news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн хорих өрөөнд өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны бямба гаригт гал гарч, хоригдогч Баавар /Ш.Батбаяр/ түлэгдсэн. Энэ хугацаанд хорих ангийн тусгаарлах өрөөнд гарсан галын дүгнэлт гараад байгаа ч галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухайгаа Бааварын өмгөөлөгч Л.Баттогтох, ах Ш.Б... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн ажилчид архидан согтуурах үедээ нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг энэ сарын 01-нд гарсан. Тагнуулын хэлтсийн ажилчид ажлын бус цагаар нэгнийдээ архидан согтуурах үедээ муудалцаж, улмаар хүйтэн мэс ашиглан 27 настай залуугийн аминд хүрсэн энэ хэргийг өдгөө Өвөрханга... | хууль |
Банкны тухай хуулийг зөрчин хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 17-нд товлогджээ. Банкны удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувь... | хууль |
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-нд буюу ирэх даваа гаригт Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Ж... | хууль |
Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зэвсэглэсэн этгээдийн гарт амиа алдсан Б.Төмөрчөдөрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Цагдаагийн ерөнхий газар болон нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр 08.00 цагт хүндэтгэл үзүүлжээ. Цагдаагийн ерөнхий газрын удирдлаг... | хууль |
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 01-ний шөнө цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан хэрэг гарсан билээ. Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн зэвсэглэсэн этгээдүүдийг өчигдөр баривчилсан байна. Улсын мөрдөн байца... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийхээ маргааш нь бую... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулыг өнөөдөр 11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийгшүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд болох байсан ч улсын яллагч солигдсон гэх үндэслэлээр хурлыг ийнхүү хойшлуулсан ... | хууль |
Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ш.Батбаяр буюу “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Баавар нь өмнөх Шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байх үедээ тодорхойгүй ша... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн ажилчид хоорондоо маргалдан, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалж “Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өчигдөр 27 настай Д гэгч 27 настай Б-г архи уусан үедээ хүйтэн мэс хэрэглэж, амийг нь хөнөөсөн байна” хэмээн мэдэгдлээ... | хууль |
Өвөрхангайн аймгийн Тагнуулын газрын ажилчин өчигдөр амиа алдсан тухай бид мэдээлсэн билээ. Энэ талаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын албан эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Тагнуулын газрын ажилчин учир битүүлгээр амиа алдсан талаарх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу манайхаас ажлын хэсэг гарч, хэргийг ша... | хууль |
Өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг шүүх хурлыг энэ сарын 15-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь нэхэмжлэгч н.Улаанхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Чингэлтэй дүүргийн шүүхээс хурлыг хойшлуулахаар болов. Б.Цогтгэрэлийн хувьд өө... | хууль |
Өвөрхангайн аймгийн Тагнуулын албаны ажилчин өчигдөр амиа алджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулынхан хамтдаа архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй аж. Энэ хэргийг нягтлан шалгахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын албаны хүмүүс Өвөрхангай аймгийг зорьсон бололтой. Н... | хууль |
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.00 цагт болно. Б.Цогтгэрэлийг бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутган, өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гар... | хууль |
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт шаардлага хүргүүлэхээр болжээ. Уг шаардлагад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрх хамгаас илүүтэйгээр зөрчигдөж байгаа тул үүнд анхаарлаа хандуулах, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрхийг эдлүүлэх, ца... | хууль |
Малайзад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн талаар Монгол Улсын ГХЯ-ны Консулын газраас мэдээлэл хүсчээ. Мөн энэ асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгууллагдсаныг Малайзын талд мэдэгдэж, хохирогчын ар гэрээс тавьсан хүсэлтүүдийг ул... | хууль |
