news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Манай улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан нь төсвийн орлогыг зэс болон нүүрсний орлогоор бүрдүүлэхээр баталсантай холбон тайлбарлаж байна.   Түүнчлэн орлого бүрдэхгүй байгаа учраас "Хүний хөгжил" сангаас иргэдэд олгох хувь хишиг олгогдохгүй, Засгийн газрын хуралдаанаар батлагдсан санхүүжилт хийгдэхгүй н...
эдийн засаг
Төр оршихуй дор татвар буй Татвар буй дор төр оршмой Ямар ч төрийн Тулгамдсан асуудлуудын нэг татварын бодлого байдаг билээ. Манай улсын хувьд дөрвөн төрийн нүүрийг үзэж, үндсэн хуулиа мөн тоогоор шинэчлэхдээ тухай бүр илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийг түлхүү оруу...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногоос Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом өсөлттэй байгаа билээ. Тухайлбал Япон, Солонгос зэрэг улсын нэр бүхий индексүүд 1,7-2 хувийн өсөлтийг үзүүлж байгаа юм. Гэхдээ энэ нь азийн бусад гүрнүүдэд аюул дагуулж болзошгүйг олон улсын байгууллагууд сануулж байна. Гэхдээ үүнийг Хятадын эдийн заса...
эдийн засаг
Монголын экспортын цорын ганц, хамгийн том хэрэглэгч нь Хятад. Тэгвэл Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон экспортын гол түүхий эд нүүрс, төмрийн хүдрийн экспорт зогсчээ.  Одоогоор “Тавантолгой”, “Эр­дэнэс Тавантолгой”, “МАК”, “Саусгоби сэндс”-ийн урд хил рүү нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудын тасралтг...
эдийн засаг
Хүнс, хөдөө, аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад олгох буудайн урамшууллыг  шилжүүлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр тариалачндын Тариалан эрхлэлтийг  дэмжих  санд  нийлүүлсэн  улаанбуудайн  тонн  тутамд  70000 төгрөгийн  урамшуулал ...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг БНХАУ-ын “ЭКЗИМ” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр санхүүжих "Сүүний хөргөлтийн төвийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх", "Үр тариа хадгалах элеватор байгуулах" тендерийг хэрхэн...
эдийн засаг
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хамтран зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо. Зөвлөгөөний үеэр бэлчээрийн газрыг мэргэжлийн түвшинд, оло...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг гардуулан өглөө Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Төв аймгийн Борнуур сумын тариаланч Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг өнөөдөр /2015.02.11/ Төрийн ордонд гардуулан өглөө...
эдийн засаг
Хүнс хөдөө аж ахуйн яам/ХХААЯ/-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор т...
эдийн засаг
ХХААЯ, МҮОНР-ийн 1961 оноос хойш тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорчээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгийн 34 мал...
эдийн засаг
XVII жарны согтууруулагч хэмээх Модон хонин жилийн босгон дээр Төв аймгийнхнаас “Улсын сайн малчин” таваар нэмэгдэж, хонин жилээ амжилтаар дүүрэн угтаж байна. Өтгөс буурлуудын хишиг болгосон халуун таван хошуу мал сүргээ өсгөн бусдыгаа манлайлан “Улсын сайн малчин” цолоор шагнуулж буй Баян-Өнжүүл гуравдугаар багийн мал...
эдийн засаг
Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай  Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 129 тоот тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл...
эдийн засаг
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас өнгөрсөн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөх...
эдийн засаг
Уур амьсгалын өөрчлөлт-тогтвортой агроэкосистем судалгааны төвийн тэргүүн, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, ХАА-н шинжлэх ухааны академийн академич,ОХУ-ын ХАА-н академийн хүндэт доктор, профессор Ж.Мижиддоржтой ярилцлаа. -Ярилцлагаа инноваци гэж чухам юуг хэлээд байгааг  манай орны ...
эдийн засаг
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу байсан хийгээд чухам ямар заалтууд нэмэгдсэн талаар  Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө....
эдийн засаг
Шивээ-Овоо компани нь энэ сарын 21-нд тэсрэх бодисын үйлдвэрээ өөрийн 100 хувь хөрөнгөөр нөөц бололцоогоо шавхан ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэрийг барьж байгуулснаар ажлын байр нэмэгдэхээс гадна тэсэлгээний гүйцэтгэгч компаниудаас шалтгаалдаг байсан өр төлбөр, чанарын, цаг хугацааны гэх мэт олон асуудлууд үгүй болж, х...
