news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах бодлогын анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийж байна. Түүний амин сүнс нь ирэх 2013 оны сүүл гэхэд инфляцийн төвшинг найман хувьд хүртэл бууруулах явдал. Энэ оны эцсээр инфляцийн төвшин 15 орчим хувьтай байна гээд бодохоор бараг тал хувиар буулгах үүргийг Монголбанк хүлээгээд байна.... | эдийн засаг |
Монгол Улс цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас хараат байдалтайг далимдуулж оросууд Монголыг хяналтдаа байлгах гэдэг өнцгөөс биднийг шахаж байна. Тавантолгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 ширхэг шатахуун түгээх станц барих хүсэлтэд Монголчууд... | эдийн засаг |
МАН-ын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийг сонгуулийн золиос болгож орхижээ. Өнөөдөр монголчуудыг тэжээж тэтгэж байх ёстой энэ компани өрөө төлж барагдуулахын тулд өдөр хоногийг аргацааж байна. Тэр ч бүү хэл “Чалко”-той хийсэн гэрээнээс болж алдагдал хүлээж эхэлжээ. Мөн бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд... | эдийн засаг |
Логистик хэмээх нэр томьёог сонссон олон хүн ч яг юу гэсэн үг болохыг тэр бүр мэддэггүй. Гэтэл энэ үгийн цаана маш өргөн ойлголт байдаг. Манайд логистикийн салбарын хөгжил удаашралтай байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд ч томоохон дарамт бий болоод байгаа билээ. Тиймэ... | эдийн засаг |
Надад “жижигхээн” бизнес бий. Би Компанийн хуулийг уншиж үзээгүй ч компани маань тамга, бас зөвшөөрөлтэй. Хөдөлмөрийн хуулийг би хараагүй ч миний төлөө гурван ч ажилчин ажилласаар л байгаа. Би тэдэнд илүү цагийн мөнгө өгдөггүй, яагаад гэвэл өгөхгүй байсан ч тэд ямар ч зарга хийхгүй. Бас бид хөдөлмөрийн гэрээ байгуулааг... | эдийн засаг |
“Ээж ээ миний дансан дахь мөнгө одоо хэдэн төгрөг болж байгаа бол...” гэж шулагнан асуух хүү том болоод өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийн компани байгуулна гэж мөрөөдөж байна. “Одоогийн хүүхдүүдийн айхтар гэдэг нь. Бүр тооцоо хийгээд эхэлчихжээ” эмээ нь өхөөрдөх хүүгийн хүсэл биелэх болтугай. Хэдийгээр сар бүр 20... | эдийн засаг |
Шинэтгэлийн, хамтарсан, ардчилагчдын, Н.Алтанхуягийн гээд олон олон тодотголтой Засгийн газарт хамгийн их хийж байгаа ажлаар нь “Бондын Засгийн газар” хэмээх алдрыг нэмж хайрлаж болохоор байна. Бонд хэмээх өрийн бичгийг үйлдвэрлэдгээрээ зартай болж буй энэ Засгийн газар хойч хойчийн залгамжлагчдадаа зээлийн хүүгийн өр ... | эдийн засаг |
Монголын эдийн засагт мөнгөөр бороо цутгасан ч ган арилж, газар дэлхий ногоорсонгүй. Урьдын л хөрөнгө мөнгөний хомсдолтой хэвээр. Эдийн засаг 17 хувиар өсөж дэлхийг алмайруулсан ч иргэдийн амьжиргааны түвшин төдийлэн сайжирсангүй. Ажилгүйдлийн түвшин ч буурсангүй. Ядуурлын түвшин ялимгүй буурсан тоон үзүүлэлт гарсан ч... | эдийн засаг |
Их эзэн хааныхаа нэрээр гоёсон эгэлгүй бондын талаар эрх баригчид баярын мэдээ дуулган, эгээ л их өрийг тэглэсэн шиг оргилуун дарс өргөх шахаж байна. Шинэчлэлийн хэмээх Засгийн газар бүрдэж эхэлж байхдаа л дэлхийн зах зээлд таван тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн мундаг зорилт дэвшүүлсэн. Түүний эхний хэсэг болох 1... | эдийн засаг |
Мал манай баялаг. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй жилийн турш сонгууль бүрээр хамгийн их улстөржүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол сэдэв байв. Гэвч улс төрийн тоглоом болсон эрхэм хүндэт таван эрдэнэ маань хэзээ ч сонгуулийн үр шимийг нь хүртэж амжилгүй сонгогчдын ходоодонд орчихдог жамтай. Энэ байдал 2008 -2012 оны ... | эдийн засаг |
Mongolian Mining Journal сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Нийт 6 номинац, 8 төрөлд явагдсан энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Энержи Ресурс ХХК 608 оноо буюу хамгийн өндө... | эдийн засаг |
“Signature designs” компани нь чанар, дизайн, стилээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн БНСУ-ын “Hanssem”, “Enex”, “In and Out” зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн гэр ахуйн тавилгыг Монголын зах зээлд зургаа дахь жилдээ нийлүүлж байгаа. Тус компани өчигдөр “Боди Автоматив” төвийн гурван давхарт тавилгын үзэсгэлэнгийн танх... | эдийн засаг |
