news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Ганц манайд ч биш дэлхий даяар эдийн засгийн байдал тааруухан байгаа. Үүнээс болж дэлхийн томоохон компаниуд ч ажилчдаа цомхотгох бодлого барьж байгаа юм. Европын "акул" компаниудын нэг “Siemens” концерн 15 мянган ажилтнаа халах шийдвэр гаргажээ. Тус компани ийм алхам хийснээр ирэх онд зургаан тэрбум евро хэмнэх гэнэ... | эдийн засаг |
Монгол-ОХУ-ын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын Новосибирск мужийн бизнес төлөөлөгчид айлчилж, Монголын компаниудтай хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Новосибирскээс энэ удаад том барилга, байгууламжид хамтрах, урт хугацааны стратеги гэх мэтчилэн зүйлсийг санал болгоогүй.... | эдийн засаг |
Францын “Арева” группийн Монгол дахь салбар компани болох “Арева Монгол”-ын охин компани “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Манай улсад 10 гаруй жилийн турш ураны хайгуул хийж байгаа тус компани энэ жил багагүй хэл аманд өртсөн. Малчин иргэдийн 22 тугал үхсэн х... | эдийн засаг |
Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд америкчууд туслахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд зориулан “Ханган нийлүүлэгчдийн хөжил, чанарын төв”-өөр дамжуулан 400 сая төгрөгийн “Техникийн туслалцааны сан”-г байгуулсан байна. Тус санг байгуулса... | эдийн засаг |
А.Гансүх: “МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн Зам, тээврийн сайд А.ГАНСҮХТЭЙ ярилцлаа. -Зам тээврийн сайдтай уулзсаных хамгийн нэгдүгээр асуудал бол мэдээж салбарын тухай байх нь ойлгомжтой. Монгол Улсын 2013 эдийн засгийн өсөлтөд хамгийн хувь нэмэр оруулсан нь танай салбар гэж олон нийтийн судалг... | эдийн засаг |
Хятадын төрийн өмчит Чалкод тавьсан 350 сая ам.долларын өрөө зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ энэ ондоо багтаан дарах төлөвлөгөөтэй ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ирэх оноос баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж, эхний ээлжинд энэ талаарх туршилт, судалгааг явуулаад эхэлсэн байна. Тус компани хуурай аргаар нүүрс б... | эдийн засаг |
Зам тээврийн яамнаас өнөөдөр “Чингис” зочид буудалд “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдвээр төмөр замын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж, Зам тээврийн сайд Л.Гансүх үг хэллээ. Зөвлөгөөний үеэр “Монголын төмөр замын тээврийн хөгжлийн бодлого” сэдвээр Зам тээврийн яамны Төмөр ... | эдийн засаг |
Валютын ханш өссөнтэй холбоотойгоор алтны үнэ ч дагаад нэмэгджээ. Монголбанк нэг грамм алтыг 74,9 мянган төгрөгөөр тооцон худалдан авч байна. Тэгэхээр өмнөх саруудтай харьцуулахад алтны үнэ 1.3 хувиар өссөн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өмнөх саруудад алтны үнэ 55.3 мянган төгрөг болж буурсантай харьцуулахад өдгөө 19 мя... | эдийн засаг |
Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн өмнөх хуулийн алдаагаа засахын тулд УИХ-ын намрын чуулганаар хамгийн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг баталснаар хөрөнгө оруулагчдийг үргээх шалтгаан болсон 2012 оны тавдугаар сард баталсан урт нэртэй /Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажи... | эдийн засаг |
Монгол Банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал өчигдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлө... | эдийн засаг |
Ватиканы төв банк 125 жилийн түүхэнд анх удаа ашиг орлоготой холбогдох мэдээллээ нийтэд ил зарлалаа. Тус банк нь 2012 онд 4,98 тэрбум еврогийн активтай гарчээ. Энэ нь жижиг хот улсын хувьд маш үзүүлэлт юм. Мөн цэвэр ашиг нь 86,6 сая еврогоор хэмжигдэж байгаа аж. Энэхүү ашгийн 54,7 сая нь цэвэр папын зөвлөлийн дэлхийд х... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг долоо хоногийн өмнө “Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 37 хоногийн нөөцтэй байгаа. Шатахуун нийлүүлэгч компаниудын хувьд А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизель түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байгаа. Үүн дээр улсын нөөцөд хадгалж буй шатахууныг нэмээд тооцохоор нөөц хангал... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр “Эрдэнэс Оюутолгой”-н шинэ удирдлагын багийнхан маргааш Лондон руу явж, “РиоТинто”-гийн удирдлагатай уулзаж гүний уурхайн санхүүжилтэнд яаж мөнгө босгох талаар тодорхой мэдээллүүд авчрах аж. Ло... | эдийн засаг |
Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг зөвшөөрч, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн төсөл болоод Монголын уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар гадны хэвлэлд юу гэж бичсэнийг хүргэе. Монголын... | эдийн засаг |
Хас банк 8 (±1) хувийн хүүтэй орон сууцны зээлээ олгосоор байна ХасБанк 8(+1) хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгааг 30 хувиас 50 хувь болгосон талаар олон нийтийн сувгаар ихээхэн гарч байгаа билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус хөтөлбөрийн зээлийг хариуцаж байгаа Хэрэглээний санхүүжилтийн хэлтсийн захирал Г.Чимэг... | эдийн засаг |
Зам, тээврийн сайд А.Гансүх Ухаа худаг –Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцжээ. Энэ үеэр шинэ төмөр зам дайран өнгөрч буй Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдад “Монголын төмөр зам” ТӨХК-иас зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь с... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо ер нь сүүлийн үед ямар ажил хийгээд байна аа гэж олон хүн асуух болжээ. Өнгөрсөн долоо хоногт нэг ам.долларын ханш 1780 төгрөгт хүрч иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд авсан. Товчхондоо доллар гэдэг ногоон дэвсгэрт бусад валютаасаа тив алгасан галзуурч байхад нь тус салбарыг хариуц... | эдийн засаг |
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 16 компани нэгдэж Үндэсний Барилга Консерциумыг байгуулснаа зарлаад удаагүй байна. Үндэсний Барилга Консерциумын зорилго нь бүтээн байгуулалтын томоохон ажилд гар бие оролцож, Засгийн газраас дэвшүүлсэн иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг дэмжиж ажиллахад чиглэжээ.... | эдийн засаг |
Монголчууд анх удаа төмөр замаа өөрсдөө барихаар томоохон бүтээн байгуулалт эхлүүлээд байгаа. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болсноор 5600 орчим км төмөр зам барихаар шийдвэрлэсэн юм. Эхний ээлжинд Ухаан худаг-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр зам барихаар болж, далан шорооны ажил эрчимтэй... | эдийн засаг |
Стратегийн орд газар дээр лиценз эзэмшигчид Засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өнөөдрийг хүртэл зөвхөн зардал үйлдвэрлэсэн, талбайгаа цаашид хэрхэн хамтран эзэмшихээ ярилцахаар хүлээж байгаа. Харин энэ хооронд Монголын компаниудаас тэрхүү лицензийг нь булааж авах захиалга өрнөж эхэллээ. Бүрэнхааны фосфоритын ... | эдийн засаг |
Өмнөх Засгийн газрын үед батлагдсан бидний хэлж заншсанаар урт нэртэй хууль буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиас болж хохирсон иргэд багагүй байгаа гэж одоог хүртэл гомдоллосоор буй. Тиймээс хуулийн эргэн той... | эдийн засаг |
“...Үлгэр хүртэл жаргадаг болохоор уул уурхайн орлого татарч хавтгайрсан найр шөнөдөө тарав. Монголчууд арай чүү сэртэл толгой өвдөн, дотор бэлбийтэл шартжээ. Өчигдөрхөн түнтийж байсан түрийвч шалчийж өнөөдрийн хоолонд ч хүрэхтэй үгүйтэй болж. Олон нөхөд өөрөөсөө бусдыг буруутгаж эхэллээ”. Эдийн засагч Д.Жаргалсайханы ... | эдийн засаг |
Өдөр ирэх бүр үлээсэн шаар шиг хөөсөрч, томорч байгаа барилгын салбар дахь үнийн хөөрөгдлөөс ажиглахад Монголын дотоодын зах зээлд орон сууцны хэрэгцээ асар их байгаа нь харагдаж байна. Шинэ, хуучин гэлтгүй орон сууцны ханш найман хувийн хүүтэй зээлийн сургаар суга өсч, ердийн байрны метр квадратын үнэ бараг хоёр саяд... | эдийн засаг |
Их баялгийн үнэрээр цугласан гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэн нутаг сэлгэж эхэллээ. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг нь жам хойно, тэд бизнесийн орчноо сайжруулж, хөрөнгө оруулагчдад тал засах болсон Лаос, Камбож, Мьянмарыг таалах боллоо. Хаана боломж байна, тэнд мөнгөө эргэлдүүлдэг нь бизнесийн хууль... | эдийн засаг |