эдийн засаг
“Муу зээлдэгч”. Банкнаас зээл авсан хүн муу зээлдэгчийн ангилалд багтвал санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломжгүй гэсэн үг. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын зээлийн мэдээллийн санг хариуцсан хянан шалгагч Д.Төрбаттай ярилцлаа. -Муу зээлдэгч болчих вий гэх айдас зээлдэгчдэд бий. Ер нь зээлийн мэ...
эдийн засаг
Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт Уул уурхайн яам “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа чухал асуудлуудаар мэдээлэл хийлээ. Ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна Газрын тосны газраас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 2...
эдийн засаг
Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Мон...
эдийн засаг
Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өчигдөр /VI.04/ болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай...
эдийн засаг
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн гурван сарын турш эрчимтэй ажилласны дүнд Дубай хотноо энэ сарын 18-нд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, хоёр талд санал зөрөлдөөнтэй байсан татвар, санхүүжилтийг ойлгомжтой болг...
эдийн засаг
- Жил бүр нэмэгдэж буй 1,2 сая тоннын хэрэглээ нь байна, илрээд байгаа 332,6 сая тонн нөөц байна. Бизнест өөр юу хэрэгтэй гэж- Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэгэн үйлдэл нь олон хүний сэтгэлд тод үлдсэн. Түүхийн хувьд чухал ач холбогдолтой болоод ч тэр үү, тухайн үйлдлийг нь баталгаажуулсан “цагаан дээл”-и...
эдийн засаг
Монгол Улсад гадаадын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төслүүд цөөнгүй. Гэхдээ буцалтгүй тусламж болгон Монголд  ашигтай байж чаддаг уу гэсэн нэг асуулт тавихад хүргэж байна.  Өөрөөр хэлбэл, Монголд хэрэгжсэн олон улсын буцалтгүй тусламж болгон зуун хувь монголчуудад ашигтай гэж хэлбэл  өрөөсгөл болно. М...
эдийн засаг
-Иргэн Д.Наян тээврийн үйлчилгээ хийхээр 40 сая төгрөгийн зээл авсан боловч “Хос гутал” дэлгүүр байгуулсан, Алтансант ХХК мах нөөцлөх агуулах барихаар 35 сая төгрөгийн зээл авчихаад өөр зүйлд ашигласан, иргэн Б.Бүрэнжаргал утаагүй уурын зуухаар дулаан үйлдвэрлэнэ хэмээн 100 сая төгрөгийн зээл авсан ч буудал, караоке, ц...
эдийн засаг
Фото: Александр Коряков / «Коммерсантъ» ОХУ-ын бөөний худалдааны эргэлт нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртлэх хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс зургаан хувиар уналаа гэж Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдснийг ТАСС дамжуулжээ. Сайдын хэлснээр, хүн амын худалдан авах чадвар буурсан нь уналтын гол шалтг...
эдийн засаг
“Монгол Улс эдийн засгийн хямралыг түвэггүйхэн давж гарах  гаргалгаа нь алтаа эргэлтэд оруулах явдал. Тиймээс  нэн даруй алтны салбарынхантай уулзаж, болж бүтэж байгаагаас болохгүй, бүтэхгүй зүйлийг нь хүртэл  харж, сонсч, мэдэрч  гэмээнэ төр бодлогоо зөв тодорхойлно” хэмээн Заамарын хөндийг зорьсон Уул уурхайн сайдын ...
эдийн засаг
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэллээ. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чуу...
эдийн засаг
Монголбанкнаас оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зарлажээ. Эрдэм шинжилгээний хурал тавдугаар сарын 25-ны өдөр тус банкинд болох гэнэ.  Монголбанкнаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон болон эл хурлыг сонирхож очсон бүх хүмүүст Монголбанкны Эрдэнэсийн санг үзүүлэх ажээ. Монгол Улсад банкны тогтолцоо ...
