news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанид гуравдугаар сарын 10-ны орой гал гарсан билээ. Галын урьдчилсан хохирлыг мэдээлсэн ч гал гарсан шалтгаан, дүгнэлт гараагүй, БНХАУ-аас мэргэжилтнүүд ирнэ гэхээс өөр тодорхой мэдээллийг албаны...
эдийн засаг
Гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий сайд баялаг бүтээгчид буюу хувийн хэвшлийнхэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Төрийн ордонд болсон тэрхүү уулзалтын үеэр гаалийн байгууллагын үйл ажиллагаа болон гаалийн үнэлгээтэй холбоотой асуудлаар зарим хүмүүс гомдол, хүсэлт гаргасан. Тэдгээр хүмүүс болон  аж ахуй нэгж, байгу...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооноос зарласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагын сонгон шалгаруулалтын хүрээнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр шинэ удирдлагыг сонгожээ. Тодруулбал, тус ТӨХК гуравдугаар сарын 21-нд ТУЗ-ийн хурлаа хийж, Гүйцэтгэх захирлаар Пүрэвсамбуу овогтой Батсайханыг томилсон байна. П.Ба...
эдийн засаг
Эдийн засгийн форумын хүрээнд “Ногоон эдийн засаг” салбар хуралдаан болж өндөрлөлөө.  Төрийн, банкны салбарын, төсөл хөтөлбөрүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл энэхүү салбар хуралдаанд оролцон байгаль, хүнд ээлтэй ногоон эдийн засгийг бий болгох боломжийн талаар ярилцсан юм.   Ногоон техник тоног төхөөрөмжийг ...
эдийн засаг
Улаанбаатарын эсэргэн хавраар тав дахь жилдээ зохиогдож буй эдийн засгийн чуулга уулзалт монголчуудын төдийгүй, гадаадынхны анхаарлыг татаж байна. Монгол Улсын эдийн засагт чухал хамаатай асуудлыг зөвхөн энд  л ярьж, цаашдын зорилго, төлөвлөлт, хөгжлийн гарц зэрэг макро сэдвүүдийг хөнддөг болохоор тэр юм.  Магадгүй энэ...
эдийн засаг
Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр манай улс аялал жуулчлалын салбараа хэрхэн хөгжүүлбэл зохистой талаар судалгаа хийлгэжээ. Нидерландчуудын судалгааны дүнд Монгол Улс унаган байгалийн өнгө төрхөө хадгалж, уугуул нүүдэлчин заншлаа хадгалж гэмээнэ жуулчдыг татах бөгөөд барилга байгууламж, тоосго цементэд анхаарла...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй эдийн засгийн чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдрийн чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээх аж. Улмаар нэгдсэн хуралдаан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт сэдвийн дор үргэлжлэх юм байна. Дараа нь салбар хуралдаанууд болн...
эдийн засаг
БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийг Улаанбаатар хотноо байгуулахаар болсон талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Тодруулбал, төрийн аливаа байгууллагаас ангид, хувийн, биеэ даасан статустай байх уг зөвлөл Монгол, Хятад хоёр орны Засгийн газар х...
эдийн засаг
УИХ-аас өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар шинээр байгуулагдан ажлаа эхлүүлсэн юм. Энэ хугацаанд тус газар нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад, дотоодын...
эдийн засаг
НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” хэмээн тэмдэглэж  байгаа бөгөөд 2014 онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Эрчим хүчний яамнаас Усны үндэсний хороотой хамтран “Ус ба эрчим хүч” уриан дор Дулааны цахилгаан станц,  Усан цахилгаан станц, Дулааны шугам сүлжээний усны хэрэглээ, усы...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 203 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны 03-р сарын 24-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 937.9 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд М...
эдийн засаг
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Федорович Мезенцев Монгол Улсад айлчилж буй. Айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр Стратегийн судлалын хүрээлэнгээр зочилсон бөгөөд уулзалтын дараа хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Дмитрий Федорович Мезенцев “Монгол Улс Шанхайн хамты...
эдийн засаг
Эдийн засгийн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны гол оролцогчид бол эрх баригч болоод сөрөг хүчний парламентийн бүлгийн удирдагчид байлаа. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хуралдааныг чиглүүлэгч эдийн засагч Д.Жаргалсайхан асуулт тавьж, хариулт авсан юм. Д.Жаргалсайхан...
