news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулж буй Монголын эдийн засгийн форум бизнесийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлд болно. Энэхүү форумаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ талаар М...
эдийн засаг
Манай улсад банкны салбар үүсэн байгуулагдсаны 90  жилийн ой ирэх сарын 2-ны өдөр тохионо. Монголбанкыг 1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагт анх байгуулж байсан түүхээс түүчээлэн энэ ойг тэмдэглэж буй ажээ. Харин арилжааны банкууд 1990-ээд оноос хойш үүдээ нээж, манай улс хоёр шатлалт банкны...
эдийн засаг
Автомашин, өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрөөс хурааж эхэлсэн. Энэ тавдугаар сарын 31-ний өдрөөр  тасалбар болно. Түүнээс өмнө амжиж татвар, хураамжаа төлөх гэсэн хүмүүс дүүрэг дүүргийн татварын албанд дугаарлах болжээ. Авто...
эдийн засаг
“Рио Тинто” болон Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан байна.  Дэлхийн хамгийн том хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийх энэхүү гэрээнд Хятадын “Чайналко”, ОУВС хамтарсан байна. Төслийн гэрээнд  зааснаар хөрөнгө оруулагчид уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна төмө...
эдийн засаг
Илүү сартай хаврын энэ өдрүүдэд  итгэлцэлд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр гар барилцан, хундага тулгасан мөнхийн хөршүүдийн нөхөрлөл Ази төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Өнгөрөгч долоо хоногт болсон Шанхайн бага хурал болон Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт Орос, Монгол...
эдийн засаг
-1200 бүтээн байгуулалтын нээлттэй ажлын байр ажилтнаа хүлээж байна- Сургууль, цэцэрлэг амарч, багачууд агаарт гарч, их, дээд сургуулийн оюутан, залуус зуныхаа амралтаа авахад тун дөхжээ. Энэ үетэй зэрэгцээд хөдөлмөрийн биржүүд ажилдаа идэвхийлэн орсон нь сайшаалтай. Өнөөдөр гэхэд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхл...
эдийн засаг
Монгол Улс энэ хавар 304 мянган га талбайд улаанбуудай тариалахаас 246.1 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Энэ нь нийт тариалалтын 80.8 хувьтай тэнцэж байгаа аж. Бусад төрлийн үр тарианы хувьд энэ сарын 27-ны байдлаар 2347 га-д арвай, 2323 га-д овьёос тариалжээ. Харин төмс хүнсний ногооны тариалалт ид үедээ үр...
эдийн засаг
Бизнес эрхэлдэг бололтой хоёр нөхрийн яриа чих дэлсэв. -Найз нь бизнес эрхлэх гэсэн биш “шатчихлаа”. -Яасан? -Барилга барих гээд байр, машинаа барьцаалаад  банкнаас мөнгө зээлчихсэн чинь “алуулж” байна. Барилгаа ч барьж чадсангүй, хий дэмий зээл төлөөд, эхнэр бөөн уур. Барилга барих тусгай зөвшөөрлөө авч чадсангүй жил ...
эдийн засаг
ОХУ-ын Санкт - Петербург хотноо зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн форумын үеэр “Роснефть” компани манай “НИК” компанитай газрын тосны бүтээгдэхүүнийг таван жилээр нийлүүлэх гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээнд “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин, “НИК” компанийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар гарын үсэ...
эдийн засаг
Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа. -Зуун хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлж чадах  уу. Өнгөрсөн олон жилийн хугацаанд нэг хөл дээрээ догонцож ирсэн эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэдэгт итгэхгүй хүн олон байна? -Өнөөдөр хүн болгон Монголд мөнгө орж ирэхээ болилоо...
эдийн засаг
Монголбанк улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах хүрээнд нэг саяас бага дүнтэй төлбөр тооцоог 7 хоногийн 24 цагаар тасралтгүй дамжуулдаг болсон байна. Ингэснээр харилцагчийн шилжүүлсэн төлбөр хүлээн авагчийн дансанд шууд орж, төлбөрийн гүйцэтгэл илүү шуурхай болж байгаа юм. 2013 оны ж...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын томилгоог маргааш Төрийн өмчийн хорооны хурлаар авч хэлэлцэж, шинэ удирдлагыг олон нийтэд зарлахаар болсон байна. Удтал хүлээлгэсэн Хөрөнгийн биржийн удирдлагын томилгооны асуудал гүйцэтгэх захирал асан Х.Алтай нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж эхэлсэнээс хойш яригдах болсон б...
