news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Дэлхийн банк хамтын ажиллагаа бүхий улс бүртээ Суурин төлөөлөгч, Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Манай оронд өнгөрсөн дөрвөн жил ажилласан хатагтай Корали Геверсын бүрэн эрхийн хугацаа дуусч, өнгөрсөн гуравдугаар сард буцсан билээ. Тэгвэл Дэлхийн банкийг манай улсад ирэх дөрвөн жилд төлөөлөх Суурин төлөөлөгч хэн бай... | эдийн засаг |
Нисэхэд баригдсан хямд үнэтэй “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц худалдаж авахаар захиалга өгсөн иргэдийн дундах сугалааг тавдугаар сарын 3, 4-нд буюу энэ амралтын өдрүүдээр зохион байгуулах тухай Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас мэдэгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан билээ. Тэгвэл сугалааг ирэх... | эдийн засаг |
Д.Баяраа: Манай улс дэлхийн хэмжээнд татварын тааламжтай улс орон гэж үнэлэгддэг “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраатай ярилцлаа. -Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч их айлыг мөнгө хураадаг байгууллага мэтээр ойлгох нь энгийн... | эдийн засаг |
Фото: Сергей Старостенко / РИА Новости Украинд дөрөвдүгээр сард нийлүүлэгдсэн Оросын хийн төлбөрийг тавдугаар сарын 7-ны дотор төлөхийг Оросын Эрчим хүчний сайд Александр Новак шаардсан тухай РИА Новости мэдээлэв. Төлбөр хийгээгүй тохиолдолд урьдчилсан төлбөрийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ сайд сануулав. “Ирэх лхагва ... | эдийн засаг |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор өнөөдөр Чингисийн талбайд Сангийн яамнаас нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Монго... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцааны асуудлаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Төр засгаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх болсон ч одоо хувьцаагаа авсан хүн маш цөөн ба... | эдийн засаг |
Сүүлийн гурван жилийн турш уул уурхайн салбарыг хүлээлтийн горимд оруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барилаа. Уг хуулийн төсөлд салбарын гол асуудал болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн тусгасан, мөн ямархуу... | эдийн засаг |
Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлон, экспортлох ажлыг ирэх долдугаар сараас эхлүүлэхээр болжээ. Ховд аймгийн нутагт орших нүүрсний ордын хөрс хуулах ажлыг “Моннис майнинг экьюпмент” компани хийх гэнэ. Тус компани нь аймгийн Засаг даргатай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу орон нутгаас ажиллах хүч авах, бараа бүтэ... | эдийн засаг |
-Биржийн захирлын томилгоог энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэнэ- Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын томилгооны талаар нааштай мэдээ дуулдлаа. Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа өгснөөр хуулийн дагуу дараагийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар... | эдийн засаг |
Тэртээ өнгөрсөн зууны эхээр Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээсэн нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр. Угтаа бол энэ нь хүчирхэг эдийн засгийн үндэс халаасандаа төгрөгтэй, гудсан доороо мөнгөтэй,духандаа үрчлээсгүй иргэдээс тогтоно гэдгийг бидэнд ойлгуулах гэснийх болов уу. Дэлхийн 3 дахь том эдийн засаг бол... | эдийн засаг |
Тариаланчдад 17-18 тэрбум төгрөгийн зээл туслалцаа үзүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төлөвлөөд байна. Монгол Улсын хэмжээнд 1180 аж ахуйн нэгж иргэн энэ жил тариалалт эрхлэх тооцоо байгаа бөгөөд мянга гаруй нь улаанбуудай тариалах гэнэ. Тиймээс тус сангаас 20 хувийн урьдчилгаатайгаар, үлдэгдлийг нь ургацаас... | эдийн засаг |
НЭГ АМ.ДОЛЛАР = 1800.05 ТӨГРӨГ Ам.долларын албан ханш АЛБАН ЁСООР 1800 төгрөг давлаа. Монголбанкны өчигдрийн зарласан ханш 1800.05 байсан нь долларын ханш улстөрчдийн яриад байгаа 1800 гэдэг тоонд албан ёсоор хүрсэн нь энэ бөгөөд бид түүхэндээ нэгэн шинэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлж байгааг юуны түрүүнд хэлье. СЭ... | эдийн засаг |