эдийн засаг
Манай сайтын уншигч, "Геополитикийн хүрээлэн" ТББ-ын захирал Д.Мягмар дараах нийтлэлийг ирүүлжээ. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгойн орд газраас олзворлох нүүрсийг гадаадын зах зээлд гаргахын тулд төмөр замыг хаагуур, яаж, ямар царигтайгаар тавих талаар зарчмын зөрөөтэй санаа, бодлуудыг дэвэргэ...
эдийн засаг
Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ Хууль зүйн яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Бичил, жижиг дунд бизнесүүдэд зээл авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд  барьцаат хэлцлийн  шинэчлэл хийхийг дэмжихээр талууд тохиролцжээ. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгох боломж...
эдийн засаг
Төвлөрсөн төлөвлөгөөт системийг халж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээ зарлахаас өмнөх бүтэн зуунд Азийн зүрхэнд орших аугаа түүхт Монголын нэр зөвхөн өмнөд, хойд хөршийнхээ аль нэгнийх нь нэрний дагуул байдлаар ашиглагддаг байв. Одоо ч гадна дотны зарим нөхөд Хятадын Монгол уу? Оросын Монгол уу? гэж лавладаг. Гэхдээ...
эдийн засаг
“Дулааны IV цахилгаан станц” хувьцаат компанийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер М.Амарбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх сараас эхлээд дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ гэж байсан. Харин энэ мэдээллийг сал­барын сайд үгүйсгэж байна? -2009 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоол сүүлийн жи...
эдийн засаг
Хоёр өдрийн турш 800 төлөөлөгч зөвхөн энэхүү сэдвийн хүрээнд  макро болон микро асуудлуудыг хэлэлцэж эцэст  нь  тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа эдийн засгийн форумын үр дүн нь Монголын хөгжлийн зүг чиг байх ёстой гэдэг дээр санал нэгджээ.  Энэ удаад өнгөрсөн жилүүдийнх шиг зөвхөн яриад орхих биш ярьснаа ажи...
эдийн засаг
Энэ асуултад хариулт олохын тулд  төр, хувийн хэвшлийнхэн, эдийн засагч, судлаачид хамтран Төрийн ордонд хоёр өдрийн турш  хэлэлцэж байна.  Өнөөдрийн хамгийн чухал сэдэв нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай асуудал байлаа. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг эс тооцвол Монголд хөгжлийн бодлого байдаггүй. Тий...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 6/  4255 тоот арилжаагаар хоёр компанийн дөрвөн сая 775 мянган төгрөгний 5,760 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22286.67 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас +172.17 нэгжээр нэмэгджээ. Өнөөдөр дөрвөн хэлц...
эдийн засаг
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөсөн. 14 хоногийн хугацаанд нийт 9081 хүн бүртгүүлж, байр авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Бүртгүүлэгсдийн 3987 нь төрийн...
эдийн засаг
Нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг  500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо бий. Энэхүү холбоод нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд  заасны дагуу орон сууц...
эдийн засаг
Улсын хэмжээнд одоогийн байдлаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 39, АИ-92 42, дизелийн түлш 43, ТС-1 буюу онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Одоогийн байдлаар шатахуун түгээх станцууд А-80  шатахуун 1550 төгрөг,...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр болж, уул уурхайн салбарын талаарх багц мэдээллийг өглөө. Өнөөдрийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг,  УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Энэ...
эдийн засаг
Татварын буцаан олголт авах иргэдийн материалыг өнгөрөгч сард авч дууссан бөгөөд энэ сард буцаан олголтын мөнгийг дансаар нь шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээлж байсан. Буцаан олголтын мөнгийг хэзээ шилжүүлэх талаар Нийслэлийн төрийн сангаас лавлахад “Татварын ерөнхий газраас иргэдийн материалыг ээлж дара...
эдийн засаг
Уналтад орсон уул уурхайн салбарыг дэмжихийн тулд зарим нэг арга хэмжээ авахаар болсон талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолсон юм. Чуулга уулзалтын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа. -Эдийн засгийн чуулга уулзалтаар уул уурхайн салбарт нүүрлээд байгаа асуудлуудыг багагүй хө...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас салбарын гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнгөрсөн сарын байдлаарх гүйцэтгэлийг гаргажээ. Үүнээс зэсийн үйлдвэрлэл 146.6 мянган тонн буюу 71.2 хувийн, молибдений үйлдвэрлэл 523.9 тонн буюу 108.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрсний тухайд, энэ он гарсанаас хойш нийт 2.8 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая...
эдийн засаг
УИХ-ын намрын чуулганаар баталсан Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ, Монгол Улсын хилийн боомтын хүнд суртлыг арилгах замаар уул уурхайн салбарын тээвэрлэлтийг хөнгөвчлөх талаар Уул уурхайн яамнаас онцоллоо. Тодруулбал, уг хууль хэрэгжиж эхэлснээр шинээр найман авто зам ...
