news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Улсын Дээд шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Нэр төрд халдсан, нэр төр сэргээлгэх тухай асуудлаас үүссэн энэ маргааныг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,... | хууль |
Сүлжээний гэх тодотголтой залилагч нарыг шүүх анхан шатны хурал есдүгээр сарын 28-нд буюу өнгөрөгч баасан гаригт Баянгол дүүргийн шүүхэд болж, ял оноосон байна. Тодруулбал, бусдад 69 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, 40 гаруй хохирогчтой хэрэгт буруутгагдаад байсан Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчим... | хууль |
Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, удаа дараа мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн гэмт хэрэгтнүүд болох Б.Одбаяр, Б.Халиун, Б.Хулан нарын хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцжээ. Тэдэнд Нийслэлийн проурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд 12 цагийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Нийслэлийн шүүхээс Н.Энхбаяр нарын гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхээс Н.Энхбаяр нарт оноосон ... | хууль |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоо “Атибус” компанийн автобус унаж, зорчигчид гэмтсэн осол өчигдөр өглөө гарсан. Гачуурт-ХӨСҮТ-ийн чиглэлийн УНИ 06-89 улсын дугаартай том оврын автобус үйлчилгээнд гарахаар эцсийн буудлаас хөдөлмөгц замын хажуу руу унажээ. Ослын ул... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Өчигдөр өглөө 08.30 цагийн орчимд хаалттай эхэлс... | хууль |
“Би том болохоороо аав, ээжийгээ, бас багшийгаа машиндаа суулгаад явна. Бас гоё мэргэжилтэй болж, эх орондоо хэрэгтэй, том хүн болно...” Энэ бол аравхан настай Бархас хүүгийн мөрөөдөл. Дандаа ярьдаг байсан хүсэл нь. Бархас нийслэлийн 23 дугаар сургуулийн 4Г ангид сурдаг байсан юм. Хүү машин унадаг мундаг жолооч болно г... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн давж заалдах шатны шүүх хурал түр завсарлаад дөнгөж сая үргэлжиллээ. Шүүх бүрэлдэхүүн үдийн цайны завсарлага авсан юм. Н.Энхбаярт өнгөрсөн наймдугаар сарын 03-нд анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж дөрвөн жилийн хор... | хууль |
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт хэлэлцэнэ. Хэргийг сануулбал, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шү... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулаад байсан. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дөрвөн сар хөөцөлдсөний эцэст өнгөрсөн наймдугаар сарын 06-нд батлан даал... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг энэ сарын 26-нд Нийслэлийн шүүхэд шүүхээр болсон байна. Анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг тэрээр эсэргүүцэн ийнхүү давз заа... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэдний хэрэг Эрүүгийн хэргийн тэнхимийн тэргүүн Б.Батцэрэнд хувиарлагдсан бөгөөд одоогоор шү... | хууль |
Хамт ажилладаг эмэгтэйг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан жигшүүрт хэрэг өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 19-нд гарсан. Энэхүү хэрэгт “Мөнх замбала” компанийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан Ж.Нэргүйг сэжигтэнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байг... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа. Тэдний гомдлыг ямартай ч энэ сард хэлэлцэх ёстой байсан. Энэ талаар баттай эх сурвалжаас тод... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг Нийслэлийн шүүхэд өчигдөр хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу... | хууль |
Монгол Улсын иргэн 28 настай орчуулагч бүсгүй Ш.Алтантуяаг Малайз улсын Силангор мужид Субам дам гэх ойд 2006 оны арваннэдүгээр сарын 09-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан. Түүний амийг гардан хөнөөсөн гэх хоёр цагдааг шүүх давж заалдах шатны шүүх хурал энэ сарын эхээр болж тэдэнд оноосон цаазын ялыг хэвээр үлд... | хууль |
Д.Сумъяабазарыг 350 мянган ам.долларын залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж байна МАН-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч, Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сумъяабазарыг бусдыг залилан, их хэмжээний хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалг... | хууль |
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж, 3.1 сар баривчлах ял оноосон билээ. Түүний хоригдох ял наймдугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж, суллагдсан байна. Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар ... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Тэднийг наймдугаар сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн ав... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нар өнөөдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлыг хүргүүлсэн байна. Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд... | хууль |
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж, 3.1 сар баривчлах ял оноосон билээ. Түүний хоригдох ял энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, суллагдах юм байна. Сануулахад, Г.Намсрайжав нь өнгөрсөн гуравдугаар сарын... | хууль |