Гадаадын иргэдэд охидын биеийн үнэлүүлдэг бүлэглэлийг Эрүүгийн цагдаагийн газраас саатууллаа. Одоогоор уг хэрэгт ОХУ-ын иргэдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэргийг УМБГ-т шалгаж байна. Тэд удаа дараагийн үйлдлээр 30 орчим охины биеийг гадаадын иргэдэд үнэлүүлсэн аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нут... | хууль |
Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Лениний музейн үзмэрийн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Лениний музейн барилга болон үзмэрийг ашиглагч талаас одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй байгаа учраас музейн үзмэр алдагдсан байж болох таамгийг Соёл, спорт, аялал ж... | хууль |
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутган, өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм. Мөрдөн байцаалтын явцын талаар Б.Цогтгэрэлээс тодруулахад “Хэргийн мө... | хууль |
Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байх үед биеийнх нь 35 хувь нь түлэгдээд байсан дуучин Ш.Батбаяр буюу Бааварын тухай мэдээлэл хэвлэлийнхний болон олны анхаарлын төвд байгаа. Баавар нь хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдан, шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралд ирээгүй гэх ү... | хууль |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газраас дуучин Ш.Батбаярын түлэгдсэн шалтгаан болон хэргийн талаар 10.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Хурлын үеэр Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хариуцлага алдсан найман ажилтанд хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухай мэдээлэх юм байна. Д.ЖАРГАЛ | хууль |
Мэргэжлийн хяналтын байцаагчид иргэд аж ахуй нэгжүүдийг дарамталж түрүүвчээ түнтийлгэдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Хууль хяналтын байгууллагад Мэргэжлийн хяналтын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж будсыг дарамталж мөнгө авсан гэх олон хэрэг шалгагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд “Сонгинохайрхан дүүргийн мэргэжи... | хууль |
Улсын хэмжээнд 2011 онд 111 гадаадын иргэн гэмт халдлагад өртөж байсан бол өнгөрсөн онд 121 болон нэмэгджээ. Аялал жуулчлалын улирал дөхөж буйтай холбоотойгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газартай /НЦГ/ хамтран ажиллахаар санамж бичгийг өнөөдөр үзэглэсэн байна. Санамж бичигт нийслэлийн Аял... | хууль |
Хар тамхи хэрэглэсэн, худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу "Дижитал"-ын Баавар өдгөө Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр гуравдугаар сарын 23-нд буюу өнгөрөгч бямба гаригт 35 хувийн түлэгдэл... | хууль |
Улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх дуулианд нэр холбогдоод буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан. Үүнтэй холбоотойгоор улс дамнасан зэвсгийн наймаатай холбоотой энэ хэрэг д... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газрын /ҮТЕГ/ Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг АТГ-аас баривчлан саатуулаад хоёр сар шахмын хугацаа өнгөрч байна. Тэднийг аж ахуй нэгжүүдийн төлсөн албан татвараас их хэмжээний мөнгө нуун дарагдуулсан буюу х... | хууль |
Хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз нарын 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх хоёр сарын өмнө шийдвэрлэсэн. Ингэхдээ “Анод” банкны экс удирдлагууд болох ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт найм, ТУЗ-ийн гишүүн Н.Д... | хууль |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо. “Эрх зүйн шинэчлэлд та бидний оролцоо” гэх нэртэй уг хэлэлцүүлэгт шийдвэр гүйцэтгэгчид оролцож, үндсэн үйл ажиллагааг нь зохицуулах хууль ямар байх ёстой талаар со... | хууль |
Монголын авилгатай тэмцэх газраас Хятадын “ZTE” корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежерүүдийг “Монголын үндэсний боловсрол дижитал хөтөлбөр”-тэй холбоотойгоор хээл хахууль авсан хэргээр баривчилжээ. “itxinwen” сайтад мэдээлснээр Монголын авилгатай тэмцэх газрын албан хаагчид “ZTE” корпорацийн оффис, менежер... | хууль |
Цагдан хорих 461-р ангид саатуулагдаад байсан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг суллажээ. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр баривчлан, цагдан хорих 461-р ангид саатуулсан юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийг АТГ-т гаргасан зарим хүмүүсийн гомдол, мэдээллийн дагуу шалгасан бөгөөд албаны хүмүүс үүнийгээ санхүүгийн асуудалта... | хууль |
