news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хүний хөгжил сангаас оюутан бүрт сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011 оны хичээлийн жилд 500 мянган, өнгөрсөн хичээлийн жилд 491960 төгрөг тус тус олгосон. Энэ мөнгөө аваагүй 22 мянга 240 оюутан байгаа юм байна. Эдгээр  оюутнууд энэ ондоо багтааж мөнгөө авах ёстой гэнэ. Тиймээс өнгөрсөн жил сургалтын төлбөр хэлбэрээр 5...
боловсрол
Танилын маань хоёр хүү өнгөрсөн хавар арваннэгдүгээр анги төгслөө. Оюутан болно. Улаанбаатар руу явна гээд л бөөн баяр. Тэднийх Эрдэнэтийн айл болохоор тэндээ сурсан ч боломжтой. Гэвч заавал нийслэл рүү явна гэж зүтгэцгээв. Том хүү нь Улаанбаатар хотын ШУТИС-ийн салбар МИС-д орлоо. Харин дүүг нь аав нь дэргэдээсээ холд...
боловсрол
Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль 20 жилийнхээ ойг угтаж олон бүтээлч ажлыг өрнүүлээд байгаа билээ. Тухайлбал тус сургуулийн нийт ажилтан, албан хаагчид болон багш сурагчдын бие бялдрыг хөгжүүлж, экологийн боловсрол олгох зорилготой “20 жил-20000 алхам” явган аяллыг есдүгээр сарын 22-нд зохион явууллаа. Цэнгэг агаар...
боловсрол
Хариуцсан салбартаа хийхээр төлөвлөсөн ажлынх нь талаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгээс тодрууллаа. -Боловсролын салбарт хийх шинэчлэлтээ юунаас эхлэх вэ? -Боловсролын салбарт 2012-2016 онд хүүхэд төвтэй шинэчлэлт явуулна. Сурлагатай, авьяастай олон хүүхэд байгаа ч тэднийг хүн болгож төлөвшүүлэх аж...
боловсрол
Австри, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил тохионо. Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон юм. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл харъяа...
боловсрол
Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр 12.00 цагт “Сөүл” ресторанд хийх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Бага, дунд сургуулийн багш солилцооны энэхүү хөтөлбөрийн хүрээнд  Монголоос 20 багш БНСУ-д, БНСУ-аас мөн  20 багш манай улсад ажиллахаар болсон байна. Ингэхдээ хоёр орн...
боловсрол
835 төгрөг 71 мөнгө... Хэрвээ би Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгийг цагт шилжүүлэн хөдөлмөрлөвөл ийм мөнгө авна.  Харин би оюутан байсан бол 2012 оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн 70 мянган төгрөгийг сар бүр авахаас гадна хаа сайгүй зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ...
боловсрол
“Глоб Интернэшнл” ТББ, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Отгонтэнгэр их сургууль хамтран “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдэвт сургалтыг есдүгээр сарын 25-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ нь шүүгчдэд зориулсан нэг өдри...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлигийг дэмжиж Монголын Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Монголын зохиолчдын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Олуулаа уншъя” аяг есдүгээр сарын 13-наас эхлэн зохион байгуулж эхэллээ.   “Олуулаа уншъя” аяны эхний өдөр буюу ...
боловсрол
Нийслэлийн цагдаагийн газар ”Леди” төвтэй хамтран ”Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харьцааны соёл” нэг сарын аяны хүрээнд өнөөдөр удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Цагдаагийн даргын тушаалаар Цагдаа хүчний байгууллагын ажилтнуудын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар ...
боловсрол
Эртний түүхийн судар бичгээс үзвэл XIII-XIV зууны үед модон барын аргаар төрөл бүрийн ном зохиолыг дэвтэрлэж байсан түүхтэй аж. Харин үүнээс өмнө хад, чулуун дээр бичсэн дурсгалын бичээс олон бий. Гадны судар бичгийг орчуулах хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй хэлтэсийг ч ажиллуулж байсан түүхтэй. Гэвч эдгээрээс манай цаг...
боловсрол
Логарифм, язгуур, химийн идэвхийн эгнээ, интеграл, элементар геометр гээд ерөнхий боловсролын сургуульд заалгаж байсан олон хичээлийн сэдвүүдийг мартжээ. Мартана гэдэг нь ашиглагдахгүй, хэрэглэх шаардлага гараагүйтэй холбоотой. Гэвч эргээд бодоход ийн амьдралд маань огт хэрэг болохгүй зүйлийн төлөө сурагч бидний багагү...
