news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнгөрөгч лхагва гаригт буюу өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барилаа. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газар УИХ-д хоёр дахь удаагаа барьж байгаа бөгөөд өмнө нь Эдийн засгийн хөгж... | эдийн засаг |
Засгийн газар өчигдрийн /VI.18/ хуралдаанаасаа “Буянт-Ухаа 1” хорооллын захиалга авах журамд нэмэлт орууллаа. Уг журмын 6.5-д “ Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ба... | эдийн засаг |
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буюу зургадугаар сарын 9-нд өргөн барьсан. Багагүй хугацаанд хүлээлт үүсгээд байгаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг төслийг дэмжиж байгаа ч зарим заалт нь учир дутагдалтай байгаа... | эдийн засаг |
Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес уулзалт Улаанбаатар хотноо өчигдөр боллоо. Хоёр улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан уг арга хэмжээнд БНХАУ-ын талаас 14 тур оператор, Монголын талаас 69 тур оператор, зочид буудлын төлөөлөл оролцсон байна. Уулзалтаар яр... | эдийн засаг |
Эдийн засгийн хямралаас гарахын тулд Монгол Улс янз бүрийн арга хэмжээ авч байна. Хямралаас гарах нь зөвхөн төр, засгийн үүрэг биш учир төрийн бус байгууллагууд ч дэлхий дахинд нүүрлэсэн санхүүгийн хямралаас гарах гарцыг эрэлхийлж байна. Эдийн засаг итгэлцэл дээр тогтдог. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь өн... | эдийн засаг |
Хятадын төрийн оролцоотой банк Монголд салбараа нээлээ гэж зарласнаас хойш төд удалгүй 25 сая ам.долларын зээлийг монголчуудад өгсөн гэх мэдээлэл цацагдах болов. Мөнгөний хомсдолд орсон монголчуудын хувьд гадаадаас шуудайтай мөнгөө бариад ирсэн “чөтгөр”-т хүртэл хайр зарлах нь холгүй байгаа. Монголын эдийн засгийн ха... | эдийн засаг |
Ашигт малтмалын газраас энэ сард баримтлах ашигт малтмал /АМ/-ын экспортын бүтээгдэхүүний үнийг зарлажээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39, 2013 оны 131, 2014 оны 88, 89 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсы... | эдийн засаг |
Тавантолгой цахилгаан станц төслийн урьдчилан шалгарсан хөрөнгө оруулагчдад танилцуулга хийлээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тавантолгой цахилгаан станц” мега төсөлд хөрөнгө оруулагчаар урьдчилан шалгарсан компаниудын төлөөлөгчид “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт-2014”-т оролцохоор Улаанбаатар ... | эдийн засаг |
“Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхэлнэ. Форумыг нээж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх юм байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах зорилгоор энэхүү дээд хэмжээн... | эдийн засаг |
Дорноговь аймгийн нутгаас ураны 57000 тонны нөөцтэй Зөөвч Овоо, 6000 тонны нөөцтэй Дулаан Уул ордыг Францийн төрийн өмчит Арева группийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанийн охин компани “Кожеговь” илрүүлээд байгаа билээ. Энэ нь нөөцөөрөө дэлхийн 20 жилийн ураны нөөцийг хангах хэмжээний томоохон орд юм. Монго... | эдийн засаг |
2014 оны зургадугаар сарын 19-21-нд "Их Тэнгэр" цогцолборт болох гэж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” хөрөнгө оруулалтаар цангаж буй Монголын эдийн засагт шинэ итгэл найдвар төрүүлнэ гэсэн хүлээлт бий. Тус хурлын талаар "НоваТерра" ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан... | эдийн засаг |
Долларын ханш буурахгүй хэвээр байна. Арилжааны банк болон “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1827 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин Монгол банкны хаалтын ханш 1824 төгрөг байв. Дашрамд сонирхуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь цаашдаа долларын ханшийг тогтворжуул... | эдийн засаг |
Үндэсний аюулгүй байдлаа арилжих лоббиг хийж буй Монгол төрийн түшээдтэй танилц! Монголд Bank of China нээгээд нэг жил болсон. Гэвч одоо салбаруудаа нээнэ гэж улайрч байна. Үүнийх нь гол төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Зоригт болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар болж даварсан хүслийг нь төрд дамжуулан гүйцэтг... | эдийн засаг |