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах, эсэх тухай шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны Дээд зөвлөлийг өнгөрсөн нэгдүгээр сард “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал Дээд зөвл... | хууль |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрүүгийн хуулийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд маргааш 10.00 цагт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын, Маршалын албаны, Мөрдөх албаны, Цагдаагийн албаны тухай хуулиудын төслийн тухай ярилцах ажээ. Ингэхдээ дээрх хуулийн төслийг... | хууль |
Шинэчлэлийн Засгийн газар эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн бодлогын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр Мөрдөгчийн албаны тухай, Маршалын албаны тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийлээ. Хууль зүйн яамнаас зохион байгуулж байгаа уг хэлэ... | хууль |
ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Ц.Бямбажав өчигдөр АТГ-т саатаж мэдүүлэг өгчээ. АТГ-ынхан түүнээс ямар хэрэгт холбогдуулан байцаалт авахаар дуудсаныг хэлэх боломжгүй гэж буй ч нөлөө бүхий зарим албан тушаалтан түүнийг улс дамнасан зэвсгийн наймааны хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан хэмээж байгаа юм. Тэрбээр өчигдөр ... | хууль |
Налайх дүүргийн Хаан банкинд мөнгө дээрэмдэхээр орж хүний амь насыг буудан хөнөөсөн А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх байсан ч хурал дахин хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй гэх үндэслэлээр хурлыг дахин ирэх дөрөвдүгээр сарын 05 хүртэл хойшлуулсан байна. А.Бат-Ялалт нь өнг... | хууль |
Банкинд мөнгө дээрэмдэхээр орж хүний амь насыг буудан хөнөөсөн залууг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ. Гуравдугаар сарын 6-нд болох шүүх хурлыг шүүгдэгч А.Бат-Ялалтын өмгөөлөгчийн хурал давхцсан тул хойшлуулаад байсан. А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орш... | хууль |
Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр шалгуулж буй Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болно. Удаа дараа хойшилж буй тус хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч улсын яллагч өөрчлөгдсөн, В.Нямханды... | хууль |
"Соёлын тэргүүний ажилтан" цолны үнэмлэхийг хуурамчаар гаргасан гэх хэрэгт холбогдох хүмүүсийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, мөрдөн байцаах шатанд 54 хуудас материал бүрдүүлэн, үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдалтай байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэ... | хууль |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 83 дугаар захирамжаараа Засгийн газрын тохируулагч агентлаг-Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг томилохдоо гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон нь Үндсэн хууль зөрчсө... | хууль |
Зайрмагны 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүгээ харгисаар зодсон хойд эцгийн тухай дуулиан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олныг цочроосон. Хохирогч хүүгийн хойд эцэг болох Г.Түмэнжаргалыг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хаалттай шүүж, жирийн дэглэмтэй хорих ангид 5.6 жил ял эдлүүлэх ... | хууль |
Дорнод аймгийн прокурор Ч.Очбадарыг БНХАУ-ын хилээр хууль бусаар их хэмжээний хөлдөөсөн чоно гаргахыг завдсан гэх мэдээллийн дагуу хэргийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусчээ. Энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Айлчлалын багт хамт явсан Дорнод аймгийн прокурор Б.Оч... | хууль |
Төрийн нууц задруулсан гэх Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандыг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд эхэллээ. Хуралд ерөнхий шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар Ё.Сагсай, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ нар оролцож байна. В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Авлигатай тэмцэх газарт шалгаж, ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүний хэргийг саяхан УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн байна. Учир нь Авлигатай тэмцэх газарт “Өгөөмөр” хүүхэд асрамжийн төвд шалгалтаар ирсэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ болон Хүүхдийн төлөө газрын албан... | хууль |
