news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Санхүүгийн зохицуулах хороо нь “Олон нийтийг сургах, санхүүгийн зах зээлийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах” стратегийн зорилготой ажилладаг. Уг зорилгын хүрээнд “Бичил санхүүгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толь боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулсан ба ажлын хэсэг Люксембургийн хөгжлийн агентлагийн МОН...
эдийн засаг
-АмЧам буюу Монгол дахь Америкийн Худалдааны танхим ТУЗ-өө сонголоо- Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбар буюу АмЧам Монгол байгууллага өнөөдөр ТУЗ-ийн гишүүдээ сонгож, энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэв. Хэвлэлийн хурлын үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жаксан Кокс АмЧам Монгол...
эдийн засаг
Монгол Улсын Их Хурал, Шийдлийн Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зорилтод бүрнээ нийцсэн “Драгон” олон улсын зорчигч тээвр...
эдийн засаг
Тавантолгой стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ гурав дахь шатандаа орсон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор өнөөдрийг хүрлээ. Монголын Засгийн газраас Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Хятадын “Шэнхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” гэх гурвалсан хослолд багагүй өнд...
эдийн засаг
ӨЛГӨЦ -Хувийн дансны мэдээллийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлснийх нь төлөө харилцагч банкаа буруутгах, заргалдах,  цаашлаад шүүхэд гомдол гаргах эрх Л.Пүрэвбаатарт нээлттэй. Өнөөдөр түүний маргааш таны, миний картын хуулгыг ашиг сонирхлын зөрчилтэй хэнбугай ч болов арилжааны банкыг хаалгадаад авчих ...
эдийн засаг
Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Алтанбулгийн чөлөөт худалдааны бүсийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. -Алтанбулаг, Замын-Үүдэд чөлөөт бүс хөгжүүлнэ гэсээр 20 жил болж байна. Чөлөөт бүс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь юунд байна вэ? -Чөлөөт бүс гэдэг нь гаалийн болон бусад татва...
эдийн засаг
Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсги...
эдийн засаг
“Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг, үнэ тариф бодит өртгөөсөө доогуур байгаагаас болж алдагдал хүлээж байна” гэж үйлдвэрлэгчид гомдол гаргадаг, харин хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний салбарт үр дүнгүй хөрөнгө оруулалт хийдэг хэмээн бухимддаг. Тэгвэл Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний салбарын тө...
эдийн засаг
БНХАУ-ын Тээврийн яамны төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчлан хоёр орны Засгийн газар хоорондын  Авто тээврийн хэлэлцээрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцжээ. Уулзалтын явцад Улаанбаатар-Тяньжины чиглэлд хоёр талаас тус бүр 10, нийт 20 ачааны автомашинаар тээвэр эхлүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаа...
эдийн засаг
-Олон үйлдвэр рүү үсчилгүй нефтийн үйлдвэр л байгуулчих. Шийдлийн Засгийн газрын барьж авах ажил энэ л байна- Монгол Улс шатахууныхаа хэрэглээг хангахын тулд өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.долларыг, гадаад руу “урсгажээ”. Үүнийг 2013 оныхтой харьцуулахад 200 сая ам.доллараар өссөн нь хэрэглээтэй холбоотой аж. Уг нь энэ их ...
