news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Зээлдүүлэгч нарынхаа өрийг барагдуулах Грекийн асуудал тодорхойгүй байгаагийн улмаас долларын евротой харьцуулсан ханш чангарч байгааг биржийн арилжаа харууллаа. Мягмар гаригийн арилжаагаар евро доллартай харьцуулахад хямдарч $1,1314- $1,1316 хүртэл ханш нь буурлаа. Долларын ханш иенатай харьцуулахад, нэг доллар нь 119... | эдийн засаг |
Олборлож баяжуулсан төмрийн баяжмалаа хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд оруулах ухаанаа олохгүй мунгинаж яваа бизнес эрхлэгчдэд Уул уурхайн сайдын өгсөн зөвлөгөө энэ. Хэдэн арваар хэмжигдэх тэрбум төгрөгөө овоолго болчихоод санаа алдан суух тэдэнд энэхүү мэдээлэл он удаан жилийн гацаанаас гарах гарц, боло... | эдийн засаг |
Амралтын өдрүүдэд улаанбаатарчууд тог тасрах гэдэг гачаалтай дахин нүүр тулав. Хэдэн цагаар ч хамаагүй цахилгаан тасарч, нийслэл хот хөлдөх аюулд тулгарч, аргаа барсан орон сууцны айлууд байрныхаа ханыг нүхэлж, төмөр зуух суулгаж амиа аргацаадаг байсан үеийг бодох юм бол өнөөдөр тог тасарна гэдэг гайхалтай үзэгдлийн нэ... | эдийн засаг |
Авто худалдааны цогцолборыг барих ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Эхний шатны ажил ирэх зургадугаар сард дуусна гэх мэдээллийг цогцолборын дарга Д.Байдраг өглөө. Ирэх сарын 10 гэхэд цогцолборын эхний хэсгийн зам талбайн ажил бүрэн дуусна гэв. Улмаар ирэх сарын 23 гэхэд эхний ээлжийг ашиглалтанд оруу... | эдийн засаг |
Фото: Антон Белицкий / «Коммерсантъ» Грекийн мэдээний улмаас Европын мөнгөн тэмдэгт нэг сарын дотор доллартай харьцуулсан ханшаа доод цэгтээ хүртэл унагалаа гэж Bloomberg мэдээлэв. Мягмар гаргигийн биржийн арилжааны эхэнд нэг евро 1,0977 доллартай тэнцэх болсон байв. Европын нэгдсэн валют дөрөвдүгээр сарын 28-наас хо... | эдийн засаг |
Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод сургалт явуулж байна. Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшин бичдэг нийт 20 сэтгүүлч уг сургалтад хамрагдаж байна. Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци дэргэдээ “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” сургалтын төрийн бус байгууллага ажиллуулдаг ... | эдийн засаг |
2015 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаадад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн 167.2 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс эрс нэмэгджээ. Мөн энэ хугацаанд шинээр 5 460 үнэт цаасны арилжааны данс шинээр нээгдэж, хөрөнгийн ... | эдийн засаг |
Татварын Ерөнхий газраас сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад “Эрдэнэс-Таван Толгой” ХК долоо дугаар байрт жагссан. Тэгвэл тус компани өнгөрсөн онд 948,5 сая төгрөгийг орон нутгийн татварт төвлөрүүлж орон нутгийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарчээ... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн хоёр гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тул нэр дэвшүүлэхийг урьж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх эрх бүхий төр... | эдийн засаг |
2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө оруулалтын зөвлөх, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MICC” ХХКомпани болон Лондон хотноо төвтэй олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "CQS" компанийн төлөөлөл Монголын хөрөнгийн биржид зочиллоо. Уулзалтын үеэр Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэ... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Р.Жигжид тус салбарын эрх зүйн орчны шинэчлэл, болон хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Газры... | эдийн засаг |
Үндэсний статистикийн хороо Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа – 2013”-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр анх удаа амжилттай зохион байгуулж, нэгдсэн үр дүнгийн номыг хэрэглэгчдэд хүргэж байна. Энэхүү номын та... | эдийн засаг |
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн ням гаригт хуралдсан байна. Тэд уг хуралаар Тавантолгойн асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал, Тавантолгой дахь стратегийн хөрөнгө оруулагчтай хийж байгаа II шатны хэлэлцээ ямар түвшинд, хэр амжилттай яваа талаар мэдээлэл сонссон байна. Энэ үеэр хөрөнгө оруулагчид бол... | эдийн засаг |