боловсрол
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-тай хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт үзүүлэх сургалтыг энэ сарын 12-15-ны хооронд хамтран зохион байгуулахаар болжээ. Сургалтын хүрээнд оролцогчид тус компанийн уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцахаас гадна байгаль орчныг хамг...
боловсрол
“Швейцарын хөгжлийн агентлаг”, “Зориг” сан хамтран гадаад, дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцдаг оюутнуудад зориулан 2012-2013 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар оюутан нь тухайн жилийнхээ сургалтын төлбөрөөс 70-80 хувийг хөнгөлүүлэх боломжтой ажээ. Б...
боловсрол
Манай сонины сэтгүүлчдийн төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайдын өрөөнд зочиллоо. Улс орны хөгжлийн түлхүүр, тэргүүлэх салбар бол боловсрол. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шинэ сайдаас уг салбарын өмнө тулгамдаж байгаа зорилго, зорилт, шийдвэрлэх арга зам, тохиолдож буй хүндрэл бэрхшээл юу байгаа талаар асууж ол...
боловсрол
Монгол Улсын нийт оюутны 95.3 хувь нь Улаанбаатарт суралцдаг. Учир нь манай их дээд сургуулийн 88.5 хувь нь нийслэлд төвлөрдөг. Тэгэхээр Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм эдийн засгийн гол бүс нутаг байгаад зогсохгүй боловсролын төв цэг гэсэн үг. Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 30 536 сурагч ерөнхий боловсролын сургуул...
боловсрол
Ажил, амьдралын гараа буюу жигүүрээ дэлгэн нисэхээсээ өмнө ийнхүү номын дуугаа сонсч буй залуусын хичээл өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Ийнхүү хичээлийн шинэ жилийн эхлэлийн баяр, дуулиан болох өнөөдөр Сүхбаатарын талбайд өрнөсөн юм. Ингэж хэлэх учир нь жил бүр шинэхэн оюутнууд тангараг өргөдөг ёсоор төв талбайдаа цугла...
боловсрол
Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу амралтын өдөр тохиож нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон тэргүүлэгч Л.Сайнтөгс тус дүүргийн 76 дугаар сургууль болон, 170 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Тэрээр шинээр сургуульд элсэн орж байгаа бяцхан хүүхдүүдэд урам хайрлаж гарын бэлгээ гардуу...
боловсрол
Монголын хүүхэд, залуусын оюунлаг сэтгэхүйг хөгжүүлэх 88 номын жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталжээ. Энэ нь улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын мэдлэг, боловсролыг улам бүр дээшлүүлэх, сэтгэхүй, авъяас чадварыг нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг албаныхан онцлоод энэхүү жагсаалтанд багтсан н...
боловсрол
Шинэ хичээлийн жил маргааш эхлэх гэж буй. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн нээлт 09.00 цагт эхэлж, 10.00 цагт Ерөнхийлөгчийн хичээлийг зохион байгуулах гэнэ. Харин их дээд сургуулиудын хичээлийн нээлт есдүгээр сарын 3 буюу даваа гарагт хийх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн хичээлийн...
боловсрол
Өнөөдөр есдүгээр сарын 1. Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа мянга мянган сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуус өнөөдөр сургуулиа зорин ирлээ. Амралтын өдөр тохиож байгаа ч хичээлийн шинэ жилийн нээлтийг энэ өдөр албан ёсоор хийж байна. ...
боловсрол
Монгол орон даяар  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ 09.00 цагт хийлээ. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр тохиож байгаа хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. Зуны гурван сар амарсан бяцхан үрс, дүрэмт хувцсаар жигдрэн, цэцгийн баглаагаар гоёсоор сургууль, цэцэрлэгээ зор...
боловсрол
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сурагч багш нарт хандаж сурагч байхдаа есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр гэж дуулах дуртай ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-аар батлагдсанаар их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах болсон билээ. Ингэхдээ эл тэтгэлгийг сар тутамд авч байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээллээр бол 70 мянган төгрөгий...
боловсрол
Их, дээд сургуулиудын захирлууд 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20-25 хүртэл хувиар нэмэх саналаа БШУ-ы сайд Л.Гантөмөр тавиад байсан. Энэ асуудлаар өчигдөр сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүү хариуцсан захирал, ерөнхий нягтлан бодогчидтой уулзаж 10 хүртэлх хувиар нэмэх шийдэлд х...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээл ирэх хичээлийн жилд 08.00 цагт, ихэнх Их, дээд сургуулиудын хичээлийг 09.00 цагт эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. БШУЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хэд хэдэн сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь з...
