news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Дэлхийн хүн амын тавны нэгийг эзлэх өмнөд хөршөөс өөр сонголт бидэнд үлдсэн үү. Иргэдийнх нь банкин дахь нийт хуримтлалын хэмжээ найман их наяд юань хүрээд буй саахалт айлаас Монголын эдийн засаг хэрхэх нь хамаарах гээд байна. Өмнөд хөрш хилээ хаалаа гэхэд Монгол хэцүүдэх ийм нөхцөл бүрдсэн. Тиймээс том гүрний амбийц ж... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хөгжлийн банкн... | эдийн засаг |
Ирэх наймдугаар сарын 1-нээс урьтаж иргэд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд хамрагдахыг хичээн дор бүрнээ зүтгэж байгаа ч төрийн албаныханы хүнд сурталд чирэгдэх болов. Нийслэлийн иргэд асар их дараалалтай нүүр тулан байж харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бич... | эдийн засаг |
-Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага уг зээлийн асуудлаас үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн юм байна- “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх... | эдийн засаг |
Монголчууд 40 сая мянган малтай хэрнээ мах, сүү гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ өндөр, зарим үед гаднаас импортоор авдаг. Тэгвэл сүүний тухайд ирэх жилээс гаднаас хуурай сүү импортлохгүй байх, дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой тухай салбарынхан нь хэлж байна. Үүний тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжү... | эдийн засаг |
Бүхнийг Чингисээр нэрийдэх хийрхэл үргэлжилсээр. Үүний цаана улс төр, эдийн засгийн аюулгүй байдлын хувьд Монгол Улс үнэхээр “цээжээ дэлдэх” хэмжээнд байж чадаж байгаа билүү гэсэн эргэлзээ төрж байна. “Саусгоби сэндс”-ийн захирлаар монгол хүнийг томиллоо гэсэн баярт мэдээг өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Тэрхүү ш... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилт Өмнө олгосон ипотекийн зээлээс 775.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12979 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 367.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүү... | эдийн засаг |
Шаар хагарахаа дөхөхөөр томордог шиг шинэ, хуучин байрны үнэ дэндүү гэж тодотгож болохуйцаар өсч байна. Зах зээлд дөнгөж нэвтэрч эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоог энэ удаад Засгийн газар, Төв банк хүч хавсран эрэлт, нийлүүлэлтийг давхар дэмжиж байгаа ч одоогоор орон сууцны метр.квадратын үнийг хазаарлаж чадахгүй бай... | эдийн засаг |
Хадгаламж банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсантай холбогдуулан Монголбанкнаас өнөөдөр албан ёсны мэдээлэл өгөхөөр болсон байна. Салбар нэгж, орон нутагт хүрээгээ тэлсэн байдал зэргээрээ Хаан банкны дараа ордог Хадгаламж банкийг төрийн банктай нэгтгэх болсон н... | эдийн засаг |
Зургаан хувиар зээл авах гэж материалаа бүрдүүлж өгсөн ч зээлээ авч чадаагүй олон хүн бий. Тэдний зарим нь өнгөрсөн хавар өлсгөлөн зарлахдаа тулсан. Тэдгээр хүмүүс найман хувийн зээлд хамрагдсан уу гэдгийг эргэн тодрууллаа. Анх залуу гэр бүлд хаяглан гаргаж байсан зургаан хувийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр ор... | эдийн засаг |
Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 776.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
-Энэхүү нөхцөл байдал нь банк, санхүүгийн салбарт цочрол өгөхгүй, харилцагчдыг үймүүлэхгүй байх хувилбараар асуудлыг шийдлээ гэсэн үнэлгээг Монголбанкинд авчирч байна- “Хадгаламж” банкны үйлчилгээ бусад арилжааны банкуудынхаас юугаараа ялгаатай байсан бэ? Тэтгэвэр, тэтгэмж олгох, төрийн халамжийн болон бусад үйлчилгээг... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 617.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 9142 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 262.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 112.1 тэрбум төгрөгийн орон су... | эдийн засаг |
“Анхны хадгаламжаа энэ банкинд нээж байлаа” гэсэн МУГЖ Л.Цогзолмаагуайн нүүр дүүрэн инээмсэглэлтэй сурталчилгаагаар бидний оюун санаа, сэтгэлд ойрхон байдаг болсон банк бол “Хадгаламж” банк. Би энэ банкны харилцагч биш. Гэхдээ хүүхдийн 20,000 төгрөгийг авах, орон сууц цахилгааны мөнгөө төлөх гээд амьдрал ахуйнхаа үүргэ... | эдийн засаг |
