news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Манай улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Францын “АРЕВА” группийг бид өнөөдөр андахгүй болсон. Тус групп зөвхөн манайд бус ураны нөөцтэй дэлхийн таван тивийн улсад үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. “АРЕВА”-г гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж, уран олборлон газар шороог тахалж, хордуулж байна гэх... | эдийн засаг |
Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18790 зээлдэгчийн нийт 554.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл р... | эдийн засаг |
Эльвира Набиуллина Фото: Дмитрий Азаров / «Коммерсантъ» Орос 2015 онд 65 тэрбум долларын гадаад өрийг төлнө хэмээн Оросын Төв банкны дарга Эльвира Набиуллина хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Төв банкны дарга тодруулснаар, энэ өрийн ихэнхийг төлсөн бөгөөд өр төлөлт нь рублийн ханшинд төдийлөн нөлөөлөөгүй гэжээ. Энэ ... | эдийн засаг |
-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа- Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Улаанбаатар төмөр замын харьяа Ачааны вагон депогийн засварын газрын хашаанд галт тэрэгний 1700 орчим хос дугуй хураалттай байна. Бүгд засварт орох шаардлагатай. Монголд ... | эдийн засаг |
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан дараах залруулгыг хүргүүлж байна. “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгч Сангийн Яамнаас тус биржийн гүйцэтгэх удирдлагын томилгооны талаарх саналыг биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн болно. Компаний... | эдийн засаг |
Долларын ханш тогтмол өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1996 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1988 төгрөг байв. Мэдээж, долларын ханш өсөх болсон хэд, хэдэн шалтгаан байгаа бөгөөд хамгийн гол шалтгаанууд бол дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн үргэжил... | эдийн засаг |
Манай улсад хүн амын насжих үйл явц үндсэндээ эхэлчихээд байгааг салбарын яамнаас мэдээлсэн. 2040 он гэхэд хүн амын 16 хувь нь насжиж, хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох ахмад настнуудын тоо нэмэгдэнэ гэж үзэж буй ажээ. 2010 онд 10:1 байсан ажилчид ахмад настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчин багасаж,... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын талууд өнөөдөр үсэг зурлаа. Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүс... | эдийн засаг |
Гадаадын хөрөнгө оруулалт өдрөөс өдөрт буурсаар энэ оны хоёрдугаар сарын байдлаар хасах үзүүлэлттэй гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн оргил үе нь 2011 он байжээ. Тухайн онд Монголд 4620 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 2012 онд 4408 сая ам.доллар, харин 2013 онд 50 хувиар буурч 2088, 2014 оны эц... | эдийн засаг |
Ердөө гурав, дөрөвхөн жилийн өмнө буюу 2011, 2012 онд 4-5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сарын байдлаар тэгтэй тэнцээд зогсохгүй бүр хасахтай гарчээ. Үүнд саарал, ордны төдийгүй гудамжны тэмцэгч, "эх орончид"-ын “гавъяа” их. Ялангуяа, буу шидэм болцгоосон "эх орончид", хууль ... | эдийн засаг |
Улсын хэмжээнд одоогийн байдлаар шатахууны ердийн хэрэглээний 37 хоногийн нөөц байгаа ажээ. Үүнээс АИ-92 54 хоног, А-80 53, дизель түлш 24, онгоцны ТС-1 18 хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд сүүлийн саруудад шатахууны үнэ тогтвортой байгаа бөгөөд нөөц хангалттай учир цаашдаа үнэ тогтвортой байх боломж бүрдсэнийг ал... | эдийн засаг |
Марш тактикийн анхдугаар тэмцээнийг Арилжааны банкуудаас анх удаа ХХБ зохион байгууллаа Худалдаа, хөгжлийн банкны 25 жилийн ой болон Монгол цэргийн баяр тохиож буйг угтан Монгол улсын арилжааны банкуудын түүхэнд анх удаа Худалдаа, хөгжлийн банкнаас Хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудынхаа дунд Марш тактикийн анхдугаа... | эдийн засаг |
