news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогчид мөн БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудын хэргийг шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх даваа гаригт шүүх тов гарчээ. Энэ хэрэгт “Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч бай...
хууль
ЦЕГ-ын дарга Б.Билэгт албан тушаалын томилгоо хийгээд завгүй байна. Тэрээр ажлаа аваад удаагүй байхдаа томилсон баг бүрэлдэхүүнээ хуульд тааруулан өөрчилж байгаа юм. ЦЕГ-т Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Нийгмийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Дотоод хяналт шалгалт-Аюулгүй байдлын алба, ...
хууль
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч  Н.Энхбилэг охин сургууль дээрээ 7-15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний дараагаас эхлэн биеийн байдал нь муудаж, хоёр хуруугаа тайруулаад байгаа нь мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл э...
хууль
ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга асан,  хурандаа Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад  Нийслэлийн  прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлжээ.   УЕП-ын орлогч Прокурор хэрэгтэй танилцаад ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхи...
хууль
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү  С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Прокурорын байгууллагаас нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Д.Сугарын хүү С.Цогт нь 1987 онд төрсөн залуу юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, боди...
хууль
21 настай бүсгүй найз залуудаа хэрцгийгээр олон цагийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг оны өмнөхөн гарч, олны анхаарлыг татсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон талийгаачийн ар гэрийнхэн Г.Алтанхүүг талийгаач бүсгүйг байнгын зодуур, дарамтад байлгадаг байсан, анхны эхнэрээ ч дарамтад байснаас салса...
хууль
Малайз улсад Монгол Улсын иргэн  Э өнгөрсөн арваннэгдүгээр сард  амиа алдсан хэрэг гарсан.  Уг хэрэгт  хамаатай байж болзошгүй  хэд хэдэн хүнийг  ЭЦГ, УМБГ хамтран  шалгасан юм. Эх сурвалжийн мэдээллээр талийгаачийн  найз залуу  гэгдэж байсан Т гэх залуу, Малайзад сурдаг оюутан Г нарын хүмүүсийг шалгахад хэрэгт холбогд...
хууль
-“ПЕТРОВИС” КОМПАНИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГЭРЭЭГЭЭР ШАТАХУУН НИЙЛҮҮЛДЭГ АЖ- Эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхмүүдийг хийсэн хэрэгт нь хариуцлага үүрүүлэлгүй зүгээр өнгөрөөдөг үзэгдэл манай хуулийн салбарын­ханд бий. “Ар өврийн хаалга”-аар хийсэн хэргээсээ мултарчихдаг гэсэн үг л дээ. Өнөөдрөөс хоёр сарын  өмнө “Петровис” ко...
хууль
ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгасан  “Гал үндэстэн холбоо”- ны  удирдах  зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокуроын газраас 2013 оны 12-р сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах бу...
хууль
Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн ес гаруй цаг дэнсэлсний эцэст шийдвэрээ гаргалаа. Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын э...
хууль
Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдсан бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнийг шүүх хурал яг одоо завсарлаж байна. Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хуралдаж эхэлжээ. Д.ЖАРГАЛ
хууль
Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбатыг Авлигатай тэмцэх газарт албан тушаалын хэргээр шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Мөрдөн байцаалтын явцыг АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч М.Ганбатыг 6700 орчим га газрыг ямар нэгэ...
хууль
Хадгаламж банкны Бизнес хариуцсан дэд захирал асан Н.Амгалан, Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал асан н.Наранхүү нарыг хуулийн байгууллагаас сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Тэднийг авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлсэн бололтой.   Тэдгээрээс хуучнаар Хадгаламж банкны...
хууль
УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долдугаар сард Цагдаагийн албаны тухай хууль  баталж,  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуульд өөрчл өлт оруулсан. Өөрөөр хэлбэл энэ  оны нэгдүгээр сарын 1-нээс  хуулийг мөрдөхөөр болсон юм.  Хуульд өөрчлөлт оруулахдаа “Эрүүлжүүлэх байр нь цагдааги...
