news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА...
эдийн засаг
-Нийт таван компанид 49 мянган тонн  улаан буудай импортлох зөвшөөрөл олгожээ- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр Монголбанк, гурилын үйлдвэрүүдийн төлөөллийг оролцуулан одоогийн үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Улаанбаатар гурил” компанид 5...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2,983 ширхэг хувьцаа арилжигдаж, 10,121,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 2,859 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,059,198.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн ни...
эдийн засаг
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад Аденауэр” сан хамтран  зохион байгуулсан Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган өнөөдөр өндөрлөлөө. Өчигдөр эхэлсэн чуулганыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү өндөрлөж байгаа юм. Чуулганд оролцохоор а...
эдийн засаг
-Өрсөлдөх чадвараар Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлжээ- Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс боловсруулан гаргажээ. Судалгааны дүнг нийтэд танилцуулахаар "Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган"-ыг аравду...
эдийн засаг
1. Яагаад гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж? Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өөрийн оронд оруулах гэж улс орнууд хэрэндээ хичээдэг. Энэ ажлыг  амжилттай хийж буй орны тоонд яалт ч үгүй АНУ, Хятад хоёр орно. Өнөөдөр дэлхий дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэрийн дор триллион гаруй ам доллар эргэлдэж байна. Үүний 50...
эдийн засаг
Сүүлийн үед гурилын үйлдвэр, тариаланчид хооронд улаан буудай худалдах асуудлаар маргаан үүсээд байсан бол зөвшилцөлд хүрсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Тодруулбал, ҮХААЯ-наас нэр бүхий нэг спиртний үйлдвэр, дөрвөн гурилын үйлдвэрт нийт 49 мянган тонн улаан буудай импортлох эрхийг олгоод байсан юм...
эдийн засаг
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ буюу хуучнаар политехникийн коллежийнхон аль ч нийгмийн үед ажил, орлоготой байна гэдэг нь чухам үнэн. Одооны эдийн засгийн хямралын үед компаниуд бүтцээ жижгэрүүлж, ажилчдаа цомхотгон, эсвэл сул зогсолт хийж байхад МСҮТ төгссөн хүн ажил, орлогогүй явна гэдгийг цөөн сонсоо б...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн  хөгжлийн ирээдүйн талаар гаргасан ОУВС-гийн  илтгэлд нэгэн томруун үйл явдлыг тэмдэглэжээ. Худалдан авах чадвараар (ХАЧ) нь тооцоолсон Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хөгжиж буй долоон эдийн засаг нь аж үйлдвэрийн хөгжилтэй “Их долоо”-г гүйцэн түрүүлж байгаа тухай ОУВС  тэмдэглэснийг Financial...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 7 хувьцаат компанийн нийт 1,082 ширхэг хувьцаа арилжигдаж, 13,838,350.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  Энэ өдөр “А” самбарт 5 компанийн 1,020 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 13,275,500.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт ...
эдийн засаг
-Хятадын эдийн засаг анх удаагаа дэлхийн лидерийн байранд орж ирлээ- Хятадын эдийн засаг энэ жилийн сүүлч гэхэд АНУ-ын  эдийн засгийг хэмжээгээрээ даван гарах бололтой Тийм өсөлтийн гол шалтгаан нь хүн амыгаа зээлжүүлэн орлогожуулж  байгаа бодлого гэнэ. Мөн статистикийн тооцоог гаргах арга журмаа эрх баригчид өөрчилсөн...
эдийн засаг
Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлсэн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуу...
эдийн засаг
REUTERS/ Carlos Barria Хятад Орост хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон нефть, хийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд бэлэн гэж Төрийн зөвлөлийн орлогч дарга Ван Ян  мэдэгдлээ. Сочи хотноо Орос-Хятадын эдийн засгийн IX чуулга явагдсан юм. Түүнд оролцогсод хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгааг  мөн түншийн холбоо бэхжиж б...
эдийн засаг
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 94,4 тэрбум төгрөгийн татварын өp шилжүүлcнээс 53,4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаагүй байна- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх гэж байна гэсэн хүлээлт олон нийтэд бий болжээ. ...