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 12812 гэмт хэрэг бүртгэгдсэн нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 1435 хэргээр буюу 12.6 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 4941 хүн гэмтэж, 613 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 8.5 хувиар өсч, нас барсан хүний тоо 14.1 хувиар бу... | хууль |
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нь ШШГЕГ-ын 405 дугаар ангид хорих ял эдлэж байсан. Гэвч тэрээр магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ. Түүнд 2010 онд гурван шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3-д заасан үндэслэлээр долоон жил хорих ял ногдуулж гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуу... | хууль |
Замын үүдийн боомт, улсын хилээр 11,6 кг буюу 691 сая төгрөгийн үнэ бүхий алтыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан А.Хүрэлбаатарыг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болсон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175,3 дахь хэсэгт зааснаар буртууган 3.4 жилийн хорих ял оногдуулжээ. Д.ЖАРГАЛ | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр наймдугаар сарын 2-нд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх яллагдагч Н.Энхбаярт ялын тогтоолыг нь гардууллаа. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл я... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 11.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Хурлын эхэнд шүүгдэгчид тус бүртээ өмгөөлөгч авах хү... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал 11.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Уг нь 11.00 цагт эхлэх товтой байсан ч шүүх бүрэлдэхүүн хагас цаг хоцорч, шүүх танхимд орж ирснээр хуралдааныг эхлүүлэв. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцож бай... | хууль |
УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй З.Баянсэлэнгийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Мөн түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэх юм. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын ялла... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр наймдугаар сарын 2-нд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаярт маргааш ялын тогтоолыг гардуулахаар болсон байна. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл ялын тогтоолыг гардан авсны дар... | хууль |
Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны валютын газрын "Эрдэнэ сан"-гийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийг УМБГ-т нэмж шалгаж байгаа. Энэ хэргийн прокуророор Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Мөнхбаатарыг ши... | хууль |
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн А-г Солонгос эмэгтэйчүүдийг хүчиндэхийг завдсан гэх хэргээр буруутган баривчилжээ. Энэ тухай БНСУ дахь Монголчуудын мэдээллийн сайт болох www.mglradio.com сайтад “Тус улсад ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн 26 настай A -г Ыжонгбү хотын цагдаагийн газраас саатуулаад... | хууль |
“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх байсан. Гэвч хурлыг даргалагч шүүгч И.Ганбат сургалтад сууж байгаа гэх шалтгаанаар шүүх хурал энэ ... | хууль |
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд яг одоо хэлэлцэж байна. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд тэдний гэм буруутай нь нотлогдсон тул ял оноосон юм. Тодруулбал, Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурва... | хууль |
УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болоод байна. Учир нь З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг энэ сарын 14-нд 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шү... | хууль |
Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш 10.00 цагт шүүнэ. Өмнөх шүүх хурлууд улсын яллагчийг сольсон, шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг г... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, шүүгдэгчдэд ял оноосон. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга ... | хууль |
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад байсан Т.Батзаяа гэгчид холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Хуралд шүүгчээр Ш.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Т.Оргил-Очир нар оролцсон байна. Улсын яллагчийн зүгээс түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчирх... | хууль |
Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг наймдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Өмнөх шүүх хурлууд улсын яллагчийг сольсон, шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэ... | хууль |
Шүүх хурал гурван өдөр хуралдсаны эцэст МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноолоо. Н.Энхбаярыг МИАТ компаниар 3033 кг ачааг үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал түр завсарлаад байна. Яг одоо шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргахаар, хэлэлцэж байгаа юм. Хурал эхэлмэгц шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаяр нарт оноосон ялын тогтоолыг уншиж танилцуулснаар шүүх хуралдаан өндөрлөнө. Өнөөдрийн ... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлалаа. Шүүгдэгчид тус бүртээ тайлбараа хэлж дууссан бөгөөд одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм. Өнөөдөр өглөө Улсын яллагч Е.Сагсай шүүх хурлын яллах дүгнэлтийг танил... | хууль |