Дэлхий дээр 85 их наяд ам.долларын Засгийн газрын бонд байдаг гэсэн статистик бий. Үүнд, Монгол Улсаар овоглосон 1.5 тэрбум, 580 сая ам.долларын бонд тус тус багтаж буй. Бонд өрийн нэг хэлбэр боловч хөгжлийн бас нэг гарц. Тиймээс бондын ханш унах нь ирээдүйд төлөх бидний өр өсөхийн сацуу гадны хөрөнгө оруулалт зайгаа а... | эдийн засаг |
МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн Засгийн Онолын тэнхим Дани Улсын Аархусын Их Сургуулийн Экономиксийн багш, доктор Т.Норовсамбуу, Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхмийн багш, доктор Д.Лхагвасүрэн нартай хамтран “ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ II ФОРУМ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 7 сарын 2-3... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 100 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 550 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэ... | эдийн засаг |
Өчигдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэх шийдвэр гаргасан. Хадгаламж банкны харилцагчдын хувьд энэ мэдээг сонсоод хадгаламжиндаа санаа зовсон нь мэдээж. Миний бие мөн хадгаламж банкинд данстай, хэдэн төгрөгний хадгаламжтай тул мөн л битүүхэн эмзэглэж байлаа. Өчиг... | эдийн засаг |
Иран хэд хоногийн өмнө Ойрхи Дорнодод анхных болох Бушерийн атомын цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулснаа мэдэгджээ. Энэ тухай Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдун Абасс Давани Москвад байхдаа РИА Новости агентлагт мэдэгдсэн байна. Атомын цахилгаан станц мянган мегаваттын хүчин чадлаар ашиглагд... | эдийн засаг |
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлснээр хуучин байрны үнэ тэнгэрт хаджээ. Ердөө нэг өрөө хуучин байр худалдан авахын тулд 34 сая төгрөгийн зээл авах шаардлагатай болох нь. Байршлыг нь сонирхвол, Ханын материалд учраас хамгийн бага үнэтэй байгаа нь энэ аж. Хотын төв рүү дөхөх тусам үнэ ча... | эдийн засаг |
Тэлмэний дулааны цахилгаан станц барих Концессийн гэрээнд гарын үсэг зурлаа Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100 мВт-ын хүчин чадалтай дулаан цахилгаан станц барих шинэчлэн төгөлдөржүүлсэн Концессийн гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр нар гарын үсэг зурлаа. Эр... | эдийн засаг |
-Оюутолгой бүтээгдэхүүн борлуулалтын талаарх мэдээллээ Монголын талын ТУЗ-ийн гишүүдэд өгөөгүй байгаа гэж Засгийн газраас мэдэгдэв- Оюутолгой баяжмалынхаа дээжийг дэлхийн зах зээлд гаргах нь гэсэн мэдээ эхлээд баяр төрүүлж байсан бол байн байн хойшилсоор сүүлдээ доог тохуу мэт сонсогдох болов. Монголын говийн баялаг “M... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн биржийн 12 дахь долоо хоногийн арилжаагаар нийт 8.88 тэрбум төгрөгийн 15473 богц /1богц=10 кг/ ноолуур арилжжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн хамгийн өндөр дүнтэй арилжаа зургаадугаар сарын 25-ны өдөр 2.66 тэрбум төгрөг, хамгийн бага дүнтэй арилжаа мөн сарын 27-ны өдөр 1.58 тэрбум төгрөг байв. Мөн өнг... | эдийн засаг |
“Т ө р өө с эрдэс баялгийн са лбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын т ө сл ийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны ө н өө дрийн /2013.07.02/ хуралдаанаар хэлэлцлээ. Тогтоолын т ө слийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан. Ер ө нхийл ө гчийн Тамгын газраас боловсруул... | эдийн засаг |
Гаалийн харилцаанд оролцож буй бүхий л хүмүүст гаалийн татвар, тарифтай холбоотой үйл ажиллагааг сурталчлах, зорчигчийн гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд тавих хяналтыг сайжруулж, татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдрөөс эхлэн энэ сарыг дуустал “Зорчигч” аяныг зохион ... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа өнөө үед томоохон худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байна. Эдгээрээс уул уурхай, барилга, зочид буудал, нийтийн хоол, хүнсний хангамжийн үйлчилгээ (катеринг)-ний салбарынхан дийлэнх хувийг эзэлдэг. Ялангуяа уул уурхайн салбарынхныг дотоодын эх үүсвэрээс бүтээгдэхүүн, үйлчил... | эдийн засаг |
