news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана. Тэгвэл хэдэн төгрөгөөр худалдаалагдах болж байгаа талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас тодрууллаа. -Энэ жил хэчнээн тонн мах нөөцлөөд байгаа вэ. Дархан, Эрднэтэд хэдэн компани нөөци...
эдийн засаг
Он гарснаас хойш төрийнхөн цалингаа аваагүй байгаа. Учир нь, жил бүрийн нэгдүгээр сарын хорьдоор Төрийн сангийн үйл ажиллагаа нээгддэг. Тэгвэл энэ жил Төсвийн тодотголын дараа төрийн албаны цалинг олгоно гэсэн мэдээлэл байна. Тиймээс Төрийн сан хэзээ нээгдэж, цалин, тэтгэвэр, тэтгэмж олгох вэ гэдгийг Сангийн яамны Төри...
эдийн засаг
Нийслэлээс сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2015 онд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Үйлдвэр хөдөө аж ахуйн чиглэлээр 2015 онд хийгдэх зарим ажлыг танилцуулж байна. Монгол Улсын Их Хурлын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийн дэмжих зарим арга хэм...
эдийн засаг
-Арван жилийн өмнө манай төсвийн зардал 100 тэрбум байсан. Хүн ам нь одоогийнхтой яг адилхан л байсан. Гэтэл өнөөдөр орлого, зарлага хоёр нь ямар аймаар нэмэгдсэнийг хар л даа- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбаттай уулзаж ярилцлаа. -Шинэчлэлийн Засгийн газ­рын бодлогод танхимынх нь дэд сайд хэрнээ та нэлээд...
эдийн засаг
Яагаад ийн асуух болов гэж гайхах хэрэггүй болов уу. Өнгөрсөн долоо хоногт /I.14-ний өдөр/ Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлэн 13 хувь болгох шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалаад арилжааны банкууд зээлийн хүүгээ өсөгх эсэх нь анхаарал татаж байна. Бодл...
эдийн засаг
Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш сэргэж сарын арилжааны өдрийн дундаж гүйлгээний дүн 700 саяд хүрчээ. Энэ нь зургаадугаар сарын дүнтэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг улсын төсвө...
эдийн засаг
Гацууртын ордыг ашиглах эсэх асуудал ихээхэн маргаан дагуулж буй. Эдийн засагт ач холбогдолтой энэхүү ордыг тойрсон асуудлаар Уул, уурхайн сайд Р.Жигжидээс тодрууллаа. -Гацууртын ордыг ашиглахыг Засгийн газар дэмжих үү? -УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг хийж байгаа. Гацууртын ордыг стратегийн орд...
эдийн засаг
Улаан буудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоотол импортлохгүй байхаар шийдвэрлэлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын...
эдийн засаг
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан гэж салбарын яамнаас мэдээлж байна. Малчид 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс, дөрвөн мянган ...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманнтай өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны шугамаар манай улсад рапс, төмсний тариалалтын тэргүүний технологийг нэвтрүүлж буй “Монгол-Германы хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төсли...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрийн 152 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт он удаан жил, идэвхи зүтгэлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасныг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр х...
эдийн засаг
"News" агентлаг 2014 онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 70 хувиар унав. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого нь өнгөрсөн оноос 40 хувиар буурчээ. Долларын ханш оны эхэнтэй харьцуулахад 100 гаруй төгрөгөөр өсч, 1894 төгрөгт хүрэв.  Инфляцийн төв...
эдийн засаг
Нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалан” станц ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна. Одоогоор гүйцэтгэл нь 92 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэ станц ашиглалтанд орсноор нийслэлийн зүүн хэсгийн дулаан авч чаддаггүй айл өрх санаа зоволтгүй болно. Мөн IV цахилгаан станцын ачааллыг бууруулахад өндөр ач ...
эдийн засаг
Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлж, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг явуулсан. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан сонгон шалгаруулалтад дөрвөн компани хүсэлтээ ирүүлснээр Тавантолгойд олборлолт, тээ...
эдийн засаг
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчноор оюутны үндэсний тэтгэлгийг 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутанд олгохоор байгаа. Ингэж тооцоод 68.7 тэрбум төгрөг, урамшууллын тэтгэлэгт 9.0 тэрбум төгрөг, нийт 77.7 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт тусгаад байсан билээ. Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд энэх...