Хуучраагүй туршлага Дэлхий дахинд монголчуудыг газар доорх баялгаасаа өөр барьцаанд тавих хөрөнгөгүй улс мэтээр бичиж, сурталчилсаар удлаа. Гэвч ухдаг, олборлодог бүхэн дундарч, шавхагдахын цагт аяга дүүргэх юм нь юу байх вэ гэдэг сэдэв ч хаалтны гадна үлдээгүй юм. Үнэн хэрэгтээ Монгол Улс ухдаг ч, ургадаг ч уурхайтай ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (3.16) өдрийн үнэт цаасны арилжаагаар "II", "III" ангилалд нийт 25 хувьцаат компанийн 7,480 ширхэг хувьцаа, багцын арилжаагаар 1 компанийн 45,028 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 52,916,490.84 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 979.96 нэгж болсон нь өмнөх өдрөөс 0... | эдийн засаг |
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь чөлөөт бүс 2015 оны 03.14-нд Алтанбулагийн чөлөөт бүсэд хоёр давхар худалдааны зориулалттай ганц байшин, тойроод дөрөв, таван сэндвичэн жижиг байшин баригдсаныг эс тооцвол бүтээн байгуулалт гээд нэрлэчих юм ховор аж. Чөлөөт бүсийн дэд бүтцийг шийдэх зорилгоор цэвэр, бохир усны шуга... | эдийн засаг |
Үндэсний стратегийн хүрээлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. Б.Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Баг... | эдийн засаг |
-Ноён уул руу зам тавиад хачин сайхан болгочихсон байна гэнэ. Үзсэн үү? -Үгүй ойрд яваагүй. Тэр аглаг руу зам тавьж яах гэж байгаа юм бэ? -Аа мэдэхгүй, уурхай байгуулах юм гэв үү дээ. -“Бороо гоулд”-ын кэмп байдаг биз дээ, угаасаа... Хоёр танилын минь хооронд ийм яриа өрнөлөө. Ноён уул гэж уурхай байгуулж ухаж төнхөх б... | эдийн засаг |
ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа тонн тутамд 12 хувиар бууруулсан. Үүнийг дагаад Монголд шатахууны үнэ буух нь гэсэн таамаглал бий юм. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Раднаасүрэнгээс тодрууллаа. -ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа... | эдийн засаг |
Он гарсаар долларын ханш байнгын өсөлттэй гарч байгаа. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларыг 1987 төгрөгөөр авч, 1992 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1977-1982 төгрөгөөр авч, 1993-1995 төгрөгөөр зарж байна. Хэдийгээр сүүлийн хоёр гурван хоногт долларын ханш тогтвортой байгаа нь баярлах зүйл ... | эдийн засаг |
НИХТ-ийн өчигдрийн хуралдаанаар нэгэн “гоё” шийдвэр гаргав. Гэвч энэ шийдвэр хувийн хэвшилд ажилладаг мянга, мянган хүмүүсийг гомдоож орхилоо. “Хүн бишээ цэрэг” байна гэсэн нэг онигоог монголчууд ярих дуртай. Үнэндээ НИХТ-аас гаргасан шийдвэр яг энэ онигоорох уу, Монголын төрд хувийн хэвшлийнхэн нь оронтой байна уу, о... | эдийн засаг |
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг “зөөлөн газарджээ”- 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 онд ердөө 3.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан. Ийм хүндрэлтэй эдийн засгийн нөхцөлд Монголбанк, Засгийн газар хамтран гол... | эдийн засаг |
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран анх удаагаа зохион байгуулж буй Зүүн хойд азийн бүс нутгийн “Эчим хүчний хэлхээ холбоо” олон улсын уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улстай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг орны судлаачид, эрдэм шинжилгээний... | эдийн засаг |
Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал гуравдугаар сарын 27-ны өдрийн 09.30-13.00 цагийн хооронд “Вlue sky” ... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Өчигдрийн хуралдаанаар нөөц махыг иргэдэд түгээх аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх 4.5 тэрбум төгрөгт Засгийн газар баталгаа гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ мөнгийг төсвөөс гаргах боломжгүй учир... | эдийн засаг |
“Эрдэнэт” үйлдвэр төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэллээ Төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хэмнэлтийн бодлогыг дараах чиглэлүүдэд хэрэгжүүлэх тухай албан тоот хүргүүлсэ... | эдийн засаг |
Монгол Улс энэ оны эхээр гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Монголын гурван сая дахь иргэн Х.Монголжин нэгдүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий дахинаа зарласан. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ... | эдийн засаг |