эдийн засаг
"Бинсэ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11:00 цагт хуралдахаар болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийг  2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэнэ. Тус хурлаар өрийг хувьцаагаар солих, нэмж хувьцаа гаргах, хувьцаа хуваах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Дэлгэрэнгүй ...
эдийн засаг
Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-нд Ховд аймгийн төвд болно. Ерөнхий сайдын ивээл дор болох уулзалтаар баруун таван аймгийн хөрөнгө оруулалтын орчин, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, 2025 он хүртэлх хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалты...
эдийн засаг
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “888” төсөл болоод арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес ХасБанкны дэмжлэгээр хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа талаар өмнөх дугаарууддаа хүргэсэн билээ. Харин энэ удаад хүн амын эрүүл мэнд, орших уу, эс орших уу зааг дээр хүргэх аюул үүсгээд байгаа Хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөрий...
эдийн засаг
Фото: РБК Оросын Засгийн газар Эрчим хүчний яамандаа зүүн маршрутаар хий нийлүүлэх гэрээг Хятадтай байгуулах үүргийг өгсөн тухай РИА «Новости» мэдээлэв. Зүүн маршрутаар байгалийн хийн худалдаа нийлүүлэлтийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох нөхцлийн гэрээнд ОАО "Газпром“ ба Хятадыг үндэсний нефть, хийн корпораци (CNPC...
эдийн засаг
Бахрейн нефтийн үнэ баррель нь 88 ам.доллар хүрч байсан 2010 оны үзүүлэлтээс доош уналаа. Сарын өмнө вант улсад олборлож байсан нефтийн нэг баррель нь 97 ам.доллар байсан юм. Нефтийн үнийн ийм хүчтэй уналт нь нэг баррель нефтийг 125 ам.доллар байхаар тооцон хийсэн вант улсын төсөвт ихээхэн алдагдалтай байх юм. Бахрейн ...
эдийн засаг
Үндэсний үзэлд бурхны хүч бий, буг чөтгөрийн ч хүч бий /Таны мэдэх ёстой Үндэсний үзэл номоос/   Гадаадын хөрөнгө оруулалтыг тойрсон улс төрийн үзэл суртлыг зөв ойлгох асуудал Монголын амин асуудал юм. Сайн муу, сайхан муухай гэж бид туйлшрах маягтай. Үр дагавар нь гадаад хөрөнгө оруулалтгүй, үүнээсээ улбаалаад дотоод ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны аравдугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 101,612 ширхэг хувьцаа арилжиж, 41,770,428.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өнөөдөр  “А” самбарт 15 компанийн 101,054 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 39,700,323.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компан...
эдийн засаг
Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 30-ны дотор Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор Зам, тээврийн яам зам барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Саяхан Өмнөговь...
эдийн засаг
-О.Магнай ШӨХТГ-ын эсрэг шийдвэр удаа дараа гаргасан шүүгчдийг нэрлэв- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэрэглэгч хааны төлөө гэсэн уриатай уг газрыг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн гэх үнэлгээг олон нийтийн зүгээс хүртээд амжсан О.Магнай дарг...
эдийн засаг
Цахилгаан эрчим хүчний үнэ ханшид өөрчлөлт оруулж, кВт цаг тутамд таван төгрөг нэмэх тухай шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ноос гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас ЭХЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэж байса...
эдийн засаг
-Монголд геологийн салбар үүсч, хөгжсөний 75 жилийн ой тохиож байна- Монголд геологийн салбар үүсч, хөгжсөний 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогыг хэлтсийн дарга Б.Баатарцогт, Монголын геологийн, Үй...
эдийн засаг
Гадаад худалдааны тэнцэл есдүгээр сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс 286.6 сая ам.доллар буюу 14.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 554.1 сая ам.доллар буюу 6.5 х...
эдийн засаг
Эрчим хүч, барилга орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2,5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл хотод хэрэгжүүлж байна. Одоогоор 1 их наяд 67 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Хөгжлийн банкны гүйцэтг...