эдийн засаг
Үндэсний төлбөрийн картыг бүтээгчдийн явуулсан асуулгын дагуу карт нь “Мир” гэсэн нэртэй байхаар болов. Хэрэглэгчдийн саналаар, картын загвараар Удмуртын lentachka! гэх зохиогчийн бүтээл шалгарлаа. Картын уралдаанд 5000 гаруй бүтээл ирснээс шүүгчид 20 ажлыг нь шалгаруулан шигшсэн байжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
эдийн засаг
-МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ... Өнөөдөртөө энэ сэдэв улстөрчдийн анхаарлыг төдийлөн татахгүй бай­гаа болохоос уг нь шавхаг­дашгүй баялаг бүтээх чухал санаа-   Бөмбөрцөгийн олон мянган тэрбум хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийг үүсгэн байгуулагч  Марк Цукерберг дэлхийн хамгийн баян 16 хүний нэг болоход түүнд ...
эдийн засаг
Улсын хэмжээнд тариалалтын явц 67 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 237.5 мянган га-д үр тариа тариад байгаа аж. Тодруулбал, 231 мянган га-д улаанбуудай, 5.7 мянган га-д төмс,  2.3 мянган га-д хүнсний ногоо, хоёр мянган га-д малын тэжээл, 21 мянган га-д тосны ургамал, нийтдээ 268.8 мянган га-д тариа...
эдийн засаг
Сарын өмнө УИХ-аар Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яагаад заавал хоёр казино байгуулна гэж... Нэг нь АН-ын, нөгөө нь МАН-ын казино юм уу. Төсөл чинь таалагдахгүй байна” хэмээн хэл ам хийсэн нь эцэстээ төслийн хэлэлцүүлгийг гацаанд оруулжээ. Шударга ёс эвслийн бүлгийн хувьд гур...
эдийн засаг
Шинэ Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарт баримтлах бодлого, хөтөлбөр хаашаа чиглэх бол гэсэн тодорхой ганц асуулт ялангуяа гадна талд хүлээлт үүсгээд байгааг анзаарах тун амархан. Учир нь олон улсын чанартай мэдээллийн агентлагууд сүүлийн өдрүүдэд өдөр алгасахгүй шахам Монголын уул уурхайн асуудлаар мэдээлэл цаца...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 164 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 05-р сарын 25-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1046 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Мон...
эдийн засаг
"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өнөөдөр “Дэүсекьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн  төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, Засгийн газрын үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Мөн "Дэүсекьюритис Монгол Ү...
эдийн засаг
Монгол Улс яах вэ? Нүүрсний олборлолт, хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг өмнөд хөрш БНХАУ нүүрсний хэрэглээ, тэр дундаа түүхий нүүрсний импорт, хэрэглээнд тавих стандарт шаардлагуудаа улам чангатгаж байна. Өнгөрсөн оны 9-р сард тус улсаас Нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам баталж, энэ оны 1-р сараас хэрэгж...
эдийн засаг
"Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдаж, Б.Батбилэгийг тус компанийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Б.Батбилэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид Борлуулалт, ложистик хариуцсан захирал, мөн давхар Санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэж буй аж. Мөн түүний...
эдийн засаг
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрын хуралдаанаар “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг “Бри­тиш газ” компанид хэсэгчлэн шилжүүлэх шийдвэрийг гар­галаа.  Ямар учраас “Бритиш газ”-д эрхийг шил­жүүлж байна вэ? -Английн томоохон “Бритиш газ” компани “С...
эдийн засаг
-ОЮУ ТОЛГОЙГҮЙ БОЛ БИД 1997 ОН РУУГАА УХАРЧ ОЧИХООС АРГАГҮЙД ХҮРНЭ- Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа. -Оюу толгой шиг том орд нээхийн тулд их мөнгө зарлагаддаг, өчнөөн орд хайж байж л ийм аварга орд нээгддэг гэдэг. Харьцуулсан тойм тоо гэж бий юу? -Мянган оролдлого дотор нэг том...
эдийн засаг
Төрийн ордоны “Их танхим”-д  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэл тавилаа. Түүний тавьсан илтгэлээс онцлох зарим үгсийг товчлон хүргэж байна. -Хэрэгтэй зүйл дээр дуудаагүй байхад би очно. Хэрэгтэй юмыг шаардаагүй байхад дэмжинэ.  -Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго байдаггүй юм шүү. -Шүүмжлэлээс хүмүүс залхаж ба...