ЯМАР БОЛОМЖ Бид ам.долларын ханш 1800 төгрөгт хүрсэнтэйгээ эвлэрлээ. Эвлэрээд яах юм. Одоо шийдэл нь юу вэ гэх асуултууд хөврөх. Нэг санал байна. Долларыг сарын дотор 1500 төгрөг болгох боломж байна. Харин тэр их үнэтэй. Шуудхан хэлбэл манай ажиллах хүчний 16 хувь буюу 188 мянган хүний ажлын байрыг үгүй хийх. Ямар сон... | эдийн засаг |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Гадаадын хөрөнгө оруулалт урьд өмнөх жилүүдээс их хэмжээгээр багассан гэх таагүй мэдээллийг хүмүүс бараг л цээжилжээ. Хөрөнгө оруулагчид нүүр буруулснаас болж ам.долларын ханш өсч, ард иргэдийн нуруу... | эдийн засаг |
-Харин гэрээгээ ирэх даваа гарагаас байгуулна- “Буянт-Ухаа 1” хорооллын азтан буюу хамгийн хямд үнэтэй байр захиалах иргэдийг сугалаагаар ирэх амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 10,11-ний бямба, ням гаригт тодруулахаар болсон. Одоогийн байдлаар сугалаанд оролцох нийт иргэдийн тоог эцэслэн гаргаагүй бөгөөд өнөөдөр 1... | эдийн засаг |
-Нэмж 152 орчим хүний материалыг нягталж, сугалаанд оруулах эсэхийг шийднэ- Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллын захиалгын сугалааны асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Байрны захиалгын сугалааны тохирол ирэх амралтын өдрүүдэд /тавдугаар сарын 10, 11-нд/ болох бөгөөд сугалаанд оролцох иргэдийн тоог од... | эдийн засаг |
Улс төр тогтвортой бол эдийн засагт савлагаа үүсэхгүй Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Ам.долларын албан ханш 1800-д хүрч, валют арилжааны захуудад нэг ам.долларыг 1810 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Монголбанкнаас валютын ханшийг өсгөхгүй байх арга хэмжээ авна гэсэн боловч долларын ... | эдийн засаг |
“Татвар төлөгчдийн 7 хоног” гэгчид зориулав. ( Татварын тухай танилтайгаа хөөрөлдсөн нь) Манай улсад 5-р сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн 7 хоног” гэж үздэг аж. Тэгэхээр иргэд бид чинь “татвар төлөгчдийн 7 хоног” гэгчийг тэмдэглэж байгаа юм байна. Үүнээс үүдэн, нэг танилтайгаа татварын тухай яриа ө... | эдийн засаг |
“Эрдэнэс тавантолгой” ХХК энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.3 сая тонн орчим нүүрс экспортод гаргажээ. Үүний үр дүнд 50 сая ам.долларын борлуулалт хийж чадсан гэх өөдрөг мэдээлэл байна. Үүнийг өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралтай харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралд 100... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн бирж ажиллаад нэг жил орчим болсон бөгөөд малын гаралтай түүхий эдийн үнийг тогтоодог болсоныг албаныхан онцолдог. Өчигдрийн байдлаар биржээр боловсруулаагүй ноолуур, хонины доод ангийн ноос, завод ноос арилжсан бөгөөд ноолуурын үнэ нэг кг нь 81 мянган төгрөг байжээ. Арилжааны нийт үнийн дүнгийн хувьд зу... | эдийн засаг |
“Буянт-Ухаа 1” хорооллын азтан шалгаруулах тохирол өндөрлөлөө. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-аас хийсэн сугалааг МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-13.00 цагийн хооронд шууд дамжуулсан юм. Сугалааны тохиролын талаар ТОСК-ийн захирал А.Гантулгаас тодруулахад “Өнөөдрийн сугалаагаар нэг, хоёр өрөө байрны тохиролыг... | эдийн засаг |
УБТЗ-ынхан шинэхэн суудлын галт тэрэгнүүдээ өчигдөр хүлээн авчээ. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагон ийнхүү Монголд ирж байна. Суудлын шинэхэн галт тэрэгнүүдийг хүлээж авах ёслолд Зам тээврийн сайд А.Гансүх, УБТЗ нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домб... | эдийн засаг |
Буянт-Ухаа-1” хороололд орон сууц авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлийн сугалааг өчигдөр МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулан хүргэлээ. Тэдгээрээс 594 хүн байр авах эрхээ баталгаажуулав. Харин өнөөдөр төрийн албан хаагчдын сугалааг шууд дамжуулан хүргэж байна. Тус хорооллын эхний ээлжи... | эдийн засаг |
