news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд барих нисэх онцгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэх ажилчдын түр орон сууц барих гэрээг байгуулжээ. Ажилчдын түр орон сууцыг 10.1 тэрбум төгрөгийн өртгөөр “Глобал Монголиа Холдингс” компани г... | эдийн засаг |
“Эрдэнэс Таван толгой” ХК Тавантолгойн ордын Баруун Цанхийн нүүрсийг өнөөдрөөс экспортод гаргаж эхэллээ. Өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Зүүн, Баруун Цанхийн уурхайд нүүрс экспортод гаргах нээлтийн ёслол боллоо. Энэхүү ёслолыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нээж, -“Эрдэнэс Таван ... | эдийн засаг |
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай бизнесийн орчин, төрийн оролцоо, татварын багц хуулийн талаар цөөн хором ярилцлаа. -Монгол улс жижиглэн худалдаа хийхэд таатай орноор шалгарсан мөртлөө том бизнес эрхлэхэд тохиромжгүй орон гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ бол Дэлхийн банк... | эдийн засаг |
Засгийн газраас найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр байрны үнэ өсөх, байрны хүрэлцээ муу байгаа гэсэн шүүмжлэл дагуулсаар. Монголбанк, Барилга хот байгуулалтын яамтай хамтран шинээр барилга барьж байгаа орон сууцны компаниудад хөнгөлөлт үзүүлэх, зээл олгох зэргээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд буй. Тэгв... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк банкуудад 20 сая ам.доллар худалдсан байна. Харин своп хэлцлээр банкууд 25 сая ам.долларын хэлцлэл хийх санал ир... | эдийн засаг |
- Стратегийн нөлөөлөл үзүүлж байгаа нүүрс, ашигт малтмалын үнийг дэлхий, ядах нь ээ Хятад улс ч тодорхойлоод буй хэрэг биш Хятадын гангийн нэг, хоёрхон үйлдвэр л шийдэж байгаа нь үнэн- Ашигт малтмалын экспортоос эдийн засаг нь ихээхэн хамааралтай улс орнуудад нэг ижил үйл явц өрнөж байгаа нь мөнгөн тэмдэгтийнх нь ханш... | эдийн засаг |
Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд цөөнгүй төгрөгөөр өсөөд байгаа. Монголбанкнаас зарласан долдугаар сарын 28-ны өдрийн нэрлэсэн ханшаар ам.доллар 1506 төгрөг байгаа бол “Найман шарга” захад ам.долларыг 1525 төгрөгөөр зарж байна. Тус захын ченжүүд ам.долларын ханшийн өсөлтийг Хадгаламж банкны асуудалтай холбон тайлбарла... | эдийн засаг |
“Оюутолгой” компанийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн ажиллаж байгаа талаар албаныхан мэдэгдсэн бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж буй ажээ. Сүүлийн үед “Оюутолгой” компанитай холбогдох сөрөг мэдээлэл цацагдсаар байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга ... | эдийн засаг |
Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж идвэхижүүлэх зорилгоор Гадаад хэргийн яамны сайдын урилгаар Шинэ Зеландын гадаад харилцааны сайд Маррэй Маккали манай улсад ажиллаж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Шинэ Зеландын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхол и... | эдийн засаг |
“Хүннү коал” компанийн гүйцэтгэх захирал Т.Лхагвадоржтой ярилцлаа. -Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын тэр дундаа нүүрсний үнэ навс унасан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ бүхэнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ? -Гол хүчин зүйл нь тухайн үедээ үнэд орж буй ашигт малтмалыг тахин шүтэх нь асу... | эдийн засаг |
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооноос “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниуд ажилчдаа халж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны дарга С.Ганболд, Монголын Тээвэрчдийн холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны... | эдийн засаг |
Жилийн өмнөхтэй харьцуулахад 7.3 хувиар буурсан бөгөөд уг бууралт нь ашигт малтмалын экспортын 10 хувийн бууралтаас шалтгаалжээ. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөжөөгүй алтны экспортын өсөлтүүд нь уг бүлгийн өсөлтийн 13 хувийг бүрдүүлсэн байна. Харин ч... | эдийн засаг |