эдийн засаг
АНУ, Хятад, Орос. Аль аль нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гүрнүүд. Бодлого нь ч, үйлдвэрлэл нь ч дэлхийн эдийн засаг, улс төрийн амьдралд жин дарсан хэвээр. Манай хойд хөрш Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын 156 дахь бүрэн эрхт гишүүн болсон. ДХБ-ын гишүүнчлэлтэй болсноор хойд хөрш өргөн уудам нутаг дэвсгэртэй...
эдийн засаг
Японы эдийн засаг 20-иод жилийн турш хямарсан. Гэвч сүүлийн хэдэн сарын хугацаанд илт сэргэж эхлэв. Харин үүнийг шинжээчид Шинзо Абэгийн явуулж буй бодлоготой холбон тайлбарлаж байна. Тэр ч байтугай үүнийг “Абэномик” хэмээн нэрлэжээ. Өнгөрсөн баасан гарагт япончуудын туйлын мөрөөдөл биелж, нэг ам.доллар 100 иентэй тэнц...
эдийн засаг
2009-2012 он хүртэл Монголын эдийн засаг хэт таргалсан. Энгийнээр хэлбэл, 17 хувийн “хуурай” өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлж, сүүлийн хоёр жил жин алдах процесс явагдсан нь бүхий л салбарыг хямраав. Гадагшаа гаргадаг цөөн хэдэн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд 70 хувиар унаж, дотоодын зах зээлд худалдан авагчдын...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт “Монгол Улсын алсын хараа” сэдвээр үргэлжилж байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат 25 жилийн өмнө “Монгол Улс Азийн бар орон болно” гэсэн уриалга дэвшүүлж байсан. Харин өнөөдөр эргээд харахад тэр зорилгод хүрсэн үү, ер нь Монгол Улсад алсыг харсан бодлог...
эдийн засаг
Монголбанк 1 долоо хоногтой 60 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 05-р сарын 11-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 189.1 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Мо...
эдийн засаг
Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 11,420 ширхэг хувьцаа арилжигдсан байна.  Энэ өдөр MSE ALL индекс 940.25 нэгж болж өмнөх өдрөөс 0.36%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,259,710,397,332.00 төгрөг боллоо. ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ШИЛЭН ДАНС...
эдийн засаг
-Засгийн газрын бонд гэдэг бол зах зээлийн  суурь бүтээгдэхүүн. Benchmark гэж хэлж болно. Хүн болгоны харж байдаг эдийн засгийн индекс болсон Засгийн газрын бондын хүү өснө гэдэг бол эдийн засаг муудаж байгаагийн дохио байдаг- Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангартай цаг үеийн асуудлаар...
эдийн засаг
Улстөрчид хэрэв санаж байгаа бол өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд хоёр асуудлаар ард түмнийхээ саналыг сонссон билээ. Тодруулбал, “Оюутолгой, Тавантолгой болон бусад том төслүүдээ хөдөлгөх үү” эсвэл “Бүсээ чангалж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох уу” гэсэн хоёр замын нэгийг монголчууд сонгох ё...
эдийн засаг
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 43,027 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 953.44 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,297,217,284,664.00 төгрөг боллоо.  ...
эдийн засаг
“Хэрвээ машин бүтээхээс өмнө хүмүүсээс ямар унаа хүсч буйг асуусан бол тэд “хурдан морь” л гэх байсан байх” гэж Хенри Форд нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үг бол бизнесийн үндсэн зарчим, ухагдахууныг агуулсан гэж боддог. Мэдээж хүмүүст хурдан морь биш хүрэх ёстой газраа зовиур багатай хурдан хугацаанд хүрэх л чухал. Энэ бо...
эдийн засаг
Төмөр замын төсөлд оролцсон компаниуд төлбөрөө авч чадахгүй 5 жил болжээ МҮОНТВ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг “Эх сурвалж” нэвтрүүлгээрээ Төрөөс баримтлах төмөр замын бодлого бодит байдал дээрээ хэрхэн дампуурсаныг эрэн сурвалжилж хариуцлага хүлээх эздийг тодруулжээ. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд гардан г...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 23 хувьцаат компанийн 27,184 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 14.988%-ийн хүүтэй, 209,049 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт...
