news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагджээ. Өнөө... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тус мэдээллээр энэ оны эхний найман сард улсын төсөв 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний найман сард 3798.0 тэ... | эдийн засаг |
Азийн санхүүгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд олон улсад түгээдэг Finance Asia сэтгүүлийн Банк санхүүгийн шилдгүүдийн шалгаруулалтад Ази тив төдийгүй дэлхий нийтийн банк санхүүгийн салбарынхан анхаарал хандуулдаг. Тус сэтгүүлийн 2014 оны шалгаруулалт өнгөрөгч долоо хоногт болж, Азийн шилдэг банк санхүүгийн байгууллагу... | эдийн засаг |
Монголын Хөрөнгийн Биржийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээг 2013 оны мөн үетэй харьцуулахад 245 тэрбум төгрөг буюу 17.78%-иар өсч, 1.6 их наяд төгрөг болсон бол “Топ-20” индекс 13.30%-иар өссөн үзүүлэлттэй байна. Эх сурвалж: http://mse.mn | эдийн засаг |
Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ээлжит сургалт 9 дүгээр сарын 22-ны өдөр эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхимд сургалт 14:00-18:40 цагийн хугацаанд 5 өдөр явагдах бөгөөд санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, зах зээлд туршлагатай мэргэжилтэн, их дээд сург... | эдийн засаг |
“Монгол Улсын бизнесийн орчны талаарх үндэсний хэмжээний судалгаа”-ны дүн гарчээ. Энэхүү судалгааг Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу АмЧам Монгол нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр явуулсан байна. Сант Марал сан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээ... | эдийн засаг |
“Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага” Монголд анх удаа хэвлэгдлээ Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 хувийг дангаараа гүйцэтгэдэг, гадаад худалдааны гол оролцогч банк болох Худалдаа, хөгжлийн банк, МҮХАҮТ-тай хамтран “Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага”... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр инфляци өнгөрсөн наймдугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар, оны эхнээс 7.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсчээ. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ дүнгээрээ 1.6 хувь, ор... | эдийн засаг |
Хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-нээс эхэлж олгох болсон талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо солбицлоор олгох гэнэ. Энэ тохиолдолд лиценз олголт өмнөх шигээ замбараагүй олгогдохгүй, ашигт мал... | эдийн засаг |
Эрчим хүчний салбарын 2014 оны есдүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан 5 системийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлий... | эдийн засаг |
Оюутолгой уурхайн баяжуулах үйлдвэрийн хоёр хүдэр өтгөрүүлэгчийн нэгнийх нь гар эвдэрчээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт дээрх эвдрэл гарсан аж. Холбогдох компанийн зүгээс эвдрэлийн шалтгааныг тогтоож, хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм байна. Г.БОЛОР | эдийн засаг |
Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банкаар 4 жил дараалан тэргүүллээ Олон улсад танигдсан Худалдаа, хөгжлийн банкийг дэлхий дахинд үнэлсэн томоохон шагналууд үргэлжилсээр, “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 4 жил дараалан шалгаруулж, 2014 оны шагналыг мөн хүртлээ. Энэхүү хүндтэй шагнал ... | эдийн засаг |
Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанитай үүсгээд байсан татварын маргаан эцэслэснээр төслийн хоёрдугаар үе шат хэрэгжих боломж бүрдлээ хэмээн твиттер хуудсаараа жиргэсэн юм. Гэхдээ “Оюутолгой” компанийн зүгээс өнөөг хүртэл энэ асуудалд албан ёсоор тайлбар хийхгүй байгаа. Тэгв... | эдийн засаг |
Монгол улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгуу... | эдийн засаг |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ ЕСБХБ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч ноён Маттью Ле Блантай уулзаж Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүл... | эдийн засаг |
МИАТ ТӨХК энэ жил нилээд хэдэн чиглэлд агаарын шинэ зам нээж, шууд нислэг үйлдэх болсон. Тус компани энэ сарын 24-нд Сингапур руу нисэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Алтанцомтой ярилцлаа. -МИАТ компанийн хувьд 2014 он амжилт бүтээлийн хур арвинтай жил б... | эдийн засаг |