Байж болшгүй юмыг байлгаад байдаг төр, засгийн бодлогод гайхаж, гасалж явдаг хүн олон байх. Тэр бол газрын тосны хэрэглээгээрээ ганцхан зах зээлийн, ганцхан компаниас бүрэн дүүрэн хамааралтай явсаар өдийг хүрсэн явдал. Дэгсдүүхэн байдлаар орчин үеийн моод болсон хэллэгээр үүнийг илэрхийлье гэвэл “To be or not to be” г... | эдийн засаг |
Дэлхийн кино театрууд шинэ Бондыг /Нууц тагнуулч 007 Жеймс Бондын шинэ цуврал ”Skyfall” аравдугаар сарын 23-нд Лондон хотноо нээлтээ хийсэн/ өлгийдөн авч дуулиан нь арилаагүй байгаа энэ мөчид Монгол Улс бас нэгэн бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргав. Энд яриад байгаа хоёр бонд утгын хувьд тэс ондоо ч зарим зүйл... | эдийн засаг |
10,5. Энэ тоо бол Монголын эдийн засгийн өсөлтийн хэмжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны гуравдугаар улирлын байдлаар ийм хэмжээний өсөлт гаргажээ. Монголын эдийн засаг 16,5 хувиар өсч дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан үеийнхтэй харьцуулбал бага мэт харагдах ч евро бүсийн зарим орнуудыг бодвол манай эдийн засаг өссөөр бай... | эдийн засаг |
Монголчууд “Алтан дээр суусан гуйлгачин” хэмээн дуудуулж байсан цаг саяхан. Гэтэл одоо энэ үг дахин хэлэгдэх болов. Ингэхдээ утга нь “Газрын тосон дээр суусан гуйлгачин” болж хувирчээ. Үүнийг эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны томоохон компанийн төслийн удирдагч тэгж хэлсэн аж. Тэр эр чухам яагаад монголчуудыг и... | эдийн засаг |
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулж, “Еntrepreneur-2012” шагнал гардуулах арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Бизнесийн салбар дахь шилдгүүдийг онцлох 10 аж ахуй нэг... | эдийн засаг |
Эзэн Чингис хаан, их түүхээс өөр гайхуулах зүйлгүй байсан Монгол Улс нүүрснээс эхлээд алт, зэс, ураны асар их нөөцөөр дэлхий нийтийн анхаарлыг татах болсноос уул уурхай, түүхий эдийн зах зээлийн олон улсын шинжээчид Монголын эдийн засаг, уул уурхайн талаар байнга бичих болсон. Бид энэ удаа төв Европын коксжих, хүрэн нү... | эдийн засаг |
Хоёр оны зааг дээр зарим шатахуун импортлогч компани бүтээгдэхүүнийхээ үнийг 50 төгрөгөөр нэмлээ. Тэд ямар учраас яагаад нэмсэн нь одоо болтол тодорхойгүй байна. Тодруулбал, “Магнай трейд”, “Шунхлай” тэргүүтэй компаниуд АИ-92 автобензиний нэг литрийг 1670 төгрөг болгосон аж. Мөн А-80 шатахууныг 1580 төгрөг, дизель т... | эдийн засаг |
Дэлхийн Банкнаас 2013 оны төсвийн талаарх тэмдэглэл гаргажээ. Энэхүү тэмдэглэлийг Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчийн албаны харьяа Ядуурлыг бууруулах, эдийн засгийн удирдлагын салбарын нэгжээс боловсруулжээ. Энэ оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ) бүрэ... | эдийн засаг |
“Түлээ шиг шатдаг хар чулуу” хэмээн XIII зуунд Марко Пологийн тодорхойлсон нүүрсийг европчууд мэдэхгүй байхад хятадууд ашиглаж байжээ. Дараа нь энэхүү хар чулуу дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болж, аж үйлдвэрийн хувьсгалыг галлаж өгсөн юм. Ийнхүү хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй нүүрс шатааж байхдаа бохирдол нь дэлхий... | эдийн засаг |
Шударга бус зах зээлд Монголын ард иргэдийн талаас илүү хувь нь дарлуулсаар 23 жилийн нүүрийг үзлээ. Монголчуудын 29.8 хувь нь буюу 835 мянган хүн ядуу амьдралтай байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурвынх нь сарын хэрэглээ 97 мянган төгрөгөөс доогуур байна ... | эдийн засаг |
Юуны өмнө таван жилийн турш 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг нойргүй хонуулж, хууль хяналтын байгууллагынхныг төдий хугацаанд хийх ажилтай байлгасан “Анод”-ын гэх тодотголтой хэргийг нэг тийш нь шийдэж өгсөн Баянзүрх дүүргийн шүүхийнхэнд баярлалаа гэж хэлье. Бас 1200 гаруй хүнийг хохироосон гэх банкны удирдлагууд нь нэр ... | эдийн засаг |
Чингис бондыг арилжаалснаас хойш олон эдийн засагч, судлаач эрдэмтэд санаа бодлоо илэрхийлсээр байна. Уг бондын талаар эдийн засагч, судлаач С.Эрдэнэбилэг (Монгол улсын хугацаагүй эрхэт мэргэшсэн нягтлан бодогч, Ph.D)-тэй ярилцсаныг хүргүүлж байна. -Бондын эх үүсвэр нэгэнт ороод ирчихлээ. Ийм үед зах зээл талдаа бондын... | эдийн засаг |
