news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул гэсэн шүүмжлэл байдаг. Монголын хөрөнгийн биржид шинэ систем нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээлийн арилжаанд нэг алхам нээлээ гэж буй. Гэхдээ тус салбарын хууль эрх зүйн орчинг шинэтгэх шаардлагатай хэвээр байгаа бөгөөд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон н... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг саяхан өөрийн цахим хуудсанд тавьсан нь уул уурхайн салбарынхны анхаарлын төвд ороод байна. Төсөлд “Стратегийн ач холбогдолтой орд”-ын тухай ойлголтыг өмнөх хуулийн заалтуудаас нэлээд өөрчилж тусгасан нь анхаарал тата... | эдийн засаг |
Та дансандаа хуримтлалтай юу эсвэл цалингаа аваад нэг мэдэхэд л мөнгөө дуусчихаад хүнээс мөнгө зээлж, дараагийн цалин хүртлээ аргалдаг уу. Nх, бага нь хамаагүй та цалин авдаг л бол түүнээсээ тодорхой хувийг хуримтлуулах зориг гаргаж чаддаг уу. “Хуримтлалтай болох юм сан” гэж ярьж явахаас бид дансандаа хуримтлал үүсгэж ... | эдийн засаг |
Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт оршдог Хөшөөтийн нүүрсний уурхай Ховдчуудад төдийгүй монголчуудад танил болоод уджээ. Сайн чанарын нүүрстэй, нөөц ихтэй нь тогтоогдсон энэ уурхайд шуналын сэтгэлээр хандсан нь олон болохоос баялгийг улс эх орондоо ашигтайгаар олборлоё гэж санаа тавьсан нь цөөхөн. Тиймдээ ч Хөшөөти... | эдийн засаг |
Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалт, Зүүн өмнөд Азийн Төв банкны захирлуудын зөвлөлийн 32 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод болж байна. Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий захирал ноён Ж.Каруана, ОУВС-гийн төлөөллийн тэргүүн ноён Ж.Алмекиндерс тэргүүтэй 17 улсын ... | эдийн засаг |
Евро бүсийн орнуудад Грекийн өрийг цайруулах талаар нээлтэй яриаг анх удаа өрнүүлж байна. Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Афинд шинэ зээл олгохыг санал болгож, харин ОУВС хуучин өрийг нь цайруулах санал дэвшүүлэв. Арваннэгдүгээр сарын 20-ны орой евро бүсийн Сангийн сайд нартай Олон улсын валютын сангийн тэргүү... | эдийн засаг |
Эрчим хүч авах гэрээ шийдэгдсэний ачаар Оюутолгой уурхайн анхны зэсийн бүтээгдхүүн гурван сарын дотор гарч эхлэхээр болжээ. Эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулахад цаг их орсноос дөрвөн тэрбум гаруй ам.долларын өртөгтэй төсөл бага зэрэг хойшилсон гэж “Рио Тинто” цахим хуудсандаа мэдээлсэн байна. Өнгөрсөн ням гаригт Хятад... | эдийн засаг |
Монголчуудын найдвар болсон Тавантолгойн орд газрын олборлолт, ашиглалтыг хариуцаж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүү хүндрэлтэй байдалд орсон, зах зээлийн байдлаас шалтгаалаад олон улсын зах зээлд IPO гаргах ажил хойшлогдоод байгаа гээд таагүй мэдээллүүд гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нүүрсн... | эдийн засаг |
ХБНГУ-ын Бундесбанкийг (Германы холбооны банк) АНУ, Их Британи, Францад хадгалагддаг тус улсын алтны нөөцийг ганц ч удаа тоолж, шалгаагүй хэмээн Германы Тооллогын танхим шүүмжлэв. Евро бүсэд одоо өрийн хямрал болон евро мөнгөнд хэцүү байдал үүсээд байгаа. Тийм нөхцөлд улс орны алтны нөөц ямар байгаа нь тодорхой байх ёс... | эдийн засаг |
Далайн боомтод нүүрсээ хүргэх боломжтой болтол манай нүүрс нийлүүлэгч компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Манай гол худалдан авагч Хятадын зах зээлийн эрэлт буурсны улмаас нүүрсний экспорт энэ онд 11 сая тонн хүрээд байна. Нүүрс хэмээх баялаг маань 2010 онд 16 сая тонн нүүрс экспортосон манай улс 2011 онд 24 сая тонн х... | эдийн засаг |
Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Ганболдтой ярилцлаа. -Чөлөөт бүс гэхээр л хэдэн хоосон хашаа байдаг гэх шүүмжлэл нэг үеэ бодвол алсарч байна. Таны хувьд их л бүрхэг байх үед нь ажил авсан хүн. Өнөөдөр эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Уг нь уул уурхай гэж ханарахаар чөлөөт бүс рүү л анхаарлаа ханду... | эдийн засаг |
Сар бүр статистикчид улсынхаа нийгэм эдийн засгийг мэдээлдэг ёсоор өчигдөр хэвлэлийн бага хурлаа хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл одоо эдийн засгийн мэдээлэл юу агуулж байгааг хамтдаа харцгаая. Банкируудын хамгийн том айдас болох чанаргүй зээл эхний есөн сарын байдлаар 10 гаруй хувиар буурсан байна. Уул уурхайн салб... | эдийн засаг |