12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.435%-ийн хүүтэй, 828,072 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 3 дугаар сарын 24-ний өдөр арилжаа явагдана. 3 дугаар сарын 24-ний өдөр арилжигдах ЗГҮЦ-ны мэдэ... | эдийн засаг |
“Уул уурхайн салбар дандаа л муу хэлүүлээд байх юм. Муу муухай болгоны үүр уурхай мэтээр зарим нь ойлгоод байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл байгалийнхаа баялгийг ашиглах л болно. Гагцхүү зөв зохистой харьцах явдал. Ер нь уул уурхай бол ухсан нүх биш гэдгийг ард түмэнд ойлгуулах цаг болжээ. Тэгэхгүй... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой” энэ долоо хоногт “Пибоди энержи”-тэй хэлэлцээр хийж эхэлнэ Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер өнгөрсөн жил болоод БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байсан билээ. Гэвч энэ тендерийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвл... | эдийн засаг |
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Төмөрлөгийн үйлдвэр нойтон баяжмалын үйлдвэрлэлээ зогсоосон нь арматурын үйлдвэрлэлд нөлөөлөх үү. Арматур үйлдвэрлэл зогсчихсон ч юм шиг зүйл яригдаад байна? -Дархан төмөрлөгийн үйлдвэр таван цогц үйлдвэрлэл эрхэлдэг. Түүний нэг нойтон баяжуулах цех... | эдийн засаг |
Зураг дээр дарж томоор харна уу. | эдийн засаг |
“Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын эхээр болно. Манай улс уг форумыг 2010 оноос хойш зохион байгуулж буй. Зургаа дахь жилээ болох гэж буй тус чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болчихсон, уул уурхайн том төслүүд урагшлахгүй байгаа, нэг ам.долларын тө... | эдийн засаг |
Инфляцийг нэг оронтой тоонд барих олон жилийн “мөрөөдөл” 2015 оны эхний гурван сард биелжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо 2015 оны эхний хоёр сарын тоон мэдээллийг нэгтгэж инфляцийн төвшин 9.3 хувьд хүрч нэг оронтой тоонд орсон гэсэн мэдээллийг дуулгалаа. Аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэх гарцаа зөв ... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн сайдын тушаалаар өчигдөр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимэдсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ хүмүүсийг томилжээ. Тодруулбал, П.Тогтохбаярыг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчэ... | эдийн засаг |
Монгол Улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хоёр сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Монгол Улсын Их хурал энэхүү түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн хоёрдугаар сард соёрхон баталсан бол Японы парламент ирэх тавдугаар сард батална гэх мэдээлэл бий. Үүний дараа талууд ноот бичиг солилц... | эдийн засаг |
Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа тэргүүтэй СЗХ, Монголбанкны төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Япон улсад ажиллаж байна. Төлөөлөгчид тус улсын Санхүүгийн Үйлчилгээний Байгууллага, ЖАЙКА, Японы хөрөнгийн бирж групп, Токиогийн таваарын бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн корпораци, Клирингийн ... | эдийн засаг |
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр “Монголын геологи хайгуул-2015” чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтад тус салбарт ажилладаг 200 гаруй төлөөлөгч оролцож, салбарынхаа талаар хэлэлцэж байгаа юм. Уул уурхайн сайд Р.Жигжид тус чуулга уулзалтад оролцох үеэрээ Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, г... | эдийн засаг |
-Шилдэг татвар төлөгчийг ялласан шинжээчдийн дүгнэлтийг хэн батлах вэ?- Олон улсад бизнесийн хэл гэж нэг тогтсон ойлголт байдаг. Албан ёсных нь хэллэг нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт. Нэг үгээр хэлбэл, энэ стандартыг мөрдөж, бизнесийн нэг хэлтэй болж чадвал хөрөнгө оруулагчдаа хардаад байх шаардлага гара... | эдийн засаг |