хууль
АТГ-аас  2013 онд мөрдөн байцаалтаар шалгасан албан тушаалын шинжтэй  хэд хэдэн хэргийг Прокурорын хяналтаас хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт үйлдүү­лэхээр шилжүүлсэн тодорхой хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байна. Тухайлбал: - Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдыг албан туша...
хууль
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын удирдлагуудыг шалган хууль зөрчсөнийг нь АТГ-аас илрүүлэн арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг дээд шатны удирдлагад нь хүргүүлсэн байна. Харин Гаалийн ерөнхий газрын удирдлага Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга асан Н.Нармандахыг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга асан Б.Батбаа...
хууль
Найз залуудаа  олон цагийн турш зодуулж амиа алдсан  21 настай  Б.Цэдэн-Иш охины  хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлснээс хойш хэргийг үнэн зөв шийдэхийг олон нийт чих тавьж, шүүх эмнэлгийн дүгнэлт гарахыг хүлээж байв.  Хэрэг гарснаас хойш даруй сарын дараа буюу энэ сарын 15-ны өдөр охины амиа алд...
хууль
Арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг Моностойн давааны ар талд Гурван ховил гэх газарт машин онхолдож гурван хүний амь нас эрсэдсэн мэдээлэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирсэн байна.  Онхолдсон машин нь "Шинэ бадрах” ХХК-ны ЗИЛ-130 маркийн машин байсан бөгөөд нас бар...
хууль
Галт зэвсэг буюу хийн буу ашиглан бусдыг айлган сүрдүүлж дээрэм хийсэн, хийхийг завдсан гэх Эрүүгийн цагдаагийн газрын III хэлтсийн Эдийн засгийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргалын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, түүнд ял оноожээ. Түүнийг дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг алйган сүрдүүлж дээрэмдсэн гэдгийг шүүхээс...
хууль
Найз залуудаа зодуулж, амиа алдсан гэх 21 настай эмэгтэйн  цогцост хийсэн  шүүх эмнэлгийн дүгнэлт  өчигдөр гарчээ. Гэхдээ чухам ямар дүгнэлт гарсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Албан бус эх сурвалж  талийгаачийг  олон өдөр зодуулсны улмаас бус архаг хууч өвчин нь сэдэрсний улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан т...
хууль
ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг  сэргээн шалгаж байна гэх мэдээллийн талаар албаны эх  сурвалжаас тодруулахад “ Д.Сугарын хэргийг түдгэлзүүлээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Гэхдээ Д.Сугар гэдэг хүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн а...
хууль
“Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн захирал А.Шоовдорыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд удаж байна. Тэрбээр төрийн өмчит компанийн захирлын үүргээ эзний эрх мэдлээр сольсон нэгэн. Тиймээс ч улсын өмчийг өөрийн эрх ашигт хувиргаж, олон тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан гэх хэрэгт сэжигтнээр татагдаад буй. Гэсэн ч А....
хууль
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч өнөөдөр шүүх хурал нь Сүхбаатар дүүргийн шүүхт эхэлсэн ч саяхан хойшиллоо. Ш...
хууль
“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх батлан даалтад гарчээ -Түүний ерөнхий нягтлан бодогчийг мөнгө завшсан хэрэгт голлон оролцсон гэж буруутгав- Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангаас их хэмжээний мөн­гө завшсан хэрэгт хэд хэ­дэн хүнд АТГ-аас эрүү­гийн хэрэг ү...
хууль
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд  тэдэнд холбогдох хэ...
хууль
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлээд байсан юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд энэ сарын 18-нд буюу лхагва гаригт 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн...
хууль
Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар тагнуулч В.Нямхандыг томилсон гэх мэдээлэл байна. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын  албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм  яриа байгаа. Гэхдээ одоогоор томилогдсон зүйл байхгүй” гэх хариулт өглөө. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Төгсжаргалаас тодру...