боловсрол
Монголын оюутны холбооноос хоёр дахь жилдээ "Оюутны тангаргийн баяр" хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөрлөгийг ирэх даваа гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр оюутнууд их дээд сургуулийн талаар төрөөс баримтлаж буй бодлого шийдвэртэй танилцаж, хөнгөлөлт, тэтгэлэг тэтгэмжийн талаарх мэдээллийг...
боловсрол
Энэ жил ерөнхий боловсролын 36 сургууль, 75 цэцэрлэг, 18 дотуур байр, 16 спорт заалыг ашиглалтад оруулна гэж БШУ-ны яамнаас мэдээлсэн. Сургуулийн суудлын тоо 21 480, цэцэрлэгийн орны тоо 7500-аар нэмэгдэх юм байна. Нийслэлд өнгөрсөн жилийн байдлаар цэ­цэр­лэгийн насны 89 240 хүүхэд байгаагаас 59711 нь цэцэрлэгт хамрагд...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт ирэх есдүгээр сарын 1-ний 09.00 цагт эхэлнэ. Харин Их, дээд сургуулиуд нээлтээ 03-нд нь буюу даваа гаригт хийх гэнэ. ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” сэдэвт ...
боловсрол
“Тайванийн боловсрол-2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Үзэсгэлэн яармагийг Монгол-Тайванийн боловсрол, соёл солилцооны төв, “Глобал удирдагч” дээд сургууль, Тайванийн боловсролын яам хамтран ийнхүү наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ нь дөрөв дэх жилдээ болж буй бөг...
боловсрол
Автобусаар үнэгүй зорчих эрхийн карт буюу виза картаар оюутнууд ажлын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчдог. Өнгөрсөн жилийн хувьд 96 мянган оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчсон байна. Энэ жилийн тухайд  Монголын оюутны холбооноос 113 мянган оюутанг нийтийн тээврээр хөнгөлөлттэй  зорчуулах хүсэлтийг  Ни...
боловсрол
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар замын хөдөлгөөний ачаалыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. БСШУЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хэд хэдэн сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь түгжрэлийг тодорхой хэмжээгээр буууруулж чадсан гэнэ. Тиймээс энэ ж...
боловсрол
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн ням гаригт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийг 20-50 хувь нэмэгдүүлэх саналыг таницуулсан юм. Тэгвэл БШУЯ-наас наймдугаар сарын 27-нд сургалтын төлбөрийн нэм...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр олон улсын чанартай олимпиадад оролцож, эхний гуравдугаар байрт шалгарсан залууст төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах батламж олголоо. Нийт 92 залуус энэхүү батламж гардах эрхийг дунд сургуульд суралцаж байхдаа олж авсныг баталгаажуулж байгаа нь энэ юм. Батламж га...
боловсрол
Хичээлийн шинэ жилийн нээлт хаяанд ирээд байгаа энэ үед Боловсрол, шинжлэх ухааны шинэхэн сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Цэцэрлэгүүд “сурагчдаа” бүртгэж эхэллээ. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг далимдуулж  эрхлэгч, багш нар хүүхдүүүдийг бүртгэхдээ хандив нэрийн дор 100-150 мянган төгрөгийг эцэ...
боловсрол
Нэг хэсэг юу хийхээ мэдэхгүй, хийж шалисан ч юмгүй сайд гэсэн нэр зүүгээд “Зүгээр”-ийг хийгээд явдаг байсан бол аятайхан шиг бизнес бодож олоод төр засгийн бодлого нэрээр дэмжүүлж, түлхүүлэх сайд дарга нарын боловсон арга моодонд орсон. Үүний тод жишээ бол Кембрижийн гэх тодотголтой бизнес. Намын бодлого нэрээр явагдда...
боловсрол
Хичээлийн шинэ жил ойртож буй өдрүүдэд боловсролын газруудын барилга засвар үргэлжилсээр байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр нийт 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 298 барилгад их засварын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнд сургуулийн 133, цэцэрлэгийн 123 барилга, дотуур байрны 30 барилга, спорт заалны 12 барилгад зас...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр их, дээд сургуулийн захирлуудтай уулзах үеэрээ сургалтын чанар, төлбөрийн асуудлаар ярилцсан байна. Энэ үеэр их дээд, сургуулийн захирлууд сургалтын төлбөрөө нэмэх асуудлыг сайдад тавьсан аж. Харин сайд энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хариу өгөхө...
