news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхлэх нь. Энэ сарын 2-ны өдөр авто замын трасс батлагдсан юм. Уг трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатарын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр Зам тээв...
эдийн засаг
Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгтэй тэнцсэн долларын ханш аажим, аажимаар буурч байна. Өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1964 төгрөгөөр авч, 1966 төгрөгөөр зарч байна. Харин арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1970-1975 төгрөгийн хооронд байна. Эдийн засагт эерэг хүл...
эдийн засаг
Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн нэг гол асуудал бол Монгол Улсын Засгийн газрын Чингис, Самурай бонд болон Монгол Улсын Хөгжлийн банкыг тойрсон бондын зарцуулалт, мэдээллийн ил тод бус байдал зэрэг нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хардлага, таамаг байсан биз ээ. Харин 2015 оны нэгдүгээр са...
эдийн засаг
МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагууд болон бизнесийн төлөөллүүд хамтарч, том төслүүдийг хөдөлгөх талаар УИХ-ын гишүүд, төрийн түшээдэд хандан “Ногоон гэрлээ асаая”  уриалга хүргүүлж, хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ  үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж , цөөн асуултанд хариулт авлаа. -УИХ-ын гишүүдэ...
эдийн засаг
-Тавантолгойн ордын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр асар их- Монголчуудыг тэжээх хоёр толгойн нэг бол яах ар­гагүй Та­вантолгойн нүүрсний орд. 2010 онд Цанхийн зүүн уурхай, 2013 онд Баруун цанхийн уурхайг нээснээр энэ ордыг ашиг­лах ажил эхэлсэн түүхтэй. 2014 оны арванхоёрдугаар са­рын 31-ний өдрийн байдлаа...
эдийн засаг
"Монголын Хөрөнгийн зах зээлийн судалгаа хөгжлийн нийгэмлэг" нь хөрөнгийн зах зээлийн анхан, дунд шатны сургалт, семнар, илтгэл зохион байгуулдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус байгууллагаас тун удахгүй "Хөрөнгийн зах зээлд хэрхэн хөл тавих вэ" сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Уг сургалтанд суус...
эдийн засаг
-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс энэ сарын 25-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, чөлөөт бүс байгуулах хүрээнд баригдсан дэд бүтцийн ажилтай биечлэн танилцлаа- Арав гаруй жилийн турш хоосон хашаанаас өөр өмчлөх өмчгүй байсан Замын-Үүдийн чөлөөт бүс амилах цаг ойртжээ. Авто зам ашиг­л...
эдийн засаг
Монгол Улсад  2016 онд АСЕМ-ийн уулзалт  болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Монголын  зочид буудлын холбоо, Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. АСЕМ-ийн зочид  төлөөлөгчдийг хүлээн авахад  нийт  43 зочид буудал ажиллах юм байна. Эдгээр буудалд 3586 өрөө, 5379 ор байхаас Ерөнхийлөгчийн 37 өрөө улс орны ...
эдийн засаг
Монголд сүүлийн жилүүдэд төрийн өмчийн компаниудыг олноор байгуулах хандлагатай болсон бөгөөд энэ хандлагын нийгэмд үзүүлэх нөлөөг сайтар судалж үзүүштэй. Энэ үүднээс олон улсын хэмжээнд ямар чиг хандлагатай байгааг судалж, зарим сонирхолтой мэдээлэл олсноо үүгээр хуваалцаж байна. Сүүлийн жилүүдэд олон улсад төрийн өмч...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллаж байсан гэж Ж.Батзандан гишүүн онцлоод байгаа. Тэрбээр өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д ажиллаж байх таван тэрбумын дугуй шахсан гэх хэрэгт нэр нь хүртэл холбогдоод авсан тал бий. Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөж байсан удаатай. “Эрдэнэ...
эдийн засаг
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Замын Үүд чөлөөт бүс хөрөнгө оруулагчдын 2015 чуулган” болж, гадаад, дотоодын 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон тухай мэдээллийг өмнө хүргэсэн. Энэ үеэр Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Ганаас дараах тодруулгыг хийлээ. -Чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээ...
