news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Рик Блейк: Манай компани дэд бүтцийн ажилд 67 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Сентерра гоулд ХХК-ийн Хүний нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн захирал Рик Блейктэй ярилцлаа. -Сентерра гоулд компанийг Монголд ээлгүй гэсэн ойлголт нийгэмд бий. Компанийн удирдах ажилтнуудын хувьд үүнд ямар тайлбар хийх вэ. Ер нь С...
эдийн засаг
Гучин таван тэрбумын татвараас зайлсхийсэн гэх хэргээр буруутгагдаж, Монголын шүүхээс  таван жил 10 сарын хорих ял сонссон “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлэв. Ингэснээрээ гадаад ертөнцөд энэ нь сайн мессеж болон хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй. Гэвч, иргэний хариуцагчийн хувьд  ...
эдийн засаг
Сүүлийн үед ахмад, буурлуудын зүгээс "Төр засаг тэтгэвэр нэмэх боломжгүй гэсэн учраас ядаж тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар судалж, шийдэл олж өгөөч" гэсэн хүсэлтийг Засгийн газар, Монголбанк болон банкуудад уламжилж байсан. Төв банкны удирдлагууд зарим банкны захирлуудтай уулзаж тэтгэврийн зээлийн асуудлыг хэл...
эдийн засаг
Энэ долоо хоногийн эхээр 1991 төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш бага зэрэг буурсан байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам. долларыг 1962-1970 төгрөгөөр авч, 1975-1985 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларыг 1972 төгрөгөөр авч, 1974 төгрөгөөр зарж байна.  Долларын ханш буурсан нь түр зу...
эдийн засаг
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү арьс ширний мэргэжлийн холбоод болон бусад холбогдох албаны хүмүүсийг  хүлээн авч уулзан, арьс ширийг түүхийгээр нь экспортлохгүй байх чиглэлийг өгчээ. Одоогоор Монгол Улсын хэмжээнд арьс ширний боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй ү...
эдийн засаг
-Нөөцийн мах яг одоо л хүмүүст хэрэгтэй. Яргуй цухуйж, ногоо ургачихвал нөөцөлсөн болоод зоорины махыг хэн ч тоож авдаггүй. Тиймээс мах бэлтгэсэн компаниудад ч махаа түргэхэн зарж борлуулах хүсэл байж л таараа- Жил жилийн хаварт махны үнэ тэнгэрт хадаж, үүц, борцгүй нийслэлчүүд өндөр үнээр мах худалдан авдаг байсан нь ...
эдийн засаг
-Эхний удаа нэр усыг нь хэлэхээс татгалзсан ч ирэх сарын 17-ны наана нааштай хариу өгөхгүй бол тансаглалд дассан дарга нарыг цол гуншинтай дуудна гэдгээ сануулав- Төрийн албанд түлшний зарцуулалт өндөртэй, том оврын автомашин унахыг багасгах, ялангуяа хот дотор жип унаж тансаглахаас татгалзах шийдвэрийг гүйцэтгэх засаг...
эдийн засаг
Зэсийн нийт хэрэглээний 40 гаруй хувь ногддог Хятадын  аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт сүүлийн таван сарынхаа дээд хэмжээнд хүрсэн тухайгаа мэдээлсний дараа зэсийн үнэ олон улсын биржүүд дээр өссөн хандлага ажиглагджээ.  Үүнээс гадна зэсийн ханшийн өсөлтөд Евро бүсийн үйлдвэрлэл, Японы эдийн засгийн үзүүлэлт өссөн н...
эдийн засаг
-Өнгөрсөн онд цахилгаан үйлдвэрлэл 6.7 хувиар, дулаан үйлдвэрлэл 4.3 хувиар өсчээ- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж байна. Одоо ч үргэлжилж байгаа шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, салбарын үйл аж...
эдийн засаг
2002 онд Хятадын төв банкны дэмжлэгтэйгээр ЮнионПэй Интернэшнл хэмээх байгууллага үүсчээ. Тус байгууллагыг хятадын дөрвөн гол банк нэгдэн байгуулсан учир бүгдийнх нь хувь оролцоо бий. ЮнионПэй Интернэшнлийг байгуулах болсон шалтгаан нь, тухайн үед хятадын бараг бүх банк өөрийн нэрийн картыг гаргаж байв. Гэвч нэгдсэн сү...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 13,386 ширхэг хувьцаа арилжигдсан байна.    Энэ өдөр “II” ангилалд 15 компанийн  12,419 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 1 компанийн нийт 967 ширхэг хувьцаа арилжигдсан байна.    MSE ALL индекс 990.5...