эдийн засаг
Шинэ он гарсаар гуравхан хонож байна. Энэ онд долларын ханш буурах болов уу гэсэн хүлээлт эдийн засагт их. Долларын ханшийг тогтворжуулах талаар төв банк өнгөрсөн онд хамаг аргаа хэрэглээд дууссан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны доллартай ярих “хэл” бараг л дууссан гэж хэлж болно.  Хэдийгээр Монголбанк долларын ханшийг 18...
эдийн засаг
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас гадаад валютын улсын албан нөөцийн талаар тодрууллаа. -Манай улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ хэд байна вэ? -Монголбанк гадаад валютын нөөцийг нэг сарын хоцрогдолтой өөрийн веб хуудас дээр байнга мэдээлж байдаг. Гадаад...
эдийн засаг
EPA/JUSTIN LANE WTI маркийн баруун техасийн хөнгөн нефть энэ лхагва гаригт $0,85 (1,57%) доллараар хямдрав. Хоёрдугаар сард нийлүүлэгдэх фьючерсийн гэрээ нь нэг баррелийн үнийг $53,27 доллараар гэж хийгдсэн байна. Brent нефтийн нэг баррель 56 доллараас багаар арилжаалагдав.  Хамгийн сүүлчийн үнийн энэ уналт гэнэтийн бо...
эдийн засаг
"News" агентлаг 2014 онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна. Гурван жилийн өмнөөс буюу 2011 оноос эхэлсэн Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил 2014 оны сүүлээр эцэслэгдлээ. Хоёр засаг дамжиж, гурав дахь засгийнхаа өнгөн дээр Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулснаар д...
эдийн засаг
Энэ онд ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд хувийн хэвшлийнхнийг хамруулах болсон тухай Төрийн орон сууцны корпорацийн захирал мэдэгдээд байна. Хямд үнэтэй орон сууцны хаалгыг ийн хувийн хэвшлийнхэнд нээх болсон нь дараагийн орон сууцыг барих санхүүжилтийн эх үүсвэрийг босгох гарц хайж буй хэрэг аж. Гэ...
эдийн засаг
Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн т...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу бүхий л яамд, агентлагууд өөрсдийн цахим хуудаснаа шилэн дансны мэдээллээ ил тод нийтлэх ёстой. Хуулийн хэрэгжилт ямар байдлаар эхэлж буйг сонирхон яамд бүрийн цахим хуудас руу орж уг цэсийг байрлуулсан эсэхи...
эдийн засаг
Гүйцэтгэх засаглалаа онхолдуулсныхаа дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас урьтаж УИХ эзэнгүй төсөв анх удаа баталсан билээ. Хуульд заасны дагуух хугацаандаа амжиж батлахын тулд УИХ энэ оны төсвийг бараг л “харанхуй” баталсан гэж хэлж болно. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг жил бүрийн ар...
эдийн засаг
“Эрдэнэс-Таван Толгой” ХК 2014 онд 5,7 сая тонн нүүрс экспортложээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.9 дахин илүүг экспортлосон үзүүлэлт аж. Тус компани 2012 онд 2,386,000 тонн, 2013 онд 1,614,000 тонн нүүрс экспортлож байсан юм.  “Эрдэнэс-Таван Толгой” ХК нь өнгөрсөн онд экспортлосон нүүрсний хэмжээгээрээ  нийт нүүрс экспорт...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр шинэ оны анхны арилжаагаа хийлээ. Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 14 хувьцаат компанийн нийт 595 423 ширхэг хувьцаа арилжаалагдаж, нийт 68 сая 500 мянга 512 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.  Зах зээлийн үнэлгээ 1 их наяд 429 сая 324 мянга болсон байна. Шинэ оны анхны өдөр “Мерекс”, “Х...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар болон Тавантолгойн ордод олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг хариуцах стратегийн хөрөнгө оруулагч болох Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар өнөөдөр 11.00 цагаас хэлэлцээ хийж эхэлсэн байна.   Стратегийн хөрөнг...
эдийн засаг
Эдийн засаг хямарснаас улс орон бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжиж, хасалт таналт хийх уралдаан зарласан мэт санагдах боллоо. Хөрөнгө мөнгө дутмаг ийм хүнд үед Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын  хөнгөлөлт, чөлөөлөлтийн журам  өөрчлөгдсөн үү ,  татварын буцаан олголтыг энэ жил өгөх үү гэсэн хүлээлт хүмүүсийн дун...
эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банк нь 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттайгаар хаалаа. Уг зээлийн хөтөлбөрт зохиуцлагчаар Кредит Свисс Банк, БНХАУ-ын Экспорт Импортын Банк, болон Сумитомо Мицуи Банкууд ажилалаа. Энэхүү зээлийн хөтөлбөр нь 200 сая ам. доллар бүхий үнийн дүнтэй, зах зээл дээрх ...
эдийн засаг
“Шивээ-Овоо”-н уурхайн гүйцэтгэх захирал О.Отгонбаатараас цөөн асуултад хариулт авлаа. -Шивээ-Овоо”бол төрийн өмчит компани.  Эдийн засгийн хүнд үед үйл ажиллагаа жигд явж байна уу? “Шивээ-Овоо”-ийн уурхай 25 жилийн  хугацаанд дотоодынхоо үйлдвэрлэлийг эрчим  хүч  дулаанаар хангаж ирлээ. 2001 онд Японы Засгийн газрын х...
эдийн засаг
ХӨГЖЛИЙН БАНК, МУ-ЫН БАНКНЫ САЛБАРЫН ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙН БҮХИЙ СИНДИКАТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ “Хөгжлийн банк” өнгөрсөн сарын эхээр олон улсын 10 гаруй банкнаас 300 сая ам.долларын хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаа мэдэгдээд байсан билээ. Харин өчигдөр буюу 2014 оны 12 сарын 15-ны өдөр Хөгжлий...
эдийн засаг
Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөлт, төсвийн хөрөнгийн  удирдлага, хяналт шинжилгээг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах, илүү уялдаатай, зохицуулалттай болгох зорилго нь статистикийн мэдээллийг оновчтой, зөв ашиглах хэрэгцээг орон нутгийн бодлого төлөвлөгчдийн өмнө бий болгож байна. Үндэсн...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав "NEWS TALK" ярилцлагын цагт уригдлаа.    -Юуны өмнө МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Танхим бол бизнесийн салбарын хамгийн том нэгдэл. Тиймээс энэ их айлыг толгойлох болсны хувьд эдийн засгийн хямралын үед ажлаа юунаас эхлэхээр т...
эдийн засаг
Санаж сэдсэн ажил чинь бусдын сайн сайхны төлөө чиглэгдсэн бол эерэг хүч аандаа хуримтлагдаж зузаарч ирдэг. Тийм болохоор зүгээр л эерэгээр бодоод зүтгэ. Надад итгэ, та өөрчлөлтийг мэдрэх болно.   Donald Trump Америкийн тэрбумтан   Эерэг өөрчлөлт, сайн үйлсийг санхүүжүүлсээр яваа Хөгжлийн банкны зүтгэлийг олон улсад ч ...
эдийн засаг
Тавантолгойг хувьчлахыг эсэргүүцэгчид Саарал ордон дотор ганц хоёроор тогтохгүй. Энэ ордыг аль болох эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх сонирхол эх орончид, популистуудад багагүй бий. Тэгвэл коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт ордог, долоон тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын үр ашгийг нь нэмэгдү...
эдийн засаг
Америкийн “Apple” корпораци өчигдөр /XII.16/ ОХУ-ын хэмжээнд онлайнаар бүтээгдэхүүнээ худалдахаа зогсоож, дэлгүүрүүдээ хаажээ . Оросын рублийн ханш хэлбэлзэл ихтэй байгаа тул “Apple” корпораци бүтээгдэхүүнийхээ үнийг тогтооход хүндрэл үүссэн хэмээн энэ талаараа тайлбарласан байна. “Apple” корпорацийн энэ мэдэгдлийн дар...
эдийн засаг
Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны 12 дугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компаний захирлуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд ЭХЯ-ны Бодлогы...
эдийн засаг
Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарынхаа үйлдвэр, компаниудын захирлуудыг хүлээн авч уулзаж үүрэг даалгавар өглөө. Уулзалтын эхэнд сайд Д.Зоригт хэлэхдээ, УИХ, Засгийн газраас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ гээд үнэ тарифыг чөлөөлө...
эдийн засаг
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө, буурууллаа, Монголын томоохон банкуудын зээлжих зэрэглэл өөрчлөгдлөө гэсэн мэдээллүүд ойр ойрхон цацагддаг. Харин дотооддоо компани, аж ахуйн нэгжийн хувьд зээлжих зэрэглэл тогтоодог байгууллага манай улсын хувьд одоогоор огт байхгүй юм. Зээлжих зэрэглэлийн байгууллага тухайн з...