Монголчууд юм л бол "Магнайд матна" гэж айлгадаг болж. Өөрөө ч үүнд гайхдаг гэнэ. “Эхнэр нөхөр хоорондоо муудалцвал над руу утасдаж гомдоллох нь холгүй байна даа” гэх зэргээр наргиан хийв. Үүгээрээ тэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь элдэв дэл сул хэл яриаг өлгөж хөөцөлддөг байгууллага биш гэдгийг тайлбар... | эдийн засаг |
“Богд Хан төмөр замын төсөл”-ийн санхүүжилт хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна Нийслэлд нийтийн тээврийн хоёр дахь том урсгалыг бий болгож мөн Монголын төмөр замын шинэ эринг бий болгох талаар өнгөрсөн оны сүүлээр Зам тээврийн сайд А.Гансүх, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурс... | эдийн засаг |
Монгол Улсын эрчим хүчний салбарт Германы технологи, стандартыг нэвтрүүлэхээр болсон тухай Стандартчилал хэмжил зүйн газраас мэдээллэсэн юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас Германы талд санал тавьсаны дагуу хэрэгжиж эхлэх болсон ба зургадугаар сараас эхэлж, хоёр жилийн хугацаанд Монголын эрчим хүчний салбарт үр аши... | эдийн засаг |
Монголын Засгийн газар Хятадын төрийн өмчийн “Чалко” компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийдсэн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Үүнээс хэд хоногийн дараа буюу энэ даваа гаригт БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд дээрх шийдвэрийн талаар юу бодож байгааг асуусан сэтгүүлчийн асуул... | эдийн засаг |
Нүүрсний салбарын хэтийг тольдох “Coal Mongolia-2013” гурав дахь удаагийн чуулга уулзалт хоёрдугаар сарын 22-23-ны хооронд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, ирэх дөрвөн жилийн улс орны хэтийн төлвийг гарган суугаа эгзэгтэй ца... | эдийн засаг |
Австралийн хөрөнгө оруулалттай нүүрс олборлох “МакМахон” лимитед Тавантолгойгоос гарна гэх мэдээлэл монголчуудад эргэлзээ төрүүлсэн. Гэвч энэ компанийн мэдэгдлээс нэг их цочирдох хэрэггүй болж байх шиг байна. Тодруулбал, Тавантолгойн ордын зүүн Цанхиас нүүрс олборлож өгөхөөр өнгөрсөн 2011 онд гэрээ байгуулсан тус компа... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай оронд айлчилж буй Голландын Ерөнхий сайд асан Вим Кок “Монголын эдийн засгийн чуулган”-д тавьсан илтгэлийнхээ хүрээнд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 1994-2002 оны хооронд Голланд улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллах хугацаандаа тэрбээр... | эдийн засаг |
Банкны барьцаа хөрөнгийн асуудлыг шинэчлэх тухай сүүлийн жилүүдэд ярьж байгаа билээ. Энэ бол тал бүрийн оролцоо шаардсан, багагүй ажил бөгөөд зөв шийдэж чадвал эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой юм. Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулсан тухай Монголын банкны холб... | эдийн засаг |
Би 150 сая төгрөгтэй байлаа гэж бодъё. Үүнийг банкинд хадгалуулж хүүгээр нь мөнгөө өсгөх нь надад ашигтай байлаа. Байлаа гэхийн учир нь саяхнаас, бүр тодруулбал оны эхнээс энэ ашгаас маань орлогын албан татвар авахаар болсон юм. Тодруулбал, 2013 оны Төсвийн тухай хуулиар замыг нь зааж “Хувь хүний орлогын албан татварын... | эдийн засаг |
“Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаан “Бизнесийн орчин-шинэтгэл” сэдвийн хүрээнд өрнөлөө. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэсээ бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахад таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэд, хэдэн чухал арга хэм... | эдийн засаг |
“Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалтад гадаад, дотоодын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож, Монгол брэндийг бий болгох зорилго дор нэгдэн чууллаа. Тух... | эдийн засаг |
Геологи гэдэг үгийг яамны нэр дээр нэмэх байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, хуулийн фирмүүд, олон улсын б... | эдийн засаг |
Монголын эдийн засгийн форум болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очироос цөөн асуултад хариулт авлаа. -Энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж байгаа Монголын эдийн засгийн форум бүтэц, зохион байгуулалт, явагдах хэлбэрээ өөрчилсөн гэж сонссон энэ талаар яриагаа эхлэх үү? -Монголын эдийн засаг тө... | эдийн засаг |
Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль ирэх баасан гаригаас буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Олны анхаарлыг татаж буй энэ хууль хэрэгжиж эхэлснээр хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн импортлох боломжгүй болох бөгөөд харин аж ахуй нэгжүүдийг хувьд төрийн эрх бүхий байгууллагы... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон дагалдан яваа албаны төлөөлөгчид Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Газар, дэд бүтэц, Хоккайдогийн хөгжлийн асуудал хариуцсан Дэд сайд Юичи Масудатай уулзсан байна. Дэд сайд Г.Байгалмаа Япон-Монголын Барилгын бизнес форумыг амжилттай зохион байгуу... | эдийн засаг |
Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаанаар Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны зам барих төслийн танилцуулгыг сонслоо. Үндэсний томоохон компаниуд хамтран оролцох бүтээн байгуулалтын том энэ төслийг Чингислэнд деволопмент групп гүйцэтгэхээр шалгарсан юм байна. Өмнөх засгийн газрын үед тендер за... | эдийн засаг |
Нинжагаас бичил уурхайчдыг төрүүлэхээр ярилцлаа Монгол Улс ашигт малтмалаа эргэлтэд оруулснаас үүссэн нэг шинэ үзэгдэл нь хувиараа ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар. Өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд 300 сая орчим хүн бичил уурхайг амь зуулгын хэрэгсэл болгодог гэсэн судалгаа бий. Бичил уурхай, гар аргаар ашигт мал... | эдийн засаг |
“Энтри Гоулд” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг тойрсон мэдээлэл ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тус компанийн лицензийг цуцалсан хэмээн зарим хэвлэлээр бичсэн бол зарим нь түдгэлзүүлсэн гэжээ. Оюутолгойн орд газарт байрлах “Энтри Гоулд” компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар Ашиг... | эдийн засаг |
“Монгол брэндийг бий болгоно” уриатай “Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдаан “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь” сэдвийн дор өрнөлөө. Хөнгөн үйлдвэрийн салбараас дэлхийн брэнд бүтээгдэхүүн “төрүүлэх” боломжит... | эдийн засаг |
Брэнд гэдэг харь үг хэдийнэ монголжиж, монголчууд ч дэлхийн брэндийн хэрэглэгч болсоор удаж байна. Япон машин бусдаасаа давууг, Франц сүрчиг илүү тансагийг бид мэднэ. Брэндийн бүтээгдэхүүн гэдэг тэр чигээрээ нүнжиг гэдгийг ойлгосон хэдий ч одоо хэр нь монгол брэндээ дэлхийд таниулж амжаагүй явна. Тиймээс гурав дахь жил... | эдийн засаг |
Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал цаашдаа хэрхэн хөтлөгдөх нь вэ гэдгийг шийдэх Оюутолгойн гэрээ, үйлдвэр цаашдаа хэрхэн ажиллах асуудал будилаантай байна. Энэ талаар саяхан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хуралдахдаа тодорхой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч учир би... | эдийн засаг |
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос зээлийн хүү болон Монголбанкны нэвтрүүлж буй хүүний коридорын талаар тодрууллаа. -Банкны зээлийн хүү өндөр байгаа нь үйлдвэрлэгчдэд хүнд тусдаг. Зээлийн хүү буурах бололцоо хэр байна вэ? -Сүүлийн 20 жил зээлийн хүү өндөр байна гэж ярилаа. Энэ бол улиг болсон асуудал.... | эдийн засаг |
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулах тухай яриа гурван жилийн өмнөөс эхэлсэн. Харин өнгөрсөн хугацаанд ажил хэрэг нь эхлээгүй. Олон нийтэд замхарсан юм биш биз гэсэн эргэлзээ төрж эхэлсэн. Өнгөрсөн бямба гаригт Засгийн газар хуралдаж эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 14,1 тэрбум төгрөгийг баталсан б... | эдийн засаг |
БНН-ын дарга Б.Жаргалсайхантай -“Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтын үеэр ярилцлаа. -“Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалтад та ихэд ач холбогдол өгч оролцлоо. Хэр үр дүнтэй чуулган болсон гэж дүгнэж байна вэ? -Ийм чуулганыг сэтгэл зүрхэнд хүрсэн үү, үгүй юу гэдгээр хэ... | эдийн засаг |
Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендерийг Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) компаниас өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд зарласан билээ. Үүнд манай шатахуун импортлогч хэд хэдэн компани оролцсон байна. Тухайлбал, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Мэргэ ван”, “Ник”, “Шунхлай” зэрэг компаниуд ... | эдийн засаг |