эдийн засаг
“Рио Тинто”-гийн хувь­цаа­ны ханш, олз ашиг аль аль нь багасч, нэг хэсэг ядарч явахад дэлхийн уул уур­хайн сэд­вээр дагнан бичдэг цахим хэв­лэлүүдэд “Оюутолгой төсөл л Рио Тинтогийн ганц ав­ралын “од” нь, тиймээс хэрэг­жүү­лэхийн тулд амиа тавьж бай­на” гэсэн мэдээлэл их гар­даг байж билээ. Үнэхээр ч “мэнгэ нь голлосон...
эдийн засаг
Уул уурхайн салбарт үүсээд буй асуудлын эргэн тойронд Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Уул уурхайн салбарт яг одоо хамгийн хүлээлттэй байгаа асуудал бол хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олголт.  Хэзээнээс хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. -Хайгуулын лицен...
эдийн засаг
-Бүсээ чангалахаас аргагүй юү?- Улс төрд халуухан үйл явдлууд өрнөж эхэллээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй зэрэгцэн ирэх оны төсөв тойрсон асуудал сөхөгдөж байна. Сангийн яам болоод Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулан УИХ-д өргөн бариад буй төсвийн төсөлд тусгаснаар 2015 онд манай улс 7,2 их наяд төгрөгий...
эдийн засаг
Үнэт цаасны арилжаагаар улсдаа ганц Монголын хөрөнгийн бирж энэ оны есдүгээр сарын байдлаар 137,9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 40,9 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхөөс гүйлгээ 16,6 тэрбум төгрөг буюу 13,7 хувиар өсч, арилжсан үнэт цаас 2,1 сая ширхэг ...
эдийн засаг
Монгол улсын Засгийн газрын шууд санхүүжилтээр ОХУ-аас худалдан авсан railbus хэмээх төмөр замын автобус нийслэл хотын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаад энэ сарын 01-нээс аялалаа зогсоосон билээ. Улаанбаатар төмөр замын удирдлага railbus-ыг Улаанбаатар-Дарханы хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооц...
эдийн засаг
Өдгөөгөөс ерэн жилийн өмнө Италийн Милан хотноо болсон Олон улсын хадгаламжийн банкны нэгдүгээр чуулганы сүүлийн өдөр Италийн профессор Филиппо Равизза жил бүрийн аравдугаар сарын 31-нийг “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн зарласан түүхтэй. Дэлхийн зуу гаруй банкны тэмдэглэж заншсан энэ өдрийг тохиолдуулан уншигчдада...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам захиалгаар “Зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөгийн үүр хайрцаг, эх зөгий, зөгийн бүлэнцэр зэргийг инпортлон нийлүүлэх ажлыг “Агро трейд импекс” ХХК гардан хийсэн байна. Энэ дагуу  ОХУ-ын Башкирийн БНУ-ын зөгийн эрдэм шинжилгээний төвөөс 800 бүл зөгий, 800 үүр хайрцаг, 500 эх зөгийг...
эдийн засаг
Дэлхийн эдийн засаг суларсны улмаас долларын иентэй харьцах ханш энэ сарын хамгийн доод хэмжээнд хүрлээ. АНУ-ын худалдааны үндсэн түншүүд зургаан орнуудын валютын сагсны долларын индекс 0,2 хувиар буун 85,51 пункт заалаа. Америкт Холбооны нөөцийн сангийн бямба гаригийн хуралдаан дээр дэлхийн эдийн засаг хэрэгтэй хурдаа...
эдийн засаг
-ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайн, муу хосолмол байдалтай байна- Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг судлан тайлагнадаг бөгөөд өнгөрөгч есдүгээр сарынхыг нийтэд мэдээлсэн юм. Өнгөрөгч есдүгээр сарын хувьд нийгэм, эдийн засгийн нөхцөл ба...
эдийн засаг
Монголын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, намрын халуун өдрүүдэд температур нэмсэн нь саяхан. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин айлчлалынхаа үеэр хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран а...
эдийн засаг
“Оюу толгой” компани 2014 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн талаарх тайлан мэдээгээ өнөөдөр олон нийтэд хүргэлээ.  “Оюу толгой” компани 2014 оны 7, 8, 9 дүгээр сард 134,100 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Ингэснээр энэ онд үйлдвэрлэсэн нийт баяжмалын хэмжээ 377,000 тонн боллоо.  Есдүгээр сард баяжуул...