эдийн засаг
Сар бүрийн эхний арав хоногт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн статистик мэдээллийг хүргэдэг. Хэдийгээр энэ нь сэтгүүлчдийн хувьд уламжлал болсон, магадгүй зарим хүмүүсийн хувьд тийм ч анхаарал хандуулдаггүй мэдээлэл мэт боловч хэтэвчинд хэдэн төгрөг байгаа нь түүгээр юу худалдан авч бол...
эдийн засаг
Эрчим хүчний сүлжээн дэх алдагдлыг бууруулах, дамжуулах ажиллагааны үр ашгийг өсгөх, эрчим хүчний тоноглолуудын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Сименсийн автоматжуулалтын салбар хооронд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр Эрчим хүчний яам...
эдийн засаг
Английн “Бийкон” компаниас жил бүр зохион байгуулдаг “Уул уурхай ба мөнгө” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-ний өдөр Хонконгт эхлэв. Чуулга уулзалтад дэлхийн болон бүс нутгийн хэмжээний уул уурхайн компаниуд, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа уул уурхайн зах зээлийн шинэ тоглогчид, бизнес санхүүгийн өргөн төлөө...
эдийн засаг
Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх эрх бүхий “Монголын төмөр зам” компани дарга тогтоодоггүй газар болжээ. Гүйцэтгэх захирлын албаа 2013 оны нэгдүгээр сард дуулиан, шуугиантайгаар өгсөн  М.Энхсайханы орыг залгамжилсан  П.Бат-Эрдэнэ даргыг өнгөрсөн долоо хоногт сольж, П.Ба...
эдийн засаг
Он гарсаар ам.долларын ханш байнгын савалгаатай байна. Өнөөдрийн байдлаар гэхэд арилжааны банкууд болон "Найман шарга" зах дээр ам.долларын ханш 1791 төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны нэрлэсэн үнээр ам.доллар 1780 төгрөг байна. Валютын ханш өсөхгүй байгаа шалтгаан нь гадаад зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унас...
эдийн засаг
-Монгол, Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо- Монгол, Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан уг чуулга уулзалтад нийт 120 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд Монголын хөрөнгө ...
эдийн засаг
Монголын даатгалын салбарт наян жилийн түүхтэй “Монгол даатгал” компанийг монголчууд андахгүй. Нийт даатгалын системийн 20 хувийг дангаараа эзэлдэг тус компани нь Оросын тэрбумтан С.Громовын зуун хувийн мэдлийнх. Харин өнгөрсөн өвлөөс эхлэн ноён С.Громов даатгалынхаа компанийг зарахаар эзэн хайж эхэлсэн гэдгийг эх сурв...
эдийн засаг
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд санаачлан “Чулуутын задгай” ТББ-ыг байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахаар санаа шулууджээ. Тус хороонд 1250 өрх амьдран суудаг ба иргэдийн 92 хувь нь орон сууцжуулах ажлыг дэмжсэн байна. Энэ санаачилгыг нь Гэр хорооллын хөгжлийн төв хэлэлцэн зөвшөөрч, НИТХ-д өргөн мэд...
эдийн засаг
Чингэлтэй дүүргийн төсөвтэй харьцагч Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал дараахь хуваариудын дагуу явагдана. Арбаянхангай ХК 2014 оны 04-р сарын 24-ны өдрийн 15 цагт УБ, ЧД, Жуулчны гудамж-44, Арт хаус 3 давхарт болно Би Ди Сек ХК 2014 оны 04-р сарын 18-ны өдрийн 10 цагт СБД 8-р хороо, залуучуудын өргөн чөл...
эдийн засаг
Хөрөнгийн зах дээр өнөөдөр арилжигдсан үнэт цааснууд дотроос “АПУ” компанийн үнэт цаас хамгийн их бууралттай нь байжээ. Тус компанийн үнэт цаасны өмнөх өдрийн хаалтын ханш 4,140 төгрөг байсан юм. Харин өнөөдөр нэг бүр нь 4105 төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ нь 0.85 хувиар буурсан гэсэн үг. Брокер диллерийн компаниу...
эдийн засаг
Монгол-Хятадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Гадаад харилцааны яаман дээр боллоо. Энэхүү чуулга уулзалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, Монголын хөрөнгө оруулалтын орчин гадаад улстай хамтарч ажиллахад улам бүр таатай, ойлгомжтой болсоныг онцолсон юм. “Нүүрсээ чанаржуул” БНХАУ 2012 онд эдийн зас...