эдийн засаг
Д.Чулуунбат: Энэ оны эхний улиралд 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан   “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 28.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үндэсний аудитын газраас шалгалт хийн ийм дүгнэлт гаргасан нь олон хүний анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудлаар тус компанийн Нягтлан бодох бүртгэлий...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг хийлээ.  Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. Жишээлбэл Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтаа.  2015 оны эхний 3-н сарын байдлаар манай ...
эдийн засаг
Дөрөвдүгээр сарын байдлаар ам.долларын ханш бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан. Гуравдугаар сард долларын ханш 2000 төгрөгт хүрсэн бол өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарагдаж байгаа долларын ханш 1970, “Найман шарга” зах дээр 1965 төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ үүнийг эдийн засагчид түр зуурын үзэгдэл. Нөгөө...
эдийн засаг
Монголын үнэт цаасны арилжааны зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр брокер дилерийн компанийн төлөөллүүд Хөрөн...
эдийн засаг
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр тус компанийн байранд боллоо. Тус хурал нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс “Хувьцаа эзэмшигчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” тогтоолын дагуу явагдлаа. Ээлжит хуралд “Эрдэнэс-Тавантолг...
эдийн засаг
2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 11  хувьцаат компанийн нийт 2,052 ширхэг хувьцаа арилжигдсан байна.       Энэ өдөр MSE ALL индекс 950.64 нэгж болж 0.69%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,286,623,162,993.00 төгрөг боллоо.         Арилжаа, хяналтын алба ...
эдийн засаг
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
-Гадаад худалдааны тэнцэл нь нэмэх, гадаад хөрөнгө оруулалт нь хасахтай гарлаа- Эдийн засагт сайн, муу хоёр мэдээ  байна. Сайн мэдээ нь  Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан явдал. Тодруулбал, 2015 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 385.1 сая ам.дол...
эдийн засаг
20-иод хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэс тавантолгой” компанийн захирлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгийг томилж байсан ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг өчигдөр хүсэлтээ гаргаж, Засгийн газарт өгсөн тухай яригдаж б...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны асуудлаар Чингисийн талбайд иргэдийн саналыг авч байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тусгай бүлэг оруулах саналыг гаргасан. Энэ хүрээнд иргэдийн саналыг авч байгаа юм. Саналын хуудаст дөрвөн асуулга бий. Нэгдүгээрт, ...
эдийн засаг
Монголхүү бухимдалтай байна. 8 хувийн зээлээр авсан орон сууцны төлбөр нэхэгдээд, эхнэр нь уртаар санаа алдаад... түүнд хэцүүхэн байна. Тэр жил гаруй ажилгүй суужээ. Гадаадын хөрөнгө оруулалт дайжиж, уул уурхайн төслүүд хумигдснаас ажилгүй болсон 10 мянга орчим хүний нэг нь Монголхүү. Уурхайд ажиллаж байхдаа цааш хийсэ...
эдийн засаг
-“Тавантолгой” ХК   ТОП-100 аж ахуйн нэгжээр 11 дэх жилдээ шалгарч байна- Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим  хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалтын орлого, шинээр ажлын байр бий болгосон, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлага зэрэг  голлох үзүүлэлт...
эдийн засаг
Аж үйлдвэрийн яам нь Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Бодлогын баримт бичгийн хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал  гарч байгаа бөгөөд эхний төлөвлөгдөж буй үйлдвэр нь Газрын тос боловсруулах үйлдвэр  юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зө...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл  хүлээн авчээ. Үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн авсан талаар Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Дашрамд, төлийн тоо өмнөх доло...
эдийн засаг
"Эдийн засгаа бүрэн дампууруулах, Оюу толгой төслийн санхүүжилтийг үргэлжлүүлэх гэсэн хоёр л гарц байна " Эдийн засагч Ч.Хаш­чулуун­тай ярилцлаа. -Монголын эдийн засаг мега төсөлгүйгээр өсч, тэлэх боломжтой юу? -Боломжгүй. Монголын эдийн засгийн сүүлийн тавин жилийн хөгжил мега төслүүдтэй салшгүй холбоотой. 1940, 1950-...