Нийслэлийн дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий V цахилгаан станцын концессын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болон төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Ne... | эдийн засаг |
Монголын гадаад худалдаанд энэ он гарсаар эерэг дүр зураг ажиглагдах болсон. Гэвч нөгөө талдаа... Өнгөрсөн жилээс жирийн иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх болсон эдийн засгийн хямрал үргэлжилсээр. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн хөөрөгдөл, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспорт... | эдийн засаг |
Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдрийн уулзалт “Их тэнгэр” цогцолборт болж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болгож бизнес эрхлэгч, хувийн хэвшлийг дэмжиж, тэдгээрийн санал бодлыг сонс... | эдийн засаг |
-“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” болж, бизнес эрхлэлтийн орчинг тал бүрээс нь ярилцлаа- Монголын төр, хувийн хэвшил хамтдаа нэг замаар явж буй гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад төрүүлж, улмаар гадаад харилцаа, бизнесийн итгэлийг сэргээх том зорилгыг агуулсан “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” ө... | эдийн засаг |
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл, Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж буй “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-д оролцогч болон гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ. Уул уурхайн сайд Д.Ганхуя... | эдийн засаг |
- Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээний хүрээнд “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгууллаа- 1990-ээд оноос хойш биеэ дааж, зах зээлд гарсан бизнес эрхлэгчид цагийн эрхээр олон саад бэрхшээлийг туулж, тунаж үлдсээр бүхий л салбарыг өдий зэрэгт хүргэжээ. Аливаа эдийн засгийн хямралын... | эдийн засаг |
Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, сүү, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг төр, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх гэж буй төсөл, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаарх бодлогыг салбар бүрээр танилцуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид холбоо харилцаа тогтоож, хамтран ажиллах ... | эдийн засаг |
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний нөөц дутсан гэх мэдээллийг Газрын тосны газраас үгүйсгэлээ. 2008 онд УИХ-ын гаргасан тогтоолын дагуу Монгол Улсыг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 28.29 мянган тонн газрын тосыг нөөцөлсөн байна. Тэгвэл улсын нөөцөд хадгалагдсан газрын тосны... | эдийн засаг |
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгосон хэдий ч талхны үйлдвэрүүд гурилын үнэ нэмсэн гэх шалтгаанаар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр байгаа. Тухайлбал, энэ сарын эхээр “Талх чихэр”, “Атар өргөө” компаниудын талхныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмсэн. Гэтэл өчигдрөөс атар өргөө та... | эдийн засаг |
Дэлхийн банкнаас гаргасан дүгнэлтээр Монголд бизнес эрхлэх байдал 2014 онд өмнөх оныхоос илүү сайжирчээ. Тодруулбал, 2013 онд 189 орноос 80 дугаарт жагсч байсан Монгол Улс 2014 онд дөрвөн байр урагшилж 76 дугаарт бичигдэх болжээ. Тус үнэлгээнд Монголд шинээр компани байгуулахад хялбар нөхцөл голлон нөлөөлсөн байна. Тух... | эдийн засаг |
Тун удахгүй УИХ-аар “Шинэ төмөр зам”-ын царигийн асуудлыг хэлэлцэ н шийдвэрлэ нэ. Өргөн, нарийн гэсэн хоёр царигийн аль нь Монгол Улсад ашиг тусаа өгөх талаар улс төрчид болон бизнесийнхэн маргалдан, ширүүхэн үзэлцэж эхэллээ. Энэ асуултын хариултыг бид Төмөр замд 40 шахам жил төмөр замыг арчлах, шинээр барих, их засв... | эдийн засаг |
Т.Ганболд: “Алтан Дорнод”-ыг найзуудтайгаа босгосон, эргээд харахад харамсахаар юм хийгээгүй “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой ярилцлаа. -Том бизнесмэнүүдийн түүхийг уншихаар бизнесээ ундаа жүүс зарах төдийгөөс эхэлсэн байдаг. “Делл компьютер”-ийн үүсгэн байгуулагч Майкл Делл гэхэд л сонин зарж э... | эдийн засаг |