Монголчууд улс төрийн сонголтоо хийчихлээ. Одоо эдийн засаг, геополитик, хөгжлийн арга замын хувьд дахиад л түүхэн гэмээр том сонголтын өмнө ирчихээд байна. Энэ нь Оюутолгойгоор тоглох уу, эсвэл энэ талаар ард түмний өмнө хариуцлага хүлээж буй УИХ-д даатгачихаад эдийн засгийн өнөөгийн амжилтаа тогтвортой хадгалж үлдэх ... | эдийн засаг |
Нэгэн үеийг бодвол нийслэлд өндөр барилгууд олноороо баригдаж эхэлсэн. Улсын хэмжээний хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байсан Дарханы 16 давхар барилгыг хол хаясан 24, 25 давхар байшингийн суурийг хэдийнээ тавиад байна. “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн дагуу нэгдүгээр ангиллын ба... | эдийн засаг |
-Арьс ширний урамшуулалд нийт 40 тэрбум төгрөг төсөвлөжээ- Засгийн газраас малчдад болон мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал олгодог болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Цаашид ч арьс, ширэнд мөн ийм жишгээр урамшуулал өгдөг болох тухай асуудал Засгийн газрын тогтоол гарснаар эцэслэ... | эдийн засаг |
Дэлхийн нийтээр дагаж мөрдөж буй стандартаас гадна улс орны хэмжээнд мөрддөг дотоодын стандарт гэж бий. Манай улсын хувьд даган мөрддөг стандартын тоо хэмжээ дэндүү олон төөрч будилахад хүрснийг мэргэжлийнхэн хэлдэг. Тэгвэл дагадаг, дагахыг шаарддаг хүмүүс нь төөрсөн тэр олон стандартыг цэгцлэхээр болжээ. Шадар сайдаар... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн дийлэнх хэсэг болох дундаж орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлж буй ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнгөрөгч сараас олгож эхэллээ. Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж буй нь монголчууд эх орондоо сайхан амьдрахад нэг алхам урагшилсан түүхэн мөч. Харин үү... | эдийн засаг |
Сайхан хотдоо сэтгэл тэнэгэр амьдрах чин хүсэлтэй нийслэлчүүддээ зориулан Худалдаа, хөгжлийн банк Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж, эхний ажлууд эхэлж байна. Нийслэлийн Засаг даргын санаачлан зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл”-ийн хүрэ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 53 брокерийн компани зохих шимтгэлийг төлөхгүй, алдагдалтай ажиллаж байна гэсэн шалтгаанаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь түтгэлзүүлсэнийг брокерийн компаниуд эсэргүүцэж байна. Учир нь Монголын хөрөнгийн биржид шинэчлэл хийх зорилгоор Лондонгийн "Миллениум ай ти" системийг нэвтр... | эдийн засаг |
Найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай иппотекийн зээл олгож эхэлсэн нь мөнгө, санхүүгийн гэхээсээ нийгмийн үр өгөөж, өрөм тостой, эдийн засгийн өсөлт хэмээх хүйтэн статистик тоо иргэндээ хаяглан хүрэх, айлын хаалгаар орж наалдах “хувьсгал”-ын шинжтэй үзэгдэл болно. Монгол орон нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээ... | эдийн засаг |
Иргэний эрүүл мэндийн даатгал гэж юу вэ ? Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусла... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээг танилцуулж байна. Хөтөлбөр хэрэгжсэн эхний гурван хоногт: Өмнө олгосон ипотекийн зээлээс 526.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 3492 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, ... | эдийн засаг |
Хуулийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгын нууц дансаар “гүйсэн” их мөнгөний эх үүсвэрийг тодруулахаар толгой өндийх завгүй ажиллах завсар УИХ-ын дарга Төв банкныханд хамаарах мэдэгдэл хийгээд амжлаа. Тэр нь Монголбанкны Санхүүгийн мэдээний алба яагаад тэр их мөнгөний гүйлгээг хянасангүй, хариуцлага... | эдийн засаг |
Галт тэрэгний нэг замыг гаталж нөгөө талд зогсоо вагон руу орох гэж доогуур нь шурган амь дүйдэг байсан цаг саяхан. Тэгвэл нийслэлд анх түрүүн нүхэн гарц байгуулан зорчигчдын эрүүл мэнд амь насыг хамгаалж байсан бол өнгөрсөн онд Дархан-Уул аймагт мөн нүхэн гарц байгуулсан. Харин энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хотыг... | эдийн засаг |