МАХН-ын даргаН.Энхбаяр нарыг шүүх хурал шүүгдэгчдийн үгээр үргэлжилж байна. Яг одоо Н.Энхбаяр үгээ хэлж байна. Үүний дараа шүүгдэгч Д.Дуламсүрэн, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар тус бүртээ үгээ хэлэх юм. Шүүгдэгчид үгээ хэлж дууссаны дараа шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг завсарлуулж, хэлэлцэх юм. Өнөөдрийн хурлаар улс... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал түр завсарлаад, дахин үргэлжиллээ. Хурлын эхэнд Улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаярт 8.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх, мөн түүний эзэмшлийн дансанд байрлах 8.935.936 ам.доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших орон сууцнаас Н... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт ажиллаж буй улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр нарыг яллах дүгнэлтийг уншиж, танилцууллаа. Үүнд, Н.Энхбаярт 8,6 жил, До.Чулуунбаатарт 6,6 жил, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял тус тус оноохоор төлөвлөжээ. Одоогоор Н.Энхбая... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал үргэлжилж байна. Дөнгөж сая Н.Энхбаярын хэрэгт хамт шүүгдэж буй Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглоом тоглосон болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар улсын яллагч цуглуулсан нотлох баримтуудаа танилцуулсан бол үргэлжлүүлээд Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч түүнийг мөрийтэй тогл... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш үргэлжлэхээр болж, сая завсарлалаа. Өчигдөр арав гаруй цаг хуралдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралд гэрчүүд мэдүүлэг өгсөн тул Шүүх хурлыг хаалттай явуулсан бөгөөд Шүүх хуралд Хууль з... | хууль |
Өчигдөр 10 гаруй цаг хуралдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Өглөө эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарлажээ. Үдээс өмнөх хуралд гэрчүүд мэдүүлэг өгсөн тул Шүүх хурлыг хаалттай явуулсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр ... | хууль |
Долоон тэрбум төгрөгийн авлигын хэргээр шүүгдэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хэргийн хамсаатнуудыг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд эхлээд байна. Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг,... | хууль |
Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байгаа. Яг одоо шүүх хуралдаанд гэрчүүд мэдүүлэг өгч байна. Иймээс Сүхбаатар дүүргийн шүүхээс хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд шууд дамжуулах эрх өгөөгүй байна. Гэрчүүд мэдүүлэг өгч дууссаны дараа шүүх хурлыг шууд дамжуулж эхэлнэ. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Н.Энхбаяры... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал таван удаа хойшилсны эцэст өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа юм. Өнгөрсөн тавд... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг нийт таван хэрэгт буруутган шүүж байна. Түүний өмгөөлөгч С.Нарангэрэл “Ямартай ч өнөөдөр ТВ9 телевиз болон “Өргөө” зочид буудлын асуудлыг хэлэлцээд дуусах болов уу. Харин үлдсэн асуудлууд буюу “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал, “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх... | хууль |
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагийн орчимд эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал завсарлаж, маргааш 09.30 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Таван өөр хэрэгт буруутгагдаад буй Н.Энхбаяр нарыг шүүх хурлын үеэр өнөөдөр шүүгдэгчдээс мэдүүлэг авч дуус... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүх танхимд үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлалаа. Хуралдааны явцад Н.Энхбаяр мэдүүлгээ өгч дууссаны эцэст шүүх бүрэлдэхүүн 10 минут завсарлах шийдвэр гаргав. Хурал эхэлмэгц До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар тус бүртээ ... | хууль |
Тав дахь удаагаа хойшлоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал зургаа дахиа өнөөдөр товлогдож, энэ цаг мөчид Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэ... | хууль |
Шүүх, прокурор зэрэг хууль, хяналтын байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, таван жил дамнан шалгагдаж буй Д.Энхмандах гэх эмэгтэйд холбогдох бусдыг залилсан гэх хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Түүнийг бусдын нэр ашиглан ХААН б... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд өглөө 10.30 цагийн орчимд эхэлж, улмаар 13.30 цагт завсарлаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэхээр танхимд орлоо. Улсын яллагч Е.Сагсай, О.Мөнхбаатар нар яллах тогтоолоо танилцуулсаны дараа хурлын мэтгэлцээнийг үргэлжлүүлэх ... | хууль |
Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг маргааш Нийслэлийн шүүхэд шүүнэ. Түүний өмгөөлөгчөөр УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү ажиллаж байгаа юм. Түүнээс м... | хууль |