Хэсэг эрдэмтэн судлаачид төрийн ордноо Газрын тухай хуулийн төслийг буцаах шаардлагатай тухай хэвлэлийн хурал хийлээ. Газрын албаны даргаар 35 жил ажиллаж байсан мэргэжилтэн, газрын харилцааны эрдэмтэн судлаачид иргэдийн төлөөлөл ийнхүү хурал зарлах болсон нь УИХ-ын хэлэлцүүлэгт ороод буй Газрын тухай хууль нь үзэл бар... | эдийн засаг |
Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д орсон “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сард зарласан бөгөөд 8 компани оролцох хүсэлтээ ирүүлж, уралдаант шалгаруулалтад “Монголын авто замы... | эдийн засаг |
-Иргэдээ нам эвсэл, нас хүйс, өнгө зүс, ажил төрөл, амьдрал ахуйгаар нь ялгаварлан гадуурхсан сугалааг шударга боллоо гэж хэлж чадахгүй нь- Цөөнгүй хугацаанд хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа-1” хороололд байр худалдан авах иргэдийн дунд явуулсан орон сууцны сугалааг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. Эхний ээлжинд 1... | эдийн засаг |
-Өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар орон нутаг дахь орон сууцны зээлийн хүүг буурууллаа- Орон нутаг дахь орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүүг 7 хувь байхаар өнгөрөгч бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулснаа... | эдийн засаг |
Үндэсний Статистикийн газраас долоо хоног бүр хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийдэг. Сүүлийн саруудад тэрхүү судалгааны дүн байнга өсөлттэй гарах болсон бөгөөд энэ сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулбал 2.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна... | эдийн засаг |
Амралтын өдрүүдэд ам.долларын ханш 1818 төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн зунаас хойш долларын ханш савалгаатай бөгөөд төв банкны зүгээс хаврын бүтээн байгуулалт ихэсч байгаатай холбоотойгоор ханш өсч буй хэмээн тайлбарлаж байгаа юм. О.САР | эдийн засаг |
-Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн 34 хувийнх нь үнэ өсчээ- Үндэсний статистикийн хорооноос сар тутамд нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллийг боловсруулж, нийтэд мэдээлдэг бөгөөд өнгөрсөн сарын тайланг өнөөдөр танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар гу... | эдийн засаг |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн телевизээр “Буянт-Ухаа 1” хорололд байр авах азтануудыг тодруулсан. Тус хороололд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд тус хорооллоос орон сууц авах хүсэлтээ илэрхийлж 9094 иргэн Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинд бүртгүүлсэн. Харин тэднээс 3159 нь журамд заасан ... | эдийн засаг |
Сангийн сайд Ч.Улаан дөнгөж сая Засгийн газрын дэргэдэх 11-11 төвд зочилж, иргэдийн асуултад нээлттэй хариулт өглөө. Сангийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд болон улс орны эдийн засаг, сан хөмрөгтэй холбогдсон олон асуултын хариуг сийрүүлэн уншигчдадаа хүргэе. -Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зарлала... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл ажиллахаар болжээ. Уг зөвлөлийн нарийн бичгийн даргаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайха... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар 22 удаагийн арилжаа хийж, нийт 79 компанийн 11.7 сая ширхэг хувьцаа арилжиж, 3.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Үүнээс үзэхэд хувьцааны арилжааны дүн өмнөх сарынхаас 2.3 тэрбум төгрөгөөр буюу 3.7 дахин, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 тэрбум төгрөг бую... | эдийн засаг |
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг санаачлан Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж буй “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр /2014.05.13/ боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй ги... | эдийн засаг |
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №061 | эдийн засаг |
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хил орчмын худалдааг сэргээх бодлого барьж буй аж. Энэ хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсийг зургадугаар сардаа багтаан туршилтын журмаар ажиллуулахаар болжээ. Чөлөөт бүсийн асуудлаар ОХУ-тай ойлголцолд хүрэхэд ойрхон байгааг өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэб... | эдийн засаг |
Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо өргөн цариг хэмээн тусгасан мөртлөө Засгийн газа... | эдийн засаг |
Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум болон Монгол Улсын Их Сургууль “Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дах макроэдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал 1. Үндэслэл Монголын эдийн засаг хурдацтайгаар өсөж байгаатай холбогдуулан ман... | эдийн засаг |
Энэ сарын 15-18 ны өдөр 15.00 цагаас Улсын драмын эрдмийн театрын өмнө “ICE Mongolia-2014” үзэсгэлэн худалдаа нээгдэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд гадаадын 20 гаруй байгууллага оролцох юм байна. Үзэсгэлэнгийн үеэр барилгын материалын болон орон сууцны худа... | эдийн засаг |
-ҮСХ-ны судалгаагаар өнгөрсөн сард барааны үнэ, ажилгүйдэл, өрхийн зарлага бүгд нэмэгджээ- Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тоон мэдээллийг боловсруулж, нийтэд мэдээлдэг бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сарын тоймыг гаргасан байна. Судалгаагаар сүүлийн саруудад хүн амын эдийн засгийн идэвх, х... | эдийн засаг |
Нийгэм дэх ерөнхий хандлагаар бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ хэсэг зуур суудаг учраас хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй байх нь нийтлэг үзэгдэл. Тэгвэл энэ байдал Үндэсний статистикийн хорооны сарын тойм судалгаан дээр тодорхой гарч ирсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэ... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийнхэнд “Инфляцийг ингэж тооцдог” сэдэвт сургалтыг өнөөдөр хийлээ. ҮСХ-ныхон инфляцийг буруу тооцдог, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит байдал дээр өсөөд байхад инфляцийн төвшинг зохиомлоор барьдаг гэсэн шүүмжлэл бий. Тиймээс энэ... | эдийн засаг |
Үндэсний статсистикийн хороо /ҮСХ/ сар бүр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тойм судалгаа хийж, нийтэд мэдээлдэг ч хүмүүсийн амьдралын төвшинд нөлөөлж буй инфляцийн судалгаа нь шүүмжлэлд их өртдөг билээ. Одоо инфляцийн төвшин улсын хэмжээнд 12.3 хувьтай байна. Зорилтот төвшин найман хувь. Гэвч одооны инфляцийн төвш... | эдийн засаг |
Хөдөлмөр эрхлэгч бүсгүйчүүдэд тулгардаг бэрхшээл юу вэ? Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий тасартал бүсгүйчүүд борви бохисхийлгүй хөдөлмөрлөх ч эрхэлж байгаа үйлдвэрлэл нь дэгжиж дээшилсэнгүй явсаар 10, 20 жилийг үдэж буй тухайгаа тэд “Танд ямар бэрхшээл байна вэ” чуулга уулзалт /өчигдөр болсон/ -д оролцох үеэрээ учир... | эдийн засаг |
-Нэгж бүтээгдэхүүний өртгийг буулгаж жижиг дундынхны орлогыг өсгөе- Үндэсний үйлдвэрлэгчдийн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн, хувийн хэвшлийнхний гэх тодотголтой үзэсгэлэнд юу юу байдгийг сана даа. Монгол дээл, ноос ноолууран цамц, оймс, савхин бээлий, мөн арьсан цүнх. Ерөнхийдөө бол ингэсгээд л гүйцээ. Ерөнхийд нь хэлс... | эдийн засаг |
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар болон тус яамны газар хэлтсийн дарга нар Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн нэгжийн удирдагч нартай уулзаж ярилцлаа. Уулзалт ярилцлагын эхэнд Амгалан ДС-ын барилга байгууламж, ДЦС-III-ын 50 МВ... | эдийн засаг |
“Оюутолгой”-н хоёр дахь шатны санхүүжилтийг есдүгээр сар хүртэл хойшлуулснаа хөрөнгө оруулагчид зарласан. “Turquoise Hill Resources” компани нэгдүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа өчигдөр танилцуулсан бөгөөд “Оюутолгой” компани 2014 оны эхний гурван сарын байдлаар 102.9 мянган тонн зэ... | эдийн засаг |
Хаврын тариалалтыг Хөвсгөл нутгаас дөрөвдүгээр сарын 27-нд түүчээлсэн бол улсын хэмжээнд энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Энэ жил 375 мянган га талбайд үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.1 мянган га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ. Хаврын тариалалтад нийт 48 мянган тонн буудай... | эдийн засаг |
