд хариулт өгч, төсвийн задаргааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төсөв гэдэг амьдрал. Монголчуудын амьдрал төсви... | эдийн засаг |
Ч.Улаан: Өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд барих саналыг дахиж оруулна Сангийн яамнаас өчигдөр Монгол Улсын 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх оны төсвийн сайн болоод дутагдалтай талын талаар байр сууриа илэрхийлснийг “Ярилцах танхим” булангаараа хүргэж байна. -Монгол Улсын 2014 о... | эдийн засаг |
Болж өгвөл өвлийн цагт жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдийн эмч зөвлөв. Учир нь утаанаас болж ургийн гажиг нэмэгдсэн гэнэ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгааг харахад ураг өсөлтгүй болсон гэх оноштойгоор 2009 онд 202, 2010 онд 278, 2011 онд 480, 2012 онд 610 хүн эмнэлэгт хандсан байна. Тодруулбал, жирэмсэн гурв... | эдийн засаг |
Нэг үе эдийн засгийн хүндрэлд орсон, өр зээлд баригдсан гэж хэлэгдэж байсан Тавантолгойн орд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа сайжирсан таатай мэдээлэл сонсогдлоо. Энэ талаар ярилцахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урилаа. -“Эрдэнэс Тавантолгой” компани Бар... | эдийн засаг |
Утааг төр бууруулна гээд найдаад суух нь хэзээ мөдгүй живэх нь тодорхой болсон хөлөг онгоцон дээр амьдарч байгаатай адилхан болжээ. Өнгөрсөн жилүүдэд авсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс харахад Улаанбаатарын утааны асуудлыг төр дангаараа шийдвэрлэж чадахгүй нь нэгэнтээ ойлгомжтой болсон. Утаа жил ирэ... | эдийн засаг |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эрчим хүчний салбарын амин сүнс болсон цахилгаан, дулааны станцуудад нүсэр хэмжээний шалгалт хийсэн байна. Цахилгаан, дулааны хангамж ямар байгааг иргэд өөрсдөө маш сайтар мэдэрч буй. Цагтаа цонхоо онгойлгон өвөлждөг байсан орон сууц одоо “мөсөн хонгил” мэт болж, дулаан дамжуулах хооло... | эдийн засаг |
Гурил будаа, мах сүү, өндөг талх, цахилгаан, дулаан, ус, хүнсний ногоо, гутал хувцас, тамхи, чихэр гээд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цөөнгүй төгрөгөөр нэмэгдчихээд байна. Мянга таван зуун төгрөг байсан сүүг өнөөдөр 2300 төгрөгөөр худалдан авч байна. Орон сууцны үнэ зургадугаар сараа... | эдийн засаг |
Г.Оюунбаатар: "Ганц манай уурхай гэлтгүй Монгол улсын нүүрсний салбарт тогтоосон шинэ амжилт юм" Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяр тохиож буй энэ өдрүүдэд өмнийн говь дахь Ухаа Худаг уурхай оны төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн өндөр амжилтаар шинэ оноо угтаж байгаа юм байн... | эдийн засаг |
“Оюутолгой”-н ТУЗ-ийн хурал энэ онд хэд хэдэн удаа болж, шийдэх асуудлуудаар тоймтой шийд гаргаж чадалгүй байсаар жилийг үдэх болов уу гэсэн таамаглал хүн бүрт байсан биз ээ. “Оюутолгой”-н гадаад, дотоодын нийт 11 мянга гаруй ажилтан ажилгүй болж мэдэх хэмжээний олон асуудал гарсаар, түүнийг сүүлдээ албаныхан шийдвэрлэ... | эдийн засаг |
Эдийн засагт амин чухал хоёр хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, өчигдрөөс. Өнгөрсөн жил УИХ-аар Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх боломжоор хангаж чадвал Монголын эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж ч... | эдийн засаг |