эдийн засаг
Монгол Улсын хувьд далайд гарцгүй орон хэдий ч эдийн засгийн хүчирхэг хоёр том хөрш орны хооронд оршин буй билээ. ОХУ болон БНХАУ-ын хооронд хийгдэж буй гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2015 онд 100 тэрбум ам.долларт, 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрэх тооцоог хойд хөршийн эдийн засагчид мэдээл...
эдийн засаг
Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр, 2015 оны 4-р сарын 1-ны өдрөөс, Голомт банкны Тэргүүн дэд захирал Л.Оюун-Эрдэнийг Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томиллоо. Л.Оюун-Эрдэнэ нь 1999 оноос Голомт банкинд ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос Голомт банкны Тэргүүн дэд захирлаар ажиллах хугацаандаа Мо...
эдийн засаг
Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын алсын хараа” сэдвийн хүрээнд үдээс өмнө хуралдсан. Хуралдааныг “Нээлттэй мэдлэг боловсрол сан”-ийн тэргүүн Д.Энхбат хөтлөн явууллаа.  Тэрбээр нэгдсэн хуралдааны зочдоор  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын...
эдийн засаг
Хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүү­­сийн дураараа авирлах явдлыг таслан зогсоож, төр төмөр нүүрээ харуулахгүйгээр нийслэлчүүдийн амьд явах эрх баталгаажиж чадахгүй  болчихоод байгаа юм.   Есдүг...
эдийн засаг
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Увс аймагт бензин шатахууны үнэ литр тутамдаа 80 төгрөгөөр буурсан таатай мэдээ цэнхэр дэлгэцээр цацагдаж Улаанбаатарт бас ийм хүлээлт үүсгэв. Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн “Ундарга-Увс”, “Баялаг-Увс” компани бензиний үнээ энэ сарын 5-наас эхлэн ийм хэмжээгэ...
эдийн засаг
Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аравт жагсдаг, 127 сая хүн амтай Япон улстай Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүдэд ямар боломж нээгдсэн, Японы зах зээлээс валют босгохын тулд юуг үйлдвэрлэж, экспортолбол боломж нээлттэй байна вэ гэдгийг “Эдийн ...
эдийн засаг
-Улсынхаа эдийн засгийг хүн амын тодорхой хэсгийн амьдралыг нуруундаа үүрч яваа баялаг бүтээгчдэд толгой бөхийн хүндэтгэхийг Ерөнхийлөгч урьд нь  хэлж  байсан. Энэ удаа ч дахин санууллаа- “Монголын эдийн засгийн чуулган-2015” хоёр дахь өдрөө төрийн ордноо үргэлжилж байна.  Чуулганы эхний өдрийн хуралдаанд,  Ерөнхий сай...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр /2015.04.03/ өндөрлөх гэж байна. “Итгэлцэл” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг хааж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлнэ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуул...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт “Улаанбаатар хотын хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжиллээ. Нэг сая гаруй иргэн оршин сууж байгаа Улаанбаатар хотын хувьд шийдэх асуудал олон болохыг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Харин хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг хөгжүүлэх г...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн хөгжлийг дэмжих, оролцогчдын үйл ажиллагааны төрөл, санхүүгийн чадавхид нийцүүлэх зарчмын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож зарим асуудлуудыг нэг мөр шийдвэрлэлээ. Тухайлбал, нийт хөрөнгийн дүн нь 300 сая...
эдийн засаг
“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Чуулганд гадаад, дотоодын 1500 орчим төлөөлөгч оролцлоо. “Итгэлцэл” уриан дор болсон энэ удаагийн чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Энэхүү үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт зочид оо,         Та бүхни...
эдийн засаг
Монгол хэдийгээр чөлөөт өрсөлдөөнт эдийн засагтай улс гэдэг ч эрчим хүчний үнийг төрөөс тогтоож ирсэн билээ. Цахилгаан станцууд үнэ нэмэх санал гаргадаг ч иргэдийн зүгээс ирэх эсэргүүцлээс болгоомжлон үнийг хүчээр барьсаар ирсэн. Тэгвэл Засгийн газар ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх зорилго...