эдийн засаг
Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1899-1906 төгрөг байна. Хас банк нэг ам.долларыг 1899 буюу хамгийн бага үнээр зарж байгаа бол, Капитрон банк 1906 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш арилжааны банкуудаас даруй 5 төгрөгөөр хямд байн...
эдийн засаг
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болов. Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар за...
эдийн засаг
-Ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй хүмүүсийн 57 хувь нь хүүхнүүд. Гэтэл бизнес эрхлээд ирэхээр барьцаалах хөрөнгө ч тэдэнд байдаггүй ажээ. Банкны барьцааны шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгө л гэхэд голчлон эрчүүдийн нэр дээр байдаг аж- Эмэгтэйчүүд бизнест амжилт үзүүлж чаддаггүйн учир нь эмэгтэй захиаралд эрэгтэй эз...
эдийн засаг
Монголын Банкны Холбооны дээд шагнал “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН”-г Капитал банкны ТУЗ-н дарга Төгөөгийн БАТБАЯР шагнагдлаа Монголын банк санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, банкны системд тууштай ажиллаж гаргасан ололт амжилт, арвин туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлгэр дууриалал болон ажиллаж буй Капитал банкны...
эдийн засаг
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.12.17/ Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсы...
эдийн засаг
Рублийн уналтыг дагаад Орост үр тарианы үнэ нэмэгдсэн талаар «ПроЗерно» компанийн ерөнхий захирал  Владимир Петриченко мэдэгджээ. “Өнгөрсөн долоо хоногт үр тарианы зах зээлийн тодорхойлох хандлага салбарын асуудал биш, валютын хүчин зүйл байлаа. Ийм хандлага ч ойрын хоногуудад үйлчилнэ” гэж Петриченко мэдээлжээ. Түүний...
эдийн засаг
Арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1905 төгрөгт хүрлээ. Энэ жил долларын ханш яг ийм үзүүлэлт дээр гурван удаа тунаж байгаа юм.  Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр ам.долларын ханш 1905 төгрөгт хүрээд буурсныг тухайн үед улс төрийн хүрээнийхэн АН, МАН-ынхан хамтарч засаг барихтай холбон х...
эдийн засаг
Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2014 оны төсвийг тодотгоогүй байгаа. Бас орлого нь 750 тэрбумаар тасарч байна. Эдийн засагчид энэ  оны төсвийг хөөсөрсөн гэж дүгнэж  байгаа. Гэтэл ирэх онд  бас хөөсөрсөн төсөв баталчихлаа. 2015 онд төсвийн орлогы...
эдийн засаг
Улс төрийн сандал суудлын маргаантай асуудлаас үүдэн анхаарлын гадна орхигдоод байсан Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг мэдээлэл эхнээсээ дуулдаж эхэллээ. Монгол Улсын 2015 оны төсөвт өнөө маргаашгүй тодотгол хийж, алдагдалтай баталсан хар гайгаа улстөрчид өөрсдөө баллуурдахаар болсон сураг чих дэлсэв. Эди...
эдийн засаг
Улс орнуудын Засгийн газар, банк санхүү болон бизнесийн байгууллагын зээлжих зэрэглэлийг  тогтоодог олон улсын нэр хүнд бүхий Мoody's, Standard&Poor's, Fitch Ratings гэсэн гурван байгууллага байдаг. Эдгээр байгууллагаар үнэлгээ хийлгэснээр бусад ижил түвшний эдийн засгийн хөгжилтэй орнуудын төстэй үйл ажиллагаа явуулда...
эдийн засаг
Компаниуд татвар, санхүүгийн өршөөл үзүүлэхийг хүлээж байна. Бүр зунаас. Учир нь зургадугаар сард Засгийн газар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төслийг "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийн оролцоотой боловсруулжээ. Монгол...
эдийн засаг
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэгсэн. Гэвч зах зээлийн нийгэмд өр тавьж, зохистой зөв зарцуулвал хөлжих, баяжих боломжтой хэмээн хүн бүр зүтгэсэн. Үүний нэгэн адил улс маань ч өр тавьж томрох төлөвлөгөө боловсруулан 1.5 тэрбум ам.долларын зээл авсан нь саяхан. Гэвч эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ...
эдийн засаг
Засгийн газрын бондын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий гурван жилийн хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлээд байсан юм. Харин энэ удаагийн арилжаанд Засгийн газрын бонд худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал Монголбанкинд ирээгүй аж. Тиймээс...