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар аваад ажилдаа орсон Засгийн газар энэ хугацаанд ямар ажил амжуулж байгаагаа, юу хийж буй талаараа хэвлэлийнхэнд мэдээлдэг уламжлал тогтоод байгаа. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнтэй уулздаг. Тэгвэл ... | эдийн засаг |
Хорин жил ярьсан тавдугаар цахилгаан станцыг барих гэрээг өнгөрсөн долоо хоногт үзэглэлээ. Энэ хугацаанд бусад улс орнууд сансарын хөлөг бүтээж, атомын цахилгайн станцынхаа тоог нэмэгдүүлж, төмөр замаа өргөжүүлж, юм юм, хийж байна. Харин монголчууд, мөрөөдсөөр, хэрэлдсээр, ярьсаар маргалдсаар өнөөдөртэй золгож. Улаанба... | эдийн засаг |
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2014/04 тогтоолоор Д.Болормааг үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 1... | эдийн засаг |
Бэлтгэсэн Ш.ТЭНГИС, Б.ЭНХМАНДАХ Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №067 | эдийн засаг |
Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэст энэ онд долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжиж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхэлж байгаа бол өөртөө ажлын байраа дэмжүүлэх зорилгоор нэг ажлын байранд 1-5 сая... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 20 компанийн хувьцааг арилжиж, 11.14 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. ТОП-20 индекс 0,85%-иар өсч 15528.95 нэгж болсон байна. "Талх чихэр" ХК (TCK)-ийн үнэт цаас хамгийн их буюу 11,75%-иар өсч 19500 төгрөгийн ханштай байна гэж Монголын хөрөнгийн биржээс... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр"-ийн нэгдүгээр үе шатны төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн Хотын захиргаанаас төлөөлж нийслэлийн Засаг даргын Хо... | эдийн засаг |
Үлээсэн шаар шиг үнийн хөөс үүсгэсэн барилгынхан барьсан байрныхаа үнийг хямдруулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Эдийн засгийн хямралын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурдаг бичигдээгүй хууль бий. Хэдийгээр хямрал айл өрх албан газар бүхний “хэтэвч”-ийг тэмтрэх болсон ч ба... | эдийн засаг |
УИХ-ын 2008 оны 48 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нөөцөнд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлж 2008 онд нийт 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг авч нөөцөлсөн байдаг. УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай ” 37 дугаар тогтоол, За... | эдийн засаг |
-“Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт 2013 онд 520 тэрбум төгрөг төвлөрүүлж, 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн “Хэмнэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, хямдруулан худалдан авснаар буюу зөвхөн бараа материалын үнийн зөрүүг ар... | эдийн засаг |
Хамгийн сүүлд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталснаар хаврын чуулган хаалтаа хийлээ. Ихэнх хугацаагаа,дээл хувцас сандал суудал, албан тушаалын хэрүүл хийж, завсарлага авч өнгөрөөсөн хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж баталсан нь хамгийн чухал байлаа. Энэ тухай УИХ-ын дарга З... | эдийн засаг |
Эдийн засгийн нөхцөл байдал, улс орны хөгжлөө бодсон ч далайд гарцгүй манай улсад хөршийндөө хүрэх хөл гуравдагч оронд гарах гарц хэрэгтэй. Тэр нь мэдээж, усан онгоц, агаарын хөлөг аль эсвэл хүнд даацын машин биш гэдэг нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, экспортын төмөр замгүйгээр монголчууд гадаад худалдаагаа нэмэх, хар... | эдийн засаг |
-Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байвал “Эрдэнэс Тавантолгой” энэ намар байтугай ирэх жил ч өрнөөсөө салаагүй байх биз- Энэ асуултад албаны хүмүүс ирэх намар хэмээн хариулж байгаа ч энэ нь баталгаатай хариулт биш юм. Учир нь өнгөрсөн тавдугаар сард Чалкогийн өрнөөсөө салчихна гэж том дуугарч байсан “Эрдэнэс Тавантол... | эдийн засаг |