эдийн засаг
Монголын Хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг анх 1996 оноос зохион байгуулж эхэлснээс хойш нийт 437 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна. Харин 2011 онд тус үнэт цаасны арилжаа зөвхөн Монгол банкаар дамжин явагддаг болсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн дахин Монголын хөрөнгийн биржээр З...
эдийн засаг
Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2015 оны 2 дугаар сарын 10-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.   2015 ...
эдийн засаг
-Цагаан сарын араас шил залган дуу дуугаа авсан энэ олон баярууд хямралд нэрмээс болохоос нэмэр болохгүй. Тиймээс хямралын жилээс эхлэн баярын төсвийг хэмнэж эхэлбэл ямар вэ - Гуравдугаар сар түүчээлэн эхэллээ. Хамгийн олон баяр тохиож, тэр болгоныг нь та бид хөл болгон тэмдэглэдэг, хуанлийн хуудаснаа улаанаар тодотгос...
эдийн засаг
Сар шинийн баярын үеэр түр хугацаагаар тасалдсан Тавантолгойн хэлэлцээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлсэн байна . Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн хэлэлцээг амжилттай явуулах үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу Засгийн газар энэ хавартаа багтааж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулаг...
эдийн засаг
Шинэ он гарсаар зогсолтгүй өгсч, 1991 төгрөгт хүрсэн долларын ханш бага зураг уруудаж байгаа эерэг үзүүлэлт харагдаж байна. Арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1978-1985 төгрөгийн хооронд байгаа бол”Найман шарга” зах дээр 1970 төгрөгтэй тэнцэж байна. Сар шинийн өмнө долларын ханш өссөн нь эрэлттэй холбоотой а...
эдийн засаг
2 дугаар сард нийт 18 удаагийн арилжааг зохион байгуулж, 66 компанийн 6.9 сая ширхэг хувьцааг 1.2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа зохион байгуулж, 266.4 мянган ширхэг үнэт цаасыг 26.6 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.3 мянган ширхэг үнэт цаасыг 124.9 ...
эдийн засаг
-Яаж ч ярьсан дэлхийн санхүүгийн зах зээл дээр АНУ, Их Британи хоёр давамгайлсаар л байна. Түүхий эдийн худалдаанд ч мөн адил. Тийм учраас Хойд тэнгисийн Brent ордын дундарсан боломжийг хэн ашиглах бол- Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг тодорхойлдог нэртэй сорт Brent “нүд аньж” магадгүй болж байна. Өнгөрч буй сард дэ...
эдийн засаг
Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу НДС-аас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг өсгөхөөр болсон. Тодруулбал  500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэвэр 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа  бол хо...
эдийн засаг
Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр 500 гаруй аж ахуй нэгж VPN төхөөрөмжийг худалдан авч тэднээс 460 орчим нь системд нэвтрэх эрхээ авснаас энэ сарын 23-ны байдлаар ...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор үзнэ үү. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
Гадаад орчин НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн байдлыг таамаглахдаа: 2015 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өсөх төлөвтэй гэжээ. Харин Information Handling Serүices(IHS)-ийн тэргүүн эдийн засагч Нариман Бехравеш 2015 онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилийн 2.7 хувиас 3 хувь болж өснө гэв. АНУ-ын эдийн засаг и...
эдийн засаг
Хаврын тариалалтад бэлтгэх зорилгоор газар тариаланчид болон салбарын яамныхан уулзалдсан байна. Энэ үеэр “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг хаврын ажил эхлэх гэж байхад нь урамшууллын мөнгөнөөс өрийг нь суутгасанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн гэх. Энэ жил тариаланчдын урамшууллыг тонн тутамд нь 70 м...
эдийн засаг
Форбс сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жил “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс жагсаалтыг дахин тэргүүлж, 16 дахь удаагаа дэлхийн тэргүүн баянаар тодорлоо. Түүний нийт хөрөнгө өнгөрсөн онд 79 тэрбум ам.доллар болж гурван тэрбум ам.доллараар өссөн байна....
эдийн засаг
0 Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн хувийн хүүтэй бондод баталгаа гаргах зөвшөөрлөө УИХ-аас өнгөр­сөн баасан гарагт авчихлаа. Энэ шийдвэрт талархахын сацуу Хөгжлийн банкийг анх­ны бондоо гаргах үед хүүгийн асуудал хэрхэн төсөөлж байсныг эргэн санахад хүрэв. Тухайн үед эхний тоо­цооллоор “Хүү нь долоон хувь байвал их ...