эдийн засаг
Энэ оны сүүлийн саруудыг монголчууд  нэг засгийг унагааж, нөгөө засгийг эмхлэхэд зарцуулав.   Намрын чуулган эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд төрийн ажил  багагүй цалгардсан төдийгүй  хувийн хэвшлийнхэнд улс төрөөс шалтгаалсан хүндрэл үүслээ. Хямралд өртсөн олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хумиж, хөрөнгө ору...
эдийн засаг
Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хө...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 3,254 ширхэг хувьцаа арилжигдаж, 18,850,755.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Мөн өнөөдөр “А” самбарт 14 компанийн  2,921 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 14,444,205.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн байна. “Б” самбарт  таван компанийн ...
эдийн засаг
2009 оны хямрал ба 2014 оны эдийн засгийн хүндрэлийн шалтгаан XXI зуун эхэлснээс хойш Монголын эдийн засаг тасралтгүй өсөж ирлээ. 2004 ба 2008 оны хооронд дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ 2-3 дахин өсөж байсны үр дүнд Монголын эдийн засаг жилд дунджаар есөн хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 721 ам. долла...
эдийн засаг
Маргаашнаас буюу арванхоёрдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ. Цахилгааны үнийг 9.85 хувиар, дулааны үнийг 13 хувиар индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо.  УИХ-аас 2010 онд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх,...
эдийн засаг
Уул, уурхай эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Бүгд Найрамдах Казакстан улсын Астана хотноо болсон Эрчим хүчний Хартын байгууллагын 25 дугаар чуулга уулзалтад оролцов. Тус хуралд БНКУ-ын Ерөнхий сайд оролцож үг хэлжээ. Хуралд оролцогчид Астанагын тунхаглалыг баталж, Эрчим хүчний Хартын байгуулл...
эдийн засаг
Бидний олонхид тулгардаг бэрхшээл бол Магтаалд живэх юм. Аврал уг нь шүүмжлэлд байдаг   Norman Vincent Peale The Power of Positive Thinking номын зохиогч   Нэг хэсэг байнга муугийн жишээ болон дурдагдаж байсан Эрдэнэс Таван Толгой ХК-д Хөгжлийн банк дэмжлэг үзүүлж, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд олборлолт, тээ...
эдийн засаг
Монголбанкин дахь гадаад валютын нөөц их хэмжээгээр буурч буй гэх мэдээллийг бид тодрууллаа. Монголбанкны албан сайтад Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 1398.1 сая ам.доллар байна гэж мэдээлжээ. Гадаад валютын нөөцийн талаарх мэдээллийг  Монголбанк урьд нь улирлын хоцрогдолтойгоор гарг...
эдийн засаг
Эдийн засагт итгэх итгэлийг бий болгох, нөгөө талаасаа уналтад орсон нүүрсний зах зээлийг сэргээх үүднээс Тавантолгойн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хувийн хэвшлийнхэнд даатгахаар болсон. Энэ мега төсөл эдийн засгийн эргэлтэд  орсноор хөрөнгө оруулалт сайжирч, Монголын эдийн засаг тэлэх боломжтой болох юм....
эдийн засаг
Улаанбаатарын бэл, бэнчинтэй, боломжийн амьдралтай болгон Зайсан руу тэмүүлэх болсон. Сөүлийн Ганнамтай зүйрлүүлэн жишихүйц өндөр зэрэглэлийн орон сууц болохоороо Зайсангийн барилга байшингууд өндөр үнэтэй юу гэвэл үгүй ажээ. Зайсан толгой нь хотынхоо  өмнө хэсэгт байрладаг хэдий ч Туул голын цаад эрэгт учир голын жава...
эдийн засаг
-Нийгмийн хариуцлага бол хэзээ ч дампуурахгүй хөрөнгө оруулалт- Компанийн нийгмийн хариуцлага. Эхлээд үүнийг үг үгээр нь салгаад үзье. Компани ашгийн төлөө үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллага бол нийгэм гээч нь мөнхийн хөдөлгөөнд орших систем, тогтолцоо, харин хариуцлага нь ёс зүйгээр тодорхойлогдох үүрэг, “заав...
эдийн засаг
-2017 он хүртэл хамгийн багадаа хоёр их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай тус банкны холбоотой асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ. Хөгжлийн банкны тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчи...
