news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам” өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд батлагдсан. Энэ журмын дагуу шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүссэн хуульч буюу өмгөөлөгчийг энэ сарын 8-наас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэж эхлэх юм байна. Өмгөөлөгч нь бүртгүүлэ... | хууль |
Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа консулын албан хаагчид энэ сарын 3-ны өдөр Хөх хотод ял эдэлж байгаа болон урьдчилан хорих газарт саатуулагдан шалгагдаж буй нийт 23 иргэдээ эргэж тэдний санал хүсэлтийг сонсон, хорих газрын нөхцөл байдалтай биечлэн танилцах, удирдлагуудтай уулзах ажлыг зохион байгуулжээ. Тус ... | хууль |
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний шат энэ долоо хоногт өндөрлөж б... | хууль |
“Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбаяр өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, явуулын амьтны хүрээлэн ажиллуулах газрыг эрх бүхий байгууллагууд шийдэж өгөхгүй байгаа талаар мэдээлсэн билээ. Гэвч тус компани нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, амьтан ашиглах зөвшөөрөл аваагүй зэрэг ... | хууль |
Налайх дүүргийн II хороонд орших банкны салбарт нэвтрэн орж, хоёр сая төгрөг нэхэх үедээ банкны захирал бүсгүйн нөхрийг буудан хороосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүгчид анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн б... | хууль |
Хууль зөрчин замбараагүйгээр лиценз олгосон буруутай болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдож, хорих ялаар шийтгэгдээд байгаа Д.Батхуяг нарын АМГ-ын хуучин удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хяналаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л... | хууль |
Сүхбаатар дүүргийн нутаг Цагдаагийн гудамж буюу 100 айлын замд микро автобус бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ. Энэ харамсалтай осол өнөөдөр 09.40 цагийн үед гарсан байна. Ослын талаарх мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Д.ЖАРГАЛ | хууль |
Хоёр сая төгрөг дээрэмдэхээр банкны байранд нэвтэрч, галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтын гомдлыг энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэрээр анхан шатны шүүх буюу Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд оноосон 25 жилийн ялыг эс зөвшөөрч, ийнхүү давж заалдах шатны шүүхэд х... | хууль |
-Компанийн удирдлагууд 2007 оноос хойш МИАТ компаниар үйлчлүүлсэн хүн болгоны халааснаас таван ам.доллар завшиж байсан юм- Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шүүх эрх мэдэл, хууль эрх зүйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлснээр өмнө нь сонсогдож байгаагүй авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар араасаа шил д... | хууль |
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газарт нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээ... | хууль |
Огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж авсан гэх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг энэ сарын 13-нд харъяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газар ийнхүү хянаж дууссан байн... | хууль |
УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг шалгуулах хүсэлтийг үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд Авлигатай тэмцэх газарт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг УМБГ-аас сураггүй болсон гадаадын иргэний хэрэгт холбогдуулан шалгаж, зургадугаар сарын 3-ны өдөр цагдан хориод байгаа юм. Түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, цагдан хорьсон нь баттай болсны дараа Герман улсын мөрдөх албаны хоёр ажилтан... | хууль |
Бусдыг санаатайгаар гүжирдэж, нэр хүндэд нь халдсан гэх хэрэгт буруутгагдан, шалгагдсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дэнслэнэ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны ... | хууль |
УМБГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр даваа гаригийн 16.00 цагийн орчимд батлан даалтад гаргажээ. О.Эрдэнэсолонго нь дөрвөн өөр банкин дахь 26 дансаар дамжуулан 2009-2013 оны хооронд их хэмжээний мөнгөн дүн бүхий гүйлгээ хийсэ... | хууль |
Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.00 цагт болох гэж байна. Урт удаан хугацаанд намын өмчлөлд ашиглагдсаар ирсэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахын тулд шүүхийн шатанд хэргийг хэлэлцсээр байгаа билээ. Анхан шатны шүүх хуралдаан... | хууль |
Өөртөө хүсэхгүй зүйлээ бусдад бүү хүс Улс төр судлаач Д.Ганхуягийн шударга ёсны талаар авсан нэг жишээ анхаарал татлаа. “Дээрэмчдийн хоёр бүлэг байжээ. Сүүлдээ хоёулаа нийлж дээрэм хийгээд олон жил болжээ. Гэтэл нэг бүлэг нь арай илүү давуу байдалтай болж, тэр давуу талаа ашиглан нөгөө бүлгээ хулгай дээрэм хийсэн хэргэ... | хууль |
