news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Есдүгээр сарын 23-27 өдрүүдэд Лондон хотноо явагдсан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ өнөөдрөөс буюу аравдугаар сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлж байгаа юм. Монголын талаас тус хэлэлцээрийг  Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захир...
эдийн засаг
Оюутолгойд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо хуралдсан Риотинтогийн удирдлагууд болон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийн хэлэлцээ асуудлаа нэг мөр шийдвэрлэлгүй, Монголд үргэлжлүүлэн хуралдахаар болсон билээ. Тэгвэл үлдсэн асуудлаа цэгцэлнэ хэмээн найдаж буй хэлэлцээ өнөөдөр ...
эдийн засаг
Өнгөрсөн зунаас эхэл­сэн экспортын хомсдол, ам.дол­ларын ханшийн өсөлтөөс болж эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхдээ тулаад байсан Засгийн газарт амсхийх боломж олдлоо. Харамч айлын хаяа муутай эхнэр шиг араншинтай Монголын төр, хаврын тэнгэр шиг хувирч өөрчлөгдөж байдаг хууль эрх зүйн орчноос болж хөшгөө татчихаад байса...
эдийн засаг
Дэлхийн эдийн засаг булангийн цуврал сурвалжлагуудaa үргэлжилж байна. -Ашигт малтмалаар ядуу Кот-д"Ивуар амьдралаа хэрхэн залгуулж байна вэ?- Түүхий эдийн засагтай орнуудын тухай гурав дахь гэрэл зургийн сурвалжлага нь Кот-д"Ивуар гэдэг оронд зориулагджээ. Дэлхийн зах зээл дээр энэ улс какаогийн гол үйлдвэрлэгч юм. Фот...
эдийн засаг
ХУЛГАЙЧ ҮНДЭСНИЙ ТОМ КОМПАНИУД БУЮУ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ МОНГОЛД Шагдарын Үнэнтөгс, хуульч МОНГОЛ ОРОН ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ЮМ БЭ? Франц, итали, солонгос, америк, хятад, щвед, хоёр япон, пакистан гэсэн хэдэн найзтайгаа пиводаж суунгаа өөр өөрсдийнхөө орны талаар ярилцав. Хүн юм болсон хойно хэрэндээ л Монголоо өргөөд магт...
эдийн засаг
Монголын маркетингийн салбарт ажиллагсдыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх шаардлага сүүлийн үед нэн чухал болоод буй. Тиймээс Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Монгол маркетер” ТББ хамтран жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг маркетингийн ажилтнууд буюу маркетеруудын өдөр болго...
эдийн засаг
Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус бүсийн ерөнхий эдийн засагч Бэрт Хофман танилцуулгыг хийсэн бөгөөд тэрбээр Сингапураас видео конференс хийлээ. Түүнтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Индонезийн Жакарта, Филиппиний Манила, Тайландын Бангкок, Мьянм...
эдийн засаг
Ил захидал УИХ-ын эрхэм гишүүд танаа Монголын алтны салбарт тулгамдаад байгаа нөхцөл байдлыг Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл дараах үндсэн саналуудаар томьёолон гаргалаа. Үүнд: Ашигт малтмалын хуулинд чөдөр болж, алтны салбарыг хүнд байдалд оруулсан “Урт нэртэй хууль”-ийн дагаж мөр...
эдийн засаг
Нэр бүхий компаниуд АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэнтэй холбогдуулан Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас мэдээлэл хийхээр болжээ. Хурал өнөөдөр 15.00 цагт ШӨХТГ-ын байранд болно. “Жаст” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд нэгэн зэрэг буюу өнгөрсөн есдүгээр сарын 30-нд АИ-92 шатахууны ...
эдийн засаг
Үндэсний Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон бусад удирдлагууд яг одоо ҮТЕГ-ын байранд цаг үеийн асуудал, татварын орчин дахь шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийж байна. Татварын багц хууль шинэчлэгдэх гэж буйтай холбоотойгоор олон асуултад хариулт өгөх энэхүү хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй мэдээллийг уда...
эдийн засаг
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллалаа. Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг юм. Тус аймгийн хувьд энэ жил 59394 га-гаас үр тариа, 5015 ...
эдийн засаг
“Магнай трейд”, Шунхлай” зэрэг нефть импортлогч компаниуд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Аи-92 авто бензины үнээ нэг литр тутамд 50 төгрөгөөр нэмээд байсныгаа буцаан буулгажээ. Ингэснээр тус авто бензиныг нэг литр тутамд 1620 төгрөгөөр борлуулах болсон байна. Дээрх компаниуд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнэ тогт...