эдийн засаг
МҮХАҮТ-ын XIX их хурал маргааш болох гэж байна. Баялаг бүтээгч хувийн хэвшлийнхнийг олон жилийн турш нэгэн туган доор жагсааж чадсан, бас чиг гэж Хятадын хөрөнгө оруулалт татан томоос том ордонтой болоод амжсан МҮХАҮТ гэдэг бага газар биш. Хувийн хэвшлийнхэн, тэр дундаа гишүүн байгууллагуудынхаа хувьд өмөг түшиг болсоо...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо. Шинэ тарифыг 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс буюу өчигдрөөс мөрдөж эхэллээ. “Үнийг индексжүүлсэ...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн бирж анх удаа мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих анхны туршилтын арилжаагаа Баянхонгор аймгийн төвд зохион байгууллаа. 285 дахь удаагийн эл арилжаа цахим хэлбэрээр явсанаараа онцлог бөгөөд харилцагчид газар дээр нь үйл явцыг харж, захиалга өгч оролцсон юм. Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуул...
эдийн засаг
Барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монгол ташуур” ХХК-ийн “Цагаан замаскны үйлдвэр” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банкны удирдлага болон “Монгол ташуур” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм. “Монгол ташуур” ХХК нь 2011 оноос эхлэн барилгын салбарт бүтээгдэхүү...
эдийн засаг
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиний Монголд хийсэн айлчлалын үеэр Монголоос ОХУ-д 10 мянган тонн мах экспортлох тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон албан хаагчид Монголд ирж 12 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Шалгалтын дүнд Эрдэнэт хотод байрлах “Эрдмийт”, “...
эдийн засаг
Б.Баабараас эхлээд олон хүн өмчийг төрд байлгах нь нөгөө чононд хонио хадгалуулав гэгчтэй адил тухай ярьж ирсэн. Үүнийг өнөөгийн эрх баригчид тод харуулж байна. Монголчууд бидэнд Н.Энхбаяр, С.Баяр нарынхаар “Эх орны хишиг”, Ц.Элбэгдорж нарынхаар “Эрдэнийн хувь”-ийг өгөх гол үүрэг зорилготой байгуулагдсан “Эрдэнэс” комп...
эдийн засаг
Юу болоод өнгөрөв өө гэдэг шиг Ардчилсан нам, Засгийн газар, ҮЗХ гэж бужигнах зуур УИХ 2015 оны төсвийг баталлаа . Өчигдөр парламентаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, төслийг бүхэлд нь батлав. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг жил бүрийн аравдугаар сары...
эдийн засаг
Дэлхий дахин эрдэс баялгийн үнэ унасаар л байгаа юм. Энэ он гарсаар газрын тосны үнэ буурсаар байна. Энэ бууралт 2015 онд ч үргэлжлэх хандлагатай байгааг Олон улсын Эрчим хүчний Агентлагаас мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт нэг баррель Брэнт маркийн газрын тосны үнэ 78.13 ам.доллар байсан нь ойрын дөрвөн жилийн хамгийн...
эдийн засаг
"Нөхөртэй, нууц амрагтай, дээрээс нь хүчиндүүлдэг чи ямар азтай хүүхэн бэ" гэсэн хошин онигоо бий. Яг үүн шиг манай татварынхан ямар азтай хүмүүс вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна. Ямар сайндаа л өнөөдөр олон залуус  яаж татварын...
эдийн засаг
Дэлхий нийтэд газрын тосны үнэ буурч, урьд өмнө байгаагүй уналт үзүүлээд байгааг олон улсын хэвлэл мэдээлж байгаа. Тэгвэл ОХУ эсрэгээрээ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөр болжээ. ОХУ баррель нефтийг 84 ам доллараар бусад улсад нийлүүлж байгаа. Харин ирэх жилээс нэг баррель нефтийг 95-100 ам доллараар худалдаалах...
эдийн засаг
Сангийн яамнаас өнөөдөр 2015 оны төсвийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд Сангийн дэд сайд С.Пүрэв, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон албаныхан оролцлоо. Ирэх оны төсөв орлогыг бодитой биелүүлж, татварын орчинг тогтвортой байлгаж, хэмнэлтийн горимд шилжсэн т...
эдийн засаг
Д.Бямбасүрэн: Баяжина гэдэг нь хөгжиж байна гэдэг ойлголт биш шүү Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Ардчилсан хүчний холбооны “Хөгжил” клубын урилгаар лекц уншсан байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн  “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр залуустай нээлттэй ярилцжээ. Түүний гол онцолсон сэдэв нь хөгжих, х...