эдийн засаг
-Жил бүрийн дөрөвдүгээр сард тариалалт эхэлж, тавдугаар сард үндсэндээ жигдэрсэн байдаг ч энэ жилийн тухайд оройтжээ- Хуурайшилт ихтэй, цаг агаар тогтуун биш, түймэртэй байгаа нь газар тариалан эрхлэгчдийн ажлыг хойш татжээ. Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ /Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэнд/, Төв аймгийн та...
эдийн засаг
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай ханшийн асуудлаар ярилцлаа. 3 дугаар сарын сүүлээр 2000 төгрөгт хүрч байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг сард бараг 50 төгрөгөөр чангараад байна. Ханш ийнхүү чангарах болсон нь ямар шалтгаантай вэ? Монголбанк ...
эдийн засаг
УБТЗ-ын даргын хаврын уламжлалт үзлэг өнгөрсөн сарын 26-аас шугам замын өртөө зөрлөгүүдэд үргэлжилж байна. Үзлэг энэ сарын эхээр Улаанбаатар зангилаанд өндөрлөх юм. Үзлэгийн үеэр Замын дарга Л.Пүрэвбаатартай цөөн хором ярилцлаа. - Үзлэгийн явцад та УБТЗ-ын хөгжлийн ямар гарцыг олж харав? -Энэ удаагийн Замын даргын үзлэ...
эдийн засаг
Ч.Ганхуяг: Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт зогсоогүй бол дунд орлоготой орнуудын түвшинд Монгол очих байсан “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. -Таван толгойг УИХ хэлэлцэж эхлээгүй, Оюутолгойн хэлэлцээр шийдэлд хүрээгүй байна. Мега төслүүдхүлээлтийн байдалд шилжчихлээ. Энэ хугацаанд...
эдийн засаг
“Оюутолгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюутолгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нө...
эдийн засаг
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой 2015 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр уулз...
эдийн засаг
2014 оны сүүлээр т ѳ рийн эзэмшлийн 83 ширхэг аж ахуй нэгж Т ѳ рийн Ѳ мчийн Хороонд (Т Ѳ Х) бүртгэгдэжээ эдгээр компаниудаас 2014 онд 45 компани нийт 361.2 тэрбум т ѳ гр ѳ гийн ашигтай ажилласан бол 38 компани нь нийт 183.6 тэрбум т ѳ гр ѳ гийн алдагдалтай ажиллажээ . Эдгээр компаниудаас хамгийн ѳ нд ѳ р буюу 187.5 тэр...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээгээр энэ жил нийт 64 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөөд байгаа аж.  Өнгөрсөн жил Монгол Улс 54 мянган тонн мах  экспортод гаргажээ. Он гарсаар Хятад руу таван мянган тонн мах худалдсан гэх мэдээлэл байна. Монгол Улс   хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх үүднээ...
эдийн засаг
Алтны үнэ баасан гаригийн арилжааны үеэр унасан байснаа эргэн сэргэж эхэлжээ. АНУ-ын Холбооны нөөцийн систем мөнгөний ханшийг нэмнэ гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдыг алт руу татжээ. Даваа гаригийн арилжааны эхэнд Нью-Йоркийн Comex бирж дээр зургадугаар сарын нийлүүлэлтийн гэрээний алтны үнэ т.унци нь  9,3 ам.доллар...
эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банк алдагдалтай, үрэлгэн ажилласан, хууль зөрчиж санхүүжилт олгосон гэх мэт шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байна. Монгол Улсын Хөгжлийн банк алдагдалтай, үрэлгэн ажилласан, хууль зөрчиж санхүүжилт олгосон гэх мэт шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн...
эдийн засаг
Мосвагийн бирж дээр лхагва гаригийн арилжааны үеэр USDRUB гэх хос валютын ханш дахин 50 рублийн хэмжээнд очих магадлал гарчээ. EURRUB 56 рублиэс доош унаж байна. Орос валют чангарсан нь нефтийн үнийн  өсөлттэй хамаатай аж. Өчигдрийн арилжаа эхлэхэд хар алтны нэг баррелийн үнэ Лондонд 68,50 ам.доллар хүрэв. Америкийн  W...