-Нэг орд дээр ижил чанарын нүүрс олборлож буй “Энержи Ресурс” нүүрсээ хил дээр 90 ам.долларын үнэ хүргэж болоод байхад “Эрдэнэс-Тавантолгой” ч бас тэр дайны үнэ хүргэж болмоор. Яагаад болохгүй гэж?- Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалт тэг зогсчээ. Энэ бол муу мэдээ боловч нөгөө талаас бараг л сайн м... | эдийн засаг |
-Үндэсний статистикийн газар ямар томьёоллоор тооцож гаргасан болоод бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан, инфляци буурсан гэж хэрэглэгчдийг хуурч чадаж байна аа- Ажлын хажууд байдаг ТҮЦ-нд зардаг бохины үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдчихэж. Зах дээрх махны үнэ кг тутамдаа 200 төгрөгөөр өсчихлөө. Ченжүүд валютын ханшийг савл... | эдийн засаг |
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, лавлагааг цахимаар хийдэг боллоо Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжиж буй “EPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа "Чингис" зочид буудлын хурлын танхимд амжи... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулж байгаа жилд 210 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилжээ. Үйлдвэрийн төслийн талаар “Аморе интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Баатарсүрэн танилцуулав. Одоогоор ... | эдийн засаг |
“Rio Tinto”-гийн мэдэгдэлд барих Монголын Засгийн газрын хариу юу вэ Дэлхийн уул уурхайн гигант “Rio Tinto” Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг өнгөрсөн даваа гаригт мэдэгдэв. Тэд Монголын Засгийн газар зөвшөөрөл өгөх хүртэл 5.1 тэрбум ам... | эдийн засаг |
“Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын явц 32.9 хувьтай байгааг Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр мэдэгдлээ. Үүнд баяр наадамтай холбоотойгоор төлөөвлөсөн хугацаанаасаа хоцорсон бөгөөд яаралтай нөхөж ажиллах үүрэг өгсөн гэдгийг тэрбээр тайлбарлав. Мөн... | эдийн засаг |
Цалингаа хурааж хүссэн зүйлээ худалдаж авдаг зах зээлийн хуучин харилцаа бараг л үгүй боллоо. Хүнсний ногоо, мах, гутал, хувцас тэргүүтнээс бусдыг бид зээлээр авч байна. Мэдээж, хэлбэр, хэмжээ, хугацаа, барьцаа, нөхцөл тохирооноос хамаарч зээл дотроо түмэн янз. Чөлөөт эдийн засагт шилжиж, лизинг, моргейж, ипотек гэх үг... | эдийн засаг |
Хойд Солонгос дахь Кэсоны аж үйлдвэрийн бүсийн ажиллагааг сэргээх зарчмын тохиролцоог хоёр хөрш хийсэн тухай долдугаар сарын 6-нд Agence France-Presse мэдээлжээ. Кэсон. Фото: Lee Jae Won / Reuters Хоёр хоногийн турш хэлэлцээр явуулсны дараа хоёр Солонгосын албан ёсны төлөөлөгчид “яг бэлэн болсон нөхцөлд” аж үйлдвэрийн ... | эдийн засаг |
Өмнөд Солонгосын эдийн засаг дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаад байна. Хэрвээ энэ байдлаараа өсвөл оны сүүл гэхэд өмнөдийн эдийн засаг 3 хувиар өсөх магадлал ажиглагдаж байгаа юм. Өнгөрсөн онд өмнөдийн эдийн засаг 2,3 хувиар өсөөд ба... | эдийн засаг |
“Монголын Алт”(МАК) ХХК 2012 оноос эхлэн хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг үйлдвэрийн инженерингийн зураг төсөл, тоног төхөөрөмжийг Данийн “FLSmidth” (ЭфЭлШмит) компаниас нийлүүлж байгаа бол санхүүжилтийг Данийн Вант улсын ... | эдийн засаг |
1990-ээд оны сүүлчээр байгуулсан дератив гэрээнээс болон Италийн төсөвт найман тэрбумын алдагдал гарч болохыг Италийн La Repubblica сонин өгүүлжээ. Сонины бичсэнээр, төсвийн тооцоонд “цагийн механизмтай бөмбөг” нуусан байгаа гэнэ. Фото: Max Rossi / Reuters Сэтгүүлчид Италийн Сангийн яам эдгээр хөрөнгийн бүтцийн өөрчлө... | эдийн засаг |
ӨМӨЗО-ны Нүүрс импортлогчдын холбооноос өнгөрсөн хавраас эхлэн Монголын уул уурхайн салбарын албаныхан болон нүүрс эспортлогч компаниудтай уулзах хүсэлт тавьж, энэхүү уулзалтыг долдугаар сарын 1, 2-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгууллаа. Уулзалтад Монголоос Уул уурхайн яам, “Монгол нүүрс ассоциаци”, Уул уурха... | эдийн засаг |
c Дуудлага худалдаагаар Төв банк 20 сая ам.доллар, 64 сая юанийг тус тус арилжааны банкуудад худалдсан байна. Мөн банкуудад 166 сая ам.доллар, 10 сая юанийг своп хэлцлээр худалдаж, валютын захад юань, ам.доллар нийлүүлжээ. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоод зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй ... | эдийн засаг |
“Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлээд арав хонох гэж байна. Энэ хугацаанд хуучин Хадгаламж банкны үйлчлүүлэгчид хадгаламжийн мөнгөө их хэмжээгээр татаж авч байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа. Төрийн банкны захирал Д.Батсайханаас энэ талаар тодрууллаа. -Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэх үйл ... | эдийн засаг |
Малынх нь тоо хүн амын тооноосоо бараг л хорь дахин өндөр манай улсын хувьд мах импортлох бус экспортлох тухай яригдаж баймаар. Гэвч малын махаа гадагш экспортлох ажил бараг л зогсчээ. “Багахан хэмжээний экспорт бий” гэхээс өөрийг мэргэжилтнүүд хэлэхийг хүсэхгүй байна. Харин гадаадаас мах импортолсон тохиолдол гарчээ. ... | эдийн засаг |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны зургадугаар сарын 20 болон 21-нд мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх асуудлаар хуралдлаа. Зөвлөлийн энэ удаагийн хурал нь Улаанбаатар хотын жилийн инфляци 2013 оны тавдугаар сард 8.4 хувь болж буурсан, “Чингис” бондын зарцуулалт эхэлсэн, орон сууцны ипотекийн санхүүжилтийн... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “11 11” төвд энэ сарын 12-20-нд эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, улсын бүртгэл, нийгмийн халамж, үйлчилгээ зэрэг чиглэлээр 1250 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. “11 11” төв иргэдийн санал хүсэлтийг харьяа байгууллага, албан ... | эдийн засаг |
Монголбанк журмыг эргэн харж, дахин санхүүжилт хийхэд заавал 6 сарын зээлийн түүх шаарддаг байсныг болиуллаа Жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш иргэд маш олон асуулт тавьж байгаа. Ингээд үүнтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна . Монголбанкны МБСГ-ын ахлах эдийн засагч Д.Баянзул: -Өмнөх... | эдийн засаг |
“Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт өнөөдөр эхлэх байсан ч ийнхүү хоёр дахь удаагаа хойшилсныг тус компаниас Засгийн газрын хүсэлтийн дагуу гэж тайлбарлаж буй ажээ. Тэгвэл өнөөдөр Уул уурхайн яамнаас энэ тайлбарыг үгүйсгэж, “Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт юуны учир хойшилсон талаар мэдээлэл өглөө. Экспорт ий... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яаманд 11.00 цагт болох юм. Д.ЖАРГАЛ | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 628.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 10062 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 287.0 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 124.1 тэрбум төгрөгийн орон с... | эдийн засаг |
Хөвсгөл аймаг дахь Овоотын ордыг эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани төмөр зам барих төслийн техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулжээ. Төслөөр бол Хөвсгөлийн Овоотоос Мөрөн хот хүртэл 222 км, Мөрөн хотоос Эрдэнэт хүртэл 406 км төмөр зам барих юм байна. Овоотын ордыг 219 сая т... | эдийн засаг |
Аялал жуулчлалын улирал иржээ. Хот орчмын ногоон бүсэд болон хотоос холгүй орших жуулчны бааз, амралтын газрын үйлчилгээ, өнгө төрх улсын нэрийн хуудас болох нь бий. Тиймээс нийслэлийн аялал жуулчлалын газраас “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” сэдэвт сургалтыг энэ сарын 27,28-... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан брокерийн компаниуд санхүүгийн тайлангаа наймдугаар сарын 1-ний дотор нийслэл, орон нутгийн санхүү, татварын хэлтсээр дамжуулан Санхүүгийн зохицуулах хороонд өгөхийг албаныхан анхаарууллаа. Ингэхдээ брокерийн компаниуд зургадугаар са... | эдийн засаг |
Мексик улс газрын тосны салбарын оруулалтыг хувийн салбарынханд нээлттэйгээр зарлалаа. Тус улс сүүлийн 75 жилийн хугацаанд газрын тосны салбарт хувийн компаниудыг оролцуулж байгаагүй юм. Мексикийн ерөнхийлөгч Энрикэ Пениа Нието нь газрын тосны салбарт гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, энэ салбарт бүх... | эдийн засаг |
Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны үйл ажиллагаа эрхлэгчид задгай болон бүхэл ам.доллар нэг ханштай болсон байна. Өмнө нь 50, 100-ийн дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа өөрсдийн тогтоосон тухайн өдрийн ханшаас доогуур ханшаар худалдан авч б... | эдийн засаг |