Монголын эдийн засгийн найдвар хэмээгдэж буй Оюутолгойн зүгээс нааштай сайн мэдээ дуулдаж эхэллээ. Эхний хөрөнгө оруулалтын тооцооны зөрөө, дараагийн шатны үйлдвэрлэлийн ТЭЗҮ бэлэн биш зэрэг шалтгаанаар далд уурхайн хөрөнгө оруулалт хойшлоод байсан. Үүн дээр нэмэгдээд Татварын ерөнхий газоаас 130 сая ам.долларын татвар... | эдийн засаг |
ҮСХ-ийн хөндөж буй асуудал: Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос бусад орны хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгчдийг татах чадвар буурсан. Хөрөнгө оруулагч, зээл олгогчид юун түрүүн дараах хоёр энгийн асуултад хариу авахыг хүсч байна. Үүнд: ·Нэгд, Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байна уу, аливаа маргаан гарах тох... | эдийн засаг |
Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй БНХАУ-ын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх сургаар манай улстөрч, эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн... | эдийн засаг |
Манай улсын малын тоо толгой энэ жилд 61 саяд хүрчээ. Малчид маань малаа зарж цөөлөх бодолгүй болсон нь улсын малын тоо толгой жил бүр өсөн нэмэгдсэн гэх тоон үзүүлэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Ноос, ноолуур, арьс шир гээд малаас гардаг бүхий л түүхий эдэд төрөөс багагүй урамшуулал олгож бай... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /09,17/ үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 3,338,650.00 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,863,789,370.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 15,268 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,024,790.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 382 шир... | эдийн засаг |
Банкууд 2014 оны 7 дугаар сард нийт 1440 зээлдэгчид 77.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2492.1 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 59756-т хүрчээ. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 40.6 нэгж х... | эдийн засаг |
2014 оны 1 дүгээр сараас эхлэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” хэрэгжиж, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МХБ-ын “Бүртгэлийн журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаас гаргагч компаниудын хооронд байгуулсан “Бүртгэлийн гэрээ”-г дахин шинээр байгуулах шаардлага гарсан ту... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн(09.16) өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 10,637 ширхэг хувьцаа арилжигдаж, 20,416,656.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 11 компанийн 10,539 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 19,951,756.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 98 ширхэг... | эдийн засаг |
Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумтай хамтран төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалд үнэлгээ хийжээ. Энэхүү үнэлгээнийхээ дүнг танилцуулах хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П. Эрдэнэжаргал, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газры... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн есдүгээр сарын 15-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 6,041 ширхэг хувьцаа арилжигдаж, 21,550,981.70 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 3,970 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 20,502,042.00 төгрөгийн, “Б” самбарт 5 компанийн нийт 2,071 ... | эдийн засаг |
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Харин юанийн дуудлага худалдаагаар 44.5 сая юанийг 298.11-300.14 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 18.0 сая юанийг 299.08 төгрөгийн хаалтын ханшаар худалдав. Т... | эдийн засаг |
Долларын ханш өнгөрсөн зунаас эхлэн багагүй савалгаатай байгаа. Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1850 төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханш наймдугаар сарын эхээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Долларын ханшийн өсөлтийг хязгаарлахын тулд Монголбанк долдугаар сард бодлогын хүү... | эдийн засаг |
Гурван жилийн өмнө Монголын нүүрс үнэтэй байлаа. Өнөөдрийн өгч байгаагаасаа лав гурав дахин илүү үнээр хятадуудад нүүрсээ зардаг байв. Харин одоо бол уурхай дээрээсээ 30 ам.доллараар урд хөршийнхөнд зарж байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нүүрсний экспорт тоон дүнгээрээ өмнөх жилээс өссөн ч харин орлого нь ... | эдийн засаг |