Наймдугаар сар дуусахад арав ч хүрэхгүй хоног үлдлээ. Намрын ургац хураалтын нөр их ажил хаяанд иржээ. Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй байгаа нь ургац хураалтын ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь хойшлуулаад байгаа юм. Зарим нутагт ургацын болц боловсорч дуусаагүй байгааг тариаланчид ярьж байна. Монгол Улс өнгөрсө... | эдийн засаг |
“Хөрөнгө оруулалт ба татварын эрх зүй” сэдэвт хурал өнөөдөр болж өнгөрлөө. Тус хурал АНУ-ын Иелийн их сургуулийн хууль зүйн ухааны доктор Илан Бэншалом оролцож, Монгол Улсын татварын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт болоод гэрээний нөхцөл зэргийг онцолж ярьсан юм. “Монгол улс нөхцөлт гэрээг сонгох ёстой. Монгол шиг жи... | эдийн засаг |
Монголын төмөр зам - улс орны эдийн засгийн харилцааны гол гүүр Монгол Улсын дэд бүтцийн чухал салбар болох төмөр замын үүсэл хөгжил, өнөөгийн бодит байдал, ойрын болон алс хэтийн хөгжлийн талаар бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтдаа шүүн хэлэлцэж, мэдээлэл солилцох зорилго бүхий “... | эдийн засаг |
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа өчигдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажилтай танилцлаа. Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77км авт... | эдийн засаг |
Оросоос Монголд оруулах загасны консервын хэмжээ нэмэгдсэн тухай Буриадын хилийн гаалийн мэдээнд өгүүлжээ. Оросын экспортлогч нар долоо хоног бүр Монголын зах зээлд 35 тонн загасны консерв нийлүүлж байна. Тосонд чанасан сайра загасны консерв эрэлт ихтэй байгаа ба тэр нь нийт бүтээгдэхүүний 60-65 хувийг эзэлж байгаа гэ... | эдийн засаг |
Хөрөнгө оруулагчаа хөөгөөд явуулчихлаа. Нүүрсний худалдаа буурчихлаа. Ашигт малтмалын үнэ уначихсан. Оюутолгой тэг зогсолт хийв. Одоо бүгдээрээ юу хийх вэ. Монголчууд юу хийж чадах вэ. Нүүрс нь хямдхан, мөнгө олох боломжгүй, дэд бүтэцгүй, дээрээс нь улстөрчид нь хэл амтай. Ядуу хүний зовлон барагдахгүй ээ гэж. Гутал үй... | эдийн засаг |
Хойд Америк - Монголын бизнесийн зөвлөлийн /ХАМБЗ/ 16 дахь бага хурал ирэх есдүгээр сарын 24-26 хооронд Улаанбаатар хотноо “Кемпински” зочид буудалд болох гэж байна. 16 дахь бага хуралд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, доктор С.Оюун, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нар оролцож, илтгэл тавих болсон талаар Хойд Ам... | эдийн засаг |
Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболдтой ярилцлаа. -Юуны өмнө танд цаг завгүй их ажлынхаа хажуугаар ярилцах боломж олгосонд баярлалаа. Монголчууд морин жилийг од хийморьтой, цог золбоотой сайхан жил хэмээн ихэд билэгшээдэг. Иймээс модон морин жилийн анхны ярилцлагаа тантай хийж байгаадаа баяртай байна. Улиран одож ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /наймдугаар сарын 22/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк банкуудад 18 сая ам.доллар худалдсан байна. Харин своп хэлцлээр банкууд 95 сая ам.долларыг худалдан авах сана... | эдийн засаг |
“Оюутолгой” компани хөрөнгө оруулалтаа зогсоосноос гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдгийг олон эдийн засагчид ярих болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссон нь ил уурхайн хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой юм байна. Тодруулбал, Оюутолгой оруулах ёстой хөрөнгө оруулалтаа оруулсан. Харин одоо далд уурхайд дахин х... | эдийн засаг |
З.Энхболд: Төрөөс барилгын салбарт үзүүлсэн дэмжлэг бүтээн байгуулалт болж чаджээ УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-ны өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр баригдаж буй орон сууцны зарим хорооллын барилгажуулалт, автозам, дэд бүтцийн ажлын явц байдал, мөн зарим... | эдийн засаг |
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, зарим аймгийн иргэдийн төлөөлөл багтсан түр хорооноос өнөөдөр “Тариалангийн бүс дэх төмс, хүнсний ногооны үнэгүйдэл, төв суурин дахь үнийн хөөрөгдөл" сэдвээр мэдээлэл хийв. Тэд Ерөнхий сайд, ҮХААЯ-ны сайд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа ярьсан бөгөөд уг шаардла... | эдийн засаг |
“Хятад улс Бутанд цэргээ орууллаа” гэсэн мэдээлэл цацагдлаа. Хятад-Энэтхэгийн хилийн асуудлыг зохицуулах 16 дахь уулзалтын өмнө иймэрхүү мэдээ цацах нь нь хариуцлагагүй үйлдэл байна гэдгийг Хятадын Синьхуа агентлаг зарлалаа. Ингээд асуудал дуусав. Хэн ч сонирхсонгүй. Хэн ч тоосонгүй. Дэлхий нийтээрээ. Зөвхөн манайд энэ... | эдийн засаг |