эдийн засаг
“Crirsco” олон улсын нөөцийн стандартын хорооны ерөнхийлөгч Т.Эдмундо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар Монгол Улсыг “Crirsco”-ын гишүүн байгууллагаар элсэн оруулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг байгууллагад Монгол Улсыг төлөөлж Монголын геологи, уул уурхайн мэргэ...
эдийн засаг
Монгол Улсын эрдэнэсийн санд энэ оны есдүгээр сарын байдлаар 2783.65 тонн алт, 277 мянган тонн мөнгө, 85.9 сая тонн зэс, 1172.5 мянган тонн молибден, 1403.8 сая тонн төмрийн хүдэр, 25,3 тэрбум тонн нүүрсийг улсын нөөцөд бүртгэсэн талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Геологи, хайгуулын ажилд гадаад, дотоод, хувийн боло...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаа хийн, санхүүгийн зах зээлд холбогдолтой зарим шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ тамгын газрын эрхлэх асуудал, даатгал, бичил санхүү, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Нэгдүгээрт, Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд: -“Мэдээлэл-Аудит” ХХК-ийг үнэт цаас...
эдийн засаг
Арилжааны банкууд зээлийн шимтгэл, хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч хохироож буй талаарх иргэд, аж ахуйн нэгжүүдийн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т олноор ирсэний дагуу банкуудад шалгалт хийхэд хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Гэтэл уг банкууд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө ...
эдийн засаг
... манайд бодлогын хүү хоёр оронтой тооноос буулгүй хоёр гурван жил өнгөрлөө. Санхүүгийн салбар нь савладаггүй ийм ирээдүй бол бидний мөрөөдөл юм... Азийн спортын наадамтай холбоотойгоор солонгосчуудад дургүйлхэх иргэдийн сэтгэгдэлүүд дунд тэнд сурдаг нэгэн монгол оюутан тэс өөр зүйл ярьжээ. Түүнийхээр зургаан жилийн ...
эдийн засаг
Гайхалтай шинэ санаагаа амжилттай ажил хэрэг болгосноор оргүй хоосноос амжилтанд хүрсэн жишээ “Цахиурын хөндий”-д олон. Тэдний санаачилсан, бүтээсэн, хийсэн бүхэн нь бидний өдөр тутмын амьдралын хэмнэлийг өөрчлөхөөс эхлээд сансрын технологийн түвшинд хүртэл дэвшил авчрах өргөн хүрээг хамарсан байдаг. Эдгээрээс Монгол з...
эдийн засаг
-Өрхийн аж ахуй эрхлэгчид дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээний 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна- “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр /аравдугаар сарын 16/ олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарлан тунхагласантай холбогдуулан энэ оны дэ...
эдийн засаг
-Тав дахь удаагийн энэхүү форумаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг онцолж байна- Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран хүний нөөцийн менежерүүдийн тав дахь удаагийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн форум “Байгууллагын хөгжил-Хүч...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
эдийн засаг
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас бизнесийн хууль эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Бизнес парламент” байгуулахаар болжээ. Тус парламент нь УИХ-аар хэлэлцэж буй эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль, тогтоомж, бусад шийдвэрүүдэд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн...
эдийн засаг
Хорин жилийн өмнө нэг кг мах долоон төгрөгийн үнэтэй байлаа. Харин өнөөдөр 7000 төгрөг болж өсөөд байгаа. Сүү, талх ч ялгаагүй өдөр тутмын хэрэглээний бүх зүйлийн үнэ ингэж хэд дахин өссөн. Яг үүнтэй адилхан өнөөдөр Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа хувьцааны ханш өссөн үү. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө 1...
эдийн засаг
2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Ирэх улс орны төдийгүй эгэл иргэдийн ахуй амьдрал, эдийн засгийн төлөв байдал ямархан байхыг Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр танддаг болохоор хүн бүр л чих тавин чагнаж байна. Бүх  нийтээрээ хэмнэлттэй, хүртээмжтэй с...
эдийн засаг
Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар өчигдөр нийт 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцсон байна. Ажлын хариуцлага алдсан гэгдэж буй “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Ха...