Бичил уурхайчдыг газар шороо сэндийчдэг бүдүүлэг хүмүүс, энэ нийгэмд байх ёсгүй хэмээн шүүмжлэх нэг нь байхад, “Хөөрхийс ар гэрийнхнээ тэжээхийн тулд ажиллаж буй” хэмээн өмөөрөх нь ч байдаг. Бичил уурхайн тухай хууль батлагдсан ч нэг мөр шийдэгдээгүй байгаа гар аргаар ашигт малтмал олборлогчдыг хэрхэн зохион байгуулал... | эдийн засаг |
Д.Жаргалсайхан энэ удаагийн de Facto нэвтрүүлэгтээ Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг урьж ярилсан юм. Тэрбээр Монгол Улсаас АБНЕУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Саудын Араб, Иранд хавсран суугаа Элчин сайд юм. Тэд энэхүү ярилцлагыг өнгөрсөн наймдугаар сард хийсэн билээ. -Та Монголд хэ... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авсан аж ахуй нэгжүүд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд дээр очиж мэдээллээ баталгаажуулах шаардлагатай талаар Татварын ерөнхий газраас анхааруулж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулах ажил энэ оны зургадугаар сарын 3... | эдийн засаг |
Тавдугаар сараас эхлэн Монголын уул уурхайн салбарт хүлээлтийн байдал үүссэн. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын парламентын сонгуулиар улс төрийн аль хүчин гарахыг хүлээж байсан бол өдгөө шинэ Засгийн газраас уул уурхайн салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг нь харзнаж байна. Саяхан болж өнгөрсөн “Дисковер Монголиа-2... | эдийн засаг |
Хятадын “Алиминум” Корпораци “Саусгоби Ресурс” компанийг 925 сая канад доллараар худалдан авах саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан билээ. “Монголын Засгийн газар энэ наймаанд хориг тавьж магадгүй гэсэн болгоомжлолын үндсэн дээр “Чалко” худалдан авах саналаа татаж магадгүй байгаа” гэж “Саусгоби Ресурс” мэдэгдлээ. ... | эдийн засаг |
МҮЭ-ийн соёлын ордонд болсон "Шинэ орон сууц 2012" үзэсгэлэн, өргөтгөсөн худалдааг сонирхохоор очлоо. Санасныг бодвол цөөхөн хүн цугларсан байв. Уг арга хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани, өөрсдийн барьж байгуулж буй 50-иад барилга, байгууламжийг худалдаж, борлуулахаар дор бүрнээ сурталчи... | эдийн засаг |
Засгийн газрын 2008-2012 оны хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг, иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг гэх мэт хишиг, хувь олгож байгаа арга хэмжээ 2012 оны 6 дугаар сард дуусахаар төлөвлөгдсөн байна. Хүний хөгжил са... | эдийн засаг |
Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг шагшруулж, уул уурхайгаас орж ирсэн хөрөнгөө халамж нэрээр баруун солгойгүй цацсан Монголын Улсын төсвийн данс хоосорсон гэх мэдээлэл чих дэлсээд байна. Мэдээж, Засгийн газар үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Тэд юу гэж л төрийн данс хоосорсон гээд үнэнийг бидэнд хэлэхэв. Угтаа ... | эдийн засаг |
Иргэдийн хувьд сонгуулиас өөр нэг сонирхолтой сэдэв нь мөнгө ба хувьцааны тухай яриа болчихоод байна. Нэг сая төгрөгөө бэлнээр авах уу эсвэл хувьцаагаа авах уу хэмээн иргэд толгойгоо гашилгаж, бараг лам хуврагаар мэргэлүүлэх нь холгүй байгаа аж. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр 1990-ээд оны цэнхэр, ягаан ... | эдийн засаг |
Төрөөс "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг "Капитал" болон “Төрийн банк” хоёр хариуцаж буй билээ. Эдгээр банкууд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоно. Банкуудын хувьд иргэдээс 10 хувийн урьдчилгаа төлбөрийг шаардаж байгаа. Энэ утгаараа х... | эдийн засаг |
СТРАТЕГИЙН САЛБАРТ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА БИЙ, ГЭХДЭЭ ХЭТ ЯАРАХ НЬ ЗОХИСГҮЙ Сүүлийн үед бас нэгэн урт нэртэй хуулийн төсөл буюу Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль олны анхаарлыг татаж буй. Нэг тал... | эдийн засаг |
Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа нь өнөөдрийн хувьд олон нийтийн анхаарлыг татсан сэдэв хэвээрээ л байгаа. Засгийн газар иргэдэд зориулж жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан нь нэг хэсэгтээ иргэдийг хуйлруулсан. Энэ ажил хэр урагштай байгаа, бага, дунд орлоготой иргэд... | эдийн засаг |
Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж үгүй. Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8 ихнаяд төгрөгт хүрч, 17.3 ... | эдийн засаг |