эдийн засаг
Нэгэн эр эд баялаг, эрх мэдэл, хайр дурлалыг бурханаас гуйгаад юу ч үгүй насыг барж, тэнгэрт очоод “та яагаад миний гуйлтыг биелүүлсэнгүй вэ” хэмээн асуужээ.  Бурхан хариуд нь “би чамд боломжуудыг олгосон, харин чи ашиглаж чадаагүй” хэмээн хэлсэн тухай үлгэр байдаг. Боломж тийм ч олон тохиодоггүй. Боломжийг алдвал дара...
эдийн засаг
-Улсын хэмжээнд 1100 гаруй аж ахуйн нэгж, 30 гаруй мянган иргэн тариалалтаа хийгээд дуусч байна- Манай улс эдийн засгийн хувьд хүндхэн даваатай тулгараад байна. Хэр удаан үргэлжлэхийн хэлж таамаглах боломжгүй санхүү, эдийн засгийн хүндрэлийг хамгийн түрүүн мэдэрч буй хүмүүс бол  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллаг...
эдийн засаг
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөлийг байгуулсан. Зөвлөлд санхүүгийн салбар болон хувийн хэвшлийн 30 орчим төлөөлөгч гишүүнээр элссэн. Тус зөвлөлийн гишүүн, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаатай эдийн засгий...
эдийн засаг
Энэ оны дөрөвдүгээр сард банкууд нийт 1968 иргэнд 111.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Харин нийт ипотекийн зээлийн хэмжээ 2280.5 тэрбум төгрөг, зээлдэгчдийн нийт тоо 56137 болжээ. Банкуудын ипотекийн зээлийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107.4 хувиар өссөн байна. Харин 2014 оны эхэн үе...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн/05.31/ ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Г.Алтансүхийг Ашигт малтмалын газрын даргаар томилж байсан билээ. Гэвч ямар шалтгаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ба...
эдийн засаг
Эрчим хүчний яамны мэдээлснээр улирлын онцлогоос шалтгаалж өнгөрсөн дөрөвдүгээр сард дотоодын эрчим хүчний системийн компаниуд цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 96.3 хувиар, дулааны төлөвлөгөөг 85.1 хувиар биелүүлсэн байна. Дөрөвдүгээр сард эрчим хүчний салбарын 19 компани нийт 373.9 мянган квт/цаг цахилгаан үйлдвэ...
эдийн засаг
Хөрөнгө оруулагчдаа хөөж явуулчихаад, ам.доллараа 1825 төгрөгт болтол нь тавьж туусан хэрнээ “хэдэн малынхаа буянд өлсөөд үхэхгүй” гээд томроод сууж байдаг монголчуудыг хэнэггүй нь дэндсэн улсууд уу  гэх үү,  хэтэрхий тэнэг хүмүүс хэмээн дүгнэх үү.   Манжин байхад махаар яах вэ гэдэг хятад  үг байдаг шиг  мал байхад ал...
эдийн засаг
Засгийн газар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийг эргэлтэд оруулахаар болсон. Тиймээс  ОХУ-ын аж ахуйн нэгжүүд Асгатын мөнгөний ордыг сонирхож эхэлсэн гэнэ. Тус уурхайн нийт хөрөнгө 500 сая төгрөг.  Гэтэл далд уурхайг ашиглалтад оруулахад таван сая ам.доллар шаардлагатай аж.  Дээрх ордыг ашиглалтад оруулахын  тулд Зас...