Бидэнд урьдчилан тооцоолох боломж тун хомс. Валютын ханш өглөө сэрээд харахад өсчихсөн эсвэл буурчихсан байна. Ёстой л ой тоонд буумгүй үзэгдэл. Нэг өдөр буулаа гэхэд тун удалгүй эргээд л өсчихнө. Дан ганц наймаачдын бус иргэдийн сэтгэл зүй үүнийг дагаад үе үе амархан хямарчих юм. Өнгөрсөн оны есдүгээр сард төгрөгтэй т... | эдийн засаг |
-“Алтандорнод Монгол” ХХК шилдэг нөхөн сэргээгч компаниар шалгарлаа- Дэлхийн зах зээлд ойрын жилүүдэд гайгүй сайн байр суурьтай байх төлөвтэй байгаа уул уурхайн бүтээгдэхүүний нэг бол алт. Монголд алтны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд уналтанд орж, бусаар ченжүүдийн гараар дамжин гадаадад гарсаны улмаас Төв банкиндаа ханга... | эдийн засаг |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас импортоор зуун мянга хүртэлх тоннын буудай импортлохын тулд НӨАТ болон бусад татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-аас ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагч Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -100 мянган тонн улаанбуудай импортлохын тул... | эдийн засаг |
Өчигдрөөс “Жаст ойл” компани Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь бүх шатахуун түгээх станцаараа зарж байгаа АИ-92 авто бензин, дизелийн үнийг 40 төгрөгөөр нэмсэн байна. Газрын тосны газраас энэ талаар тодруулахад Увс, Баян-Өлгий аймагт “НИК, Магнай трейд” компаниуд АИ-92 авто бензин, дизелийн түлшээ 40 төгрөг... | эдийн засаг |
Арав гаруйхан хоногийн дараа монголчуудын үндэсний их баяр наадам болно. Урьд нь цаг цагт нэг цаддаг Цагаан сараар нэг цаддаг байсан бол өдгөө цаг цагт нэг шатдаг, Цагаан сараар цөм шатдаг болж хувираад байгаа. Ууц идээнээс эхлээд бууз, бэлгэ сэлт гээд Цагаан сараар дор хаяж хамгийн багадаа нэг сая төгрөг зарцуулдаг б... | эдийн засаг |
Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.ОТГОЧУЛУУТАЙ ярилцлаа. -Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн орлогыг голлон бүрдүүлдэг нүүрсний экспорт багасч, үнэ ч тогтворгүй байлаа. Энэ жилийн хувьд үнэ, нийлүүлэлтийн тал дээр ямар байх төлөв ажиглагдаж байгаа вэ? -Ол... | эдийн засаг |
МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. 2014 онд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ, хүлээлтийн байдалд орсон улс орны эдийн засагт ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ зэрэг эдийн засгийг тойрсон олон асуултад тэр хариуллаа. -Өнгөрсөн жил эдийн засаг сайнгүй байсан болохоор 2014 онд байд... | эдийн засаг |
Монголын эдийн засаг томуу тусчихаад байгаа. Энэ нь гэнэтийн өвчлөл гэхээсээ илүү олон жилийн турш дархлаагүй явж ирсний урхаг юм. Өмнө нь Орос найтаавал Монгол томуу тусдаг байсан бол өдгөө Хятад ханиах төдийд манай улс хатгаа тусдаг байдал ердийн үзэгдэл болжээ. Гайхаад байх шалтгаангүй нь Монголд дархлаа тогтоох эм ... | эдийн засаг |
Энэ УИХ-ыг ер ойлгохоо байлаа. Хэний ч мэдээжийн хэрэгтэй тустай хууль батлах болохоор хэдэн тийшээ харчихна. Хэрэггүй нь бүгдэд ойлгомжтойг болохоор яаж ийгээд, хулгай нууцаар, өнгө зүсийг нь хувиргаад ч болов батлах гэж чармайна. Засгийн газрын гишүүдийг “дан дээлтэй” байлгах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан, УИ... | эдийн засаг |
“Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Давосын чуулга уулзалт өнөөдөр /I.22/ Швейцарьт эхэллээ. Олон орны төр засгийн тэргүүнүүд, нөлөө бүхий бизнесмэн, олон зуун сэтгүүлчдийг нэг дор цуглуулан хуралдаж буй дэлхийн эдийн засгийн форум ирэх... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 295 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 01-р сарын 27-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 903 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монг... | эдийн засаг |
