news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд нарын бүлэглэн төсвийн мөнгийг завшсан гэх хэргийг өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танимд шүүх байсан ч энэ сарын 30-ны 10 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь шүүгчдэгч Ц.Болдын өмгөөлөгч шүүх хурал давхцсан гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулж өгөх хүсэл... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хянаж, нэмж тодруулах зүйл бий гэж үзэн өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст хэргийг буцаажээ. Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киног бэлтгэх яв... | хууль |
Н.Энхбаярыг улсын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх, цагаатган суллахыг шаардан МАХН-ын гишүүд, дэмжигчид намын байрандаа өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр зарим мэдээллийн сайтуудаар Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Н.Энхбаяр... | хууль |
Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт энэ сарын 15-нд сураггүй алга болсоноос хойш гурав хоног өнгөрч байна. Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн сурвалжилсаны эцэст машиныг маргааш өглөө нь Улаанчулуутын хогийн цэг дээр бүрэн шатсан байхад нь олсон аж. Шинжээчид машиныг дэлбэрээгүй, дотроос нь зориудаар ш... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгагдаж буй Нийслэлийн хэв журмын газар, Хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийн авлигын хэрэг Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжжээ. Энэхүү хэргийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах газа... | хууль |
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, санаачлага гаргах болсон УИХ-ын гишүүн Н.Батцэрэг оюутнуудад энэ сэдвийн өнөөдөр МУИС-ын дугуй танхимд тус сургуулийн нийт оюутнуудад Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар лекц уншлаа. Монгол Улс Үндсэн хууль баталсны 21 жилийн ой тохиох гэж байгаа. Энэ хугацаанд Монгол Улсын... | хууль |
Цэвэр хар тамхи буюу героин тээвэрлэсэн, хадгалсан, хил нэвтрүүлсэн хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байсан С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа, Б.Аззаяа, БНХАУ-н иргэн Вонг Син Ян, Ч.Эрдэнэбаатар, Ж.Наранмандах, Э.Гоомарал нарыг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүжээ... | хууль |
Гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн, Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуучин Ганц худаг буюу 441 дүгээр анги руу өчигдөр 22.00 цагийн үед шилжүүлсэн байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албаны ... | хууль |
Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эх... | хууль |
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын өнөөгийн сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурлыг баасан гаригт Төрийн ордонд зохион ... | хууль |
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Д.Батхуягийг Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 14-нд шүүх хурлын тов гарчээ. Түүнийг Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Ү... | хууль |
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжиглэн Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг нийслэлийн айл өрхүүдэд утаагүй зуух олгох явцдаа Баянзүрх дүүргийн зарим хороодод иргэдийн иргэни... | хууль |
Эмэгтэйчүүдийн хорих ангид гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийг хорьдог гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой баймаар. Гэтэл тус ангид насанд хүрээгүй 10 хүүхдийг хууль бусаар хорьж бай талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооноос мэдээлэл хийхээр зар түгээгээд байна. Хүүхдэд зориулсан 300 орчим обьект хувьч... | хууль |
Сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10-хан настай хүүг дайрч, 15 метр газар чирч давхин, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сард гарсан. Уншигчид хандсаны дагуу хүүг үхэлд хүргэсэн гэмт эдгээдийн хэргийг хэрхэн шийдвэрлэснийг эргэн сануулж байна. Хүн бүрийн жигшил, зэвүүцлийг төрүүлсэн энэ х... | хууль |
Банкны тухай хуулийг зөрчин хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг мэхэлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Монгол банк, Анод банкны удирдах албан тушаалын 15 хүнийг шүүх хурал гурав дахь өдрөө Баянзүрх дүүргийн шүүхэд үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн хэргийг маргааш 08.30 цагт үргэлжлүүлэн шүү... | хууль |
Налайх дүүргийн банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хүн барьцаалсан хэрэгт цаазын ял сонссон А.Бат-Ялалтын гомдлыг маргааш давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд түүнд цаазын я... | хууль |
Сүлжээний бизнес нэрийдлээр доороо 600 мянган төгрөгөөр гишүүн элсүүлж, богино хугацаанд автомашинтай болгоно хэмээн 40 гаруй иргэнийг залилсан Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг. н.Байгальмаа нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж буй. Тэднийг бусдад 69 гаруй сая төгрөгийн хохиро... | хууль |