эдийн засаг
Энэ өдөр хамгийн их өсөлттэй үнэт цаас “Монгол алт” компанийн хувьцаа байжээ. Тус үнэт цаасны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 450 төгрөг буюу 14.99 хувиар өссөн байна. Ингэснээр тус хувьцааны өнөөдрийн хаалтын ханш 3452 төгрөг болов. Өнөөдөр энэхүү үнэт цаасыг тус бүрийг нь 3452 төгрөгөөр 839 ширхэгийг худалдан авах ...
эдийн засаг
Монголд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах асуудлыг ярьж эхэллээ. Тодруулбал, БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Сангийн яаманд ажлын айлчлал хийсэн бөгөөд Сангийн сайд Ч.Улаан, дэд сайд С.Пүрэв нар БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар БНХАУ-ын дарга...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 11 компанийн нийт 32,174 ширхэг үнэт цаас арилжигджээ. 52 хэлцэл хийгдэж гүйлгээний үнийн дүн 20,167,134 төгрөг болжээ. Энэ өдөр А самбарт 10 компанийн нийт 32,113 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,956,562 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол Б самбарт 1 компанийн нийт 61 ...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээд нэг жил орчим болсон бөгөөд ноос, ноолуурын үнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дундаас бодитоор тогтоож байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцолж байна. Өчигдрийн байдлаар биржээр ямааны ангилаагүй, түүхий ноолуур, хонины цагаан ноос, ямааны завод ноос арилжжээ. Ямааны ноо...
эдийн засаг
“Оюутолгой”-н  далд уурхайн санхүүжилтийн асуудлыг нааштайгаар шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан.  Тиймээс гуравдугаар сард багтаан шийдэж магадгүй гэж байсан тус уурхайн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудал  бага зэрэг хугацаагаар хойшилж магадгүй гэсэн мэдээлэл байна. “Рио Тинто”-гийн хувьд санхүүгийн асуудалтай ...
эдийн засаг
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 146.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар буюу 396.1 сая ам.доллараар буурсан. Үүнд, нэгдүгээрт барааны гадаад худалдааны дансны алдагдал 233.5 сая ам.доллараар буурч ердөө 31 сая ам.долларын ашигтай гарсан. Хоёрдугаарт үйлчилгээний худалдааны алдагдал 51 хувиа...
эдийн засаг
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлэхээр болжээ. Уг ордын лиценз нь  Орос-Монголын хамтарсан компани болох “Монголросцветмет нэгдэл”-ийн мэдэлд байдаг учраас  энэ асуудлыг оросуудтай хамтран явуулахаар болсон байна.  Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн ...
эдийн засаг
-Хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцдог болох тухай хуулийн төслийг боловсруулж байна- Хаврын чуулган нээлтээ хийхэд хэлэлцүүлэх хуулийн төслүүд ар араасаа хүлээж байгаа. Үүн дунд эдийн засгийн үр ашиг сайтай нэлээд чухал хуулийн төсөл байна. Энэ бол Хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны тухай хууль бөгөөд ...
эдийн засаг
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн нийгмийн асуудал хариуцсан захирлаа хайж байна Монгол улсын “саалийн үнээ”, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг тойрсон мэдээллийн “бор шувуу” нисэн бууж байна. Хүний нөөцийн даргаа халсан сольсон, төсвийн мөнгө буруу зарцуулсан гээд л хөвөрлөө. Тэгвэл үйлдвэрийн нийгмийн асуудал хариуцсан орлогч...
эдийн засаг
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчин бүрдэж, тогтвортой байдлын баталгааг нийт хөрөнгө оруулагчдад олгох нөхцөл бүрдээд байгаа билээ. Хөрөнгө оруулалтын газар нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн шинэ удирдлагыг одоо хүртэл сонгоогүй байна. Өнгөрөгч нэгдүгээр сард МХБ-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд үүнээс хойш Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормаа Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Төрийн өмчийн хорооноо...
эдийн засаг
Эдийн засгийн форумыг зурагтаар харж байхад бизнесийнхэн сэтгэл дундуурхан байгаа нь илэрхий. Өмнө нь заал дүүрэн хөлхөлдөж байдаг бизнесийнхний идэвх муурч, Төрийн ордон хоосон шахуу байсан нь хувийн хэвшлийнхэн форумд очиж үгээ хэлснээс хаданд очиж хашгирахыг илүүд үзэв үү гэлтэй.  Санхүүгийн хямралд орсны дээр төрий...