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн байгаа. Хуралдааны гол сэдвийн нэг нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааг хангахын тулд Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх тухай асуудал байсан бөгөөд уг асуудлыг хэлэлцээд, Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэ... | эдийн засаг |
Евро бүсийн хамгийн хар дарсан зүүд сүүлийн гурван жилд тохиож байгаа. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Өрийн хямралууд, мөнгө угаасан хэргүүд, нууц данснууд, сөрөг хүчнийхний эсэргүүцэл, жагсаал, цуглаан, ажилгүйдлийн төвшин, эдийн засгийн өсөлт. Энэ бүгд дээр нэмэгдээд хамгийн том сануулга бий. Энэ бол евро бүсээс гарах ... | эдийн засаг |
Монгол Улсын санхүүгийн салбар стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болж байна Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулснаар ТСНэгдэлийг стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болох зөвшөөрлийг олголоо. ОРИКС Корпора... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын асуудлаар уулзаж ярилцлаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна? Эдийн засгийн мөчлөгөө эргэн харвал бид 2012 оноос эхлээд дараалсан 7 улирлын турш гадаад э... | эдийн засаг |
Валютын ханш, макро эдийн засгийн төлөв байдлын талаар Санхүүгийн зах зээлийн холбооны захирал Ө.Ганзоригтой ярилцлаа. -Долларын ханш сүүлийн долоо хоногуудад огцом савлаж байна, шалтгааныг нь юу гэж дүгнэж байна вэ? -Он гарсаар эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 50 орчим хувиар, гадаадын хөрөнгө оруулалт 44 ... | эдийн засаг |
-Энэ жил 800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ- Буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байса... | эдийн засаг |
Монголын Үндэсний статистикийн хорооноос хийдэг улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулах сар тутмын хурал ирэх даваа гаригт буюу наймдугаар сарын 12-ны 11.00 цагт Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд болно. Энэхүү хурлаар эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцуулах аж. Тус х... | эдийн засаг |
Монголын хүнсний бараа, бүтээгдэхүүний гол импортогч орны нэг нь БНХАУ байсан. Дэлгүүрийн лангуунаа урд хөршийн чихэр, зайрмаг, хатаасан жимс гээд бидний хэлдгээр “хүүхэд хуурах” ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний ногоо одоогоос арваад жилийн өмнө импортын хүнсний барааны 45 хувийг дангаараа бүрдүүлдэг байса... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 483 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр одоогийн байдлаар нэг долоон хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 924.7 төгрөг болсон тухай албаныхан мэдээллээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол зэс” компани байгуулахаар болсноо дуулгасан нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд Оюутолгойн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай нийлүүлж, “Монгол зэс” компани байгуулах тухай мэдээлэл бий. Компани... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үөийн асуудлаар ярилцлаа. -Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгааг эдийн засагчид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбон тайлбарлаж байгаа. Энэ ч үүний ортой байх. Үүнд нөлөөлж байгаа гадаад, дотоод хүчин зүйл юубайгаа вэ? -Энэ оны эхний улирлын байдлаар Дотоод... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 771.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 12324 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 352.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 170.2 тэрбум төгрөгийн орон... | эдийн засаг |