“Ямар сайхан байр вэ?. Коридорыг нь хардаа, яасан сайхан том юм бэ. Угаалгын өрөөг нь та харав уу, их уужуу юм”. “Харлаа харлаа, унтлагийн өрөө, зочны өрөө, хүүхдийн өрөө өөлөх юм алга, саруулхан том цонхтой, зай талбай ихтэй. Болдынх хоёр өрөө байр 120 сая төгрөгөөр авсан хэр нь умайсан юм байсан. Гэтэл энэ байр дэргэ... | эдийн засаг |
Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүний нэг сүүний үйлдвэрлэл өнгөрсөн жил өссөн талаарх мэдээллийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан хэллээ. Өнгөрсөн жилийн байдлаар 63.1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь 2012 оныхтой харьцуулахад 18.6 хувиар өссөн байна. Үйлдвэрлэл өссөн ч улирлаас хамааралтай сүүний үй... | эдийн засаг |
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.01.28 / хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нар жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж аху... | эдийн засаг |
Ойрын жилүүдэд дэлхийн гангийн хэрэгцээ 50 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн таамгыг олон улсын шинжээчид өгч буй. Монголын эдийн засгийг бүхэлд нь эрчимжүүлнэ гэх найдварыг тээн байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үйл явц ямар байгаа талаар сүүлд сураг тасраад байсан юм. Ингэхдээ аж үйлдвэрийн паркад дагалдах хэд х... | эдийн засаг |
Монгол Улсын Эрчим хүчний яам Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт Эрчим хүчний сайд М.Сономпил, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа. ЭХЯ-наас МЭХИХ-той хамтран ажилласнаар эрчим хүчний алдагдалгүй үнэ тарифыг тогтоох, эр... | эдийн засаг |
Уул уурхайн яам сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг хийж, салбарынхаа нөхцөл байдлын тухай мэдээлэл өгдөг юм. Энэ жилийн анхны хурал өнөөдөр болж, яам, харьяа агентлагуудын удирдлагууд оролцсон бөгөөд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хурлыг удирдлаа. Хурлаар салбарын онцлох үйл явдлаар Төрөөс эрдэс баялгийн салбарт б... | эдийн засаг |
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг УИХ-аар батлаад удаагүй байна. Хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг орон нутгаас олгох юм. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж, таслан зогсоох эрхийг хуулиар орон нутгийн удирдлагуудад олгосон. Уг ашигт малтмалын хайгуулын... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. -УИХ-аар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон малчдыг тэтгэвэрт хамруулах гэх мэт төсөв шаардагдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Зарим нь халамжийн шинж чанартай. Мөн цалин, тэтгэврийг нэм гэсэн шаардлагыг Засгийн газарт өгөөд байгаа. Төс... | эдийн засаг |
Хэдхэн цагийн дараа усан могой жил улиран одож, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу модон морь жил айлчилан ирнэ. Улиран одож буй хар усан могой жилийн өнгийг зурхайчид ерөнхийлөө тогтворгүй хэмээн дүгнэж байсан билээ. Нууцлаг, хувирамтгүй жил. Тодруулбал, жилийн махбодь нь ус, өнгө нь хар болохоор энэ жилд хүнийг т... | эдийн засаг |