эдийн засаг
Монголчууд цахилгаан хайчаар хонио хяргаж, тэмээгээ ноослох  цаг хаяанд иржээ. “Оюу толгой” компанийн жолооч, Ханбогд нутгийн уугуул Баянмөнхийн Хаш-Эрдэнэ, орон нутгийн харилцааны ажилтан Пандийсамбын Болд хоёр ойрмогхон хонины эх орон Австралид цахилгаан хайчаар хонь хяргах талаар хоёр долоо хоногийн турш номын дуу с...
эдийн засаг
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд энэ жил нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон. Энэ ажлыг хариуцах компаниудыг сонгон шалгаруулалтаар тодруулжээ. Тодруулбал, “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд шалгарчээ. Эдгээр компаниуд тус бүр 3000 тонн мах багцлан бэлтгэж Улаан...
эдийн засаг
“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-Д БҮРТГЭЛТЭЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨМНӨХ УДИРДЛАГУУДЫН ҮЕД ШИЛЖҮҮЛСЭН “Эрдэнэс-Таван Толгой” ХК-д бүртгэлтэй 86 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гадаадын “Ти Ти Жи Ви Си Өү” гэдэг компанид хууль бусаар шилжүүлсэн талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болл...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлөөс салбарыг хөгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монгол Улсын ерөнхий сайд, Монголбанк болон Сангийн яаманд тус тус хүргүүлээд байна...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дүнг нэгтгэн гаргасан байна. 2014 оны эхний аравдугаар сарын байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээг нийт долоон дулааны цахилгаан станцын хэмжээгээр 14,54 хувьд хүргэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.03 нэгжээр эрчим хүч хэ...
эдийн засаг
Татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал нэрийдлээр өчнөөн олон тэрбум төгрөг авсан болох нь тодорхой болж шуугиан тариад буй.  Тодруулбал, зарим аймаг, дүүргийн Засаг дарга, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгосон нь  Төсвийн тухай болон Татварын тухай хуулийг зөрчиж байгаа тул Санги...
эдийн засаг
Шотландын салхины эрчим хүч ойролцоогоор 982 мянга 842 мегаватт-цагийн цахилгаан үйлдвэрлэж байгаа нь тус орны бүх  орон сууцны цахилгааны хэрэглээний 126%-тай тэнцэхээр байгаа ажээ. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нь Шотландын эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Тус орны Засгийн газар 2020 он гэхэд ...
эдийн засаг
Европын Хөгжил, шинэчлэлийн банк (ЕХШБ) Украинд явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлийг дэмжих санхүүгийн сан байгуулсан тухай уг банкны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна. Шинэ санд Их Британи, Нидерланд, Герман, Финлянд, Норвеги, Швед, Дани, АНУ, Швейцари, Франц, Япон хандив оруулж байна. Нийтдээ 11 сая евро цугларах ё...
эдийн засаг
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-т улсаас жилдээ 25-26 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд тус газар үйл ажиллагааныхаа орлогоос зардлаа бүрэн нөхдөг  гэсэн мэдээлэл тарсан юм. Үүнээс харахад үйл ажиллагааныхаа зардлыг бүрэн шийдчихдэг газарт төсвөөс олгосон хөрөнгийг чухам юунд зарцуулдаг нь тодорхой б...
эдийн засаг
АНУ-ын “ Firebird” сангийн салбарын хөрөнгө оруулалттай Монгол компани болох “Могул пауэр” ХХК БНХАУ-ын төрийн өмчит “SEPCOIII” корпорацтай Тэвшийн говийн цахилгаан станцын төс лийн хэрэгжүүлэлт болон санхүүжүүлэлт дээр хамтран ажиллахаар Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа . Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй...
эдийн засаг
Хэсэг хугацаанд 1850 төгрөг байсан долларын ханш буцаад өсч байна. Өнөөдөр өглөөний байдлаар “Найман шарга” зах дээр  долларын ханш 1871 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны зарим банкууд 1875 төгрөгөөр зарж байна. Долларын ханш буцаад өссөнийг эдийн засагчид улс төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж буй. Учир...