УИХ-аас 2010 оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын бодлогыг баталж, уг бодлогоор Монголын нүүрс болон бусад газрын баялаг нэг худалдан авагчийн гарт орохоос хаалт тавьсан юм. Төмөр замын шугам зөвхөн БНХАУ-тай холбогдох биш гуравдагч зах зээлд хүрэх ёстой гэсэн үзэл баримтлалд үндэслэсэн Монгол Улсын төмөр замы... | эдийн засаг |
Монгол Улс нь Төв азийн өндөрлөг хавтгайд, Хойд азийн салхины хөндийн зүрхнээ өргөн уудам тал нутгийг эзэгнэн оршдог нь манай улсыг дэлхийн жишигт нийцсэн салхи болон сэргээгдэх эрчим хүчний нөөц баялгийн өлгий нутаг гэдгийг нотлон харуулах буй заа. 2.7 сая хүн амын тэн хагас нь улсын нийслэл Улаанбаатар хотноо оршин с... | эдийн засаг |
Ниргэсэн хойно нь хашгирав гэж болзошгүй аюулыг сэрэмжлүүлээд байхад анхаардаггүй алмай хүмүүст зориулсан үг байдаг. Уг нь энэ үг манай эрхэм түшээд хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалынханд ихэнхдээ тохирдог сон. Гэтэл энэ удаад ниргэчихээд байхад ч хашгирдаггүй ээ, манайхан. Энд бидний амьдралыг өдрөөс өдөрт өмлөн ц... | эдийн засаг |
Баялаг дагасан их мөнгө, үнийн дарамт, улс төрийн талцал, намуудын хэрүүл, сонгуулийн шоунд улстөрчид гэлтгүй төрийн албан хаагчид хүртэл солиорчихсон бололтой, нэг байцаагчийнхаа шийдвэрийг нөгөө байцаагч нь цуцлаад л. Тоолоод үзвэл гуравхан сарын өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч... | эдийн засаг |
“Фэнг шүй”-д ярихгүй сэдэв ч гэж алга. Хойд айлын Доржийн нохой хуцаж байхад энэ яагаад хуцаад байна гэх нь холгүй байна. Сонгууль ойртсон учраас түүнд ярих сэдэв их байгаа бололтой. Угаасаа сонгуулийн үеэр бусад нэр дэвшигчдээсээ илүүрхэхийн тулд ийм дайны үнэгүй пиар хийх бодлого түүнд угаасаа бий л дээ. Тэр анх... | эдийн засаг |
Бид Америк аль эсвэл өндөр хөгжилтэй гаднын аль нэг оронтой адилхан хөгжилтэй улс болохыг мөрөөддөг. Гэхдээ яг юуг хөгжил гэх талаар бидэнд сүйдтэй ойлголт хомс байх шиг. Магадгүй өндөр байшин, ганган машин бол хөгжил гэж ойлгож болох юм. Харин ихэнх оронд өндөр байшин, өргөн зам, ганган машин, дэгжин залуусыг “нүүр ца... | эдийн засаг |
Орчин үеийн орон сууцанд амьдрах мөрөөдөл тээсэн мянга мянган өрх бүл өнөөдөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлээр “өвчилчихөөд” байна. Нэг хэсэг нь Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үүдэнд өдөржин, шөнөжин дугаарлаж, нөгөө хэсэг нь Орон сууцны санхүүжилтын корпорациар эргэлдэж, зарим нь... | эдийн засаг |
Ханиа алдсан эмэгтэй хэдэн хүүхэдтэйгээ арга ядан амьдарч байгаагаа телевизийн сэтгүүлчид учирлаж байна. Ажил хийх гэхээр бие хаа, нас зүс нь гологдоод аргагүйн эрхэнд гудамжинд тамхи, бохь зарах болсон гэнэ. Томоо болсон охин, хүү хоёрт нь мэргэжлийнх нь ажил олдоогүйгээс гэртээ сууж байгаа юм байх. Дээд боловсролын д... | эдийн засаг |
Азийн хөгжлийн төлөв /АЭЗТ/ 2012 нь хөгжиж буй Азийн улсуудын макро эдийн засгийн багц судалгааг бүс нутаг болон улс орны байдлаар нь гаргадаг Азийн хөгжлийн банкны эдийн засгийн судалгааны гол баримт бичиг юм. АХТ 2012-т Монгол бөгөөд Азийн бусад 44 орны эдийн засгийн судалгаанаас гадна бүс нутагт хурдацтай өсч байгаа... | эдийн засаг |
Монгол Улс өнгөрсөн 2011 онд 40 сая толгой мал тоолуулав. Өмнөх 2010 оныхоос малын тоо толгой нийтдээ дөрвөн саяар өсчээ. Цаг агаар ч өнгөрсөн жилүүдэд хатуу ширүүнээ үзүүлээгүй нь хамгийн том завшаан болсон байх. Энэ хавар 15,7 сая эх мал төллөх юм байна. Тэгэхээр Монголын малын тоо толгой 40 саяас нэлээд давах биз.... | эдийн засаг |
Эдийн засгийн хурдтай өсөлт яагаад монголчуудын амьдрал, амьжиргаанд илт нөлөөлөхгүй байна вэ? Энэ асуултын хариуг эрсээр Монголын бодлого боловсруулагчид, оюуны манлайлагчид улс орныхоо хөгжлийн бодлогыг өрсөлдөх чадвар судлалаас хайх нь зүйтэй гэдгийг ойлгож эхэллээ. Статистикийн хувьд эдийн засаг өсөж байгаа хэдий ... | эдийн засаг |
Санхүүгийн зах зээл хэдий чинээ эрүүл байна улс орны хөгжил төдий чинээ урагшилдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй байгаа мөнгийг санхүүгийн зах зээл бий болгож, нийлүүлдэг. Тэгэхээр санхүүгийн зах зээл хүчирхэг байх тусам эдийн засаг, ДНБ-ний өсөлт бий болж, ард түмний амьдрал дээшилдэг "жамтай". ... | эдийн засаг |