эдийн засаг
“Оюутолгой” ХХК өнөөдрөөс туслан гүйцэтгэгч компанийнхаа ажилтнуудыг цомхотгох бодлого барьж эхэлжээ. Тодруулбал, нийт 300 орчим ажилтанг цомхотголд оруулахаар болж, өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж байгаа ажээ. Албан бус мэдээллээр нийт ажилтны гурван хувийг цомхотголд оруулах шийдвэрийг 20 хоногийн өмнө компаниудад мэдээл...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг хямарч улсын төсөв улайчихаад байгаа. Ард иргэдинй амьдрал ч хэцүүдэж ар хормойгоо авч урд хормойгоо нөхөн байж амьдралаа залгуулж буй. Гэтэл зарим томчуудад эдийн засгийн хямрал нөлөөлөөгүй бололтой, Сангийн сайд Ч.Улаан 40 саяар хурдан морь худалдаж авсан гэх яриа гараад байгаа юм. Тодруулбал...
эдийн засаг
"Wall Street"-ийн чоно  Жордоан Бэлфорт энэ долоо хоногт Монголд ирнэ
эдийн засаг
Ерөнхий сайд асан Ийнглак Чиннаватын засгийг огцруулах зорилготой Таиландын язгууртнуудын дэмжлэгтэй бослого хөдөлгөөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байна. Тавдугаар сарын 22-нд Тайландын арми төрийн эргэлт хийн улс орондоо цэргийн дэглэм тогтоогоод байгаа билээ....
эдийн засаг
МАН-ын бүлгийн зүгээс ажлын байр багассан, иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлээгүй, Шинэчлэлийн засгийн газар болон холбогдох яамдууд худлаа мэдээлэл цацаж байгаа. Ажлын байр нэмэгдсэн нь худлаа цалин нэмэгдүүлсэн гэж байгаа ч өнөөдөр цалин нэмэгдэхгүй байна гэсэн асууудлаар мэдээлэл өгсөн юм. Тиймээс нийгэмд эргэлзээ...
эдийн засаг
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн /МУУҮА/-ийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган боллоо. Уг чуулганаар МУУҮА-ийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, 70 гаруй гишүүдийн саналаар тус ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгааг ерөнхийлөгчөөр сонгосон байна.  Харин МУУҮА-ийн гүйцэтгэх захирлаар гишүүнчлэл хариуцсан мене...
эдийн засаг
"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн ажлын явцын талаар Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас 70 ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 гаруй нь эхлээд байгаа аж. Уг зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбаса...
эдийн засаг
Уул уурхайн гол бүтээгдэхүүний дагнасан компани байгуулах ажлын эхлэл болж, цаашдаа экспортын орлогыг нэмэгдүүлэх том зорилгын дор “Монгол зэс”, “Монгол төмөр”, “Монгол жонш”, “Монгол нүүрс” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, компани байгуулахаар болсон. Энэ том ажлыг Эдийн засгийн хөгжил, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Уул уур...
эдийн засаг
-Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах залуусыг Солонгост бэлтгэнэ- “Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК, Монголын залуучуудын холбоо /МЗХ/, Төмөр замын МСҮТ хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Энэ хүрээнд Төмөр замын МСҮТ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээндМТЗ, ...
эдийн засаг
-ОХУ, Беларусь, Казакстан улс хамтран Евразийн эдийн засгийн холбоо байгуулав- Түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээлд унаж, улс орнууд “бүсээ чангалж”  буй энэ үед ОХУ, Казакстан, Беларусь улс хамтран Евразийн эдийн засгийн холбоо байгуулахаар болсон байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Монгол ньюс” мэдээ...
эдийн засаг
Монголын гадаад худалдаа эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Н.Энхтайвантай ярилцлаа. -Хоёр хөршийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн идэвхжиж байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хоёр хөршийн эдинй засгийн харилцаа сэргэх нь манайд хэр ашигтай вэ? -Манай улс хоёр хөршдөө итгэл ал...
эдийн засаг
Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа. -НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийг шинэчилснээр эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, хямралаас гарахад хэр дэмжлэг болж чадах вэ? -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэхээс и...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөл гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар арилжааны банкуудын харьяа охин компанийн брокерийн үйл ажиллагааг зогсоожээ. Арилжааны банкууд үнэт цаасны зах зээлд оролцох эрх хоёр жилийн өмнө Банкуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нээгдсэн байна. Тэгвэл Банк...
эдийн засаг
Засгийн газар долоохон хоногийн өмнө Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслөө татаж аваад байсан бол өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төмөр замын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.     Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулсан өөрчлөлт одоогоор тодорхойгүй байгаа ч ...