хууль
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж, төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага хангаагүй хүнийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь тогтоогдсон талаар Авлигатай тэмцэх газрын эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Х.Нармандах...
хууль
“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярт эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрөгч баасан гаригт АТГ-аас баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсныг албаны эх сурвалж баталж байна. Гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байна. Хамгийн...
хууль
“Жаст” групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсыг орхиж явахыг хоригложээ. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн арваннэгдүгээр сард 131 сая ам.долларын зээлийн асуудлаар ...
хууль
Малайз улсад Монгол Улсын иргэн Э гэгч бүсгүй амь насаа алдсан талаарх мэдээлэл олныг цочроов. Талийгаач хоёр жилийн өмнө тус улсыг зорьсон бөгөөд ар гэрийнхэн нь 2012 оны тавдугаар сараас хойш  Цагдаагийн байгуулллагад хандсан боловч тусламж авч чадаагүй талаар хэвлэлээр мэдээлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Г...
хууль
Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт  албан тушаалаа урвуулан ашигласан гэх авлигын томоохон хэргүүд  шийдэгдэлгүй байсаар бараг мартагдахаа шахаад байгаа. Шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаачихдаг, мөрдөн байцаах ажиллагаа явуулж хянуулахаар шилжүүлмэгц хэрэгсэхгүй болгочихдог явдал манай...
хууль
Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтийг заналхийлсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Болдбаатар, н.Төмөрбаатар, н.Дашрэнцэн нарын таван хүнийг ТЕГ-аас шалгаад хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлээд байна. Мөрдөн байцаалтын  шатанд  Ц.Мөнхбаяр нар ТББ-ын нэрээ...
хууль
АТГ ил тод ажиллаж, ямар ээдрээтэй, ноцтой хэргүүдийг хэрхэн шалгаж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлдэг болоод байгаа. Гэвч энд олон нийт ч, шалгуулагч ч ойлгодоггүй зөвхөн “шалгагчид” ойлгоод байдаг нэгэн нэр томъёо бий. Энэ нь “Уг хэргийг тусгаарлан шалгаж байгаа” гэх мэдээлэл юм. Ийм хэргүүд нь голдуу эдийн засгий...
хууль
“Алдарт самар”-ын хэ­рэг одоо л нэг шийдэгдэх шатандаа орж байгаа бо­лолтой. Эл хэрэгт гааль бо­лон төмөр замын ажилчид оролцсон гэдэг утгаараа маш удаан хугацаанд шал­­гагдсан. Энэ тухай м­э­дээл­лийг бид өмнө нь хан­галт­тай мэ­дээлж байсан. Тэгвэл хэр­гийн гол хүн болох Х.Амартүвшин 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр...
хууль
Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн сонгууль маргаантай болж, Монгол Улсын бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар боллоо. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд б...
хууль
Мөнгө угаах гэмт хэргийн тод жишээ болж шуугиан тарьсан МИАТ-ийн гэх тодотголтой хэрэг өнгөрсөн сард Улсын Дээд Шүүхээр дэнслэгдэнгүүт холбогдогчид нь ажлын хариуцлага алдсан болж, ял нь хөнгөрсөнд олон нийт одоо ч гайхширсан хэвээр байгаа. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс мөнгө угаасан болох нь тогто...
хууль
Их хэмжээний хушны самар хилээр гаргаж байсан хятадуудаас хахууль авсан хэрэгт цагдаагийн нэр бүхий алба хаагчид холбогдон, шүүхээр шийтгүүлсэн. Тэдгээр цагдаагийн алба хаагчдад хахууль өгсөн хятад иргэд хилээр гарсан бөгөөд түүний гар хөл болсон гааль, төмөр замын ажилтнуудад холбогдох хэргийг шүүх тун удахгүй хэлэлцэ...
хууль
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаад прокурорт шилжүүлсэн ч Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас уг хэргийг хянаад “Хэрэг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хуулийн дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан тухай өчигдөр гишүүний өмгөөлөгч Н.Мандах сэтгүүл...