эдийн засаг
-Алдаа, оноогоо хэлэлцэж байна гэдэг сайны шинж. Таг дуугүй байснаас л дээр юм.  Энэ удаагийн чуулга уулзалтаас гарсан эхний үр дүн бол итгэлцэлгүйгээр Монгол урагшаа явахгүй гэдэг дээр бүгд санал нийлсэн явдал- Хэн нэгэнтэй дурлахгүйгээр үнсэлцэж болох ч  эр, эм хоёрын амьдрал бүү хэл эдийн засаг ч итгэлцэлгүйгээр ура...
эдийн засаг
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж буй энэ үед тус салбарынхныг урьсан зорилго нь хоёр чухал асуудлаар санал солилцох байсан юм. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам”-ыг батлан гаргалаа. Журмын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгагдсан үнэт заасны зах зээлд д отоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох , з ах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуу...
эдийн засаг
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Тавантолгойн төслийг буюу“Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”, “Концессийн гэрээ”-ний  талаар хэлэлцэж, дэмжигдвэл гэрээг маргааш байгуулна- Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай өнгөрсөн нэгдүгээр сарын 5-наас эхлэн бүтэн гурван сарын турш хэлэлцээ хийс...
эдийн засаг
Долларын ханш ойрын өдрүүдэд тогтвортой байна. Нэгдүгээр сараас хойш үргэжилсэн өсөлт үзүүлсэн долларын ханш өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгтэй тэнцсэн юм. Харин дөрөвдүгээр сар гарсаар долларын ханш бага зэрэг уруудаж, өнөөдрийн байдлаар 1992 төгрөгтэй тэнцээд байна. Хэрэв Тавантолгойн төсөл урагшилж, О...
эдийн засаг
Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн нэгээр шалгараад байгаа “Энержи ресурс” буюу  “Mongolian mining corporation” компани өнгөрсөн онд нийт 5.4 сая тонн нүүрс борлуулж 328.3 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь  өмнөх онд 5.7 сая тонн нүүрс борлуулж 437.3 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулахад м...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бодлогын зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа. Бодлогын зөвлөл нь банкнаас бусад санхүүгийн зах зээлд баримтлах ойрын болон дунд хугацааны бодлогыг тодорхойлон, судалгаанд үндэслэн санал, дүгнэлт, зөвлөмжийг Хороонд ирүүлэх юм.   Ингэснээр санхүүгийн мэдлэгийг олон нийтэд хү...
эдийн засаг
Азийн хөгжлийн банк /АХБ/-наас жил тутам гаргадаг “Азийн хөгжлийн төлөв-2015” тайлангаа танилцууллаа. Тус банкны эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүрч буурна гэсэн муу мэдээг өчигдөр олон нийтэд түгээлээ. Үүнээс тааруу таамаг үгүй. Цагтаа 17,3 хувийн өсөлттэй явсан эдийн засаг ингэж дорой...
эдийн засаг
Автобусанд  бүгчим халуун гэж жигтэйхэн. Улаанбаатараас Дарханыг чиглэх автобусанд яваа сэтгүүлчид Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахаар ийнхүү яваа нь энэ юм.  Тус хүрээлэн сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгээс илүү сэтгүүлчдийн мэдэх гэсэн гол зүйл бол цөмийн технол...
эдийн засаг
Барилгын салбарынхан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний III зөвлөгөөн” өнөөөдөр Төрийн ордонд болоо. Энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймгаас 460 гаруй төлөөлөгч, нийслэлээс 370 гаруй нийт 800 гаруй барилгын салбарыбн хөрөнгө оруулагчид гүйцэтгэгч нарын төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнөөс барилгын салбар дах ХАБЭ...
эдийн засаг
Сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригт Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг. Уг хурал өнөөдөр болж, Уул уурхайн сайд Р.Жигжид, дэд сайд Г.Тэмүүлэн, мөн агентлагийн дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  ШАТАХУУНЫ 47 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА Монгол Улс энэ оны гуравду...
эдийн засаг
Хууль Зүйн Үндэсний хүрээлэнд өчигдөр “Төрөө урлахуй” эрдэм шинжилгээний хурал-хэлэцүүлэг болов. МҮАН, ШУА-ийн санаачилга, зохион байгуулалтаар болсон хуралд тус намын дарга М.Энхсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Академич Т.Дорж, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороон...