Канадын “Айвенхоу Майнз” компани Оюутолгойн санхүүгийн тайланг гаргаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин нягталсан талаар “Yahoo Finance” мэдээлжээ. Монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлыг татаад байгаа Оюутолгойн орд газрын үйл ажиллагааны тайлангийн талаарх шинэ мэдээллийг хүргэж байна. Тайланд өгүүлснээр Өмнөг... | эдийн засаг |
“Аялал жуулчлал-ХХI” зуун үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан энэ удаагийн чуулганд аймаг, нийслэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцож тулгарч буй бэрхшээлүүдийг хөндсөний зэрэгцээ цаашид аялал жуу... | эдийн засаг |
100 мянган айлыг асар хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орчин үеийн орон сууцтай болгох эрх баригчдын цаасан дээрх хөтөлбөр энэ долоо хоногоос бодит амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Улаанбаатарын гэр хороололд 180 орчим мянган өрх амьдардаг, түүхий нүүрсний утааг нийслэлийнхэн бүгдээрээ амьсгалж, хордож байгаа. Тоон утгаар... | эдийн засаг |
Багш нарын тэмцэл үр дүнд хүрлээ. Баяр хүргэе. Засгийн газрыг буулган авч санасандаа хүрсэн ч гэлээ энэхүү тэмцэл иргэдэд сайныг авчрах нь юу л бол. Учир нь цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх сургаар л талх тариа, мах сүүний үнэ өнгөрсөн сараас цөөнгүй төгрөгөөр өсчихсөн шүү дээ. Монгол Улсын хурал өнгөрсөн 2008 онд ц... | эдийн засаг |
Орос-Монгол улсын бизнес, эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 20 дахь удаагийн “Азид гарах гарц 2012” үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ болон ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын орлогч дарга С.Д.Аникеев, Хөдөө аж ахуйн дэд сайд К.Р Алдаров, Зам барилгы... | эдийн засаг |
Жил бүрийн хавар махны үнэ өсдгийг зогсоох гэж нийслэлчүүд гурав дахь жилдээ нөөцийн махыг худалдаанд гаргалаа. Энэ жилийн тухайд нийслэлийнхний хэрэгцээнд зориулж 12000 тонн мах нөөцөлсөн. Сар шинийн өмнө махны эрэлт дэндүү их, нийлүүлэлт хомс байгаа учраас нөөцийн махыг гулуузаар нь худалдааллаа. Тэгсэн ч хүмүүсийн э... | эдийн засаг |
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөөд байсан нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг дуустал тус бүр 330 мянган төгрөгөөр хуваан олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Д.Хаянхярваагаас сэтгүүлчид дараах асуултад... | эдийн засаг |
Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компанид 889 сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл цацагдах боллоо. “Саус гоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын охин компани юм. Тиймээс уг наймаа хөр... | эдийн засаг |
Машин жолоодно гэдэг өмнө нь 99 хувь эрчүүдийн ажил байсан бол өнөөдөр жолоо атгагчдын 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд болжээ. Машины бизнес цэцэглэж, Япон, Солонгос, Герман, АНУ-аас машин импортолж, олон хүмүүс энэ наймаа руу хошуурсан. Хавар болж буйтай холбогдуулан автомашины үнэ ямар байгааг сонирхлоо. Хавар, зуны ... | эдийн засаг |
Монгол улсын Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, "Монгол-Европын холбооны төв" өнгөрөгч сар зохион байгуулсан "Монгол орны хөгжлийн загвар" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэгдсэн тэргүүн байрын илтгэлийг танд хүргэж байна. Ц.АДЪЯАСҮРЭН /“Эко Ази” Байгаль орчин, менежмен... | эдийн засаг |
Төр засгаас “100 000” айлын хөтөлбөр зарласантай холбогдуулан санал шүүмжлэлийг өрнүүлж байна. Ажил хэрэгч шүүмжлэлийг хэчнээн их өрнүүлнэ, тэр хэрээр иргэд ч, төр ч хожно. Тиймээс гадаад орнуудад одоогийн байдлаар Монголд үгүй байгаа нэгэн үйлчилгээ байдгийг холбогдох албаныханд сануулж, эх орондоо суурьшуулаасай хэмэ... | эдийн засаг |
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, орон сууцтай болохыг хүсэгчид байрны үнэ ханш, нөхцөл байдал, бүрдүүлэх бичиг баримт зэргийг хамгийн их сонирхож байгаа. Дээрх мэдээллийг нэг дор цогц байдлаар өгөх зорилготой “Барилга экспо-2012”, “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. ... | эдийн засаг |
Terrence Edwards Тавантолгойн орд газрын үнэт цаасыг иргэд гартаа атгах цаг ойртож байгаа ч үйл ажиллагааны хувьд тус ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжгүй бололтой. Учир нь, газрын гүнд буй түүхий нүүрсийг хэн ч хаана ч ашиглаж чадахгүй. Хэдийгээр олборлосон нүүрс бага ч гэсэн үнэд хүргэх үүднээс үүнийг боло... | эдийн засаг |