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд, ШШГЕГ, УПЕГ-ын удирдлагууд өнөөдөр хорих ангиудын ажил үүрэгтэй нь танилцаж байгаа. Үүнд УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр өглөө Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Насанд хүрээгүйчүүдийн 411 ангийн ажилтай танилцсан. Харин ажлын хэсгийнхийг Зайсан да... | хууль |
Хувьцаа эзэмшигчдийг хуурамч хувьцаа гарган хохироосон хэрэгт буруутгагдаж байгаа “Анод” болон Монголбанкны удирдлагуудыг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Тэднийг шүүх анхан шатны шүүх хурал өмнө нь гэрч хүрэлцэн ирээгүй, ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хойшилж байсан юм. 1200 хохирогчто... | хууль |
Хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан хоёр жил дамнуулан шалгагдаж байгаа “Анод” банкны удирдлагуудын хэргийг Шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж байна. Тэднийг шүүх анхан шатны шүүх хурал өмнө нь гэрч хүрэлцэн ирээгүй, ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр хоёр ч... | хууль |
“Анод банкны удирдлагуудын” гэх тодотголтой болоод буй 15 хүнд холбогдох хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшлогдож байсан дээрх хэргийг дэнслэх анхан шатны хурал хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд болсон ч гэрч хүрэлцэн ирээгүй гэсэн шалтг... | хууль |
Он гарсаар Дарханд, Хангай зочид буудалд гээд газ дэлбэрсэн хэрэг их гарлаа. Тиймээс Онцгой байдлын Ерөнхий газраас иргэдийг ахуйн хэрэглээндээ хий /газ/ ашиглах бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөхийг анхааруулсаар байгаа юм. Гэтэл өчигдөр мөн газ дэлбэрч, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал, “Тэнгис”... | хууль |
АТГ-аас “Саусгоби ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дууссан бөгөөд мөрдөн байцаалтын явцад сэжигтэй зүйл илрээгүй тул Монгол Улсаас явахыг зөвшөөрөхөөр болсон тухай бид өмнө мэдээлсэн. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгтэй холбоотойгоор шалгаж байсан бөгөөд хэрэгт... | хууль |
АТГ-аас “Саусгоби Ресурс” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дууссан бөгөөд мөрдөн байцаалтын явцад сэжигтэй зүйл илрээгүй тул Монгол Улсаас явахыг зөвшөөрөхөөр болсон тухай MarketWire.com сайтад мэдээлсэн байна. Энэ талаар “Саусгоби Сэндс” компанийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад дээрх... | хууль |
Монголын нийгэм улам л хатуу болж урьд өмнө бүртгэгдэж байгаагүй аймшигт гэмт хэргүүд бүртгэгдсээр л байна. Энэ долоо хоногт л гэхэд л бага насны хүүхэд барьцаалж, эцэг эхээс нь их хэмжээний мөнгө нэхсэн нь улирч буй долоо хоногийн дуулиан шуугиантай, содон үйл явдал болж байна. Монголчууд гадаадын адал явдалтай кинонд... | хууль |
Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг 10-аад минутын өмнө Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги руу ачлаа. Биеийн байдлын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.Энхбаярт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас я... | хууль |
Сүүлийн үед харийнхан манай улсын байгалийн баялгийг сонирхож, ил далд янз бүрийн аргаар арвин их нөөцтэй геологийн эрэл хайгуул хийсэн ашигт малтмалын газрын зургуудыг гартаа оруулах гэж мэрийх болсон талаар олонтаа яригдаж байсан. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа В.Нямханда... | хууль |
Монгол дахь уул уурхайн компаниудын лицензийн дийлэнх хэсэг нь гадаадын компаниудын мэдэлд орсны ганцхан жишээг дурдахад, Хөвсгөл аймагт өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэр дэвших гэж байгаад 250 орчим лицензийн хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өдгөө хоригдоод найман ... | хууль |
Улсын начин Б.Одхүү өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нартай маргалдсан талаарх мэдээлэл гараад буй. Эл маргаан баасан гаригийн орой 21-22 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэ... | хууль |
Өнгөрсөн ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдаан нэлээд будлиан, маргаантай болсон билээ. Тавын даваанд тунасан улсын начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын барилдаан маргаантай барилдаануудын нэг. Засуулууд давааг Ховдын начин Б.Пүрэвсайханд өгөхөд Р.Пүрэвдагва эсэргүүцэ... | хууль |
Татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжиж цалингаа авдаг, үйл ажиллагаагаа явуулдаг улсын эмнэлгүүд иргэдэд төлбөр мөнгөтэй үйлчилгээ үзүүлсээр байна. Тэд энэ мөнгийг эмч нарын урамшуулалд зарцуулдаг мөнгө хэмээн нэрийдэж, нэг удаагийн шинжтэй шинжилгээ, үзлэг оношилгооноос байнга шахам мөнгө авдаг. Ингэснээр эрүүл мэндийн... | хууль |
Хүүхдийн төлөө газраас хойд эцэгтээ зодуулсан долоо настай хүүгийн талаар авч хэрэгжүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө иргэн Б-ийн мэдээллийн дагуу хойд эцэгтээ зодуулсан долоо настай хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчран эмчилж буй.Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын т... | хууль |
Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Тэднийг шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд болох байсан ч улсын яллагч хүндэтгэх шалтгаантай хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь ... | хууль |
МАХН-н дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09.00 цагаас эхлэн Улсын дээд шүүхэд дэнсэлж өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хорих ялын хугацааг өөрчлөв. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчид Шүүх хурлыг орхин гараад байна. Гэвч тэд хурлыг орхин гарсан ч шүүх хурлыг үргэлжүүлж байна. Учир нь Дээд шүүхэд хэргийг хянан хэлэлцэж байгаа учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байдаг аж. Харин Дээд шүүхийн гадаа жагсаж байсан Н.Энхбаярыг дэмжигч МАХН-... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч нар шүүхэд хандан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Эрдэнэбалсүрэн нарын дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Дараа нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурл... | хууль |
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян зарлан дуудах хуудсын дагуу АТГ-д газарт биеэр очин мэдүүлэг өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Эрдэнэжамъян мэдүүлэгтээ “Шүүхийн байгууллагаар гэм ... | хууль |
Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдаж байгаа “Саутгоби” компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн гэсэн мэдээ www.theaustralian.com сайтад гарсан байна. Уг сайтад “Монголын эрх баригчид “Рио Тинто”-гийн охин компанийн нэг, “Саутгоби Ресурс”-ийн хуулийн зөвлөхийг Монголоос я... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг долоон сарын турш шуугиан дэгдээж байгаа ч өдий болтол бүрэн шийдэгдээгүй байна. Түүний хэргийг шүүх хурал дуншиж байгаа нь улс төрийг ч гацаанд оруулаад б... | хууль |
Дээд шүүхэд өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал 7 хоногийн хугацаатай хойшиллоо. Учир нь Дээд шүүхээс хурлын товыг Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнбилэг болон шүүгдэгч нарт албан ёсоор мэдэгдээгүй юм байна. Тиймээс өмгөөлөгч С.Нарангэрэл болон О.Сайнбилэг нар даргалагч шүүгч С.Ня... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр 09.00 цагт Улсын дээд шүүхэд дэнсэлнэ. Н.Энхбаяр нарыг шүүх анхан шатны хурал өнгөрсөн найм... | хууль |
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэх хурал маргааш Улсын дээд шүүхэд 09.00 цагаас болох гэж байна. “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнөөс тус аянд нэгдсэн 100 мянга гаруй хүн энэ удаагийн ... | хууль |
2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд шү... | хууль |
УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж аваа зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, н.Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 08.00 цагт болох байсан ч яллагдагч нарын өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу ирэх сарын 4 хүртэл хойшлууллаа. ... | хууль |
Тэднийг ялаа эдэлж байгаад ар гэрийнхэн нь эмзэглэж байгаа билээ Долоодугаар сарын 01-ний гэх тодотголтой үймээний хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт нарын гомдлыг хэлэлц... | хууль |
УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч Т.Гансүх, Л.Жамсран, н.Лхагва нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол ... | хууль |
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох залилангийн хэргийг энэ сарын эхээр шүүхэд шилжүүлнэ гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээлж байсан. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаж байх явцад шинэ нөхцөл байдал үүссэн буюу шинэ хохирогчид “Бид бас энэ хэрэгт хохирсон” гэх гомдол ирүүлсэн тул хэргийг мөрдөн ... | хууль |
Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж буй шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан 80 цагийн анхан шатны тусгай сургалт Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалтад 2012 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилог... | хууль |
Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-ын сонгуулийн маргаантай хэргийг өчигдөр буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэжээ. Шүүх хуралд нэхэмжлэгч АН-ыг төлөөлж Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, өмгөөлөгч н.Лхагважав, гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.Энэбиш, н.Нацагдорж, мөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсү... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийг өмнө нь тус дүүргийн шүүхэд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу гэх үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж бай... | хууль |