-Дэлхийн хөгжлийн замыг гэрийнхээ үүдэнд хүртэл татаж чадвал тэр нь хойч үеийнхэндээ барих жинхэнэ Хүүхдийн баярын бэлэг байх болно- Өчигдөр Монгол орон даяар хүүхдийн баяр хөөр, инээд бялхлаа. Улс орны маань ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан олон арга хэмжээ болж өнгөрлөө. Чихэр жимс, тоглоомыг харамгүй бэлэг... | эдийн засаг |
-Хятад импортын хэмжээгээ нэмэгдүүлэн нефтийн ханшинд нөлөөлж байна- Фото: iStockphoto БНХАУ-ын өөрийнх нь үйлдвэрлэл өдрийн 4,61 сая баррель буюу жилдээ 230,5 сая тонн (EIA-гийн үнэлгээ, 2015) орчим байгаа юм. Хятадын олборлолт нь эрэлтээ гүйцэхгүй байна. Жишээлбэл, олборлолт 2008 онд өдөртөө 3,99 сая баррель (жилдээ ... | эдийн засаг |
Фото: Brendan McDermid / Reuters 2015 оны эхний улирлын дүнгээр АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 0,7 хувиар буулаа. Тус орны худалдааны департаментын эдийн засгийн дүгнэлтийн товчооны мэдээ үүнийг өгүүлжээ. “Уналт нь хэрэглээний идэвх буурсан, экспорт багасантай холбоотой гэнэ. Зарим муж, тойргийн зардлага нэмэгдсэн ... | эдийн засаг |
-Нийт 85 айлын орон сууцыг ашиглалтад оруулахад 3.5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна- Хоёр жилийн өмнө Засгийн газар иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангахаар болж, “Буянт-Ухаа-1” хорооллыг үндэсний компаниудаараа бариулсан бол Дархан-Уул аймаг дахь “Сөгнөгөр хайрхан” компани мөн орон нутагтаа 85 айлын ахмадын орон... | эдийн засаг |
Фото: Сергей Бобылев / «Коммерсантъ» Москвагийн бирж дээр пүрэв гаригийн арилжааны үеэр нэг доллар 52 рублиэс дээш даван тавдугаар сарын 5-наас хойш анх удаагаа ханшаа 1,06 рулиэр нэмэгдүүллээ. Еврогийн ханш 86 копейкаар нэмэгдэн 56,27 рубль хүрчээ. Гол валютуудын ханш нэмэгдсэн нь нефтийн үнийн бууралт мөн татвар тө... | эдийн засаг |
Ойрын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих хамгийн том мега төсөл болох “Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төслийн нээлт өнөөдөр Замын-Үүд суманд боллоо. Төслийн нээлтэд Замын –Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Замын –Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын г... | эдийн засаг |
Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл гуравдугаар сарын 31-нээр төгсгөл болсон 2015 оны санхүүгийн жилд 7,3 хувийн өсөлтийг харуулсан нь дэлхийн хамгийн хурдан өсөлттэй орнуудыг тэргүүлэх боломжийг өгсөнгүй. Энэ мэдээллийг тус улсын Статистикийн газрын гаргасан мэдээнээс харж болно. Эдийн засагчид Энэтхэ... | эдийн засаг |
EPA/StatoilHydro/Oyvind Hagen Ойрын ирээдүйд нефтийн үнэ өснө гэсэн дүгнэлтийг ОРЕС-ийн гишүүн бөгөөд Персийн булангийн нэгэн орны төлөөлөгч хийжээ. "Зах зээл бэхжиж байна. Үнийн төвшин өнөөгийн төвшинд байх хандлага байгаа. Ер нь бол өсөх талдаа” гэж тэр хэлснийг Reuters агентлаг иш татав. “Эрэлт хангалттай өндөр, нөө... | эдийн засаг |
Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны эхнээс /01.26/ олгож эхэлсэн нь хямарчихаад байгаа эдийн засагт бага ч гэсэн нэмэр оруулах алхам байсан. Ашигт малтмалын газраас явуулсан цахим дугаар олголтод бүртгүүлэн солбилцол буюу хайгуул хийх газраа сонгон авч бүхий л бичиг баримтаа бүрдүүлсэн аж ахуй ... | эдийн засаг |
Норвеги улс нүүрсний салбарын компаниудад хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж буйг тус улсын парламент өнгөрсөн 7 хоногт албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн орлогынхоо 30 буюу түүнээс дээш хувийг нүүрсний салбараас олдог бүх компаниудаас Норвегийн сан хөрөнгө оруулалтаа татахаар боллоо. Мөн ... | эдийн засаг |
Чех одоогоор евро мөнгөнд шилжих хугацаагаа тогтооход бэлэн биш хэмээн ерөнхий сайд Богуслав Соботка мэдэгдснийг CeskeNoviny сайт мэдээлжээ. “Өнөөгийн засгийн газар евро бүсэд орох хугацааны асуудлыг шийдэхгүй. Эхлээд Чехийн эдийн засгийг евро бүсийн төвшинд хүртэл ноцтой сайжруулах хэрэгтэй байна” гэж ерөнхий сайд... | эдийн засаг |
Хятадын аж үйлдвэрийн салбарын ажил хэргийн идэвхийн индекс (PMI) тавдугаар сард 49,2 пункт хүртэл өслөө гэж HSBC банкны шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Дөрөвдүгээр сард Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 48,9 пункт байсан байна. “Ажлын байрны бууралт, нөөцийн төвшингийн багасалт, мөн худалдан авалт буурсан зэрэг нь эн... | эдийн засаг |