-Гадаад худалдааны алдагдал 434.6 сая ам.доллараар буурчээ- Монгол Улс гадаад худалдаагаар энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн 111 оронтой худалдаа хийсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2958.6 сая ам.доллар байсан бөгөөд үүний 1432.4 сая ам.доллар, имп... | эдийн засаг |
ОХУ-ын “Роснефть” компаниас Монголд нийлүүлэх шатахууны хилийн үнэ нэг жилийн өмнөх тооцоололд суурилсан байсныг шинэчлэхээр болсон билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд “Роснефть” компанийн төлөөлөлтэй уулзаж, шатахууны үнийг томъёоллыг шинэчлэн тохирч, Сингапурын бирж... | эдийн засаг |
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар худалдаа, үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтад хадгалалтын хугацаа багатай, хурдан мууддаг 10 нэр төрлийн 26 бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 400 гаруй мянган төгрөгийн хиамыг шууд устгасан байна. Ийм зөрчил илэрсэн аж ахуйн... | эдийн засаг |
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналыг нь харгалзан үзээд 20.4 сая ам.долларыг 1818.5 төгрөгийн хаалтын ханшаар, 57 сая юанийг 291.61 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалджээ. Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 15-ны... | эдийн засаг |
Доктор Галсангийн Жамсрандорж. Энэ хүнийг Монголын геологи хайгуулынхан андахгүй. 1970-1975 онд Эрхүүгоийн Политехникийн дээд сургуулийг төгсөж , ЗХУ-ын Москва хотын геологи хайгуулын дээд сургуульд дэд эрдэмтний зэргийг 1984-1988 онд хамгаалсан. Мэргэжлээрээ тасралтгүй 40 орчим жил ажиллаж байгаа тэргүүний геологичдын... | эдийн засаг |
Шинээр бизнес эрхлэж буй иргэд тэр дундаа залуу бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилтээс илүүтэй тулгардаг бэрхшээлийн нэг бол бизнесийн туршлага, мэдлэг тутмаг байдаг явдал юм. Бизнесээ эрхлээд таван жил болсон ч өнөөдрийг хүртэл жинхэнэ бизнес хэлбэрт оруулж чадаагүй өнөө маргаашаа аргацаасан жижиг би... | эдийн засаг |
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт эргэлт эхний дөрвөн сарын байдлаар 2.9 тэрбумд хүрчээ. Гадаад худалдааны эргэлт өнгөрөгч гуравдугаар сард 10 сая ам.доллары ашигтай гарч байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард эсрэгээрээ 84.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Харин оны эх... | эдийн засаг |
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” Чингисийн талбайд энэ сарын 17-ны өдөр болно. Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгийн үеэр энэ салбартай холбоотой бүхий л асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой аж. Уг өдөрлөгт уул уурхайн салбарт ү... | эдийн засаг |
Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хүрээнд Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ онд цуврал бизнес семинарыг зохион байгуулж байна. Энэ сарын 13-нд “Монгол, Шизүокагийн эдийн засгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт семинарыг ... | эдийн засаг |
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан: ТӨВ БАНКИНД СОНГОЛТ БИЙ -Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1820 төгрөгт хүрлээ . Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ам.долларын ханш ийнхүү чангарч байгаа нь хүндээр нөлөөлж байна. Энэ талаар төв банкнаас ямар тайлбар өгөх вэ? -Бид бүгд мэдэж б... | эдийн засаг |
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үдээс хойш үргэлжилж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Тус хуульд Монгол Улсын өрийн хэмжээг ДНБ-ний ... | эдийн засаг |
Мөлхөж эхэлж байгаа эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд Засгийн газар уналтад орж эхэлсэн эдийн засгаа сэргээх 100 хоногийн “дайн” зарлаад байгаа билээ. Харин энэ үед юун сэргэх босох нь бүү хэл сэтгэл сэртхийлгэмээр нэг мэдээ “нисэж” эхэлсэн нь нийслэлийн захын дүүргүүдийн гэр хорооллуудад Атар хэмээх дугуй талхыг... | эдийн засаг |
Барилгын компаниуд худалдаж буй орон сууцныхаа м/кв-аас дутааж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн жилээс хойш ихээр гаргах болсон тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас барилгын компаниудад шаардлага хүргүүлэн, заримыг нь шүүхэд өгсөн. Энэ асуудлаар БЗД-ийн нутагт дэвсгэр дэх “Саруул тэнгэр-2”... | эдийн засаг |