эдийн засаг
Монгол төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй  агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж дүнгээ гаргалаа. “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-д 27 агентлаг оролцс...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд манай орны эдийн засагт уул уурхайн салбарын нөлөөлөл улам бүр нэмэгдэж байна. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхлэхээс өмнө экспортын тал хувийг уул уурхайн бус салбар, тэр дотроо ХАА-н бүтээгдэхүүн болох ноос, ноолууран бүтээгдэхүүн, мах, оёмол хувцас зэрэг бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байжээ. Нийт эк...
эдийн засаг
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгж, компани даатгалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Үндэсний статистикийн хорооноос эдгээр даатгалын компанид судалгаа хийжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар буюу хамгийн сүүлийн үеийн мэдээллээр даатгалын хураамжийн орлого 23.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн тө...
эдийн засаг
Б.Мэдрээ – Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч.   Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 27 жил ажилласан банкир юм. Ажилласан байдал:                 1987-1991 он                     Улсын банкны ерөнхий хорооны Х...
эдийн засаг
Орон сууцанд амьдардаг иргэдийн зовлон их. Сардаа олсон хэдэн төгрөгөө гарынхаа салаагаар урсгаад дуусдаг. Гэхдээ өөрийнхөө дураар биш өрөөлийн шаардлагаар урсгаж байгаад учир байгаа юм. СӨХ-ны хураадаг элдэв төл­бөр мөнгөнөөс эхлээд ху­раам­жийн тоо гар, хөлийн 20 хуруунаас аль хэдийнэ даваад явчихсан. Байрны мөнгө бо...
эдийн засаг
Иргэдийн дунд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох 888 төслийг шууд санхүүжүүлнэ гэж төөрөгдүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 888 төсөлд шалгарсан төслийг худалдах тухай зар гарч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж,  арга хэмжээг авах та...
эдийн засаг
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 10/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 19 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1824.10 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худ...
эдийн засаг
Монголын алтны салбар 1990-ээд оноос сэргэж, “Алт” хөтөлбөр анх хэрэгжсэнээр шилжилтийн эдийн засгийн хүнд үед гол ачааг үүрсэн билээ.  Улс орны эдийн засгийн өсөлтөнд голлох нөлөө үзүүлж ирсэн алтны салбар харамсалтай нь хууль эрх зүйн тааламжгүй нөхцөл байдлын улмаас сүүлийн 14 жилд уналтын байдалд орсон юм.  2007 он...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас арилжааны банкууд ашиг олохын тулд валютын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж, өсөлт дээр “тоглодог” байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. “Арилжааны банкууд  валютын ханшийн зөрүүнээс  орлогын 70-80 хувийг бүрдүүлдэг. Иймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа, ашиг...
эдийн засаг
-Биржийн захирлаар Г.Тогтохбаатарыг томилно гэх яриа үндэслэлгүй мэдээлэл гэв- Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад О.Сайнжаргал тэнцсэн гэсэн мэдээллийг албаныхан өнгөрсөн долоо хоногт өгч байсан билээ. Сангийн яамнаас эл томилгоог хараахан эцэслэн шийдээгүй байгаа ч биржийн шинэ удирдла...
эдийн засаг
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 286,6 мянган га-д үр тариа,  10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалалт хийгээд байна. Хувь хэмжээгээр нь авч үзвэл, үр тарианы тариалалт 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа талаар Ү...
эдийн засаг
Улаанбаатар хотноо зургадугаар сарын 19-21-нд Монгол Улсын бизнесийн дээд хэмжээний уулзалт болох юм байна.  Энэхүү уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтөөс бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хэрхэн хүртэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг болсон ...
эдийн засаг
Монголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав. Цахим ертөнцөөр ч гэсэн хүчтэй тарж байна. Харин энэ нэвтрүүлгийн эсрэг дүрийн баатар нь Монголын уул уурхайн үндэсний а...
эдийн засаг
Л.Болормаа: Ажилтай, боловсролтой, аз жаргалтай нийгэм бүтээх нь хөгжлийн банкны үүрэг Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдан залах, өнөөгийн өндөрлөгт хүргэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох амаргүй шалгуурыг туулж яваа нэгэн бол Лувсандоржийн Болормаа. Банк, санхүүгийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр өмнө...