Банкинд мөнгө дээрэмдэхээр орж хүний амь насыг буудан хөнөөсөн залууг өнөөдөр Налайх дүүргийн шүүхэд шүүсэн боловч хурлыг энэ сарын 15-нийг хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгдэгч А.Бат-Ялалтын өмгөөлөгч хурал давхцсан тул өнөөдрийн хурлдаанд оролцоогүй байна. А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны ө... | хууль |
Улсын Дээд шүүхийн шүүгчийн 8 орон тоонд 35 хүн нэр дэвшээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин энэ удаад нэр дэвшсэн 35 хүн нь хэн болох, одоогоор ямар ажил эрхэлж байгаа талаарх мэдээллийг хүргэе. д/д Нэр Одоо эрхэлж байгаа ажил 1. Ц.Цэлмэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалтын хэлтсийн эрхлэгч 2... | хууль |
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг Нийт шүүгч хянаад Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хянан хэлэлцээд шийдвэр гаргажээ. Ерөнхий шүүгч “Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаар Н.Энхбаяр нарын хэргийг дахин хэл... | хууль |
Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан захирамжийн дагуу дөнгөж саяхан саатууллаа. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг 14 хоногийн хугацаанд Нийслэлийн баривчлах байран... | хууль |
Хууль зүйн яамнаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан аяны хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалтыг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд өчигдөр зохион байгууллаа. Ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох болсон хүний наймааны гэмт хэр... | хууль |
Налайх дүүргийн банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хүн барьцаалсан хэрэгт буруутгагдаж буй А.Бат-Ялалтыг энэ сарын 06-нд Налайх дүүргийн шүүхэд шүүнэ. А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлаг... | хууль |
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дэлгүүрээс хуурамч төлбөрийн баримт ашиглан, 3.8 сая төгрөгийн үнэ бүхий ноолууран бараа залилсан хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна. Хэрхэн хуурамч баримт ашиглаж залилан хийсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэхийг зөвшөөрсөнгүй. Гэмт этгээдийг олж тогтоог... | хууль |
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн цахим хуудас өнгөрсөн сарын 15-нд кибер халдлагад өртсөн бөгөөд одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Жаргалсайханаас тодрууллаа. -ЦЕГ-ын сайт кибер халдлагад өртсөнөөр нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагд... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ, Нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байсан Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорьсон талаар мэдээлэл гарсан ч албаныхан үүнийг үгүйсгэ... | хууль |
Татварын ерөнхий газрынхантай холбоотой дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тус газрын дэд дарга Ж.Батбаярыг өнгөрсөн оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэсэн үндэслэлээ... | хууль |
Нийгмийг цочирдуулсан хүчин, хүний наймаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос 2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг дээрх гэмт хэргийн тоо жил ирэх тусам... | хууль |
Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-ны өдөр тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр нь Истана маркийн 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан шалгажээ. М.Анхбаяр нь автомашиныхаа түлш... | хууль |
Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хэргийг түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон нэг жилийн тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээлээ. Ц.Шинэбаярыг Хан-Уул дүүргийн ш... | хууль |
Өнгөрсөн баасан гаригийн 00:00 цагт Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг баривчилжээ. Д.Загдсүрэнг одоогийн байдлаар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Түүнийг АТГ-аас Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж, хувьдаа завшсан хэмээн Эрүү... | хууль |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбараас гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 3-нд гарсан. Энэхүү хэрэгт Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс 30 орчим насны эмэгтэйг сэжиглэн, саатуулан байцааж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцын талаар тус цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тoдруулахад “Банк дээ... | хууль |