Ипотекийн зээл олголт буураад байгааг талаар иргэд ярих болсон. Харин энэ зээл хэвийн үргэлжилж буйг холбогдох байгууллагууд нь хэлж буй. Юутай ч ипотекийн зээлд хамрагдсан хүмүүсийн тоо 70498-т хүрчээ. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүү... | эдийн засаг |
-Далд уурхайн гарааны мөнгө бол 4.2 тэрбум ам.доллар. Эхний зургаан жилдээ зургаан тэрбум доллар хэрэгтэй. Нийтдээ 14 тэрбум доллар шаардлагатай- Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Дубай хотноо гарын үсэг зурсан уг баримт б... | эдийн засаг |
Таван толгойн иргэдэд ногдуулсан 1072 ширхэг хувьцаа бол өнгөрөгч сонгуулийн хамгийн том амлалтын нэг байлаа. Амлалт бол сонгуульд ялах үндсэн түлхүүр. Сонгуульд ялалт байгуулна гэдэг уг амлалтыг сонгогч олон дэмжиж гараа өргөжээ гэсэн үг. Ирэх сонгуулийн хугацаа наашилсаар. Улс төрчид дүнгээ тавиулах цаг айсуй. Гол зү... | эдийн засаг |
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг нээх ёслолын үйл ажиллагаа 1955 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод болж байсан түүхтэй. Үүнээс хойш “Болдтөмөр Ерөө гол” компанийн барьсан Баянгол төмөр замыг эс тооцвол шинээр нэг ч километр төмөр зам баригдаагүй байгаа юм. Тэгвэл Эрдэнэт-Овоотын 547 орчим км-... | эдийн засаг |
Хатагтай Клейр Шорт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын урилгаар манай улсад айлчилж байна. Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг хүлээн авч уулзлаа. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Олон улсын Удирдах хорооны дарга Клейр Шорт Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд уул уурхайн ил тод байдл... | эдийн засаг |
“Хөгжил-Ардчилал” төрийн бус байгууллагаас Монгол Улсын хөгжлийн талаар нээлттэй, цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл өгөх болсон. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, хөгжлийн санхүүжилт, санхүүжилтийн эргэн төлөлтийн нөхцөл байдал болон бондын эргэн төлөл... | эдийн засаг |
Бизнесийн байгууллагуудын төлөөлөл санхүүгийн эрх чөлөө олгохыг төр засгаас шаардсаар байгаа. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа. -Бизнес эрхлэгчдийн зүгээс эрхзүйн орчныг тогтвортой болгох шаардлагыг УИХ-д тавиад байгаа. Энэ талаар тодруулаач? -Би эрхзүйч хүний хувьд хэдэн зүйл хэ... | эдийн засаг |
“Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1883 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1899-1901 төгрөгөөр зарж байна. Долларын ханш дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлж байгаа бөгөөд цаашдаа ч буурахаар байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд ху... | эдийн засаг |
Шинэ суудлын машин, арилжааны хөнгөн тэрэгний худалдаа нь дөрөвдүгээр сард Оросын хэмжээгээр 41,5 хувийн уналттай гарч сүүлийн арван жилийн хамгийн доогуур үзүүлэлтийг харууллаа. Энэ тухай авто үйлдвэрлэгчдийн Европын бизнесийн эвслийн сайт мэдээлэв. 2015 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд Орост 516 135 автомобиль за... | эдийн засаг |
Тавантолгойн төслийн гэрээний эцсийн хувилбарыг УИХ-д өргөн барихаар Тамгын газраас нь зөвшөөрөл хүссэн. Үүний дагуу өнгөрсөн баасан гаригт төсөлтэй холбоотой бүх бичиг баримтыг Засгийн газраас бүрдүүлж , УИХ-ын Тамгын газарт өгсөн боловч өчигдөр уг төслийг буцаан, УИХ-д өргөн барих цаг товлох боломжгүйгээ Б.Болдбаатар... | эдийн засаг |
Дан ганц уул уурхайн салбараас хараат, хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авдаг монголчууд ам.долларын ханш огцом өсөх төдийд эдийн засаг нь хэрхэн савалдгийн зовлонг сайн мэднэ. Тийм ч учраас импортлогчоос үйлдвэрлэгч болох нь Монгол Улсын туйлын зорилго байв. Сүүлийн үеийн тоон мэдээг харахад энэ оны эхний улирлын ба... | эдийн засаг |