эдийн засаг
Олон улсын санхүүгийн төв Хонконгт жилд ганцхан удаа болдог Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулга уулзалт 11 дүгээр сарын 18-нд Хонконгийн Шератон буудалд эхэллээ. Монголын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын идэвхжил нэн чухал байгаа эгзэгтэй цаг мөчид, манай шинэ Засгийн газар байгуулагдахаар улс төрийн...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбаттай уулзаж ярилцлаа. -Сүүлийн нэг сарыг монголчууд улстөржиж өнгөрөөлөө. Засгаа огцруулж, одоо хэр нь Ерөнхий сайдаа томилж чадахгүй байна. Ингэх тусам  хөрөнгө оруулагчид дахиад л хүлээлтийн байдалд шилжчихлээ? -Манай улс төр нэлээд халуухан байна. Дэлхийн эдийн засаг са...
эдийн засаг
Ирэх оны батлагдсан төсвөөр тэвчиж болох зардлыг хэмнэнэ гэж байгаа. Энэ хүрээнд ирэх онд нэгдсэн төсвийн урсгал зардлаас зарим бараа, бүтээгдэхүүний зардлыг 28 тэрбум, 517 сая төгрөг хэмнэхийг Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал энэ оны хувьд, гадаад, дотоодын албан томилолт, тээвэр, шатахуун, гадны зочин хүлээн авах...
эдийн засаг
-Эдийн засагт эмч хэрэгтэй байна- БҮСЭЭ ЧАНГАЛ “Default болох нь”. Төрийн түшээд ийн ярих болсныг Та анзаарсан уу. Энэ нь өрөө төлөхөөс татгалзах, төлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай англи үг. Монгол Улс 2017 онд Хөгжлийн банкны 600, “Чингис” бондын 500 сая ам.долларыг (үлдэгдэл нэг тэрбум ам.долларыг 2022 ...
эдийн засаг
Б.Лхагвасүрэн: Олон улсын санхүүгийн салбарт Монгол улсыг таниуллаа Монгол улсын Санхүүгийн системийн 96 хувийг банкны салбар дангаараа эзэлдэг бөгөөд банкуудын хадгаламжийн хэмжээ 9-р сарын байдлаар 6,9 их наяд төгрөгт хүрч өссөн нь өнгөрсөн онтой харьцуулахад нилээд өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ талаар Ха...
эдийн засаг
Улс орнууд дор бүрнээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренёршипыг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлх...
эдийн засаг
Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй ч санхүүжилтээ өөрсдөө шийдсэн нэгэн жишиг үйлдвэр ажиллахад бэлэн болсон сайхан мэдээ байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл үүний нэг болох “Бүрдэн говь” ХХК-ийн үйл ажиллагаатай өчигдөр танилцса...
эдийн засаг
Энэ талаар бодох цаг яг одоо болсон гэж бодож байна. Монголын төр малчид, тариаланчдыг  олон жилийн турш элдэв янзын халамж, урамшууллаар  байнга  угжсаар ирсэн. Парламентныхны олонх нь орон нутгаас сонгогдсон болоод ч тэр үү малчин, тариаланч хоёр шиг даам гарсан хүмүүс үнэндээ алга. Газар, тариалан мал аж ахуй нь ман...
эдийн засаг
Сүхбаатар аймгаас долоон км-ийн зайд 50 айлын “Таван эрдэнэ” малтай хорооллыг байгуулжээ. Аймгийн төвөөс мал гаргаж, малтай хороолол байгуулах үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 390,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн ус болон цахилгаанаар хангаж, зам, холбоо, худалдаа үйлчилгээний цэг салбар, эмнэлгийн үйл...
эдийн засаг
2014 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74сая юань тус тус худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв. Мөн банкуу...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах боломжийг олгож эхэлжээ. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй энэхүү үнэт цаас нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн хөрөнгөө удирдан арвижуулах эрсдэл...
эдийн засаг
-Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Үйлдвэр, технологийн парк байгуулж, нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлнэ- Өнөөгийн эдийн засгийн хямралын үед хөдөөд харин ч сайхан амьдрал байна гэлцэж байна. Энэ талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй товч ярилцлаа. -Хотод бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худ...
эдийн засаг
Пол Трегидго: Хөгжлийн банкны босгосон синдикат зээл Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж чадлаа Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын банкуудаас 300 сая ам.долларын  хамтарсан буюу синдикат зээлийг босгохоор болжээ. Чингис бондтой дүйцэхүйц бага хүү, таатай нөхцөлтэй гэгдэж буй энэ санхүүжилтийн талаар оло...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах боломжийг олгож эхэлжээ. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй энэхүү үнэт цаас нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн хөрөнгөө удирдан арвижуулах эрсдэл...
эдийн засаг