эдийн засаг
Монголын нийт тариалангийн бүс нутгийн 50 хувийнх нь хөрсний үржил шим муудсан тул төрөөс энэ асуудалд анхаарах хэрэгтэй талаар тариаланчид хэлдэг. Тиймээс тариалангийн бүс нутгийн хөрсний үржил шимийг сайжруулах бордооны үйлдвэр байгуулах шаардлагатай  гэгддэг. Улсын хэмжээнд 2-3 төрлийн бордооны үйлдвэртэй болвол дот...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш энэ суудалд хэнийг томилох бол гэсэн сониучирхал олон нийтийн дунд байсан. Энэ асуудлыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр болсон юм. Төрийн өмчийн хорооноос тус биржийн  гүйцэтгэ...
эдийн засаг
Эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай байх нь эргээд өвчин тусах магадлал ихтэйг уул уурхайн салбарын уналтууд харуулж байна.  Чухамдаа   бол “Голланд өвчин” тусах нь  байна шүү гэж анхааруулах нь илүүц болсон. Учир нь аль хэдийн энэ өвчний хам шинжүүд нь илэрч, Монгол Улс доголон эдийн засагтай хол явахгүй гэдэг н...
эдийн засаг
Амгалан дулааны станцыг барихад шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлжээ Улсын Их хурал 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртг...
эдийн засаг
“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг өгөх зорилгоор Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг барьцаалж өмнөх Засгийн газар 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас зээлсэн.  Дээрх өрийг төлөхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” компани  багагүй хугацаанд нүүрсээ үнэгүй зөөж байгаа.  Уул уурхайн яамны Төрийн нарийн бич...
эдийн засаг
ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлэх шатахууны хилийн үнээ шинэчлэх асуудал өнгөрсөн сард яригдсан бөгөөд энэ сард мөрдөх үнийн саналаа ирүүлсэн байна. Тодруулбал, энэ зургадугаар сарын хувьд, дизель түлш тонн тутамд 959 ам.доллар, АИ-92 автобензин 1036 ам.доллар, А-80 1007 ам.доллараар “Наушк” боомт дээр Монгол...
эдийн засаг
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төсөл шалгараад байгаа. Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний хэмээн ангилах гэнэ.  Хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт...
эдийн засаг
-Улсын төсвөөр хийж буй бүх барилгын ажил зогсч, компаниуд дампуурах эрсдэлтэй байна гэв- Барилгын салбарынхан өөрсдөд нь тулгамдсан асуудлын талаар сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийв. Одоо үед бүтээн байгуулалт ид өрнөж байх ёстой атал төсөвт өртөг тооцох асуудлаа шийдэж чадахгүй, салбарт ажиллагсдад дарамт ирэх...
эдийн засаг
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б . МЭДРЭЭ: БИДНИЙ ТУУЛСАН БЭРХШЭЭЛ БОЛ МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН АРИЛЖААНЫ БАНКНЫ БОДИТОЙ ТҮҮХ ЮМ Б.Мэдрээ – Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч. Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн...
эдийн засаг
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрчимжсэн мал...
эдийн засаг
-Банк хоорондын гүйлгээ шууд ордог болсноор бэлэн мөнгө ашиглалтыг бууруулна гэв- Банк хоорондын гүйлгээ урьд нь удаж ордог байсан бол тавдугаар сарын 23-наас харилцагчийн шилжүүлсэн төлбөр хүлээн авагчийн дансанд шууд ордог болсон. Энэ талаарх хэвлэлийн хурлыг өнөөдөр Монголбанкнаас хийсэн бөгөөд Монгол Улсад банкны т...
эдийн засаг
Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салб...
эдийн засаг
Олны хүлээлт үүсгэсэн жижиг, дунд үйлдвэрийн зориулалтын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх чухал шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр баталсантай давхцаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийг хөндсөн уулзалт, хэлэлцүүлэг болсон юм. Уг уулзалтыг Зээлийн батлан даалтын сан, Нэгдсэн үндэстний байгу...
