news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн өргөдөл ирсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум т... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой" компани ажилтнуудынхаа цалинг өгөхгүй байгаа" гэх мэдээлэлтэй холбогдуулж, өнөөдөр тус компанийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Ажилтнуудынхаа цалинг олгохгүй удсан асуудлын хувьд, гомдол гаргасан хүмүүс нь компанийн үндсэн ажилтнууд биш, “Хишиг арвин индастриал" гэх компанитай холбогдох асуу... | эдийн засаг |
“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиштэй ярилцлаа. -Тавантолгой төслийг эхлүүлсэн хүний хувьд тантай энэ талаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа зарим зүйлийн талаар ярилцах уу? -Тэгье. Дээрх хоёр асуудал дээр нэмээд улс орны одоогийн байдал, уул уурх... | эдийн засаг |
Сангийн яам Засгийн газрын 2013 оны өрийн тоймыг гаргасан бөгөөд Монгол Улс 1990-2013 онд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас 2.8 тэрбум ам.долларыг гадаад зээл авсан байна. Өнгөрсөн оны байдлаар гадаад зээлийн үлдэгдэл 3.6 тэрбум төгрөг, өрийн үлдэгдлийн гурван хувийг ОУВС-гийн зээл, 27.9 ху... | эдийн засаг |
-Банкуудын бэлэн мөнгөний машины үйлдлийн систем хоцрогдож, аливаа халдлагаас хамгаалж чадахгүй эмзэг болчихвол хариуцлагыг хэн хүлээх билээ- Монголчуудын мэдэж байгаа хэрнээ мэдэхгүй юм шиг явдаг хэнэггүй зан бас л нэг гайд хүргэх вий. Дэлхий даяар компьютерийн үйлдлийн системээр тэргүүлэгч “Microsoft” компани “Window... | эдийн засаг |
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс энэ оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсийнхээс 2,2 дахин, өмнөх улирлынхаас 2,3 хувиар өсчээ. Энэ оны эхний нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 38,9 хувиар, Хан-Уулд 39,5 хувь, Баянзүрхт 35,4 хувь, Сүхбаатарт 34,8 хувь, Баянго... | эдийн засаг |
Б.Нэргүй: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах таатай, тогтвортой нөхцөл бий болж байна -Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх үү? -УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд Монголын нийт иргэдийн санал хүсэлтээр байгуулагдсан УИХ-аас Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн тулгуур салбарын яам болох ... | эдийн засаг |
Дотоодын болон гадаадын даатгалын салбарынхныг хамарсан “Хүртээмжтэй даатгал” форум “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэлж, нийт 200 орчим төлөөлөгчид чуулж байна. Форумыг Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Санхүүгийн салбарын зохицуулах байгууллага үүссэний 20 жилийн ойг угтан Са... | эдийн засаг |
Хаврын тариалалтын ажил тун удахгүй эхлэхтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд үр тариа 315,3 мянган га-д, үүнээс улаан буудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган г... | эдийн засаг |
Сүүлийн гурван өдөр явагдсан үнэт цаасны арилжааг харахад Монголын хөрөнгийн бирж ердөө 9-13 сая төгрөгийн хувьцаа арилжжээ. Хэдийгээр улс орны макро болон микро эдийн засгийн үзүүлэлтүүд сул, энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг үгүйсгэхгүй ч бүхэл бүтэн улсын хөрөнгийн зах зээлийг хариуцсан ган... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын урилгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын ерөнхийлөгч Танака Акихико Монгол Улсад айлчилж буй билээ. Айлчлалынхаа эхний өдрөөс эхлэн Хөшгийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын захын хорооллын сургуулиуд болон тус байгууллагын бу... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 16/ 8,2 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Ингэхдээ нийт 10,069 богц /нэг богц нь 10 кг/ боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур арилжжээ. Ноолуурын үнийн хувьд сүүлийн үед өсөх хандлагатай буюу бөгөөд 89 мянга хүртэл төгрөгт хүрч байсан юм. Тэгвэл өнөөдрийн ... | эдийн засаг |
Хаврын тариалалтыг энэ жил тавдугаар сарын 1-25-нд зохион байгуулах талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хэллээ. Мөн тариалангийн гол аймгуудад хаврын тариалалтын зөвлөгөөнүүдийг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард явуулж дуусгах юм байна. Зөвлөгөөнөөр дулааны улирлын уур амьсгалын төлөв байдал, техник технологи... | эдийн засаг |