Барилгын бетон зуурмаг шахагчинд даруулж, амь насаа алдсан Б.Есүгэн охины хэрэгт буруутгагдаж буй Г.Гантөмөр нарын Шүүх хурал өнөөдөр товлогдсон ч долдугаар сарын 3-ныг хүртэл хойшиллоо. Баянгол дүүргийн шүүхэд 15.30 цагт Шүүх хурал болох байсан ч шүүгчдэгч гурван хүний хоёр нь өмгөөлөгчөө саяхан сонгосон тул хавтаст... | хууль |
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарын төрийн албан хаагчид болон компанийн удирлагуудыг шалгаж эхэлжээ. “Петро чайна дачин тамсаг” компа... | хууль |
Баянгол дүүрэгт баригдаж байсан барилгын бетон зуурмаг шахагч унасны улмаас 12 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2012 оны намар гарсан билээ. Б.Есүгэн охины аминд хүрсэн энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлж, улмаар Прокурор өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд шил... | хууль |
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр 461 дүгээр ангид болохоор товлогдоод байгаа. Шүүх хурал долоо хоно... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад өнгөрсөн долоо хоногт түүний албан тушаалыг түдгэлзүүлж, цагдан хорьсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Сүүлийн өдрүүдийн гол дуулианы нэг болсон энэ хэргийн тала... | хууль |
Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Н.Хүрэлбаатар сайдыг өнөөдөр Монголд ирэх талаар мэдээлэл хийсэн юм. Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатарын бие ... | хууль |
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн гэх сурагчдын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлжээ. Сануулахад, өнгөрсөн дөр... | хууль |
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүний албан тушаалыг түдгэлзүүлж, хэдхэн хоногийн өмнө УМБГ-аас цагдан хориод байгаа юм. Гэхдээ ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй байсан. Тэгвэл түүнийг сураггүй алга болсон г... | хууль |
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай NEWS.mn өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа туха... | хууль |
Эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь том давалгаа Монголд явагдаж байна. Хууль, шүүхийн салбарынхан шат шатандаа энэ ажлыг эхлүүлчихлээ. Маш том зүйлийг бид хийж чадлаа. Төр түмнийхээ төлөө бус төгрөг, мөнгөний төлөө ажилладаг хэмээн адлуулж байсан шүүх шинэчлэгдлээ. Сайхан хэрэг. Шоронжсон хууль, хууль шүүх, цагдаа, хүчний... | хууль |
Төрөөс их хэмжээний мөнгө завшсан, хээл хахуулийн торонд “орооцолдсон” байж болзошгүй гэх, УМБГ болон АТГ-т шалгагдаж буй томоохон хэргүүдийг тоймлон хүргэе. Төрийн банкны экс удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт ш... | хууль |
Замын нэгдүгээр эгнээ, эсрэг урсгал ялгалгүйгээр өнгө алагласан гэрэлтэй хачин жигтэй чанга дуу хангинуулан давхих гэрлэн болон дуут дохиотой автомашинууд ихэсч, эрх мэдэлтэй гэсэн бүхэн л машин дээрээ ямар нэгэн дохио “залах” дөхөөд байгаа. Угтаа бол тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газа... | хууль |
Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор манай улсын хэд хэдэн иргэнийг эрж байгаа. Өчигдрийн байдлаар тус газрын цахим хуудаснаа Д.Билэгт, Н.Энхтуяа, Б.Хуяг, Т.Аятунгаа, Т.Анез, Т.Еркин, Б.Солонго гэсэн хүмүүсийн нэр харагдаж байв. Д.Билэгтийн хувьд Монголд төр захиргааны өндөр алба хашиж байсан ч сонгуулий... | хууль |
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 24 шүүгч-багш, Улсын Дээд шүүхийн шүүгчид болон Үндсэн хуулийн цэцийн гишүүд “Худалдааны эрх зүйн сургагч-багш” бэлтгэх хоёр дахь шатны сургалт өнгөрсөн тавдугаар сарын 27-31-нд хамрагджээ. Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын мэргэжилтэн, олон улсын ... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрөгч хоёрдугаар сард цацагдсан. Энэхүү мэдээллийн дараа Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргаж, ташаа мэдээлэл хэмээн няцааж байсан юм. Тэгвэл бат... | хууль |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хуурамч картаар их хэмжээний залилан хийсэн Малайз улсын Тэ Ю Лин нарын таван хүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 31-нд өдөр хянан хэлэлцэж, ялыг хэвээр үлдээжээ. Малайз улсын иргэн Тэ Ю Лин, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингап... | хууль |
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэй эхэлсэн ч шүүх х... | хууль |
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэ... | хууль |
Баянгол дүүргийн нутаг, "Эрдэм транс" компанийн үүдэнд хүмүүжигч нарыг авч явсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн 14-30 УНВ дугаартай "Уаз Фургон" машиныг 14-05 УБИ дугаартай "Пажеро" машины жолооч урсгал сөрж ирээд мөргөсөн хэрэг гарчээ. Суудлын автомашины жолооч эмэгтэй урсгал сөрсөн шалтгаанаа гүйцэж түрүүлэх г... | хууль |