эдийн засаг
“Hon Hai Precision Industry” буюу “Foxconn” нэрээрээ алдаршсан “Apple”-н гэрээт үйлдвэрлэгч компани нь ашгаараа бусад ижил үйлдвэрлэгчдээсээ тэргүүлж эхэлжээ. “Apple” компаний ачаар энэхүү гэрээт үйлдвэрлэгчийн ашиг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2014 оны 10, 11 дүгээр саруудад Тайвань улсын “Foxconn” компани нь 56,7 тэр...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 "Итгэлцэл" уриан дор явуулж буй "Монголын эдийн засгийн чуулган-2015" Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганы эхэнд нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр илтгэл тавьсан байгаа. Олон нийтийн анхаарлыг татаж буй эл илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ХЭРЭЭГ “ХЭРЭЭ” Л ГЭДГЭЭС, “БҮРГЭД” ГЭЖ...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 “Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Энэ жилийн чуулганыг Building Credibility буюу  “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоод гадаадын  мянга шахам төлөөлөгчид оролцож байна. Эдийн засгийн чуулганыг тогтсон нэршлийн доор зохион байгуулж заншс...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 “Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордноо үргэлжилж байна. Энэ жилийн чуулганыг Building Credibility буюу  “Итгэлцэл” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоод гадаадын  мянга шахам төлөөлөгчид оролцож байна. Одоо доорх сэдвээр салбар хурлууд болж байна. Их танхим :  Институц...
эдийн засаг
Худалдаа , хөгжлийн банкны Даатгалын хэлтсийн захирал С . Ганбаатар : Даатгалын салбарт Банкны даатгалын зуучлал голлох үүрэгтэй болох цаг удахгүй ирэх байх Монголын арилжааны банкууд Даатгалын зуучлалын үйлчилгээг шинээр үзүүлж эхлээд удаагүй байна. Банкны даатгалын зуучлал хэмээх шинэ ойлголтын эргэн тойронд ХХБ-ны Д...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна. “Институцын засаглал ба хамтын ажиллагаа” сэдвийн дор өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогсод төрийн тогтворгүй бодлого нь бизнес эрхлэгчдийг хөрөнгөөр нь шатааж итгэл эвдэж ба...
эдийн засаг
Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг Эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Эрчим хүчний ассоциаци гэсэн 3 талт нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөн байгуулж байна. 2015-2016 оны эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр нь эрчим хүчний салбарт байгуулагдаж байгаа 8 дахь у...
эдийн засаг
Сүүлчийн дуудлага худалдааны хаалтын ханш   Огноо: 2015/04/02   МБ-наас худалдан авах: 1985.91   МБ-нд худалдах: -   2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 15.1 сая ам.долларыг 1983.31-1986.11 төгрөгийн ханшаар, 55.0 сая юанийг 319.76-320.40 төгрөгийн ханшаар худалдан авах сан...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015 Жил бүрийн хавар Монгол Улсын эдийн засгийн өнгө аясыг тольдож, алдаа оноогоо тандахаар “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн чуулга уулзалт өнөөдөр өглөө Төрийн ордноо эхэллээ. Төр засгийн төлөөлөл хийгээд хувийн хэвшлийнхэн хамтдаа нэгэн дээвэр дор цуглаж, тулгамдс...
эдийн засаг
“Тавантолгойн хэлэлцээр, шинэ төмөр замын бүтээн байгуулалт” сэдвээр маргааш хэвлэлийн бага хурал зарлажээ. Дээрх сэдвээр  Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Инженерүүдийн холбооноос хэвлэлийнхэнд хандан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд 11.30 цагаас МҮОН...
эдийн засаг
Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн хийгээд эрдэс баялагийн орлого хүлээж байснаас тун тааруухан үзүүлэлтэй байгаа энэ үед Монголын эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад тун даруухан хэмжээнд болж буй энэхүү чуулга уулзалт ерөнхийдөө Монголоос зугатсан мөнгий...
эдийн засаг
МҮХАҮТ-д өнөөдөр Оросын Свердловск мужийн бизнесийн төлөөлөл ирж, уулзалт хийжээ. Уралын мах, загас, тахиа, ногоо зэрэг хөлдөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “Хладокомбинат” буюу “НОРД” үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн алдартай “Уралэлектромаш”, “Уралмашзавод”-ээс эхлээд эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж, химийн материалын...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /04.02/ өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 3,864 ширхэг хувьцаа арилжигдлаа.   Энэ өдөр MSE ALL индекс 959.58 нэгж болж өмнөх өдрөөс 0.24%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,319,447,162,550.07 төгрөг боллоо гэж МХБ-ээс мэдээлэв .