Д.Үүрийнтуяа: Хэд хэдэн асуудлыг ЗГ-т өгч шийдвэрлүүлнэ Таван жил олгогдолгүй хүлээгдээд байсан хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газар/АМГ/-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн. Лиценз олголт анх олгодож эхэлсэн цагаас л багагүй маргаан, маапаан, гомдол дагуулсаар ирсэн. Эдгээр хүндрэ... | эдийн засаг |
Татварын Ерөнхий газраас сүүлийн таван жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг зарласан. Уг жагсаалтыг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлсэн бол долдугаар байрт “Эрдэнэс Тавантолгой” ХК бичигдсэн байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч тус компани дотоод менежментээ сайжруулсны дүнд үйл... | эдийн засаг |
Дэлхийд нүүрсний нөөцөөр айргийн тавд элбэг багтаж байгаа Монгол Улс гал алдах дээрээ тулбал нүүр хийх газаргүй болох биз. Улсын нийслэл Улаанбаатар цахилгаан, дулааны эрчим хүчийг чухамдаа ховх сорж байна. Монгол улсын эрчим хүчний салбарт 1987 оноос хойш шинээр нэг ч дулааны цахилгаан станц баригдаагүй бөгөөд нэгдсэ... | эдийн засаг |
Төмөр замын инженерүүдийн нэгдсэн чуулган өчигдөр боллоо. Энэхүү чуулганыг Зам тээврийн яам, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо зэрэг төмөр замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр төмөр замчид Монголын ... | эдийн засаг |
“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холбогдлоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр түлхүүр гардуулах ёслол боллоо. Ёслолд Эрчим хүчний сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин ... | эдийн засаг |
Камерун өнгөрсөн хоёрдугаар сард «робуста» сортын кофены экспортын нийлүүлэлтээ хоёр дахин буюу 1699 тонн хүртэл нэмэгдүүлснийг Reuters дамжуулав. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Камерун 790 тонн робустыг экспортлосон байлаа. Дэлхийн кофены «робуста» ба «арабика» гэх илүү их тархсан хоёр сортын кофены сортыг нэмэгдүүлж ... | эдийн засаг |
“Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчид ийм л гэнэн дүгнэлт гаргаж дээ Удахгүй болох “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр өмнө нь хэн ч дуугарч байгаагүй нэг сэдвийг сөхнө. Форумд оролцогчид хулгайч, дээрэмчин, алуурчдыг шүүдэг эрүүгийн хэргийн шүүгч бизнесийнхнийг шүүмээргүй байна гэсэн санааг хөндөж тав... | эдийн засаг |
Ховдынхон халзан бүрэгтэй, ар хүрэн уулаа аврахаар С.Оюун сайдад ханджээ Ховд аймгийн удирдлагууд болон нутгийн иргэдийг түгшээсэн нэгэн хэрэг баруун хязгаарт манджээ. Ардаа томоос том татаастай байж мэдэх газрын ховор элмент олборлох болон түүнийг тойрсон тусгай зөвшөөрлийн асуудал энэ нутгийнхны сэтгэлийг чилээж, арг... | эдийн засаг |
Монгол Улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Улаанбаатар, Лондонгийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн санхүүгийн шинжээч, Independent Mongolian Metals & Mining Research буюу “Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi гэж нэрээр зах зээлд танигдсан Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцла... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас төл бойжилтын мэдээллийг гаргажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хээлтэгчийн 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөж, 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн аваад байна. Төллөсөн эх малын тоог оны эхний х... | эдийн засаг |
Тариаланчид хаврын их ажилдаа гарах цаг ойртож байдаг, гэтэл өнөөх буудайн дажин дахин дэгдлээ. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нар дахин хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийгээд байна. Тэдний тайлбараар тариаланчид гурил үйлдвэрлэгчдээс 55 тэрбум төгрөгийн авлагатай, тари... | эдийн засаг |
Монгол Улс, ОХУ-ын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссийн Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын хооронд байнгын бус зорчих зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 ширхэг байхаар тохиролцсон байдаг. Тодруулбал, ОХУ-ын Тээврийн яамны з... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас: -Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бүхий аймгуудтайгаа хамтран 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулна- Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсни... | эдийн засаг |
“Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг өчигдрөөс эхлэн гурав хоногийн хугацаатай хаагаад байна. Энэ нь өнөөдөр тохиож байгаа Казах үндэстний “Наурызын баяр”-тай холбоотой бөгөөд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд тус боомт түр хаагдах юм. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан н.Энхт... | эдийн засаг |
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны ерөнхийлөгч ноён Сума Чакрабарти манай улсад нэг өдрийн айлчлал хийж Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж олон талт асуудлуудыг ярилцсан бөгөөд улмаар Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Үүний дараа анхны төгрөгийн зээлд хамрагдсан Тэсо корпорацийн үйл ажиллагаатай... | эдийн засаг |
Таван жил цаасан дээр хэвтсэн шинэ Дулааны цахилгаан станц босч эхлэх цаг боллоо. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан цагт энэ бол сайхан мэдээ. Ирэх өвөл яггүй хүйтэрнэ гэсэн олны ам дамжсан яриа сэтгэлд жавар хургуулж байгаа ч өнгөрсөн үндэсний баяр наадмын өмнөхөн “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энер... | эдийн засаг |
-Үр дүн нь өрхийн төсөвт шууд нөлөөлдөг үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжлэх эсэхийг Засгийн газар л шийднэ. Гэвч үүнээс өөр амь тариа засагт байхгүй л болов уу- Бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурч л байвал та бидний халаасанд хэмнэлттэй гэж бид хатуу итгэдэг. Тэр дундаа мах, гурил гэхчилэн өдөр тутмын хүнс хоол, шатах... | эдийн засаг |
Монгол Улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Улаанбаатар, Лондонгийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн санхүүгийн шинжээч, Independent Mongolian Metals & Mining Research буюу “Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi гэж нэрээр зах зээлд танигдсан Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцла... | эдийн засаг |
Барилга хот байгуулалтын салбарын төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан "Барилгачдын зөвлөгөөн-2015" арга хэмжээ зохион байгуулах болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Барилга хот байгуулалтын яамны(БХБЯ) дэд сайд Г.Байгалмаа, БХБЯ-ны Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газ... | эдийн засаг |
Монгол Улсын сайд М.Энхсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолунг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тавантолгой төсөл, Ази-Европыг холбосон “Шинэ торгоны зам”, “Талын зам” төслүүд болон хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр яригдаж буй бусад төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо. Элчин... | эдийн засаг |
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээгээр энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалал... | эдийн засаг |
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. -“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн санхүүгийн байдал ямар байна вэ. Сүүлийн үед хэвлэлээр танай компанийн нийт өр 850 гаруй тэрбум төгрөгт хүрлээ гэсэн мэдээлэл цацагдах боллоо.... | эдийн засаг |
2000-аад он гарсаар Монголд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, эрчимжсэн. Салбарын идэвхижлийг даган гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, дэлхийд нэр алдар нь цуурайтсан уул уурхайн олон ч компани манай улстай нэр холбогдож үзлээ. Тэдний дайнд дүйхгүй ч гэлээ Монголдоо томхонд тооцогдох ком... | эдийн засаг |
Фото: @gsc1 Их Британийн пластик мөнгөний эхний ээлж Шотландад гүйлгээнд орсон тухай BBC News мэдээлэв. Таван фунтын дэвсгэртийг орон нутгийн Clydesdale гэх мөнгө хэвлэх эрхтэй арилжааны банк хэвлэн эргэлтэд оруулсан байна. Нийтдээ хоёр сая орчим пластик дэвсгэртийг гаргахаар төлөвлөсөн байна. Ферт-оф-Форт хойлой дээгү... | эдийн засаг |