Монголбанкнаас танилцуулсан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 2013 оны нэгдүгээр улиралд 19.9 хувьтай байсан бол одоо 175.5 хувьд хүрч өсчээ. Мөн барилгын салбарт олгосон зээлийн жилийн өсөлт 62.4 хувь болж өссөн байна. Харин барилга болон үл хөдл... | эдийн засаг |
Сименс Кореа компани, Жигүүр Гранд групп, Ази номхон далайн цөмийн оношилгооны холбоо, Монголын радиологын нийгэмлэгтэй хамтран “Монголын Цөмийн Оношилгооны Одоо ба Ирээдүй” сэдэвт хурлыг зохион байгуулах гэж байна. Хуралд Ази номхон далайн цөмийн оношилгооны холбооны ерөнхийлөгч Bom HeeSeung болон БНСУ-ын нэр хүндтэй ... | эдийн засаг |
Зэсийнхээ нөөцөөр Эрдэнэт, Оюутолгойн дараа бичигдэх болсон Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Хаврын чуулган хамгийн сүүлийнхээ хуралдааны үеэр гаргалаа. Ингэснээр тус орд дээр төр “0” хувь эзэмшихээр болж байгаа юм. Тодруулбал, стратегийн гэх тодотголтой Цагаан суваргын орд парламента... | эдийн засаг |
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хэт өсөлтөд анхаарлаа чиглүүлсэн Монгол Улс бодлогоо эргэн харах хэрэгтэ болжээ. Өсөлтөд чиглэсэн өнөөгийн бодлогоос болж эдийн засгийн эмзэг байдал үргэжлэх төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа хэт өсөлтийг шүтэхээс илүү тогтвортой байлгахад анхаарахыг Дэлхийн банк санууллаа. Нүүрсний экспорт... | эдийн засаг |
УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулган өндөрлөсөн. Чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “...Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна. ...Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодло... | эдийн засаг |
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн жил хувиараа хөдөлмөр эрхлэгч 60 гаруй иргэнд 90 сая төгрөгөөр хоёр төрлийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн 92 иргэнийг байнгын ажлын байраар хангасан байна. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулж байгаа болон ажлаа эхлүүлэхээр бэлтгэж буй 44 иргэнд 179 сая төгрөгийн... | эдийн засаг |
Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг олон улсын байгууллага /ФАТФ/-ын “Хар жагсаалт”-ад Монгол бичигдэж магадгүй талаарх анхааруулгыг сүүлийн жилүүдэд тус байгууллагаас өгөх болсон. 2011 оноос эхлэн манай улс ФАТФ-ийн хяналтад орсон бөгөөд Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус байгууллагын гаргасан зөв... | эдийн засаг |
"Газпром" ба CNPC 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байгаа нь. Фото: Алексей Дружинин / РИА Новости / AFP "Газпром" ойрын хугацаанд байгалийн хий нийлүүлэх дахин нэг шинэ гэрээг хятуудтай байгуулахаар болж байна. Газпромын тэргүүн Алексей Миллерийн хэлснээр, Хятадад жилдээ 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээни... | эдийн засаг |
Украины Сангийн яам бусад байгууллагуудтай хамтран Оросын байгалийн хийг орлуулах найман төрлийн хувилбарыг боловсруулсан талаар яамны хэвлэлийн албаас мэдээлэв. Эдгээр хувилбараар: био түлш (20 мянгаад хүнтэй суурингуудад) ашиглах; нүүрсийг хийжүүлснээр хий гарган авах; гүнзгий өрөмдөлтөөр хийн олборлолтыг нэмэгдүү... | эдийн засаг |
Засгийн газрын өнгөрөгч бямба гаригийн хуралдаанаар “Самурай” бондоос 110.4, “Чингис” бондоос 30 тэрбум төгрөг гаргаж, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ. Одоогийн байдлаар 220 тэрбум төгрөгийн зээл хүссэн арьс, ширний үйлдвэрлэлийн 100 гаруй төсөл бий аж. Арилжааны банкууд тэдгээрээс 18 төсөлд 57 тэрбум төгр... | эдийн засаг |
О.Чулуунбат: Монгол Улс банкны нэг салбарт дийлдчих тийм ядруу улс биш БНХАУ-ын “Bank of China” Монголд салбараа нээх гэж байгаа сургаар эдийн засагчид, шинжээчид, банкны салбарынхан болоод иргэдийн дунд сайн муу олон таамаглал гараад байгаа. Дээрх таамаглалуудад хариулт олох үүднээс ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбаттай яри... | эдийн засаг |
Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн гадагш худалдаж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм. Тогтоол хэрэгжсэн хоёр сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспорто... | эдийн засаг |