Их хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх МИАТ-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг зургадугаар сарын 3-нд буюу ирэх даваа гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Шүүгдэгчид саатуулагдсан байгаа тул шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна. Шүүх хуралдаан шүүгдэгчээр 2... | хууль |
Бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дөрөв дэх хуралдаанаар дэнслэх аж. Тэрээр Чингэлтэй дүүргийн шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан... | хууль |
Прокурорын байгууллагад “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, нээлтээ 2013 оны гуравдугаар сарын 06-ны өдөр хийсэн билээ. Энэхүү программ хангамжийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслөөс санхүүж... | хууль |
Дархан-Уул аймагт хүн амины онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 25-нд гарсан тухай бид анхлан мэдээлсэн. Хэрэг гарсны дараахан Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав “Дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Хэргийг шалгаж дөнгөж эхэлсэ... | хууль |
Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн судалгаагаар өнгөрсөн 2012 онд насанд хүрээгүй 570 хүүхэд шүүхээс ял шийтгүүлжээ. Үүнээс 428 хүүхдэд хорих, 132-т нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үлдсэн гурван хүүхдэд бусад төрлийн ялыг оногдуулжээ. Хорих ял шийтгүүлсэн нийт хүүхдийн 382-ынх нь ялыг хуульд заасна... | хууль |
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэд шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил таслах эрхтэй оролцох боломж тун удахгүй нээгдэх нь. Анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй хуралдаанд гурван шүүгч оролцдог бол энэ хуулийн дагуу хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчийн хамт хэргийг хянан хэлэлцэх ... | хууль |
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан үйлдвэрийн осолд өртөн, нас баржээ. Хэрэг өнөөдөр өглөө гарсан бөгөөд талийгаач Баяжуулах фабрикийн бутлан тээвэрлэх хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад тармуурынхаа ишийг хүдрийн туузан дамжуулалтад алдаж, хавчуулагдан амиа алдсан байна. Хэргийг Орхон аймгийн цагдаагийн газарт ш... | хууль |
Лениний музейн асуудлаарх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд өнөөдөр 14.00 цагт эхлэх байсан ч дахин хойшиллоо. Музейн ашиглагч тал болох МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд сонгуулийн ажилтай тул шүүх хуралд оролцох боломжгүй болсон учраас шүүх хурлыг ийнхүү тавдугаар сарын ... | хууль |
Залуу хуульчид Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэд УИХ-ын зарим гишүүдийг эргүүлэн татах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд хаяглан гаргасан байна. Тэдгээр гишүүдийн дотор саяхан тангаргаа өргөсөн Д.Сумъяабазар багтжээ. Харин нөгөө хоёр нь УИХ-ын гишүүн Д.Арвин, С.Баярцогт нар юм байна. Залуу хуульчид ямар үндэслэлээр нэр бү... | хууль |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг Төрийн банкнаас ашиг хувааж авч байсан албан тушаалтнуудын нэг хэмээн сэжиглэн, Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т шалгаж байгаа тул ажлаас нь халсан гэж зарим хэвлэ... | хууль |
Цагдаагийн ерөнхий газраас шалгагдаж байгаа дуулиант хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт ЦЕГ-ын байранд болно. Д.ЖАРГАЛ | хууль |
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн авлигын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнийг 2009, 2010 онд тендер хууль бусаар зохион байгуулсан гэдгийг хууль, хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байдаг. Нийс... | хууль |
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын эхээр Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг баривчилж, саатуулсан байна. АТГаас түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан ч сая... | хууль |
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд УБЧ 7277 улсын дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашины жолооч айлын гэр байшин дайрч, хүний амь нас хохироосон осол өнөөдөр 14.00 цагийн үед гарчээ. Хохирогчийг гэртээ сууж байх үед нь автомашин гэрийн ханыг нэвт дайрсан байна. Ослын газар Замын цагдаагийн газрын алба хаагчдыг о... | хууль |
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэд хэдэн хүнийг БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн хэрэгт буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. АТГ-ын мэдээлснээр энэ хэрэгт сэжигтнээр татагдаад буй этгээдүүд мөрдөн байцаалтын явцад БНАС... | хууль |
Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Сайрааныг Казакстаны нууц тагнуул байж бозошгүй гэх мэдээлэл өнгөрсөн жил нэлээдгүй шуугиан тарьсан. Гэвч өөрөө уг мэдээллийг худал, гүжир, гүтгэлэг хэмээн няцааж байсан удаатай. Харин энэ удаад түүнийг ТЕГ-аас Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл бую... | хууль |
“Дайны эрсдэлийн даатгал” нэрийдлээр их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэрэгт өчигдөр Нийслэлийн шүүхээс харьялал тогтоон Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хоёр хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэн... | хууль |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь холбогдох хуульд заасан үүргийн дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар хангаж ажиллуулж байгаа юм байна. 2013 онд шүүхээс Баянзүрх дүүргийн нийт 15 иргэнд албадан ажил хийлгэ... | хууль |
Төрсөн эцэг нь тавхан настай хүүгээ зодож, заазуураар биеийг нь зүсч тамласан хэрэг өнгөрсөн баасан гаригт /05.10/ гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тавдугаар сарын 11-нд сэжигтэн Д-д холбогдуулан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1 дэх з... | хууль |
МИАТ компанийн зарим захирлууд, тэдний хамсаатнуудад холбогдох дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө угаасан хэргийг Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоохоор нийслэлийн шүүхэд өчигдөр шилжүүлсэн юм. Тодруулбал, 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-... | хууль |
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг нь хураан авах, эсэх тухай шүүх хурал тавдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тов гарчээ. Энэ хурал өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд болох байсан ч материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хурлыг хо... | хууль |
МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэгт 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан... | хууль |
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байна. Тэдэнд 2012 оны ар... | хууль |
МУИС-ийн Худалдааны сургуулийн багшаар ажиллаж байсан нэр бүхий багш нарыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад мөрдөн байцаалт дутуу, нэмж тодруулах зүйл бий хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Сэжигтнээр татагдаад байгаа багш нарыг оюутнуудын дүнг засч өгнө гэж ав... | хууль |
МУИС-ийн Худалдааны сургуулийн багш Б.Жавхлантөгс нарыг өнөөдөр 08.30 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүж байна. Хуралд даргалагч шүүгчээр Г.Билгүүн оролцож байна. Б.Жавхлантөгс нарыг оюутнуудаас дүнг нь засч өгнө гэж авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Д.ЖАРГАЛ | хууль |
Архины халуун, уурын мунхгаас болж хадмуудаа буюу нэг гэр бүлийн зургаан гишүүнийг шатааж, хүйс тэмтэрсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд гарсан. Ханилан суусан эхнэр, ураг барилдсан аав, ээж, ах дүүгээ унтаж байхад нь шатахуун цацаж, амьдаар нь шатааж, амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатар гэгч 40 хувийн түлэгдэл... | хууль |
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн юм. Энэхүү хүсэлтийг хянаж үзээд ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд заас... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан гэх үндэслэлээр жил гаруй хугацаанд шалгагдаж буй кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг өчигдөр Улсын дээд шүүхээс харъяалал тогтоон Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаа... | хууль |
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийнхээ гэрт нуусан байсан их хэмжээний мөнгө алдагдаж, эргэн олдсон тухай дуулианы дараахан “хэргийн эзэн” гадаадад зугтсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Н.Хүрэлбаатар “Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээх нь” олон улсын... | хууль |
Лениний музейн өмчлөлтэй холбоотой маргааныг Нийслэлийн шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу Лениний музейн барилгын өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шүүх хурал тавдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тухай СС... | хууль |
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хонгконг улсаас Монгол Улсын иргэн Б-гийн оруулж ирсэн чингэлэгтэй бараанаас хар тамхины төрлийн мансууруулах бодис илэрчээ. Гаалийнхан эл хэргийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Гаалийн ажилтан тухайн чингэлгийн эзэн Б-ээс “...Таны чингэлэгт... | хууль |
Ажлын өдрүүдэд автомашины түгжрэл, замын ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан, хөдөлгөөнд оролцуулдаг болоод удаж байна. Гэвч ямар нэг хууль, дүрэм гарахаар дагаад хуулийн цоорхойг ашиглах, хуулийн гадуур үйл ажиллагаа явуулдаг нь монголчуудын “төрөлхийн” зан. Шинэ журмаар автомашинтай... | хууль |