2015 он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өсч, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр 2000 хүрсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зарж байга адолларын ханш 1979-1981 төгрөг болж буурчээ. Харин хар зах дээр буюу “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1970 төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв цаашдаа хөрөнгө оруулал... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэдэг мэдэгдлийг хийж байсан. Иргэд энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдэх вэ гэдгийг хүлээж буй. Тэгвэл ипотекийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Ипотеки... | эдийн засаг |
Ч.Сүрэнхорлоо: Уул уурхайг төмөр замын дэд бүтцээс нь салгаж яриад эхэлбэл дахиад болохоо байна Төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоотой уул уурхайг түшиглэн баригдах төмөр замын ажлуудад Монголын төмөр замчдыг оролцуулах болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлаар ярил... | эдийн засаг |
Б.Батбилэг: Mонгол улсын иргэдийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтой “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр саяхан томилогдсон Б.Батбилэгтэй Таван толгойн иргэдэд хүртээх хувьцаа болон хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа. - Ажлаа аваад удаагүй байна. Таван толгойн хувьцаан... | эдийн засаг |
18-н настнууддаа хүндэтгэл үзүүлж, банкны шинэ оффистоо хүлээн авлаа Худалдаа, хөгжлийн банкны хүүхдийн хадгаламж эзэмшдэг хүүхдүүдээс 18-н нас хүрч, хүүхдийн хадгаламжийн хугацаа нь дуусч байгаа харилцагчдаа банкны зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахиад ирэхгүй арван найман насаар жигүүрлэсэн Харилцагчиддаа хүнд... | эдийн засаг |
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -“Бизнесийнхэндээ нэг удаа санхүүгийн боломж олгоё. Өршөөл үзүүлье” гэж та мөн ч олон удаа ярьж, хэлж байна. Танхимын ерөнхийлөгч болсныхоо дараа ч энэ хуулийг батлуулахын төлөө хичээж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан шүү д... | эдийн засаг |
УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан нь араасаа олон маргаан дагуулж эхэллээ. Тухайлбал, “Гацууртын ордыг ашиглах нь эдийн засгийн хувьд өгөөжтэй бус, дээр нь Техник эдийн засгийн үндэслэлийг нь хуудуутай боловсруулсан” гэх асуудал хөндөгдөөд байгаа юм. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “Босоо хөх монг... | эдийн засаг |
Лондоны биржийн арилжаагаар ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх “Brent” хольцийн нэг баррелийн үнэ 62 доллар хүч буйг харууллаа. Даваа гаригийн /II.16/ үдэд нефтийн үнэ баррель нь $62,01 доллараар зарагдсан ба өсөлт нь 0,79% байлаа. Үүнтэй зэрэгцэн гуравдугаар сарын нийлүүлэлтийн “WTI” маркийн хөнгөн нефть 0,44%-иар хя... | эдийн засаг |
ХасБанк харилцагчдынхаа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээний цар хүрээ, хүртээмжээ сайжруулах, мөн дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа банк санхүүгийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхахыг ямагт зорин ажилласаар ирсэн. Өнгөрсөн онд бид Банкны Үндсэн Системийн цахим програмынхаа ... | эдийн засаг |
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангайд ажиллалаа. Тэрбээр нутгаасаа төрсөн Улсын сайн малчдад Засгийн газраас олгосон шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Өвөрхангай аймаг өнгөрсөн жил түүхэндээ хамгийн олон 4,1 сая мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд мал сүргийн тоо толгой... | эдийн засаг |
Монголын Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч 2-3 цахилгаан станц барих концессийн гэрээг ирэх хавар байгуулахаар болжээ. Цахилгаан станц барих концессийн гэрээ нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байх гэнэ. Улаанбаатар хотод V цахилгаан станц барихаар Францын “ЖиДиЭф Суэз”, Японы “Сожитц”, БНСУ-ын “Поско Энер... | эдийн засаг |
“Урт нэрт” хууль дээр иргэний нийгмийн байгууллагын хэсэг нөхдийн зохион байгуулсан өлсгөлөнгийн шахалт дор батлагдсан билээ. Хуулийн төслийг УХИ-д өргөн барьсан гишүүдийн магнайд монгол улсын дархан аварга, их хурлын гишүүн Б. Бат Эрдэнэ зодоглож авай. Үүнээс өмнө 2000-д оны дундуур тухайн үед их хурлын гишүүн байса... | эдийн засаг |
AP Photo/Jae C. Hong BP компани 2015 оны дүгнэлтээ гаргахдаа дэлхийн нефтийн эрэлт 2035 он хүртэл жилдээ 0,8 хувиар, байгалийн хийн эрэлт жилдээ 1,9 хувиар өсч байна гэжээ. Энэ тухай уг компанийн “Дэлхийн эрчим хүчний 2035 он хүртлэх хөгжлийн дүгнэлт” гэсэн жил тутмын илтгэлд тэмдэглэсэн байжээ. Дэлхийн нефтийн эрэлтий... | эдийн засаг |