Д.Энхжаргал: Тендерт сайн оролцдог компаниудын “цагаан жагсаалт”-тай болно “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа. -Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн хугацаанд хамт олноо бүрдүүлж, үйл ажилла... | эдийн засаг |
-Даатгалын салбар хөгжих боломжтой ч төгс шийдэлд хамтдаа хүрч чадахгүй байна- Монголд даатгалын салбар үүсч, хөгжөөд 80 жил болсон бол сүүлийн арван жилээс хөгжлийн үе нь эхэлсэн гэдэг. Санхүүгийн зах зээлийн нийт активийн 97 хувийг арилжааны банкууд эзэлдэг бол үлдсэн хувийн 0.5 орчим хувь даатгалын салбарт хамаатай ... | эдийн засаг |
Арилжааны банкуудад орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс өнөөдрийн байдлаар нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирээд байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 17867 иргэнд 999.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Харин өмнө нь орон сууцны зээл а... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанд төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийсэн ч уг хуралдаан хаалттай болсон билээ. Дээрх хуралдаанаар Тавантолгойн нүүрсний орд газарт олборлолт хийж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн өнөөгийн байд... | эдийн засаг |
Өнгөрсөн оны намраас эхлэн Лондон-Улаанбаатарыг дамнасан Оюутолгойн хэлэлцээ үргэлжилсээр л байна. Тус хэлэлцээ энэ оны зургадугаар сард нэг тийшээ шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Монголын Засгийн газар болон “РиоТинто” компанийн хооронд явуулж байгаа хэлэлцээ дуусаагүй учраас Оюутолгойн далд уурхайн санх... | эдийн засаг |
-“Нүүрсний олборлолтыг зүүн хэсэгт нэмэгдүүлж байгаа нь мэдээж эрэлттэй холбоотой. Олон улсын агентлагийн тооцоогоор 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний хэрэглээ 1,5 дахин нэмэгдэнэ” хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд А.Новак ярьсан байна.- 2030 он хүртэл нүүрсний салбарт баримтлах шинэ хөтөлбөр... | эдийн засаг |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, усалгааны технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийслэл дүүргийн хөдөө аж ахуйн ... | эдийн засаг |
“Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Кэй Пристлийн хэлснийг харахад Монгол Улс “Оюутолгой”-гоос ихийг хүлээх хэрэггүй гэдэг нь илэрхий боллоо. Тэрбээр “Талууд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлдэгчийн үүрэг амлалтын захидлын хугацааг 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах хүсэл... | эдийн засаг |
Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу малчдад арьс, ширний урамшуулал олгохоор болсон бөгөөд энэ жилдээ 20 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгджээ. Урамшуулын асуудлыг гуравдугаар сарын 31-ний дотор шийдвэрлэнэ гэж байсан боловч одоог хүртэл малчдын дансанд ороогүй байна. Арьс, ширний урамшууллын мөнгийг хэзээ олгох... | эдийн засаг |
Өндөг тансаг хэрэглээний сагсанд орох болсныг Ерөнхий сайд хэлсэн. Авч чадахгүй бол арвайн гурилаа зуураад тансаг хэрэглээгээ танахыг хэрээрээ зөвлөсөн юм. Үнэхээр өнөөдөр өндөг 500 төгрөг болж, борлуулалт нь буурчээ. Өмнө нь өдөртөө 700-900 мянган төгрөгийн орлого өлхөн олчихдог байснаа одоо ердөө 150-200 мянган төгрө... | эдийн засаг |
Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөж буй үйл явдал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох “Улс төрийн барометр III шат”-ны судалгааг “МРО” мэдээлэл судалгааны төвөөс гаргасан байна. Судалгааг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт явуулсан бөгөөд нийслэлийн зургаан дүүрэг, зургаан аймгийн нийт 1200 ... | эдийн засаг |
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармаг маргааш “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхим /хуучнаар Улаанбаатар банкны байр/-д нээлтээ хийнэ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар болон Багш, судлаачдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй уг хөдөлмөрийн яармагт аял... | эдийн засаг |
Арьс, ширний үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэхийн тулд цогцолбор байдлаар хөгжүүлэхээр болсон. Уг цогцолборт арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлэх бөгөөд дэд бүтэц, газар дээрх бүтээн байгуулалт гээд цогцолборт нийт 325 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Одоогоор... | эдийн засаг |