Авлига, хээл хахуулийн хэргээр гурван шатны шүүхээс 2.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх эсэх тухай асуудалтай холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын... | хууль |
Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт шүүхээс 3.6 жилийн хорих ял шийтгүүлсэн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, 2.6 жилийн хорих ял сонссон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт болон албан тушаалын байдлаа ашиглан, төсвийн мөнгө завшсан хэргээр гурва... | хууль |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нэгдсэн эмнэлгээс энэ сарын эхээр хорих ял эдэлж буй ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх нарт ялаас чөлөөлөгдөх өвчний онош тавьж... | хууль |
Гаалийн ерөнхий газраас иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр иргэн О гэгч ОХУ-аас Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэхдээ эрх бүхий байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч, тодорхой хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх ёстой /тарифын бус хязгаарлалттай/ бара... | хууль |
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Гаалийн газрын улсын байцаагчдын хэргийг тус аймгийн прокурорын газарт хянаж байна. Байцаагчдыг захиргааны хариуцлагын тухай хууль зөрчин, торгууль ногдуулсан, гэмт хэргийн шинжтэй хэрэгт захиргааны хариуцлага ногдуулсан гэхчлэн хэд хэдэн хэрэгт... | хууль |
Сүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнион гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч, иргэдийг хохироосон гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Иргэд www.unegui.mn болон интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаа... | хууль |
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн зочид буудалд мөрийтэй тоглож байсан нэр бүхий хүмүүсийг энэ сарын 6-нд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн илрүүлж, хэргийг шалгаж эхэлсэн билээ. Олны танил хэд хэдэн хүн мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад баригдсан тэдгээр хүмүүс дунд байсан юм. Хэвлэл мэдээлли... | хууль |
Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охин амь насаа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлээд байсан юм. Тэгвэл хэргийг Прокурор хянаад саяха... | хууль |
Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн анхдугаар зөвлөгөөн болж байна ШШГЕГ, Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран анх удаа “Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн төр захиргааны байранд дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх е... | хууль |
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод долоон залуу нийлж, 23 настай бүсгүйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Тухайн үед хохирогчийн ар гэрийнхэн “Миний дүүг зүс таньдаг залуу нь хүнсний дэлгүүрээс гарч явахад нь хүчээр зочид буудалд оруулж, архи өгөн, хорьж, хүчирхийлсэн. Гурав хоногийн дараа суллангуут нь ... | хууль |
Олон улсын Эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор Монгол Улсын иргэдийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл сүүлийн үед өдөр бүр гардаг болжээ. Өнөөдөр манай улсаас Н.Энхтуяа, Б.Хуяг. Т.Билэгт, Т.Аяатунгаа, Б.Солонго, Т.Анез гэх зургаан хүнийг интерполоор эрэн сурвалжилж байна. Харин өмнө нь хэдэн хүн сурвалжлагд... | хууль |
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг хууль зөрчиж 106 лиценз олгосон хэрэгт буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноогоод буй. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөрчин олгосон гэх 106 лицензийг цуцлах шийдвэр гаргасан билээ. Тэдгээр хүчингүй болгохоор заасан лицензий... | хууль |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэнбаатар” компани хууль бусаар орон сууц барьж, иргэдээс захиалга авсан байдаг. Улсын комисс хүлээн аваагүй, хууль зөрчиж өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин илүү газарт барилга барьсан тул нийслэлийн Засаг да... | хууль |
Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхины хэргээр өнгөрөгч нэгдүгээр сард Малайз улсад саатуулагдсан билээ. Хэрэгт холбогдсон хүмүүс нь тус улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч буй юм. Монголын иргэдийг саатуулснаас хойш нэг эмэгтэйг нь сулласан бол нөгөө гурван иргэнийг саатуу... | хууль |
Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, Н.Энхбарын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж байгаа тухай м... | хууль |
ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 ангиас өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр гурван хоригдол оргосон. Тэдний хоёрыг баривчилж, хүмүүжигч Ц.Батбаярыг хуулийн байгууллагынхан нэг сарын турш эрэн сурвалжилсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хүмүүжигч Ц.Батбаярыг өнөөдөр 14.00 цаги... | хууль |
Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Орос байшин” ХХК-ийн “Эрхүүгийн амралтын төв”-ийн удирдлагуудыг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, “Жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ” нэрийдлээр гадаадын иргэдэд 30 орчим охидыг байнга биеийг нь үнэлүүлдэг байсныг Эрүүгий... | хууль |
УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн хүрээнд хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь ажлаа үргэлжүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй аж. Бүртгэлийг хууль хэрэгжилж эхэлсэн өдрөөс буюу өнөөдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хийх юм байна. Хуул... | хууль |
Ховд аймагт цагдаагийн алба хаагчийг буудан хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч н.Төмөрчөдөр хулгайн хэрэг үйлдэж байсан сэжигтнийг үйлдэл дээр нь баривчлах үеэр гэмт этгээд түүн рүү гал нээж, амийг нь хөнөөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор энэ хэргийн талаар албаны хүмүүс ... | хууль |
Хууль бусаар 106 лиценз олгосон, цуцалсан лицензийг сэргээсэн, хувьдаа завшсан хэрэгт буруутгагдаж буй Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Шүүгдэгчид тус ангид саатуулагдаж байгаа тул энэ удаагийн давж заалдах шатны шүүх хурал Цагдан хорих ангийн ш... | хууль |
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан хэрэгт сэжигтнээр татагдсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, мөнгөн торгууль ногдуулжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, 20 орчим сая төгрөгөөр торгохоор болсон байна. Шүүх хурлын дараа Б.Цогтг... | хууль |
“Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагаас өнөөдөр аливаа гэмт хэрэгт өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүү, цаг хугацааны хувь ихээхэн хохирол амсч буй иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Гэмт хэргийн золиос болж хэлмэгдсэн, хохирсон иргэд тус ТББ-д олноор ханддаг бөгөөд өнөөдөр тэдний нэг болох хохирогч н.Батмягм... | хууль |
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан хэрэгт буруутгагдаж буй МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Э.Буяннэмэх оролцох юм. Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулий... | хууль |
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болно. Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жарг... | хууль |
Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт хээл хахуульд автсан, албан тушаалаа урвуулан ашигласан, одоо ч ашиглаж байгаа, ашиглахаар төвдөж буй нөхдүүдийн зүрхэнд нь шар ус хуруулаад удаж байна. Өнөөдрийн байдлаар төрөөс их хэмжээний мөнгө завшсан, хээл хахуулийн торонд “орооцолдсон” байж болзошгүй гэх томоох... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ын дэд дарга Ж.Батбаярыг албан татвар төлөхөөс зайлсхийсэн, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн УМБГ-т шалгаж байсан ч хэргийг түр түдгэлзүүлжээ. Учир нь Ж.Батбаяртай холбоотой өөр нэгэн эрүүгийн хэргийг шалгаж тогтоох шаардлага гарч ирсэн тухай АТГ-ын Мөрдөн байцаах албаны д... | хууль |
Ховд аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Г.Нямдавааг шүүх хурал тун удахгүй товлогдох бололтой. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянан, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Г.Нямдавааг өнгөрсөн 2011 онд мах боловсруулах үйлдвэр бариулах нэрийдлээр “Баруун Монгол интернэшнл” компанид 350 сая төг... | хууль |
Өнгөрөгч долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 6-ны орой Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Пийс бридж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан нэр бүхий 10 хүнийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилжээ. Тэдний дотор “Скай Тембэр” компанийн Б.Баясгалан /Улсын филармонийн удирдаач Н.Бүтэнбаяр гуайн хүү, АЖ хөгжм... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газрын Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний бага хүү болон эгч Ч.Даваасүрэн, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг бусдаас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар ... | хууль |
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанааг 2012 оны сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийг давхардуулж, сонгууль будлиантуулсан хэрэгт сэжиглэн АТГ-т шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй б... | хууль |
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тодруулбал, Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль ... | хууль |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ маргааныг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд дэнсэлж, шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслэ... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.