Улс орны маань хөгжлийг улс төр нь боомилох болсоор удаж байна. Монголоос дайжих болсон хөрөнгө оруулагчдын цуваа, удаа дараалан олон улсын арбитарт дуудагдаж нэр нүүрээ барах болсон зэрэг үүнийг гэрчилнэ. Уг нь гаднын хөрөнгө оруулалт, үндэсний хэмжээний том төсөл хэрэгжүүлэхгүйгээр хөгжиж болдогсон бол энэ ч яахав ... | эдийн засаг |
Монгол Улсын болон Оросын холбооны улсын аудитын дээд байгууллагуудын хамтарсан аудитын дүнгийн хуралдаан энэ сарын 21-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт болж байна. Хуралдаан таван өдөр үргэлжлэх юм. Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүнг хэлэлцэж, “Улаанбаатар төмөр зам” хувь ... | эдийн засаг |
Энэ хавар ноолуурын үнэ өсөх болов уу гэсэн хүлээлт малчдын дунд байна. Ноолуурын үнэ 100 мянга болж өсөх болов уу гэсэн таамаглал ч байсан. Гэвч, өнөөдрийн байдлаар “Эмээлт” зах дээр нэг кг ноолуурыг 60 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн жил кг ноолуурын үнэ 80 мянган төгрөг байсан юм. Үнэ буурсан шалтгааны... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногт “Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт” зөвлөгөөн болж олон улсын санхүүгийн болон салбарын төлөөлөгчид оролцсон. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын ДНБ-ний 13 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэвч илүү их хөгжихийн тулд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай төдийгүй санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь чу... | эдийн засаг |
Орлого нь зарлагаасаа давамгайлсан худалдааны эргэлтийн профицитийг дэлхийн 36 орон 2015 онд авна гэсэн дүгнэлийг Bloomberg агентлаг гаргалаа. Агентлагийн судалгаанд дэлхийн тэргүүлэх 75 орны эдийн засгийг хамруулсан байна. Эдийн засгийн өсөлтийн гол цэгүүдээр нефть, компьютер, автомобилиуд ба зэсийг нэрлэжээ. Дэлхийн ... | эдийн засаг |
Тавантолгойн хэлэлцээ гурав дахь шатандаа хүрээд, зарим нэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарласан. Энэ төслийг хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгээс авсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Тавантолгойн хэлэлцээг стратегийн хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт үргэжлүүлэхээр болсноо ман... | эдийн засаг |
-Валютаар цангасан эдийн засагт их хэмжээний валют орох цаг үе ирэхэд бид 2010-2011 оных шиг нүцгэн, бэлтгэлгүй байж болохгүй- Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн асуудлаар уулзаж ярилцлаа. -Доллар өнөөдөр 2000 төгрөг хүрэхэд тун ойртлоо. Долларын ханшийг барихын тулд... | эдийн засаг |
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл"-ийг шинэчлэн баталсан байна. Ингэснээр Төвбанк арилжааны банкууд болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ тодорхой хувиар бууруулжээ. Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 4... | эдийн засаг |
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙТ 32.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙГДЛЭЭ Монголын хөрөнгийн бирж 2015 оны 3 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 32.3 тэрбум төгрөгийн арилжаа хийж өдөрт дундажаар 6.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Хувьцааны арилжаа: Нийт 43 компанийн... | эдийн засаг |
Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргах болсон талаар өнөөдөр холбогдох газруудаас мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргаж, 105 ... | эдийн засаг |
Гүйцэтгэх ажил: АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд: Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж... | эдийн засаг |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинарийг 2015 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны газар дээр зохион байгуулах гэж байна. Тус семинарт Австри, Португал, Гүрж улсы... | эдийн засаг |
Рио Тинто-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирээд буцлаа. Тэрбээр Оюутолгойн нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт оролцоод буцсан байна. Сая тоннын баярт оролцох үеэрээ Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ “Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж б... | эдийн засаг |