Өрийн хямралаасаа болж Европийн холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас удаа дараалан зээл авсан Грекийн ажилгүйдэл 27,6 хувьд хүрч, шинэ дээд “амжилт” тогтоолоо. Тэр дундаа 15-24 насныханы цагийн ажлын тоо 60 гаруй хувиар унасан нь энэхүү анти рекордод хүрэхэд нөлөөлсөн аж. Энэ мэдээлэл олонд ил болс... | эдийн засаг |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сарын 1-нээс улсын хэмжээнд 192 мянган төгрөг болон нэмэгдэх тухай Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36,7 хувиар нэмж, 192 мянган төгрөг болгох тухай шийдвэр ... | эдийн засаг |
Сүүлийн зургаан сарын турш нам төвшинд байсан инфляци өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооныхон дуулгав. Монголбанкны сайтад гарсан мэдээллээс харахад өнгөрсөн зургадугаар сард жилийн инфляци 8,8 хувьтай байсан юм. Гэтэл хэрэглээний үнийн улсын индекс долдугаар сард өмнөх сарынхаас 0,1 хувь, оны эхнийхээс 4... | эдийн засаг |
Б.Мөнхзаяа /СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш /PH.D/ Улс орны их бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гаргасан “Чингис бонд”-ын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл түгэх боллоо. Бонд гаргасан үеэс өнөөдрийг хүртэл олон ни... | эдийн засаг |
“Улаанбаатар Түншлэл-2013” олон улсын намрын үзэсгэлэн, яармаг есдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох ажээ. 17 дахь удаагийн үзэсгэлэн, яармагийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн газар, М... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай танилцаж, чиглэл өгсөн байна. Тус сангийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар батлан даалгах есөн материал ирснээс нэг иргэн, гурван аж ахуйн нэгжийн хоёр тэрбум... | эдийн засаг |
Монгол Улс энэ оны эхний долдугаар сарын байдлаар дэлхийн 122 оронтой худалдаа хийсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 98.4 сая ам.доллар буюу 6.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ ө... | эдийн засаг |
-Монголын популист улстөрчид муу наймааны эрсдлээ өөрсдийн нуруун дээрээс авч хаях арга болгож, Оюутолгойг “иргэддээ хувьцаагаар худалдах” талаар сэдэж байхыг ч үгүйсгэх хэцүү- Хувьцаа гэдэг ойлголтыг монголчууд ерээд оноос хойш мэдэх хэдий ч үүнээс олигтой зүйл олж долоосон нь үгүй. Их хувьчлалын үеийн цэнхэр, ягаан т... | эдийн засаг |
Сигнал дуугарч эхэллээ. Монголын эдийн засагт байдал бишидсэн нь ажилдаа ороод удаагүй байгаа сайд, дарга нарыг түргэн авахуулахад хүргээд байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав улс орны хөгжилд тулгарч байгаа олон асуудлаар санал солилцож, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах т... | эдийн засаг |
Эстонийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь энэ оны хоёрдугаар улиралд өмнөх жилийн мөн үеийнхээс 1,3 хувиар өсчээ. Балтийн энэ орны статистикийн мэдээнд энэ тухай өгүүлсэн байна. Улирлын нөхцлийг оруулан тооцсон нь өсөлтөд 0,1 хувиар нөлөөлжээ. Эстонийн Засгийн газрын байр. Фото: Засгийн газрын хэвлэлийн алба... | эдийн засаг |
-Засгийн газар бол макро төвшний бодлого стратегийн тодорхойлдог, микро төвшинд ажиллах хүмүүсийн таатай орчинг бүрдүүлэх, зохицуулах үүрэгтэй- Монгол Улс түүхэндээ анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс бонд босгоод есөн сар өнгөрчээ. Чингис бондоор санхүүжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажил урагш муутай, үүнээс б... | эдийн засаг |
Ам.долларын ханш чангарч, улмаар алтны үнэ дахин буурлаа. Сүүлийн дөрөв хоногийн турш, ялангуяа өнгөрсөн мягмар гарагт огцом өсч 1300 ам.долларт хүрч байсан бол энэ долоо хоногт дахин буурч эхлэв. Даваа гарагт 0.45 хувиар буурч, унци нь 1342.6 ам.доллараар худалдаалагдсан бол ирэх наймдугаар сард хүрэх гэрээтэй унци ал... | эдийн засаг |
Жорж Митчелл Фото: Nick de la Torre / AP АНУ-ын бизнесмен, занарын хий олборлолтын салбарын анхдагч Жорж Митчелл Техас дахь өргөөндөө таалал төгссөн тухай Bloomberg мэдээлэв. Тэрээр 94 насандаа ийнхүү хорвоогийн жамаас нас баржээ. “Занарын хувьсгалын эцэг” хэмээгдсэн тэрээр 1980-аад онд Mitchell Energy & Development C... | эдийн засаг |
Бундесбанкны ерөнхийлөгч Йенс Вайдман Германы эдийн засгийн мэдэгдэхүйц дэвшлийн тухай ярьж байна. Энэ жилийн сүүлчээр тус орны эдийн засагт “байнгын сайжралт” гарч ирнэ гэж тэр үзэж байна. Германы эдийн засаг өсч эхэлснийг Бундесбанкны ерөнхийлөгч саяхан Москвад болсон “их хорийн” Сангийн сайд нарын уулзалтын дара... | эдийн засаг |
Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал INVITATION FOR EXPRESSION OF INTEREST FOR COAL-TO-GASOLINE PLANT PROJECT SELECTION The Government of Mongolia is envisioning the facilitation of a Coal-to-Gasoline (“ CTG ”) industrial plant project using German core technology (“ Project ”)... | эдийн засаг |
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Модун ресурс компани дулааны нүүрсний төсөл хэрэгжүүлэх лиценз авлаа. Төсөл хэрэгжих уурхай нь Улаанбаатар хотоос 120 км-ын зайд оршдог аж. Лицензийн хамрах талбай нь 2497 га газар бүхий ил уурхай байх юм. Модун ресурс компанийн гүйцэтгэх захирал Рик Далтон “Нүүрст төсөл Ашигт ... | эдийн засаг |
Монголын эдийн засаг уул уурхайн салбараасаа бүрэн хамааралтай болсоор цөөнгүй жилийг үдлээ. Эдийн засаг нь ашигт малтмалын экспортод тулгуурладаг Монгол Улсын хувьд сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орлоо, хөрөнгөө эргүүлэн татаж эхэллээ гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс Уул уурхайн үндэс... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар геологи, уул уурхайн салбарт хийгдсэн томоохон ажлуудаа танилцуулдаг билээ. Ингээд энэ сард хийсэн гол гол ажлаа онцлон хүргэе. Оюутолгой анхны баяжмалаа экспортлов Одоогоос 3 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар болон... | эдийн засаг |
Монголбанк Зам, тээврийн яамтай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн эсрэг “тэмцэл”-ийг өнгөрсөн жилийн сүүлчээр өрнүүлж эхэлсэн. Замын-Үүдээс эхлэн өрнөж буй энэ ажлын үр шимийг иргэд аль хэдийнэ хүртэж эхэлсэн бөгөөд олон хүн ам сайтай байгаа аж. Манай улсын импортын бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь ганц... | эдийн засаг |
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх боломжтой болсон юм. Хуулийн үйлчлэли... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдтой ургац хураалтын ажлын явц ямар байгаа талаар ярилцлаа. -Хүнсний ногооны ургац хураалт, борлуулалтын байдал хэр хэмжээнд байна вэ? -Энэ онд улсын хэмжээгээр төмс 13.8 мянган га-д хүнсний ногоо 7.1 мянган га-д үүнээс 55 га зуны хү... | эдийн засаг |
Долоохон хоногийн дотор 50 төгрөгөөр нэмэгдсэн ам.долларын ханшийн савалгаа эдийн засгийн хямралын эхний дохио болов. Ашигт малтмалын экспорт дээр тулгуурлаж баталсан төсөв нь өнөөдөр маш их алдагдалтай, үүнийгээ хэрхэн нөхөх вэ гэж шаналж суугаа эрх баригчид одоо ам.долларын ханшийн савалгааг яаж тогтоох вэ гэсэн бас ... | эдийн засаг |
Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сайжруулах зорилгоор “Малын бүртгэл, мэдээллийн програм хангамж” сургалтыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Интерактив” ХХК, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ауй, жижиг дунд үйлдвэрийн газар хамтран дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан байна. Сургалтад 14 сумы... | эдийн засаг |
“Жаст”-ын дампуурал Монголын эдийн засаг дахь хууль бус олон үйлдлийг ил томруунаар харуулав. Хувийн нэг компани төрийн өмчийг барьцаалж зээл авч болдгийг, ашигт малтмалын нөөцийг хуурамчаар үйлдэж чаддагийг илрүүлсэн энэ хэрэг бол Монголын уул уурхай, эдийн засаг дахь хууль бус явдлын эхний сэжүүр төдийхөн. Тодруулб... | эдийн засаг |
“Мишээл Экспо”-д ирэх наймдугаар сарын 2-4-ны өдрүүдэд оргинал бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, худалдаа болно. Мөн худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын бараа бүтээгдхүүнүүдийг танилцуулах, брэнджүүлэх ажээ. Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээн... | эдийн засаг |
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын асуудал дахиад мандаж эхлэв. “Монголчуудын богцны хоёр” гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюутолгой, Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний орд газруудыг ашиглаж эдийн засгийг тэтгэх гол хүч болгохоор түшээд хэдэн жил толго... | эдийн засаг |