эдийн засаг
Өвөлжилт, цас зудын байдлаас болж энэ жил ноолуурын гарц муу байх нь гэсэн таамгийг малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид өгч байна. Ийнхүү ноолуурын нийлүүлэлт багасвал үйлдвэрүүд ноолуураа хэрэгтэй хэмжээгээр, бодит үнээр худалдаж авч чадахгүй болох юм. Энэ талаар Засгийн газарт тодорхой хүсэлт, санаачлага гаргахаар...
эдийн засаг
2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 25.23 сая ам.долларыг 1970.11-1980.15 төгрөгийн ханшаар худалдан авах, 114.0 сая юанийг 314.70-315.90 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1978.11 төгрөгийн хаалтын ханшаар 15.5 сая ам.доллар, 57.0 сая юанийг ...
эдийн засаг
Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр Аж үйлдвэрийн яаманд болсон байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Ху...
эдийн засаг
-Евро бүсийн орнуудын хувьд хүндхэн сар хүлээж буйг европын холбоо анхаарууллаа- Ирэх арваннэгдүгээр сард томоо­хон эдийн засгийн хямралын ээлжит давалгаа евро бүсийн орнуудыг дайрах талаар “BBC Economy” онцоллоо. Тэр дундаа Грек, Испани, Италид хамгийн их хүнд даваа тулгарна. Эдийн засагчдын тооцоолж буйгаар Испанийн ...
эдийн засаг
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдтэй биечлэн танилцахаар болжээ. Үйлдвэржилтийг дэмжихээр Шинэчлэлийн Засгийн газраас 888 төсөл хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тэгвэл сайд бондын эх үүсвэрээс хөнгөлттэй зээлд хамрагдсан үйлд...
эдийн засаг
Хоёрдугаар сарын сүүлээр 1991 төгрөгт хүрээд буурсан долларын ханш өнөөдрийн байдлаар 1980 төгрөг байна. Арилжааны банкууд нэг ам. долларыг 1962-1970 төгрөгөөр авч, 1980-1985 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг  1976 төгрөгөөр авч, 1980 төгрөгөөр зарж байна.  О.САР Голомт 1,970.00 1.00  ...
эдийн засаг
Фото: Екатерина Штукина / РИА Новости Нефтийн үнийг баррель нь 50 ам.доллар, ам.долларын ханш нь 61 рубль байхаар  тооцоолон төсвийн шинэчлэл хийсэн тухай Оросын ерөнхийлөгч России Владимир Путин хэлснийг ТАСС агентлаг дамжуулав. Төсвийн шинэчлэлд  гадаадын зах зээлээс санхүүгийн хөрөнгө татах талаар засвар оруулсныг П...
эдийн засаг
Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй “Кожеговь” компани энэ оноос туршилтын журмаар уран олборлохоор төлөвлөөд байгаа бололтой. Тус компанийн дарга Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар яр...
эдийн засаг
Уул уурхайн сайд Р.Жигжид гуравдугаар сарын1-4-ний өдрүүдэд Канад улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Торонто хотноо зохион байгуулагдаж буй Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын PDAC чуулга уулзалтад оролцжээ. Уул, уурхайн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Канадын Торонто хотноо жил бүр уламжлал болон зохион байгуу...
эдийн засаг
Эдийн засаг маань хямарч эхэлсэнд эргэлзэх хэрэггүй болжээ. Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан тухай Сангийн сайд ярив. Орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт буурсан нь ийм байдалд хүргэжээ. Сонгуулийн өмнөх жилүүдэд засаг зарлагаа үлэмж ихэсгэснээс инфляци гаарч, банкууд зээлээ хумихаас өөр аргагүй ...
эдийн засаг
© AP Photo/ Hasan Jamali Дэлхийн нефтийн үнэ мягмар гаригт нааштай үзүүлэлтийг харууллаа. Америкийн ажиллатай нефтийн цамхгуудын тоо буурсан мэдээлэл нь нефтийн үнийг өсгөлөө. Дөрөвдүгэр сарын фьючерсийн үнэ Brent маркийн хувьд баррель нь 60,43 доллар хүртэл нэмэгдлээ. WTI нефть 0,75% хувийн өсөлтийг харуулж, баррель н...
эдийн засаг
Алтны үнэ олон улсын биржүүд дээр буурч байна. АНУ-ын бодлогын ханш энэ жилийн зургадугаар сар хүртэл буурна гэсэн хөрөнгө оруулагч нарын болгоомжлолын үндсэн дээр буулаа гэж шинжээчид үзэж байгааюм. Нью-Йоркийн Comex бирж дээр алтны дөрөвдүгээр сарын фьючерсийн  үнэ 0,5 хувиар унан т.унци нь 1207,70 доллараар арилжаал...