эдийн засаг
Татварын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд  уг хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм.  Татварын багц хуулийг өөрчлөх болсон гол зорилго нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох,  хоёрдмол салаа утг...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ хуурамчаар буюу хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК” ХХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр торгохоор болсныг “НИК” компанийнхан хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл эл хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргий...
эдийн засаг
Нобелийн шагналт, Америкийн нэрт эдийн засагч Пол Кругман (Paul Krugman) саяхан “A Country is Not a Company”, “Rich Man’s recovery” хэмээх нийтлэлүүд америкийн “New York Times” сонинд гаргажээ. “A Country is Not a Company” буюу үгчилэн орчуулах юм бол “Улс орон компани биш” хэмээх нийтлэл нь амжилттай явж буй бизнесмен...
эдийн засаг
Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэ­жилтнүүдийг 14 тэрбум төгрөгөөр хөлслөн ажиллуулсан  Монголын хөрөнгийн зах зээл “Сахил аваад шал дордов” гэдэг л болчихоод байгаа юм. Жил гаруйн өмнө өдөртөө 100-120 сая төгрөгийн үнэт цаасны арилжаа эрхэлдэг байсан  Монголын хөрөнгийн бирж шинэчлэл нэрийн дор “MIТ” системийг суурилу...
эдийн засаг
ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монголд айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Эрчим хүч, Зам тээвэр, барилга, Аялал жуучлалын яамдууд, орон нутгийн захиргааны төлөөлөгчид болон Дорнод Сибирийн Худалда...
эдийн засаг
Нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт томд тооцогдох “Airbus” компанийн Японы “Japan Airlines” компанид 9,5 тэрбум долларын үнэтэй 31 ширхэг A350 онгоцыг зарахаар болсон байна. “Бойнг” компанийн 787 “Dreamliner” загварын онгоцонд доголдол илрэх болсноос хойш тус компанийн онгоц зах зээлд эрэлттэй болсон юм. Энэ нь тус комп...
эдийн засаг
-Иргэн, аж ахуйн нэгж арилжааны банкнаас орон сууц барьцаалан зээл авчихаад зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол орон сууцыг нь банк шууд хураан авч борлуулах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хуулийн зохицуулалт юм- Албаны хүмүүс “шинэ орон сууцны үнэ буурна, нийлүүлэлт нэмэгдэж байгаа” хэмээн мэдэгдсээр байгаа ч боди...
эдийн засаг
Валютын ханш өссөн, эдийн засаг, хөрөнгө оруу­лалт буурсан таагүй үед авах арга хэмжээний талаар эдийн засагчид олон шинэ шийдлийг дэвшүүлж байна. Дээрх сэдвээр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг “Ярилцах танхим” булангийн зочноор урилаа. -Валютын ханш огцом өслөө. Ханшийг тогтворжуулахын тулд ямар а...
эдийн засаг
“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Ц.Сэдваанчигийн бичсэн захидлын хариуд 1700 ажилтнаа халж эсэргүүцлээ илэрхийлсэн Оюутолгойн далд уурхайн асуудлыг  шийдвэрлэх хэлэлцээ Лондон хотноо байрлах “Рио Тинто”-гийн төв оффист үргэлжилж байна.    Найр, наадам, амралт зугаалгаар далимдуулан Засгийн газраас өгсөн үүр...
эдийн засаг
Дөнгөж хоёр долоо хоногийн өмнө худалдаанд гарсан iPhone 5S, 5C загварын ухаалаг утас нийтдээ 9 сая хувь борлогдоод байна. Ийнхүү сүүлийн дөрвөн сарын турш уналттай байсан борлуулалт нь таван хувиар өсчээ. Ажиглагчдын үзэж буйгаар 5S-ын хурууны хээгээр таних шинэ технологи, 5C-ын сонголт сайтай загвар, хямд үнэ нь ийнх...
эдийн засаг
Сайхан мэдээ дуулгая. Монголын Засгийн газар Хятадын “Чалко” компанийн хоорондох уур амьсгал зөө­лөрч эхлэв. “Чалко” ком­панийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягтай уулзаж, учир зүй­гээ олох хүсэлтээ хэдэнтээ ирүүлээд байгаа гэнэ. Ерөн­хий сайд ч удахгүй тэдэнтэй уулзахаар болжээ. Аштай юу. Өмнөх Засг...