эдийн засаг
Энэ тухай би гэхэд дөнгөж өнгөрсөн зунаас л бодож эхэлсэн нь хачирхалтай юм шүү. Монголын алтны магнат гэгддэг МАК компанийн говийн бүсэд барьж байгуулсан барилгын том үйлдвэрүүдийг харж яваад төрсөн бодол. Алтыг идэж болохгүй, өмсөх ч аргагүй, гэвч... Монголын алтыг ачиж дуусгасан хэмээн арван хэдэн жил хараалгасан МА...
эдийн засаг
“Фронтиер Конференс” байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа-2014” чуулга уулзалт ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү уулзалтад Засгийн газар, УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаа...
эдийн засаг
Тавантолгой Цахилгаан Станц төсөлд урдчилсан байдлаар Японы Marubeni корпораци, Kansai electric, Солонгосын Daewoo Engineering, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ &, Posco Energy гэсэн компаниуд шалгарсан байгаа билээ. Тэгвэл эдгээр компаниудад Төслийн нэгжийн зүгээс "Арилжааны даалгавар"-ыг хүргүүлснээр өнөөдрөөс эх...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2014 оны аравдугаар сарын 17/ үнэт цаасны арилжаагаар 10 хувьцаат компанийн нийт 1,260 ширхэг хувьцаа арилжигдаж, 1,900,974.00 төгрөгийн гүйлгээ хийлээ. Өнөөдөр “А” самбарт найман компанийн 843 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 1,678,844.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 417 ш...
эдийн засаг
Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 352 дугаар тогтоол, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар ...
эдийн засаг
Хөдөлмөрийн яамны Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга Г.Оюунбилэгтэй ярилцав. -Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажилгүйдлийн түвшин ямар байгаа талаар  яриагаа эхлэх үү? Өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь  15-аас дээш насны хөдөлмөрийн насны хүн ам түүн дотроо 1176,0 мянга буюу  63,1 хувь эдий...
эдийн засаг
-Мах боловсруулах үйлдвэрийн салбарт евро стандартыг нутагшуулна- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Австри, Унгар улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид оролцсон. Энэ дагуу Монгол Улсаас эдгээр улстай үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцу...
эдийн засаг
“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэнг “Үйлдвэр хөдөө аж ахуйн яам”, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар” “Монголын ажил олгогч эздийн холбоо”-ны дэмжлэгтэйгээр “Мишээл Групп” ХХК, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (10.20) үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 53,222 ширхэг хувьцаа арилжигдаж, 163,714,256.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 8 компанийн 4,106 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5,495,166.00 төгрөгийн, “Б” самбарт 6 компанийн нийт 4,230 ширхэг хувьцаа...
эдийн засаг
“Дэлхийн өмнөд хэсэгт нийгмийн баримжаатай, тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд эхэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Фридрих-Эбертийн сангийн санхүүжилтээр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох “Индастриал Юүнион” зохион...
эдийн засаг
-Импортоор оруулж ирдэг савласан бүтээгдэхүүн болох цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалууд 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан байжээ- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, гурван асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ барилгын материалын бүтээгдэхүүн, өргөх байгууламж, авто...
эдийн засаг
-Нийт хүнсний бүтээгдэхүүний 30 хувь нь хаягдаж байгаа тул хүнсээ хэмнэхийг уриалж байна- Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын ХХААБ-ын Монгол  улс дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбоо хамтран хэд хэдэн арга хэмжээг санаачлан хийж ...
эдийн засаг
Өвлийн хүйтэн эхлэх цагийн амьсгал дор Монголын улстөр харин халуунтай байна. Нам, эвслүүд хоорондоо байтугай дотооддоо тэмцэлдэж эхэлсэн энэ өдрүүдэд  уг нь УИХ-аар ирэх онд монголчууд хэрхэн амьдарч, аж төрөхийг ид хэлэлцэж байдаг сан. Хуулиар ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой ч өнөө хэ...
эдийн засаг
Тавантолгойн нүүрсний ордод гадны хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллах компанийн урьдчилсан шалгаруулалтыг ирэх сарын 1-ний дотор хийх талаарх Засгийн газрын 268 дугаар тогтоол өнгөрөгч наймдугаар сард гарсан. Уг ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэгт даалгасан юм. Сан...