эдийн засаг
“МИАТ” ХК –ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер, техникийн бүрэлдэхүүн “Боинг В767-300” агаарын хөлгөндөө хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж дууссан талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, тус бүрэлдэхүүн “Aero Sale” компаниас түрээсэлж буй “JU-1011” бүртгэлийн дугаа...
эдийн засаг
Пхеньян хотод 23 давхар орон сууцны барилга нурж, олон арван хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Барилгын ажлын дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан гэж олон улсын хэвлэлүүд бичиж, хамгийн гол нь өртөг зардал дээр нь “нарийлсан” нь олон хүний аминд хүрэх шалтгаан боллоо хэмээн дүгнэцгээж байв.  Барилга барихад...
эдийн засаг
“Шударга ёсны хамгийн чухал шаардлага бол хүн бүрт өмчлөх эрхийг нь баталгаатай эдлүүлэх явдал юм.” - Цицерон Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасан ба Арван зургадугаар зүйлийн 3-...
эдийн засаг
Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж бөгөөд эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яри...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд судалгаа хийдэг билээ. Энэ долоо хоногийн хувьд мах болон хүнсний ногооны үнэ өссөн байна. Тодруулбал, махны хувьд, нэг кг  хонины ястай махны үнэ дунджаар 7885 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8785 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Үх...
эдийн засаг
1990 ээд оны эхэн үеийн ардчилсан хөдөлгөөний их давалгааг эргэн санацгаая. Өмнө нь үзэн ядаж байсан тэр л нийгэм үрүүгээ шилжин орох гэж ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байж өнөөгийн энэ нийгмийн тогтолцоог сонгож тэрхүү сонголтоо Үндсэн Хуулиар баталгаажуулсан билээ. Одоо бодоход их л яарч байж дээ. Буруу з...
эдийн засаг
Thus Spoke Huntington Хантингтон ингэж хэлсэн юм Харвардын их сургуулийн профессор, стратеги судлаач, доктор Сэмуэль Филлипс Хантингтон агсны тэртээ 1993 онд бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл нь ХХI зууны эхээр олон улсын тавцнаа өрнөх үйл явцыг ихээхэн бодитоор таамаглаж чаджээ. 21 жилийн өмнө их эрдэмтэн С.Ха...
эдийн засаг
-Энэ жил нийт 30 мянган га талбайд рапс тариалах гэрээг хийсэн боловч энэ хэмжээ 65 мянгад хүрчээ- Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гай болсон рапсын тариалалтыг энэ жил яах бол гэж сонирхох хүн багагүй байна. Өнгөрсөн жил ургац алдсан нь рапс тариалалтад шунасантай холбоотой буюу 70 мянга орчим га газарт ра...
эдийн засаг
Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлаас баталсантай холбогдуулан Засгийн газраас “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн ал...
эдийн засаг
Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн IҮ үе шатны үйл ажиллагааны төслийг хэлэлцэх семинар “Блью Плаза” ордонд болов. Семинарт УУЯ, ХАХНХЯ, ХЗЯ, ХЯ, ЭМЯ, АМГ, НДЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, Сорьцын алба, Уул уурхайн аврах алба зэрэг төрийн байгууллагууд, Азийн сан, Д...
эдийн засаг
Дулааны III  цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Энэ ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар болон БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installati...
эдийн засаг
-“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт “ДЦС-3” ТӨХК-ид болж, станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээж авлаа- Жилээс жилд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд том эх үүсвэрүүдийн хүчин чадлыг шат дараатайгаар нэмэгдүүлж буй. Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “ДЦС-...
эдийн засаг
КОНЦЕСС ОЛГОХ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА   Огноо : 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр  Дараах төслүүдийн концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд: Д/д Концессын зүйлийн нэр Концессын төрөл Концессын зүйлийн дугаар Хүчин чадал / хүүхдийн тоо/ Бага сургууль, цэцэрлэ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ сарын 19-21-нд Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт Их тэнгэрт болно. Одоогийн байдлаар 22 орны төлөөлөгч дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байн...
эдийн засаг
ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Аргентин улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн яамны Улс төр, бүтцийн зохицуулалт, хөдөө аж ахуйн онцгой байдлын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хавьер Родригез нар хоёр орны хооронд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улс...