эдийн засаг
Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгоно Зах зээлд ашиглалтад орсон орон сууц хэдэн мянгаараа эзнээ хүлээвч ипотекийн зээлд хамрагдах иргэн нь урьдчилгаа 30 хувь төлөх шаардлагатай тул шалгуурыг нь хангах гэж цаг их алдаж буй. Дээрх байдалд Засгийн газар дүгнэлт хийн байрны урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, үлдэж бай...
эдийн засаг
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015   “Монголын эдийн засгийн чуулган-2015” чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийж, салбар хуралдаануудад ямар асуудлыг хэрхэн хэлэлцсэн тухай танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  Эдийн засгийн чуулга уулзалтад дотоод, гадаадын 1500 төлөөлөгч орол...
эдийн засаг
Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх дөрөв дэх шатны хэлэлцээ өнөөдөр эхэллээ. Хэлэлцээний явцад Чалко компанитай холбоотой асуудлаар Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч Консерциумын байр суурь нэгдсэн шийдэлд хүрвэл “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”, “Концессийн гэрээ”-ний төслийг Засгийн газрын х...
эдийн засаг
Төрийн ордноо өнөөдөр эхэлсэн “Эдийн засгийн форум-2015” форум үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж байгаад дууслаа. Салбар хуралдаанууд “Хөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам”, “Монгол Улсын зээлжих зэрэглэл”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” зэрэг сэдвээр үргэлжилсэн юм. Сүүлийн гурван жил...
эдийн засаг
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж буй энэ үед тус салбарынхныг урьсан зорилго нь хоёр чухал асуудлаар санал солилцох байсан юм. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо...
эдийн засаг
Төрийн ордоны “Их танхим”-д  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавьж байна. Түүний тавьсан илтгэлээс товчлон хүргэж байна. -Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг гэж ярьдаг. -Монгол хаягдаж болохгүй. -Өчигдөр Э.Бат-Үүл уучлалт гуйж байна гэж сонссон. Энэ бол сул доройн биш, хүчтэй шинж. -Уучлаарай, энэ бол хотын...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар дэлхийн нефтийн үнийг нэг л улс тодорхойлж байна. Энэ бол Саудын Араб. Хэдий одоог болтол нөөцийн хэмжээгээ нуусаар байгаа ч судлаачдын үзэж буйгаар дэлхийн уламжлалт аргаар олборлох боломжтой нефтийн нөөцийн 20 хувийг тэд эзэмшдэг ажээ. Хэзээ цоргоо сайн нээж нефтийн үнийг буулгах, хэзээ багасгаж үн...
эдийн засаг
-Монголчууд бидэнд олсноо хадгалах сав байна уу- Монголын эдийн засгийн өсөлт  17 хувьтай гарч олон улсын атаархлыг төрүүлж байсан нь ердөө дөрвөн жилийн өмнө. Эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, чамгүй мөнгөтэй болсон ч монголчууд түүнийгээ улсаараа хувааж, идээд дуусгачихсан билээ. Өнөөдөр улсын төсөв нь ула...
эдийн засаг
-Монголын брэнд дэлхийн тавцанд гарахад ойрхон байна - Мэргэжлийн гадаад худалдааны байгууллага болох “Рояал Ресурс Монголиа” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Монгол жинчин” төслийн багийнхан өнөөдөр MN төвд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд “Монгол жинчин” төслийн зөвлөх, доктор, профессор Л.Оюун, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-ны өдөр ард иргэддээ хандан телевизээр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монголд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгаан, эдийн засгийг сайжруулах асуудлыг голлон хөндлөө. Үндэсний с тратегийн х үрээлэн Ерөнхий Сайдын хийсэн мэдэгдэл болон З асгийн газрын з ...