Монгол Улсад хөрөнгө оруулсан, Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ 2013 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлын хаалтын ханштай харьцуулахад есөн хувиар унасан бөгөөд тухайлбал, Харанга ресурс (Haranga resources) компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 33 хувийн уналттай байна. Тэгв... | эдийн засаг |
Ажил хийвэл ам тосдоно гэх ардын үг бий. Нийгэмд ажилгүйчүүдийн тоо багагүй хувийг эзлэж байгаа хэдий ч олонхи нь гараа хумхиад суулгүй, жинхэнэ монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орны хөгжил болон өөрсдийн амьжиргаанд хувь нэмэр оруулахыг хүсч, хийж чаддаг гэдгээ ч харуулсаар байна. Төрөөс ж... | эдийн засаг |
Иргэдийн хадгаламжийг даатгахаар Хадгаламжийн даатгалын корпорацид бүх арилжааны банкууд шимтгэлээ тодорхой хэмжээгээр төвлөрүүлж, нэгдсэн байна. Тухайлбал, “Голомт” банк бүх салбараараа иргэдийн хадгаламжийн дэвтэр дээр хадгаламжийг даатгасныг батлах наалт нааж, даатгаж байгаа бол “Хаан” банк наалтаа бэлтгэсэн, зарим ... | эдийн засаг |
2014 оны нэгдүгээр улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж, үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн байна. Нүүрсний экспортын тоо хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурсан нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой гэв. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний экспортынхоо нэ... | эдийн засаг |
Өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, гишүүдийн асуусан бүхэнд хариулт өгөв. Эдийн засгийн хүндрэл, гадаад худалдаа, нүүрсний үнэ, бензин шатахуун, мал төллөлт, төмөр зам гээд л. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан Зам тээврийн сайд... | эдийн засаг |
Ам.долларын төгрөгтэй харьцах авах ханш өнөөдрийн байдлаар дунджаар 1769-1773 төгрөг, зарах ханш 1785-1789 төгрөг байна. Юанийг 284 төгрөгөөр авч, 287 төгрөгөөр зарж байна. Одоогоос жилийн өмнө ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1440 орчим төгрөг байсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш валютын ханш огцом бу... | эдийн засаг |
Арванхоёрдугаар сард төрсөн 2100 хүүхэд энэ сарын мөнгөө авч чадаагүй байгаа юм. Энэ асуудлыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллаж, 2013 оны байдлаар 960 м... | эдийн засаг |
Энэ сарын эхээр 85-90 мянган төгрөгт хүрч байсан ноолуурын үнэ өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг буурсан байна. Энэ нь нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж салбарын яамныхан тайлбарлаж байгаа юм. Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар гэхэд боловсруулаагүй нэг богц цайвар ноолуурыг 800.000 (нийт 7249 богц) төгр... | эдийн засаг |
“Чалкогийн гэрээг цуцалбал 164 сая ам.долларын ашиг олно” гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины өнгөрсөн оны №30 /4345/ дугаарт гарсныг уншигч та санаж байгаа байх. Тус дугаарт гарсан нийтлэлийг сийрүүлье. Гэрээний дагуу эхний нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар нийлүүлсэн. Индексийн аргаар ... | эдийн засаг |
"Багануур", "Шивээ-Овоо" компаниуд өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ. Тодруулбал 2013 онд “Багануур” 9.1 тэрбум төгрөг, "Шивээ-Овоо" 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Монголын хамгийн том хүрэн нүүрсний орд Шивээ-Овоогийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн онд 86.3 тэрбум төгрөгт хүрсэн ч хөрс хуулалт, нүү... | эдийн засаг |
Монголыг ерөөсөө л түүхий эд ханган нийлүүлэгч улс байлгах сонирхол гадныханд бий. Энэ их нөөцтэй улс орны баялгийг нь хурдхан шиг ухаж гаргаад ашиг олох сонирхол тэдэнд байхаас түүнийг нь боловсруулан илүү зардал гаргах мангуу байхгүй. Тэдэнд нийцтэй бодлогыг ч өнгөрсөн хийгээд өнөөгийн “Хоролмаанууд” барьж ирсэн. Тий... | эдийн засаг |
Малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь дэмжих зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Малчдын орон сууц” хөтөлбөрийг боловсруулж байна. Энэ талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаныхантай холбогдон тодруулахад “Одоогоор хөтөлбөрийг боловсруулж дуусч байна. Ямартай ч холбогдох журмы... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг сануулан компанийн засаглалын сургалтад суугаагүй компаниуд болон ТУЗ-ийн гишүүдийг зарлажээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үндсэн үзүүлэлт нь компанийн сайн засаглал юм. Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгэ... | эдийн засаг |
Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр /2014.04.21/ “Зангиагүй уулзалт” зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр уулзалтын эхэнд дэлхий дахинд Хөгжлийн банк хэрхэн ажилладаг, хэдэн ангилалтай байдгаас эхлээд Монгол Улсын хөгжлийн банкны үйл ажиллагааг танилцуулсан юм. Хэвлэлийнхэнд төдий л нээлт... | эдийн засаг |
-МХБ өнөөдөр 36,6 сая төгрөгийн арилжаа хийлээ- Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн хоёрдогч зах зээлийн арилжаанд нэгэн шинэ компани хөл тавьлаа. Энэ нь бетон зуурмагийн үйлдвэртэй “Мерекс” ХК бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу ийнхүү өнөөдрөөс хоёрдогч зах зээлийн арилжаанд орж байгаа а... | эдийн засаг |
Сүүлийн зургаан жилийн турш яригдаж, шийдэлд хүрээгүй байгаа төмөр замын царигийн асуудлаар судлаачид байр сууриа илэрхийлж байна. Түүxийн богиноxон xугацаанд xөгжлийн түүчээг бидэнд авчирсан Монгол улсын төмөр зам, өнөөдөр биднээс даxин нэг асуултын xариуг нэxсээр байна. Төмөр замын царигийн асуудлаар xоёр талцан марг... | эдийн засаг |
Засгийн газар үйлдвэржилтэд зориулж нэг их наяд төгрөг зарцуулахаа олон нийтэд ил тод зарлаж, экспортыг дэмжиж, импортыг орлохуйц төслийн шалгаруулалт явуулсан. Нийт 1151 төслийг үйлдвэрлэгчид боловсруулснаас хоёр нь хэт өндөр дүнтэй, 61 нь давхардсан, 200 нь зориулалт бус төсөл учраас хасагдаж одоогоор 888 төсөл үлдээ... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн, төмс 198.1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонныг хураан авах зорилт тавьжээ. Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр ш... | эдийн засаг |
Бизнесийн байгууллагууд нийлэн өчигдөр “Компанийн нийгмийн хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг хийж, хоорондоо санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт ирсэн “Женерал электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтоос бизнес эрхлэх орчин болон бүтээн байгуулалтын талаар тод... | эдийн засаг |
Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр өнгөрсөн жил 210 орчим шилмэл үүлдрийн үхрийг Франц улсаас оруулж ирсэн билээ. Одоогийн байдлаар эдгээр үхрийг Төв аймгийн Архус, Баянчандмань суманд үржүүлж байгаа. Шилмэл үүлдрийн үнээнүүд тугаллаж, тоо толгой нь 400 болж үржсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн... | эдийн засаг |
Г.Тамир: Цөмийн технологийг шүдний зураг авахад ч ашигладаг “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Цөмийн энергийн газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Тамиртай ярилцлаа. -“Шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Засгийн газрын агентлагуудын чиг үүргийг олон нийт т... | эдийн засаг |
Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурч, 16.5 хувь болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Төвийн бүсийн 11 компанийн хэмжээнд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 70.7 саякВтцбуюу 7.2 хувиар илүү цахилгаан эрчим хүчий... | эдийн засаг |
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АРИЛЖААНЫ БАНК”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг Дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2014 оны “Монгол Улсын Шилдэг Арилжааны Банк” -аар ХХБ шалгар... | эдийн засаг |
“Эрдэнэс-Тавантолгой” ХК он гарсаар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Хятадын нүүрсний найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулж, нийтдээ 4.25 сая тонныг нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Дээрх компаниудад хамгийн багадаа 150-160 сая ам.долларын борлуулалт хийхээр тооцоолсон байна. Өнгөрсөн долоо хоногт ур... | эдийн засаг |
Монголд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж байгаа “АРЕВА Монгол” ХХК-иас тус компанийн үйл ажиллагаагаа явуулж байгаа Дорноговь аймгийн удирдлага болон малчид иргэдтэй энэ сарын 16-18-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулж, харилцан санал бодлоо солилцжээ. “АРЕВА” компанийн төлөөлөл дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ту... | эдийн засаг |