хууль
Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хууль эрх зүйн  орчин хангалтгүйгээс энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй байгаа юм. Ирэх хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд Хүчирхийллийн эсрэг ү...
хууль
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татан Авлигатай тэмцэх газарт/АТГ/-т шалгаж байгаа. Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн. Харин ...
хууль
Төрийн албан тушаалтан бусадтай бүдүүлэг харилцаж, сүрдүүлдэг байдал өнөөг хүртэл байгаа нь харамсалтай Өнөөгийн нийгэмд танил­тай, мөнгөтэй, дарга сэтэр зүүсэн болгон монголын хуу­­лийг гууль болгон, ёс зүй­гүй авирлаж, дуртай хүнээ зодож, танхайрч бол­дог гэж боддог бололтой. Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж б...
хууль
Хуульд мөнгө угаах гэж нэр томьёо бий. Уг томьёоллоор бол мөнгө угаах гэдэг нь мансууруулах бодисын худалдаа зэрэг хууль бус үйлдлээр олсон, гэмт хэргийн чанартай ихээхэн хэмжээний мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулах үйл явцыг хэлдэг аж. Тэгвэл үүнээс үүдсэн болов уу гэж харж, ойлгож болохоор нэгэн шинэ томьёоллы...
хууль
“Иргэдийг авто машинжуулна, орон сууцжуулна” гэж 200 гаруй хүнийг хохироосон гэгдэх “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал, Н.Баяржаргал нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж 10,1 жилийн хорих ял оноожээ. Энэхүү “сүлжээний” луйврын хэргийг Улсын мөрдөн ...
хууль
-Авлига, хээл хахууль, улсад хохирол учруулсан зэрэг зүйл ангиар шийтгэгдэж байсан хэргүүд хэрхэн шийдэгдэж байсныг харьцуулан харъя- Бусдаас авлига авсан, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж ашиглан, улсад  их хэмжээний  хохирол учруулсан гэх хэргүүд шил шилээ даран шалгагдаж байсан цаг саяхан. Энэ төрлийн хэрэгт томоох...
хууль
“Жаст” группын захирал асан Ш.Батхүүгийн хэрэгт хоёр хүнийг нэмж сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Тодруулбал,  хуучнаар “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, “Жаст” группийн Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг түүний хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарсан байна. Гэхдээ тэднийг цаг...
хууль
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сард түүнийг  баривчилсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд захирал асан Б.Бямбаад Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар төсвийн хөрөнгийг завшиж их хэмжэ...
хууль
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ресторанаар үйлчлүүлэхдээ зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан  хэрэгт холбогдсон юм.  Иргэн 36 настай Б-ийн цагдаагийн  байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн х...
хууль
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн Х.Баттулга гишүүний нэр хүндэд халдсан эсэх хэргийг өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд  хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын г...
хууль
Улсын дээд шүүхэд үргэлжилж буй МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хэлэлцэж байна. Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучи...
хууль
-Монголын байгаль орчинг нум сум агссан, гартаа гранаттай нөхөд хамгаалах бус, хуулиар хамгаалж, хуулийн хүрээнд хариуцлага ярьдаг болно- Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагынхантай хийсэн уулзалтаар эхэлсэн “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” хэлэлцүүлэг долоо хоногий...
хууль
ГЕГ-ын ахлах байцаагч С.Норжинсүрэн хүүгийнхээ хар тамхи зөөснийг мэдэхгүй гэв -Хар тамхи хилээр оруулахыг завдсан Б.Бадрал гэгчийн эцэг нь цагдаагийн байгууллагад том алба хашдаг бололтой- Өнгөрсөн сарын сүүлээр буюу 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор Монгол Улсын иргэн Бадра...
хууль
Гаалийн болон бусад төрлийн нийт есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байсан БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дахин шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Баянзүр...
хууль
“Гал үндэстэн” холбооны  удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын таван хүнийг ТЕГ-т шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруй  болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нар Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ангиас буу, сум, тэсэрч дэлбэрэх бодис  а...