эдийн засаг
-Хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд Хүн амын цаг тооллыг түр унтраажээ- Үндэсний статистикийн хорооноос сар тутмын уламжлалт мэдээллээ дөнгөж сая хийлээ. Мэдээллийн цагт тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статистикийн...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 1 дүгээр улиралд нийт 61 удаагийн арилжааг зохион байгуулж, 14 сая ширхэг үнэт цаасыг 111.7 тэрбум төгрөгөөр арилжлаа. Арилжааны үнийн дүнг 2014 оны мөн үетэй харьцуулахад 20.97 дахин өссөн бөгөөд өдөрт дунджаар 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээг хийлээ. Мөн үнэт цаасны арилжаанд оролцсон га...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 16 хувьцаат компанийн 23,348 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 15.185%-ийн хүүтэй, 337,511 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт...
эдийн засаг
“Дарханы ДЦС” ТӨХК-ийн 50 жилийн ойг угтаж “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, дэвшилтэт технологи-2015” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны дөрөвдүгээр сарын 10-11–ний өдрүүдэд боллоо. ЭХЯ, Дарханы ДЦС ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас хамтран зохион байгуулсан энэ хуралд 80 гаруй эрдэмтэн, б...
эдийн засаг
-Монгол Улсын Хөгжлийн банк өөрийн шилэн дансны хуудастаа бондын зарцуулалтын мэдээллээ байршууллаа - Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 1.1.-т заасны дагуу Хөгжлийн банкнаас төслүүдэд олгосон санхүүжилт, санхүүжилтийн нөхцөл, эрг...
эдийн засаг
Т.Наран: Ийм боломжийг алдана гэдэг бол үр хойчийнхоо өмнө хийж байгаа том нүгэл” Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн Монгол нүүрс ассоциацийн тэргүүн Т.Нарантай ярилцлаа. -Тавантолгойн гэрээ хэлэлцээний үйл явцын талаар ажлын хэсгийн гишүүний хувьд Та хариулт өгнө үү? Сүүлийн үеийн м...
эдийн засаг
Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт, үзэсгэлэн болох “Coal Mongolia 2015” чуулган "SS" клубт 09.00 цагаас эхэллээ.  Чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдын илгээлтийг уншиж танилцууллаа. "Coal Mongolia 2015" чуулганд 600 хүн оролцож байгаа бөгөөд чуулганы оролцогчдын...
эдийн засаг
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 6088 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 968.00 нэгж болж, өмнөх өдрөөс 0.98%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,326,736,732,825.00 төгрөг болсон талаар Монголын хөрөнгийн би...
эдийн засаг
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын  анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж бай...
эдийн засаг
ТОМИЛГОО M “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Шүүхээс түүний хорих хугацааг сунгасан тул Тавантолгой  ордыг эргэлтэд оруулах асуудал ид хөндөгдөж байгаа энэ үед төрийн өмчит гол компанийн захирлын суудал эзгүй удаж байна. Тийм...
эдийн засаг
“Coal Mongolia 2015” чуулга уулзалтын хоёр дахь өдрийн эхний илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт тавилаа. Тэрээр "Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд - Экспортын боломж" сэдвээр мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд гарч ...
эдийн засаг
Тавантолгойн талаар Засгийн газар өчигдөр ээлжит бусаар  хуралдах зар тарсан ч ирэх даваа гариг хүртэл хойшилжээ. Төслийг Засгийн газрын төвшинд биш, УИХ-аар хэлэлцүүлж  шийдвэрлэх болсон. Эдийн засаг тааруу байгаа энэ үед олон нийт  Тавантолгойн мэдээг чих тавин хүлээж байна. Хоног хугацаа шахуу, улс орны гадаад  нэр ...