"Оюутолгой” компанид манай улсын татварын байгууллага акт тавьсныг хөрөнгө оруулагчид “Rio Tinto”, “Туркиз Хилл Ресурс” компанийхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнээс улбаалж тэд төслийн дараагийн шатны ТЭЗҮ-г дахин хойшлуулж магадгүй гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Тэгвэл тус компанийн удирдлагууд Татварын ерөнхий газр... | эдийн засаг |
Энэ оны хагас жилийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33.9 мянга болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.8 хувиар буурчээ. Үүнийг 2008 оноос хойшхи эхний хагас жилтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт аж. Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургадугаар... | эдийн засаг |
Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас өнөөдөр “Буянт-Ухаа 1” хорооллын талаар мэдээлэл хийлээ. Тус хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон билээ. Гэвч хөрөнгө мөнгөний бололцоогүй зэрэг тодорхой шалтгааны улмаас азтанууд орон сууцнаа... | эдийн засаг |
Уул уурхайг түшиглэсэн Монголын эдийн засаг улам хүндэрч буйг нотолж, төсвийн нийт алдагдал ДНБ-ий арван хувьтай тэнцэх болсон гэх анхааруулгыг эдийн засагчдаас илгээж эхлэв. Төр нь ч, иргэд нь ч зардлаа хумьж, хэт тансаг, үрэлгэн зангаа татахгүй бол эдийн засгийн шинжээчдийн үгээр бол ойрын хоёр жилдээ хэцүүхэн сори... | эдийн засаг |
Хятадын нүүрсээр хамгийн баян нутаг болох Өвөр Монголын Өөртөө Засах орон нүүрс олборлох лицензээ цуцалж байгаагаа Мягмар гаригт зарласан байна. Энэ нь олборлосон нүүрсээ тээвэрлэх, компаниуд нэгдэх зэрэг үйл ажиллагаа эрхлэхийн тулд орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй болж, нүүрс олборлох, худалдаала... | эдийн засаг |
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев улсынхаа орны эдийн засгийг сайжруулах, сүүдрийн эдийн засгийг багасгах зорилгоор Санхүүгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Өршөөлийн хугацаа энэ оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өөрийн нуугдмал хөрөнгө... | эдийн засаг |
УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ макро эдийн засгийн бодлогоо хатууруулах, зээл олголтыг бууруулах шаардлага тулгарч магадгүйг онцолсон билээ. Тиймээс ч бид өнгөрсөн долоо хоногоос эхлээд “Мөнгөний бодлого өөрчлөгдөх үү?” , “Мөнгөний бодлогыг чангаруулах нь зөв үү?” , “Мөнгөний бодлогыг чангаруулснаар аль сал... | эдийн засаг |
Монгол Улсын нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 672.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар өсчээ. Тус сангийн орлогыг бүрдүүлдэг бүтцийн харьцаанд том хэмжээний өөрчлөлт гараагүй байгаа юм. Тухайлбал нийт орлогын 70.3 хувь нь тэтгэврийн даатгалын сангаас бүрдсэн байхад хамги... | эдийн засаг |
Өнгөрсөн зунаас эхэлж өссөн долларын буурахгүй байна. Монголбанкны хаалтыни ханшаар ам.доллар 1732 төгрөгтэй тэнцсэн бол “Найман шарга” болон бусад арилжааны банкаар зарагдаж байгаа долларын ханш 1837 төгрөгтэй тэнцэж байна. Харин юань 296, евро 2495 төгрөгөөр зарагдаж байна. О.САРНАЙ | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн экспортыг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэхээp тусгагдсан билээ. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээл... | эдийн засаг |
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өнөөдөр Үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Брокер, Дилерийн компанийн үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад тулгарч байгаа хүндрэлүүдийг хэрхэн оновчтой шийдвэрлэх арга зам... | эдийн засаг |
Г.БАТБАЯР : БИД ЛУЙВРЫН ГҮЙЛГЭЭГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖ , ХАРИЛЦАГЧИЙНХАА МӨНГИЙГ ХАМГААЛЖ ЧАДДАГ Өнөөдөр хүн бүр карт, интернэт, мобайл банкаар төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хийж, орчин үеийн банкны үйлчилгээг хүссэн газраасаа авах сайхан үйлчилгээнүүдийг банкууд нэвтрүүлсээр байна. Энэ нь цаг хугацааг хэмнэж, шуурхай, дэв... | эдийн засаг |