Гарчигт тавьсан тоо бол орон сууцны үнийн өсөлтийн хэмжээ. 2014 оны гуравдугаар сарыг 2013 оны нэгдүгээр сартай харьцуулсан харьцаагаар орон сууцны үнэ 30,7 хувиар өссөн гэж “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас мэдээллээ. 15 сарын хугацаанд ийн өссөн нь өндөр үзүүлэлт үү гэсэн асуултад харин “Ам.доллары... | эдийн засаг |
Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал олборлох болон Монгол Улс дахь “АРЕВА”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллагуудад хандсан нээлттэй захидал “Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн” Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл “Гал Үндэстэн Холбоо” “Босоо Хөх Монгол” Гамшгийн Эсрэг Үндэсний Төв “Дэлхийн ... | эдийн засаг |
УЛААНБААТАРЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭХ БУС ДЭМЖИЦГЭЭЕ Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Их тойрог 220,110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байг... | эдийн засаг |
Дархан-Уул аймгийн “Карьер” ХХК нь Гидро-Карьерын хиймэл нуурын гүнээс земснарядаар олзворлон баяжуулж, шигшиж ангилсан элс хайрганы холимгийг төмөр замаар тээвэрлүүлэн авчирдаг. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, “Хүнс Трейд”-ийн урд байрлах өөрийн элс хайрга, дайрга буулгах зориулалттай өндөрлөсөн төмөр зам, ... | эдийн засаг |
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-тай хамтран ажиллаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ төлбөр, тооцоог төлбөрийн картаар буюу бэлэн бусаар хүлээн авч, соёлтой үйлчилгээг хүргэдэг 1000 гаруй байгууллага байдаг. Тэдгээрийн төлөөлөл болох хамгийн идэвхтэй 300 орчим байгууллага ХХБ-ны зохион байгуулдаг “Картыг төлбөрт хүлээн аваг... | эдийн засаг |
Судалгааны «Millward Brown» гэх томоохон компанийн тодруулснаар, Америкийн «Google» корпорацийн бренд дэлхийн хамгийн үнэтэй брэнд боллоо. Түүний үнэлгээ жилийн дотор 40%- иар өсөн $159 тэрбум болжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн лидер “Apple” корпорацийг нэгдүгээр байраас ухрахад хүргэжээ. “Apple” -ийн үнэлгээ өнгөрс... | эдийн засаг |
Хэдхэн хоногийн өмнө Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь “Шинэ төмөр зам” төслийг зургаан жил чөдөрлөсөн царигийн асуудал дахиад л гацаа үүсгэж болзошгүй байгааг харуулав. Уг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн компани... | эдийн засаг |
Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруул... | эдийн засаг |
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Уг хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах, мөн ... | эдийн засаг |
Ашигт малтмалын газрын мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 34 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна. Харин хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1325, хайгуулын лиценз 1526 байгаа ажээ. Монгол Улсын хувьд 2008 онд 1358 тусгай зөвшөөрлийг шинээр олгож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 72 бо... | эдийн засаг |
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буй. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа. -2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн чиглэл ямар байх вэ? -Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, 2015, 2016 оны Төсвийн төсөөллийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тө... | эдийн засаг |
Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани билээ. Харамсалтай нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компанийн Төлөөлөн Удирд... | эдийн засаг |
Шанхай хотноо Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын /АХАИББХ/ Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалт “Энхтайван, тогтвортой, хамтын ажиллагааны шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” сэдвийн дор болж өнгөрлөө. Лхагва гаригт өндөрлөсөн энэхүү уулзалтын гол зорилго нь хөгж... | эдийн засаг |