эдийн засаг
-Хур тунадасны улмаас 35 мянган га талбайд цасан бүрхүүл тогтсон байна- Тариалангийн гол бүс нут­гуудаар өнгөрсөн амралтын өд­рүүдэд цочир хүйтэрч, хур тунадас ор­сон. Үүнтэй холбоотойгоор ҮХААЯ-ны Газар тариалангийн бод­логын хэрэгжилтийг зохицуу­лах газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Сэлэнгэ, Хөвсгөл, Хэ...
эдийн засаг
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захи­рамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэлсэн юм. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг  хоёр үе шаттай явуулах бөгөөд нэгдүгээр шат нь дүүргийн салбар комисс өөри...
эдийн засаг
Евро бүсэд бизнес идэвхтэй эрхлэгчдийн хувь сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр үзүүлэлт буюу 52,1 хувь болтлоо өсчээ. Уг судалгаагаар “Маркит” судалгааны агентлагынхан үйлдсэн бөгөөд европын холбоонд судалгааны дүгнэлтээ хүргүүлэх юм байна. 2013 он гарснаас хойш ер таатай үзүүлэлттэй байгаагүй Франц улсын бизнесийн орчи...
эдийн засаг
Энэтхэгийн рупигийн ханш 2009 оноос хойшхи хамгийн доод төвшиндөө хүрсэн болохыг тус улсын төв банкнаас мэдээлжээ. Энэ үйл явдлаас шалтгаалан Энэтхэгийн томоохон компани болоод арилжааны банкууд ам.доллар худалдан авч эхэлсэн байна. Жакартад байрлах хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаас харвал нэг ам.доллар 11,525 рупит...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Чалко компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны гол салбарт амжилттай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн гэрээнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн...
эдийн засаг
Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн 16 дахь хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. "Kempinski Khan Palace" зочид буудалд есдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болох хурлаар дэд бүтэц болон гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засагт үзүүлэх нөлөө болон ногоон хөгжил болон өгөөжтэй хөгжлийн талаар гадаад болон Монг...
эдийн засаг
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны хэлэлцүүлгийн  үеэр эрхэм гишүүд хэн нь хэн бэ гэдгийг харж болохоор үйл явдал олонтаа өрнөдөг. Энэ удаа ч өрнөл туйл ихтэй хуралдаан болсон юм. Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл ...
эдийн засаг
ХасБанкнаас бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого журмуудтай холбоотойгоор гаргаж байгаа шийдвэрүүдийг сүүлийн үед буруугаар тайлбарлаx, мөн зарим нэг улс төрчид болон иргэдийн үйлдэлд банкны нэрийг хамаатуулах байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Эдгээр асуудалтай холбоотойгоор ХасБанк албан ёсны байр сууриа ...
эдийн засаг
Уулын суганд яваа хүн тэр уулынхаа хэлбэр хэмжээ, дүр төрх, ойр орчмын уулс, байгалийн тогтоцтой хэрхэн холбогдож, уялдаж байгааг харах, бодитоор төсөөлөх боломж хомс байдаг. Уулаас холдох тусам бүр тодорхой харагдах бөлгөө. Монголд өрнөж байгаа үйл явдлуудын шалтаг, шалт­гаан, мөн чанар, өрнөл, үйл явдлын хандлага, уд...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, яамны төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн удирдлагууд, харъяа алба агентлагийнхныхаа хамт сард нэг удаа зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаа хийлээ. Хэвлэлийн хурлаар ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй гурван хуулийн төсөл болон шатахууны үнэ ханш, Оюутолгой, Эрдэнэ...
эдийн засаг
Үйл ажиллагаа нь хоёр жил гаруйн өмнөөс доголдсон Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагаа явагдсаны дараа “Би энгийн иргэн” боллоо хэмээн мэдэгдэж байсан “Жаст”-ын Ш.Батхүүг энэ сарын 23-нд дахин баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнтэй хамт Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим албан хаагчийг ч бари...
эдийн засаг
Хоёр жил шахмын өмнө орон сууцны үнэ урт хугацаатай зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар 20 шахам хувиар нэмэгдсэн бол найман хувийн зээл олгож эхлэнгүүт бас 10 гаруй хувиар нэмэгдсэн. Анх Сү.Батболдын Засгийн газрын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржбайрны нэг кв.метрийн үнийг сая 300 мянган төгрөгт ...
эдийн засаг
2005 онд улсын хэмжээнд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болтлоо буурчээ. Алт олборлолт ийн дөрөв дахин буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь “Зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” гэж дүгнэх нь бий. Уг хуулиар алт олборлогчдод 68 хувийн татвар ногдуулах болсон нь ком...