боловсрол
Засгийн газрын 2000 оны 201, 2008 оны 178 дугаар тогтоолыг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 тоот тогтоолоор хүчингүй болгосон билээ. Гэхдээ энэ тогтоол нь их, дээд сургуульд шинээр элссэн суралцагчдад хамааралтай, бөгөөд өмнө нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг сургуулиа төгсөх хүртэл нь төр хариуцсан хэвээр байх юм. Х...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаа тул замын хөдөлгөөнийг ачаалыг бууруулах зорилгоор Их, дээд сургуулийн хичээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудал үүсээд байсан. Боловсролын сайд Их,дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж энэ талаар хэлэлцсэн ...
боловсрол
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 185 мянган сурагч, Их, дээд сургууль, коллежид 181 мянган оюутан, төрийн болон төрийн бус байгууллагад 855 мянган ажилтан замын хөдөлгөөнд өдөр бүр идэвхитэй оролцдог аж. Үүнийг дагаад 180 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог болохыг судлаж тогтоосон байна...
боловсрол
2012-2013 оны хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэлтийн болон нийлүүлэлтийн ажил бүрэн дууссан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Энэ жил 89 нэр төрлийн нэг сая, 315 мянган ширхэг сурах бичгийг хэвлэж, орон нутагт нийлүүлэхдээ Боловсролын газруудад, нийслэлийн хувьд дүүргийн болов...
боловсрол
Удахгүй хичээл эхэлнэ, гэтэл... гэсэн олон, олон бэрхшээм асуудлууд өнөөдөр эргэлдэж байгаа. Наадмын дараа намар гэсэн үгтэй зэрэгцээд өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа хотын замын түгжрэл оюутнууд цуглаж, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ орохоор яана аа гэсэн хариулт нь тодорхой айдас хүн болгонд төрж байгаа биз. Тун ч у...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Сургуулийн сурагчдын хувьд сурах бичиг, дүрэмт хувцас, дэвтэр, бал гэх мэт сургуулийн бэлтгэл хийхэд толгой эргүүлэх зүйл байдаггүй. Харин хүүхдийг цэцэрлэгт өгөхөд олон янзын сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл шаардлагтай болдог. Иймээс...
боловсрол
2012-2013 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн энгийн загвартай болгох гэж байна. Эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй, сургууль бүр дүрэмт хувцсандаа өөр өөр үнэ тогтоодог зэрэг асуудлыг шийдвэрлэх үүднээс сурагчийн дүрэмт хувцсыг шаардлага хангахуйц стандарттай болгох юм б...
боловсрол
МУИС-ийн 70 жилийн ой энэ оны аравдугаар сард тохиож буй. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулагдаж байгаа. Үүний нэг нь "Монгол судлал-шинэ чиг ханддага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал байлаа. Тус хурал анх удаагаа болж байгаа бөгөөд цаашид жил бүр зохиогдох гэнэ. Уг хуралд арав гаруй орны 40 орчим эрдэмтэд ...
боловсрол
Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцах оюутны тоо 800 байсан бол 840 болж нэмэгджээ. Хоёр улсын гэрээ байдлаар Монгол Улс жилдээ 16 оронд оюутан суралцуулдаг байна. Энэ талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ч.Шинэбаяраас тодрууллаа. -Нийт 840 оюутны хэчнээн нь ямар зэргээ...
боловсрол
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургалтын төлбөр, оюутны дотуур байр гэх асуудлууд эцэг эхчүүдийг шаналгаж эхэлдэг. Өнгөрсөн хичээлийн жил бүх оюутан “Хүний хөгжил сан”-гийн 500 мянган төгрөг, сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгосон. Гэтэл энэ жил Эх орны хишиг 1,5 сая төгрөг “баяртай” болж байгаа учир оюутнууд с...
боловсрол
ОХУ-ын Суворовын сургуульд суралцаж буй анхны монгол сонсогчид болох 18 сурагч эх орондоо амралтаараа ирж, өчигдөр Батлан хамгаалахын их сургуульд цэргийн тангаргаа өргөлөө. Хоёр орны Батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу эдгээр сурагчид 2010 оны нэгдүгээр сараас Омск хотын Кадетын корпуст су...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэх сурах бичгийг хэвлэх ажил үндсэндээ дууссан бөгөөд нийслэлийн болон аймгуудын сургуулиудад нийлүүлж байгаа тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жил 89 нэр төрлийн нийт нэг сая 315 мянга 348 ширхэг сурах бичгийг  ...
боловсрол
Украйн, Энэтхэг улсын их, дээд сургуулиудийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог энэ жилээс нэмэгдүүлсэн талаар БСШУЯ-наас мэдээллээ. Хоёр улсын гэрээт тэтгэлгээр 2011, 2012 онд 840 хүн суралцах болсон байна. Үүний 600 нь бакалавр, бусад нь магистр, доктор буюу мэргэжил дээшлүүлэх ажээ. БСШУЯ-наас жил бүр хоёр ул...