Банкны байр руу /Налайх дүүрэг дэх/ зэвсэглэн нэвтэрч, бусдын амь насыг хохироосон А.Бат-Ялалтын үйлдсэн хэргийн гэм бурууг өчигдөр Налайх дүүргийн шүүхэд шүүж, арав гаруй цаг үргэлжилсэн шүүх хурлаас түүнд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон юм. Албаны эх сурвалж “А.Бат-Ялалтыг одоогоор Ганц худаг буюу Цагда... | хууль |
УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч Т.Гансүх, Л.Жамсран, н.Лхагва нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох ёстой ... | хууль |
БНСУ-ын Хвасон дахь гадаадын иргэдийг түр саатуулах газарт хуурамч дипломоор тус улсад суралцсан гэх шалтгаанаар саатуулагдаж байгаа Mонгол оюутнуудтай манай БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын ажилтан, Гадаад иргэдийг дэмжих төвийн төлөөлөгч, Солонгос Монголын оюутны холбооны удирдах зөвлөл болон “MGL” радиогийн төл... | хууль |
Цагдаагийн ерөнхий газраас аж ахуйн гэмт хэрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон захиргааны зөрчлийг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар ШӨХТГ-тай хуулийн хүрээнд хамтран ажиллахаар болжээ. Санамж бичигт ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар өнөөдөр гарын үс... | хууль |
Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч улсын яллагч хүндэтгэх шалтгаантай хуралд ирээгүй тул хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл хойшлуулжээ. Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн то... | хууль |
БНСУ-ын Инчоны Докжин хэмээх арлын ойролцоо баруун зүгт 17 км зайд байрлах далайд уржигдар буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр загасчны усан онгоцон дээр ажиллаж байсан 28 настай Монгол Улсын иргэн амиа алджээ. Тухайн үед Монгол залуу Солонгосын гурван загасчинтай хамт ажиллаж байсан бөгөөд тросстой буруу харьцан боо... | хууль |
Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигласан нэр бүхий сайтуудын үйл ажиллагааг зогсоосон билээ. Тэр дундаа бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг хуулбарлан ашигладаг www.zaluu.com сайтыг бусад мэдээллийн сайтууд болон өдө... | хууль |
Монголд ардчиллын салхи сэвэлзсэнээс хойших 22 жилд цэнгэг агаар нэвтрэлгүй үлдсэн ганц салбар нь хууль, шүүхийн байгууллага гэдэг. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ салбарын хаалгыг зоригтой нээж салхи оруулж эхэллээ. Түүний нэг жишээ нь уржигдар Төрийн ордонд болсон Хуулийн салбарын ши... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Өгөөмөр Алтай” зочид буудалд “хүчиндүүллээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой 22.00 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус буудалд очин, шалгахад Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн харъяа 28 настай Э нь 24 настай О-г хүчинд... | хууль |
БНСУ-ын Сөүл хотын “Гэшиндэ” их сургуульд суралцдаг 20 гаруй монгол оюутныг тус улсын Цагаачлалын албанаас баривчилсан тухай мэдээлэл гараад байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт БНСУ-ын Цагаачлалын албаны мэргэжилтнүүд тус сургууль дээр очиж оюутнуудыг “Сургалтад суулгана” хэмээн дагуулж явж, хорих байранд аваачиж байцаасан... | хууль |
Аймаг, нийслэл, тээвэр, сум дундын мөн дүүргийн ахлах болон орлогч прокуроруудын нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд болох юм байна. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав прокурорын байгууллагаас 2016 он хүртэл а... | хууль |
Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан гэх хэрэгт буруутгагдан сэжигтнээр татагдаад байгаа Б.Ариунцэцэг, Д.Сэнгээрэнцэн, Г.Бямбаа нарыг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна. Өнөөдөр 13.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурлын шийдвэр хараахан гараагүй байна. Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчид сэтгэцэд нөлө... | хууль |
Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн залилсан "Глоб кредит" ХЗХ-ны захирал Ж.Мэндбаярт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, дууссан байна. Тодруулбал, дээрх хоршооны хохирогч Н.Цогбаярын хүсэлтийг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэлэлцээ... | хууль |
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэрийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусаад, Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа. Түүний хэргийг шүүхэд шилжүүлэх, эсэх тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Батхуягийн... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулж, Тагнуулын ерөнхий газарт шалгаж эхэлсэн. Түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр Г.Бадамрагчааг өнгөрсөн н... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноогоод байгаа. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид эсэргүүцэн дараагийн шатанд хандах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс энэхүү хяналтын гомд... | хууль |