эдийн засаг
Компанийн захирлууд ярих зүйл ихтэй байна. Эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах гарцыг тодорхойлон ярилцана гэсэн ерөнхий зорилготой байсан “Сео саммит-2013” чуулганаар төрийн бодлого, татварын тогтолцооноос эхлээд, валютын ханш, ажилчдын цалин, өдөр тутмын ажилд тохиолдож байдаг үй олон саад бэрхшээл гээд олон асуудл...
эдийн засаг
Монгол Улсын төлбөрийн тэнцэлд үнэлэлт дүгнэлт өгөх “Хямрал уу, боломж уу” сэдэвт семинар өнөөдөр боллоо. Энэ оны эхний найман  сарын урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдэж -2,384.2 сая ам.доллар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 48.9 хувиар...
эдийн засаг
2010 оны зургадугаар сард Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульийг баталж, энэ өдрөөс хойш гурван  жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашигла...
эдийн засаг
УЛСТӨРЧИД ҮРИЙГ НЬ ТАРЬЖ, ИРГЭД ҮЙЛИЙГ НЬ ЭДЭЛЖ БУЙ ХЯМРАЛ-1 -Эдийн засаг эцэж сульдах шалтгаанууд иргэд бидний итгэж сонгосон төр засгийнхны хийсэн бодлогын алдаа. Үүний үрийг нь үйлтэйгээрээ хөөрхий иргэд эдэлж байгаа нь энэ...- Эдийн засгийг энгийн, хялбар, бас болхиор төсөөлбөл ердөө мөнгө юм. Тэр дундаа төгрөг гэж...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 17729 ширхэг хувьцааг 13 сая  896 мянган төгрөгөөр арилжаалсан байна. Өнөөдрийн арилжаагаар Хөх ган, Хай би ойл, Гермес центр, Говь, Шарын гол ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй байсан бол Газар сүлжмэл, Гермес, Мон инж бар, Багануур ХК-ийн хувьцаа хамгийн их өсөлттэй гарсан байна. Харин Бу...
эдийн засаг
2013 онд Засгийн газар Монголбанкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй Сүүлийн үед улстөрчдийн амнаас Монголбанк Засгийн газрын түрийвч боллоо гэсэн мессеж үе үе цухалзах болсон. Бодит байдал дээр нөхцөл байдал дээр ямар байгаа талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх,...
эдийн засаг
Хөрөнгө оруулагчид үргэчих вий. Байсхийгээд л сольдог хууль, дүрэм. Дөрвөн жилийн томилолттой засаг захиргаа. Дээрээс нь популист хандлагатай үзэл бодол гээд тэднийг үргээх зүйлүүд чамгүй их бий. Сүүлийн хэдэн жил газар доорх баялгаараа бид ам.доллар арвин далласан, басхүү буруу бодлогоосоо болоод ашигтай хөрөнгө оруул...
эдийн засаг
Монгол төгрөг есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд түүхэндээ байгаагүй хамгийн бага ханштай болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад хэсэг намжив. Тухайн үед нэг ам.доллар 1780 төгрөгтэй тэнцэж, дээр дооргүй сандрахад хүргэсэн. Импортын барааны үнэ ч “Доллар нэмэгдсэн” гэхтэй зэрэгцэж өссөн билээ. Есдүгээр сарын 5-ны өдөр “...
эдийн засаг
Монголын төрийн томоохон албан хаагчтай нийлж мөнгө угаасан хэргээр Хятадын хууль сахиулахынхан “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын төрийн өмчит тус компанийн удирдлагууд тайлангаа буруу, зөв гаргах маягаар Монгол талы...
эдийн засаг
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлаар тус компанийн ТУЗ-ийн Монгол талын гурван төлөөлөгч болох “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрнэдэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн нар Английг зорьсноос хойш ...
эдийн засаг
74.5 сая тонн нүүрс “дайцүки”-гээс жижиг “тавантолгой” руу 2006 онд байгуулагдсан М.Энхболдын Засгийн газрын үед “Буян”-гийн Жаргалсайхан үйлдвэр, худалдааны сайд байлаа. Харьяалдаг яам нь одоогийн Уул уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрхлэх асуудлыг бүхэлд нь багтаасан том бүтэц байв. Ашигт малтмалыг газрын тосто...