эдийн засаг
ХХБ-ны хэрэгцээнд “ЕВРО СТАНДАРТ”-ын дагуу үйлдвэрлэгдсэн, Verifone VX680 3G ПОС терминал төхөөрөмж нийлүүлэх байгууллаг ыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна . Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх Тендерийн м...
эдийн засаг
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдэрийн дэд сайд Огородников Александр Сергеевич ийг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд сэргэн хөгжиж байна. 2014 он...
эдийн засаг
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсов. Сайд уулзалтынхаа урилгыг хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу өөрөө өөртөө ажлын байр бий болгоод зогсоогүй өрөөл бусдыг ажилтай орлоготой байлгаж олон хүний амьдралыг авч яваа 400 шахам хүнд илгээжээ. Тэднээс дийлэнх нь өчигдөр...
эдийн засаг
Долоо хоног бүр салбартаа хийсэн ажлаа танилцуулдаг Сайдын цаг-т энэ удаа Хүнс, хөдөө  аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож салбартаа хийж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.   Салбарын сайдын мэдээлснээр “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2025 он хүртэл боловсруулж хаврын ч...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны гишүүд мэдээлэл хийж тус хорооны хуралдаанаар “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийг төвлөрүүлэх журам”-д өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ. “Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, эдийн засгийн суурь үзүүлэлт буурсан, бодит секторын бизнесийн ү...
эдийн засаг
Эхний гурван сарын байдлаар тасралтгүй өгсч байсан долларын ханш сүүлийн хоёр сар дараалан үргэжилсэн уналт үзүүлэв.   Гуравдугаар сард 2000 төгрөгт хүртлээ “халуурсан” долларын ханш бага, багаар уруудсаар өнөөдрийн байдлаар 54 төгрөгөөр буураад байна.  Валютын хар зах буюу “Найман шарга” дээр долларын ханш 1946 төгрөг...
эдийн засаг
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хө...
эдийн засаг
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд  “Монгол Болгарын бизнес форум”  өнөөдөр Гадаад хэргийн яаманд эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм.  Ерөнхий сайд  Монгол, Болгар улс бизнесийн  салбарт хамтран  ажиллах гурван шал...
эдийн засаг
-Хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 1.9 хувиар, оны эхэн үеэс 4.7, өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар буурсан байна- Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран дөрөвдүгээр сарын Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/-ийг тооцоолон гаргаж, түүнийгээ өнөөдөр танилцуулав. Тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн...
эдийн засаг
-Монголын Засгийн газар 78, хөрөнгө оруулагч 22 хувийн ашиг хүртэхээр байна- Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн төслийг  парламентаар хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг судлуулахаар УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Ажлын хэсэг байгуулаад арав гаруй хонож байна. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн төслө...
эдийн засаг
Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д  дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал ...
эдийн засаг
Испанийн Севильяд цэргийн тээврийн A400M онгоц унасны дараа бирж дээр Airbus компанийн хувьцааны үнэ унаад эхэлсэн тухай Associated Press мэдээлэв. Хувьцааны үнэ нь 2 хувиар унан нэг хувьцаа нь 62,14 еврогоор арилжаалагдав. Одоо компанийн үйлдвэрлэсэн онгоцны ослын мөрдөн байцаалтыг явуулж байна. Энэ жилийн эхний улира...
эдийн засаг
Одоогийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ. Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн авчээ. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 98 хувьтай байгаа талаар Үйлдвэ...
эдийн засаг
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад газардсан.  Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад хэргийн яаманд “Монгол  Болгарын бизнес форум” болж саяхан өндөрлөлөө.  Тус форумд  Болгарын талаас  “Ажил олгогч эздийн холбоо”,  “Мэдээлэл,  программ хангамжийн холбоо”, 30 орчим  би...