“Адра Монгол” олон улсын төрийн бус байгууллага нь орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аливаа гамшиг бэрхшээл учирсан газруудад хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлдэг. Тус байгууллагын “Хүнсний аюулгүй байдал”, “Эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-өөс хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалангийн за... | эдийн засаг |
Монголын нүүрсний экспортын орлого буурсаар байгаа гашуун мэдээ цацагдсаар. Нийт экспортын 40 шахуу хувийг дангаараа эзэлж байсан нүүрсний экспорт шалдаа унасан нь эдийн засагт тааламжгүй байдал үүсгэлээ. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, Хятадын эдийн засаг саармагжсанаас болсон гэх албаны хүмүүсийн мэдэгдэл... | эдийн засаг |
“Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал” INVITATION FOR EXPRESSION OF INTEREST FOR COAL-TO-GASOLINE PLANT PROJECT SELECTION The Government of Mongolia is envisioning the facilitation of a Coal-to-Gasoline (“CTG”) industrial plant project using German core technology (“Project... | эдийн засаг |
Монгол Улс дэлхийд юугаараа танигддаг билээ. Чингис хаан, нүүдэлчдийн өлгий нутаг. Орчин үед үйлдвэрлэл, брендээрээ танигдах болсон энэ үед зөвхөн өнгөрсөн үеийн түүхээрээ танигдана гэдэг өрөөсгөл ойлголт. Бидэнд дэлхийд тэргүүлэх бренд байдаг бил үү. Энэ асуулт одоохондоо эртдэнэ. Гэхдээ бидэнд дэлхийд танигдах бүтээг... | эдийн засаг |
Улсын их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Дулааны Цахилгаан Станц-IV ХК-ны Төсөл хэрэгжүүлэх албаны төслийн зохицуулагч Дэлэгийн Батчулуун, Эрчим хүчний хөгжлийн төвийн инженер багш Л.Галхүү, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Г.Төрбат нарыг, Хөдөлмөр... | эдийн засаг |
Монголын экспортын бүтээгдэхүүнд онцгой байр суурьтай нүүрсний салбар зогсонги байдалд ороод байна. Уулын ажлаа зогсоож, ажиллагсдаа амраасан нүүрсний компани цөөнгүй байна. Энэ нь зөвхөн компаниудад төдийгүй улсын эдийн засагт тааруухан үр дүн үзүүлэх нь мэдээж. Тэгвэл нүүрсний салбарын уналтыг юугаар нөхөж болох вэ г... | эдийн засаг |
ҮХАА-н сайд Х.Баттулга Бүгд найрамдах Франц улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гаротой уулзаж, тус салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Х.Баттулга ноён Гийом Гарог улс орноо төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 770.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11761 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 333.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 160.1 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
Нийгмийн даатгалд энэ оны хагас жилийн байдлаар 641.3 мянган хүн шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгүүлжээ. Үүний 423.4 мянга буюу 66.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 217.9 мянга буюу 34.0 хувь нь төсөв байгууллагынх байгаа тухай статистикчид мэдээлж байна. Энэ нь жилийн өмнөхөөс шимтгэл төлөгч, даатгуулагчийн т... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн долоо хоногт нийтдээ 16926 богц ноолуурыг 9,5 тэрбум төгрөгөөр, 12880 богц тэмээний ноосыг 605,5 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн 78 сая төгрөгийн хонины ноосыг тус биржээр дамжуулан арилжжээ. Өнгөрсөн долоо хоногт долдугаар сарын 23-ны мягмар гаригт хамгийн өндөр дүнтэй буюу 4,5 тэрбум тө... | эдийн засаг |
Латин Америкийн манлай таван шинэчлэгчийн нэг, Перугийн эдийн засагч Эрнандо Сотто бол нүдэнд ил үзэгдэх хэрнээ амьгүй мэт үл хөдлөх хөрөнгийг яаж баялаг болгох, яаж үнэ цэнэтэй болгохыг нээсэн нэгэн юм. Үүнийгээ капиталын нууц гэж нэрлэв. Ийм нэртэй ном гаргаж, нээлт нь “зах зээлийн эдийн засгийг үл үзэгдэх гар” хэмээ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний зургаан сарын байдлаар 12.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийж, 22 сая ширхэг хувьцаа арилжсан тухай Үндэсний статистикийн хороноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс үнэт цаасны гүйлгээ 48.6 тэрбум төгрөг буюу 79.8 хувь, арилжсан үнэт цаасны тоо ... | эдийн засаг |