эдийн засаг
-Оюу Толгойн дэмжлэг, санхүүжилтаар 5 томоохон ажил хийгдэнэ- Оюу Толгой ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Айвен Вэлла, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нэхийт, Засаг дарга Т.Буян-Өлзий нар Оюу Толгой компани, Ханбогд сум хоорондын Хамтын ажиллагааны гэрээнд есдүгээр сарын 26-нд гарын үсэг зур...
эдийн засаг
Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ий ажилчдад "Тавантолгой цахилгаан станц" мега төслийг танилцууллаа. "Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ" ТӨХК нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээгч, хэрэглэгчдэд дамжуулах, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох тусгай зөвшөө...
эдийн засаг
БОДИТ БАЙДАЛ: Эдийн засгийн их энгийн болхиор төсөөлбөл ердөө мөнгө юм. Тэр дундаа төгрөг гэж төсөөлье. Гэвч тэрхүү төгрөгөөр хилийн цаана очоод худалдаа хийх боломжгүй. Тэгэхээр төгрөгийн оронд ам.доллар ч юм уу, өөр валют хэрэгтэй болж таарна. Харин өнгөрсөн зуны турш ам.доллар хомсдсоноос ханш нь өсч, төгрөгийнх түү...
эдийн засаг
Сүүлийн хоёр сар монголчуу­дын сэтгэлийг ам.долла­рын ханш хамгийн ихээр зовоов. Ядаж байхад дайны хажуугаар да­жин гэгчээр жил бүрийн намар валютын ханш өсөхтэй зэрэгцэж нэг асуудал гарсан. Энэ нь өнөөх Хөрөнгө оруулал­тын тухай хуулийн хүлээлттэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс татарч /47 хувиар/ Мон...
эдийн засаг
Есдүгээр сарын эхээр 1780 төгрөгт хүрсэн ам.долларын ханш өдрөөс өдөрт суларч байна. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” захын ченжүүд ам.долларыг 1620 төгрөгөөр авч 1625 төгрөгөөр зарж байгаа бол Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.долларын ханш 1615 төгрөг байна. Цаашдаа ч ам.долларын ханш харьцангуй суларна гэдгийг эдийн...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 499.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 09-р сарын 27-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1560.4 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд...
эдийн засаг
Дэлхийн нийт төмөр замын 63 хувь нь “Pandrol” бэхэлгээг ашигладаг Монгол улсын Засгийн газрын Чингис бондоор санхүүжиж байгаа томоохон төслүүдийн нэг “Шинэ төмөр замын төсөл” билээ. Энэхүү төслийн хүрээнд төмөр замын чухам ямар бэхэлгээ ашиглахаас төмөр замын чанар, цаашдын ашиглалтын техникийн байдал шууд хамааралтай ...
эдийн засаг
Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлын бус цагаар буюу өнөөдөр 10-16 цагийн хооронд ажиллаж байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт аравдугаар сарын 1-нд дуусгавар болно. УИХ-аас өнгөрсөн есдүгээр сарын 4-ний өдөр баталсан энэ хуулийн хэрэгжилтийг өнгөрөгч...
эдийн засаг
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч хавар шийдвэр гаргаж, хөрөнгө төсөв баталсан. Өнгөрсөн богинохон хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадал...
эдийн засаг
“Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганд оролцсон төлөөлөгчид Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэзээ НӨАТ-аас чөлөөлөх вэ гэдэгт хариулт шаардаж байна. АН 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө ЖДҮ эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх амлалт өгч байсан юм. Үүнээс хойш жил гаруйн...
эдийн засаг
“Ярилцах танхим” булангийн шинэ дугаартаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа. -Монголчууд анх удаа төмөр замын их бү­тээн байгуулалтын ажил өр­нүүлж байна. Та­най ком­пани “Шинэ тө­мөр зам”-ын бүтээн байгуу­лалтад гол үүрэг гүйцэтгэж байгаа. Ажлын явц ямар байна вэ? -Оросууд ма...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн яам, АНУ-ын РАНД корпорацитай хамтран ажиллах эрхийг олголоо. Тодруулбал, Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд үнэлгээ хийж, учирч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийг даван гарах санал боловсруулах зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РАНД ко...
эдийн засаг
Сангийн яам Татварын багц хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа талаар манай сайт тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад шинээр боловсруулсан, Монголын хууль эрх зүйн орчинд цоо шинэ “үзэгдэл” болж байгаа Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хуулийн талаар хөндөж байна. Хорин жилийн өмнөхтэй харьцуулаха...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 17/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах, худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Харин төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх саналыг...
эдийн засаг
Монгол улс руу эргэх болно” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Дисковер Монголд 2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Сүүлийн нэг жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарч буй нь бүхэнд ойлгомжтой байгаа. Эхний хагас жилийн байдлаар ГШХО 42 хувиар, тэр дундаа уул уурхайн салба...