Монголын Бизнесийн зөвлөлөөс санаачлагаар доктор Брайн Фишерийн хийсэн “Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ”-г танилцуулах уулзалт өнөөдөр Кемпински зочид буудалд боллоо. Доктор Брайн Фишер шинжилгээ хийхдээ Монгол Ул... | эдийн засаг |
Монголд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө оруулж бизнес эрхэлж байсан хөрөнгө оруулагчид нутаг буцах шинжтэй болжээ. Монголд үйл ажиллагаа явуулж байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэд, хэдэн сан хаалгаа барьж, Мозамбик, Мьянмар руу буурь сэлгэсэн байна. Ингэснээр Монголд Европын сэргээн босголтын банк, Хөгжлийн банк хоёр л... | эдийн засаг |
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” ХХК –ийг байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг шалгахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоон хоногт тус нутгийг зориод ирсэн юм. Энэ талаар өнөөдөр тус яамны зүгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус... | эдийн засаг |
Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Тамгын газрын ахлах мэргэжилтэн Дэвид Шэнонтой ярилцлаа. Тэрбээр манай улсад энэ сарын 18-22-ны хугацаанд ажилласан юм. Энэ хугацаанд тэрбээр манай улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын стандартыг... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засаг 2011 оны наймдугаар сард мөчлөгийнхөө хамгийн оргилд хүрсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй буурсаар байгааг Сангийн яам мэдэгдээд байна. Ялангуяа өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өмнөх саруудынхаас буурсан байх аж. Үүнээс үүдээд Сангийн яам Монголын эдийн заса... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос инфляцийн хурд өмнөх жилүүдийг бодвол тодорхой хэмжээгээр саарсан талаар мэдээлсэн. Гэхдээ он гарсанаас хойш өнгөрсөн хоёрдугаар сарын дүн мэдээгээр 2.8 хувиар өссөн гэх тоо гаргав. Харин хагас жилд болон энэ оны төгсгөлд инфляци ямар түвшинд байх талаар сонирхолтой, бодитой гэмээр нэг... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хуралтай хамтран “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” сэдэвт тайланг 2013 онд гаргахтай холбогдуулж өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага... | эдийн засаг |
Монгол Улс ОХУ-тай худалдаа, эдийн засгаар хамтрах зөвлөлтэй болоод гурван жилийг ардаа орхисон ажээ. Уг зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат томилогдсон бөгөөд өнөөдөр зөвлөлийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох, зарим дүрэмд өөрчлөлт оруулах хурал хаалттай боллоо. Монголчууд хойд хөрштэйгээ ... | эдийн засаг |
Монгол Улс газрын тос олборлогч улсын тоонд ороод багагүй удаж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ-аас авч, дотоодын хэрэгцээгээ зөвхөн импортоор хангаж байна. Харин тун удахгүй энэ байдал өөрчлөгдөнө. Гэхдээ яаж өөрчлөгдөх вэ? Товчхондоо бол өөрийн орны түүхий эдээ экспортлохын зэрэ... | эдийн засаг |
Жил бүрийн хавар улс орон даяар өрнөдөг нэг том ажил бол хаврын тариалалт. Хаврын тариалалт эхлэх цаг ойртсонтой холбогдуулан бэлтгэл ажил ямар шатанд байгаа талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос тодрууллаа. -Энэ жил хэдий хэмжээний ургац тариалахаа... | эдийн засаг |
УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг батлах тухай тогтоолын төсөл, 2014-2016 оны улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төсөл, ирэх онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэ... | эдийн засаг |
Монголбанкны оргил цаг тохиож байна. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 11.5 хувь болгосон. Уг шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал олон нийтэд танилцуулсан юм. Мөнгөний бодлогын зөвлөл гурван удаагийн хурлаар хэлэлцэн дээрх шийдвэрт хүрчээ. Инфляцийг ... | эдийн засаг |
“Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нэгдсэн түр хороо”-ны тэргүүн Х.Оюунцэцэг гэх эмэгтэй МАН-ын нэр бүхий гишүүд Хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний мөнгө зээлчихээд өдийг хүртэл төлж, барагдуулаагүй талаар өгүүлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгий... | эдийн засаг |