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин цахилгаан станц өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр 10.30 цагт Төв аймгийн Сэргэлэн суманд Салхитын хөндийд болох бөгөөд энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алт... | эдийн засаг |
ХХБ харилцагчдаа 8 хувийн зээл рүү ШИМТГЭЛГҮЙГЭЭР шилжүүлж дууслаа Худалдаа, хөгжлийн банкинд орон сууцны зээлтэй 8000 гаруй харилцагч байдаг. Тэдгээр харилцагчдаас 8 хувийн хүүтэй зээл рүү шилжих шаардлагыг хангасан 3000 орчим харилцагчдаа ямар ч шимтгэлгүйгээр шилжүүлж дууслаа. Гар утсандаа мессежээр болон утсаар зээ... | эдийн засаг |
Монголд хамгийн том, урьд өмнө байгаагүй хэмжээний салхин цахилгаан станцын нээлт боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх газар байгуулж, өнөөдөр анхных нь хөдөлгүүр эргэж эхэлсэн тус станцыг Монголд сүүлийн 30 жилд ашиглалтад оруулж байгаа хамгийн том эрчим хүчний эх үүсвэр гэж тодотгож байна. Жишвэл ТЭЦ-4, Т... | эдийн засаг |
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацаат зээлийг арилжааны банкууд иргэдэд олгож эхэлснээр зарим барилгын компаниуд барилгынхаа үнийг нэмж буй тохиолдол гарч буй аж. Энэ талын гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олноор ирэх болсон юм байна. Тиймээс Засгийн газартай 100 мянган айл орон сууц х... | эдийн засаг |
Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ энэ оны тавдугаар сарын эцсээр унци тутамд 1,387.8 ам.долларт хүрснээр жилийн өмнөхөөс 11.1 хувиар, өмнөх сараас 6.0 хувиар буурсан тухай Төв банк эдийн засгийн тоймдоо дурдлаа. Харин үүнээс хойш энэ зургадугаар сард алтны ханш бага зэрэг өссөн ч дэлхийн эдийн засагчид цаашдаа алтны хан... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 1439.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 20 сая ам.доллар, 234.60 төгрөгийн хаалтын ханшаар 95.5 сая юань тус тус худалдсан байна. Харин своп хэлцлээр банкуудад 21... | эдийн засаг |
Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа. -Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр багагүй хугацаанд "дуншиж" байж гарч байна. Хүүгийн төвшин бага гэдэг утгаараа иргэдэд ч хүлээлт үүс... | эдийн засаг |
Дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 18 хүртэлх 49 хоногт юанийн ам доллартай харьцах ханш 2005 онд валютын тогтолцоонд өөрчлөлт оруулснаас хойшхи 22 удаагийн шинэ рекордыг тогтоосон байна. Энэ нь нэг талаар Хятад иргэдийн гадаадад гарч жуулчлан, тансаг эдлэл хэрэгслийн хэрэглээг өсгөж, нөгөө талаар Хятадын экспор... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарыг дэмжих, иргэдийг орон байртай болгох зорилгоор арилжааны банкуудтай хамтран урт хугацааны, жилийн найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос олгож эхэлсэн. Цалинтай бол байртай болох боломжийг нээж өгч буй энэ зээлийг иргэд сайшаан хүлээж авсан ч хуучин, шинэ ялгалгүй... | эдийн засаг |
8 хувийн хүүтэй зээл эхний 7 хоногт Цалинтай бол байртай Жилийн 8, сарын 0,7 орчим хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, дундаж орлоготой айл өрхөд зориулсан зээл нийгэмд цоо шинэ давалгаа үүсгэв. Монголбанк нэг их наяд орчим төгрөгийг орон сууцны зээлд зориулан нийлүүлж, хүмүүс материал бүрдүүлж, банк руу очицгоож байн... | эдийн засаг |
Эдийн засгийн реформ гэж нэрлэгдээд байгаа ипотекийн найман хувийн зээлийг энэ долоон хоногоос олгож эхэлснээр банкуудын ачаалал илт нэмэгдэж, бүр амралтын өдрүүдэд зарим банк ажиллахаар болж буй. Тухайлбал, банкууд иргэдийн 9.7 мянган утасны дуудлага, 1131.1 мянган мессежэд хариу өгч, 8426 иргэнтэй биеэр уулзаж лавлаг... | эдийн засаг |
Ярилцсанд баярлалаа. С.БАЯРАА | эдийн засаг |
"Тэрбумаас дээш борлуулалтаа тайланд тусгадаггүй хүмүүсээс далд эдийн засгийг хайх хэрэгтэй" Татвар та бидний амьдралд ямар хэрэгтэйг нурших нь илүүц биз. Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон татвар нь төрд ашигтай байхын зэрэгцээ татвар төлөгчдөд ч ээлтэй байх талаас ихээхэн анхаарч байгааг Та... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, мэргэжилтэн н.Энхбаатар, МСҮТ-ийн захирал болон албаны хүмүүс Герман улсын Лайпцик хотод айлчилж, тус улсын мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцлаа. Манай төлөөлөгчдийг Лайпцик хотын Гар үйлдвэрлэгчдийн танхимийн Ерө... | эдийн засаг |