эдийн засаг
Арван таван он гарсаар долларын ханш зогсолтгүй өсч байгаа. Ойрын өдрүүдэд долларын ханш харьцангуй тогтвортой байгаа юм. Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгт хүрсэн долларын ханш найман төгрөгөөр буурч дунджаар 1992 төгрөгтэй тэнцлээ. Хар зах буюу “Найман шарга” дээр долларыг 1987 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор харна уу. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа. Нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр өнгөрсөн хугацаанд нийт 742 аж ахуйн нэгж АМГ-т бүртгүүлснээс 676 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж аваад байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар 700 ...
эдийн засаг
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхийн даваан дээр ирээд зогслоо. Гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн Хятадын болон Японы хөрөнгө оруулагчид толгой сэгсрэн нутаг буцлаа. Тавантолгой бол монголчуудын гадныхантай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж буй хоёр дахь том төсөл. Эхнийх нь Оюутолгой байсан. Өөрөөр хэлбэл, бид...
эдийн засаг
-Орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс -6.7 хувиар буурчээ- 2015 оны гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг Тэнхлэг зууч компани өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс 03-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.0...
эдийн засаг
Төмөр зам төрийн өмчид байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй Тавантолгойн төслийг хоёр долоо хоногт багтаан УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргана. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед олон нийт бүгд энэ сэдвийг анхааран харж байгаа. Таван толгойн гэрээний талаар хуульчдын дунд ч маргаан өрнөж буй. Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-О...
эдийн засаг
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс өнөөдөр "Татвар төлөгчдийн өдөр" болон Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн 10 жилийн ойд зориулан онлайн олимпиад зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаатар, Татварын ерөнхий г...
эдийн засаг
“ДДЦС”ТӨХК нь  үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд техник технологийн өөрчлөлтийг үе шаттайгаар хийж, хяналт удирдлагын систем,орчин үеийн програм хангамж зэргийг нэвтрүүлж, Чанарын удирдлагын тогтолцооны үндсэн шаардлагуудыг авч хэр...
эдийн засаг
“Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж, сургалтаа дүүргэсэн сурагчид өнөөдөр батламжаа авлаа. Сурагчид 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн гурван сарын турш манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад хамрагджээ. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх төг...
эдийн засаг
Улс орны эдийн засаг ямар байгааг, урагшилж хөгжихөд юу саад болж байгаа талаар саяхан болсон " Монголын эдийн засгийн форум”- аар хэлэлцсэн билээ. Форумын онцолсон сэдэв нь “Итгэлцэл” байсан бөгөөд итгэлцлийг бий болгосноор эдийн засгийн өгөөж арвижна гэж чуулганд оролцогчид үзэж байв. Тэгвэл бид энэ удаа эдийн засгий...
эдийн засаг
2015 оны I улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 12 удаа явагдаж, нийт 1,118,463 ширхэг үнэт цаасыг 108.1 тэрбум төгрөгөөр арилжаад байна. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 9 удаа явагдаж, 2,090 ширхэг үнэт цаасыг 204.6 сая төгрөгөөр арилжсан байна.   Анхдагч зах зээл дээр ний...
эдийн засаг
УИХ-ын гишүүдэд илгээсэн ил захидал Хугацаа алдвал бүхнийг алдана Эрхэм гишүүдээ, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХын 34 дүгээр тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж,...
эдийн засаг
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” ТӨХК өөрийн мэдэлдээ авах шийдвэр гарсан билээ. Харин тус замаар нүүрс тээвэрлэдэг компаниуд тонн тутамд нь 1,25 ам.доллар төлөх ёстой байсан. Тиймээс нүүрс тээвэрлэгч компаниуд хэт өндөр үнэтэй байна гэсэн шалтгаанаар засмал замаар биш ...
эдийн засаг
-Орон сууцыг борлуулахын тулд хий эрэлт үүсгэхээр төлөвлөж байгаа Барилга хот байгуулалтын сайдын амалсан сайхан мэдээний ард барилгын томоохон компанийн эздийг лобби, захиалга явагдаж байна уу гэсэн харыг төрүүлж буй- Өмнө нь арван жилийн дотор барьж чаддаггүй байсан 34 мянган айлын орон сууцыг барилгынхан гуравхан жи...