Дэлхийн уул уурхайн гурав дахь томоохон компани Рио Тинто Айвенхоу Майнз-ын хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай зургаан тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг хариуцахаар гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүний тал хувийг буюу долоон... | эдийн засаг |
Хөшигийн хөндийд шинээр баригдах нисэх буудлын шавыг өчигдөр тавилаа. Энэ үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өгсөн юм. -Энэхүү нисэх буудал ашиглалтад орсны давуу тал юунд байна вэ? -Шинэ нисэх буудлыгaбарьснаар агаарын тээврийн үйлчилгээнд тулгарч байгаа хү... | эдийн засаг |
Египет Израильд байгалийн хий нийлүүлэхээ зогсоов. Хоёр компанийн хоорондын арилжааны маргаанаас болж хий нийлүүлэлтээ зогсоосон гэж Египет тайлбарлаж байгаа. Израилийн эрх баригчид уг хэргийг дэврээхгүй байхыг хичээж буй юм. Харин шинжээчид Египетэд исламистуудын нөлөө өсч байгаа нь үүний гол шалтгаан болсон гэж үзэж ... | эдийн засаг |
“Нийгмийн даатгалын байгууллагын түүхэн замнал” сэдэвт хурал өнөөдөр 11.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд боллоо. Хуралд НДЕГ-ын ахмад зүтгэлтэн, удирдлагуудаас гадна манай улсад суугаа Унгар, АНУ, БНХАУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын төлөөлөгчид болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын хөдө... | эдийн засаг |
Ажилгүйчүүд тэтгэвэр авах уу? -Ажилгүй хүмүүс тэтгэвэр авна гэнэ үү... -Тийм юм байхгүй байлгүй дээ. Тэгээд одоо бид нар өөрсдийнхөө цалингаар тэднийг тэжээх хэрэг үү? -Арай тэгэхгүй байх аа. Тийм биз дээ. Энэ бол твиттерт өрнөсөн хэдхэн минутын “жиргээ”. Угтаа зөвхөн энэ асуудал жиргээг ширүүсүүлж, хүмүүсийг уурыг хөд... | эдийн засаг |
Орон сууцны үнийн эргэн тойрон дахь асуудлаар Барилгын зөвөгөө, мэдээллийн төвийн дарга Г.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлээд нэг сар өнгөрлөө. Уг зээлд хамрагдахаар иргэд эхлээд нэлээд сонирхсон. Харин одоо иргэдийн урам хугарсан бололтой, эхнээсээ эн... | эдийн засаг |
Сураг нь дуулдаад байгаа хэрнээ бараа нь харагддаггүй “Хий үзэгдэл” Монголд олон байна аа. Тэдгээрийн нэг нь чөлөөт бүс. Энэ тухай бараг 20 жил ярьчих шиг боллоо. Хууль нь батлагдаад 10 дахь жилийн “ой”-тойгоо золгож байна. Мөн ч их хугацаа даа, галав юүлсэн ч хүрэлцэхээр. Монголын хөгжлийн нэг хөдөлгүүр хэмээн тооцож,... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан МУИС-ийн дугуй танхимд өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Жил бүр дэд зөвлөлүүдээрээ макро эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг. Ерөн... | эдийн засаг |
Хэмнэх сэтгэлгээ... Монгол Улсад хэмнэх сэтгэлгээг үл төрүүлэхүйц, эдийн засагжаагүй хоёрхон зүйл бий. Хамгийн хямд үнэтэй учраас хайрлах, хэмнэх сэтгэхүй ард түмнийх нь дунд хөгжөөгүй хэмээн олон улсын байгууллагын мэргэжилтэн биднийг дүгнэжээ. Тэр нь ус, цахилгаан. Ус, дулаан, цахилгаанаа хэмнэж чаддаггүй улс хэзээд... | эдийн засаг |
Сайн дураараа нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ч энэ тал дээр анхаарч, дорвитой ажил явуулсаар байгаа. Гэхдээ энэ бүхний хажуугаар зарим нэг буруу ойлголтууд ч гардаг. Тэгвэл сайн дурын нийгмийн даатгал гэж юу болох, хэрхэн даатгалд х... | эдийн засаг |
Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийнхэн өнөөдөр 10.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд цуглаж, энэ салбарын тухай хэлэлцлээ. Энэ үеэр ХХААХҮЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдлагууд, арьс шир боловсруулдаг хувь хүмүүс, б... | эдийн засаг |
Монгол Улсын Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран “Carec 2020” үндэсний хөтөлбөрийн тухай өнөөдөр хэлэлцлээ. Семинарын үеэр Сангийн яам болон Азийн хөгжлийн банкны зүгээс хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тухай болон цаашид 2020 он хүртэл баримтлах стратеги, бодлогын тухай санал бодлоо хуваалцан, танилцуулга хийсэн... | эдийн засаг |
Обамагийн “ажилгүйдэл” Өнгөрсөн долоо хоногт Хосни Мубаракийг шүүхээс насаар нь ялласныг цаазаар авах ял болгуулах гэж Тахририйн талбайг дахин босогчид бүрхэж, Английн алдарт Биг Бен цамхагт цагийг хатан хаан Елизаветагийн нэрээр нэрлэх санал “газар авсан” гээд содон сонирхолтой олон үйл явдал болж өнгөрөв. Харамсалтай... | эдийн засаг |
“Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК-ийн ТУЗ- ийн дарга Л.Ариунболдтой ярилцлаа. -“Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн нэлээд олон хүн УИХ- д нэр дэвшиж байгаа гэж сонслоо. Намын харъяалал нь өөр өөр үү? Компанийн зүгээс зохион байгуулалт бий юу? -2000 гаруй хувийн хэвшлийн захирлууд компаниараа нэгдэж бий болсон энэ том нэг... | эдийн засаг |
“Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани яаралтай зарна 8806844х, жуучилсан хүнд нэг сая төгрөг”, “Долоон давхар хүртэл барилга угсралтын тусгай зөвшөөрөл үнэ тохирч худалдаж авна”, “Барилгын тусгай зөвшөөрөл гаргуулна, утас 9601345х” гэсэн зар интернэтээр хэсүүлчилж байна. Хэн, юуны зөвшөөрөл өгөлцөж, авалцах гээд байга... | эдийн засаг |
(“La Jornada”, Мексика, Альфредо Халифе-Рахме (ALFREDO JALIFE-RAHME) ) “Хятадын өнөөгийн эдийн засаг ба цэрэг улс төрийн байдал” гэсэн шинжлэх ухааны бага хурал дээр Хятадын АНУ-тай харьцуулсан сул талуудыг дурьдахдаа хүнс, нүүрс устөрөгч, санхүүгийн хяналт ба нисэх онгоц тээгч хөлгүүд гэж “La Jornada”-д Альфредо Халиф... | эдийн засаг |
Өнгөрсөн тавдугаар сарын 8-наас эхэлсэн тариалалтын ажил ямархуу хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүүгээс тодрууллаа. -Тариалалтын ажил дууссан уу. Монгол Улс хичнээн мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан бэ? -Тариалалтын ажил бараг дуусч байгаа. Улаанбу... | эдийн засаг |
“ДЦС-4” ТӨХК-ийн дэргэд 210 мВт хүчин чадал бүхий дулааны дэд станц барихаар өнөөдөр шав тавилаа. Уг дэд станцыг барих ТЭЗҮ-ийг ШУТИС-ын ЭХИС-ийн эрдэмтэн багш нарын баг хийжээ. Дэд станц эхний ээлжинд Баянголын амны хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангах ажээ. Дэд станц барих талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос тодру... | эдийн засаг |
Нэг хэсэг жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар бужигналдаж байсан олон өдгөө нам жим болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард зарлаж үүний дараахан Эд хөрөнгө бүртгэлийн газар болон ОССК иргэдийн хөл хөд... | эдийн засаг |
Барилга, байгууламжийн голлох материал болох бетоныг чанаржуулах тухай өнөөдөр Монгол-Японы төвд гадаад, дотоодын барилгын салбарын мэргэжилтнүүд цуглан, ярилцлаа. Барилгын салбар идэвхждэг зуны улирлын онцлогоос гадна сүүлийн жилүүдэд том бүтээн байгуулалт хийх болсноор орон сууцны үнэ болон барилгын материалын үнэ да... | эдийн засаг |
“Санхүүчдэд үхэл” гэсэн үг шатаж буй микро автобус дээр бичигджээ. Олон улсын тусламж авахад хэрэгтэй улсын зардлыг бууруулах арга хэмжээтэй грекчууд эвлэрч чадахгүй. Фото: YANNIS BEHRAKIS/REUTERS/VOSTOCK Санхүүгийн хямрал алсад тодорч байх 2007 онд Германы тэтгэврийн хөгшид өөрийн хэтэвч дэх еврогоо ялган “цэвэрлэ... | эдийн засаг |
Ардчилсан нам засгаа төвхнүүлж эхлэхтэй зэрэгцэн бүрэн эрхийнх нь хугацаа тун удахгүй дуусгавар болох С.Батболдын танхимын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон төслүүд цаашид хэрхэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байгаа. Хэзээ мөдгүй ажлаа хүлээлгэж өгөх хуучин Засгийн газарт алдаа оноо а... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засгийн өсөлт асар хурдацтай үргэлжилсээр, оны эхний улирлын байдлаар 16.7 хувиар өслөө. Гэтэл инфляци дөрөвдүгээр сард 16 хувьд хүрч Монголбанкаас гаргасан инфляцийг 10 хувьд барих зорилтоос даваад байна. Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлж, нийт иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тарааж, хөрөнгийн... | эдийн засаг |
Нэг хэсэг орон сууцны эрэлд хатаж, Эд хөрөнгө бүртгэлийн газрын үүдэнд хонон өнжих шахам дугаарлаж, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хаалгыг онголзуулж явсан иргэд хааччихав аа гэмээр нам гүм болоод удаж байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг бүхэл бүтэн дөрвөн жил гаруй ярьсан Засгийн газар өнгөрсөн гура... | эдийн засаг |
Усгүй нэг цаг. Нэг өдөр, хоёр дахь өдөр... Үүнээс цааш хүн төрөлхтөн, байгаль дэлхий, амьд бүхэнд цаг хугацаа гэж үгүй. Ус үгүй бол мөхөл. Мөхлийн харанга бидний үр хүүхдэд дэлдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Байгаль хамгаалах сангуудын гаргасан судалгаа худлаа байдаггүй л юм бол өнөөдрөөс ердөө 18 жилийн... | эдийн засаг |