Архиваар үйлчлүүлэх иргэдийн тоо ихэсч байгаа тул Үндэсний төв архив энэ амралтын өдрүүдэд ажиллахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахын тулд тухайн хүний ажилд орсон тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй бол энэ лав... | эдийн засаг |
Өмнө олгосон ипотекийн зээлээс 771.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11925 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 338.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна. Иргэд 167.6 тэрбум төгрөгийн орон... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр нэг долоо хоногтой 433.8 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 909.6 тэрбум төгрөг болсон тухай албаныхан мэдээллээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг ... | эдийн засаг |
Төв банк тавдугаар сарын гадаад худалдааны тайланг гаргасан байна. Ингэхдээ гадаад худалдааны эргэлт, тэнцлийн алдагдал, экспорт, импортийн өөрчлөлтийг авч үзжээ. Гадаад худалдааны эргэлт энэ оны тавдугаар сарын эцсээр 4,111 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар буюу 236 сая ам.доллараар буурсан ажээ. Үүнд ... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжилт болон бусад асуудлаар Монголбанкийг шалгахаар болсон. Шалгалтыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар ахалж байгаа юм байна. Өнгөрсөн аравдугаар сард Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк гурван их наяд төгрөг тараасан гэдгээр буру... | эдийн засаг |
Бразилийн “EBX” группийн салбар болох “OGX” газрын тосны компанийг өрийн асуудлын улмаас 5,1 тэрбум ам.доллар босгох шийдвэрийг Рио Де Жанейрогийн шүүхээс гаргалаа. Сүүлийн жилүүдэд зээлсэн олон зээл, болоод хэрэгжээгүй удсан төслүүдээс болж тус компани ийнхүү өрөнд баригдсан байна. “OGX” компани маш том хэмжээний зээ... | эдийн засаг |
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д эрхлэгчийн үүрэг, хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний буцаан авалт, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэшсэн хүний нөөцийн шаардлага гэх мэт 33 зүйлт заалтыг мөрддөг аж. Тэгвэ... | эдийн засаг |
“Саутгоби Сэндс” компани 200 гаруй уурхайн ажилтнаа халах гэж байна гэсэн мэдээлэл тархлаа. “Саутгоби Сэнд” компанийн Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь нүүрсний уурхай өнгөрсөн тавдугаар сараас хойш сул зогсолт хийж, ажилчиддаа цалингийнх нь 60 хувийг өгч байсан юм. Гэтэл 200 гаруй ажилчнаа халах мэдэгдэл өгсөн у... | эдийн засаг |
Манай улс далайд гарцгүй Монголын далбаатай хөлөг онгоц “хэрэг” тарилаа гэх мэдээлэл олон улсын мэдээллийн агентлагуудаар цацагдаж монголчуудын “чихийг халууцуулдаг” билээ. Үүнтэй холбоотойгоор зарим хүн “Манай улс бусдад төрийн далбаагаа ашиглуулах шаардлага байна уу” хэмээж байхад өөр нэг нь “Алс ирээдгүйгээ бодсон... | эдийн засаг |
1997 оны намар оройхон 10-р сарын 20-доор УБТЗ-ын дарга Р.Раш утасдаж Идэрчулуун чи АНУ явна. Бид үзлэгээр Зүүнхараад байна. Л.Ганбаатар, Х.Сүрэнжав та гурав явах байх гэж нэгэн орой ярьсаны дараачийн долоо хоногт АНУ-ын Пенселван мужийн Эри хотод бид очоод төвхнөчихсөн тэнд бараг 45 хоносон. Гол нь DASH-7 илчит тэрэги... | эдийн засаг |
Нийслэлийн иргэд элдэв үнийн дарамтад амьдрах заяатай юм уу гэж бодогдох боллоо. Өнгөрсөн жил махны үнэ тэнгэрт хадаж, нийслэлчүүд бараг махнаас гарахаа шахсан. Хэдэн төгрөг цуглуулаад орон сууцанд орох гэхээр байрных нь үнэ гүйцэгдэхээ болилоо. Одоо гэр хорооллын иргэд нүүрс, модны үнийн өсөлтөд дарлуулж, хахир өвлий... | эдийн засаг |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр иргэн бүрт олгохоор болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбогдох шийдвэрийг гаргасан байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын намрын чуулганаас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаан дээр нэмж мөн тооны хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан юм... | эдийн засаг |
“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох иргэний хэргийг БЗД-ийн шүүхэд энэ сарын 17-ны өдөр 14:00 цагт хянан хэлэлцэж, 18:00, 22:00 цагуудад тус тус завсарлан шөнийн 00 цагт шийдвэрээ гаргасан юм. Тус шүүхийн шийдвэрээр “Петро... | эдийн засаг |
Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Монголын арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хэмжээ бараг л нэг их наядад дөхжээ. Тэдний авсан зээлийн хэмжээ 15,7 хувь. Энэ бүх зээл даваа гаригаас эхлэн найман хувийн зэ... | эдийн засаг |
Өнөөдөр Монголбанк ээлжит гадаад валютын дуудлага худаалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1731.00 төгрөгийн хаалтын ханшаар 11 сая ам.доллар худалдсан байна. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.0 сая ам.долларын дү... | эдийн засаг |
Хятадын компаниудын хувьцааны ханш гурван сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрч унаад байна. Үүний улмаас Хятадын компаниуд хувьцааны арилжаагаа зогсоож эхэлжээ. Одоогоор Хятадын 2800 компанийн 1430 нь хувьцаагаа татаад байгааг Сынхуа агентлаг мэдээлсэн байна. Зах зээлийн энэхүү хэлбэлзэлд эрчим хүч, эмнэлэг, ... | эдийн засаг |
БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан... | эдийн засаг |
Энэтхэгийн “Tata Motors” фирмийн эзэмшилд очсон автомашины “Jaguar Land Rover” (JLR) концерн нь Хятадын “Chery Automobile” компанитай хамтран Jaguar болон Land Rover машинуудыг Хятадад үйлдвэрлэхээр болсон байна. Хоёр тал ойрын хугацаанд хамтран автомашин үйлдвэрлэх талаар судалгаа тооцоо хийхээр болсон тухай компаниуд... | эдийн засаг |
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны ээлжит арилжаа өчигдөр боллоо. Арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 40.0 тэрбум ЗГҮЦ-ыг арилжихаар урьдчилан нийтэд мэдээлсэн байв. Харин банкуудаас нийт 41.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал иржээ. Нийтэд мэдээлсний дагуу ирсэн саналын... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 05-р сарын 4-ний өдрийн үнэт цаасны 4212 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 23 ХК-ийн 108.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 124.4 мянган ширхэг хувьцааг 108.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 2 ХК-ийн 802 ... | эдийн засаг |
Хятадын Lenovo компанийн хувьцаа 15 хувиар унажээ. Саяхан хийсэн наймааных нь улмаас хувьцаа нь унасан бөгөөд уг компани нь ширээний компьютерийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн сард Lenovo $5,2 тэрбумаар хоёр том наймаа хийжээ. Эхлээд IBM-ийн серверийн бизнесийг $2,3 тэрбумаар авсан бол долоо хоногийн дараа ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 7 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд 2 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,019,657,833.00 төгрөгийн арилжаа хийсэн байна. Хувьцааны арилжаа: Нийт 19 компанийн 37,817 ширхэг хувьцааг 19,657,833.00 төгрөгөөр арилжсан. ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС № Үнэт ца... | эдийн засаг |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай 04 сарын 18-ны өдрийн А/406 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг... | эдийн засаг |
Шинэчлэлийн Засгийн газарт амралтын өдөр гэж байдаггүй. УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга ням гаригт тун ч завгүй өнжлөө. Орхон аймаг дахь “Эрдэнэт хивс” үйлдвэрийн ажилтай танилцаж ноолуурын шинэ үйлдвэрийг нь нээж, суурь машинуудыг ажиллуулах товчлуурыг дарсан юм. Үйлдвэрийн бүх заалаар явж, шат дамжлага бүртэй би... | эдийн засаг |
Төв банкны захирлуудын зөвлөлийн хурал өнөөдөр болж, хурлаас бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэн 13.25 хувь, заавал байлгах нөөцийн хувийг нэг нэгжээр өсгөн 12 хувьд хүргэх шийдвэрийг гаргажээ. Мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхээс 51.8 хувиар өсч, Улаанбаатар хотын эхний гурван сарын инфляцийн 68.2 хувийг бүрдүүлж ... | эдийн засаг |
Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй зэсийн үнэ өнөөдөр 7385 ам.доллар байна. Нэг тонн зэс өнгөрсөн онд 9600 ам.доллар байсантай харьцуулахад 2012 он гарсаар зэсийн үнэ өнгөрсөн жилийн оргил үеийн хэмжээнд хүрээгүй юм. Олон улсын шинжээчид зэсийн үнэ энэ жилдээ төдийлөн сайжрахгүй гэсэн урьдчилсан “онош” та... | эдийн засаг |