эдийн засаг
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ Б.Энхбаяр: Зээлийн хүү буурах боломжтой /Хуульч/ -Салбарын сайд нь арилжааны банкуудын өгч байгаа зээлийг болиулах, хүүг нь бууруулах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй гэж хэлсэн. Би хуульч хүний хувьд, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Арилжааны банкуудын тэт...
эдийн засаг
Bloomberg агентлагийн шинжээчид энэ жил хямралтай байх хамгийн аз жаргалгүй эдийн засагтай орнуудын чансааг гаргалаа. Чансааг Венесуэла, Аргентин хоёр толгойлж, Украин дөрөвт нь, Орос долоод бичигдсэн байв. Нобелийн шагналтан Милтон Фридман өмнө мэдэгдэж байснаар инфляци нь нийгмийг эвдлэн сүйрүүлдэг өвчин юм байна. Bl...
эдийн засаг
Хямралд толгойтой бүхэн хяргуулж байгаагаа гайхан, бүсээ чангалахад хүрснээ халаглан дуу алдах боловч монголчууд цамаан зангаа гээгээгүйг нь харахад манай улсын эдийн засаг тийм ч аймаар хүндэрчихээгүй бололтой. Хоёр жил дараалан их наядын алдагдал хүлээсэн улсын төсвийн онгорхой цоорхойг нөхөхийн тулд Засгийн газрын т...
эдийн засаг
Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /аравдугаар  сарын 4-нөөс/ хэлэлцэж  эхэллээ. Сүүлийн жилүүдэд инфляцийн өсөл­тийг өдөөсөн  Засгийн газрын бэлэн мөнгөний тараалттай холбоотойгоор мөнгөний бодлогын  талаар  ярь­даггүй ч  хүнгүй болсон гэж...
эдийн засаг
Сайд М.Энхсайхан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ дуусах шатандаа "амжилттайгаар" орж буй талаар мэдээлэх боллоо. Тэр "амжилттай" мэдээнээс уншигчиддаа хүргэж, үнэхээрийн амжилт мөн эсэхийг шүүн тунгаалгах гэсэн юм.   Гэрээ хийж байгаа талууд 33 удаа уулзалдаж, 268 саналыг хэлэлцэж гэнэ. Анхнаасаа ил тод явагдна г...
эдийн засаг
Дэлхийд алт, зэснээс дутахгүй үнэт металл бий. Түүнийг мөнгө гэдэг. Түүхээс үзэхэд зоос цутгалтад мөнгийг алтнаас илүү түгээмэл хэрэглэдэг байжээ. XIX зууны сүүлч хүртэл ихэнх улс мөнгөн зоосыг төлбөрийн нэгж болгон ашиглаж байсан нь түүний “оргил цаг” гэж хэлж болно. Тэгвэл XX, XXI зуунд зоосон мөнгө аажмаар зах зээлэ...
эдийн засаг
Монгол улс Оросоос хамааралгүй, ашигт малтмалын транзитийн шинэ төмөр замыг тавихад санхүүжилт хийхэд бэлэн гэж тус орны Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдлээ гэж ОХУ-ын мэдээллийн гол агентлагууд дамжуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Берлин хотноо нээгдсэн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн н...
эдийн засаг
Та бидний иддэг талхыг үйлдвэрт бариад, түгээгчид түүнийг дэлгүүрүүдэд тарааж, харин бид дэлгүүрээс худалдаж авдаг. Эрчим хүч яг ийм зарчмаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдэд хүрдэг. Талхны үйлдвэрүүд долларын ханш, гурилын үнийн өсөлт, ажилтнуудын цалин хөлс, НӨАТ зэрэг зардлаа бүтээгдэхүүндээ шингээн үнээ ямагт хэлбэлзүүл...
эдийн засаг
Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа. -Таван толгойн хэлэлцээрийн гурав дахь үе шат эхэллээ. Ер нь хэлэлцээр хэр амжилттай явж байгаа вэ. Шийдэлд хүрч тохиролцохгүй байгаа ямар асуудлууд байна вэ? -Амархан хэлэлцээр гэж байхгүй. Хэлэлцээ хийгч талууд бүгд л өөр өөрийн эрх ашигтай, тэр олон эрх ашгийн тэнцвэрийг ол...
эдийн засаг
Фото: Yuya Shino / Reuters   Доллартай харьцуулсан евро мөнгөний ханш, Forex биржийн гуравдугаар сарын 4-ний өдрийн арилжаагаар 1,1083 ам.доллар хүртэл унасан нь 2003 оны есдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болов. Евро бүсийн хоёрдугаар сарын үйлчилгээний салбарын сөрөг илтгэл Европын мөнгөний ханшийг сулру...