Уул уурхайн салбарт үнийн уналт газар авсаар. Үүний тод жишээ нь нүүрс. Хил дээрх нүүрсний экспорт зогсонги байдалд орсон нь төсвийн орлогоос гадна иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөв. Энэ нь уул уурхайд хэт найдсан монголчуудад санхүүгийн шинэ хямарлыг даллаж байна. Уг зах зээлийг тойрсон ханган нийлүүлэлт саарч, нүүрс... | эдийн засаг |
Монголбанкнаас энэ сарын 22-ны өдөр Хадгаламж банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банкинд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Тиймээс Хадгаламж банкны харилцагчид өчигдрөөс эхлэн Төрийн банкаар үйлчлүүлэхээр болж байгаа юм. Хадгаламж банк давхардсан тоогоор 1.7 сая гаруй харилцагч, үйлчлүүлэг... | эдийн засаг |
Орон сууцтай болох нь олон монголчуудын хүсэл. Ийм хүсэл тийм амархан бөхдөггүй бас бүдэрдэггүй. Хүн гээч амьтан хүслийнхээ боол нь байдаг. Тиймээс эл зорилгыг өвөртөлж, тив алгасан, хил дамнан харь оронд элэг нэгтэн монголчууд туулайчлан амьдарч байна. Тэдний олонх нь богино хугацаанд байрны мөнгө хураах гэж явсан. Ч... | эдийн засаг |
Монголчууд нүүрсийг хар алт хэмээн нэрлэсэн нь оносон нэр гэдгийг өдгөө цагийн Монголын уул уурхайн салбарын экспорт баталж байна. Нийт экспортын 40 орчим хувийг нүүрс дангаар бүрдүүлж байдаг. Гэтэл энэ жилийн хувьд нүүрсний экспорт 36 хувиас 17 хувь болтлоо буурсан дүн гарчээ. Энэ нь БНХАУ-ын талд хөзөр байгаагийн дээ... | эдийн засаг |
“Хадгаламж” л хайран байна. Банкны системийн нийт хөрөнгийн найман хувийг бүрдүүлэх, зах зээлийн топ таван банкны нэг Төрийн банктай нэгдэв. Өөрөөр хэлбэл, төр ивээлдээ авлаа. Төсвөөс татаастай Төрийн банк “Хадгаламж” банкаар бүл нэмлээ. Монголбанкны ерөнхийлөгч ийм шийдвэр гаргав. Харилцагч хийгээд “Хадгаламж” банкийг... | эдийн засаг |
Импортын бараанд хамаг хэрэгцээгээ даатгах Монгол Улс халаас нимгэн. Олж буй орлого нь туйлын бага. Түүнээ зарцуулах нь “цоорхой халаас” мэт. Экспортын бүтээгдэхүүн ядмаг цөөн. Гэрийн "эзэн" үрэлгэн. Тэднийх үе үе ханшийн савлагаанд өртөж, хамаг байдгаа алддаг. Сонгууль ойртох үед гэнэт гэнэт орлогожиж, гэр дүүрэн “чих... | эдийн засаг |
Ид бүтээн байгуулалтын ажил өрнөх оргил цагаар амралт зугаалга, найр наадам хэссэн сайдууд өнгөрсөн долоо хоногоос ажилдаа орлоо. Дэд сайдууддаа ажлаа ацаглачихаад амраад явсан шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдаас шалтгаалав уу, энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байсан хэд, хэдэн томоохон төслүүд ганц алхам ч урагш... | эдийн засаг |
Манай улсын импортын бараанд урд хөршийн бараа бүтээгдэхүүн голчилдог гэж бид итгэдэг. Гэвч өчигдөр “Мишээл экспо” төвд нээгдсэн Япон, Өмнөд Солонгосоос бараа бүтээгдэхүүн импортлогчдын үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид “Нийт импортын барааны 70 шахам хувь нь энэ хоёр орноос орж ирдэг. Ялангуяа гоо сайхны болон х... | эдийн засаг |
Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хэмжээнд яригдах болсноос харахад манай эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин тийм ч сайнгүй байгаа бололтой. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, Шинэчлэлийн Засгийн газраас шинийг хүлээж байсан олон нийтийн урам ч хугараад эхэллээ. Макро төвшний... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрынхан гадаад зах зээлээс 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж ирж, түүгээрээ бүтээн байгуулалтын ажлууд болон үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэмээн олон сарын турш оноо өндөртэй явж ирсэн. Эзэн хаанаар овоглосон бондын хөрөнгөөс шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар, авто замын төсөлд 57... | эдийн засаг |
Эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлт ихэдсэн үү? Багадсан уу? Ямартай ч, 2013 оны 7 дугаар сарын байдлаар нийт М2 мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 8.1 их наяд төгрөгт хүрч, 16.3 хувиар өсчээ. Мөнгөний нийлүүлэлтийн талаар судлаачид болон хувийн хэвшлийн зарим төлөөллийн санал бодлыг сонслоо. ХАС банкны Гүйцэтгэх захи... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар томоохон бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялагийг тэгш хуваарилах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, зээлийн онцгой нөхцөл бий болгох, хуул... | эдийн засаг |
ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 3 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ ХААН Банк, Хавдар Судлалынн Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай хэрэгжиж, Монгол улс дахь хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц... | эдийн засаг |
Э.Батшугар: ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалсан нь бидний том амжилт Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Инфляц 8.3 хувьтай байгааг зарлалаа. Монголын нийгэм, эдийн засгийн байдал ө... | эдийн засаг |
УИХын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа - Корпораци байгуулсны гол ач холбогдол нь таныхаар яг юу вэ? - Хадгаламжийн даатгалын корпораци бол шинэ байгууллага. Урьд нь байгаагүй. Гол ач холбогдол нь гэвэл хадгаламж эзэмшигчдийн хөр... | эдийн засаг |
Намар болжээ. Хуанлийн хуудас эргэн, эргэсээр нэг л өглөө сэрэхэд нэвсийсэн цас дарчихсан байх биз. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд гэр хорооллынхон гэртээ нүүрсээ түлж таараа. Нүүрс гаргадаг яндангийн тоо багасаагүй болохоор Улаанбаатарын утаа ч нэмэгдэж таараа. Нийслэлийн гэр хороолол жилээс жилд тэлж, ага... | эдийн засаг |
V ДЦС-ын ирээдүй буюу “Самсунг консорциум”-ын санал болгож буй “Foster Wheeler”-д найдах нэг биш шалтгаан Сүүлийн үед хэвлэл мэдээллээр ТЭЦ 5-ын тухай нэлээд шуугих болж. Сэтгүүлч миний бие ч гэсэн өөрийн байр сууринаас нэгэн нийтлэл бичихийг хүслээ. “Зуух” энэ бол цахилгаан станцын гол зүрхэн хэсэг бөгөөд станц гэсэн ... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дулааны V цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулснаа ажлын хэсгээс мэдээлж, өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Ажлын хэсгээс концессын болон бусад гэрээний нөхцөлүүдийн талаар хамгийн сай... | эдийн засаг |
Ш.Сайхансамбуугийн хар зах шатсан нь Монголын бизнесийн орчин дахь зарим нэг асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй болсны сануулга боллоо. Макро төвшнийх нь асуудал тоймоо алдсаны дээр микро төвшинд гарсан хэргүүд ч байдлыг хүндрүүлж байна. Нэг талаас том баяны тоомжиргүй алдааны уршиг ч олон арван хүн ажлын байраа алдс... | эдийн засаг |
Төв банкинд тушаах алтны хэмжээг 36 тоннд хүргэхээр ажиллаж эхэлжээ Монголын алт үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийг Уул уурхайн болон ЭЗХ-ийн сайд, Сангийн дэд сайд, Монголбанкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ. Манай улсад алт олборлолт, түүний хэмжээ буурч байгаагаас эдийн засаг... | эдийн засаг |
Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж, ярилцлаа. -Та эдийн засагч хүн, нөгөө талаас бизнесмен хүн. Таны бодлоор Монголын эдийн засагт хямрал нүүрлээд байна уу, эсвэл манайхан хий дэмий сандраад байна уу? -Эдийн засаг гэдэг өөрөө байнга өөрчлөгдөж байдаг биет зүйл. Дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хөрөнгө о... | эдийн засаг |
АНУ-ын эдийн засгийн дүн мэдээлэл эерэг гарч, эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлж байхад Азийн хөрөнгийн зах зээл ганхаж, хувьцаанууд унаж эхэлсэн. Энэ бол одоогоос хоёр долоо хоногийн өмнөх үйл явдал. Харин өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл сэргэх хандлага ажиглагдлаа. Тодруулбал, Nikkei хувьцаа 2,21 ху... | эдийн засаг |
Монгол Улс энэ жилд нийтдээ 400 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, 13.8 га талбайд төмс, 7.1 га-д хүнсний ногоо, 9.4 га талбайд тэмжээлийн ургамал тариалсан юм. Долдугаар сарын 20-ноос эхлэн төмс, хүнсний ногооны хураалт эхэлсэн бол буудайн хураалт төлөвлөсөн хугацаанаасаа ... | эдийн засаг |
Улаанбаатарчуудын эрчим хүчний ирээдүй болсон ТЭЦ-5-ын тендер олон ч удаа хойшилж, “он удаан” жил хүлээлгэж байна. Манай улсын эрчим хүчний зах зээлд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй том бүтээн байгуулалт, том төсөл болохоор удаж, бодох явцыг иргэд ойлгож байлаа. Тиймдээ ч төслийн тендерийн шалгаруулалт алсраад, хойш... | эдийн засаг |