эдийн засаг
“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ы хүрээнд Ийгл.мн мэдээллийн сайт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрыг танилцуулж байна. 1941 онд “Союз нефть экспорт” нэгдлийн төлөөлөгчийн газраас зарим барилга байгууламж, техник тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн худалдаж авсан тэр үеэс түүх...
эдийн засаг
Монголын эдийн засаг “халуун”-тай байгааг Азийн хөгжлийн банкныхан хэлж байна.  Эдийн засгийн гол үзүүлэлтүүд сул, гадаад зах зээлээс хараат улсынхаа хувьд Монголын төр засаг зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол өвчин улам хүндрэх магадлал өндөр байгааг сануулав.  “Азийн хөгжлийн төлөв-2014” тайланг Эдийн засгийн хөгжлийн са...
эдийн засаг
Өнөөдөр хөрөнгө оруулагчид нийт зургаан сая 824 мянга 489 төгрөгийн хувьцаа худалдан авсан нь урьд өмнөх өдрүүдийнхтэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлт байв. Ердөө 16 ХК-ийн 16519 ширхэг хувьцаа арилжигджээ. Тоо ширхэгээр болон үнийн дүнгээр “Ремикон” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжигдсан байна. Харин “Блюскай...
эдийн засаг
Хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбогдуулан салбарын яамнаас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор тусгасан дээрх хөтөл...
эдийн засаг
-Эрчим хүчний бүтээн байгуулалтыг хийх компаниудтай гэрээ байгууллаа- Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд энэ жил эрчим хүчний салбарт шинээр хийх ажлын гүйцэтгэгч компаниудтай өнөөдөр гэрээ байгууллаа. Тодруулбал, энэ жил нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг сайжруу...
эдийн засаг
Засгийн газар импортыг орлох бүтээгдэхүүн, экспортыг дэмжих төслийг их наядаар санхүүжүүлж байгаа. Тиймээс  бондын хөрөнгө болон Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас бүрдүүлсэн  хөрөнгөнөөс өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад тодорхой хэмжээгээр санхүүгээр дэмжих болсон. Үүний дагуу Улаанбаатар хот, бусад аймаг, хот...
эдийн засаг
Төр бизнест хутгалдаж болохгүй. Төр муу менежер. Төр оролцсон бүхэн дампуурч байна гээд төрийн оролцооны талаарх шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Тиймээс энэ талаар Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатартай ярилцлаа. -Саяхан болсон Мон­голын эдийн засгийн чуул­­ганы үеэр УИХ-ын дар­га З.Энхболд Т...
эдийн засаг
Татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголт авах иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ энэ нь нэгдүгээр сарын 25-наас өмнө материалаа зөрчилгүй бүрдүүлж өгсөн иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлж байгаа юм. Харин нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ны хугацаа...
эдийн засаг
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №055
эдийн засаг
Хэдэн цурав хүүхдийнхээ “Хүүхдийн мөнгө”-өөр амь зогоодог ядруухан бүсгүйг хорооны Засаг дарга нь хөөцөлдсөөр байгаад нэгэн хувийн компанид үйлчлэгчээр оруулж өгчээ. Нөгөөх нь  долоо хоног ажилласан болоод алга болчихож гэнэ. “Хүүе, юу болов” гэсээр эрэл сурал болж гэрт нь очтол “Дээд сургууль төгссөн надад тохирохгүй ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 9/ 4256 тоот арилжаагаар “Монгол эм импекс” ХК-ийн 552.1 сая төгрөгний 2.000.524 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22286.67 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаатай харьцуулахад, нэмэгдсэн, буурсан үзүүлэлтгүй ...
эдийн засаг
Vodafone  компани 1,4 мянган хүний ажлын байрыг бий болгон Англид 150 шинэ дэлгүүрийг нээнэ. Компанийн зүгээс Их Британийн шуурхай холбоонд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум фунт болох бөгөөд компанийн хувьд хамгийн өндөр төвшний хөрөнгө оруулалт болж байна. Мөнгийг шуурхай холбооны сүлжээ, 2G, 3G,  4G станд...
эдийн засаг
Крымын хойгийн нефтийн нөөц нь ойролцоогоор 47 сая тонн, хий нь 165,3 тэрбум шоо метр хэмээн Оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдээлсэн байна. “Нийтдээ бүсэд нүүрсус төрөгчийн 44 орд түүнээс долоон  хийн орд, нефтийн 10 орд газар байгаа” гэж Оросын Байгалийн нөөцийн сайд тайлбарлав. Донской тэмдэглэ...