Бусдын бичиг баримт ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг 15 сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг шүүх хурал долдугаар сарын 31-нд буюу ирэх мягмар гаригт Нийслэлийн шүүхэд болно. Түүнд холбогдох хэргийг таван жил дамнан шалгаж, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, комиссар П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэдний хэргийн талаар Нийслэлийн ерөнхий шүүгчийн туслах А.Сарантуяа өчигдөр сэтгүүлчдэд... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг манай улсад төдийгүй гадаадад ч хүмүүс ихээхэн анхааралтай ажиглаж байгаа. Тэд Монгол Улсад шүүх хараат бу... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийн талаар өнөөдөр 17.00 цагт Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийнэ. Тэдэнд холбогдох хэргийг энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, ял оноосон юм. П.Даш, Л.Алтангэрэл нарт Эрүүгийн тухай хуулийн 163 дугаар... | хууль |
Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн түүнийг Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл ангиар буруутган цаазын я... | хууль |
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүлээ. Хурал дөрвөн цаг үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй хэмээн үз... | хууль |
Францын Парис хотод өнгөрсөн тавдугаар сарын 14, 15-нд Канадын "Хан ресурс" компани манай улсын Засгийн газрын хооронд үүссэн асуудлаар Арбитрын шүүх хурал болсон. Шүүх хурлаар "Хан ресурс"-ын харьяаллын асуудлыг хэлэлцэж, манай улсын засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжилсэн нь зөв, буруу эсэх, арбитрын шүүхээр ши... | хууль |
Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал дахин хойшиллоо. Өмнө нь долдугаар сарын 3-нд болох байсан ч улсын яллагч Ц.Насанбатыг сольсон гэх үндэслэлээр хойшилж байсан шүү... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн. Уг хэргийг прокурор хянаад нэмж тодруулах зүйл бий хэмээн мөрдөн байцаалтад буюу УМБГ-т буцаасан байна. Хэргийг сануулахад, Ч.Баттуул нь өн... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар маргааш Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө өгөхөөр болжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд энэ сарын 08-нд яллах тогтоолыг өгсөн юм. Ял... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дахиад л хойшиллоо. Өмгөөлөгч нь өөрийн намаас нь сонгуульдсан, өмгөөлөгч нь таалагдахаа больсон, өмгөөлөгч нь нэмэгдсэн, хасагдсан, өмгөөлөгчийн хүүхдийн бие өвдсөн гэх мэт шалтгаанаар ийнхүү түүнд холбогдох хурал тав дахиа хойшиллоо. Дахиад өмгөөлөгчид ямар ч асуудал, бэрхшээл, өв... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч долдугаар сарын 31 хүртэл хойшиллоо. МАХН-ын дарга Э.Энхбаяр өмгөөлөгч С.Нарангэрэлийг өөрийн өмгөөлөгчөөр нэмж авах хүсэлт гаргасан бөгөөд түүний шинэ өмгөөлөгч долд... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, ял оноосон. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагда... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал энэ сарын 18-нд буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон билээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүх хурлыг хийхээр өмнө нь хэд хэдэн удаа товлосон ч бие муу, өмгөөлөгчөөс татгалзсан, сольсон гэх үндэслэлээр хойш... | хууль |
Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хадам эхээ хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэх байсан ч хоирогчын өмгөөлөгч хуралд хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 24-ныг хүртэл хойшилсон байна. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас цаазын ял оноосон. Гэвч тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны ... | хууль |
Нийслэлийн проурорын орлогч Е.Сагсайгаас дараах асуултад хариулт авлаа. -УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой хичнээн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна вэ? -УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой арав гаруй хэрэг одоогоор шалгагдаж ба... | хууль |
Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд яг одоо хадам эхээ хөнөөсөн Д.Энхээгийн гомдлыг хэлэлцэж байна. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас цаазын ял оноосон. Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 25 настай Д.Энхээ ... | хууль |
БНСУ-д ажиллаж, амьдардаг Монгол залуус нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 04-нд гарсан байна. Энэхүү хэргийг тус улсын Кёнгиду, Гуянг ши хотын цагдаагийн газар шалгаж эхэлсэн тухай БНСУ-дахь Монголчуудын мэдээллийн сайт болох www.mglradio.com -д мэдээлжээ. Уг мэдээлэлд “Монгол улсын иргэн 42 настай н.Баяр нь хамт а... | хууль |
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагт хэлэлцэх байсан. Гэвч шүүх хуралд гэрч хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар ... | хууль |
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагт хэлэлцэнэ. Шүүгдэгчид нь Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гур... | хууль |
Замын цагдаагийн газрын жижүүрт өчигдөр зам тээврийн хэрэг, ослын 103 дуудлага бүртгэгджээ. Нийслэлд замын тээврийн ослоор өчигдөр хоёр хүн нас барж, 25 хүн гэмтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд Тoyota Corolla маркийн 20-68 УНН дугаартай автомашин онхолдож, 47 настай К нас барж, дөрвөн зорч... | хууль |
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Иймээс... | хууль |
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэж, тус компанид 1.3 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан. Уг шийдвэрийг “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ компанийн гүйцэтг... | хууль |