эдийн засаг
ҮСХ-ийн хөндөж буй асуудал 2011-2013 жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, эрчимтэй хөгжил, их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдалтай харьцуулахад өнөөгийн эдийн засгийн ерөнхий байдал муудаж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурлаа. Монгол Улсын эдийн засгийн тогтв...
эдийн засаг
Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна даатгалын салбарт зуучлагч, хохирол үнэлэх мэргэжлийн компаниуд ч бий. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо энэ долоо хоногт ээлжит хурлаа хийж, даатгал, бичил санхүү, үнэт цаасны зохицуулалтын асуудлаар хэлэлцэж, тодорхой шийд...
эдийн засаг
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
эдийн засаг
Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд өөрсдийн компаниудад дэлхий даяар авлига дэлгэрүүлэхэд саад хийж чадсангүй хэмээн олон улсын хээл хахуулийн эсрэг Transparency International байгууллага “Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас  (ЭЗХАХБ) авлигатай тэмцэхээр гаргасан конвенцийг хэрэгжүүлэх явцын тухай” өө...
эдийн засаг
AP Photo/ Martha Irvine, File Долоо хоногийн дунд үеэр дэлхийн нефтийн үнэ АНУ-ын Эрчим хүчний яамны нефтийн нөөцийн  мэдээнээс хамааран тогтворгүй байв. Лхагва гаригийн арилжааны хаалтаар Америкийн хөнгөн нефть WTI (Light Sweet Crude Oil) маркийн нэг баррелийн үнэ 0,06%-иар буюу 82,44 доллараар зарагдав. Харин арванхо...
эдийн засаг
“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК энэ сарын 23 -ны байдлаар 281 удаа арилжаа зохион байгуулжээ. Нийтдээ 7245 тонн хонины ноос-12.6 тэрбум, 2049.6 тонн тэмээний ноос-10 тэрбум, 12.318 тонн ноолуур 858.9 тэрбум, 27.447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 1032.6 тонн ямааны завод ноос-25.7 тэрбум, 24 тонн тэмээний завод ноос-60 сая т...
эдийн засаг
Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж, ноос, ноолуур болон арьс ширний үйлдвэрлэгчдэд техник, технологио шинэчилж эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулан зээл олгож, үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангахын тулд үндэсний үйлдв...
эдийн засаг
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед нийгмийн салбарт хийсэн томоохон шинэчлэлийн нэг бол тэтгэврийг улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог өөрчилсөн явдал. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулиудыг шинээр батлан 1995 оноос хэрэгжүүлснээр иргэдийн нийгмийн баталгааг ...
эдийн засаг
БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж,...
эдийн засаг
Эдийн засгийн хямралын шуурганд навс цохиулсан монголчууд өндийж чад­даггүй ээ, чаддаггүй. Уг нь дэлхий нийтийг элгээр нь мөлхүүлсэн энэ шуурганд сөхөрсөн бусад улс хөл дээ­рээ босох нь босчихоод л байгаа. Гэтэл манайхан сө­хөр­чихөөд эргэн босох нь бүү хэл, иргэд нь элгээ­рээ мөлхсөөр л байна. Тод­руул­бал, иргэд нь а...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос цаг ашиглалтын судалгааны тайланг инфрографик байдлаар нийтэлсэн байна. Тодруулбал, монголчуудын цаг ашиглалт ямар байгааг тодорхойлох энэхүү судалгааг ҮСХ дөрвөн жилд нэг удаа хийдэг ажээ. Энэхүү судалгаа 2000 оноос туршилтын байдлаар хийж эхэлж, өнөө хүртэл ийнхүү хоёр тайлан гараад ба...
эдийн засаг
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад эдийн засагт учраад байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн суурь  шалтгааныг төлбөрийн тэнцлийн болон төсвийн 2013-2014 оны хос хямрал гэдэгт гишүүд нэгдсэн байр суурьтай байлаа...