эдийн засаг
Монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ үнэлж, эдэлж хэрэглэдэг болчихвол үйлдвэрлэгчид юм, юм л хийдэг болжээ. Малчид малынхаа арьс ширийг үндэсний үйлдвэртээ тушаадаг болчихож, түүнийг нь гүн боловсруулаад Итали руу экспортод гаргаж байна. Итали гутлын чанарыг монголчууд биширч, бэлтэй нэг нь гар татахгүй худалдан авдаг. ...
эдийн засаг
Төрөөс олгох хүүхдийн мөнгийг манай банкны салбарууд болон ATM-ээс хураамжгүй авах боломжтой тул Та өөрт ойр байрлах манай салбарт ирж бүртгүүлээрэй” гэх мэссэжийг арилжааны банкууд уралдан нисгэх болов. Хүүхдийн мөнгөө авахаар хүлээж суугаа эцэг эхчүүд ч энэ сургаар цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг цүнхлэ...
эдийн засаг
ДЭЗЧ-ын шинжээчдийн үзэж буйгаар санхүүгийн сүйрэл нь хамгийн өндөр магадлалтай эрсдэл аж. Фото: iStockPhoto Ирэх арван жилийн гол эрсдэл бол төв банкуудын алдаа, тэтгэвэрийн системийн сүйрэл, ялагдаагүй халдварт өвчнүүд, ундны усны хомсдол, өлсгөлөн, хяналтгүй интернэт болон үй олноор хөнөөх зэвсгийн тархалт гэж улсын...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Иван Стаматофтийг  хүлээн  авч  уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хуучин тогтолцооны үеэс Болгар улс олон салбарт техник, технологиор тэргүүлдэг байсан, ялангуяа 1970–аад онд хотын хүн амын хүнсни...
эдийн засаг
2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 14 хувьцаат компанийн нийт 11,578 ширхэг хувьцаа арилжигдсан байна.   Энэ өдөр MSE ALL индекс 982.52 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.06%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ өмнөх өдрөөс 0.41 хувиар өсч 1,349,567,010,514....
эдийн засаг
Тавантолгойн гурав дахь шатны хэлэлцээ эхэлжээ. Хэлэлцээ хийх явцад төвөгтэй асуудал мэр сэр гарч ирсээр байгаа аж. Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд нийтдээ 350 асуудал хэлэлцэж, түүнээс тун цөөхөн, бас ярвигтай асуудлууд нь үлдсэн талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байна. Гучин жилийн хугаца...
эдийн засаг
Төр засгаас хэрэгжүүлж буй хөгжлийн үзэл баримтлал, стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл гэх мэт 400 орчим баримт бичиг байдаг. Эдгээр нь нийгмийн баялагийг тарамдуулан байж тухайн салбарт харьцангуй их үнээр харьцангуй бага ахиц дэвшилд хүргэх хоорондын уялдаа холбоо сул, хэрэгжилт муутай баримт бичгүүд юм. Үүний гол ша...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд асан, "Таван Толгой Цахилгаан Станц" төслийн захирал, доктор М.Энхсайханы "Мега төсөл ба хөгжил" лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг лекц "Боловсрол" телевизээр цацагдсан юм.
эдийн засаг
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа. ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.  ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5  МВт-ын  хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний...
эдийн засаг
Нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулж шаардлага хангасан махыг нөөцөлж, зардаг. Энэ жил “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг зургаан аж ахуйн нэгжийн долоон агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 3...
эдийн засаг
Зуун сая ам.доллар бол их ч биш, бага ч биш мөнгө. Арбитрын шүүх дээр ялагдсан Монголын Засгийн газар “Хан ресурс” компанид энэ мөнгийг төлөхөөр болсон билээ. Мэдээж, энэ мөнгийг С.Батболд эсвэл Ч.Сайханбилэг халааснаасаа гаргаад төлчихгүй нь тодорхой. “Хан ресурс”-т олгох нөхөн төлбөрийг үнэндээ та бидний татвараас га...
эдийн засаг
Анх 2012 онд АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягт  СаусГоби Сэндс компанийн удирдлагуудыг “авлига өгсөн байх магадлалтай” гэж сэжиглэн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн хэрэг яваандаа авлигын хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож, хэрэгсэхгүй болгожээ. Тэгмэгц "заавал буруутай байж таараа" гэх логикоор Мөрдөн байцаах...