Нийслэлийн Захирагчийн албанаас сонгуулийн өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 118 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ингэхдээ нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Б... | хууль |
Эрүүгийн цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Ш.Намширтай малын хулгайн талаар ярилцаа. -Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг их гарах боллоо. Шалтгаан нь мэдээж янз бүр байх. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? -Энэ оны эхний таван сарын байдлаар 603 малын хулгайн гэмт хэрэг бүртгэг... | хууль |
Улсын дээд шүүхийн нийт шүүгчид өчигдөр хуралдаж Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет, Г.Бямбадорж, А.Баянмөнх нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна. Хэргийг сануулбал, Ш.Адилбек нь К.Ерлан, Ж.Ганибет нартай бүлэглэн гэмт хэ... | хууль |
“Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга зам” сэдэвт онол практикийн бага хурал маргааш Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох аж. Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд уг хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Нийслэлийн шүү... | хууль |
Улсын ерөнхий прокурорын газрын хурлын зааланд Прокурорын газруудад хянагдаж буй зарим хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хуралд УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар, Налайх дүүргийн прокурор Н.Найгалдорж нар оролцсон юм. Багануур дүүргийн 2012 оны эхний таван сарын байдлаар Цагдаагийн хэлтсийн хүлээн авсан 225 гэмт хэрг... | хууль |
“Долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт буруутгагдан 2,6-3,6 жилийн ял сонссон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар гурвуулаа бие муудсан хэмээн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа ажээ. Шүүх хурлын дараахан О.Зоригт хурандаагийн бие муудаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анг... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэмээн шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн өмгөөлөгч болон түүний ах Г.Нороврагчаа нар өнөөдөр 12.00 цагаас Улс төр мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 15.00 цагт товлогдоод байсан Ч.Отгонбаяр гэгчид холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдсан Ч.Отгонбаярыг шүүх хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Мөнхгэрэ... | хууль |
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд болно. Зургадугаар сарын 7-нд болохоор товлогдоод байсан шүүх ... | хууль |
Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо. Өмнө нь хоёр удаа хойшилж байсан шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчийн зүгээс гаргажээ. Учир нь Н.Энхбаярын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Оюунбилэг нь МАХН-... | хууль |
“Хүчит шонхор” худалдааны төвд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн биед халдсан хэрэг өнөөдөр гарчээ. 60 орчим насны нэгэн эрэгтэй цагдаагийн алба хаагчийн хэвлийн тус газарт хутгалж гэмтээсэн байна. Хүнд гэмтсэн цагдааг ГССҮТ-д эхлээд хүргэсэн ч Цэргийн нэгдсэн госпиталд шилжүүлэхээр болсон байна. О.СЭР | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин дарга нарыг шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.30 цагийн үед шийдвэрээ гарган, шүүгдэгчдэд ялын тогтоолыг танилцуулсан юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, Ж.Оюунчимэг нар оролцов. Хурлын эхэнд шү... | хууль |
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж байна. Өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгө... | хууль |
Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /06.06/ бүтэн өдрийн туршид үргэлжилсэн ч өндөрлөсөнгүй, өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм. Өнөөдрийн 10.00 цагт эхлэхээр товлогдсон шүүх хурал дө... | хууль |
Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэллээ. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд шүүх хурлыг хийхээр товлосон... | хууль |
Ямартай ч өмгөөлөгчөө өмд шиг солиод, өмгөөлөгчид нь өмд шиг нь солигдоод буй цагдаагийн экс удирдлагуудыг “өөрсдийгөө өмгөөл” гэх шийдлийг шүүгч Хосбаяр гаргаж чадлаа. Энэ хэргийг ажиглах тусам “Өмгөөлөгч ямар гоё ажил хийдэг вэ” гэдгийг мэдрэх болсон юм. Өчигдөр бүр атаархлаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэн нэг... | хууль |
Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал бүтэн өдрийн туршид үргэлжилсэн ч өндөрлөсөнгүй, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улма... | хууль |
Цагдан хорих 461-р ангид болж буй “Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал 11.00 цагт эхэлж, таван цаг гаруй үргэлжилсний эцэст түр завсарлаад эргэн хуралдаж байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа Хурлын эхэнд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Хавтас хэрэ... | хууль |
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд үргэлжилж байна. Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дара... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм. Энэ ч утгаараа энэ хэргийн гол буруутан болоод буй цагдаагийн экс удирдлагууд хөдөлгөөнд орж, МӨ... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.