“Улсын шилдэг хоршоо”-г шалгаруулах арга хэмжээ өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн болон хоршоодын төлөөлөл холбогдох албаны хүмүүс о... | эдийн засаг |
2014 онд газар тариалангийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, таримлын нэр төрөл, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн үр бүтээлтэй ажилласан тул манай дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг “Нийслэлийн шилдэг тариаланч” цол тэмдгээр шагнууллаа. Ж.Наранцэцэг нь дүүргээс зохион байгуулсан үйл аж... | эдийн засаг |
Японы Сумитомо групп нүүрсний гуравдагч зах зээлийг хариуцаж, Тавантолгой төслийн дэд бүтцэд санхүүжилт хийнэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад оронд хийх анхны албан ёсны айлчлалаа. Японоос эхлүүлсэн нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давахад бага ч болов гэгээтэй мэдээ боллоо. Өмнө нь хоёр орны эдийн засгийн хамтын... | эдийн засаг |
Таван толгойн нүүрсний олборлолт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын Чайна Шэнхуа энержи, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгараад байгаа. Харин түүний толгой компани болох “ММС” /Mongolian mining corporation/ нь хөрөнгө оруулагчаар шалгарсан. MMC болон Энержи ресурсийн босгосон компани н... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, тус газраас явуулсан хяналт шалгалтууд болон шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудын талаар мэдээллээ. Энэ үеэр Ашигт малтмалын газар /АМГ/-ын олгож буй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Хууль зөрчиж байна” гэж мэ... | эдийн засаг |
“Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өчигдөр мэдээллээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны долдугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая тонн болсон амжилтад хүрч байна. “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Мана... | эдийн засаг |
Эрдэнэт Үйлдвэр ХХК-д тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авч, гэрээний үүргээ биелүүлээгүй, тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан доорх компани, захирлуудыг өр төлбөрөө төлөхийг шаардаж байна. “Монгол Росс Транс Тур” ХХК-ийн захирал Цэрэндорж ово... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас Ашигт малтмалын газар /АМГ/-ын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож буй үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөл олгох болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох ажилд ноцтой зөрчил илэрсэн байна. Энэ талаар ШӨ... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр дугаар сарын 13-нд Төрийн ордонд өдөр зохион байгуулна. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлд... | эдийн засаг |
Шинэ он гарсаар долларын ханш зогсолтгүй өсч байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1963-1965 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” зах дээр 1960-1961 төгрөгтэй тэнцэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол цаашдаа долларын ханш улам өснө гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тиймээс гада... | эдийн засаг |
Японы зургийн аппарат үйлдвэрлэгч Canon Шведийн Axis компанийг ¥333,7 тэрбум иенаар ($2,8 тэрбум доллар) худалдан авч байгааг The Wall Street Journal сонин дамжуулжээ. Дижитал аппаратын худалдаа унаж буй үеэр Canon уг наймааг хийн өөрийн гадаад салбаруудын бүтцийн өөрчлөлтөө хийхээр оролдож байна. Японы үйлдвэрлэгч, сү... | эдийн засаг |
УБТЗ ХНН Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын босгон дээр тухайн жилд зарласан хөдөлмөрийн уралдаанаа дүгнэж ажил мэргэжил, бүтээн байгуулалтаараа хошуучилсан алба, хэлтэс, салбар нэгж, цех, хэсгийн хамт олон болон мэргэжлийн аваргуудыг тодруулж, урамшуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын 12-нд Зам... | эдийн засаг |
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. -“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байна вэ. Сүүлийн үед хэвлэлээр танай компанийн нийт өр 850 гаруй тэрбум төгрөгт хүрлээ гэсэн мэдээлэл цацагдах боллоо.... | эдийн засаг |