эдийн засаг
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв болон ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд өчигдөр “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-д очиж төслийн явцтай газар дээр нь танилцаж, 50 МВт-ын турбин-генераторыг асааж, ту...
эдийн засаг
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оноос мөрдөж эхэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос гадаадад үнэт цаас арилжихтай холбоотой мэдэгдэл гаргасан байна. Тус хороо ээлжит хурлаараа дээрх хуулийн 36.16-д “Гадаадулсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл...
эдийн засаг
Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China” Монголд төлөөлөгчийн газ­раа нээгээд, нэг жилийн дараа  өнгөрсөн долоо хоногт эхний 25 сая ам.долларын зээлээ олгохоор болов. “Монгол улсын эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарын 40 гаруй аж ахуйн нэгжийн нийт гурван тэрбум ам.долларын зээлийн өргөдлийг ту...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 16/ 18 компанийн нийт 26,973,823 төгрөгийн 29,629 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ 42 хэлцэл хийсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.5 гаруй их наяд /1,547,717,460,872/ төгрөг байлаа. ТОП-20 индекс 15,210.38  нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 0.29 хувиар өссөн үзүүл...
эдийн засаг
“Оюутолгой”-н хоёр дахь шатны санхүүжилт гацаанд орсноор улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд унаж, уул уурхайгаас хэт хамааралтай хөгжиж ирсэн эдийн засаг өлсгөлөнгийн байдалд орсон нь иргэд талх таллаж авахад хүрлээ гэх шүүмжлэл өрнүүлэх шалтаг, шалтгаан нь болчихоод байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээнд гавьтай өсөлт х...
эдийн засаг
Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 24-нөөс нээж, байнгын ажиллагаатай болгох гэж буй. Арав гаруй жил чөлөөт бүс байгуулж, худалдааг эрчимжүүлэх асуудлыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Тэгвэл энэ сарын 22-нд худалдааны чөлөөт бүсийг ийнхүү...
эдийн засаг
Монголын эдийн засгийн өсөлтийн “Ал­тан үе”-ийг эргэн дурсах таа­тай байдгийг нуух юун. Ту­хайлбал 2010-2012 онд мөн­гөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь, бүр оргил үедээ буюу 2011 оны эх­ний улиралд 67 хувьд хүрч байв. Харин одоо яагаад нийт мөнгөний өсөлтийг өн­гөрсөн гурван жилийнхтэй харьцуулахад бага байна вэ....
эдийн засаг
Сар гаруйн өмнө Засгийн газар Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч буцаан татаж, зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тухай мэдэгдэж байв. Тэгвэл эл төсөл хэзээ УИХ-д өргөн баригдах нь тодорхойгүй ч төмөр зам тойрсон асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Тухайлбал...
эдийн засаг
Компанийн тухай хуулинд хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах ёстойг хуульчилсан байдаг. Уг хуулийг биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлийг удтал дагуулсан “Тавантолгой” ногдол ашиг тараахаа Монголын хөрөнгийн биржид мэдэгдсэн байна. Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 766 төгрөг бөгөөд нийт...
эдийн засаг
Арван зургаан жилийн турш худалдааны татвар маягтайгаар хэрэгжиж ирсэн НӨАТ-ыг шинэчлэх асуудал эдийн засгийн хүрээнийхний анхаарлын төвд  байгаа. Мягмар гаригийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн боловч цөөнхийн бүлгээс дэмжлэг авч чадахгүй нэгэнтээ тодорхой болсон учраас Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татсан ю...
эдийн засаг
-“Бичил уурхай ба алтны худалдаа” хурал болж бичил уурхайчдад тулгамдсан асуудлыг хэлэлцэв- 2012 онд бичил уурхай эрхлэгчид 10мянга 458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар 38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаажээ. Бичил уурхайчид ямар ч хариуцлагагүй, газар орон сүйдэлж байна гэдэг ч алтны нөө...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, АНУ-ын Конгресс тус улсын нутаг дэвсгэрээс гадна орших оффшор данстай АНУ-ын иргэдээс татвар хураах зорилгоор Гадаад дахь дансан дахь хөрөнгийг татварт хамруулах тухай хуулийг баталсан байна. Энэхүү хуулийн дагуу б...