2015 оны төсвийн тодотголыг шинэ засгийн газар, УИХ-д өргөн барьж хэлэлцэн, хуульчлан батлагдлаа. Тодотголын гол шийдлүүд нь базаж хэлхэд өрийн тааз нэмэгдүүлэх, татвар нэмэх, орон тоо хасах, төсвийнхөн бүсээ чангалах гэсэн асуудал байв уу гэж харагдаж байна. Тус бүрээр нь аваад үзье. 1. Эдийн засгаа зөв гольдролоор н... | эдийн засаг |
Худалдаа, хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн жирэмсэн эхчүүд, 0-2 насны хүүхэдтэй эхчүүд, өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан үйлчилгээний цонх гарган, дараалалгүйгээр үйлчилж эхэллээ. Монголын арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой санхүү... | эдийн засаг |
-2020 онд Төвийн эрчим хүчний системийн их ачаалал 1325 МВт хүрэх бөгөөд Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор их ачааллын 24 хувийг хангана- Засгийн газрын хуралдаанаас Эгийн голын усан цахилгаан станц барих хөрөнгийг БНХАУ-аас авч буй хөнгөлөлттэй зээлээс гаргахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 20 жил шийдлэ... | эдийн засаг |
Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах хоёр талын ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, БНХАУ ... | эдийн засаг |
Сэм Уолш: Бид Монголоос ямар нэг онцгой эрх хүсч, тусгай шаардлага тулгаагүй Сэм Уолш “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна. Австралийн иргэн Сэм Уолш нь Рио Тинто компанийн удирдах зөвлөлийн багт 1991 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тус группт олон албан тушаалыг хашиж б... | эдийн засаг |
Эрчим хүчний салбарын зохицуулах хорооны 19 дэх удаагийн хурлыг Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна. Тус хуралд Монголын талаас Эрчим хүчний яам, холбогдох агентлагийн төлөөлөгчид, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC) оролцогч 10 орны засг... | эдийн засаг |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ онгоцны шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд тус агентлагийн дарга Т.Аюурсайхан "МИАТ" ХК, "Аэромонголиа" ХХК, "Тэнгэрийн улаач" ХХК, "Томас эйр" ХХК, "Геосан" ХХК, "Блю Скай" ХХК-иудын захирлуудтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр ШӨХ... | эдийн засаг |
-ОХУ-ын одоогийн байгаа эдийн засгийн байдал нь монголчууд бид зөв менежмэнт хийж чадвал ОХУ руу хийх экспортоо нэмэгдүүлэх боломж олгож байна- ОХУ-ын гадаад худалдаа сүйрлийн ирмэгт байгаа хэмээн санхүүгийн “Форбес” сэтгүүл бичжээ. 2014 оны эхний гурван улирлын ОХУ-ын гадаад худалдааны алдагдал тун бага хэмжээнд, туха... | эдийн засаг |
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА -Сэм Уолш: “Рио Тинто групп татварын маргааныг шийдвэрлэхийн тулд олон улсын арбитрын шүүхэд хандахад бэлэн байна. Гэхдээ энэ нь уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатад нөлөөлөхгүй гэж харж байна”- Дэлхийн уул уурхайн том групп "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Мон... | эдийн засаг |
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж, татварын буцаан олголт авахаар материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст хүлээлт үүсээд байна. Өнгөрсөн онд шинээр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан, эсвэл хүүхэд нь их дээд сургуульд элсэн орсон иргэд шинээр материал бүрдүүлж өгсөн бол өмнө нь материа... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногт 2000 төгрөгт хүрсэн долларын ханш бага зэрэг буурсан байна. Тухайлбал, арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш өнөөдрийн байдлаар 1983-1991 төгрөгтэй тэнцэжт буй бол “Найман шарга” зах дээр долларын ханш 1986 төгрөг байна. Эдийн засагчид долларын ханшийн бууралтыг түр зуурын үзэгдэл хэмээн ... | эдийн засаг |
-Гэхдээ нэг гэм нь үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тохиолдолд түрээсийн үнэ нэмэгдэх эрсдэл бий. Үүнийг зохицуулахын тулд түрээсийн тухай хуулийг ч давхар баталж өгөх хэрэгтэй юм- Энэ сэдвийг хөндөх цаг уг нь болсон. Гэвч,саарал ордонд суугаа улстөрчдөд ийм эдийн засгийн ухаан байгаа эсэхийг мэдэхгүй юм. Магадгүй өөрс... | эдийн засаг |