Энэ оны эхний сард Нийгмийн халамжийн сангаас 116.7 мянган хүнд 8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 27.3 мянган хүн буюу 18.9 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин Хүний... | эдийн засаг |
Сүүлийн жилүүдэд дотоодоос болон олон улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрийн санхүүжилт ихээр орж ирэх болсон. Энэ талаархи мэдээлэл иргэдийн дунд хомс байдаг. Тиймээс бид иргэддээ мэдээлэл хүргэх үүднээс Капитал банкны Байгууллагын банкны газрын захирал С.Дэлгэрцэцэгээс ярилцлага авлаа. Сайн б... | эдийн засаг |
2015 оны 1-р улирлын гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөөгүй нэр бүхий 10 үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан билээ. “Масдак ҮЦК” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж гишүүнчлэлийн үйлчилгээний төлбөрөө төлсөн тул 2015 оны 2 дугаар сарын... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдах олон нийтийн хэлэлцүүлэг “Эрдэс баялагийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Салбарын өрсөлдөх чадвар” гэсэн үндсэн 2 хэсгээ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдрийн үнэт цаасны арилжааны мэдээллийг хүргэж байна. Энэ өдөр “II” ангилалд 23 компанийн 16,625 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 24,825,987 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. MSE ALL индекс 993.25 нэгж болж 0.01%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж МХБ-ээс мэдээлэв... | эдийн засаг |
А.Ганболд: Монголчууд бетон зуурмагийн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр 100 гаруй сая ам.долларыг гадагш нь зүгээр урсгачихаад байна Премиум Конкрит ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа. -Сүүлийн үед бетон зуурмагийн компаниуд олноороо үүдээ барьж эхэллээ. Шалтгаан нь юундаа байна? - Дөч гаруй компани үйл ажи... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийн өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт яам, агентлаг, мэргэжлийн холбоод, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллагаас нийт 300 орчим зочид төлөөлөгчид оролцов. Энэхүү хэлэлцүү... | эдийн засаг |
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025-II” олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна. “Эрдэс баялаг бидний Боломж” уриан дор зохион байгуулагдаж байгаа дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, уул уурхайн салбарынханд амжилт хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханб... | эдийн засаг |
Ам.долларын ханш сүүлийн саруудад тогтмол өсөлттэй гарч байна. Арилжааны банкууд өнөөдөр нэг ам.долларыг 1952-1955 төгрөгөөр авч, 1966-1969 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1965 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 845 сая доллар болтлоо буурсан нь ийнх... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 02 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,572,720,646.00 төгрөгийн гүйлгээ хийв. Хувьцааны арилжаа: Нийт 48 компанийн 1,407,372 ширхэг хувьцааг 380,320,646.00 төгрөгөөр арилжсан. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арил... | эдийн засаг |
Сангийн сайд Ж.Эрдэнэбат албаны бусад хүмүүсийн хамт өчигдөр /I.28/ Гаалийн ерөнхий газарт ажиллажээ. Сангийн сайд гаальчидтай уулзахдаа хамгийн сүүлд явуулсан судалгаагаар гаалийн байгууллагыг хүнд сурталтай, авлига авдаг, гаалийн ажилтнууд ёс суртахууны болон зан харилцааны доголдол гаргадаг гэж дүгнэснийг дурдаад “Ү... | эдийн засаг |
Фото: AFP Хятадад нефтийн хэрэглээ 2015 онд гурван хувиар өснө гэж Дундад улсын хамгийн том улсын корпораци CNPC дүгнэлтээ гаргажээ. CNPC тооцсоноор, эрэлт нь хоногийн 310 мянган баррель нефтиэр өсөн хоногийн хэрэглээ нь 10,68 сая баррель болох ажээ. Хятадын нефтийн импорт нь 5,4 хувиар нэмэгдэн хоногт 6,49 сая баррель... | эдийн засаг |
Хятадын төрийн өмчит “Bank of China” өнгөрсөн оноос эхлэн Монголд салбараа нээх сонирхлоо ил, далдаар илэрхийлэх болсон. Гэвч, “Bank of China”-гаас болгоомжлох олон асуудал байна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалт манай банкны салбарт орж ирснээр богино хугацаандаа арилжааны банкуудын өрсөлдөөн эрчимжиж, бизнес эрхлэ... | эдийн засаг |