Цагдаагийн байгууллагад иргэд аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн тухай мянга гаруй мэдээлэл өчигдөр ирүүлжээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж 26-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоож, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлд хүн амины нэг, хулгайн 10, танхайн 12 хэрэг гарчэ... | хууль |
Өнөөдөр Баянгол дүүргийн шүүх шийдвэрээ гаргаж, Нийслэлийн хэв журмын хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын таван албан хаагчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Дээрх таван цагдаа хууль бус самрын наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдан, 40 сая төгрөгийн хахууль авч, хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж б... | хууль |
Хууль бус самрын наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдан, хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын таван алба хаагчид холбогдох хэргийг яг одоо Баянгол дүүргийн шүүхэд дэнсэлж байна. Энэхүү х... | хууль |
Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдаж байгаа Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийн хэргийг өнөөдөр 10.30 цагт шүүнэ. Шүүх хурал энэ сарын 1-нд болох байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэ... | хууль |
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газарт онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Дээхнэ үед Д.Цогтбаатарыг улсын нууц задруулсан хэргээр Улсын ерөнхий прокурорын газарт удаа дараалан шалгуулахад энэ хэргийг прокурорын эрх мэдэлтнүүд нуу... | хууль |
Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг хэзээ, хэрхэн дэнслэх нь олны анхаарлыг татсан хэвээр. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж, шийдвэрлэх... | хууль |
Хилээр хууль бусаар самар гаргах гэж байсан Хятадуудаас авлига авсан хэрэгт буруутгагдаж буй Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийн авлигын хэргийг энэ сарын 21-нд шүүнэ. Тэднийг шүүх хурал энэ сарын 1-нд болох байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хур... | хууль |
Ц.Анандбазар улсын хөрөнгө шамшигдуулж, жилд 1,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан уу? Азтай гэх юм уу адтай ч гэх юмуу энэ хүний баяжсан түүх их сонин. Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” гэх компанид анх ажилтанаар орохдоо чухам ямар санаатай орж ирсэнийг нь мэдэхгүй ч... | хууль |
Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасныг үндэслэн Улсын Дээд шүүхийн шүүгчийн 8 орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэснээр Улсын Дээд шүүх 25 шүүгчтэйгээр шүүн таслах ажиллагаагаа явуулах юм. Шинээр батлагдсан хуулийн дагуу бүх шатны шүүхүүдийг эрүү, иргэн, захиргааны зэрэг хэргийн ... | хууль |
Монгол Улсын шүүхүүдийн 2012 оны шүүн таслах ажлын дүн гарлаа. 1.Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар Анхан шатны шүүхүүд 2012 онд 10672 хүнд холбогдох 7065 эрүүгийн хэрэг хүлээн авч, 851 хүнд холбогдох 472 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 20 хүнд холбогдох 12 хэргийг харъ... | хууль |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсон байна. Тус байгууллагын тэргүүн дэд даргаар тус газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, дэд даргаар Гадаадын иргэн харъяатын ... | хууль |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбараас гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг энэ сарын 3-нд гарсан билээ. Гэрчийн мэдүүлгээр, сэжигтэн 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд хар баг толгойдоо угласан, буу шиг зүйл барьж ширээн дээр ил байсан мөнгийг шүүрч, хэргийг газраа зугатаж явсан гэж буй. Сэжиг... | хууль |
Цагдаа, дотоодын цэргийн 2013 оны спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны зааланд болно. Тэмцээнийг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах газар, Цагдаагийн “Хүч” спорт хороотой хамтран зохион байгуулах бөгөөд нийслэлийн болоод орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 16 багийн 110 гаруй алба... | хууль |
МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг өнөөдөр нийслэлийн шүүж дөн... | хууль |
Улсынхаа төлөө чухам л ажил амьдралаа зориулдаг мэт царай гаргадаг төрийн албан хаагчдын хэрэг дээрээ хэрхэн ажил хийдэг болох нь илэрсээр байна. Үүний нэг нь Авлигатай тэмцэх газрынхны илрүүлээд байгаа хэрэг юм. Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын га... | хууль |