Зураг дээр дарж томоор харна уу. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин | эдийн засаг |
Энэ долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарах учраас Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг мах бэлтгэлийн “Мах маркет”, “Хүнс импекс” компани дээр өнөөдөр ажиллалаа. “Мах импекс” компанийн хувьд 3,112,1 тн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд жижиглэнгээр савлан баглаж байна... | эдийн засаг |
“УБТЗ”-ын дарга албаны мөнгөнөөс 600 мянгаар гутал,1.8 саяар хүрэм, 200 саяар L570, 1,5 тэрбумаар орон сууц худалдан авсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр багагүй шуугиан тарьж байна. Ичмээр хэрэг л дээ. Гэхдээ төмөр замын дарга нар “Идэхгүй байна” гэдэг түүхэнд байхгүй явдал. Үйл ажиллагаа нь дампуурлын байдалтай, замы... | эдийн засаг |
Монгол улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Бид нэг хүнд ноогдох нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг ч үйлдвэрлэл, борлуулалтаараа сүүл мушгидаг. Сүүлийн жилүүдэд нар салхи, ус, ургамалаас эрчим хүч гаргаж авах технологиуд хурдацтай хөгжиж, нүүрсийг хэрэглээнээс шахах магадлалтай болж байгаа. Магадгүй гуч, дөчин жили... | эдийн засаг |
Хятад улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк / АДХОБ/ нэртэй Олон улсын томоохон байгууллагыг байгуулж байна. Тус банкны үүсгэн байгуулагч гишүүнээр Хятад улс мөн 20 гаруй улс орон гол төлөв Хятад улсын хөрш орнууд (Бангладеш, Бруней, Камбодж, Энэтхэг, Казахстан, Кувейт, Лаос, Малайз, Монгол, Мьянма, Непал, О... | эдийн засаг |
-Тавантолгойг хэдэн хэсэг хуваагаад, дахиад л төрийн мэдэлд аваачих гэсэн улстөрчдийн явуургүй үйлдэл эндээс үнэртээд байх шиг. Үүнийг л жинхэнэ “Чөтгөрийн тойрог” гэх байх даа- Улс төрийн хямрал нь эдийн засгаа сүйрүүлж унагаадаг хамгийн сүүлийн үеийн тод жишээ Тавантолгой болж байна. Хэлэлцээнийхээ гурав дахь шатан... | эдийн засаг |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулиар ногдуулж буй торгууль, алдангийн заалтыг боловсронгуй болгох чиглэлээр Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Энэ хууль батл... | эдийн засаг |
Өнөөдрийн буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, мөн 42.0 сая юанийг 319.6... | эдийн засаг |
Он гарсаар ам.долларын ханш багагүй өссөн. Энэ оны сүүлээр 1980 орчим төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2000 хүрсэн юм. Харин энэ долоо хоногоос гадаад валютын ханш бага зэрэг суларчээ. Өөрөөр хэлбэл, ам. долларын ханш өнгөрсөн долоо хоногоос 9-13 төгрөгөөр буураад байна. Арилжааны банкуудын з... | эдийн засаг |
Сайншандын салхин паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болох гэнэ. Уг салхин парк нь 52 мегаваттын хүчин чадал бүхий 27 сэнснээс бүрдэх юм. Барилгын ажлыг 2016 ондоо багтаан дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд нийт 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Уг салхин паркий... | эдийн засаг |
Зургаан хувийн өсөлттэй эдийн засгийг сайжруулах амлалт авсан Шийдлийн Засгийн газар “Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөр”-өө УИХ-аар батлуулаад сар гаруй болж байна. Энэ хөтөлбөрийг “Мөрөөдлийн жагсаалт” болгохгүйн төлөө ажиллаж буйгаа Засгийн газар 100 хоногийнхоо ойн үеэр дуулгасан. Арван таван оны эдийн засгий... | эдийн засаг |
Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нар энэ сард татвараа төлнө Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.... | эдийн засаг |
-М.Энхсайхан ба Moody's агентлаг: Хэн дундуур нь шургав?- М.Энхсайхан ба Moody's агентлаг- Хэн нь худалч вэ? гэсэн мэдээлэл хэвлэлээр гаргах болсон. Moody's агентлагийн нэгэн мэргэжилтний хэлж ярьсныг нэлээд давс хужиртай орчуулж, хэн нь худалч вэ гэж сөргүүлсэн уг мэдээллийн цаад санаа нь Тавантолгой төслийг зогсоох г... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.