эдийн засаг
1. Нүүрсний үнийн талаар 2012 оны сүүлч 2013 онд зах зээл дээр нүүрсний үнэ 30-40 хувийн уналттай байна. Нүүрсний борлуулалтад уурхайн аман дээрх үнэ, хилийн үнэ гэж байдгийг ялгах хэрэгтэй байгаа юм. Уурхайн аман дээрх үнэ гэдэг нь тээврийн зардал ороогүй үнийг хэлдэг. Харин хилийн боомт дээрх үнэд тээврийн зардлыг ши...
эдийн засаг
Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ. Энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2014” экспо уул уурхайн ажил ид өрнөхийг угтан үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Ирэх долоо хоногт буюу 2014 оны 4 сарын 10-12-ны өдрүүдэд болох үзэсгэлэнд Монголын у...
эдийн засаг
Монгол Улсад 2012 оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспортоос орж ирсэн орлого 210 орчим сая ам.доллараар хэмжигдэж байсан байна. Харин 2014 он гарсаар эхний хоёр сард нүүрсний экспортын орлого дөнгөж 45 сая ам.долларт хүрээд байгаа аж. Нүүрсний экспортын нөхцөл байдал ийн хүнд байгаа ч энэхүү тасалдлыг зэсийн эк...
эдийн засаг
-МҮЭХ өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг давах тухай шаардах хуудсыг УИХ-д өргөн барина- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр/2014.04.04/ эдийн засгийн нөхцөл байдал, цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. МҮЭХ УИХ-ын дарга З.Энхболдод өнөөгийн эдийн ...
эдийн засаг
Хятад улсын дундаж давхаргын иргэдийн тоо санаанд оромгүй өсчээ. Ганцхан жишээ дурдахад тус улсын дундаж давхаргын иргэд Англи улсын нийт хүн амаас дөрөв дахин их болсон талаар Хятадын "www.cri.cn" цахим хуудаст мэдээлсэн байна. Мөн тус мэдээлэлд дурдсанаар “Хятадын дотор газар, Шянгань мөн Тайваний нэг тэрбумаас дээш ...
эдийн засаг
Төсвийн хамаг ачааг нуруун дээрээ үүрч, экспортын гуравны нэгийг дангаараа хангаж ирсэн нүүрсний салбарын хямрал улсын орлогыг өм, цөм дутаахад хүргэв. Эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспортоос дөнгөж 45 сая ам.доллар олжээ. Хоёр жилийн өмнө буюу 2012 оны эхний хоёр сард нүүрсний экспортоос 210 орчим сая ам.доллар ...
эдийн засаг
Сайн явах санааных гэдэг. Хөдөө орон нутагт амьдрал муу байна, ажилгүйдэл их байна гэж олонтаа ярих. Гэсэн хэдий ч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг сэргэлэн цовоо, өөдрөг сэтгэлээр амьдралд хандаж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй төсөөлөн хөдөлмөрлөж буй энгийн иргэд ч бас олон болжээ. Тэдний нэг болох Булган аймгийн Б...
эдийн засаг
“Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор  Гашуун сухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон н...
эдийн засаг
Хаврын чуулганаар батлах  болов уу гэсэн таамаглалтай байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлт уул уурхайн салбарын сүүлчийн найдвар болоод байна. Сүүлийн дөрвөн жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон нь Монголын хөрөнгө оруулалт 55 хувиар унахад чамгүй нөлөөлсөн гэдэг. Тиймээс ганцхан у...
эдийн засаг
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Берт Хофман Зүүн Азийн бүсийн эдийн засгийн ээлжит тоймын сүүлийн үеийн тоон баримт болон шинжилгээн дээр үндэслэн Сингапур улсад сэтгүүлчдэд хандан маргааш товч мэдээлэл өгөх юм байна. Энэ үеэр манай сэтгүүлчид Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас ...
эдийн засаг
Манай улсын татварын талаархи холбогдох хуулиудад илүү татвар, хураамж төлсөн иргэдэд буцаан олголт хийх тухай заасан байдаг ч мэдээ, мэдээлэл дутмагаас шалтгаалан саяхныг хүртэл татвар төлөгчид хамрагдаж чаддаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэд баримт материалаа бүрдүүлж, татварын эргэн төлөлтөд хамрагдах нь эрс...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /гуравдугаар сарын 28/ 21 компанийн нийт 35,5 гаруй сая төгрөгийн 13607 ширхэг хувьцаа арилжсан байна. ТОП-20 индекс өмнөх өдрийн арилжаанаас  0.43 хувиар буурсан бөгөөд зах зээлийн үнэлгээ 1,6 гаруй их наяд төгрөг байжээ. Өнөөдрийн байдлаар “Ремикон” ХК 1,339,500 төгрөгийн 9,000 ширхэг,...