Хэдийгээр УИХ-аас Нефтийн бүтээгдэхүүнд тавих онцгой албан татварыг нэмэхийг дэмжсэн ч жижиглэнгээр зарагдаж байгаа шатахууны үнэ өсөхгүйг Уул уурхайн яамныхан мэдээлэв. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 50 хувиар буурчээ. Манай улсын импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Рос... | эдийн засаг |
Таван жилийн турш олгогдолгүй завсарлаад байсан хайгуулын лиценз хүссэн өргөдлийг энэ сарын 26-наас авч эхэлсэн. Зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг ямар нэгэн маапаан, маргаангүй олгох үүднээс өргөдлийг нарийн нууцлал бүхий систем, өндөр үнэ бүхий төхөөрөмж ашиглан өдөрт 30 өргөдлийг цахимаар авна гэж мэдэгдээд байгаа. Чух... | эдийн засаг |
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, МУГЖ С.Жавхлан нар мэдээлэл хийлээ. Тэд ОХУ-аас улаан буудай импортлосноос болж Монголын тариаланчид хүнд байдалд орсон талаар дуулгав. Мөн төр засгийн зүгээс гаргасан тариаланчдынхаа урмыг хугалсан, хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 40 мянган тонн улаан буудай имп... | эдийн засаг |
Д.Ганхуяг: 2015 онд Монголд хөрөнгө оруулалтын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ 2015 оны төсвийн тодотголоо. Таны хувьд хэр бодит хөрсөнд буусан төсөв гэж харж байна вэ? -Улсын төсвийн орлогыг төсвийн хуулийг боловсруулж, өргөн мэдүүлсэн Засгийн газар ч,... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигаа гаргачихлаа. Зарлигт буй гол мессеж бол экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмж... | эдийн засаг |
Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз хүссэн өргөдлийг энэ сарын 26-наас авч эхэлсэн. Зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг ямар нэгэн маапаан, маргаангүй олгох үүднээс өргөдлийг нарийн нууцлал бүхий систем, өндөр үнэ бүхий төхөөрөмж ашиглан өдөрт 30 өргөдлийг цахимаар авна гэж мэдэгдсэн. Гэвч өргөдөл олгож эхэлсэн эхний ө... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 25 хувьцаат компанийн нийт 23,564 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр “II” ангилалд 23 компанийн 23,172 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд хоёр компанийн нийт 392 ширхэг хувьцаа арилжигджээ. ТОП-20 индекс 14,290.63 нэгж болж 0.05 хувиар өссө... | эдийн засаг |
МАК Энержи ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани"-тай хамтран цахилгаан станц байгуулна Өмнөговь аймгийн нутагт орших Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн 2х135 МВт цахилгаан станцыг түлхүүр өгөх нөхцлөөр барьж байгуулах гэрээнд МАК Энержи ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын ко... | эдийн засаг |
Засгийн газрын энэ сарын 26 өдрийн хуралдаанаар тариаланчдын гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-нд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Эл шийдвэрийн дагуу ХХАА-н сайдын энэ сарын 29-ний өдрийн А/11 тоот тушаалаар тариалан эрхлэгч 308 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум... | эдийн засаг |
Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч гадаадын гүрван компанийн консерциумтай хийж буй хэлэлцээрийн талаар Монголын төмөр замчдын инженерүүдийн холбооны гишүүн, төмөр зам барих “Блут” компанийн захирал, инженер Б.Лханаасүрэнтэй ярилцлаа. -Өмнө нь Таван толгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг нарийн 1435 мм-ийн цар... | эдийн засаг |
М.Энхсайхан: Өр, санхүүгийн эрсдэл үүсгэдэггүй гадаадын хөрөнгө оруулалтын төлөө улс орон бүхэн хөөцөлддөг МҮОНТВ-ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцож ярилцлага өгчээ. -Гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засгаа урагшлуулах арга бол том төслүүдээ хөдөлгөх гэж харж байгаа. Иймээс ч иргэдээсээ с... | эдийн засаг |
С.Болд: Эдийн засгийг агшуулах бус сэргээх сонголт үндэсний эрх ашигт нийцнэ Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдтой эдийн засгийн төлөв байдал болон цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Өнгөрсөн оны үндсэн үзүүлэлтүүдээс харахад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? -Өнгөрсөн жил эдийн засаг да... | эдийн засаг |