Капитал банк 2014 он гарсаар Улаанбаатар хотын Найман шарга худалдааны төв, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт салбар нэгжүүдээ шинээр нээсэн бол 2014 оны 01 дүгээр сарын 27-ны билэгт сайн өдөр ийнхvv Их Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн төвд шинэ салбар нэгжийнхээ үүд хаалгыг нээлээ. Чингис хот, ... | эдийн засаг |
“Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн тоног төхөөрөмжийг сайжруулан уурын турбинуудын тохируулгын системийг электрон-гидравлик системээр сольж шинэчлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тохиролцжээ. Хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 42.5 сая... | эдийн засаг |
Мах бэлтгэлд ашиглаж буй мал сүргийн харьцааг ойрын жилүүдэд тэнцвэржүүлэх тал дээр анхаарахаар болжээ. Ингэхдээ хонины мах бэлтгэлийг багасгаж, бусад малын мах бэлтгэлийг нэмэгдүүлэх юм байна. Өнгөрсөн жил нийт мах бэлтгэлийн 53.3 хувийг хонь, 38.4 хувийг ямаа, 5.4 хувийг үхэр, 2.5 хувийг адуу, 0.4 хувийг тэмээний ма... | эдийн засаг |
Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдэд санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, хөрөнгийн зах зээлд арвин туршлагатай, ял шийтгэлгүй, санхүүгийн хүндрэл... | эдийн засаг |
Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ хүрээнд Төрийн өмчийн хороонд Хөдөлмөрийн дотоод журамд шинээр тусгах, өөрчлөх шаардлагатай асуудлын талаар санал авахаар болсон байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхтэй зэрэгцээд хөдөлмөрийн харилцаанд тулгарч буй асуудлыг өөрч... | эдийн засаг |
Малчид тал хээр газар малаа туугаад л, хааяа хотоор ирж, түүхий эдээ зарна, ойр зуурын хэрэглээгээ базаана. Ийм цаг ард үлдэх болж байна гэх юм. Мал аж ахуй чухам цаг агаарын байдлаас шууд хамаарч, малчид сар бүрийн тогтмол орлогогүй учраас банкны төрөл бүрийн зээлд хамрагдахад хэцүү, дундаж хэмжээний малчин үл хөдлөх ... | эдийн засаг |
Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгааг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас эхлүүлээд байгаа юм байна. Энэхүү судалгааны дараа эмзэг бүлгийн өрхөд хүнсний талон олгох ажлыг эхлүүлэх ажээ. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх “Хүнсний талон” хөтөлбөр т... | эдийн засаг |
Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт 2014 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Азийн Супер Грид, Гобитек Олон улсын хуралд оролцож нийт 400 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө илтгэл тавилаа. Тус хурлын үеэр Япон Улсын 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой... | эдийн засаг |
Татварын ерөнхий газрынхан 2014 оныг их үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тус газрынхан хувь хүн болоод компаниудын гудсандаа нуусан хөрөнгийг ил гаргахын тулд бүхий л хүчин чадлаа 100 хувь дайчлан ажиллах гэсэн. Мэдээж, үүний тулд татварын эерэг бодлого хэрэгтэй. Өнгөрсөн намрын чуулганаар Татварын баг... | эдийн засаг |
Хэдхэн жилийн өмнө улсын төсөв нь 200 тэрбумд эргэлдэж байсан төсөв өнөөдөр хэдэн их наядаар тоологдох болж, уул уурхайн баялаг Монгол Улсыг дэлхийн баячуудын эгнээд авчирна гэгдэж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш эдийн засагт дутагдаж байгаа мөнгийг хаанаас олох, суларсан валютын ханшаа хэрхэх гэх мэт үйлдэл дээр ... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын санг Хөрөнгө оруулалтын сан болгох уу? Тогтмол цалин, орлоготой иргэн бүр сар тутам нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, хувийн бизнес эрхэлдэг хүн ч сар тутам сайн дурын даатгалд хамрагдах болжээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хэмжээгээр нь төлдөг ч үүнээс гад... | эдийн засаг |