УИХ-ын болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хаврын улс төрийн хачир болж байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, санал хураалтад оролцсон 69 гишүүний 35 нь Засгийн газрыг “шалдлуулах”-аар товчлуур дарсан нь хямрал... | эдийн засаг |
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрээс алмазтай төстэй маш жижиг хэмжээтэй чулуу олджээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгаас тодрууллаа. -Өмнөговь аймгаас алмаз олдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Өмнөговь аймгаас алмазтай төстэй чулуу олдож байна г... | эдийн засаг |
Фото: Roslan Rahman / AFP Хятадын “Shandong Airlines” авиакомпани Америкийн нисэхийн үйлдвэрлэгч “Boeing” корпорацид 50 ширхэг B-737 онгоц захиалжээ. Гэрээний дүн 4,6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Одоо Хятадын Засгийн газар энэ худалдан авалтыг зөвшөөрсөн шийдвэр гаргах учиртай гэнэ. Хэрэв наймаа бүтэмжтэй болбо... | эдийн засаг |
Валютын ханш огцом өсөж, төгрөг суларсан энэ үед валютын зээл авсан хүмүүс ханшийн зөрүүнээс болж их хэмжээний алдагдал хүлээж байгаа. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ханшийн зөрүүнээс үүссэн 20 хувийн алдагдлыг Засгийн газраар төлүүлнэ хэмээн шаардлага гаргаж байв. Манай арилжааны банкиуд... | эдийн засаг |
Ам.долларын ханш төдийлөн буурахгүй байна. Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1784 төгрөгт байгаа. Тэгвэл юанийн үнэ 286.26 төгрөг болжээ. Харин “Найман шарга” зах дээр ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1789 төгрөгт хүрээд байгаа бол юань 287 төгрөгийн ханштай байна. Долларын ханшийн өсөлтөд нүүрсний экспорт нөл... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн /04.26/ хуралдаанаар Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулахаар болов. Төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Асгатын мөнгөний ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлыг зохион байгуулж, төслийн нэгжийн үйл ажи... | эдийн засаг |
Энэ жилийн хаврын тариалалт өнөөдөр(04.27) Хөвсгөл аймгаас эхэллээ. Хаврын тариалалтын анхны үрийг ийнхүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 24 га газарт өнөөдрөөс суулгаж эхэлж байна. Анхны тариалалтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Т.Туваанаар ахлуулсан яамны албаныхан болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөө... | эдийн засаг |
Фото: КнААЗ Өнгөрсөн оны тайлангаар Оросын зэвсэг, техникийн экспортын захиалга 49 тэрбум ам.доллар болсон байна. Ерөнхийлөгч В.Путин энэ талаар мэдээлсэн талаар РИА Новости дамжуулав. Түүний хэлснээр Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборууд олон улсын 24 үзэсгэлэнд оролцон 18 тэрбум долларын урт хугацааны гэ... | эдийн засаг |
1. Хямрал улс орны далан дундуур сүрхий цохилоо. Манай хямрал бол хөрөнгө оруулагч ховордсон, нүүрсний үнэ унаснаас улбаатай. Иймийн учир улс оронд доллар дутагдаж эхэлсэн. Бизнес маань мөнгөний дутагдалд орлоо. Хурц дутагдалд оржээ. Одоо энэ хямралын шалбаагт нохой шиг самардах уу, гахай шиг салбайх уу гэдэг л бидний... | эдийн засаг |
Манай оронд “капитализмыг алгасагч” морь унасан баатрын эрин халагдаад хэдийн 24 жил улирчээ. Монголын сайхан орон, монголын цайлган хүн ард юуг алгасах гэж морьтой довтолгож явав? Өдгөө ямар системд ороод хаашаа чиглэж явна вэ? Капитализм гэж хэн, хэзээ, хаана бүтээсэн юуг хэлээд байна вэ? Бидэнд капитализмаас өөр сон... | эдийн засаг |
Нисэхэд баригдаж буй “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын сугалааг хэзээ явуулах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд багагүй байсан. Тэгвэл тавдугаар сарын 3-4-нд буюу ирэх бямба, ням гаригт дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ илгээсэн иргэдийн дунд сугалаа явуулахаар болжээ. Тус хороололд нийтдээ 1764 айлын орон суу... | эдийн засаг |
Оросын хувьцааны зах зээл бие даасан S&P чансаа гарсны дараа тав дахь өдрөө арилжаа буурчээ. Энэ нь Оросын хөрөнгийн индекс таван өдөр дараалан бууж буйг харуулав. Индекс РТС баасан гаригийн арилжааны хаалтаар 2,4 хувиар буун 1118 пункт, индекс ММВБ 1,67 хувиар доошлон 1279 пункт хүртэл тус тус унасан байна. Долоо хоно... | эдийн засаг |