Өрөө дараагүй, дээр нь компанийн нэр хүнд навс унасан энэ байдлаараа компани 2016 онд Хонконг, Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах нь юу л бол. Ихийг алдахаасаа өмнө буцах сонирхол Баруун Австралийн иргэн Лан Ханкокийн байгуулсан уул уурхайн “Ханкок групп”-ийн эзэн Жина Райнхарт Монголд хайгуулын ажлаа албан ёсоор зогс... | эдийн засаг |
Өдрийн сонины 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Засгийн газрыг “залилсан” хэргээр шалгуулж байна ” гэсэн нийтлэлд Монгол Улсын Хөгжлийн банкнаас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1.1-д заасны дагуу Улсын Их Хурал, Засги... | эдийн засаг |
Салбарын бүтцийг боловсронгуй болгохын тулд Эрчим хүчний сайдын 94 тоот тушаал 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр гарч, ЭХЯ-ны харьяа “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг ЭХЯ-ны харъяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан байна. Энэ тухай мэдэ... | эдийн засаг |
Улсын төсвийн орлого найман сарын байдлаар 623.4 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тиймээс зарим ажил үйлчилгээний зардлыг хумих талаар Сангийн яамнаас анхаарах болсон байна. Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт ба... | эдийн засаг |
С.Оргодол: Орон сууцны санхүүжилтийн гурав дахь ээлжийн 320 тэрбум төгрөгийн бонд гаргах бэлтгэл ажил хангагдаж байна “Монголын ипотекийн корпораци Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодолтой орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар болон МИК-ийн зарим асуудлаар ярилцлаа. -Танай корпораци... | эдийн засаг |
-Цаасан дээрх сайхан төслийг баталгаажуулах, харилцан тохиролцсондоо баярлан хундага тулгах нэг хэрэг. Энэ бүхнийг ажил хэрэг болгох ур ухааныг одоо биднээс шаардаж байна- Монгол Улс дангаар бие даан эдийн засгаа хөгжүүлэх боломж байхгүй. Гадар зүйн байрлал, түүхэн уламжлалаасаа харсан ч бидэнд бусдын дэм, тэр дундаа х... | эдийн засаг |
Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралт болон Уул уурхайн сайдын 2014 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд зарласан. Хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай... | эдийн засаг |
Хоёр хөршийн тэргүүний айлчлал зам, тээврийн салбарт юу үлдээв БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэдхэн хоногийн зайтай Монгол Улсад албан ёсны, ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсан бол ОХ... | эдийн засаг |
Есдүгээр сарын дундаас эхлэн ам.долларын ханш тогтвортой байна. Наймдугаар сарын эхээр 1905 төгрөгт хүрсэн долларын ханш 1790 болтлоо буурсан бол седүгээр сараас дахин өсч өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа долларын ханш 1844 төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн ас... | эдийн засаг |
Уул уурхайн яамны Стратеги, бодлогын газрын дарга Ч.Отгочулуутай уулзаж ярилцлаа. -Ашигт малтмалын тухай хуулийг хаврын чуулганаар баталснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл журам нь өнөөг хүртэл батлагдаагүй байгаа. Журам нь хэзээ батлагдах вэ? -УИХ-ын хаврын чуулганаар баталсан Ашигт малтмалын тухай хуульд оруул... | эдийн засаг |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэг тонн улаан буудайг 550 төгрөг байхаар тогтов. Салбарын өмнө нэг тонн улаан буудайн үнийг үтрэм нөхцөлөөр 460 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн ч зарим тариаланчид үнээ чамлаж эсэргүүцэл илэрхийлсэн. Тиймээс тонн улаан буудайн үнэ элеватор нөхцөлөөр 550 мян... | эдийн засаг |
Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумаас эрхлэн Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээний судалгааг тавдугаар сараас наймдугаар сар хүртэл явуулсан байна. Энэхүү судалгаанд манай улсын төрийн өмчит уул уурхайн есөн компани хамрагджээ. Тодруулбал, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолг... | эдийн засаг |
Засгийн газрын пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Мөн энэ хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших "Эрдэнэс-Гацуурт" хамтарсан... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (09.26) үнэт цаасны арилжаагаар 11 хувьцаат компанийн нийт 9,417 ширхэг хувьцаа арилжигдаж, 4,055,059.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 8 компанийн 8,986 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,900,849.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 431 ширхэг хувьцаа арил... | эдийн засаг |