Монгол залууг зодсон БНХАУ-ын Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нарын таван иргэнд Сүхбаатар дүүргийн шүүхээс 5 сар 20 хоног баривчлах ял оноолоо. БНХАУ-аас ирж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ард талд баригдаж буй МСS компанийн зочид буудлын барилга дээр хөдөлмөр эрхэлж, барилга барьж байсан ... | хууль |
МоАХ-ны дарга асан Г.Бошигт энэ сарын 3-4-нд шилжих шөнө төрсөн хүү Б.Хангарьдынхаа аминд хүрсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт МоАХ-ны дарга асан Г.Бошигт өөрийн хүүгээ хутгалж хөнөөжээ. Түүний хүү англи, орос хэлний орчуулагч нэгэн байсан аж. Ардчилалын анхдагчдын нэг ... | хууль |
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ард талд баригдаж буй МСS компанийн зочид буудлын барилга дээр ажиллаж байсан БНХАУ-ын ажилчид манай улсын иргэн залууг санаатаагаар бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан билээ. Энэ хэргийн сэжигтнүүд болох БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун ... | хууль |
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг газрын зөвшөөрөл гаргаж өгнө гэж бусдаас их хэмжээний мөнгө залилж, түүнийгээ сонгуулийн суралчилгааны үеэр ашигласан хэрэгт буруутган шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж эхэлсэн боловч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүр... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-аас авдаг ялтай эсэх лавлагааны тодорхойлолтыг зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд гарган өгч байх тушаал гаргасан. Сайдын тушаал 2013 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Харин одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа 30 гаруй хуульд иргэнийг ялтай эсэхийг судлан үзээд, э... | хууль |
Хууль бусаар лиценз тараасан, сэргээсэн хэрэгт буруутай болох нь тогтоогдож АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт нар анхан шатны шүүхээс 5.1-6.6 жилийн ял сонсоод байгаа. Д.Батхуягийг хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби сэндс” компаниас хахууль а... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, цагдаагийн байгууллагаас авдаг иргэдийг лавлагааг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал гэж сайд үзжээ. Хэрвээ та шинээр ажилд орох болон гадагшаа явах, эсхүл банкны зээлд хамрагдах гэхчилэн таны биеийн байцаалт шаардагдах бүх тохиолдолд таныг... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад санууллаа. Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашинуудыг улсын дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оруулж байгаа тул иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүл... | хууль |
ҮТЕГ-ын хэлтсийн дарга нарын хэрэг дэд дарга Ж.Батбаярын хэрэгтэй холбоотой юу? Авлигатай тэмцэх газраас Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярыг НӨАТ-аас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах албатай хамтран шалгаж эхэлсэн. Тухайн үед УЕП-ын дэрг... | хууль |
Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Засаг дарга асан Ц.Болдын мөнгө завшсан хэргийг шүүх хурал өндөрлөлөө. Түүнийг СХД-ийн хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо нийлэн төсвийн мөнгө завшсан хэрэгт буруутган шүүж, өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс, ял оноолоо. Энэ талаар албаны эх сурвалж “Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дуус... | хууль |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарт холбогдох хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан гэх хэргийг хянаж, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс Г.Бямбааг хар тамхи худалдан борлуулсан гэм буруутай боло... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдын хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо нийлэн төсвийн их хэмжээний мөнгийг завшсан гэх хэргийг шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлсэн бөгөөд шүүгчид дөнгөж сая шийдвэрээ хэлэлцэхээр хурлыг түр завсарлууллаа. Завсарлагааны дараа Ц.Болд нарт ял о... | хууль |