Морин жилийн босгон дээр Засгийн газар ахмадууддаа нэгэн бэлэг барихаар зэхжээ. Учир юу хэмээвэл тэтгэврийг 12-28 хувь хүртэл нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баярын дараа буюу хоёрдугаар сарын 3-нд ажил цуглаж, тэтгэврээ авахад таны тэтгэвэр дээр уг нэмэгдэл нэмэгдэж орсон байхаар зохицуулжээ. Харин халамжийн... | эдийн засаг |
Манай улс жилдээ 10-11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, дөнгөж 20 орчим хувийг боловсруулдаг байна. Үүний 20-30 хувиас эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг ажээ. Бусад үлдсэн дийлэнхийг урд хөршийн ченжүүдэд худалддаг бөгөөд нэмүү өртөг шингээж чадаагүй түүхий эдээ ингэж худалдаад, эцсийн бүтээгдэхүүнийг нь бид өөрсдөө өндөр ү... | эдийн засаг |
Ойрын хугацаанд нүүрсний салбарт өөдрөг ирээдүй харагдахгүй байгаа юм. Шинэ оны дараахан нүүрсний компаниуд тэг зогсолт хийсэн нь 2014 онд Монгол Улс нүүрсний салбарынхаа орлогоор амь зуух нь талаар өнгөрч буйг харууллаа. Монгол нүүрсээр баян, 150 тэрбум тонноор нөөц нь хэмжигддэг. Тэгвэл нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10... | эдийн засаг |
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн төв байр Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (IAEA) төлөөлөгчид Иранд очсон тухайReuters агентлаг дамжууллаа. Тэдний айлчлалтын зорилго нь “зуучлагч зургаа” ба Ираны хооронд Женевын хэлэлцээрийн дагуу тохиролцсоныг хэрэгжүүлэх асуудөл юм. IAEA-гийн төлөөлөгчид нэгдүгээ... | эдийн засаг |
Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Тус уурхай нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах бөгөөд Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц болох юм. Станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцсон.... | эдийн засаг |
ОХУ-ын эдийн засаг, санхүүгийн мэдээллийн “Коммерсант” сэтгүүлийн мэдээлснээр тус улсын Засгийн газар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын асуудлаар харилцан туслалцах конвенцид нэгдэх замаар оффшор бүсүүдтэй хамтран ажиллахаар зэхэж байгаа юм байна. Энэ конвенцид нэгдсэнээр ОХУ-ын татварын ал... | эдийн засаг |
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулж, хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлжээ. Тухайлбал, “Монгол металл майнинг” компанийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай суман дахь Худаг байшинт гэх талбайг бүхэлд нь “Фокусметал Майнинг” компанид шилжүүлсэн бол “Баян-Өндөр Инвест... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр томилсон талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Хяналтын зөвлөлийн даргаар Равсалын Ринчинбазар, гишүүнээр Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Агваандоржийн Өнөржаргал, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг... | эдийн засаг |
Яг одоо л сүү уумаар байна. Утааны хордлого тайлах ганц бүтээгдэхүүн нь өнөөдрийн хувьд сүү болчихоод байна шүү дээ. Тиймээс сүү ууж хороо тайлахыг хүсч байна. Эмээ маань өдөр болгон сүүтэй цай уухгүй бол даралт нь нэмэгдчихдэг. Гэтэл сүүний үнэ нэмэгдсэн. Дор хаяж 500 төгрөгөөр сүүний үнэ өссөн байна лээ. "Ногоон"-ы ... | эдийн засаг |