эдийн засаг
Энэтхэгийн Төв банк он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулан 7,75-аас 7,5 хувь болгосон тухай ВВС мэдээлэв. Төв банк нь нэгдүгээр сарын дундуур бодлогын хүүг 25 хүртэл үзүүлэлтээр буулгасан юм. Ингэх болсон шалтгаан нь дефляцийн  өсөлтийн хурд болжээ. Төв банк бодлогын хүүгийн ханшаа буулгахдаа Энэтхэгийн...
эдийн засаг
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015 онд 7 орчим хувь байх гэнэ. Энэ тухай Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны илтгэлээс иш татан Bloomberg дамжуулжээ. БНХАУ өнгөрсөн жил дүгнэхдээ, 2015 онд ДНБ-ний өсөлт 7,5 орчим хувьтай байна гэж төсөөлж байсан юм. Харин энэ удаад өмнөх жилийнхээ 0,5 хувиар бу...
эдийн засаг
“Хан ресурс” компани Канадынх. Дорнодын ураны ордыг эзэмшдэг. Эзэмшиж байсан ашиглалтын лицензийг нь хураан авсныг эсэргүүцэж олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурал сая нэг эцэслэж манай Засгийн газар ялагдлаа. 100 сая ам.долларын өрөнд унагасан буруутан нь тэр, энэ гээд л өнөөдөр Монгол...
эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ. 2015 оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиа...
эдийн засаг
П.Эрдэнэтуяа: Монголбанк ажилтнуудынхаа орон байрны асуудлыг Нийгмийн хөгжлийн сангаар шийдвэрлэдэг УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн тухай мэдээ тарааж, албан тоот илгээж буйгаа өөрийн цахим хуудсаар мэдээлсэнтэй холбогдуулан Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эр...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн хурд саарч байна. Тэр дундаа Хятадын өсөлт ч буурч эхэлсэн нь Монголд тсугалаа олжээ. Тус улсын эдийн засгийн үзүүлэлт энэ онд нэлээд буурлаа. Түүхий эдээр баялаг Монголын хувьд өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн хям­ралаас үл хамаараад до-тоод нийт бүтээгдэхүүн нь 17.3 хувиар өссөн билээ. Үүнийг ...
эдийн засаг
Фото: Сергей Гапон / AFP Нефть, хий олборлох дэлхийн өрөмдлөгийн цооногууд 2010 оны нэгдүгээр сараас хамгийн доод хэмжээнд хүрч, 2986 болтол цөөрсөн талаар Америкийн нефтийн сервизийн Baker Hughes компани мэдээлэв. Сарын дотор өрөмдлөгийн цамхгууд 323 нэгжээр буюу бараг 10 хувиар, жилийн  хугацаанд 750 ширхгээр цөөрсөн...
эдийн засаг
Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 60 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийхэд нь тусл...
эдийн засаг
МОНЛАБЕЛ ХХК-ийн захирал Н.Батмөнх: Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаадаа баяртай байдаг Монголчууд бид өөрсдөө өндөр бүтээмжтэй ажиллаж, баялгийг бүтээх нь эдийн засгаа тогтворжуулан тэлэхэд онцгой үүрэгтэй. Үйлдвэрлэл хөгжөөд, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд ирэхээр бусад салбарласан хувийн хэвш...
эдийн засаг
100 сая төгрөг. Энэ хэр их мөнгө вэ. Ямар ч байсан боломжийн хэмжээний байр авчихна. Дахиад хэмнэлт хийж чадвал аятайхан машин ч авчихна. Цээж баян, олигархиуд бол нэг гарын үсэг зураад л 100 байтугай сая төгрөгийг өвөртөлнө. Харин жирийн нэгэн иргэний хувьд хуруу хумсаа хугалан байж, хэдэн арван жил “ажилч зөгий” шиг ...
эдийн засаг
“Олон улсын  хөрөнгө оруулалтын чуулган-2012” өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэхүү чуулганд гадаад, дотоодын 190 гаруй байгууллага оролцож, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр хөрөнгө оруулагчдад Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөр, хөрсний усыг ашиглах, цэвэр усны хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжр...
эдийн засаг
Долларын ханш өнгөрсөн долоо хоногийн эхээр бага зэргийн бууралт үзүүлсэн бол долоо хоногийн сүүлээр буцаад өссөн байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг долларыг 1970-1983 төгрөгөөр авч,  1980-1994 төгрөгөөр зарж байна.  Харин найман шарга зах дээр долларын ханш 1987 төгрөгтэй тэнцлээ. Хэрэв Засгийн газар гада...
эдийн засаг
Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 18-нд ССАЖЯ-ны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарах гэж байна. Дуудлага худалдааны эхний үнэ таван тэрбум 940 сая төгрөгөөс эхлэх аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн Засгийн газрынхаа анхны хуралдааны шийдвэрээр тус яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргас...