эдийн засаг
Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын төлөөлөл хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хуралд Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Таван богд” гр...
эдийн засаг
Уул уурхайн салбар энэ оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Үүний 43 хувийг нүүрс, 27 хувийг зэсийн баяжмал, 13 хувийг алт тус тус бүрдүүлэх юм. Энэ нь улсын нэгдсэн төсвийн орлогын 12 хувийг эзэлж байгаа. Төсөвт суулгасан уул уурхайн орлогын гуравны нэгийг төвлөрүүлэх нүүрсний экспорт ...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн чуулган-2014”-ийн хүрээнд зохион байгуулагчид “Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлсэн. Улмаар бүтээмжийг дээшлүүлэх, бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр хувийн хэвшлийнхэн болон эдийн засагчид өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Тэгвэл уг чуулганд оролцсон хувийн хэвшлийн эди...
эдийн засаг
Монголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ. Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Survey India”-аас өнгөрөгч нэгдүгээр сард зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шат...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржид одоогоор 249 компани бүртгэлтэй байдаг бөгөөд зарим компаниуд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнээс өнгөрсөн сарын байдлаар 17,7 хувь нь буюу 44 хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Ингэхдээ төлөөлөн удирдах...
эдийн засаг
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа. -Арилжааны банкууд бизнесийн зээл олгодог. 888 төслийг мөн арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох гэж байна. Энэ нь арилжааны банкны зээлээс ялгаатай болон давуу тал нь юу байх вэ? -Засгийн газраас санаа...
эдийн засаг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, Улаанбаатар Төмөр зам (УБТЗ)-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нар “Төмөр замын тээвэрт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хамтран а...
эдийн засаг
УИХ-ын хяналтаас гадуурх 1.5 тэрбум долларын “далд төсөв”-ийг хэнд, яаж хэрхэн хуваарилснаа Н.Батбаяр сайд тайлагнах дургүй байна. Ямар нэгэн шалтгаанаар олон нийтээс нууж, хаах шаардлага байсан юм байлгүй.  Уг нь бондын мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тухай бүртээ УИХ-д заа...
эдийн засаг
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ЕСББ-наас техникийн туслалцаа авахаар тохиролцлоо Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Европын сэргээн босголт банк /ЕСББ/-ны Эрчим хүчний хэлтсийн дарга хатагтай Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Нандита Паршад байгаль орчинд э...
эдийн засаг
Монголд сар бүр, жил бүр ямар нэг аян зарлаж байдаг. Аян зарлалаа гэдэг мэдээг сүр дуулиантайхан түгээдэг ч аяны үр дүн гарсан эсэх талаар таг дуугүй өнгөрдөг. Сүүлийн жилүүдэд улс орон даяар, тэр дундаа нийслэл хотод өрнөж байгаа барилгын бүтээн байгуулалтыг стандартын дагуу хийгээгүйгээс нэг бус иргэн амь насаараа хо...
эдийн засаг
Н.Тэгшбаяр: Физикч эрдэмтэд уран олборлохыг дэмждэг, учраа мэдэхгүй хүмүүс л эсэргүүцдэг “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа. -Цөмийн энергийн газар хэр бүтээлч хамт олон бэ? -Цөмийн энергийн салбар аль ч улсад стратегийн ач холбогдолтой байд...
эдийн засаг
Японы нефть олборлогч “Japex” компани энэ сараас эхлэн Японд занарын нефть олборлож эхэлсэн талаар тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. “Japex” компани нь 2012 оны аравдугаар сараас хойш Японы Аюкава гэх ордоос туршилтын журмаар нефть олборлож эхэлсэн ба энэ дөрөвдүгээр сараас арилжааны нефть олборлолтод шилжжээ...
эдийн засаг
АИ-92-оос октаны тоогоор нэг нэгжээр илүү шатахуун Монголд ирлээ. “Монгол-93” гэж нэрлэсэн шинэ төрлийн шатахууныг өнөөдрөөс албан ёсоор шатахуун түгээх станцуудаар түгээж эхэлж буй бөгөөд нээлтийн арга хэмжээ Зүүн дөрвөн замд байрлах “Петровис” ШТС-ын талбайд болсон юм. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд...