эдийн засаг
Вьетнам улсын Статистикийн ерөнхий газрын дэд дарга Нгуен Ван Льюи тэргүүтэй төлөөлөгчид Монголд зургадугаар сарын 14-19-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж,Монгол Улс, Вьетнам улсын Статистикийн байгууллагууд харилцан санамж бичгийг байгуулан цаа...
эдийн засаг
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066
эдийн засаг
Оюутолгой компани өдөрт 70 мянга тонн зэсийн баяжмалыг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор гаргаж Ганц модны боомтод нийлүүлж байгаа аж. Энэ хэмжээг өсгөхийн тулд хил гаалийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. БНХАУ-ын Ганц модны боомт уурхайн бүгээгдэхүүн оруулж ирэх, зорчигч тээврийн а...
эдийн засаг
Эрх баригчдын босгож чадахгүй хөрөнгийг “Bank of China” оруулаад ирэв үү Хятадын төрийн өмчит “Bank of China” банк Монголд төлөөлөгчийн газраа нээснийг зарим нэг хүмүүс их л соргогоор хүлээж авч, “Монголын банк санхүүгийн салбар Хятадын эрхшээлд орох нь” хэмээн сандарсан шинжтэй ярьцгааж байсан нь саяхан. Хятадууд Монг...
эдийн засаг
-Барилгын компаниудад залилуулсан иргэд холбоонд нэгдэнэ- Барилгын компаниудын барьж, ашиглалтад оруулж буй орон сууцны чанар болоод м/кв-ын зөрүүтэй холбоотой гомдол тасрахаа больсон. Энэ асуудлаар өнөөдөр барилгын компаниудаас болж хохирсон иргэдийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм. Барилгын ко...
эдийн засаг
Засгийн газрын бондыг Монголбанкаар дамжуулан арилждаг билээ. Энэ дагуу өнөөдөр /06.18/-ийн ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий гурван жилийн хугацаатай 10 тэрбум Засгийн газрын бонд арилжихаар нийтэд мэдээлсэн бөгөөд арилжааны банкуудаас  нийт 33.5 тэрбум төгрөгийн санал ирсэн байна. 10 тэрбум төгр...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагатай олон талт санамж бичиг байгуулахаар болжээ. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан төлөөлж өнөөдөр гарын үсэг зурах юм байна. Ингэснээр Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчин олон улсын жишигт нийцсэнийг Үнэт...
эдийн засаг
Иракийн Курдистан Турктай нефтийн салбарын гэрээг байгууллаа гэж Reuters мэдээлж байна. Эдгээр баримтын дагуу Курдистаны автономийн муж Туркийн нутгаар дамжуулан нефтийн нийлүүлэлт хийх ажээ. Гэрээнд Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган болон Иракийн Курдын автономын ерөнхий сайд Нечирван Барзани нар гарын үсгээ зурсан б...
эдийн засаг
Монгол, Польшийн Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох гэж байна. Хойд талаараа Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн талаараа ОХУ /Калинград муж/, Литва, Беларусь, Украйн, урд талаараа Словак, Чех, баруун талаараа ХБНГУ зэрэ...
эдийн засаг
Таван сая төгрөгийн арван мянган бэлгэвч “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахаас олдсон гэх инээх ч биш, ханиах ч биш асуудал өнгөрсөн хавар олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн юмдаг. Цаашлаад үсний хавчаар, тосон бал, ариун цэврийн хэрэглэл гээд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь олдож, өнгөрсөн жилүүдэд...
эдийн засаг
Уул уурхайн яам, АМГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран “Бичил уурхай ба алтны худалдаа” хурлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр алтны рояльти татварыг бууруулснаар алт тушаалт нэмэгдэж байгаа талаар ярьжээ. 2012 онд бичил уурхай эрхлэгч 10458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бо...
эдийн засаг
2013-2014 оны хичээлийн жилд 40 оюутан Оюу Толгой ХХК-ийн тэтгэлгээр суралцана Улаанбаатар хот (ot.mn) - Оюу Толгой компанийн 2013-2014 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж гардуулах ёслол боллоо.2010 ондОюу Толгой ХХК Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай Харилцан ойлголцлын Санамж бич...
эдийн засаг