эдийн засаг
Он гарсаар зогсолтгүй өгсч байсан долларын ханш өчигдөр оройн байдлаар 2000 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкууд нэг ам.долларыг 1999-2000 төгрөгөөр зарж байсан бол харин хар дэр дээр долоон төгрөгөөр хямд байв. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг долларыг 1993 төгрөгөөр худалдаж байсан юм.  Өнгөрсөн оны  сүүлчтэй ...
эдийн засаг
Евроазийн эдийн засгийн комиссын гишүүн Татьяана Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 25-28-ны өдрүүдэд  айлчилж байна. Айлчлалын эхний өдөр хатагтай Т.Д.Валоваяг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Айлчлалын хүрээнд талууд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд...
эдийн засаг
-Хорин жилийн тэртээ яригдаж байсан хөгжлийн шийдлүүд өнөөдөр ч яриа төдийгөөс хэтрээгүй байгаа нь харамсалтай- 20 жил. Хоногоор тооцвол 7300 өдөр шөнө. Энэ бол хувь хүн болоод өрх гэр,  албан газар, улс орны алинд ч чамлахааргүй урт хугацаа.  Өргөө гэрийнхээ өрхийг  хорин жилийн өмнө татсан хосууд  өнөр олуул болж, үр...
эдийн засаг
Засгийн газрын тогтоол, шийдвэрээр өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас аймаг, орон нутагт ЖДҮ-ийн зээл олгосоор ирсэн.  Харин  Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар ЖДҮ-ийн асуудал тус яаманд харьяалагдах болсон юм. Тус яамныхан өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл...
эдийн засаг
ЭХ СУРВАЛЖ: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
эдийн засаг
Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гарсан. Мэдээж хэрэг Ази болон Европын улс орнуудын төрийн тэргүүнүүд цуглах энэхүү уулзалтыг дэлхий даяар ажиглаж, тэр чи...
эдийн засаг
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийж, салбартаа хийж буй ажлаа тайлагнасан. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэж байна. -Нефтийн үйлдвэр  барих ТЭЗҮ хийгдсэн үү?   -Нефтийн үйлдвэрийг барих цаг нь болсон. Олон жил эргэлзлээ.  Нефтьтэй мөртлөө үйлдвэргүй улс Монголоос өөр ха...
эдийн засаг
Орон нутаг дахь үндэсний томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Хэдхэн жилийн өмнө түүхий эдгүйгээс хаалгаа барихдаа тулж байсан “Дархан нэхий”, “Эрдэнэт хивс” үйлдвэрүүд экспортод бүтээг­дэхүүнээ гаргана гэсэн том амбицтай угтлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурс­наас долларын ханш тэнгэр...
эдийн засаг
Сүүлийн үед орон сууцны найман хувийн хүүтэй зээл олголтыг зогсож магадгүй гэсэн айдас иргэдийн дунд үүсээд байсан. Энэ асуудлаар Монголын ипотекийн корпорацийн захирал Д.Гантөгсийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа. МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгстэй ярилцлаа. 8 хувийн хүүтэй зээл хэрэгжээд багагүй хугацааг үдлэ...
эдийн засаг
Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлж эхэлсэнтэй зэрэгцэн Голланд өвчин гэдэг үгийг дуулж эхэлсэн. Баялгийн хараал ч гэж бас ярьдаг. Нэгэн үе бидэнтэй нэгэн лагерьт багтаж байсан казакууд, азербайжанчууд аль хэдийнэ голланд өвчин тусжээ. Энэ өвчин нь сүүлийн үед хүндрэх төлөвтэй байгаа учраас яаралтай эрчимт эмчилгээ хийж ...
эдийн засаг
“Шударга хүү” хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатартай Засгийн газар хийгээд нийгмийн даатгалын сангийн хооронд үүсээд байгаа асуудлаар ярилцлаа. -Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх ёстой гэсэн асуудлыг танай хөдөлгөөн хөндөх боллоо. Энэ талаар тодруулах гэсэн юм? - Монголбанкнаас санаачлан “Тэтгэврийн тогтолцооны шинэчл...
эдийн засаг
Салхи эргэх эсэхийг ярихаас өмнө байдал ямар байгааг сонирхъё. Азийн хөрөнгийн зах зээлд Япон, Солонгос, Хятад, Австрали зэрэг улсын индексүүд огцом үсрэлтийг үзүүлж байна. Одоогоор 2,7-2,9 хувийн өсөлтийг үзүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногийг бодвол 0,5 хувиар буурсан гэх ч зарим индексүүд төдийлөн буурсангүй. Мөн Я...