“Монгол Улсын Засгийн газрын тухай” хууль, “Эрчим хүчний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах комисс”-ын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн сайд М.Сономпилын тушаалаар Эрчим хүчний салбарын 2013 оны шилдгүүдийг шалгаруулжээ. Эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэр компани, хувийн хэвшли... | эдийн засаг |
Валют худалдааны “Найман шарга” зах дээр өчигдрийн 17:00 цагийн байдлаар нэг америк доллар 1723 төгрөгийн ханш хүрлээ. Ингэснээр Монгол төгрөг түүхэндээ байгаагүйгээр хамгийн доод үнэдээ хүрч байгаа юм. Нэг үгээр бол Монгол төгрөг Д.Сүхбаатар жанжин, Чингис хааны зураг, олон нууцлал бүхий “цаас” болсон мэт харагдаж бай... | эдийн засаг |
Гадаадын хөрөнгө оруулалт 80 хувиар буурснаас болж ам.долларын ханш огцом өссөн. Эдийн засаг доголдож, төгрөгийн худалдан авах чадвар суларснаас нь тэтгэвэр, тэтгэмжийнхний нуруун дээрээ үүрэх ачаа хүндэрсээр л байна. Төв банкны хэлсэн инфляци өсөөгүй гэдэг үг үнэн байж болно. Харин үнэ бол өнгөрсөн жилийнхээс өссөн гэ... | эдийн засаг |
-“Торгоны зам” байгуулахаар хоёр хөрш шамдаж эхэллээ- Хойд хөршийн нийслэл Москва хотод болсон “Их хорь”-ийн уулзалтын дараа БНХАУ-ын дарга Си Жинпин Казахстанд айлчилж, ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит хүрээлэнд зочлохдоо цаашид бүс нутгийн хэмжээнд яригдах нэгэн томоохон асуудлыг хөндлөө. Түүний илтгэлийн сэдэв алд... | эдийн засаг |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ам.долларын ханш дээд хэмжээндээ хүртэл халуурч, хар зах дээр 1790 төгрөгт хүрсэн нь тус салбарыг хариуцсан байгууллага нь ажлаа яаж хийж байгааг олон нийтэд ил томруунаар харуулав. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн зах зээлд хяналт тавьж ажиллах ёстой Санхүүгийн зохицуулах хорооныхон ажлаа... | эдийн засаг |
“Баялгийн хараал” гэгдэх буюу байгалийн баялагтай хэрнээ хөгжил буурай орнуудад тохиолддог үзэгдлийн тод жишээг сүүлийн үед Монголтой “гойд” холбох боллоо. Байгалийн баялгийн хувьд хэний ч дор орохооргүйгээр үл барам тэргүүн эгнээнд явах хэдий боловч эцсийн бүлэгтээ экспортын ашгаа хангалттай бүрдүүлж чаддаггүй бидний ... | эдийн засаг |
УИХ-ын ээлжит бус чуулганы тов тодорлоо. Аль эртнээс сураг дуулдсан парламентын ээлжит бус чуулган эхний ээлжинд эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулахаар болов. Есдүгээр сарын 16-ны даваа гаригийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ... | эдийн засаг |
Хөрөнгөө худалдаж байгаа, худалдан авч буй талын аль аль нь татвар төлөх сонирхолгүй байдаг. Хэдийгээр манай улсын үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулж байгаа хоёр хувийн татвар бусад улс орныхоос харьцангуй бага ч хүмүүс төлөх сонирхолгүй байна. Татвараас зугтах нэг хэлбэр нь бэлэглэлийн гэрээ болж хувирчихаад байга... | эдийн засаг |
Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханшийн сулралыг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан өрнөж, түүний учир шалтгааны тухай элдвээр цэц булаалдах болсон. Гэвч асуудлын мөн чанарыг ухаж ярих биш буруутныг хайж, өнгөц дүгнэж, хийрхэл цуурхал дэгдээдэг гажиг хуучаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Энгийн боловч улиг болсон үги... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 20-ны баасан гаригт Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж Хүй долоон худагт зохион байгуулж буй шилмэл мал, амьтдын үзэсгэлэнд зочиллоо. Буудайн чанар сайн байна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлээд Төв аймгий... | эдийн засаг |
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург болон бусад төлөөлөгчид өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний бямба гаригт Төв аймгийн Баянчандмань суманд зочлон, хэрэгжиж буй төслүүдийнхээ үр дүнтэй танилцлаа. Төв аймгийн Баянчандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургууль 650 га... | эдийн засаг |