эдийн засаг
Жилдээ ганц удаа Монголын төр татвар төлөгчдөдөө талархдаг. Тэр нь тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиодог юм. “Татвар төлөгч танд баярлалаа” өдрүүдийн хүрээнд Үндэсний татварын алба татварын хууль, тогтоомжийг сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэргээр арван зургаан жилийг өнгөрөөжэ...
эдийн засаг
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр болсноо салбарын яамнаас мэдээлсэн. Энэ ...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд  Вассил Грудевийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа “Хоёр орон  хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уламжлалт найрсаг харилцаа сэргэх улма...
эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг амаргүй цаг үеийг даван туулж ирлээ. Хөрөнгө оруулалт буурчихсан, хоёр толгойн хувь заяа хэрхэхийг шийдээгүй цаг үеийг бид хэ­рүүлтэй маргаантай, хямралтай даван туулж байгаа нь үнэн. Айл болгон л тансаг хэрэглээгээ та­наж, өдрийн цагаар Со­лонгос, Хя­тад ресторанууд үйлч­лүү­лэгчгүй суудаг цаг...
эдийн засаг
- Тийм болохоор талцаж хуваагдах бус нэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах ёстой- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого /2015-2040 он/ сэдэвт хэлэлцүүлэг  Төрийн ордонд боллоо. Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах хүрэ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-оос сар бүрийн 10-ны өдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын тоон мэдээллийг танилцуулдаг. Хуваарь ёсоор өнөөдөр ҮСХ-оос энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа. ГҮЙЛГЭЭНД 734.9 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүү...
эдийн засаг
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 2014/15  онуудын дөрөвдүгээр сард АНУ-ын төсвийн ашиг нь зарлагаасаа 46,5 хувиар давсан үзүүлэлт нь 156,7  тэрбум ам.доллар болсон тухай тус орны  Сангийн яамны мэдээнд үндэслэн Reuters  агентлаг дамжуулав.  Агентлагийн шинжээчид АНУ-ын төсвийн ашиг нь зарлагаасаа давсан профицитийг 15...
эдийн засаг
Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөг хүрч халуурсан долларын ханш дөрөвдүгээр сараас эхлэнбага багаар уруудсаар өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” дээр 1943 төгрөг, арилжааны банкуудын зарж байгаа ханш 1950 төгрөгтэй тэнцэв. Долларын ханшийн сулралт үргэжилсээр энэ оны эцэс гэхэд 1885 орчим төгрөгтэй тэнцэ...
эдийн засаг
-Түрээс бол хөдөлмөр биш- Үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хэдэн арван саяаар нь ашиг хийх хэрнээ төрд сохор зоос ч төлдөггүй хэсэг бол түрээслүүлэгчид. “Байр түрээслүүлнэ” гэх зар цацуулахад л хөлслөгчид утас цохиод өгөө аваагаа тохирчихно. Байраа хөлслүүлсэн учраас дулаан, цахилгааны төлбөрт ч санаа зовох асуудалгүй. ...
эдийн засаг
“Эрдэнэс Монгол” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. -“Эрдэнэс Монгол” корпорацын засаглалыг сайжруулах, төрийн хараат байдлаас салгаж, Сингапурын “Темасек холдинг”-ийн загвараар хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ шинэчлэл ямар үр дүнд хүргэх вэ? -Эзэн нь иргэн бай...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор үзнэ үү. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
Фото: ЗамирУсманов / Russian Look Москвагийн биржийн тавдугаар сарын 13-ны өдрийн арилжааны төгсгөлд долларын ханш анх удаагаа 49 рублиэс бууж, хамгийн доод үзүүлэлт болох 48,90 рублиэр зарагджээ. Евроны ханш 55,5 рубль болсон бөгөөд энэ нь 48 копейкаар хямдарчээ. Өмнөх өдрийнх нь арилжаагаар долларын ханш 50 рубль гэх...
эдийн засаг
-Эв санааны нэгдлийн зарчим гэх сайхан нэрээр халхавчилсан нийгмийн даатгалын тогтолцоог орвонгоор нь өөрчилж, хатуу харгис мэт боловч илүү шударга тогтолцоог зоригтой нэвтрүүлэх Засгийн газар өнгөрсөн 24 жилд лав гарсангүй- Цаг төр ороо бусгаа болжээ. Хулгай хийж, худал хэлж болохгүй, хүнийг дээр доор гэж ялгаж үзэх х...