эдийн засаг
“ӨДРИЙН СОНИН”-Ы “ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ” БУЛАНД ЭНЭ УДАА НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ДАРГА, НОЁН Д.СҮНДИЙ УРИГДЛАА. -Танай хамт олонд Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил болгон зохион байгуулдаг “ТОП-150” аж ахуйн нэгжийн Банк бус санхүүгийн байгууллагын “ТОП-10...
эдийн засаг
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг нарын хамт Орхон аймагт ажиллаж байна. Тэд яг одоо  “Ачит ихт”  компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. “Ачит ихт”  компани нь катодын зэс үйлдвэрлэж байгаа бөгөөд өнгөрсөн 2014 онд  4800 тонн зэс боловсруулж  4400 тонныг нь экспортод га...
эдийн засаг
Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад Зүүн Ази судалгааны төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Энхболор нар “...
эдийн засаг
Зам дагуу өндөр өндөр модод навчсаа дааж ядан ногоорон сүглийж, модны мөчирт шувуудын үүр энд тэндгүй харагдан, хаа нэгтээ шувуудын ганганаа сонсогдон, голын усанд хөвөх хун, талд бэлчээрлэх мал сүрэг, хоёр давхар хувийн байшингуудын хана дагуулан ургуулсан өнгө өнгийн цэцэгс гээд энэ бүхэн  Францын тосгон газрын дүр т...
эдийн засаг
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг болон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар өнөөдөр Орхон аймагт ажиллаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Эрдэнэт үйлдвэрийн хувьд энэ жил эдийн засгийн хүндрэл тулгарч болзошгүй байгааг тус үйлдвэрийнхэн нуусангүй.  Энэ нь дэлхийн зах зээл дээр зэсийн...
эдийн засаг
Голомт банк ХАА-н салбарынханд зориулсан “ХАА-н төслийн санхүүжилт” зөвлөгөөнийг зохион байгуулна Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг дангаар бүрдүүлдэг ч шинэчлэлт хөгжил ихээр шаардлагатай байгаа салбар билээ. 2013-2014 онд Монголбанк, ҮХААЯ-наас “Үнэ Тогтворжуулах” хөтөлбөр хэ...
эдийн засаг
Өчигдөр буюу 03 дугаар сарын 12-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1988.91-1989.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 2.0 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдах санал, мөн 4.0 сая юанийг 317.73-317.82 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбан...
эдийн засаг
-Манай сурвалжлагч Г.Нэргүй Орхон аймагт томилолтоор ажиллаж байна- Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хүчин чадлаа өргөтгөж, хүдэр, зэсийн баяжмалын боловсруулалтынхаа хэмжээг 26 хувиар өсгөхөөр болоод байна. Өнөөгийн үйлдвэрийн хүчин чадал нь жилд 26 сая тонн хүдэр, 550 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах бо...
эдийн засаг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж байна. Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоо нь Шударга худалдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн зохицуулалт, хүнсний хангамжийн хяналт, аж ахуйн ...
эдийн засаг
“Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулжээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү ёслолоо “Эрдэнийн говь” хэмээн нэрлэдэг байна. Тус компани орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч болон шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч зээг  найман төрөлд аж ахуйн нэгжүүдийг  нэр дэвшүүлж, шалгаруулжээ   “Эрдэ...
эдийн засаг
-Манай сурвалжлагч Сэлэнгэ аймагт ажиллаж байна- Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт ажиллаж байна. Тэрбээр дөнгөж сая “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцаж, ажилчидтай уулзлаа. Үйлдвэрийн ажилчид “Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан Хуурай аргаар цемент...
эдийн засаг
2013 оны 08-р сарын 23-нд Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарч, олон арван лангуу түрээслэгч иргэд их хэмжээний хохирол амсаж байсан билээ. Энэхүү түймэрт 40.000 ам.доллараа шатаалгаж, хамгийн ихээр хохироод байсан иргэдийн нэг П.Чанцалдуламд Худалдаа, хөгжлийн банк 40.000 ам.долларыг нь шинээр нөхөн ол...
эдийн засаг