эдийн засаг
Түгээмэл тархацтай ашигт малтмалын төслийг судлах ажлын хэсэг байгууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж, үүний дараа нээлттэйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн туха...
эдийн засаг
ОХУ-ын Курган мужийн Амбан захирагч 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулах юм байна. ОХУ-ын өмнөд хэсэгт орших тус...
эдийн засаг
Ашигт малтмалын хайгуулын лицензийг 2009 оноос хойш шинээр олгохгүй байгаа. 1997 онд бидний хэлж сурсанаар “хар нэртэй” энэ хууль анх гарахад үй олон хайгуулын лицензийг олгосноос лицензийн давхардал, наймаа хэрээс хэтэрсэн учраас ийнхүү шинээр олголтыг зогсоосон. 1997 онд Монголын нийт газар нутгийн 44 хувийг хайгуулы...
эдийн засаг
Ургацын хүлээлт Валютын ханш огцом савлаж нийгэм, эдийн засагт донсолгоо үүсгэв. Ам.долларынхаа хан­шийг барьж чадаагүй монголчууд ургацаа ус цасанд алдчихгүй шиг л хурааж авах хэрэгтэй байна. Энэ жилийн хувьд, нийт нутгаар бороо хур ихтэй, зутруу байснаас тариалангийн ажилд сөргөөр нөлөөлж, ургац хураалтын явц “сулхан...
эдийн засаг
Зарим шатахуун түгээх станцууд АИ92 бензин дууссан хэмээн зарахгүй байгаа талаар хэрэглэгчдийн зүгээс “11-11” дугаарын утсанд гомдол ирүүлжээ.  Хөдөө орон нутагт шатахууны  үнэ цөөнгүй төгрөгөөр нэмэгдсэн талаарч иргэдээс цөөнгүй гомдол тавьсан байна. Тиймээс энэ талаар Газрын тосны газрын дарга Д.Өлзийбүрэнгээс тодруу...
эдийн засаг
Үр тариа боловсорч, хүнсний ногоог хурааж эхэлсэн энэ цаг үед гурилын үйлдвэрийн удирдлагууд салбарын сайдтайгаа уулзах гэж байна. Өнгөрсөн онд үр тарианы болц оройтсоноос болж дотоодын үйлдвэрийн гурилын чанарт нөлөөлж цагаан сарын үеэр их хэмжээний гурил буцаан татсан үйлдвэр ч бий. Тиймээс энэ жилийн тарианы болц бо...
эдийн засаг
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Шарын гол” ХК-ийн ашиглаж байсан газар дээр бичил уурхай эрхэлж, амжиргаагаа залгуулдаг 670 орчим иргэн байдаг гэнэ. Харин есдүгээр сарын 5 буюу хоёр хоногийн дараа эдгээр иргэдийг тарахыг шаардсан захирамжийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга н.Амарсанаа гаргасан байна...
эдийн засаг
Доктор, профессор Ч. Хашчулуун 2008 онд батлагдсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогын дагуу Монгол Улс томоохон ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нийгэм эдийн засгийн өсөлтийн хурдыг эрс нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах бодлогын чухал алхмуудыг хийсний үндсэн дээр 2011 онд 17.5%-ийн эдийн засгийн өс...
эдийн засаг
Нийслэлийн үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажил энэ сарын 20-ноос ирэх арваннэгдүгээр сарын 01-ний хооронд болох гэж байна. Бүртгэл тооллогыг бүх дүүрэг, хороодын ажилтнууд зохион байгуулах аж. Энэхүү тооллого бүртгэлээр үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч иргэний мэдээллийн...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 3/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналын дагуу 36.0 сая ам.доллар худалдсан байна. Харин юанийн арилжаагаар банкуудын 156.2 сая юань худалдаж авах с...
эдийн засаг
Хөрөнгө оруулалтыг дэмжиж улс орон хөгжих. Эсвэл хөрөнгө оруулалтыг үргээгээд байдагтаа л үлдэх. Энэ бол Монгол хэмээх жинлүүрийн хоёр талд байгаа туухайнууд. Аль туухайг, хааш нь хазайлгах вэ гэдэг нь монгол төрийн сонголт. Мэдээж ямар ч хүн эхний туухайг сонгох нь мэдээж. Гэхдээ богино настай хууль дүрмүүд, авлига, х...