Налайх дүүрэгт энэ оны хоёрдугаар сарын 3-нд байгууллагын байр руу “Сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурлын тов гарчээ. Түүнийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 6-нд буюу ирэх мягмар гаригт Налайх дүүргийн шүүхэд болох юм байна. Мөрдөн байцаалтын явцад... | хууль |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Б.Лхагваа тэргүүтэй зөвлөлийн зургаан гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Тэднийг нефтийн компанийн удирдлагуудад оноосон шийтгэврийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуйвалдан цуцалсан гэх шалтгаанаар шалгаж байсан юм. Энэ хэргийг албаны эх сурвалжаа... | хууль |
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хээл хахуульд автсан, албан тушаалаа урвуулан ашигласан, одоо ч ашиглаж байгаа, ашиглахаар төвдөж байгаа нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулаад удаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын олон жил хамтрагчидтайгаа гар нийлэн “сүлжсэн” авлигын торыг АТГ хөвсөн нь хүн бүрт авлига, хээл хахуультай т... | хууль |
“Саусгоби Ресурс” компанийн ахлах зөвлөх Сара Армстронгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа. Түүнийг ямар хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа. -Сара Армстронгийг ямар хэрэгт буруутган шалгаж... | хууль |
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга асан Д.Урансүрэнд холбогдох эрүүгийн хэргийг гурван жилийн турш шалгаж байгаа ч сүүлийн үед сураг алдарсан. Энэ хэрэг чухам яаж шийдэгдсэнийг хэн ч мэдэхгүй. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэж уусныг нь шалгаж байна, мөрдөн байцаалтад буцав, хэрэгт шинжээч томилсон гээд я... | хууль |
Б.Дансал: Би хүний мууд дурласандаа биш, ахынхаа үхлийн үнэн шалтгааныг тодруулахын тулд таван жил “гүйж” байна АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн дүү Б.Дансал өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр ахынхаа амь алдсан жинхэнэ шалтгааныг тогтоож өгөх хүсэлт тавин МУ-ын Ерөнхийлөгчид хандаад байгаа гэнэ. Б.Дансал доорхи... | хууль |
МХЕГ-ын дарга асан Р.Содхүүгийн гаргасан 2012 оны 05 сарын 04-ний өдрийн “Чиг үүрэг, орон тоо шилжүүлэх, тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 160 тоот тушаал нь тус газрын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэдэг зарим асуудлыг олон шат дамжлагатай болгон өөрчилжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад чирэгдэ... | хууль |
Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч болсон бүсгүй Ш.Алтантуяа өдгөөгөөс зургаан жилийн өмнө Малайзад зэрлэгээр хөнөөгдөж, амь насаа алдсан билээ. Энэ хэрэг... | хууль |
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байгаа О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх байсан. Гэвч шүүгчдийн хурал давхардсан гэх шалтгаанаар энэ сарын 30-ныг хүртэл хойшилжээ. Тэдэнд холбогдох хурал өмнө нь аравдугаар сарын 08-нд болох байсан ч тодорхойгүй хугацаа... | хууль |
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байгаа О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүж эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Оюунтуул, улсын яллагчаар Л.Цэндсүрэн, өмгөөлөгчөөр Г.Тунгалаг, Л.Сарнай нар оролцож байна. Тэдний гэм буруутай нь нотлогдвол тав х... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, энэ аравдугаар сардаа багтаан харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны орчны бохирдол хог хаягдлын менежменти... | хууль |
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэрийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуяг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт мал... | хууль |
Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Баатарыг авлигын хэрэгт холбогдож, ял эдлэхэд нь наашаа гэж гар сунгахыг хүсээгүй хүмүүс бий. Ялаа эдэлчихээд гараад ирэхэд нь ч намын удирдлагууд нь түүнийг ивээлдээ авсангүй. Харин тэрбээр дарга нартаа болон өөрийг нь хөсөр хаясан хүмүүст гомдолтой байгаагаа хэвлэлээр д... | хууль |
Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн өмнөх шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн ял эдлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Дундговь аймгийн харь... | хууль |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгч нарыг өчигдөр томилсон байна. Тэдний нэг болж, томоохон хэргүүдийг, тэр дундаа Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг шүүж байсан Ч.Хосбаяр Нийслэлийн шүүгчийн албанд томилогдсон байна. Мөн Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюун... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд энэ сарын 10-нд шилжүүлсэн. Улсын Дээд шүүх Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх шийдвэр гаргасан байна. Уг хэргийг хуульд заасны дагуу Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын га... | хууль |
Шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдэд ял оноохдоо шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус, харин тэдгээрийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг ажээ. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй 288 хүүхэд ял шийтгүүлсэн байна. Үүнээс 230 хүүхдэд хорих ял оногдуулж, ... | хууль |