эдийн засаг
Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бонд худалджээ. Зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн долдугаар сард бонд гаргах хугацааг хойшлуулаад байсан юм. Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондын хүү 9.375 хувь байгаа аж. “Standard & Poor's” олон улсын рейтингийн байгууллла...
эдийн засаг
Төсвийн орлого тасарснаас оюутны үндэсний тэтгэлэг цаг хугацаандаа багтаж олгогдохгүй байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр болжээ. Үндэсний тэтгэлгийг энэ сараас эхлэн олгох болсон аж. Ингэхдээ сурлагынх нь голч дүн 3-аас дээш байж үндэсний тэтгэлгийг авах юм. Үндэсний тэтгэлгийг оюутнууд авдаг болсноор нэлээд хэдэн ж...
эдийн засаг
Олон улсын хэвлэл, судалгаа ба зөвлөх үйлчилгээ эрхэлдэг фирм болох Оксфорд Бизнес Группын (ОБГ) Монголын талаарх шинэ тайлангаа хэвлэн нийтэлжээ. Тайланд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд хэрхэн шинэ хуулиудыг батлан, худалдааг өргөжүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгааг нарийвчлан судалсан байна....
эдийн засаг
Их Британийн “Global banking & finance review awards” нь 2012 оноос эхлэн Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд “Монгол улсын шилдэг арилжааны банк” шагналыг 4 дэх жилдээ гардууллаа. Энэхүү шалгаруулалт нь дэлхийн арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол судалгаа шинжилгээ хийж, шилдэгүүдийг нэрлэдэг нэр хүнд бүхи...
эдийн засаг
Оростой харьцуулахад нүүрсний гол нөөц, зэсийн гол орд нь Хятадын зах зээлд ойрхон, Австралитай харьцуулахад нүүрс нь хамаагүй чанарлаг. Энэ бүхэн нь урд хөршийн эрдэс баялгийн зах зээлд  Монголыг том тоглогч байг гэхнээ байр сууриа хамгаалж чадах том боломжууд байв. Харин өнөөдөр бүх давуу тал маань, Монголын эдийн за...
эдийн засаг
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг татварын байгууллагаас зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр “Төөгий такс ТМЗ” ХХК, дэмжигч байгууллагаар нийслэлийн засаг даргын Тамгын газар  ажилласан байна.   Тэмцээний хоёрдугаа...
эдийн засаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, УИХ-ын дарга З.Энхболдоо, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ, эрхэм төрийн түшээд ээ. УИХ-аар “Таван толгой” төсөл хэрхэн шийдэгдэх гэж байгааг уншаад сэтгэл өвдөж энэхүү ил захидлыг элгэн түмэндээ хүргэхээр шийдлээ. Энэ ил захидлаараа хэн нэгнийг дэмжих, буруутгах гэсэнгүй. Зөвхөн өөрийн үзэл бодо...
эдийн засаг
Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг дүгнэх хурлыг жил бүр зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлдог бөгөөд энэ удаагийн хурал АХБ-ны...
эдийн засаг
Импортын хэмжээ буурсантай холбоотойгоор 2015 оны эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсаар байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсаар байна гэж Дэлхийн банкнаас гаргадаг Монголын эдийн засгийн төлөв байдлын сар тутмын тоймд дурджээ. “Өнөөгийн үзүүлэлт нь эдийн засгийн ө...
эдийн засаг
Засгийн газрын хуралдаанаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд нийтдээ1300 айлын орон сууц барих ажлыг 2016 онд багтаан хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон.  Өөрөөр хэлбэл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хоёр...
эдийн засаг
Монголын эдийн засагт учирч болох эрсдэл, боломж, өнөөгийн төлөв байдлыг Олон Улсын Валютын сан, Дэлхийн банк, Сангийн яам, Монголбанкны төлөөлөгчид өөрсдийн өнцгөөс хэрхэн тайлбарлаж, ямар дүгнэлт өгснийг танд хүргэе.   Макро эдийн засгийн зохицуулалт хийх талаасаа эерэг үр дүнд хүрсэн Нил Сэйкер /Олон улсын валютын с...