Олон улсын нэр хүнд бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Оксфордын “Европын Бизнесийн Ерөнхий Чуулган” (EBA- European Business Assembly) -аас 2014 оны дэлхийн “Шилдэг байгууллага” -ын нэгээр Монгол улсаас анх удаа Худалдаа, хөгжлийн банкийг өргөмжлөхийн зэрэгцээ ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн уд... | эдийн засаг |
Тавантолгой цахилгаан станцад хөрөнгө оруулах компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний төслийг танилцууллаа. 2013 оны 10 дугаар сард УИХ-аас “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталсан билээ. Уг хуульд Монгол улсад 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулах компанитай Мо... | эдийн засаг |
-Тариалангийн бүс нутгаар хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцлаа- Цастай өглөө замд гарч, уудам талд соёолон ургах хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцахаар тариалангийн бүс нутгийг зорилоо. Замд гарахын өмнөх орой нийслэлд цас орсонтой харьцуулахад хөдөө нутагт зун цаг айлчлан иржээ. Өвс ногоо соёолж, бүр з... | эдийн засаг |
УИХ дээр дээл хувцас, сандал суудлын хэрүүл “ид оволзож”, улстөрчид нь эдийн засагтаа анхаарал хандуулах сөхөө сэвгүй бужигналдах завсрыг овжин ашиглаж, ам.долларын ханш 1800 төгрөгт хүрснээ “зарлав”. Дахиад нэг ухасхийхад долларын ханш 2000 төгрөгт хүрч, цаас болчихоод байгаа цалин “харвал хальс, үзвэл үнс” төдийхөн... | эдийн засаг |
-Түрээслэгч, түрээслүүлэгчийн тэгш эрхийг хангасан хууль батлахын тулд Түрээсийн тухай хуулийг татварын болон бусад хуультай уялдуулах шаардлага бий болжээ- Төрд ямар ч татвар төлдөггүй, сардаа хэдэн арван саяын цэвэр ашиг олдог хүмүүс Монголд олон. Тэднийг түрээслүүлэгчид гэнэ. Лангууны, хашааны, орон сууцны, оффисий... | эдийн засаг |
Сүүлийн зургаан жилийн дотор төсвийн ачаалал долоон их наяд хүртлээ тэлэв. Тэр хэрээр захиргааны зардал өссөн нь эдийн засагт томоос том ачаа болж байна. Ялангуяа санхүүгийн хямралтай байгаа үед төр “бүсээ чангалж”, хэрэгтэй, хэрэггүй зардлуудаа танах маягаар эдийн засгийн хэмнэлт гаргахгүй бол улс орны төсөвт багагүй ... | эдийн засаг |
“Буянт-Ухаа” хороололд орон сууц авахаар бүртгүүлсэн иргэдээс нэгдүгээр шатанд тэнцсэн хүмүүсийн нэрсийг ТОСК-иас өнөөдөр зарласан байна. Нийтдээ 9081 иргэн хүсэлтээ ирүүлжээ. Дээрх иргэдийн материалыг холбогдох газрууд нь нягталж үзээд дараагийн шалгаруулалт буюу сугалаанд оролцох боломжтой иргэдийн нэрсийг ТОСК руу я... | эдийн засаг |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тариалангийн алслагдсан бүс нутгуудаар хүнсний ногоо, буудайны агуулах, элеватор шинээр барихаар болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Булган а... | эдийн засаг |
Нисэхэд баригдаж буй “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын сугалааг хэзээ явуулах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд багагүй байсан. Тэгвэл тавдугаар сарын 3-4-нд буюу ирэх бямба, ням гаригт дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ илгээсэн иргэдийн дунд сугалаа явуулахаар болжээ. Тус хороололд нийтдээ 1764 айлын орон суу... | эдийн засаг |
УЛААНБААТАР – Саусгоби Ресурс компанийн (TSX: SGQ, HK: 1878) Монгол Улс дахь салбар компани болох Саусгоби сэндс ХХК (цаашид “Компани” гэх) иргэний хариуцагчаар татагдсан тус Компанийн ажилтан асан 3 иргэнд холбогдох Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгтэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн байг... | эдийн засаг |
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа: ГАДААД ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ САЙЖИРНА Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларч 1800 түвшинд хүрлээ. Эдийн засагчид манай улсын гадаад худалдааны тэнцэлд нааштай төлөв байдал харагдах боллоо гэж ярих болсон. Гэсэ... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас сар тутамд “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зарладаг. Уламжлалт хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт товлогджээ. Тус уулзалтад Уул уурхайн сайд болон агентлагийн дарга нар оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Засгийн газар Тавантолгой, Оюутолгой төслийг эрчимж... | эдийн засаг |
Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал тааламжгүй байгаа хэдий ч “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, туслан гүйцэтгэгч, хамтран ажиллагч талуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нүүрсний олборлолт, экспортыг жил тутам нэмэгдүүлэн ашигтай ажиллаж байна. Гэтэл “Эрдэнэс-Таван Толгой” ХК, БНХАУ-ын “Ч... | эдийн засаг |
Огноо: 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: Д/д Концессын зүйлийн нэр Концессын төрөл Концессын зүйлийн дугаар Материал хүлээн авах эцсийн хугацаа, хаяг 1 Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам төсөл Барих-шилжүүлэх ЭЗХЯ-2013/317/8 201... | эдийн засаг |
Сүүлийн хэдэн жилийн турш өргөн, нарийн гэж маргасан төмөр замын царигийн асуудлыг эцэс болгож, Засгийн газраас өнөөдөр УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Монгол Улс нарийн эсвэл өргөн царигийн төмөр зам барьснаар эдийн засагт өгөөжөө өгч, ашигтай ажиллана гэдгийг олон янзаар тайлбарлаж ирсэн. Тэгвэл Засгийн газраас ... | эдийн засаг |
Өмнөх нийтлэл http://economy.news.mn Тал нутгаар энэ жил чийг сайтай, хөрс зөөлөн байгаа учраас уриншийн талбай бэлтгэхэд амар байгаа гэлцэх тариаланчтай их таарлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан орон нутагт ажилласан бөгөөд гурван өдөр... | эдийн засаг |
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдээллээ. Үүнээс А-80 авто бензин 58, АИ-92 авто бензин 56, дизелийн түлш 53, ТС-1 буюу онгоцны түлш ес хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнэ өсөх, буурах нь нөө... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, салбарын мэдээллийг өгдөг билээ. Өнөөдөр болсон ээлжит хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн зах... | эдийн засаг |
Оросын парламентын доод танхмын хуралдаан. Фото: Владимир Федоренко / РИА Новости Оросын дотор мөнгө шилжүүлэх ажиллагааг хангахад зориулсан Үндэсний төлбөрийн системийг Оросын банкны тусламжтайгаар байгуулах тухай хуулийг Төрийн дум баталжээ. Үндэсний төлбөрийн систем /ҮТС/-ийн үйлчилгээний албан ёсны тэмдэг нь рублий... | эдийн засаг |
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хэлэлцүүлж танилцууллаа НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД)-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн хорооны 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус байгууллагаас гаргасан “Монгол ... | эдийн засаг |
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 2880 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ. Үүнээс ашиглалтын 1323, хайгуулын 1557 тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Энэ нь улсын нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлж байна. Сүүлийн хоёр жил хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг төр, засгаас хоригло... | эдийн засаг |
Монгол Улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргавал газар шороогоо ухаж бус мал аж ахуйгаасаа валют “босгох” бүрэн боломжтой тухай улстөрчид мэтгэлцсээр ирсэн ч түүхийгээр нь урд хөрш рүү гаргадаг тогтолцоо хэвээр байна. Жил тутамд бэлтгэгдэж буй 7000 тонн ноолуурын ердөө 15 хувийг дотооддоо боловсруулж ... | эдийн засаг |
2012 оны сүүлээр Монголын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг дэлхийн санхүүгийн томчуудаас зээлд авчирсан юм. Энэхүү “далд төсөв”-ийг хэрхэн зарцуулж байгаа талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлэл авхыг хүссэн байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Чингис... | эдийн засаг |
Монголын Үндэсний статикстикийн хорооноос гаргасан судалгаагаар Ам.долларын ханш огцом өсч буй нь импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна гэсэн үр дүн гарчээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох өндөгний үнэ гэхэд энэ оны 4-р сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад... | эдийн засаг |
Засгийн газар өчигдөр хоёр том хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Эхнийх нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, нөгөө нь сүүлийн долоон жил төмөр замын төслийг чөдөрлөсөн царигийн асуудлыг нэг тийшээ болгох Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл. Дээрх хоёр төсөл хоёулаа... | эдийн засаг |