эдийн засаг
Монголд гадаадын банкыг оруулж ирэх нь ашигтай гэдэг хувилбарыг дэлхийн банк санал болгодог. Гэхдээ Дэлхийн банкны зөвлөсөн болгон зөв байдаггүйг өнгөрсөн олон жилийн туршлага харуулсан. Зарим нэг эдийн засагчид ч үүнийг уухайлан дэмжиж, гадаадын банк л ороод ирвэл Монгол Улс цэцэглэн хөгжих юм шиг уран донгодох болж. ...
эдийн засаг
УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Засгийн газрыг огцруулах төслийг сөрөг хүчний зүгээс өргөн барих тухай бор шувуу нисч эхэллээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орон бүхэлдээ санхүүгийн том асуудалд  орчихоод байгаа өнөөгийн нөхцөлд төр засгаараа оролдоно гэдэг сайхан санаа биш байх.  Энэ санааг цөөнх анх удаа...
эдийн засаг
Ер нь Ерөнхий сайд магтуулдаггүй юм. Дандаа шүүмжлүүлж, муу муухайгаараа дуудуулдаг үйлийн үртэй албан тушаал. Ардчилсан хувьсгалаас өмнө намын дарга Ерөнхий сайдаа муулах нь битгий хэл сумын даргынхаа өөдөөс ганхийх хүн олддоггүй бүгд дуулгавартай байв шүү дээ. Тийм байсан иргэд чинь одоо хэн нь Ерөнхий сайдыг муулж б...
эдийн засаг
Орос, Хятадын нүүрсний салбар дахь түншлэл улам гүнзгийрч байна. Монголчуудыг царигийн хэрүүл хийж, хугацаа алдах тусам Орос улс  Азийн зах зээлд өрсөлдөх чадвараа бататгаж эхэллээ. Хилийн зурвасаас хэдхэн километрийн наана орших Тавантолгойн хамгийн чанарлаг нүүрсийг хятадууд тоож авахаа ч больсон.  Өгвөл өг, боливол ...
эдийн засаг
Ханшийн өөрчлөлтөөс хамаарч эдийн засагт ихээхэн хүндрэл үүсч буйг нийгэм даяараа шүүмжилж байна. Яагаад ийм хувь тавиланд монголчууд уначихсан юм бэ гэхчлэн гомдоллох. Үүний хариуг мэргэжилтнүүд энгийн домог мэт баримтаар тайлбарладаг аж. Бурхан ч юм уу, бирд ч юм уу хүсэл биелүүлдэг нэгэнтэй монгол эдийн засагч уулзж...
эдийн засаг
Хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэх гэж байна. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор”  төслийн концессийн гэрээг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Морьт импекс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ганбат нар үзэглэлээ. Төслийн хүрээнд концесс эзэмшигч “Мо...
эдийн засаг
Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг энэ оны хоёрдугаар сарын 15-ыг хүртэл дүүрэг, орон нутгийн татварын хэлтсүүд хүлээн авсан. Эхний ээлжийн буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-25-ныг өдрүүдэд материалаа бүрдүүлэн өгсөн хүмүүсийн бичиг баримтыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжи...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнууд компанийнхаа оффисын гадна жагсаал хийж байгаа тухай зарим сайтуудаар өнөөдөр цацагдсан. Мэдээлэлд “Тус компанийн ажилтнууд зургаан сарын турш цалингаа авч чадаагүй учир өрийн сүлжээ үүсчээ. Тиймээс “Цалингаа авмаар байна” гэсэн шаардлага удирдлагууддаа тавиад байгаа аж. Тэд “Эрдэ...
эдийн засаг
Хятадын “Bank of China” салбараа Монголд нээх болсон тухай мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл УИХ энэ асуудлын хүрээнд Засгийн газарт чиглэл өгчээ. Түүгээр бол дээрх банк байгуулах асуудлыг Засгийн газрыг эргэн харж, татаж авах ёстой гэх үүрэг өгөгдсөн бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас энэ туха...
эдийн засаг
Товчхондоо бол “жолооны хүрд” монголчуудын гарт байна. Хүрдийг зөв эргүүлж чадвал мэдээж амжилтад хүрэх учиртай. Аан харин байдал дээрдэхгүй бол эдийн засгийн өсөлт 1 оронтой тоо руу гулсахад бэлэн байна.   Өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн банк манай улсын 2014 оны эдийн засгийн өсөлтийг 10.3 хувьд хүрнэ хэмээн таамагл...
эдийн засаг
Монголбанкны Валют эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан: Эм хэдий гашуун ч өвчинд тустай... Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн оны сүүлийн хагаст огцом суларч 1750 – 1780 түвшинд хэлбэлзэх болсон. Монголбанкнаас энэхүү ханшийн сулралтын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монголбанкнаас хэрэгжүүлж ба...
эдийн засаг