Өнгөрсөн гуравдугаар сард НМХГ-аас Монголын Хөрөнгийн биржийн 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтаар байгууллагын мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар болон хувийн хэрэгцээнд зарцуулсан, зарим ажилтнуудыг үндэслэлгүйгээр шагнаж урамшуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүдэд ни... | эдийн засаг |
Өнгөрсөн бямба гаригт Дүнжингарав худалдааны төвд нээлтээ хийсэн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн үзэсгэлэн худалдаа хөл ихтэй байна. Ирэх баасан гариг буюу энэ сарын 26 хүртэл үргэжилж байгаа үзэсгэлэн, худалдааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэн яармаг... | эдийн засаг |
Судалгаа шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн бодлогын чанарын хамаарал Улс орны хөгжилд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өөрийн гэсэн хөгжлийн үзэл, бодлого байдаг. Монгол Улс өөрийн гэсэн судалгааны байгууллагуудтай байх нь үндэсний аюулгүй байдлын амин чухал асуудал. Улс үндэснийхээ эрх ашгийг урьтал болг... | эдийн засаг |
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий Бага хурлын 58 дугаар чуулган Вена хотноо боллоо. Тус чуулганд оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид Канадын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй уулзаж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээл... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын шүүгч нар аа Газпром банк нь Арилжааны болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын тэргүүлэгч банк ба 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Алтандорнод Монгол ХХК-тай Зээл барьцааны гэрээ байгуулж 30 ... | эдийн засаг |
“Татварын зөвлөхийн үйлчилгээний тогтолцоо, цаашдын хандлага” сэдэвт олон улсын форумыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форумд Ази, Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Томас Ли форумд урилгаар оролцож, татварын зөвлөх үйлчилгээний тогтолцооны олон улсын туршлаг... | эдийн засаг |
Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Санхүү эдийн засгийн төв их сургууль хамтран есдүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагаас Гадаад харилцааны яаманд “Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт анхдугаар форум болно. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчла... | эдийн засаг |
Тавантолгойн ордоос Монголын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших шийдвэр гарснаар “Газрын дорх баялаг ард түмний өмч” гэх Үндсэн хуулийн тулгуур заалт амьдралд бодитоор хэрэгжих суурь бүрдсэн билээ. Энэ жишиг цаашлаад стратегийн 15 орд, түүнийг хариуцсан компаниудад хэрэгжиж, ард түмэн бусад ордод хувьцаа эзэмшиж, ба... | эдийн засаг |
Монгол Улсын Шнжлэх Ухааны Академи, Олон Улс Судлалын Хүрээлэн, БНХАУ-ын Санхүү Эдийн Засгийн Төв Их сургууль хамтран 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагаас Гадаад Харилцааны Яамны “Зөвшилцөл” хурлын танхимд “Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт анхдугаар форумыг зохион байгуулна. БНХАУ-... | эдийн засаг |
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын чуулганы 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны ... | эдийн засаг |
Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Засгийн газраас нээлттэй зарласан "888 төслийг" хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 56 төсөлд 74.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлээд байна. № Төсөл хэрэгжүүлэгчийн нэр Төслийн нэр, ... | эдийн засаг |
-Монхидро констракшн ХХК Хэрлэн-Тооно УЦС-ын судалгааг будилаангүй хийсэн гэв- “Монхидро констракшн” ХХК Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийг хууль бусаар ялсан, хийх ажлынхаа төсөвт өртгийг завшсан гэх зэрэг мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах болсон. Тэгвэл тус компани боло... | эдийн засаг |
Есдүгээр сар гарсаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтвортой хэвээр байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг долларыг 1842-оор авч, 1840 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1835-аар авч, 1847 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудыг авч байгаа болон зарж буй долларын ханшийн зөрү... | эдийн засаг |
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилготой орон тооны бус Эрдэс баялгийн Бодлогын Зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн анхны хурлаар тус зө... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн биржээр худалдаж буй нэг килограмм боловсруулаагүй цайвар ноолуурын ханш хямдарсан байна. Тодруулбал, өчигдрийн /есдүгээр сарын 29/ арилжаагаар уг төрлийн ноолуурыг 77800 төгрөгөөр арилжжээ. Есдүгээр сарын эхэнд нэг кг боловсруулаагүй цайвар ноолуурыг 79000 төгрөгөөр арилжиж байсан бол ийнхүү хямдарч бай... | эдийн засаг |