-Нүүрсний экспорт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15 хувиар буурлаа- Ирэх жилийн эдийн засгийн өнгийг эдийн засагчид таатайгаар хэлэхгүй байгаа. Улсын гол орлогыг авчрагч нүүрсний экспортыг ч салбарынхан иймээр төсөөлж буй ч ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 31 сая тонн гэдгээр зорьж байна. Бодит байдал дээр Засг... | эдийн засаг |
Тавантолгойн ордоос нүүрс олборлон экспортолдог "Тавантолгой" хувьцаат компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэн ялалт байгуулжээ. Ингэснээр тус компанийн коксжих нүүрсний нөөц 70 сая тонн болж, бараг хоёр дахин нэмэгдсэн аж. “Тавантолгой" компани энэ оны аравдугаар сард БНХАУ-ы... | эдийн засаг |
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 12 сарын 01-нийг дуустал 3 өдөр "МИШЭЭЛ ЭКСПО" төвийн үзэсгэлэнгийн тан... | эдийн засаг |
Уул уурхайн баялаг угийн л шавхагдах баялаг гээд ухахгүй, үйлдвэрлэхгүй орхино гэдэг өрөөсгөл. Тиймээс салбарын хэмжээнд хууль тогтоомжоор зохицуулах гэж хичээн ихээхэн хүлээлт, найдвар үүсгээд байна. Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” сэдэвт хурлыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 13 дахь удаагийн хурал ... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 27 хувьцаат компанийн 31737 ширхэг хувьцааг арилжжээ. Долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийт 121 хэлцэл хийгдэж, нийт 50 сая 71 мянга 32 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна. ТОП-20 индекс 16736.67 нэгж болж, өмнөх өдрөөсөө 126.57 нэгжээр буюу 0.76 хувиар өсчээ. Энэ... | эдийн засаг |
“Малгай” хууль гэж яригддаг ч “харанхуй” гэж нэрлэгдтлээ олны шүүмжлэлийг дагуулсан нь Ашигт малтмалын тухай хууль. Анх 1997 онд батлагдаж, 2006 онд шинэчлэн баталсан бол цаг үеийн шаардлагаар, гадаад, дотоодын зах зээл, нөхцөл байдлаас шалтгаалж одоо дахин шинэчлэн батлахаар болоод УИХ-аас хүлээлттэй байна. Нэг нь нөг... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар дамжуулж тухайн сарын хугацаанд геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Уул уурхайн яамны хэмжээнд Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 171 ажлын хэсэг байгууллагдан ажилласнаас 78 ажл... | эдийн засаг |
Одоогоор дэлхийд 100 орчим үнэлгээний томоохон агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Харин тэдний дундаас 1913 онд Нью-Йорк хотод үйл ажиллагаагаа эхэлж байсан Fitch Ratings хэмээх олон улсын агентлаг хамгийн нэр хүндтэй нь бөгөөд бүтэн зууны турш үнэлгээний чиглэлээр дагнан ажиллаж байгаа билээ. Саяхан тус агентлагаас ... | эдийн засаг |
Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан Дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил дуусч, 2013 оны 1... | эдийн засаг |
Монгол Улс гурван мянган тонн алтны нөөцтэй гэдэг. Тодорхой бус, итгэл үнэмшилгүй сонсдох энэ тоо нь тойм төдий. Нарийвчилсан судалгаа, хайгуулыг хөрөнгөтэй компаниуд хийж чадахаас жижиг компани, хувиараа алт олборлогчид хийх боломжгүй. Алт хайгуулын салбарт гай барцад их, хайгуулын явцад хөрөнгө мөнгө их шаарддаг, хуу... | эдийн засаг |
1990-ээд оноос ү йлчл үү лэгчид болон ашиг орлогоороо ямагт тэрг үү лсээр байсан видео т ү рээсийн Blockbuster компани б ү х салбар дэлг үү рээ хаахаар болсоноо зарласан байна. Хэдийгээр ийм т ө рлийн ү йлчилгээний салбар хумигдмал байсан ч 1990 оноос ө дийг х ү ртэл ү йл ажиллагаа явуулсан цорын ганц компани байсан юм... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.