эдийн засаг
Японы ДНБ-ний өсөлт жилийн дүнгээр 1,5 хувь байлаа гэж тус орны засгийн газрын мэдээнээс иш татан Agence France-Presse мэдээлжээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 0,4 хувь байсан юм. Японы эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1,6 хувиар унасан байхад Азийн үндсэн индексүүд доошилж...
эдийн засаг
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 340 мянган иргэн тэтгэвэр авдагаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй аж. Тэтгэврийн зээлийн хэмжээ 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Жилийн хүү нь 18 хувь. Монголын ахмадуудын холбоо, Шударга хүү хөдөлгөөнөөс өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьж ба...
эдийн засаг
Төсөвт тусгасан нэг төгрөг ч бай зарцуулалт нь маш тодорхой байх ёстой. Харин шинэчлэлийн Засгийн газрын төсөв тийм ч тодорхой биш байна. Үүнийг нь ч гишүүд шүүмжилж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн дагуу ирэх оны төсвийн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 4,7 их наяд төгрөг байгаа. Алдагдал ДНБ-ий ...
эдийн засаг
Долларын ханш өнөөдрийн байдлаар 1994 төгрөгт хүрлээ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг долларыг 1970-1983 төгрөгөөр авч, 1980-1994 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг1987 төгрөгөөр зарж байна. Гадаад хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого муудсан, ялангуяа дэлхийн зах зээлд зэс...
эдийн засаг
-“Рио Тинто”, “Арева” хоёрыг хөөн гаргахаар зуудаг ноход маань уралцаж байна. Удахгүй “Сумитомо”, “Шэнхуа”-г хөөхөөр улайрцгаах биз- Ердөө дөрвөн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байв. Тэд Монголыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн нэрийдэж байсан юм. Харин өнөөдөр байдал тэс өөрөөр эрг...
эдийн засаг
Бээжингийн тооцоолсноор, Орос-Хятадын хоорондын худалдааны эргэлт  2015 онд 100 тэрбум долларын хэмжээнд хүрэх ажээ. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Ван И  Бээжин хотноо болж байгаа Ардын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр хийсэн байна. “Хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум долларт хүргэхийн тө...
эдийн засаг
Хямарна гэдэг сайн зүйл биш. Эдийн засгийн өсөлт 17 хувиас зургаа болтлоо доошилж, гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллараас тэгтэй болтлоо уруудаж, улсын төсөв улайж, төсвийн хөрөнгө оруулалт зогсч, түүгээр хооллодог аж ахуйн нэгжүүд хаалгаа барих болсон гэх муу мэдээнүүд сүүлийн хоёр жил тасралтгүй хөврөв. ...
эдийн засаг
Долларын ханш өссөнөөр нэг эерэг үзүүлэлт манай эдийн засагт ажиглагдах болсон. Хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 хувийг гадаадаас импортлодог манай улсын гадаад худалдааны тэнцэл байнгын алдагдалтай гарсаар ирсэн. Тэгвэл Үндэсний статистикийн өгсөн мэдээллээр  сүүлийн таван сар дараалан гадаад худалдааны тэнцэл а...
эдийн засаг
Шинжээчдийн дүгнэлт зориуд буруутгах гэсэн ажиллагаа байсан Саусгоби сэндс ХХК-тай холбогдох хэрэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй хэргийн явцын талаар ярилцлаа. -Хэвлэлүүдээр Жастин Капла нарт уучлалт үзүүлсний дараа төлбөр төлөхгүй гэж Саусгоби сэндс ХХК давж заалдах гомдол гарг...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар бүтээн байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Үүн дотор олон жил хүлээгдсэн, эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн станцын асуудлыг хөндөж, зарим нэгийнх нь хөрөнгийг шийдвэрлэсэн байна. Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийд...
эдийн засаг
-Тэтгэврийн зээл өртөггүй болсон нь хүүг бууруулах боломжтойг харууллаа- Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр Монголбанкнаас “Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад Монголбанк тэтгэврийн зээл олгогч ХААН, Капитал, Төрийн банк, Ажил олгогч...