эдийн засаг
Өнгөрсөн баасан гариг буюу аравдугаар сарын 24-ний өдрийн чуулганы хуралдаанаар эдийн засагт онцгой чухал нэгэн асуудлыг парламентаар хэлэлцэж, 84 хувийн саналаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.  Ингэснээр  олон ж...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2014 оны 10 дугаар сарын 27/ үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 122,456 ширхэг хувьцаа арилжиж, 87,876,458.00 төгрөгийн гүйлгээ хийлээ. Өнөөдөр “А” самбарт 13 компанийн 2,334 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 11,603,198.0 төгрөгийн, “Б” самбарт дөрвөн компанийн нийт 122 ши...
эдийн засаг
-Цас их орох учир өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хийхийг анхаарууллаа- Өвөлжилтийн бэлтгэлийг шалгахаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан нийт 15 аймгийн 40 сумдаар явсан байна. Энэ жилийн хувьд, 50 орчим сая мал өвөлжиж хаваржих бөгөөд нийт 1.250.000 тонн байгалийн хадлан шаардлагатай ажээ. Мөн 90 гаруй мянган тонн үйлдв...
эдийн засаг
Долларын ханш “Найман шарга” зах дээр өчигдөр оройн байдлаар 1855 төгрөгтэй тэнцэж байсан бол арилжааны банкуудаар 1863 төгрөгтэй тэнцлээ. Валютын ханш энэ жилийн хамгийн өндөрт хүрсэн нь наймдугаар сар бөгөөд тухайн үед ам.долларын ханш 1905 төгрөгт хүрхээд буцаад буурсан юм. Монголбанкны зүгээс долларын ханшийг 1800 ...
эдийн засаг
Цэлийсэн шаргал элсэн тал, хаа нэгтээ тааралдах тэмээн сүрэг, залхуутайяа ээх намрын шаргал нар. Говь гэмээнэ говь билээ. Дорнын говиос эхэлж өрнийн говьд үргэжилсэн олон мянган бээрийн аяллын гол зорилго нь алс баруун хязгаар дахь Казакстан нутгаас үнэнийг мэдэх. Магад үүний төлөө малчдын хувьд  эргэлзээ, айдас төрүүл...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
эдийн засаг
Худалдаа, хөгжлийн банк нь Банк бус санхүүгийн байгууллагуудыг Монголбанкны Гадаад валютын дуудлага худалдаанд зуучлан оролцох банкаар сонгогдож байна. Үүнтэй холбоотойгоор ХХБ болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ),  валютын арилжааны эрхтэй ББСБ-ууд хамтран Хамтын ажиллагааны гурван талт г...
эдийн засаг
Чикагогийн бирж дээр улаанбуудайн үнэ өнгөрсөн долоо хоногт нэмэгдэв. Оросын хүйтэн нь саяхан суулгасан уриншийг сүйтгэнэ гэх болгоомжлол үнийг нэмэгдүүлсэн гэж Bloomberg мэдээлэв. Арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх улаанбуудайн үнэ Чикагогийн түүхий эдийн бирж (CBOT) дээр 0,4 хувиар нэмэгдэн нэг бушель нь $5,2425 долла...
эдийн засаг
Энэ жилийн эхний хагаст дэлхийн хэмжээгээр 32 сая 742 мянган авто машин зарагджээ. Тэр нь өмнөх жилийн мөн үеийнхээс 4,1 хувиар нэмэгдлээ гэж Авто үйлдвэрлэгчдийн олон улсын холбооны (OICA) мэдээнд өгүүлсэн байна. OICA-гийн мэдэгээр, автын зах зээлийн 2014 оны эхний зургаан сарын лидер нь Хятад болсон бөгөөд тэнд 9 сая...
эдийн засаг
Хувьцаат компанийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын...
эдийн засаг
Б.Отгонтөгс: Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлээгүй бол инфляци 20 хувьд хүрч өсөх байсан МУИС-ийн эдийн засгийн багш, доктор Б.Отгонтөгстэй ирэх оны мөнгөний бодлого болон өнгөрөгч онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асуудлаар ярилцлаа. -Төрөөс  мөнгөний бодло­гын талаар 2...