Нэг үе монголчуудын “толгойны өвчин” болдог байсан инфляцийн өсөлт нам дарагдаж эхэллээ. Анх инфляци гэж чухам юу байдгийг хүртэл ойлгодоггүй байсан жирийн иргэд адаг сүүлдээ бараг онолын түвшинд ойлгож, түүнээс айдаг болсон. Учир нь хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн бор төгрөг нь ямар ч үнэ цэнэгүй болчихоор айхг... | эдийн засаг |
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр /2013.07.15/ УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 13 удаа, Байнгын хорооны ажлын хэсгүүд 30-аад удаа хуралдсан байна. Байнгын хорооны д... | эдийн засаг |
Сүүлийн саруудад зэсийн үнэ төдийлөн сайн өсөхгүй байгаа. Металлын үнийн хандлага ажиглагчид энэ оны эхний улиралд цахим хуудаснаа мэдээлж байснаас үзвэл “2013 оны хоёрдугаар улиралд улбар металлын үнэ 8000 ам.долларт хүрнэ” хэмээж байсан ч харамсалтай нь 7000 ам.долларт ч хүрэхгүй байна. Учир нь өмнөх оны туршид дэлх... | эдийн засаг |
Оюутолгойн баяжмал экспортод гарч эхлэв. 2013 оны долдугаар сарын 9-ны билэгт сайн өдөр тус бүр нь 36 тонн баяжмал ачсан 16 машиныг Оюутолгойн ууурхайгаас Гашуунсухайтын боомт руу илгээлээ. Ийнхүү ачилт албан ёсоор эхэлснээр дэлхийн гурав дахь том зэсийн уурхай Монголд нээгдсэнийг дэлхийн өнцөг булан бүрт мэдээлж байн... | эдийн засаг |
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигтай ярилцлаа. -Оюутолгой наадмын өмнө зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ. Хэд хэдэн удаа тов тогтоогоод байсан ч хойшилсон. Шалтгаан нь юу байсан юм бэ? -Наадмын өмнө Оюутолгой баяжмалын экспортын ачилтаа эхлүүлсэн. Долдугаар сарын 9-нд шүү дээ. Харин ба... | эдийн засаг |
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар 8607.7 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь сарын өмнөхөөс 381.3 тэрбум төгрөг буюу 4.6 хувь, жилийн өмнөхөөс 2289.5 тэрбум төгрөг буюу 36.2 хувиар өссөн үзүүлэлт ю... | эдийн засаг |
Чойроос Сайнд шанд хүртэлх шороон замыг жолооч нар андахгүй. Хөрс нь сул. Зуны улиралд шавар, шалбааг ихтэй, гүнзгий ховил, хонхорхой олонтой болохоор тойрч давхих гэсээр олон салаа зам гарсан. Зам сайн мэдэхгүй хүн хаагуур явах учраа ч олохгүй, хэсэгтээ мунгина. Энэ олон замуудын алинаар явбал Замын-Үүдийн барааг х... | эдийн засаг |
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний баяр наадмын өдрүүдэд орон даяар амрах бөгөөд үйлчилгээний газрууд ажиллаж байна. Ялангуяа банкууд 11, 12, 13-ны өдрүүдэд харилцан адилгүй цагийн хуваариар ажиллахаар болжээ. Ийнхүү баяр наадмын өдрүүдэд ... | эдийн засаг |
Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Тэгвэл агуулах савны хүчин чадал муутайгаас хурааж авсан төмс, хүнсний ногоогоо муутгаж, улмаар урд хөршөөс авах болдог ажээ. Манай улс энэ жилдээ нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хи... | эдийн засаг |
“Блүүмберг” цахим хуудаснаа Монголын тухай ийм нийтлэл гарчээ. Чингис хаан овог нэгтнүүдээ удирдан дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг цогцлоож байсан үеэс 800 гаруй жилийн дараах монголчуудын бодит байдал өвөг дээдсээс нь огт өөр байна. Монголын газар шороонд дор хаяж 1.3 триллион ам.долларын ашигт малтмал хадгалагдаж б... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 15/ 4,509 тоот арилжаагаар 39,124,555 төгрөгийн үнийн дүн бүхий 113,610 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс14,520.96 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 49.22 нэгжээр өссөн үзүүлэлт бол ... | эдийн засаг |
2011 оны 4 сарын 18 өдөр эхлээд мөн оны 8 сарын 11 өдөр хэсэг нөхдүүд манай шинэ төмөр замын ТЭЗҮ хийж өгсөн билээ. Хийж өгсний дараа бид тухайн үед 5,650 сая доллар шилжүүлээд, хүүнд нь жилд 750 мянган доллар төлж ирлээ. Үүнийхээ төлөө МТЗ ТӨХК нь хэдэн зүтгүүрээ барьцаанд тавьж, ямар ва нэгэн сонгон шалгаруулалтгүйгэ... | эдийн засаг |
“Саусгоби Ресурс Лимитед” компанийн салбар компани болох “Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар С.Энх-Амгалан ажиллахаар болжээ. Өмнө нь “Ньюком” группийн охин компани “Клин Энержи”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монголд анхны салхин цахилгаан станц байгуулах ажлыг удирдаж байсан тэрбээр долдуга... | эдийн засаг |