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ноос Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Хөдөө аж ахуйн газрын эрх зүйн зохицуулалтын талаарх нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2013.04.17/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгий г УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн б... | эдийн засаг |
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/ Монгол Улсыг санхүүгийн хувьд эрсдэлтэй буюу мөнгө угааж, тероризмыг санхүүжүүлэхэд оролцож байж болзошгүй гэсэн хар жагсаалтад оруулахаар зэхэж буй талаар аль хэдийнэ уг нь анхааруулга өгсөн. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Ази номхон далайн ор... | эдийн засаг |
Дэлхийн уул уурхайн салбарын гигантуудын нэг болох “Рио Тинто” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчийн албан тушаалд анх удаа монгол хүн томилогдлоо. “Монгол” гэсэн мандатаар квотын орон тоонд очдог томилгооноос арай өөр шалгуур, зарчмаар шийдэгдсэн учраас уг албанд сонгогдсон Б.Болды... | эдийн засаг |
Пилгрим корпорацийн гадаад худалдаа хариуцсан захирал Бэтто Стивэнс Монгол ирээд байгаатай нь таарч Америк тахианы махны талаар ярилцсан юм. Та Пилгрим корпорацийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу? Пилгрим бол дэлхийд 2-т орох томоохон тахианы мах үйлдвэрлэгч. Өдөрт дунджаар 7 сая тахианы мах зах зээлд нийлүүлдэг. АН... | эдийн засаг |
Хүний амьдралын анхдагч гурван хэрэгцээ нь хоол, хувцас, амьдрах орон сууц. Зээлийн хүү өндөр, хугацаа богинотой, урьдчилгаа мөнгө их авдаг учир байртай болно гэдэг хүндхэн даваа. Өөрийн гэсэн орон сууцтай болох нь залуу гэр бүлийн хувьд мөрөөдөл гэхэд болно. Тэгвэл үл хөдлөх хөрөнгө тэр дундаа орон сууцны үнэ энэ жил ... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засаг энэ онд өмнөх оны өсөлтөө хадгалж чадна гэсэн сайхан мэдээг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас гаргажээ. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 2013 онд 13 хувьтай байх төлөв гарчээ. Гэсэн хэдий ч тэр амжилтад хүрэх замд багагүй саад учирна гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид сануул... | эдийн засаг |
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн долоодугаар хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн. Монголын тал Оюутолгой төсөл дэх өөрийн байр сууриа илүү бэхжүүлэх, үйл ажиллагааны зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах зэрэг багц зургаан асуудлыг хөндөж байсан. Өнгөрсөн хугацаанд талууд гурван удаагийн хуралдааныг хий... | эдийн засаг |
Дэлхий дахинд 15-24 насны ажилгүй залуусын тоо 300 саяд хүрчээ. Энэ их ажилгүйдлийн шалтгаан нь юу вэ. Үүнийг сааруулах хүчин зүйл нь юу юм бол. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан албан ёсны тоогоор 75 сая залуус ажил хайж байгаа бөгөөд энэ нь 15-24 насны нийт залуусын зургаан хувийг эзэлж байна. Харин ажил ... | эдийн засаг |
Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Түүнтэй хамт тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.... | эдийн засаг |
“Дүнжингарав Экспо” цоо шинэ 2013 оны Портер Н- 100 бэлэглэнэ Дүнжингарав худалдааны төвийн Маркетингийн ахлах мэргэжилтэн А.Дөлгөөнтэй ярилцлаа. - “Дүнжингарав Экспо” үзэсгэлэн худалдаан удахгүй болох гэж байна. Энд хэчнээн компани ямар шалгууртай оролцож байгаа вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? - Дүнжинг... | эдийн засаг |
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл а... | эдийн засаг |
Өнгөрч буй долоо хоногт Монголын эдийн засгийн “цаг агаар” тогтворгүй байлаа. Урд болон хойд зүгээс ашиг сонирхлын салхи хүчтэй үлээж, тэнгэр бүрхсэн ч нар гарч, бараан үүл арилах үе бас байлаа. Хойд хөршийн ашиг сонирхлыг дайж ирсэн “салхи”, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунины айлчлал өнгөрсөн доло... | эдийн засаг |
Банкны бусад шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө дутмагаас болоод зээл авч чаддаггүй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид боломж олгох Зээлийн батлан даалтын сан өнгөрсөн сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө үгүйлэгдэж, үндсэндээ... | эдийн засаг |