Ерөнхий сайдаас давж дуугарсан дэд сайдад асар том амбиц байгаа бололтой Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын ил захидлын хариуг илгээж олон нийтэд түүнийгээ дэлгэсэн. Үүнд “Bank of China-ийн салбарыг Монголд нээх талаар Засгийн газрын түвшинд асуудал яригдаагүй шүү” гэдгийг онцолсон байв. Тэрбээр ... | эдийн засаг |
Монгол Улс Үндэсний ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах (REDD+) бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийг НҮБ-ын UN-REDD хөтөлбөрөөс авахаар болсон байна. Монгол Улсын Засгийн газар Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө UN-REDD хөтөлбөрийн удирдах хорооны хуралдаанд танилцуулах урил... | эдийн засаг |
Оюутолгой компани зэсийн баяжмалаа экспортлон олон улсын зах зээлд гаргаж эхэлснийхээ нэг жилийн ойг өчигдөр тэмдэглэсэн тухай Оюутолгой ХХК-иас мэдээллээ. Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Крэйг Киннел баяжмалаа бүтэн жилийн турш амжилттай экспортолж ирсэн хамт олондоо хандан баяр хүргэж х... | эдийн засаг |
БНХАУ-ын статистикийн газрын мэдээгээр, энэ оны зургадугаар сард инфляци нь 2,3% хүртэл буурсан тухай The Wall Street Journal сонинд өгүүлжээ. Тавдугаар сард тэр үзүүлэлт нь 2,5% байсан ба шинжээчид 2,4% хүртэл инфляци унана гэсэн дүгнэлттэй байлаа. Хятадын хүний бүтээгдэхүүний үнэ зургадугаар сард 3,7%-иар өмнөх оны ... | эдийн засаг |
Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс гурван өдөр дараалан өсч, 16,854.67 нэгж болсон нь сүүлийн таван сарын хугацаанд гарсан хамгийн дээд үзүүлэлт боллоо. Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн (07.09) үнэт цаасны арилжаагаар 30 хувьцаат компанийн 59,413.0 ширхэг хувьцаа арилжаалагдаж, 46,504,727.0 төгрөгийн гүйлгээ ... | эдийн засаг |
Долларын ханш зугуухан өссөөр 1842 төгрөгт хүрлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн хүрээнд долларын ханш буурахгүй юм аа гэхэд тогтворжиж чадсангүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн долларын ханш сараас сард, өдрөөс өдөрт өссөөр өнөөдрийн байдлаар 1842 хүрээд байгаа. Долларыг 1500 даваад эхлэх ... | эдийн засаг |
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай цаг үеийн ярилцлаа. -2014 он гараад хагас жил өнгөрлөө. Хагас жилийн хугацаанд багагүй ажил амжуулсан байх. Дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч хариуцсан салбартаа хий... | эдийн засаг |
Эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яамны хэрэгжүүлэх 19 ажлын явцыг 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлгээ хийхэд биелэлт ерөнхий дүнгээрээ 65 хувьтай гарчээ. Тиймээс тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь бага байгаа арга хэмжээ... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос долдугаар сарын 9-ний байдлаарх хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргасан байна. Судалгаагаар: Махны дундаж үнэ: 2014 оны долдугаар сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.0 хувь, үхрийн цул мах 6.4 хувь, адууны махны үн... | эдийн засаг |
Төрийн өмчийн хорооноос энэ сарын 29-нд "Саам" болон "Жигүүр" амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ. Дуудлагын худалдаанд оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 417 тоотод хүлээн авах бөгөөд хугацаа хоцорсон тохиолдолд хүсэлтийг хүлээн... | эдийн засаг |
Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах тухай концессийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүс нутгийн газрын захирал, ноён Аюуми Конишигээс Эрчим хүчний сайд М.Сономпилд Талархалын захидал ирүүлжээ. Уг захидалд: “Эрхэм хүндэт сайдаа, “Дулааны 5 дугаар цахилг... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр (долдугаар сарын 16) 6 компанийн нийт 792 ширхэг хувьцаа арилжиж, нийт 3,315,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн энэ өдөр Топ-20 индекс өссөн үзүүлэлттэй гарлаа. Топ-20 индекс 0.44 %-иар өсч 17,160.49 нэгж болсон нь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гарсан хамгийн дээд үзүүлэлт бо... | эдийн засаг |