Үндэсний манлай үйлдвэрлэгч,ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг “Монгол тамхи Со” компанийнхан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг гэрчлэх HACCP стандартыг хэрэгжүүлж батламжаа гардан авлаа. Энэ тухай тус компанийн Санхүүгийн албаны дарга Б.Гуамаралтай ярилцлаа. -Монголдоо хуруу дарам цөөн тамх... | эдийн засаг |
Манай улсын эдийн засгийн өсөлт маш эрчимтэй өсч байгаа. Гэтэл ядуурал, ажилгүйдэл байсаар л байна. Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хэрхэн хүртээх ёстой вэ гэдэг сэдвээр МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхмийн багш С.Баттулгатай ярилцлаа. -Өнөөгийн Монголын эдийн засгийн өсөлтийг дэлхийн түвшинтэй харьцуулаха... | эдийн засаг |
Барилгын салбарт багагүй асуудал үүсээд байгаа бололтой. Зарим компаниуд мөнгө байхгүйгээс барилга угсралтын ажлаа зогсоож, мөнгөний эрэлд хатаад байгаа гэх яриа байна. Иргэдийн эрэлт, хэрэгцээн дээр дөрөөлж барилгын салбарт замбараагүй үнийн хөөрөгдөл үүсгэсэн барилгын компаниуд хямралд орчихоод байгаа нь ингэхэд юуна... | эдийн засаг |
Дэлхийн газрын тосны төлөв байдал зэрэглээн дунд сүүмэн сүүмэн байна. Ираны цөмийн гөжүүдэл хар алтны дэлхийн зах зээлд шинэ нөхцөл байдал авчирч мэдэх нь. Энэ нь юуны өмнө нефтийн үнэ ханшийн өсөлтөөр илэрч эхэлж байна. Он гарснаас хойш ихэнхдээ уналттай байсан газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногооос эхлэн биржүүд д... | эдийн засаг |
Монгол Улсын гадаад харилцаа болон, Хятадын эдийн засгийн удааширал Монголд хэрхэн нөлөөлөх талаар Гадаад харилцааны яамны ГХЭЗХАГ-ын захирал Н.Энхтайвантай ярилцлаа. -Дэлхийн банкны гаргасан судалгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятадын эдийн засгийн хөгжил саарч байгаа шалтгааныг юу гэж үзэж байн... | эдийн засаг |
Эдийн засаг өсч байна гэдэг ч энэ нь үнэн хэрэгтээ цаасан дээр бичигдсэн тоо төдийхөн болоод байна. Яагаад гэвэл ядуурал, ажилгүйдэл буурахгүй, харин ч өсөөд байгаа шүү дээ. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сонирхохоор хотын төвөөр явж буй жирийн нэгэн иргэнийг сонгон ярилцсан юм. Түүнийг У.Цэр... | эдийн засаг |
“When God Bless US ?” Сүүлийн үеийн мэдээллээр бол АНУ-ын газар нутгийн гуравны хоёр хувь нь ган гачигт нэрвэгджээ. АНУ-ын төв нутгаар болж байгаа хуурайшилтын улмаас ирэх онд багагүй хэмжээний ургац алдах нь нэгэнт тодорхой болсон гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдэгджээ. Мөн тус яамнаас 2013 онд АНУ-д хүнсний бүтээгдэ... | эдийн засаг |
Ази тив, азичуудын дүр төрхийн шинэ илэрхийлэл болон дэлхий нийтийн сэтгэлд орон зайгаа эзэлж буй томоохон үйлдвэрлэгч бол Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпораци билээ. Эдүгээ цахилгаан техникийн үйлдвэрлэлд “Samsung Electronics” цахиур хагалж байна. Энэ хэрээрээ тус компанийн ашиг орлого Азид байтугай дэлхий... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хороо нийслэл, аймгийн статистикийн газар хэлтсийн нийт ажиллагсадын “Статистик-2102” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Төрийн ордны Их танхимд болж буй “Статистик-2012” зөвлөгөөнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрс б... | эдийн засаг |
Ноосны урамшуулал олгох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн энэ жил малчин болон мал бүхий этгээдэд ноосны урамшууллыг үргэлжлүүлэн олгох талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгч нарт ноосоо тушаасны хариуд кг тутамд 2000 төгрөг олгоно гэж тооцсон хэвээр нийт 20 тэрбум ... | эдийн засаг |
Монголд анх удаа нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн шавыг тавихаар “НВЦ” компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс Төв аймгийн Баянчандмань сумыг өнгөрсөн баасан гаригт зорьсон юм. 15 жилийн түүхтэй “НВЦ” компани нь ОХУ-ын Белореченское, АНУ-ын Пилгрим Прайд корпорациудын албан ёсны дистрибьютер юм. “НВЦ” компан... | эдийн засаг |
Монгол Улс “баялгийн нөөцтэй хийх тоглоом”-доо эцсийн цэг тавилаа. Гэвч энэ тоглоом тун удахгүй шоглоом болон хувирч магадгүй. Хөнгөн цагаан үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятадын Chalco компани коксжих нүүрсний нөөц бүхий Овооттолгойн ордыг эзэмшигч SouthGobi Resources-ийн хяналтын багцын тодорхой хувийг авах гэсэ... | эдийн засаг |