хууль
Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирт холбогдох хэргийг нийслэлийн Шүүхээс хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад  буцаасан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, гурван аж ахуйн нэгжид Газрын тухай хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 1-30 га газар эзэмших гэрчилгээ олгосон хэрэгт шалгасан ч нэмэлт аж...
хууль
Өдгөө Монголд гадаадын 24 хүн хоригдож байдаг ажээ. Тэдний хувьд ял эдлэхийн зэрэгцээ эх орон, элгэн саднаа санаглзах нэгэн зовлон нэмэгддэг. Тиймээс саяхан Гадаад харилцааны яамны Консулын газар болон Хууль зүйн яам, ХЭҮК, ШШГЕГ, зарим улсын Элчин сайдын яамдаас хамтран Монголд ял эдэлж буй гадаадын иргэдийг эргэсэн б...
хууль
Японд авсан газрын цаад эзэн хэн бэ? Токио хотын төвд Монгол Улсын  компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан нь дуулиан тариад байна. Японы хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа  эл  асуудлаар  японы хэд хэдэн сурвалжлагч  Монгол Улсад иржээ.  Учир нь  тус га...
хууль
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас нислэг үйлдсэн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн нутаг дэвсгэрт осолдсон. “А-Жет компанийн эзэмшлийн уг онгоцыг салхинд цохиулсны улмаас осолдсон байж болзошгүй гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар онгоцонд сууж явсан иргэдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн бол, ...
хууль
“А-Жет лимитед” компанийн, цагаан өнгийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 12.00 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт суманд буюу   Минжийн хангайн бүс нутагт ослын буулт хийсэн юм.  Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Минжийн хангайн бүс нутаг руу хэр баргийн машинаар очих боломжгүй,  зөвхөн нисдэг тэрэг хөлөглө...
хууль
МИАТ-ын зарим удирдлагуудад хоёр шатны шүүхээс ял оноогоод байгаа. Харин уг хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхээс аргагүйд  хүрчээ.  Түүний Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүсэлтийг Ерөнхий прокуророос хоёр ч удаа тавьсан боловч хүлэ...
хууль
Тамхины хяналтын тухай хууль нь далд худалдааг цэцэглүүлж зөвшөөрөлтэйгээр худалдаа эрхлэгчдийн ашиг орлогыг хааж байна гэж “500 биш 100 метр” худалдаа эрхлэгчдийн бүлгийн төлөөллийнхөн өнөөдөр “Монгол ньюс”-д мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Дээрх бүлэгт одоогоор 3000 гаруй жижиг бизнес эрхлэгчид нэгдсэн байна. Орон ну...
хууль
Банкнаас хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан хороосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, эцэслэлээ. Налайх дүүргийн шүүгчид хэргийг хянан хэлэлцээд, А.Бат-Ялалтад 25 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ял оноожээ /онцгой дэглэм гэдэг нь чанга дэглэмтэй ялын да...
хууль
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. У...
хууль
Байцаагч эмэгтэйг өнөөдөр шүүнэ Хамтран амьдарч байсан залуугаа харамлаж, мэргэжил нэгт эмэгтэйг  хөнөөсөн татварын байцаагчийг шүүх хурал өнөөдөр  10.00 цагт  Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн шүүх танхимд болно. Энэ хэргийг шүүх хурал аравдугаар сарын 2-нд болох ёстой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар ...
хууль
Улсын дээд шүүхийн Хяналтын шатны өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон ялыг өө...
хууль
Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох  хэргийг  шалгаад, улсын нууцтай холбоотой асуудал байсан учир ТЕГ-т саяхан шилжүүлсэн юм. Хуулийн байгууллагад удтал шалгагдаж байгаа эл хэргийн буруутан гэгдэж буй...
хууль
БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагч нарыг Баянгол дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал өчигдөр 09.00 цагт эхэлсэн ч эзэн холбогдогч олонтой тул хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүх шийдвэ...