Наадмын өдрүүдэдам.долларын ханш 1846 төгрөгт хүрэв. Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээнээс харахад үүнтэй зэрэгцээд инфляци улсын хэмжээнд 14.6, Улаанбаатарын хэмжээнд 15 хувьтай гарчээ. Уг нь инфляцийг нэгэн оронтой тоонд барихаар Монголбанк ам авсан бол "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд ам.... | эдийн засаг |
Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Оросын байгалийн хий Украины нутагт авагдаж байгааг "Газпром" бүртгэжээ. Фото: Reuters Урьдчилсан төлбөрийн арга хэмжээг Украинд тогтоосноос хойш зургадугаар сарын 19-нд 3,8 сая шоо метр, 20-нд 4,5 сая шоо метр, 21-нд нэг сая шоо метр Оросын хийг Украин “хулгайлсан” гэж Түлш, эрчим хүч... | эдийн засаг |
Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажилд энэ оны төсөвт огт ... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдөр хуралдаж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн зун наадмын дараахан Засгийн газрын сайдууд нэгэн зэрэг амарцгаасан бол эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил амрах ч завгүй ажиллаж байгаа бололтой. Өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь н... | эдийн засаг |
Наадам дөнгөж дуусахтай зэрэгцээд нийслэлд боом өвчин дэлгэрч, мал өвчлөөд зогсохгүй хүнд халдварлажээ. Холбогдох газруудын мэдээлснээр дөрвөн хүн боомоор өвчилж ХӨСҮТ хэвтэж байгаа бөгөөд 16 малыг устгалд оруулж, өвчний голомтод байгаа 4000 орчим малд халдваргүйжүүлэлт хийжээ. Монголчууд эрүүл мах хэрэглэж чаддаг уу?... | эдийн засаг |
Урин цаг цаашилж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж байна. Түүний айлчлал хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын сацуу хөрөнгө оруулалт татах шинэ хүлээлт үүсгэв. Үүнээс гадна ирэх сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад албан ёсны төрийн дээд хэмжээний ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр 1847.32 төгрөгийн хаалтын ханшаар 26.4 сая ам.доллар, 298.05 төгрөгийн хаалтын ханшаар 80.5 сая юань тус тус худалдав. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн, гадаа... | эдийн засаг |
Хятадын гаалийн мэдээлэлд дурдсанаар “Оюутолгой”-н үйлдвэрлэл нэмэгдсэнтэй зэрэгцээд Монголоос импортолсон зэсийн баяжмалын хэмжээ зургаадугаар сарын 30-ны байдлаар 217 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 15 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.Түүнчлэн зургадугаар сард Чили улс Хятадад 535.5 мянган т... | эдийн засаг |
Буриад зоны урлаг, спортын “Алтаргана” наадам Хэнтийн Дадал сумд энэ сарын 18-21-нд болохоор товлогдов. 1994 оноос хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн, хорин жилийн ойтойгоо золгож байгаа “Алтаргана” наадмын хүрээнд хичнээн жуулчин Монголд хөл тавих нь тодорхой бус байгаа. Наадмын өмнөхөн ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн... | эдийн засаг |
Улсын төсөв улайж, ханшийн өсөлт бизнесийн салбарыг туйлдуулж, улс орны байдал бүхэлдээ тааруухан байна. Зэсийн үнэ бууралттай, нүүрсний үнэ нь өсөх төлөв харагдахгүй , экспортын хэмжээ нь хэдийгээр өссөн ч орлого нь сайжрахгүй байна гэх муу мэдээнүүд, эдийн засгийн сулхан үзүүлэлтээс харахад монголчууд дээр дооргүй б... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар топ-20 индекс 0,69 хувиар өсчээ. Монголын хөрөнгийн биржийн долдугаар сарын 22-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 18 хувьцаат компанийн 9,728.0 ширхэг хувьцаа арилжаалагдаж, Топ-20 индекс 0.69 хувиар өсч 16,396.86 нэгж болсон байна. Эх сурвалж: http://mse.mn | эдийн засаг |
УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсантай холбоотойгоор Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хууль батлагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон юм. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас б... | эдийн засаг |