эдийн засаг
Иргэн та хувьцаатай, ногдол ашгийн хуримтлалтай эсэхээ мэдэх үү? Нийгмийн баялгийг дахин хувиарлах нэгэн арга нь Үнэт цаасны зах зээл, түүний арилжаа байдаг бөгөөд энэхүү боломж, бололцоог ашиглагч нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй “хөрөнгө оруулагч” иргэн та байх учиртай. Манай улсын хувьд анх өмч...
эдийн засаг
Г.Ачит: Кабелийн телевиз хэмээх шинэ брэндийг бий болгосон түүхэн гавьяа “Сансар”-ынх Монголын харилцаа, холбоо, мэдээллийн салбарын анхдагч “Сансар кабель” компанийг монголчууд тэр дундаа нийслэлчүүд андахгүй мэднэ. Учир нь нийслэлчүүдийн олонх нь тус компанийн үйлчлүүлэгч билээ. Тэгвэл манай улсын харилцаа холбооны с...
эдийн засаг
Сүүлийн жилд дотоодод хивэгний үнэ нэмэгдсэн байхад хивэгний экспорт хийсээр байгааг шүүмжилж буй. Тэгвэл ирэх жилүүдэд хивэгний экспортыг багасгах асуудалд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхаарах талаар албаныхан мэдээллээ. Улсын хэмжээнд энэ жил 70 мянган тонн хивэг гаргах төлөвлөгөөтэй бөгөөд үүний 60 хувь буюу 40 ...
эдийн засаг
Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барихаар болжээ. Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн хаана байгуулах вэ  гэдгийг салбарын яамнаас сайтар судалсны дараа  Бор-Өндөрийг сонгожээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-өндөртэй ойролцоо байдаг аж. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 3,513 ширхэг хувьцаа арилжигдаж 14.938.877.82  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 2.982 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12.984.777.82 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 531 ширхэг хувьцаа арилжигд...
эдийн засаг
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогийн байдлаар 192 мянган төгрөг байгаа юм. Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан тус холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахи...
эдийн засаг
Д.Бат-Очир: ХасБанк Мэдээлэл Технологийн дэд бүтэцдээ бодитой хөрөнгө оруулалт хийсээр байна Ухаалаг эринд хүн төрөлхтөн хөл тавьж байна. Шилэн дансаар төсвөө хянаж, мэдээлэл технологийн хурдаар цагаа хэмнэж, үйл ажиллагаагаа хялбарчлах болсон билээ. Ганц товчлуурын ачаар гар доорх ажлынхаа талаас илүү хувийг амжуулдаг...
эдийн засаг
Монгол банк гадаад валютын ээлжит дуудлагаа өнөөдөр зохион байгуулав. Энэ өдрийн худалдаагаар банкууд 40.0 сая ам.долларыг 1854.0-1857.10 төгрөгийн ханшаар, 102.3 сая юанийг 303.02-303.85 төгрөгийн ханшаар тус худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 1856.62 төгрөгийн хаалтын ханшаар 8  сая ам.доллар, 303.62 төгрөгийн ха...
эдийн засаг
БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж,...
эдийн засаг
Эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүүтэй ярилцлаа. -Та Сангийн сайдын албыг авсан тэр жил маш хэцүүхэн байсан. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн. Монгол Улсын сан хөмрөг ч шавхагдсан үе таарсан байх? -Миний хувьд, Монгол Улсад социалист систем задран унаж, зах зээлийн тогтолцо...
эдийн засаг
Дэлхийн банкнаас улс орнуудын бизнес эрхлэлтийн орчинд үнэлгээ дүгнэлт өгдөг уламжлалтай. Уламжлалын дагуу “Doing business 2015” тайланг гаргаснаа өнөөдөр танилцууллаа.  Нийт 123 орныг багтаасан уг тайлангаар улс орнуудын бизнес эрхлэх орчин нөхцөлийг тодорхойлоод зогсохгүй өмнөх жилээс ахиц дэвшил гарсан эсэх, юунд ал...
эдийн засаг
Ашигт матмалын газар өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох бэлтгэл ажлын явцын талаар ярьсан юм. Дөрвөн жилийн хугацаанд хориглоод байсан хайгуулын лицензийг шинээр олголтыг сэргээхээр хуульчилсан. Энэ дагуу өнгөрсөн сараас хайгуулын тусгай зө...
эдийн засаг