эдийн засаг
“Хөгжил-Ардчилал” ТББ-аас өнөөдөр цуврал хэлэлцүүлгийг хийж, энэ удаагийн зочноор эдийн засагч Б.Дөлгөөн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол сэдэв нь урд хөрш болох Хятад улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа нь манай улсын эдийн засагт түлхэц болно гэдгийг онцолсон юм. Эдийн засагч Б.Дөлгөөн “Эдийн засгийн ца...
эдийн засаг
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа. Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих з...
эдийн засаг
Таван жилийн хугацаанд олгогдолгүй гацчихаад байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны эхнээс/01.26/ олгож эхэлсэн нь таг суучихаад байгаа эдийн засагт бага ч гэсэн нэмэр оруулах шийдвэр яах аргагүй мөн байсан. Гэтэл дов жалганы үзэл, газар шороогоо хамгаалж буй гэх хэсэг нөхдөөс болоод энэ ажил багагүй гацаанд ороод...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират Улсад албан ёсны ажлын айчлал хийж байгаа юм. Энэ үеэр “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал  Б.Бямбасайхан мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд,  “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар Оюутолгой...
эдийн засаг
Ам.долларын ханшийн сулралт үргэжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банк гадаад зах зээлд Монгол Улсын Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан.  Уг бондын хүү нь 9.375 хувь. Гэхдээ энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирснээр сүүлийн хоёр жилийн турш 30 хувиар сулар...
эдийн засаг
ҮСХ-ны мэдээлснээр 2015 оны дөрөвдүгээр сарын  Улаанбаатар хотын инфляци 8.8 хувь, улсын хэмжээнд 9.2 хувь байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Инфляцийн түвшин 2012 онд 14 орчим, 2013 онд 11.9, 2014 онд 11.0 хувь байсан бол 2015 он гарсаар ийнхүү нэг оронтой тоонд орлоо. Инфляци буурахад эдийн засгийг ...
эдийн засаг
-Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр буюу  нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл-   Өвгөд минь “Төрийн минь сүлд өршөө” хэмээн уул ус тэнгэр хангайдаа сүслэн залбирч ирсэн сайхан уламжлал бидэнд бий. Чухам энэ л үг  тухайн үеийн төр нь төр шиг байсны илрэл. Гэтэл өнөөдөр төрд хувийн эрх ашгаа хумсандаа ...
эдийн засаг
ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд, тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг х...
эдийн засаг
-Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, ноён Бертран Бадре Монголын тал нутагт оруулж буй хөрөнгө оруулалт үр дүнд хүрснийг онцлов- Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре Монголд албан ёсны айлчлал хийлээ. Ноён Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сай...
эдийн засаг
Монгол Улс түүхэн эргэлтийн үед ирээд байна. Улс оронд нүүрлэсэн хямралыг даван туулж, цаашид эрчимтэй хөгжихөд бидэнд шинэ эдийн засгийн бодлого хэрэгтэй байна. Яагаад гэвэл:  Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг улам эмзэг болж, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэ...
эдийн засаг
“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Лаос улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чу...
эдийн засаг
Өнгөрсөн онд гадаадын эдийн засагт оруулсан Оросын хөрөнгө оруулалт 56 тэрбум ам.доллар байсан гэж «Прайм» агентлаг дамжуулсан байна. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр Орос зургадугаар байранд байна. Оросын хөрөнгө Швейцари, Австри, Кипр, зэрэг Европын бусад орнуудад хийгджээ. Бусад орнуудын эдийн засагт оруулсан хөрөнг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.9% хүүтэй, 255,308 ширхэг, 25,530,800,000.00 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.  ...
эдийн засаг
Монголын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг  дөрөвдүгээр сарын сүүлчийн байдлаар Монголбанкнаас дүгнэн гаргажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө тоо 734.8 тэрбум төгрөг болсон нь  өмнөх сараас 32 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.8 тэрбум төгрөгөөр б...