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ өдрүүдэд говийн аймгуудад ажиллаж байна. Тэрээр долдугаар сарын 19-нд Говьсүмбэрт ажилласан бол 20-нд Дорноговь аймагт, харин өчигдөр Өмнөговь аймагт ажиллалаа. Өмнөговь аймагт очсон даруйдаа сайд Я.Санжмятав Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдс... | эдийн засаг |
Монгол Улс оны эхний хагас жилийн байдлаар 10 сая тонн нүүрс экспортолжээ. Төсөвт суулгаснаар 2014 онд 31 сая тонн нүүрс олборлоно хэмээн төлөвлөсөн. Тодруулбал, эхний хагас жилд 17 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон нь өнөөдрийн байдлаар долоо орчим сая тонноор дутаж байна. Үүний гол шалтгааныг Хятадын зах зээл ... | эдийн засаг |
Уул уурхайн яамны мэдээлснээр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай хамтран нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд наймдугаар сард хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах юм. Түүнчлэн ирэх сард багтаан энэхүү компани... | эдийн засаг |
Улсын хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 бензин 34, дизелийн түлш 41, ТС-1 нийт 20 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Д.ЖАРГАЛ | эдийн засаг |
Долларын ханш өчигдрийн байдлаар 1856 төгрөгтэй тэнцэв. Ханшийг тогтворжуулах талаар төр засаг, төв банкны зүгээс тодорхой алхамуудыг авч хэрэгжүүлж буй ч хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна. Яагаад тэр вэ? Шалтгаан нь тодорхой. Тун ойлгомжтойгоор хэлбэл, манай улсад доллар орж ирэхгүй байна гэсэн үг. Хэдийгээр эрдэс ... | эдийн засаг |
Монгол Улсад банкны систем үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн баярыг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б/347 тоот тушаалаар үүсгэн байгуулагдсанаас хойшхи 3 жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зах зээлд маш амжилттай аж... | эдийн засаг |
Нийслэлийн хүн ам 1.3 сая. Тэдний 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэр хэрээрээ нийслэлчүүд өвөлдөө утаанд, зунд хөрсний бохирдолтод нэрвүүлсээр олон жил болж байна. Эдгээр аюулаас мултрах гол арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймээс төрөөс бодлогын хэмжээнд элдэв төсөл хөтөлбөр боловсруулснаа хэрэгжүүлээд бас... | эдийн засаг |
“Буянт-Ухаа I“ хороололд байр авах эрхтэй болсон иргэдэд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож эхэлжээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн арилжааны банкны доорх салбарууд “Буянт-Ухаа I” хорооллынхонд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмын дагуу урьдчилгаа... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гарч эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн зарчимд нийцсэн зарчмаар борлуулж, шударгаар үнэ тогтоох зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах гэж байгаа аж. Мөн эрдэс баялгийн бирж байгуулснаар дотоодын ... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгох хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. ХАХНХЯ-наас энэ онд өрхийн амьжиргааг тогтоох судалгаа хийснээр энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болжээ. Тодруулбал, судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 ... | эдийн засаг |
Xаврын чуулган хамгийн сүүлчийн хуралдаанаараа уул уурхайн салбарыг гацаанд оруулаад байсан гол хуулиудыг баталсан нь эдийн засагт эерэг төсөөлөл бий болгоод байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Га... | эдийн засаг |
Төлбөрийн тэнцэл нь аливаа эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч, макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм. Олон улсын нийтлэг аргачлалын дагуу “төлбөрийн тэнцэл” гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, ү... | эдийн засаг |
Завод Cosmo Oil.Фото: www.cosmoeng.co.jp Япон, Өмнөд Солонгос улсууд АНУ-аас анх удаагаа хэт хөнгөн сортын нефть худалдан авчээ. Нефтийг долоо, наймдугаар сард ачуулах бөгөөд нийлүүлэлт нь эхний ээлжинд бэлгэдлийн чанартай буюу бага хэмжээтэй байна гэж Reuters агентлаг мэдээлжээ. “Хэрэв АНУ өөрсдийн холбоотнуудыг Орос,... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.