Жил жилийн хавар эхэлдэг зам, барилгын ажилтай давхцаад төрийн яамдад “тендер” хэмээх бас нэг “баартай” ажил эхэлдэг. Учир нь “Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах бараа, үйлчилгээг зөвхөн тендерийн сонгон шалгаруулалтаар өгнө өө” гээд хуулинд заачихсан учраас. Ингээд хавар зарлагдсан тендер эргэж буцаж, тенд... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засгийг улирлын чанартай хэмээн тодотгодог. Оны эхний хоёр улиралд төсвийн орлого төвлөрөлт тааруу байдаг бол гуравдугаар улирлаас уул уурхай, зам барилгын салбартайгаа зэрэгцэн сэргэж эхэлдэг. Энэ жилийн төсвийн байдал ямар байгаа талаар болон саяхан УИХ-аар баталсан “2014 оны төсвийн хүрээний мэдэ... | эдийн засаг |
Бичил уулхайчдын бэрхшээл хаана ч ижил гэдгийг өнөөдөр эхэлсэн “Бичил уурхай нөхцөл байдал, ололт сорилт” сэдэвт Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр анзаарагдаж байлаа. Дэлхий нийтийн хэмжээнд ажиллах хүчний хувьд хамгийн багтаамжтай салбарын нэгд бичил уурхай тооцогдох болжээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 30 гаруй сая хү... | эдийн засаг |
Өнөөдөр Уул уурхайн яамны Хүндэтгэлийн танхимд Ашигт малтмалын газар болон Франц улсын Геологийн алба хоорондын Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичигт монголын талаас АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, францийн талаас тус улсын Геологийн албаны ерөнхийлө... | эдийн засаг |
Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, хамтарсан үйлдвэр, улсын үйлвэр аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай хуучин сэтгэлгээ болох шалгалт хийх чиглэлээр бусүйл ажиллагааны нөхцөл байдлыг бодитойгоор, харьяа байгууллагуудаа хэрхэн дэмжих, цаашид эдийн зас... | эдийн засаг |
Монголын хилээр орж гарч байгаа нийт бараа, бүтээгдэхүүний 60 хувь нь импортын, 40 хувь экспортын бараа ажээ. Харин импортын барааны 40 орчим хувийг хүнсний бараа байдаг. Хүн амаа импортын бүтээгдэхүүнээр хордуулж байна гэх шүүмжлэл олон жил өрнөсний эцэст иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах төрийн нэгдсэн зохицуулалт... | эдийн засаг |
Энэ үгийг өнөөдөр болсон “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-гийн нээлтийн үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан хэлсэн юм. 2012 оны нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлт болон санал асуулгад тулгуурлан гаргасан өрсөлдөх чадварын тайланд манай улсын өрс... | эдийн засаг |
Засгийн газраас орон сууцны зээлийн ерөнхий журмыг баталсан нь хүлээлтэд шилжээд байсан 8 /±1/ хувийн хүүтэй зээл хэрэгжих боломжийг нэг алхмаар урагшлууллаа. Журамд тусгаснаар ажилтай, орлоготой хэн боловч 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилий... | эдийн засаг |
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж байсан орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн ерөнхий журмыг гаргалаа. Журам батлагдсанаар 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүү... | эдийн засаг |
Барьцаа хөрөнгөгүй иргэдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011 онд УИХ-аас 24 тэрбум төгрөг баталж, Засгийн газраас журам гаргаснаар “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл гараанаас гарсан ч хүү багатай энэхүү зээлийг даргын хүрээнийхэн авч ашигладаг үзэгдэл газар авчээ. Сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын х... | эдийн засаг |
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхмийн багш доктор, профессор Л.Оюуныг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа. Түүнтэй орон сууцны ипотекийн зээлийн болон эдийн засгийн зарим асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. -Ипотекийн буюу иргэдийг орон сууцжуулахад зориулсан урт хугацааны зээлийг ... | эдийн засаг |
МА(х)Н-ын түүх урт. Сайн юм бий бий, муу нь ч бас мундахгүй. Дангаараа төр барьж байх үедээ гурвантаа иргэдийнхээ өмчид халдсан намтартай. 1929 онд Х.Чойбалсан феодалын хөрөнгийг биечлэн хураасан бол түүнийг нас бармагц Ю.Цэдэнбал монголчуудаас малыг нь хамаад авчихсан. Баян хоосны ялгааг арилгаж, өөрийн гэх өмчгүй үгэ... | эдийн засаг |