эдийн засаг
ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСНИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА   "Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсний...
эдийн засаг
Зам тээврийн салбарт он дамжин хэрэгжиж байгаа томоохон төслүүд дөрөвдүгээр сараас барилгын ажлаа эхлүүлээд байна. Замын төслүүдийг улсын, Концессын, Хөгжлийн банкны гэсэн гурван гол эх үүсвэрээс санхүүжүүлж ирсэн бөгөөд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2013 онд 881 км авто зам ашиглалтад оруулсан ба 2014 онд 632.6 км-ийг ...
эдийн засаг
Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монголын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани гарын үсэг зурсан нь өчигдрийн хувьд дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн супер мэдээлэл байв . Гадны хэвлэлүүд, тэр тусмаа “Ройтерс” агентлаг Монголын эдийн засаг сэргэх нь хэмээн бичи...
эдийн засаг
Арилжааны банкуудад зарагдаж байгаа долларын ханш 1950 төгрөг байгаа бол “Найман шарга” зах дээр 1941 төгрөгтэй тэнцэж байна. Дөрөвдүгээр сараас хойш долларын ханш тасралтгүй уруудаж байгаа юм. Төв банкнаас зарласан долларын хаалтын ханш 1940 төгрөг. Цаашдаа ч долларын ханш буурч, төгрөгийн ханш нэмэгдэх  хандлага ажиг...
эдийн засаг
Рио-Тинто группын охин компани Туркойз Хилл Монголын Засгийн газрын хооронд Оюутолгойн зэс, алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр хэлэлцээрт хүрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондуудын ханш өчигдөр /V.19/ гурван хувиар өсчээ. “Tradeweb”-ийн мэдээлснээр Монголын...
эдийн засаг
МҮХАҮТ-аас жил бүр “Бизнесийн итгэлийн индекс”-ийг гаргадаг. 2014 оны эцсийн тайлангийн дүнгээр бизнес эрхлэгчид болоод иргэд бизнесийн орчинг тааруу хэмээн үнэлсэн байдаг.  Уг индекст бизнесийг мухардлаас гаргах дорвитой бодлогыг төр засгааг хэрэгжүүлэхгүй байгааг, мөн валютын ханшийн хөөрөгдлөөс болж бизнес эрхлэгчдэ...
эдийн засаг
Саудын Арабын экспортын мэдээ гарсны дараа дэлхийн нефтийн үнэ буурлаа. Мягмар гаригийн биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн долдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний үнэ 0,15 хувиар буурч, нэг баррель нь  $66,17 доллараар зарагджээ.  WTI маркийн нефтийн нэг баррель үнээ 0,32 хувиар буулган  $59,50 доллараар арилжаал...
эдийн засаг
Хятадын эдийн засгийн мэдээг хүлээн зэсийн үнэ мягмар гаригийн биржийн арилжаагаар өссөн байв. Долдугаар сарын фьючерсийнх нь үнэ Comex бирж дээр 0,14% —иар өсөн фунт нь (0,45 килограмм орчим) 2,91 доллараар арилжаалагдав. Даваа гаригийн арилжааны төгсгөлөөр Лондоны металлын бирж дээр наймдугаар сард нийлүүлэгдэх зэс т...
эдийн засаг
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал 2015 оны I-V сар Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
-Гадаад ертөнцөд монголоо муугаар сурталчилж байгааг АН-ын удирдлагууд ярилцсан бололтой - Хаврын чуулган нээлтээ хийс­нээс хойшхи сар гаруйн хугацаанд улс төр “Тавантолгой” гэх ганцхан сэдвээр халуурав. Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийнхний боловсруулж өргөн барьсан Таван­толгой төсөл дээр УИХ-ын дарга З.Энхболд...
эдийн засаг
Өнгөрөгч баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцож, Оюутолгойн асуудлаар гишүүдэд багагүй “байцаагдах” үедээ далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулахаар болсон нь эдийн засагт, ямар, ямар эерэг өөрчлөлт авчирч байгааг Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбарлав. Тэрбээр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгө...
эдийн засаг