Сүүлийн хэдэн жилийн турш өргөн, нарийн гэж маргасан төмөр замын царигийн асуудлыг эцэс болгож, Засгийн газраас өчигдөр хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улс нарийн эсвэл өргөн цариг барьснаар эдийн засагт өгөөжөө өгч, ашигтай ажиллана гэдгийг олон янзаар тайлбарлаж ирсэн. Тэгвэл энэ удаа Засгийн газраас төмө... | эдийн засаг |
Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж байгаагаа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, Монголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В-ээс ВВ болгон бууруулсан байна. Харин богино хугацааны зэрэглэлийг нь В гэж тогтоожээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар унаж, экспорт танагдса... | эдийн засаг |
Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Алтны роялтиг 2.5 хувь болгож бууруулсны дараа алт тушаалт нэмэгдсэн гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгч байгаа. Гэвч энэ нэмэгдэл нь татвар бууруулсантай ямар ч холбоогүй, ханшаас болсон гэдэг мэдээлэл гарч байна? -Эхлээд хэдэн тоо хэлье. Энэ оны эхний хоёр сар... | эдийн засаг |
-Бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд гадаад харилцааг чухалчлав- “Зүүн хойд азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр болж байна. Хурлыг Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зохион байгуулж буй бөгөөд гадаад, дотоодын нийт 100... | эдийн засаг |
Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим, түүний дэргэдэх Унгар, Монголын бизнесийн хорооноос санаачлан Монгол-Унгарын хамтарсан Бизнес семинарыг 4 дугаар сарын 29-ны өдөр Будапешт хотноо зохион байгуулав. Бизнес семинарт Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой Унгарын танхимын дэргэдэх Унгар, Монголын бизне... | эдийн засаг |
Өнөөдрөөс орон даяар хаврын тариалалт эхэлж байна. Салбарын яамны мэдээлж байгаагаар тавдугаар сарын 25-нд тариалалтыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж. Энэ онд 373.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаа юм. Улсын нөөцөд 33 мянган тонн үр нө... | эдийн засаг |
Төрийн өмчит компаниуд яагаад бүгдээрээ алдагдалтай ажилладгийн цаад шалтгаан нь маш тодорхой, ерөөс тэнд ирсэн дарга бүхэн хоноцын сэтгэлээр ханддагт байгаа гэдэг нь нэгэнтээ илэрхий болчихсон. Нүүдлийн шувуу шиг хооллоод буцдаг дарга нараасаа болж санхүүгийн хямралд орсон төрийн өмчит компаниудын нэгээр “Монголын т... | эдийн засаг |
Зүүн хойд Азийнхан эрчим хүчний салбарт нэгдэхийг чармайна Эрчим хүчний хэрэгцээ шаардлагаа эхний ээлжинд бүс нутгийн хэмжээнд аминчхан ярьж, зохицуулах цаг ирснийг онцолсон хурал өнөөдөр болж байна. Эрчим хүчний салбарт дэлхийн улс орнуудтай өрсөлдөх гэж асар том зах зээл дунд төөрч явснаас хэрэгцээ шаардлагаа хажууги... | эдийн засаг |
Анатолий Максюта. Фото: Кирилл Чуботин / «Коммерсантъ» Украины эдийн засгийн хөгжлийн яам энэ оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний уналтыг нэг хувь гэж үнэлэв. Энэ тухай орлогч сайд Анатолий Максюта мэдээлсэн тухай УНИАН дамжуулжээ. Харин орлогч сайд чухам ямар хугацаанд эдийн засаг буурсныг хэлээгүй байна. Ө... | эдийн засаг |
ҮАБЗ-ийн 2014 оны гуравдугаар сарын 11–ний өдрийн ажлын уулзалтаар улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар холбогдох сайдын мэдээллийг сонсч, “Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтын талаар ҮАБЗ-д албан ёсоор танилцуулах нь зүйтэй гэж үзсэн билээ. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас албан бичгээр “Ч... | эдийн засаг |
ҮХААЯ-наас өнөөдөр мал төллөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ жил улсын хэмжээнд 19.4 сая хээлтэгч мал тоологдож үүнээс олон жилийн дунджаар 80.0 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гараад байгаа юм.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13339.0 мянган эх мал төллөж, 13265.5 м... | эдийн засаг |
“Барилга экспо 2014” олон улсын үзэсгэлэн яармагийг “Ногоон барилга бидний ирээдүй” уриан дор 2 үе шаттай зохион байгуулж байна. Гадаад, дотоодын 200 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэсэн үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Барилгын материал, дэвшилтэт технологийн үзэсгэлэн” дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.