эдийн засаг
Уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Д.Дамбатай уулзаж ярилцлаа. -УИХ-ын намрын чуулганаар уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн  хуулинд өөрчлөлт оруулахаар болсон.  Зарим хүмүүс нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий гэж эмээж байгаа? -Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн долдугаар сард 80 хувиар буурсан мэ...
эдийн засаг
-Цанхийн хөрс хуулалтыг өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн бол маргаашнаас экспортыг албан ёсоор нээх гэж байна- БНХАУ-ын "Чалко" компанитай байгуулсан гэрээний дагуу хийж байсан нүүрсний экспортоо "Эрдэнэс-Тавантолгой" энэ оны эхээр зогсоохдоо хүрч байсан. Одоо экспорт үргэлжилж байгаа ч байдал хүндхэн хэвээр. Тус ком...
эдийн засаг
-Эдийн засгаа аврах уу, алах уу?!- Долларын ханш хар зах дээр /Найман шарга/ 1640 төгрөгт хүрчээ. Долдугаар сарын сүүлчээс эхлэн ам.долларын ханш огцом савлаж, төв банкнаас авч байгаа арга хэмжээ ханшийн хямралыг тогтворжуулж чадахгүй байна. Монголын нийт валютын урсгалын 55 хувийг эзлэх болсон Оюутолгой төсөл зогсонги...
эдийн засаг
Намаржилт, хадлан тэжээл бэлтгэл ажлын цаг үеийн байдлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй сумдын нутагт бэлч...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гурван хүнийг шинээр томилж, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар ТУЗ-ийн гишүүн болоод байгаа. Энэхүү томи...
эдийн засаг
-Эх сурвалжийн мэдээллээр бол “Рио Тинто” компани олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгохын тулд Оюутолгойн нөөцийг барьцаанд тавих сонирхолтой байгаа юм байна- Оюутолгой төслийн хоёрдугаар ээлж буюу далд уурхай байгуулах ажилд шаардагдах хөрөнгө оруулалт гэрээнд зааснаас нэмэгдсэн гэх асуудлаас үүдээд Засгийн...
эдийн засаг
Ч.Сайханбилэг: “Тони Блейр” сантай 5 чиглэлд хамтарч ажиллаж байна Англи Улсын Ерөнхий сайд асан Тони Блейртэй холбоотой хэвлэлээр гарч буй зарим ташаа мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Шинэчлэлийн Засгийн газар олон улсын ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Засгийн газрын урилгаар энэ сарын 11-14-ний хооронд тус улсад ажлын айчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн  Эдийн засгийн байгууллагуудын холбоо...
эдийн засаг
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын“Discover Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт эхэллээ. 11 дэх жилдээ болж буй уг чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Уул уурхайн үндэсний ассоциацийн хүндэт ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлэх юм байна. Чуулга уулзалтыг Уул уурхайн үндэ...
эдийн засаг
Хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагааныхаа тайланг улирал бүр Санхүүгийн зохицуулах хороонд өгдөг билээ. Энэ удаагийн улирлын тайланг Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хя...
эдийн засаг
Д.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын салхи Монгол Улс руу эргэх болно гэж найдаж байна “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалтыг нээж Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг Эрхэмсэг хатагтай, ноёдоо, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, Зочид. Төлөөлөгчид өө ! Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын 11 ...
эдийн засаг
Монгол улсын Засгийн газар, Зам, тээврийн яам энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зам барилгын ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар-Баянхонгорын чиглэлийн авто замыг ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэснээр 2013 оны зам бари...
эдийн засаг
Ийм нэртэй ном Монголд орчуулагдан нэг хэсэг тэмцэгчдийн Библи болохоо шахаж байсан. Одоо ч гэсэн элдэв “алуурчид”-ыг бид бие биеэсээ хайсаар л байгаа. Аливаа юм хоёр, магадгүй 20 талтай байдаг болохоор нэг хэсгийг эдийн засгийн алуурчид гэж нэрлэж байгаа нь нөгөө хэсэгт аврагчид мэт харагдаж байж ч болох. Тэгвэл өнөөд...
эдийн засаг
Есдүгээр сарын 16-нд хуралдахаар товоо тогтоочихоод байгаа ээлжит бус чуулганы гол зорилго нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахад чиглэгдэж буй.  Хуулийг батлах шалтгаан нь тодорхой ч хуулийн агуулга нь харин шалтгаанаа эмчлэхэд чиглэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Эдийн засагт үүссэн хямралын халууныг ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын улирлын тайлангийн маягтыг шинэчилж дуусчээ. Тиймээс хороонд ББСБ-уудын 2013 оны дөрөвдүгээр улирлын тайланг өчигдрөөс эхлэн энэ сарын 10-ныг хүртэл авах юм байна. Улсын хэмжээнд одоогоор 263 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөө...