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёрдугаар тасгийн эрүүгийн төлөөлөгчид “зартай” нэгэн залилагчийг баривчилжээ. Тодруулбал, Булган аймгийн харьяат 26 настай Ж.Мөнхбаатар гэгч этгээд эмэгтэй хүний эд хөрөнгийг залилдаг байжээ. Түүнийг удаан хугацаанд орон даяар эрэн сурвалжилсны эцэст саяхан баривчилж Цагдан ... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газар /ТЕГ/-ын удирдах албан тушаалын нэр бүхий гурван хүнийг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд баривчлан, шалгаж эхлээд байгаа тухай мэдээлсэн билээ. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа албан тушаалтнуудыг баттай эх сурвалжаас тодруулахад “ТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газр... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газрын удирдах албан тушаалын нэр бүхий гурван хүнийг өнгөрсөн баасан гаригт баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр, нэр бүхий гурван даргыг цөөнгүй тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн бололтой. Зарим хэвлэ... | хууль |
“Саусгоби Сэндс” компанийн хугацаа нь дуусч, цуцлаад байсан таван лицензийг хууль бусаар сэргээж, нэгийг нь найздаа шилжүүлсэн, мөн 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх хэрэгт буруутгагдаж байгаа Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Дава... | хууль |
Дайны эрсдэлийн даатгал нэрийн дор “МИАТ” ТӨҮК-иас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа “Монголиан Эйрлайнес” группийн захирал Ч.Хоролсүрэнгийн биеийн байдал муудсан гэх мэдээлэл дугаар шилжих мөчид ирлээ. Хувь хүний нууцыг хадгалах үүднээс түүний оношийг олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй юм. Гэ... | хууль |
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх БНХАУ-ын иргэн Чин Жианийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр шүүж, ял оногдуулжээ. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 20-нд хууль бусаар буюу явганаар манай улсын хилийг нэвтэрсэн. Шүүх бүрэлдэхүүн түүний хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 89.1-д за... | хууль |
“Оюутолгой” ХХК-д төслийн менежментийн мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан С.Гантуяа ажил олгогч “Оюутолгой”-г шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл энэ шүүх хурал гурван удаа хойшлоод байна гэж С.Гантуяа ярилаа. Тэрээр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл өгсөн юм. “Оюутолгой” ХХК өөрийн гэсэн томоох... | хууль |
Төв аймгийн Баян сумын гуравдугаар багт 70 настай эмээ гэртэйгээ шатаж, амиа алдсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Гал гарах үед эмээ гэртээ ганцаараа байсан бөгөөд санамсаргүй гал алдсан байж магадгүй гэж тус сумын цагдаагийн хэлтсээс таамаглаж байгаа ажээ. Галын шалтгааныг тогтоохоор аймгийн онцгой байдлын газар болон ... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нарын бүлэглэн төсвийн мөнгийг завшсан гэх хэргийг маргааш 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүх гэж байна. Ц.Болдыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалаа ур... | хууль |
“Саусгоби Сэндс” компанийн хугацаа нь дуусаад байсан хайгуулын таван лицензийг хууль бусаар сэргээж, нэгийг нь найздаа шилжүүлсэн, 120 орчим лиценцийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон хэрэгт буруутгасан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр а... | хууль |
Д.Сугарыг хяналт тавьж, шалгалт хийгээгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна МИАТ-ийн хэрэгт холбогдуулан есөн хүнийг хорив МИАТ-ийг тойрсон асуудал хурцдах шинжтэй болоод байна. Олны анхаарлыг ихэд татаж байгаа уг төрийн өмчит компанийн хууль бус үйлдлийг илчилж буй хуулийнхан болон холбогдох газрууд яг ойд түймэр тавьсан... | хууль |
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-... | хууль |
Хууль бусаар лиценз олгосон, бусдын хайгуулын лицензийг хууль бусаар сэргээсэн хэрэгт буруутгагдаад байгаа Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09.00 цагаас эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж эхэллээ. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, уул уурхайн кадас... | хууль |
Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бусаар хуримтлуулсан хагас тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр ШӨХТГ-ын дарга О.Магнай тус газрын шүүхэд өгөөд байна. О.Магнай “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Энэхүү байгууллагын үйл ажилла... | хууль |
Баянгол дүүргийн XII хороонд байрлах “High class” зочид буудалд энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 02.00 цагт зочид буудлаар үйлчлүүлж байсан эмэгтэй цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач бүсгүй тухайн үед найз бүсгүйчүүдийн хамт БНХАУ-ын иргэнтэй хамт үйлчлүүлж байсан аж. Хятад иргэнтэй тус өдөр найзаараа да... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.