Арван жилийн өмнө анх удаа зохион байгуулахад нь 300 гаруйхан цугларч байсан “Дисковер Монголиа” чуулганд өнөөдөр Австрали, Канад, ОХУ, Хятад, Япон, БНСУ, Шинэ Зеланд, Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд гээд 10 орны 1300 гаруй төлөөлөгч чуулсан нүсэр бөгөөд сонирхолтой арга хэмжээ болж байна. Хэдхэн жилийн... | эдийн засаг |
Нүүрсээ хүрздээд цагаан хэрэм давуулж шидэх нь монголын хөгжил биш ээ! Асар хурдтай “давхиж” байсан Хятадын эдийн засгийн удаашрал Азийн орнуудад доргилт өгөх, ялангуяа Монголын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаад буй юм. Сөрөг хүчин Засгийн эрхийг авсанд хөрөнгө оруулагчдыг хүлээлтий... | эдийн засаг |
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний найман сард 1788 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 444.5 сая ам.доллар буюу 33.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнд импортын худалдааны өсөлт экспортынхоос 10.4 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн ажээ. Ийнхүү уул уурхайн салбар эрчимжиж, гадаа... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хөдөө орон нутагт хийх ажлын анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэллээ. Уул уурхайн сайдын томилолтын багт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсий... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр хамгийн сөрөг байр суурьтай байсан гишүүн нь парламент дахь ИЗНН-ын төлөөлөл, эрхэм гишүүн С.Дэмбэрэл байв. Сэтгүүлчид байнгын хорооны х... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн байдалтай холбогдуулан хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Тус газрын даргаар О.Магнай томилогдсон бөгөөд ийнхүү ажлаа яаравчлуулан хийж эхэлжээ. Ингэхдээ үгсэн хуйвалдах замаар шатахууны үнээ нэмсэн компаниудад тавьсан 17 тэрбум төгрөгийн хэргийг, ... | эдийн засаг |
Латин Америк, Карибийн сав нутгийн НҮБ-ын эдийн засгийн комисс (ЛАКЭЗК НҮБ) бүс нутгийн эдийн засгийн 2012 оны өсөлт Аргентин, Бразилид саарч буйтай холбогдуулан бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээ шинээр бууруулан гаргалаа. Энэхүү дүгнэлтээр Аргентинийн өсөлтийн хурд Бразилийнхаас удаан байгаа гэжээ. ЛАКЭЗК э... | эдийн засаг |
Манайхан өвдөхөөрөө л эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь үзүүлэхээс тээршаан эмийг юун түрүүнд хэрэглэдэг. Энэ муу биш хэдий ч уг нь бол оршин суугаа хорооныхоо эмнэлэгт үзүүлж эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмийн сангаар үйлчлүүлэх нь чухал баймаар. Гэтэл хэрэглэж буй эмээ хугацаа болон тун, заавар гээчийн зүйлийг ч асуулг... | эдийн засаг |
(2012 оны 37, 38 дахь долоо хоног) АНУ 2012 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.5 хувиар тэлээд байсан АНУ-ын аж үйлдвэрийн салбар 2012 оны 8 дугаар сард эргэн 1.2 хувиар хумигдах болсныг судлаачид дэлхийн эдийн засгийн өсөлтийн удааширлын улмаас АНУ-ын бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна. Үүн дэ... | эдийн засаг |
Компанийн үр ашигтай ажиллах, цаашлаад улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг компанийн засаглал гэж тодорхойлж буй билээ. Тиймээс компанийн засаглалыг сайжруулах зорилгоор тулгарч буй саад бэрхшээл, боломжийн талаар өнөөдөр гадаад, дотоодын мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Компанийн засаглалын тал... | эдийн засаг |
“Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмжийг өчигдөр албан ёсоор зохих байгууллага болон бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн талаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байна. Тодруулбал, 10 дугаар сарын 10, 11-нд болсон уг хурлаар мэргэжилтнүүд уул уурхайн салб... | эдийн засаг |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтод мэтгэлцэх урилга илгээгээд даруй сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хэн, хэн нь “Мэтгэлцэхэд бэлэн” гэдэг хариулт өгсөн ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний бодит үнэн хэдийд задрах нь тодорхой бус байгаа юм. Иймд “Улс төрийн тойм” сонины зүгээс дээр... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас гишүүн орнуудынхаа хөгжлийн талаарх судалгааг хийдэг бөгөөд Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өчигдөр Монголын талаарх мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг хямралтай гэж дүгнэсэнгүй. ДНБ өнгөрсөн жил 17 хувьд хүрч, үнэмлэхүйц өсөлтийг харуулсан... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.