Эрчим хүч бол улс орны хөгжлийн гол салбар. Эрчим хүч, дулаангүйгээр эдийн засаг өсөж, улс орон хөгжих боломжгүй. Манай эрчим хүч, дулааны үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй хэрэглээг арай ядан хангаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд манай эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, энэ салбарынхан дээсэн дөрөөн дээр дэнжигнэж ирлээ гэхэд хо... | эдийн засаг |
“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн Английн Лондон хотод есдүгээр сарын 23-27-нд болсон хувь нийлүүлэгчдийн уулзалтад оролцоод ирэв. Тэд өчигдөр уулзалттай холбоотой зарим шинэ мэдээллүүдийг өгсөн юм. ҮЛДСЭН 15 АСУУДЛЫГ МОНГОЛД ИРЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ Монголын талаас Оюутолгой компанийн хувь н... | эдийн засаг |
Д.Содном: Хүндрэлээс гарах, хямралаас сэрэмжлэх зөв гарцыг олж шийдвэрлэх юмсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуайтай уулзаж, түүний өнөөгийн улс орны эдийн засгийн байдал, хүндрэлийг давж туулах арга замын талаар ярилцсан юм. -Эдийн засаг хүнд байдалд орж, улмаар ард иргэдийн амьдралд ноцтой муу үр уршиг тар... | эдийн засаг |
Санхүүгийн зах зээл, валютын ханшийн өсөлттэй холбоотой зарим асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа. -Валют арилжааны төвүүдийн үйл ажиллагаа ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байна гэх шүүмжлэл гардаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ? -Манай зохицуулалтад валютын арилжаа хийдэг банк бус с... | эдийн засаг |
Монголбанкийг шалгаж байна. Сайн хэрэг. Сайтар шалгах хэрэгтэй. Гэхдээ хэн, яагаад шалгаж байна вэ гэдэг сонирхолтой. Монголбанкийг олон удаа шалгаж байсан. Энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүсэлт гаргасан аж. Тэр ч байтугай “Монголбанкинд шалгалт хийх гарцаагүй нөхцөл байдал үүссэн” хэмээн хэвлэлийн ... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой бол зөвхөн Монгол Улс, “Рио Тинто” хоёрынх биш юм байна билээ” хэмээн ярьсан юм. Оюутолгой төслийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин хуучнаар “Айвенхоу Майнз” буюу “Turquoise Hill Resources” 66 хувийг нь мэдэлдээ авсан. “Turquoise Hil... | эдийн засаг |
-Хөрөнгө оруулалт гэдэг бидний хүсээд байгаачлан бэлэн мөнгө биш- Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнг хотын төв талбайд зохион байгуулахад Ерөнхий сайд монгол хүний гараар бүтсэн амтомашиныг унаж туршжээ. /Мөн энэ үеэр МСҮТ төгссөн монгол ажилчид эксковаторын шанагаар цаасан с... | эдийн засаг |
Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж бидний энгийнээр нэрлэчихээд байгаа хөтөлбөрүүд ямар үр дүн өгсөн бэ гэдгийг УИХ-аар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж буй энэ үед яалт ч үгүй ярьж, хэлэлцэх ёстой. Магадгүй баахан мөнгө зарцуулаад байсан үр дүн нь хаана байна гэж агсрах шүүмжлэл ч гарч ирэх байх. Тиймээс өнгөрсөн хугацаан... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газар Монголбанктай хамтран ажилтай, орлоготой иргэдэд зориулж жилийн найман хувийн хүүтэй зээлийг гаргаад байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү зээлийн хүрээнд өмнө нь зээлтэй байсан 16351 иргэний асуудлыг шийдвэрлэж 459.1 тэрбумыг зарцуулжээ. Тэгвэл 9227 иргэнд 530,3 тэрб... | эдийн засаг |
Бодит сектор руу чиглэсэн мөнгөний бодлогыг өнөөдөр хэлэлцэнэ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. 2013 оны мөнгөний бодлого инфляцийн нам тогтвортой төвшинд байлгаж нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулахад чиглэсэн бол 2014... | эдийн засаг |
Байгалийн баялаг хангалттай хэрнээ эдийн засгийн өсөлтөд нөлөөж чаддаггүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа сонгодог жишээг Монголоос харж болно. Гэвч ганц Монгол биш, Ангол, Нигер, Судан, Конго зэрэг Африкийн орнууд манайхтай адил арван баялагтай, амьдрал муутай. Үүнийг “Баялгийн хараал” гэж товчоор хэлэх болс... | эдийн засаг |
“Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ асуудлыг Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аудитын компаниудын засаглалыг сайжруулах үндэсний семинарын үеэр онцлон тэмдэглэж, ийнхүү хэрэ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.