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв хамтран хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус холбоо, төвийн удирдлагууд Засгийн газрын есдүгээр сарын 18-ны 292 дугаар тогтоолыг эсэргүүцэж... | эдийн засаг |
Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гараад буй. Орон нутгуудаас ирсэн ургац хураалтын явцын мэдээг үзвэл, одоогоор 63,8 мянган га-г ангилан хадаж, 42,2 мянган га... | эдийн засаг |
“Талын зам” гэсэн үгийг Та сонсож байв уу? Бүүр түүр санаанд чинь бууж байж мэднэ. Эсвэл огт сонсоогүй ч байж болох. Нэлээд сонсголонтой энэ үг 2014 оны эхээр анх сонсогдсон юм. Нэг хэсэг нам жим болчихсон нь УИХ, Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны түвшинд бодлогын судалгаанууд хийгдэж, үндэслэлээ тооцож, хөрш... | эдийн засаг |
Томоор үзэх бол зураг дээр дарна уу. | эдийн засаг |
-ҮЦТТТХТ-ийг Сангийн яаманд шилжүүлж, арилжааны төлбөр тооцоог Монголын хөрөнгийн биржид эзэмшүүлэхийг эсэргүүцэв- Үнэс цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх 292 дугаар тогтоолд Засгийн газраас энэ сарын 18-нд гаргасан юм. Энэхүү тогтоолыг Үнэт цаасны арилжаа ... | эдийн засаг |
“Намрын ногоон өдрүүд”-ээр 635 орчим сая төгрөгийн борлуулалт хийв Жил бүрийн намрын налгар өдрүүдэд болдог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, арга хэмжээ ес дэх жилдээ амжилттай болж өнгөрлөө. Үзэсгэлэн худалдааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг бөгөөд нийслэлчүүдийг шинэ хүнсний ногоо, үндэсний бүтээг... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 30/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.2 сая ам.долларыг 1838.00-1842.55 төгрөгийн ханшаар, 133.0 сая юанийг 299.0-300.10 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Эдгээр саналуудыг Монголбанк нягтал... | эдийн засаг |
Томоор үзэх бол зураг дээр дарна уу. | эдийн засаг |
Лондон-Улаанбаатарын хооронд бүтэн жилийн турш хэлэлцээрийн ширээний ард суусан хөрөнгө оруулагчид саяхнаас хэл амаа ололцох маягтай байна. “Рио-Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцлоос болж “Оюутолгой” төслийн зарим шатны бүтээн байгуулалтын ажил урагш муутай байгаа юм. Гүний уурхайн бүтээн б... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа. Уг хурлаар үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталсан бөгөөд Бодлогын зөвлөлийн хурлыг 2 сар дутам зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал хуралдуулж байхаар шийдвэрлэлээ. Монгол... | эдийн засаг |
Хэний ч төсөөлөөгүй хэнз төсөл гэвэл “888”-ыг хэлэх биз. Эдийн засгийн хүндхэн үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор эхлүүлсэн дээрх төсөл эцэстээ Мянгуужингийн үлгэр болсон гэх яриа өнгөрсөн долоо хоногт эрчимжив. Өөрөөр хэлбэл, төслөөс маш цөөхөн нь санхүүжилт авсан тухай шүүмжлэл хүчтэй өрнөсөн. Тоо... | эдийн засаг |
Санаж явбал бүтнэ, сажил явбал хүрнэ гэгчээр энэ жилийн Монголын нүүрсний экспортын зорилт 31.4 сая тонн. Жил бүрийн төсөөлөл 30 гаруй сая тонн хавьцаа байдаг. Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар 13.7 сая тонн нүүрс олборлож, 12.5 сая тонныг мэдээж урд хөрш рүү экспортолсон байна. Нүүрсний экспортын хэмжээг өнгөрсөн ... | эдийн засаг |
МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН СИСТЕМД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА Монголын статистикийн байгууллага нь үйл ажиллагаандаа олон улсын шинжээчдийн багаар цогц үнэлгээ хийлгэж, статистикийн салбарын үйл ажиллагаа дэлхийн жишигт хэр нийцэж байна, өнөөдөр ямар түвшинд хүрсэн, цаашид ю... | эдийн засаг |
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын концессын авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Моннис Интернэшнл ХХК болон Саусгоби Сэндс ХХК-ийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг хийж, Төсөл хэрэгжүүлэгчээр Ар Ди Си Си ХХК /RDCC LLC/, ерөнхий гүйцэтгэгчээр ... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос журам зөрчсөн зарим брокер, дилерүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 3.1, 8.1 дахь заалт Үнэт цаасны зах зээлийн тухай хуул... | эдийн засаг |