эдийн засаг
Японы “Шима Сейки” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монголын ноос, ноолуурын холбоо”-той хамтран манай улсын сүлжмэлийн салбарын компаниудын удирдлагуудыг тус компанитай танилцуулжээ. Өмнөх хоёр жилийн аялал, сургалтад загвар зохион бүтээгч, программистууд оролцдог байсан бол энэ удаа компанийн захирлууд хамр...
эдийн засаг
Саяхан болсон “ Coal Mongolia 2015” чуулга уулзалтын үеэр нүүрсний салбарын өнөөгийн төлөв байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлээс гарах гарц, арга замын талаар уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа. -Тавантолгойн ордыг Монгол улсын хөгжлийн том хөшүүрэг болгож чадах уу, үгүй юу гэдэг асуудлаар олон үзэл б...
эдийн засаг
Монгол улсын Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт МУШУА-ийг төлөөлж ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МҮХАҮТ-ийг  төлөөлж ТУЗ-ын дарга,  ерөнхийлө...
эдийн засаг
-Монгол, Орос, Хятад гурван улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо- Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон ...
эдийн засаг
-Үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зах зээлийн тооцоо судалгаатай эрхлэх мэргэжлийн баг хэрэгтэй байна- Монгол Улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 84,5 хувь буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид аж. Тэд ДНБ-ийн 20 гаруй, экспортын 0.7 хувийг эзлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэ...
эдийн засаг
"Бизнес-с-Бизнес" (B2B Networking) арга хэмжээг 4 сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Бизнес эрхлэгчдийн дунд ажил хэргийн идэвхтэй харилцаа үүсгэж, бизнесийн орчныг сэргээхэд хувь нэмэр болох зорилгоор МҮХАҮТ, Монголын Бизнес Мэдээллийн сан ( www.mongolianbusinessdatabase.com ) хамтран 2 дахь удаагийн "Бизнес-с-Би...
эдийн засаг
Аж үйлдвэрийн яам, УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний зөвлөгөөн”-ийг Төрийн ордонд зохион байгуулах үеэр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Тухайлбал, “Мэргэн тур” компани арьс, ширээр бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ингэхдэ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо Эдийн засгийн байнгын хороонд 2014 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Хуралдаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа өнгөрсөн оны онцлох а...
эдийн засаг
Б.Маргад: Казиногийн хууль батлагдсанаар томоохон хөрөнгө оруулалтыг татах боломжтой УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төслийн талаар Казиногийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргадтай ярилцла...
эдийн засаг
Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмий...
эдийн засаг
Л.Пүрэвбаатар: Тавантолгойн төмөр замыг төслөөс нь авна гэдэг бол нүүрсний энэ том төслийг унагаах гэсэн хүмүүсийн хүсэл УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатартай “Coal Mongolia-2015” чуулга уулзалтын үеэр уулзаж, төмөр замын хөгжлийн асуудал болон Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудлаар ярилцлаа. - Улаанбаатар төмөр замын ...
эдийн засаг
БНХАУ-ын Хятадын  Гэрчилгээ  бүртгэлжүүлэлтийн газраас манай улсын хэд хэдэн аж ахуй нэгж, байгууллагад мах экспортлох зөвшөөрлийг энэ сарын 13-нд өгчээ. Ийнхүү зөвшөөрөл олгосноор дараах компаниуд БНХАУ-д мах экспортлох бүрэн боломжтой болж байгаа аж. Үүнд, Дулааны аргаар боловсруулсан үхэр хонины мах, махан бүтээгдэх...
эдийн засаг
Дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”,  “Монгол эко мах”  ХХК-уудад олгожээ. Харин үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд”   гэсэн дөрвөн компани...