Стратегийн ордыг нэмэх замаар дахин хуваарилалт хийх гээд байна уу? -Стратегийн гэх нэрээр халхавчлан “төрчлөх” гэж байгаа тэдгээр ордууд эцсийн дүндээ иргэдэд ямар замаар яаж үр өгөөжөө хүртээх нь тодорхойгүй. Чухам ингээд гээд үзүүлчих сайн загвар манайд байхгүй. Тэгсэн атлаа яараад байгаа нь хачирхалтай. Арай “Страт... | эдийн засаг |
“Чингис бонд”-ын хөрөнгийн зарцуулалт өнөөдөр сөрөг хүчний гол бай, эрх баригчдыг шүүмжлэх шалтаг нь болж хувирчээ. Гэвч хэдхэн сарын өмнө дампуурах шахаж байсан бид одоо бүтээн байгуулалт өрнүүлж, цаашдаа хийх ажлаа төлөвлөн сууж байгаа нь хэний гавьяа вэ. “Улайсан” данстай улс хүлээж авсан Ардчилсан нам богино ху... | эдийн засаг |
Олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлж байдаг хувьцаат болон төрийн өмчит компаниудын санхүүгийн тайлан, удирдах засаглалын цэвэр, тунгалаг байдал үгүй болсон энэ үед өмчлөлийн хэлбэрээс үл хамааран сайн засаглалыг нэвтрүүлэх шаардлагатай болж буй. Хөрөнгийн зах зээлд ганц өрнөж байгаа арилжаанд дээгүүр “цохьдог”, аши... | эдийн засаг |
Монголд үйл ажиллагаа явуулдаг “Саутгоби Сэндс”-ийн эзэмшдэг Хонконгод төвтэй “Саутгоби Ресурс” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд компанийхаа 60 хувийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид зарахаар зөвшилцөх болсноо зарласан ч таван сарын дараа “Чалко” худалдаж авахгүй болсноо мэдэгдсэн. “Саутгоби Сэндс” Өмнөговь аймгий... | эдийн засаг |
МИАТ дэх “дайны эрсдэл”-1 МИАТ дэх “дайны эрсдэл”-2 МИАТ дэх "дайны эрсдэл"-3 МИАТ дэх “дайны эрсдэл”& Сугар МИАТ-ын экс удирдлагуудын гэх хэрэг ерөнхийдөө намжмал, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэхээс өөр мэдээлэлгүй шахам байсаар хэсэг хугацааг өнгөрөөв. Гэтэл МИАТ-ын эргэн тойронд дахиад л нэг “дайны эрсдэл” б... | эдийн засаг |
Монголбанкны ВЭЗГ-ын ахлах эдийн засагч Г.Дулмаатай ярилцлаа. -Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ өмнөх онуудад буурсан. Харин одоо нөхцөл байдал ямар байна вэ? -Тиймээ, дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2006 оноос эхлэн буурсаар 2010 онд 2.1 тоннд хүрсэн. Харин 2... | эдийн засаг |
Олон улсын түвшинд улс орнуудын хүн амын орлогын тэгш бус байдлыг Жини коэффицент хэмээх үзүүлэлтээр гаргадаг. 0-1-ийн хооронд хэлбэлздэг энэ коэффицентийн илэрхийлэл нь 0 рүү дөхөх тусмаа орлогын тэгш хуваарилалт тус улсад байна, харин 1 рүү дөхөх тусам орлогын ялгаа их байна гэдгийг илтгэдэг. Италийн эрдэмтэн Коррадо... | эдийн засаг |
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Эко Уурхай-Тогтвортой Хөгжил” уриан дор гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “Чингис” зочид буудалд болсон билээ. Уг форумд гадаад, дотоодын төлөөлөгчид чуулж, үндэсний ханган нийлүүлэлтийн салбар болоод түүнийг дэмжих, төрийн бодлого зохицуулалт, уул уурхайн компаниудын худалдан авах,... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. -“Роснефть” компани нь Монголд экспортлох нефтийн бүтээгдэхүүнээ 1.4 сая тонноор багасгаж 1 сая тонн руу буулгахаар болсон байна. Шатахууны хомсдол үүсэх вий, энэ асуудал Засгийн газрын төвшинд яригдсан уу. Эдийн засгийн хөгжлийн... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даа... | эдийн засаг |
Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдээд байна. Малчид аль хэдийнэ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотыг зорьж эхэлсэн. Энэ үеэр нийслэлчүүд шинэ шөл уух гэж хонины эрэлд гарцгаадаг. Ингээд хонины үнэ ямар байгааг сонирхлоо. Манайхны хэлж заншсанаар "22-ын шалган өнгөрүүлэх товчоо"-нд хөдөө орон нутгаас тууж ... | эдийн засаг |
Ажилгүй болсон хүмүүст Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмж нэг талаас ажилгүйдлийн улмаас нийгэмд үүсэх сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой ч нөгөө талаас ажилгүй байхыг дэмжиж, өөгшүүлж буй. Нэгэнт тэтгэмж авч буй ажилгүйчүүд ажилтай болох гэж хичээдэггүй. Ажил эрж, хайх идэв... | эдийн засаг |
“Ярилцах танхим”-ын энэ удаагийн дугаарт Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар оролцож байна. Түүнтэй барилгын салбарт тулгамдаж буй асуудал болон энэ салбарын шинэчлэлийн тухай яриа өрнүүллээ. -Сүүлийн үед барилгын салбарт ээлж дараалан олон осол гарсан нь барилгачдын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.