Улсын нийт экспортын 30-40 хувийг бүрдүүлж байгаа зэсийн салбарыг шинжээчид өөдрөгөөр төсөөлж байна. Монгол Улс энэ жил 1.2 гаруй сая тонн зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд есдүгээр сарын 1-ний байдлаар 655 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ жилийн зорилтыг энэ байдлаараа гүйцээх боломжтой талаа... | эдийн засаг |
-Сингапурын нислэг, Өмнөговийн замыг нээж, төмөр замын бүтээн байгуулалтаа төрд үнэлүүлэв- Өнгөрөгч өдөр хоногуудад зам, тээврийн салбарынхан завгүй байлаа. Энэ сарын 24-нд МИАТ ТӨХК Сингапурын чиглэлд агаарын шангаа татаж, анхны нислэгээ үйлдлээ. Сингапур, Монголын хооронд жилдээ 8000 орчим иргэн харилцан зорчдог гэх ... | эдийн засаг |
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч тал болон удирдлага хооронд үүссэн маргаанд тайлбар өгөхөөр албаныхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Худалдааны чөлөөт бүс энэ оны зургадугаар сарын 22-ноос ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор хэвийн үйл ажиллагаатай байгаа гэсэн... | эдийн засаг |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын явцтай танилцлаа. Чингис бондын эх үүсвэрээс шинэ төмөр замын суурь бүтэц, барилгын ажилд зориулан 200 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс 193,9 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. “Монголын төмөр зам” Төр... | эдийн засаг |
18 жилийн дараа тавдугаар эрхээ авсан МИАТ-ийнхэн Азийн бар улс руу анхны аяллаа хийгээд ирлээ Манай улс агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ авч, Сингапур улс руу нислэг үйлдэх болсон тухайгаа аль эртнээс мэдэгдэж байсан билээ. Тийм ч учраас анхны нислэг хэзээ байх бол гэсэн иргэдийн хүлээлт үүссэн нь мэдээж ... | эдийн засаг |
Дөнгөж мултарч буй есдүгээр сар мөн ч халуухан үргэлжлэв дээ. Үйл явдлаар дүүрэн. Монголын улс төр их хүлээлт, догдлол, бас энд тэндхийн нүх сүвэн дэх уулзалт, шивнээ олонтой. “Инчон-2014” Азийн наадам эхэлж монголчууд маань тэндээс аварга ч төрүүлж, спортын одтой ч болж, ланжгар ялалтуудаа луйвардуулаад л... Яахын арг... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15 саалийн эрчимжс... | эдийн засаг |
-Хөдөлмөрийн төв бирж ажлын байранд зуучлаад зогсохгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргадаг болжээ- Хөдөлмөрийн төв биржээр өмнө нь зөвхөн ажлын байранд зуучилдаг байсан бол одоо нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг авах боломжтой болжээ. Энэ талаарх хурлыг өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хийлэ... | эдийн засаг |
Хадгалж чадна гэдэг том чадвар. Хадгална гэдэг үг найдвар гэсэнтэй адил сонсогдоно. Учир нь аливаа нууцыг маш сайн хадгалдаг хүн байдаг. Хамгийн гол нь тэр хүний нэр найдвар, итгэлийн уурхай мэт л сонсогддог. Тийм учраас тэр хүн байнга олон нөхдөөр хүрээлүүлж, хүмүүсээс сайн үг сонсож амьдардаг. Нэг үгээр хэлбэл, хадга... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдааг зохион байгууллаа. Арилжааны банкууд 23.1 сая ам.долларыг 1840.20-1842.50 төгрөгийн ханшаар, 111.0 сая юанийг 299.10-300.07 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1842.00 төгрөгийн хаалтын ханшаар есөн сая ам.доллар, 299.61 тө... | эдийн засаг |
Нэрт нийтлэлч Баабар мэргэжлийн Засгийн газрыг байгуулах асуудлаар хоёр ч удаа нийтлэл бичиж интернэтэд тавихад 244230 иргэн сонирхон уншиж 100 орчим коммент бичжээ. Олон нийт мэргэжлийн Засгийн газартай болохыг хүсч байгаа юм байна. Олон жилийн өмнө гадаад харилцааны сайд байсан Ц.Гомбосүрэн гуайг одоо бараг бүх телев... | эдийн засаг |
“Оюутолгой”-н ТУЗ-ийн хуралдаан өчигдөр боллоо. Энэхүү хуралдаанаар “Оюутолгой”-н ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцсэн юм. ТУЗ энэхүү тодотголыг дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна. ТУЗ-ынхан хүлээн зөвшөөрсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр энэхүү тодотголыг хэлэлцүүлнэ. Эрдэс баялгийн зөвлөл “Оюутолгой”-н ТЭЗҮ-ийг хэлэлцсэн... | эдийн засаг |
Өнгөрсөн есдүгээр сард ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш харьцангуй тогтвортой байлаа. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа долларын ханш 1850 төгрөгтэй тэнцэж байна. Харин авах үнэ нь 1841 төгрөг байгаа юм байна. Долларын ханш аравдугаар сар гарсаар зургаан төгрөгөөр нэмэгдээд байгаа нь энэ юм. Э... | эдийн засаг |
Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр мах, хүнсний ногоо, гурилын үнэд судалгаа хийдэг юм. Энэ долоо хоногийн байдлаар махны үнэ буурсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, хүнсний зах, худалдааны төвүүдээр нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 5890 төгрөг, үхрийн ястай махны үнэ 7545 төгрөгөөр худалдаж ба... | эдийн засаг |
Монгол улсын Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн гишүүн, Монгол нүүрс ассоциацийн захирал Т.Нарантай ярилцлаа. -Сүүлийн үед анхаарын төвд байгаа нэг сэдэв бол “Эрдэнэс Тавантолгой”-н менежментийн хувьчлал. Хувьчлалын ажлын хэсэгт та багтсан. Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийж ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалг... | эдийн засаг |
Хилийн яармаг худалдааг 2014 оны 10 сарын 15-18-ны өдрүүдэд Давст сумын Хандгайт багийн нутаг Боршоо худалдааны төвийн орчимд хийхээр боллоо. ОХУ-ын Тува Улсын Өвөр хошууны дарга С.Д.Куулар, орлогч дарга А.А.Ооржакын хамт аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүстэй уулзан хилийн яармаг худалда... | эдийн засаг |
Чингисийн талбайд Цөмийн энергийн салбарын танилцах өдөрлөг маргааш болно. Тус өдөрлөгт Цөмийн энергийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэ... | эдийн засаг |
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ долоо хоногт хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан байна. Тус хороо ээлжит хурлаараа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барих зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар “Клин энержи Ази” ХХК-ид олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү “Цэци... | эдийн засаг |
- “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага 2014” олон улсын бага хурал болж байна- “Пи Эм Ай” байгууллагаас “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага 2014” олон улсын бага хурлыг өнөөдөр “Блью скай” цамхагт зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш болох уг хурал англи хэлээр явагдаж буй бөгөөд гадаад, дотоод... | эдийн засаг |
-Ойрын хугацаанд “Сүү” ХК С ловак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. - Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амы... | эдийн засаг |
С.В.Паушок гэж Монгол Улсад, монголчуудад тарьсан балаг нь дуусдаггүй нэгэн байх. Эхлээд Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөө хил даван зугтсан. Ажлын хүндийг нугалж явсан ажилчидтай н... | эдийн засаг |
Фото: Сергей Карпухин / Reuters "Газпром"-ын албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов Украйнаас байгалийн хийн өрөө төлсөн гэх ерөнхий сайд Арсений Яценюкийн мэдэгдэлд тайлбар өгөхдөө өрийн төлбөр хийгдээгүй гэв. Ерөнхий сайд Арсений Яценюк хийн өрөө төлсөн гэж мэдэгдэхдээ, «Нафтогаз Украины» компани улсын баталгаа авс... | эдийн засаг |
-Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлээсэй гэж хүсч байна- Монголд чөлөөт эдийн засаг биш бүр “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. Нийслэлд кг махны үнэ 7000 төгрөг болж, хөгшчүүлийн гол харлан “нүд аних” шахаж байх тэр үед Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг ... | эдийн засаг |
Real properties Ulaanbaatar” ХХК Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн есдүгээр сарын судалгааг хийсэн байна. Ингэхдээ хуучин, шинэ орон сууц, оффис, хаусын ханш, үнэд нөлөөлсөн хүчин зүйлийг судалжээ. Судалдгаанаас харахад хуучин орон сууцны үнэ Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Сонгинохай... | эдийн засаг |
Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 182 орон сууцны төсөл хэрэгжиж байгаа талаар Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн“Real properties Ulaanbaatar” компани судалгаа хийжээ. Нийт төслийн 67 орчим хувийг Баянзүрх болон Хан-Уул дүүрэг дангаараа эзэлж байгаа гэнэ. Шинэ орон сууцны төслийн т... | эдийн засаг |
Зам, тээврийн сайд А.Гансүхийн санаачилсан “Богд хан төмөр зам” төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болж, санамж бичиг байгуулжээ. Хоёр жилийн өмнө зарлаж байсан уг төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн ба... | эдийн засаг |
“Компанийн тухай хууль”-ийн 83.1 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 201 тоот тогтоол, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8.10.11 дэх заалт, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 23.6, 23.9 дэх заалт, “Орхонбулаг” ХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрий... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.