Эрхэм хүндэт наадамчин, Улаанбаатар хотын банкны нийт харилцагчиддаа Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай | эдийн засаг |
Үндэсний их баяр наадам тохиож буйтай холбоотойгоор банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэе. Голомт банк Худалдаа хөгжлийн банк Хаан банк Хас банк Төрийн банк Капитал банк 2015.07.13 Даваа Солонго, Ард, Саппоро, Өргөө, Сансар, 120 мянгат салбарууд тус тус 10-18 цаг хүртэл ажиллана. амарна амарна Түшиг тооцооны төв ... | эдийн засаг |
“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫН МОНОПОЛИОС АНГИЖРАХ ЦАГ ИРЛЭЭ Инфляцийг хөөрөгдөхөд хамгийн их хувь нэмэр оруулдаг махны одоогийн үнийг өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сартай харьцуулахад бараг хоёр дахин буурчээ. Цаашид ч буурах аж. Уг нь махны худалдаачид махны үнийн талаар бодлого бо-ловсруулагч мэргэжилтнүүд “Буурна” гэдэг хариул... | эдийн засаг |
Гадаад зах зээл дээр Ираны нефтийн хоригоос болж, нефть бүтээгдэхүүний үнэ нэлээд өслөө. Өчигдрийн байдлаар блүүмбэргийн мэдээлснээр брэнт маркийн нефтийн үнэ 124 ам.доллартай байв. Өнгөрсөн долоо хоногт баррель нь 125 ам.долларыг давж, өсөөд байсан түүхий нефтийн үнэ ийнхүү бага зэрэг буураад байгаа юм. Дэлхийн зах зэ... | эдийн засаг |
Тавдугаар цахилгаан станцыг хотоос холгүйхэн орших Хөлийн голын хөндийд барих шийдвэр гарлаа. Засгийн газар асуудлыг шийдэж, ажлыг энэ онд багтаан эхлүүлэх үүргийг Эрчим хүчний яаманд өгөв. Олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл ярианаас хэтрээгүй станцын талаар хүмүүс олон янзын бодолтой байна. Хөлийн голын хөндий ... | эдийн засаг |
Өртгөө нөхөхийн тулд цахилгааны үнийг 3-5 төгрөгөөр нэмж магадгүй -Манай улс ОХУ-аас нэг кВт цахилгааныг 106 төгрөгөөр, БНХАУ-аас 165 төгрөгөөр худалдан авдаг. Харин түүнийгээ айл өрхүүдэд 89 төгрөг, албан байгууллага аж ахуйн нэгжид 100 төгрөгөөр худалддаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд, тэр дундаа уул уурхайн компаниудын ... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн долоо хоногт зүүн аймаг буюу Хэнтий, Дорнод аймаг, мөн Багануур дүүрэгт ажиллалаа. Чингэхдээ эхлээд Багануурын уурхайд очиж, нүүрс шигшиж ачих туузан дамжлагын үйл ажиллагаатай танилцсан юм. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан энэ дамжлага н... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн онд барилгын салбарт хийсэн хамгийн том ажил бол орон сууцны зээлийн хүүг найман хувь болгон бууруулсан явдал. Энэ хөтөлбөр хүрээгээ тэлж малчид болон амины орон сууц барьж байгаа иргэдэд боломж олгоно гэсэн үг үү? - Засгийн газраас х... | эдийн засаг |
Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайтууд сүүлийн хэдэн жилд хүмүүсийн амьдралыг ихээхэн өөрчилж байна. Өнөөдөр онлайнаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авч, ном сонин уншиж, хүмүүс хоорондоо уулзах нь бодит амьдралаас ч илүү болжээ. Компани, албан байгууллагууд нийгмийн сүлжээний энэхүү боломжийг үйл... | эдийн засаг |
Төрөөс хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хүрээнд Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл байгуулагдаад жил гаруй болж байгаа. Тус зөвлөл энэ сарын 7-11-ний хооронд хуралдаж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд мөнгөний бодлогын хүүг 10.5 хэвээр үлдээсэн. Мөн олон улсын зах зээл ... | эдийн засаг |
Дэлхийн томоохон бизнесийн сэтгүүл болох Fortune сэтгүүлийн 1-р сарын дугаар дээр Монголын эдийн засгийн тухай МУ-ыг онцолж гаргасан байна. Өнгөрсөн сард болсон Давосын ЭЗ-ийн чуулганд зориулагдан гарсан энэ тусгай дугаарын онцлох хэсэгт МУ-ын эдийн засгийн талаар болон МУ-ыг сурталчилсан мэдээллүүд гарсан нь хөрөнгө о... | эдийн засаг |
Татаврын ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж НӨАТ-ын падаанд хуурамч бичилт үйлдэж тараасан, импортын бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлсөн мэтээр хуурамчаар тайлагнах замаар ихээхэн хэмжээний татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд мэдээлж эхэллээ. Чухам ямар компаниуд... | эдийн засаг |