-Худалдагч, наймаачдын хувьд мөнгөө түгжихгүйн тулд хурдан зарагдах, хямд үнэтэй, чанартай барааг л авчирч тавина. Тэдний авчирч, лангуундаа тавьсныг нь л бид авч таарна- Үндэсний үйлдвэрлэгчдийн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн, хувийн хэвшлийнхний гэх тодотголтой үзэсгэлэнд юу юу байдгийг сана даа. Монгол дээл, ноос но... | эдийн засаг |
Монгол Улсын хөгжлийн зүтгүүр гэж тодорхойлогдох болсон Сайншандын аж үйлдвэрийн парк цаасан дээрх өөдрөг төсөөлөл хэвээр байна. Энэхүү төсөөлөл хэзээ бодит ажил болохыг таашгүй ч хүнд аж үйлдвэрийн парктай болоход дор хаяж 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гаригт ал... | эдийн засаг |
“Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь гадаад, дотоодынхны анхаарлын төвд байна. Эдийн засгийн байдал хүндэрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 43 хувиар буурч, валютын дотогшлох урсгал татарсан энэ үед Улаанбаатарт өрнөж байгаа “Оюутолгой”-н хэлэлцээрийн талаар сонирхогчид цө... | эдийн засаг |
Монгол Улс 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолсон байна. Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэхгүй бол бид энэ онд төлөвлөсөн нүүрсээ зарж борлуулж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа. Нөгөө талаас Хятадын гааль Монго... | эдийн засаг |
Монголбанкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын эдийн засгийн тоон мэдээллийг нэгтгэн гаргажээ. Мөнгөний нийлүүлэлт өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас 253.9 тэрбум төгрөгөөр буюу 2.6 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 3019.2 тэрбум төгрөгөөр буюу 41.9 хувиар өсч, одоогийн байдлаар 10203.3 тэрбум төг... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөл, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо хамтран өнөөдөр /05.23/ “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа ба зах зээлд оролцогчид” сэдэвт хэлэлцүүлгийг “Чингис” зочид ... | эдийн засаг |
Төв банк оны эхний дөрвөн сард 1979 килограмм алт худалдан авсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин энэ нь 2012 оны эхний дөрвөн сартай харьцуулахад бараг дөрөв дахин өссөн гэсэн үг аж. Үүнийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд тушаасан алтны роялт... | эдийн засаг |
“Хот байгуулалт ба Сингапурын туршлага” сэдэвт семинар ирэх сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уг семинарыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хамтран зохион байгуулж байгаа аж... | эдийн засаг |
Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авна Засгийн газрын өнгөрөгч лхагва гаригийн /05.21/ ээлжит хуралдаанаар Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газ... | эдийн засаг |
Гарцаа зөв тодорхойлж, хэдэн гайгүй үйлдвэртэй болъё Эдийн засаг хямарлаа гэж ярихдаа их л олон талаас нь тайлбарлаад байгаа. Гэхдээ ямар ч асуудалд гарах гарц гэж бий. Тэгээд ч доройтсон үед нь чичлэсээр байгаад бүр сөхрүүлчихгүйн тулд одоо гарцаа зөв сонгох нь чухал болоод байна. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх 1... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 22/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Энэ хүсэлтийн дагуу Монголбанк 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн хаалтын ханшаар, 38.5 сая юанийг 293.10 төгрөгийн хаалтын... | эдийн засаг |
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн эхний хоёр хурал 4 сарын 28, 5 сарын 21-ний өдрүүдэд боллоо. Зөвлөлийн хоёрдах хурлаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол богино хугацаанд макро эдийн засгийн орчинд хэрхэн нөлөөлөхийг хэлэлцэв. Зөвлөлийн гишүүд гадаад валютын орох урсгалыг нэм... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монгол-Австрийн бизнес уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Австрийн 20 орчим төлөөлөгч оролцож, Монгол Улстай хамтран ажиллах саналаа хуваалцаж байгаа юм. Австри Монгол хоёр улсын харилцаа нааштай сайн байдаг бөгөөд сүүлийн үед эрүүл мэндийн салбар, хот байгуул... | эдийн засаг |