Европын холбооны судалгаагаар Их Британийн банкирууд хамгийн өндөр цалинтай болох нь тогтоогджээ. Тодруулбал, банкинд дунджаас дээгүүр алба хашдаг ажилчид жилдээ 860 мянган фунтын цалинтай байдаг аж. Яг ийм мөнгөн дүн бүхий цалинг авдаг 2346 банкир Их Британид ажиллаж, амьдарч байна. Гэтэл Европын холбооны хамгийн том ... | эдийн засаг |
Монгол, ОХУ, БНХАУ гурван орны худалдааны бизнес уулзалт жил бүр болдогтой холбогдуулан Эрээн хотын дарга Bao Chong Ming Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд айлчилж, МҮХАТ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзжээ. Энэ үеэр гурван орны худалдааны бизнес уулзалтыг энэ жил онцлог зохион байгуулах хэрэгт... | эдийн засаг |
Банк санхүүгийн шилдэг үйлчилгээ, шинэлэг технологиор салбартаа тэргүүлэгч Голомт банк иргэд аж ахуйн нэгжүүдэд татвараа цахим хэлбэрээр төлөх цоо шинэ үйлчилгээг танилцуулж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулсан энэхүү үйлчилгээг Голомт банк Татварын ерөнхий газартай хамтран нэвтрүүлж байгаа юм. Энэхүү д... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 17/ 4,511 тоот арилжаагаар нийт 27,199,973 төгрөгийн үнийн дүн бүхий 75,953 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс14,744.25 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 223.06 нэгжээр өссөн ү... | эдийн засаг |
Дэд станц байгуулахгүй бол эрчим хүчээр хангаж чадахгүй нь бололтой Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төрийн өмчит “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниар зочилж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангаж байгаатай танилцсан. Тус байгууллагынхан засварын ажлаа ирэх аравдугаар сарын ... | эдийн засаг |
Таван төгрөг ахиухан олж, ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн малчид хаа холын Увс, Ховдоос ч гэлтгүй малаа туугаад хотын хаяа барааддаг болж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Хар хорин зэрэг хот суурин газруудыг тойроод малчид битүү суурьшчихаад байгаа. Гэтэл нэг хэцүү асуудал тулгарч байг... | эдийн засаг |
Технологийн салбарын хоёр том компани болох Intel, IBM компаниудын ашиг алдагдалтай гарчээ. Энэ жилийн эхний хагасын гүйцэтгэлээр Intel компанийн нийт ашиг 2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 29 хувиар буурсан үзүүлэлт болсон юм. Харин IBM компанийн энэ жилийн эхний хагасын ашиг 3 гаруй тэрбум... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам долоо хоног бүрийн лхагва гаригт ургацын явцын талаар мэдээлж байхаар боллоо. Өчигдөр тус яамны мэргэжилтнүүд бүх төрлийн амтат ногоо, навч, таримал гүзээлзгэнэ худалдаанд гарсныг дуулгалаа. Мөн өнгөрсөн сард орсон борооноос болж ургац хураалт 10 хоногоор хойшилсныг онцолсон юм. Салбарын яам... | эдийн засаг |
Грек, Кипр, Испанийн банкуудыг аврахад Европын татвар төлөгчдийн 90 тэрбум еврог зарцуулжээ. Энэ мөнгийг хуваарилахдаа алдаа гаргаагүй байсан бол 35 тэрбумыг хэмнэж болох байсан хэмээн “Sьddeutsche Zeitung” сонин долдугаар сарын 17-ны дугаартаа мэдээлсэн байна. Бундестаг дахь “ногоонтнууд”-ын асуулгаар Finpolconsult с... | эдийн засаг |
АНУ-ын инфляци 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь шатахуун, бараа хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард 1 хувийн өсөлттэй гарч байсан бол ийнхүү дараагийн сардаа мөн л өсөлттэй гарлаа. АНУ-ын хэрэглээний үнийн индекс 0,5 хувиар өсч, ажилгүйдэл 5 ху... | эдийн засаг |
Ямар ч эдийн засаг татварын бодлогогүйээр оршин тогтнож чадахгүй. Үл хөдлөх хөрөнгө, авто машины татвараар хэн нэгэнд гайхал төрүүлэхгүй гэтэл дэлхийд хачирхалтай олон янзын татварууд байх аж. Тийм хачин татваруудтай орнуудыг АНУ тэргүүлж байна. 1. Үерийн татвар Австралийн Квинсленд мужийн эрх баригчид үерийн татварыг ... | эдийн засаг |
Үндэсний архивын газар амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажиллан иргэдэд үйлчилж байна. Учир нь сүүлийн үед архиваар үйлчлүүлэх иргэдийн тоо ихэсч байгаа тул ийнхүү амралтын өдөр иргэдэд ажлын өдрийн хуваариар үйлчилж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу ажилласан жил болон тэтгэврийн... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.