хууль
Хятадад ял эдэлж буй Монголын гурван иргэнийг энэ онд эх оронд нь шилжүүлнэ БНХАУ-д ял эдэлж буй иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас Хятад улсад хүргүүлсэн. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын консулын XV зөвлөлдөх уулзалтаар ...
хууль
Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй нэг эрээс болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 01-нд гарч, олныг багагүй цочирдуулсан. Сэжигтэн Ц.Туяа нь хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа хүйтэн м...
хууль
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зэвгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан хэрэгт буруутган, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Хэргийн талаар Н.Нотмойбаярын өмгөөлөгч өнөөдөр 16.00 цагт “Шинэ дэлхий” телевизийн байранд мэдээлэл хийхээр болжээ. Н.Номтойбаяр нь энэ сарын 25-ны шөнө 36 настай, иргэн Б гэгч...
хууль
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр урьд шөнө Төрийн ордны ард байрлах Le Triskell хэмээх франц ресторанд бусадтай муудалцаж, хутга шөвөг дээрээ тулжээ. Бухимдсандаа бусад руу хутга барин дайрсан Н.Номтойбаярын үйлдлийг зогсоох гэсэн бие хамгаалагч нь хутганд өртөж, биеийн байдал нь тааруу байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг Сүх...
хууль
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хуурамч архи их хэмжээгээр үйлдвэрлэж, худалдаалдаг байсан “Мөнхжин-Од” компанийг илрүүлж, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. “Мөнхжин-Од” компанийнхан БНХАУ-аас оруулж ирсэн спиртээр хууль бусаар архи үйлдвэрлэж, 2000-3000 төгрөгөөр худалдаалдаг байсан н...
хууль
Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын найруулагч Г.Эрдэнэбаатарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхлээд байна. Учир нь түүнийг ДБЭТ-ын сан хөмрөгийн эд зүйлсийг зувчуулсан байж болзошгүй гэх гомдол цагдаагийн хэлтэст ирсэн байна. Эх сурвалжаас уг мэдээллийг тодруулахад, “Найруулагч Г.Эрдэнэбаатарыг теат...
хууль
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга асан Х.Чилаажав, Гүйцэтгэх захиралын алба хашиж буй Г.Мөнхцэцэг нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их хурлаа хийж асан МЗЭ-ийн удирдлагуудыг юуны учир АТГ шалгаж байгаа, ямар хүмүүс шалгуулахаар хандсан зэрэгт албаны хүмүүс одоогоор албан ёсны мэ...
хууль
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх дахин хянаж, шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтад дахин буцаасан байна. Үүнээс өмнө Ч.Гансүхийн ...
хууль
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооныхны жагсаал шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй гишүүд зөвшөөрөлгүйгээр жагсаал...
хууль
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдор нарын долоон хүнийг Авлигатай тэмцэх газраас албан тушаалын хэргээр өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлан саатуулсан. Тэд хэд, хэдэн томоохон тендерийн сонгон шалгаруулалтыг будилаантуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Өөрөөр хэл­бэл, тус компанийн удирдлагууд...
хууль
Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх авлигын томоохон хэргүүдийг тоймлон хүргэе. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг дахин шалгаж эхэлжээ Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа ...
хууль
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Х.Наранхүүгийн Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой мөнгө завшсан гэгдэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Зургаан тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй гэх энэ хэргийг АТГ-т шалгаж байгаад шинэ нөхцөл бий болсон тул харьяаллын дагуу Улсын мөр...
хууль
“Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн данс руу хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаа билээ. “Петро чайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэ...
хууль
Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл, Д.Дондог нарын хэ...
хууль
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга С.Батмөнхийг дахин баривчилсан гэх мэдээлэл түгээд байна. ИНЕГ гэх их айлд эзэн суудалтай олон жилийг үдсэн түүний хувьд хийсэн бүтээсний зэрэгцээ улсын сан хөмрөгөөс завшсан, хумсалсан нь багагүй гэдгийг баримтаар нотлоод байгаа хэр нь баригдаж хоригддоггүй, хорьсон ч цаг...