Найман хувийн ипотекийн зээлийг зургадугаар сарын дунд үеэс олгож эхэлснээс хойш өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирж, үүнээс банкууд 16009 иргэнд 447.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн болохыг М... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар тариаланчдаа дэмжих зорилгоор бага оврын трактор авахад зориулж, БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй 28 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авчээ. Ингээд өнгөрсөн намраас газар тариаланд ашиглах зориулалт бүхий бага оврын 8400 трактор оруулж ирж, тариаланчдад олгож эхэлсэн... | эдийн засаг |
Манай улс өөрийн орондоо олборлосон түүхий газрын тосоо БНХАУ руу экспортлон боловсруулж MGL-93 маркийн шатахуун гарган авч байгаа билээ. Тэгвэл MGL-93 шатахууныг стандарттай болгосон юм. Энэ талаар Газрын тосны газрын Үйлдвэрлэл, техник технологийн хэлтсийн дарга А.Энхжаргалтай ярилцлаа. -Манай улс MGL-93 шатахуунтай ... | эдийн засаг |
Хүн хүндээ хэлж өгье Монголбанкнаас орон сууцны 8 хувийн зээлийн журмыг батлаад удаагүй байгаа ч арилжааны банкууд зээл хүссэн иргэдийн хөлд дарагдаад байна. Хөтөлбөрийн эхний 8 хоногт 8712 өрх өмнөх зээлээ 8 хувийн хүүтэйд шилжүүллээ. 251 тэрбум төгрөгийн зээл дахин санхүүжүүлсэн байна. Найм хоногт 403 өр... | эдийн засаг |
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр ипотекийн зээлийн тогтолцоо манай улсад хэрэгжих боломжийн талаар сэтгүүлчидтэй ярилцлаа. Ингээд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг тоймлон хүргэе. -Иргэд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаа тохиолдолд санхүүжилт олгосоор байх болно гэж байна. Ер нь санхүүжилтын з... | эдийн засаг |
Хөдөлмөрийн яам ажил олгогчдын захиалгаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж 7000 гаруй шижигнэсэн залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор бэлтгэгдэж байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн 5827 суралцагч хоёр сар танхимын сургалтанд хамрагдаж, дадлагын хичэээлдээ ороод багагү... | эдийн засаг |
“Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа “Дүнжингарав” худалдааны төвийн Санхүү эдийн засгийн хэлтсийн ерөнхий менежер Б.Ариунболдтой ярилцлаа. - Монгол Улсад анх удаа худалдааны томоохон үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэ үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцов. Өмнөх үзэсгэлэнг... | эдийн засаг |
Улаанбаатарт өнгөрсөн ням гаригт буугаад мордсон “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунины Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хийсэн уулзалтаар хоёр тал сэтгэл ханамжтай үлдсэн тухай эх сурвалжууд хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар төмөр замын шинэчлэлийг урагш шат ахиулах эрмэлзэлтэй байгаа нь сүүлийн өдрүүдэд... | эдийн засаг |
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар /FATF/ байгууллагаас улс орнуудыг саарал болон хар жагсаалтад оруулдаг. Тухайн орныг дэлхийн санхүүгийн системд эрдэл учруулж болзошгүй, мөнгө угаах терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо дутмаг боловсруулсан гэж үзэж байгаа хэрэг. Монгол Улс одоогоор саарал жагсаалта... | эдийн засаг |
Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Их Британийн BBC телевиз болон радиод ажилладаг сэтгүүлч Жастин Роулаттыг урьж ярилцлаа. -Оройн мэнд, та саявтар Монголын нутгаар хөндлөн гулд аяллаа, таалагдав уу? -Маш гайхамшигтай аялал байлаа. Би Монгол оронд хайртай. Бид говь руу аялж, “Рио Тинто” компанийн Оюутолгой уурхайн... | эдийн засаг |
Зээл хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих Зээлийн батлан даалтын сан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ийн гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Г.Хэрлэн, УИХ-ын даргын Зөвлөх З.Нарантуяа н... | эдийн засаг |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нар гурав дахь өдрөө номын дуу сонсож байна. Тэдэнд сайд бүр салбарынхаа хэмжээнд хийж байгаа ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, орон нутгийн төвшинд юуг анхаарч ажиллах талаарчиглэл өгч буй юм. Энэ дагуу өнөөдөр Хөдөлмөрийн яамныхан м... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.