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын захиалагчийг Засгийн газрын 36 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу иргэдийн дунд сугалаа явуулан шалгаруулсан билээ. Сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос одоогоор 1300 гаруй иргэн өөрийн орон сууцаа сонгож, 300 гаруй иргэд орон сууцн... | эдийн засаг |
Дарханы “Эрэл цемент” үйлдвэрийн ажилтнууд дөрвөн сар цалингүй ажилласны эцэст Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо дамжуулан “Эрэл” группын Төлөөлөн удирдах зөвлөлд хандаж ажил хаяхаа мэдэгдсэн юм байна. Харин “Эрэл” группын ТУЗ-ын дарга үйлдвэр дээр очиж бодит байдалтай танилцсаны эцэст ажилчдын цалинг олгох тохиролцоонд... | эдийн засаг |
Ирэх оноос нэгэн сонирхолтой хууль хэрэгжиж эхлэх чимээ сонсдов. Энэ бол иргэдэд НӨАТ-ын тодорхой хувийг буцаан олгох тухай юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг буцаан авдаг болохын сацуу бизнесмэнүүдийн тайландаа тусгалгүй үлдээн нууцалж далда... | эдийн засаг |
-Монгол-Австрийн Засгийн газрын хэлэлцээрээр 40 сая еврогийн хөрөнгө оруулалт хийнэ- Энэ жил Монгол-Австри улс дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой тохиож буй. Баруун Европоос анх Монгол Улстай харилцаа тогтоосон орны нэг нь Австри улс бөгөөд өдийг хүртэл хамтын ажиллагаа сайтай орны нэгд тооцогддог. 8.5 орчим сая... | эдийн засаг |
Орос эрч хүчээ авч байна. Кремль дорно зүгт Азийн гүн рүү тэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж эхэллээ. Тэр дундаа Хятад Орос хэмээх аварга гүрнүүд олон талт харилцаагаа эрс идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн нь Украины асуудлаар АНУ болон Европын холбооны улсууд тэргүүтэй барууны ертөнцө... | эдийн засаг |
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай Өрийн удирдлагын хуулийн төслийн талаар ярилцлаа. -Өрийн удирдлагын хуулийн төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад байна. Энэ хуулийг батлах зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ? -Өрийн удирдлагын хуулийг ярихад хоёр асуудлыг салгаж авч үзэх ёстой ... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-25-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Петербургийн олон улсын чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл энэ үеэр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд, “Шунхлай” компаниуд ... | эдийн засаг |
-Монголын бизнесийн зөвлөл Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын явцын танилцуулж уулзалт хийлээ- Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл баталсантай холбоотойгоор “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Монголын бизнесийн зөвлөлөөс гадаад, дотоодын бизнес эрхлэ... | эдийн засаг |
Ам.долларын ханш зогсолтгүй өссөөр 1824 төгрөгтэй тэнцсэн нь импортоос хэт хамааралтай Монгол Улсад хүндхэн цохилт өгсөөр байна. Төв банкны зүгээс төгрөгийн ханшийг чангаруулах зорилгоор интервенц хийсээр ирсэн ч үр дүн дагуулсангүй хэмээн, эцэстээ УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжарга... | эдийн засаг |
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд "Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш ул... | эдийн засаг |
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн чөлөөт бүсийг идэвхитэй ажиллуулж, ирэх сарын 22-нд хилийн худалдааг нээх юм. Энэхүү худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд нийт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Одоогоор энэхүү зардлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа талаар албаныхан хэллээ. Худалдааны... | эдийн засаг |
-Зорилтот бүлгийнхнийг хямд үнэтэй орон сууцанд хамруулах төлөвлөгөө бүтэлгүй талдаа орсныг азтан шалгаруулснаас хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд үүссэн асуудал харууллаа- “Авгайгаасаа бусдыг зарна”..., Энэ бол “Буянт-Ухаа-1” хороололд азтан болсон залуугийн үг. Гурван өрөө байрны урьдчилгаа “босгох”-ын тулд авто... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.