эдийн засаг
Монголын эдийн засгийн «онош» Уул уурхайн салбарын орлого монгол улсын ДНБ-ий 21.8 хувийг, экспортын 87.7 хувийг бүрдүүлж байгаа нь голланд өвчний илэрхий шинж юм. Улсаараа уул уурхайн салбараас хараат болсноос түүхий эдийн үнэ унах үед эдийн засаг бүхэлдээ доройтож байна. Голланд өвчнийг эмчлэхгүй даамжруулбал «...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Энэ нь тэдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байгааг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга ...
эдийн засаг
“Шийдлийн цаг”- ийн сэдэв малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнийн асуудал байлаа Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо. “Шийдлийн цаг”-ийн энэ удаагийн сэдэв олон мянган малчдын ашиг орлогын эх үүсвэр болсон ноолуур бай...
эдийн засаг
Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалт энэ сарын 25-ны өдөр болох бөгөөд тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад дотоодын бизнесменүүдийг идэвхтэй оролцохыг урьж байгаа юм байна. Уулзалтад Аж үйлдвэрийн са...
эдийн засаг
Өнгөрөгч онд Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал тийм таатай бус байсан  ч улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалт өрнөж, үндэсний үйлдвэрлэл сэргэсэн  жил  байсныг  Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгээс харж болно. Үндэсний хэмжээний бүтээн ба...
эдийн засаг
Эдийн засгийн хямралаас гарах нэг арга бол Олон улсын Валютын сангаас /ОУВС/ богино хугацааны зээл авах буюу Стэндбай хөтөлбөрийг Монголдоо  хэрэгжүүлэх гэж Шийдлийн Засгийн газар үзсэн. Гэхдээ хэзээ, хэдэн төгрөгний зээлийг  ямар хугацаатайгаар ОУ-ын валютын сангаас авах вэ гэдэг одоог хүртэл тодорхойгүй байна. 2008 о...
эдийн засаг
Газар тариалангийн бүс нутгуудад ХХАА-н яамнаас тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа болон  шийдвэрлэх ёстой асуудалтай газар дээр нь танилцаж байгаа  билээ.  Хөвсгөл аймгийн тариаланчдын зөвлөгөөнд   ХХААЯ-ны дэд  сайд Б.Батзориг оролцож,  үр тарианы  чанарт хэрхэн  анхаарлаа хандуулах хий...
эдийн засаг
Хаврын тариалалтын бэлтгэл ид өрнөж байгааа энэ үед тариалангийн төв болох Сэлэнгэ, Дархан-Уул аймаг тариаланчдынхаа уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнөөр Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад гарцыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон “Манай орны тариалангийн талбайн дийлэнхийнх нь...
эдийн засаг
-УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллалаа- Багануурын уурхайн одоогийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд цаашид хоёр дахин өргөтгөхөөр төлөвлөжээ. 1983 оноос хойш техник шинэчлэл хийгээгүй боловч өнгөрсөн хоёр жилд 37 тэрбум төгрөгийн хөрөнг...
эдийн засаг
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай Тавантолгойн гэрээний асуудлаар ярилцлаа. -Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тус гэрээг УИХ дээр хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж нэлээдгүй улстөржиж маргалдсаны эцэст төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна...
эдийн засаг
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар эрү...
эдийн засаг
-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ т...
эдийн засаг
Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах зорилгоор дөрөвдүгээр сарын 25-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулах тус чуулга уулзалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болох аж. Шийдлийн Засгийн газры...
эдийн засаг
- Гадаад валютын нөөц 700-800 сая ам . доллараар нэмэгдэх хүлээлт бий - УИХ хоёрдугаар сарын 18-нд 41 дүгээр тогтоол баталсан юм. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай хэмээн эл тогтоолын агуулгыг ерөнхийлж болно. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ болон эрэлт буурч, гадаадын хөрөнгө ...
эдийн засаг
Манай улс өмнөд хөрш рүү дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтийг өнгөрсөн онд гаргаж байсан. Энэ хүрээнд ийм аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” компанид өгчээ. Мөн үхэр, хони...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн ...
эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК хамтран Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндр...
эдийн засаг
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөллөө. Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нь 2013 оны 9 дүгээр сард “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван гишүүний нэгээр томилогдсон. Тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө “Эрдэнэс Монгол” ХХК-д өгснийг хүлээн авч, холбогдох хууль эрхз...
эдийн засаг
Олон улсын валютын сангийн хаврын уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэ үеэр яригдсан нэг чухал сэдэв нь Хятадын юань Азийн бүс нутгийн, цаашлаад дэлхийн нөөцийн валют болоход ойрхон болсон тухай байлаа. ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүн...
эдийн засаг
Зөвлөлт Холбоот улс 1987 онд олборлосон нефтийнхээ 18 хувийг экспортлож байв. Зөвлөлт холбоот улс хамгийн бага нефть олборлосон жилүүддээ ч нефть, байгалийн хийнийхээ  22–23 хувийг экспортолж байсан юм. Харин өнөөдөр нефтийнхээ 60 орчим хувийг экспортолж байна. “Нефть нь дуусахаас өмнө Орос орон “ердийн” зах зээлтэй бо...
эдийн засаг
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, эдийн засагт “Ногоон гэрэл” асаахыг гуйлаа.  Тодруулбал, олон жилийн турш яригдаж ирсэн мөртөө ашиглаж чадахгүй байгаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, Оюутолгойг үндэсний эрх  ашигт нийцүүлэн гацаанаас гаргах, мөн уул уурхайга...
эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн гэрээг явуулахгүй гэсэн оролдлого гэж харж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тавантолгой төслийн асуудлаар Ийгл ТВ-д дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна. -Энэ долоо хоногт УИХ  Тавантолгой төсөл эхлэх эсэхийг шийднэ. Ер нь гишүүд та бүхэн ямар мэдээлэлтэй байгаа вэ?  Намын бүлгүүд эн...
эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Том хөрөнгө оруулагчдыг байнгын айдас, эрсдэл, болгоомжлолтой байлгаж болохгүй   УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. -Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээний төслийг УИХ буцаачихлаа. Энэ төслийг явуулахгүй байх сонирхол байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? -Тавантолгойн хөрөнгө оруулалтын т...
эдийн засаг
- Эдийн засгийн хамгийн том хавдар нь болчихоод байгаа татварын хууль эрх зүйн орчинг шинэчлэх асуудлыг Ч.Сайханбилэг зоригтойгоор хийж чадах уу гэдгийг харах үлдэж байна- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд  татварын  эрх зүйн орчин болон Засгийн газрын зүгээс  цаашид авах арга хэмж...
эдийн засаг
Аж үйлдвэрийн яамнаас санаачлан “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон тус чуулга уулзалтад урд хөршөөс 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас мөн 20 гаруй бизнес эрхлэгч оролцож, “Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруу...
эдийн засаг
Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд ОХУ-ын эрчим хүчний "Биотек" компанийн тухай танилцууллаа. Тус компани нь дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн системийг боловсруулж, бүх төр...
эдийн засаг
Хоёр жилийн өмнөх энэ өдөр Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүн Ч.Улаан Сангийн сайдын хувиар өгсөн мэдээлэлдээ Монгол Улсын гадаад өр 10 орчим их наяд төгрөг болоод буйг зарлаж байв. Хөрөнгө оруулалт илт буурч эхэлсэн тэр үед Засгийн газрын тэргүүн “Харилцан ашигтай байх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхдүүд бидэн...
эдийн засаг
Монголын Үйлдвэрлэлийн Геологичдийн Холбооны Ерөнхийлөгч Ч.Энх-Амгалантай уулзаж, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа. Тэрээр уул уурхай, эрдэс баялгийн холбоодыг төлөөлж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. -Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтийн анхаарлыг татаж   байгаа энэ үед са...
эдийн засаг