эдийн засаг
“Тавантолгой цахилгаан станц” төсөлд хөрөнгө оруулагчийг сонгох ажил үргэлжилж байна “Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж” Япон, Солонгос, Америк, Герман, Чех, Сингапур, Хятад, Орос зэрэг орнуудын томоохон 25 хөрөнгө оруулагчдад 2013 оны 07-р сарын 18-нд төсөлд “Сонирхол илэрхийлэх” урилга илгээн, 2013 оны 08-р са...
эдийн засаг
Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран "Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал" сэдэвт хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. Энэ оны нэгдүгээр сард Абу Даби хотноо болсон ОУСЭХА-ын III ассемблейд Эрчим хүчний сайд М.Сономпил оролц...
эдийн засаг
Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс “Барилга орон сууц-2013”  үзэсгэлэн, яармагийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байга арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон...
эдийн засаг
"Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа ОУСЭХА-ын Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Гаури Синг тэргүүтэй төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хатагтай Гаури Синг хэлэхдээ “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүл...
эдийн засаг
Манай улсад Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович албан ёсны айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулахаар нээлтээ өнөөдөр ...
эдийн засаг
“Самсунг” консорциум, “IP/Suez” консорциум гэх энэ хоёр нэрийг бид чухалчлан харах хэрэгтэй болов. Учир нь Улаанбаатар хотын цахилгаан дулааны хэрэгцээний дийлэнхийг хангах V ДЦС-ийн тендерт тунаж үлдсэн энэ хоёр компанийн нэгэнд бид төр, хувийн хэвшлэлийн түншлэлээр Барих Ашиглах Шилжүүлэх нөхцөлөөр өдрөөс өдөрт өсөн ...
эдийн засаг
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын хүрээнд “Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг өнөөдөр 11.00 цагт “Мишээл экспо” төвд эхэлнэ. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 13.00 цагт болох бөгөөд нээлтэд Засгийн газар, яамд, агентлагийн төлөөлөл ирж оролцох ажээ. Жил бүр болдог...
эдийн засаг
-Харилцдаг банкнаасаа хадгаламжаа даатгагдсан эсэхийг лавлаарай- Монголын санхүүгийн зах зээлийн 97 хувийг арилжааны банкууд бүрдүүлдэг учраас банкны дампуурал, санхүүгийн эрсдэл эдийн засгийг том долгионд оруулдгийг саяхныг хүртэл үргэлжилсэн дампуурлаас харж болохоор. Банкинд мөнгөө хадгалуулсан хадгаламж эзэмшигчид ...
эдийн засаг
-Хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Дисковери Монголиа” чуулга уулзалтад өмнөх жилүүдэд гадаад, дотоодын 1000 гаруй зочид, төлөөлөгчид чуулж байсан бол энэ жил 500 орчим хүн оролцлоо-   Уул уурхайн салбараас эдийн засаг бүхэлдээ хараат болж, өнөөдөр ДНБ-ийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хув...
эдийн засаг
Валют ба алт. Асуудал нь нэг тэрэгний хоёр дугуйтай яг адилхан, бие биетэйгээ шууд хамааралтай. Тиймээс гарчигаа цаг үеийн хамгийн чухал асуудалтай хамаатуулан өгч байна. Дотогшлох суваг нь бөглөрч, гадагшлах сувагных нь ам ангайсан валютын хоёр чиглэлийн урсгалын зөрүүн дээр үүсч буй ханшийн савалгааг тогтворжуулахын ...
эдийн засаг
“Ноён” долларын эзэрхийллийг зогсоох чадварлаг баг Монголбанкинд ажиллахаа больсон бололтой. Яг өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд 1 ам.доллар 1705 төгрөгтэй тэнцэв. Тодруулбал, ам.доллар худалдан авах ханш 1705 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарах нь 1715 төгрөгт хүрчээ. Эдийн засагчдын зүгээс өнгөрсө...
эдийн засаг
Ам.долларын ханшийн чангарал, төгрөгийн ханшийн сулрал буюу одоо манай зах зээлд үүсээд буй нөхцөл нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх таатай боломж юм. Бид хэдий болтол Эрээний эдийн засаг, үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бэ. 20 жил өнгөрчээ.... Одоо хангалттай. Яг энэ цаг ...
эдийн засаг