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 12 дугаар сарын эцэст 12.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувь буурч, өмнөх оныхоос 1.7 их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч оны 12 ... | эдийн засаг |
Монгол Улсын сайд М.Энхсайхан Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгч, хар... | эдийн засаг |
Энэ сарын 14-ний байдлаар зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5624 ам.долларт хүрлээ. Үнэ 5800 ам.доллар хүрэхэд л “Эрдэнэт” үйлдвэр 36,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс тус үйлдвэр оны өмнө баталсан хямралыг даван туулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, үе шаттай арга хэмжээнүүд авч эхэл... | эдийн засаг |
2015 оны 1-р сарын 11-ний орой БНХАУ-ын хоёр бизнес эрхлэгч Улаанбаатар хот дахь ажлын байрандаа дээрэмдүүлж, хэрцгийгээр хөнөөгджээ. Хэрэг болсны дараа Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг барьсан. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Энэхүү хэрцгий жигшмээр хүн амины хэ... | эдийн засаг |
Энэ онд Оросын эдийн засаг 5,5 хувь хүртэл уналтыг үзүүлнэ гэсэн дүгнэлтийг олон улсын чансааны агентлаг Moody's гаргалаа гэж Bloomberg мэдээлжээ. Дэлхийн банк өөрийн ээлжинд, Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн уналтын өмнөх 0,7 хувь гэсэн дүгнэлтээ залруулан 2015 онд уналт нь 2,9 хувь гэсэн байна. Орос... | эдийн засаг |
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-25-ны өдрүүдэд 80 дахь жилдээ ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдаж буй хөдөө аж ахуйн Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний долдугаар чуулга уулзалт”-д оролцож байна. Хөдөө аж а... | эдийн засаг |
Таван толгойн зургаан тэрбум тонн нүүрсний нөөцийн 1.4 тэрбум нь дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулагдах коксжих нүүрс. Коксжих нүүрсний нөөцөөрөө Таван толгойтой өрсөлдөхөөр, үйл ажиллагаа нь нэгэнт эхэлчихсэн ордууд дэлхийн хэмжээнд гэж яривал олон л доо. Тэднээс Таван толгойн өрсөлдөгчид гэсэн цонхоор харвал ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж нэгдүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 12,654,532.868.00 төгрөгийн гүйлгээ хийв. Хувьцааны арилжаа: Нийт 44 компанийн 231,258 ширхэг хувьцааг 72,184,658 сая төгрөгөөр арилжсан. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа: Засгийн газрын ү... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр сарын 16-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 14 хувьцаат компанийн нийт 14,305 ширхэг хувьцаа арилжигдсан байна. ТОП-20 индекс 14,608.25 нэгж буюу 0.02%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. | эдийн засаг |
Гурилын үйлдвэрүүд хойд хөршөөс улаан буудай импортлох асуудал тариаланчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Энэ жилийн хураан авсан улаанбуудайн чанар гурилын стандартад нийцэхгүй байна. Гурил үйлдвэрлэгчид өөрсөддөө байгаа, эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар чанартай, цавуулаг сайтай гурил үйлдвэрлэхийн т... | эдийн засаг |
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг тал бүрээс жадлан эсэргүүцсэнээр хэд, хэдэн өөрчлөлт ороод байна. Хэдийгээр УИХ-ын төвшинд төсвийн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орсон ч эдгээр өөрчлөлт батлагдах нь нэгэнтээ тодорхой болоод байгаа юм. Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ Ерөнхий сайд ... | эдийн засаг |
Фото: Stefan Wermuth / Reuters Иракийн дэд ерөнхийлөгч Нури аль-Малики нефтийн үнэ унасныг “Орос болон Ираны эсрэг дайн” гэж нэрлэсэн тухай Iraqi News дамжууллаа. "Зарим орнуудын эдийн засгийг устгахад энэ улс төрийн үйл ажиллагаа чиглэгдсэн. Эхний ээлжинд Орос, Ираны эсрэг явагдаж байгаа ч тэр нь Иракт санамсаргүйгээ... | эдийн засаг |
Зарим арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1950 төгрөгтэй тэнцэв. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1941 төгрөгтэй тэнцлээ. Он гарсаар долларын ханш зогсолтгүй дээшилж, өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Мөнгөний зөвлөл хуралдаж бодлогын хүүг 13 хувьд хүргэсэн. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэ... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.