эдийн засаг
Долларын ханш өссөнд МАН-ын залуус Н.Золжаргалыг шүүмжилдэг. Доллар хэвлэх эрх  байхгүйгээс хойш зүй нь Н.Золжаргалыг бус, мөнгө олж ирэх ёстой Засгийн газар нь олигтойхон ажиллаж чадахгүй байгааг буруутгамаар, хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын бодлогод дандаа тээг болдог УИХ болон саарал ордон доторх хэдэн улстө...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны өнөөдрийн арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн нийт 4,263 ширхэг хувьцаа арилжигдсан байна.   Энэ өдөр MSE ALL индекс 975.04 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.60%-иар буурсан ба зах зээлийн үнэлгээ өмнөх өдрөөс 0.36%-иар буурч 1,354,207,309,261.58 төг...
эдийн засаг
Монголын Хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 3.301 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 982.34 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ өмнөх өдрөөс 0.19 хувиар буурч 1.344.106.523.028.00 т...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаала...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн (3.10) үнэт цаасны арилжаагаар "II", "III" ангилалд нийт 34 хувьцаат компанийн 6,870 ширхэг хувьцаа, багцын арилжаагаар 1 компанийн 23,975 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 81,526,646.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.      Мөн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12...
эдийн засаг
Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх ч...
эдийн засаг
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурной-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механ...
эдийн засаг
Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар эрчим хүчний салбарын 2014 оны үйл ажиллагааны дүнг хэлэлцэж байна. Энэхүү хуралд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар,Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон тусгай зөвшөөрөл эзэмшигч 27 компанийн гүйцэтгэх захирал оролцож байгаа юм. Өнгөрсөн...
эдийн засаг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газар болон Нийгмийн даатгалын санд өртэй эсэх асуудлыг сэтгүүлчид хөндөн тавьсан юм. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн тодорхой хувийг Засгийн газар хэрэглэсэн боловч буцаан олгоогүй гэж хүмүүс ойлгодог. Засгийн...
эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр дахиад л мэдээлэл хийлээ. Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгааг шүүхэд өгч, Оюутолгойн мөнгөөр хэн ямар хор найруулаад байгааг илрүүлэх их аянд мордож буйгаа зарлав. Янз нь Н.Алгаа захирлын “С.Ганбаатарыг дал­даас нэг юм удирдаад байна” гэсэн үгэнд сэтгэл нь номхорч өгөхгү...
эдийн засаг
Монгол улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц“ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Аль ч Засгийн газар урьд өмнө нь ийм боломж олгож байгаагүй бөгөөд тэр хэмжээгээр хүндрэл бэрхшээл гарч байгаа ч  Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагаа, УИХ-ын бодит дэ...
эдийн засаг
Монголын Засгийн газар болон Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй, ипотекийн зээлийг гаргасан нь амжилттай хэрэгжиж байгаа билээ. Энэхүү зээлийн хүрээнд олон айл орчин үеийн орон сууцанд амьдрах болсон. Зээлийн хамгийн эрэлттэй үе нь 2013 он байжээ. Эрэлтийн улмаас орон сууцны үнэ ч багагүй нэмэгдсэн юм....
эдийн засаг
Төрийн банкнаас хэрэгжүүлж буй "Харилцагч таныг сонсъё" аяны хүрээнд "1900-1950" мэдээллийн лавлахтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар тус банкны ерөнхий захирал Д.Батсайханаас тодруулав. -"Харилцагч таныг сонсъё" аяны хүрээнд "1900-1950" мэдээллийн лавлахтай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү ажлын...
эдийн засаг
Монгол Улсад сүүлийн таван жил татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 100 аж ахуйн нэрсийг Татварын ерөнхий газраас зарлалаа.  Жагсаалтын нэгдүгээрт 2010-2014 онд  хоёр их наяд 93 тэрбум төгрөгийн татвар төлсөн “Эрдэнэт” үйлдвэр бичигдсэн бол 493.5 тэрбумаар “Оюутолгой” удаалжээ. Тэгвэл гуравдугаарт, “АПУ” , дөрөвдүгээрт “Энерж...
эдийн засаг
ХХААЯ, ХААИС-тай хамтран  хөдөө  аж  ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудад орчин үеийн дэвшилтэт техник технологийн мэдлэг олгох, бататгах, техникийн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор мэргэжил  дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж байна. Хоёр  дахь  өдрөө  үргэлжилж  буй  уг  ...
эдийн засаг
-Хөтөлбөр дангаараа улс орныг хөгжилд хүргэхгүй, харин цаашдын хөгжилд зайлшгүй шаардлагатай эдийн засгийн бүтцийг бий болгоход тусалдаг. Энгийнээр хэлэхэд шийдвэр гаргагчдыг популист тэнэг үйлдэл хийхгүй байхад нь тусалдаг- Монголбанкны Ерөнхийлөгч асан Ж.Үнэнбаттай ярилцлаа. -Төвбанкны бие даасан, хараат бус байдал г...
эдийн засаг