Нийслэлийн Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс шиг зүйл татаж, мансуурч байгаад баригдсан байна. Энэхүү өвс нь НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг олсны төрлийн ургамал болохыг цагдаагийн байгууллага т... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярт авилгалын хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч тэрээр биеийн байдал муу гэх шалтгаанаар Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч оноосон ялыг хэвээр ... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр яллах тогтоол гардуулсан байна. Н.Энхбаяр нь Нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн ажилтнууд эмнэлэгт очиж тогтоолыг гардуулсан гэнэ. Нийслэл... | хууль |
Хууль зүйн салбарын шинэчлэлтийн хүрээнд хийж өөрчлөлтийн дагуу хүн худалдаалах гэмт хэргийг шалгах байгууллагын харъяаллыг өөрчилсөн байна. Тодруулбал, Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгчид энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг байсан. Харин одооноос Тагнуулын ерөнхий газрынхан хүн худалдаалах гэмт хэргийг шалгаж эхлэхээр... | хууль |
Нийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсайн мэдээлсэн “Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн санхүүжилтээс нэр бүхий хүмүүс мөнгө завшсан хэрэг” олны анхаарлын төвд орж ирлээ. Мянганы сорилын сангийн Цэвэр агаар төслөөр иргэдэд түлшний хэмнэлттэй зуух, дулаанаа барих дулаалга өгөх зэргээр олон ажил хийж байгаа... | хууль |
Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн, гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст байрлах “Хангай” зочид буудлын өрөөнд хэрэглээний газ үнэрлэж, улмаар газ нь дэлбэрч зургаан залуу хүнд, хөнгөн түлэгдсэн. Тус зочид буудал нь “Их-Алтай трейд” ХХК-ийн охин компанийнх бөгөөд эзэн н.Хосбаяр, н.Хос-Эрдэнэ гэх хоёр хүн байдаг ажээ.... | хууль |
Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа. -Танаас цөөн хэдэн асуудлаар тодруулга авах гэсэн юм. -Бололгүй яахав. -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим нэг хүмүүст цаазын ялыг нь өршөөсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Монгол Ул... | хууль |
ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангиас өчигдөр дөрвөн хоригдол оргосон байна. Цагдаа нар яаралтай арга хэмжээ авч эхэлсний хүчинд өчигдөр орой оргосон дөрвөн хоригдлын гурвыг нь барьсан бөгөөд одоогоор нэг хоригдлыг эрэн сурвалжилж байгаа аж. Эдгээр хоригдол хулгайн хэргээр 20-25 жилийн ял эдэлж байсан ба с... | хууль |
Цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлд оршин суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байг... | хууль |
Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ өнөөдөр “Элит” төвд боллоо. Уг үйл ажиллагаанд тус газрын Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга... | хууль |
Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх хэвлэх ажлыг олон сараар саатуулсан гэж “MDI” компанийг шүүхэд өгч, тодорхой хэмжээний хохирлын мөнгө нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Уг компани нь техник технологийн шинэчлэлт хийх нэрийдлээр өнгөрсөн зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх хэвлэх ажлыг цалгардуулжэ... | хууль |
ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболд нар Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа болон төрийн бус байгууллагын тэргүүн нартай уулзаж, хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байна. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуу... | хууль |
Анхан болон давж заалдах шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон ч Улсын Дээд шүүхээс цагаатгагдаад байгаа Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан... | хууль |
Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвэ... | хууль |
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1042 мэдээлэл ирүүлжээ. Гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэгдсэнээс 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн байна. Өчигдөр нийслэлд бусдын биед гэмтэл учруулах хоёр, хулгайлах дөрөв, булаах нэг, дээрэмдэх нэг, танх... | хууль |
Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдсон Н.Мөнх-Оргилын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн цаазаар авах ял оноосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр ... | хууль |
Дорнод аймгийн Баяндун суманд өнгөрсөн тавдугаар сарын 6-нд ой хээрийн түймэр гарч, дөрвөн аврагч амь эрсдэж, нэг аврагч хүндээр түлэгдэн БНСУ-д олон сар эмчилгээ хийлгээд байгаа. Тус сумын Түргэн багийн нутагт энэ сарын 3-нд “Багийн найзууд” ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч автомашинтай явж байгаад түр зогс... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.