хууль
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү, “Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа болон  “Рио Тинто”-гийн удирдлагуудын маргааныг шийдвэрлэх хурал ирэх пүрэв гариг буюу есдүгээр сарын 12-нд Улсын дээд шүүхэд болно. С.Гантуяа өнгөрсөн хавар удирдлагууддаа “Оюутолгой” компанийг монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчда...
хууль
Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд эхэллээ. Анхдугаар их хурлаар Монголын хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульч мэргэжилтан бэлтгэх б...
хууль
“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу их хэмжээний мөнгө гаргаж,  угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд  эхэлсэн юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ Нийслэлийн давж заалдах ша...
хууль
“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг  хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралд хэрэгт холбогдон  анхан шатны шүүхээс ял сонссон зургаан хүний өмгөөлөгч  оролцож байна. Тэдэн...
хууль
Хоёр өдрийн дараа Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурал болно. Уг хурлын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа. -Хуульчдын холбооны анхдугаар их хурал танай салбарынхныг нэлээд хөдөлгөөнд оруулав бололтой. Ингэж цугласных өмнө нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан...
хууль
Улсын начин Б.Одхүүгийн танхайран бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хан-Уул дүүргийн шүүхээс Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Энэ хэргийг давж заалдах шатны шүүхэд өнөөдө...
хууль
Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдод хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх учиртай байсан. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүхэд шаардлагатай материал болоод б...
хууль
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх тов гарчээ. МИАТ компанийн удирдлагууд нь анхан ша...
хууль
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгуулж байгаа талаар бид өнгөрөгч...
хууль
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэх тов гарчээ. МИАТ компанийн удирдлагууд нь анхан ша...
хууль
Өнгөрсөн долоо хоногийн дуулиант мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна -“Ноёд” группийн захирал Г.Буян­доржийг эрэн сурвалжилж байгаа, барив­чилсан, үгүй гэсэн дуулиан өнгөрсөн долоо хоногт идэвхтэй үргэлжлэв. Г.Буяндоржийн эхнэр, дуучин Т.Ариунаа “Г.Буяндоржийг эрэн сурвалжлаагүй, шалгуулсан хэрэг байхгүй, харин ч хохиро...
хууль
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг өнгөрсөн долоо хоногт  ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байна. Түүнийг залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөө...
хууль
-АМГ-ын дарга нарыг  АТГ-т шалгаж эхэллээ- АМГ-ын дарга асан Д.Батхуяг  нарын хүмүүс  эрх мэдэл, албан тушаалаа ашиглан 108 тусгай зөвшөөрөл олгосон хэргээр ял сонсоод байгаа. Гэвч энэ хэргийн араас маш олон лицензний далд наймааны хэрэг илэрч магадгүй гэсэн таамаглал ч байсан. Үнэхээр ч Ашигт малтмалын газрынхныг АТГ ...
хууль
Өнгөрсөн оны наймдугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс хорих ялыг 2,6 жил болгосон билээ. Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас чөлөөллөө. “Ялтанд уучлал  үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бү...
хууль
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан юм. Тэдэнд холбогдох хэргийг...
хууль
Өнгөрч буй долоо хоног хоногт Төв, Хэнтий зэрэг дөрвөн аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам боллоо. Харин Төв аймгийн баяр наадмын үеэр согтуу жолооч айлын гэрийг дайрч, таван хүүхдийн эрүүл мэндийг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, долдугаар сарын 26-ны өдөр УБЯ 97-78 улсын дугаартай хар өнгийн машин таван ханат...
хууль
Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтанд хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам саяхан батлагдсан байна. Энэхүү журманд заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран Хү...
хууль
Ах дүү амраг садантайгаа нийлж 17 тэрбум төгрөг авлигад авсан гэх хэрэгт Үндэсний Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг АТГ-аас өнгөрсөн хавар сатуулсан билээ. Тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн ш...
хууль