боловсрол
Ирэх хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай сурах бичгийг өнөөдөр хэвлэж дуусах юм байна. Тодруулбал, 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажээ. Үүнээс 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр зохиосон байна. Харин ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрл...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012-2013 оны хичээлийн жилийн бэлтгэл  хангахтай холбогдуулан шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс эхлэн нийслэл болон орон нутагт нийлүүлжээ. Ингэснээр бүх сурах бичгийг долдугаар сарын 16-нд багтаан орон нутагт нийлүүлж дууссан...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичгийн нийт жинг 1.5 кг-аас хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй аж. Ингэснээр нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд бага ангийн сурагчийн сурах бичиг хэт зузаан жин ихтэй хэвлэгдсэнээс цүнх...
боловсрол
2012-2013 оны хичээлийн шинэ жилд бага ангид хичээл заах багш нарыг чадавхижуулах сургалт гурав хоног үргэлжилж, өчигдөр дуусчээ. Дараагийн сургалтыг наймдугаар сард хийх талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна. У.БОЛОР
боловсрол
“Дэлхийн их сургуулийн захирлуудын олон улсын чуулга уулзалт" энэ сарын 09-ний 09.00 цагт Төрийн ордонд болно. Уулзалтад МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон дэлхийн Их, дээд сургуулийн захирлууд оролцох ажээ. Д.ЖАРГАЛ
боловсрол
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловс­ролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагч­дын 40 хувийг сургуулийнх нь номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил ч бас бага ангийн сурах бичгийг төрөөс хариуцаж, ...
боловсрол
Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг энэ жил БСШУЯ-наас хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулсны дагуу олгожээ. Хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн шинээр зохиосон V ангийн сурах бичгийг казах хэл рү...
боловсрол
Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд ажиллаж буй хүний нэг хүүхдийн их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг байсан билээ. Уг хуульд өөрчлөлд оруулсны дагуу энэ намар их, дээд сургуульд шинээр элсэгчдийн төлбөрийг санхүүжүүлэхгүй тухай Сургалтын төрийн сангаас мэдээлж байна. Ингэс...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан сурагчид өнөөдрөөс их, дээд сургуулиудад элсэх батламжаа төгссөн сургууль болон харьяа аймаг дахь Боловсролын газраас гардан авч байна. Нийслэлийн хэмжээнд шалгуулагчид  батламжаа төгссөн сургуулиасаа авна. Харин хөдөө, орон нутгийн элсэгчид аймгийнхаа Боловсролын газраас авах ажэ...
боловсрол
Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран болзошгүй, онцгой  байдлын үед аймаг орон нутгаас шуурхай мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар өгөх тухай сургалтыг ЭМЯ-нд эхлүүллээ. Сургалт өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд үүнд хилийн томоохон боомт, оношлогоо, эмчилгээний бүсийн төвтэй аймгуудын ...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Модерн экспо” агентлаг хамтран жил бүр зохион байгуулдаг “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол-2012” үзэсгэлэн өнөөдөр нээгдэх гэж байна. Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд (Хуучнаар “Зоос гоёл” ХХК-ийн замын урд, Улаанбаатар хотын банкны барилга) долдугаар сары...
боловсрол
Дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын мэдээллийг нэг дор авах боломжтой “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн яармагийг БСШУЯ, “Модерн экспо” агентлаг хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 6-ныг хүртэл...
боловсрол
Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн хүрээнд иргэний эрх зүйн шүүгч, багш нар болон шинээр багшаар бэлтгэгдэж буй шүүгч нарт зориулсан сургалт зургадугаар сарын 25-30-ны хооронд Улсын Дээд шүүхийн байранд үргэлжилж байна. Сургалтыг ХБНГУ-ын Нюрнбергийн Дээд шүүхийн Иргэний хэргийн та...
боловсрол
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40000 гаруй хүүхэд өгч, өнгөрсөн долоо хоногт шалгалтын зөв хариуг нийтэд дэлгэсэн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ын нэгдсэн дүнг өнөөдөр албан ёсоор www.eec.mn цахим хуудсандаа мэдээлж байна. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан w...
боловсрол
88 жилийн түүхтэй Монголын ууган их, дээд сургуулийн нэг Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн эрдмийн баяр өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд боллоо. Энэ баяр 88 дахь хичээлийн жилийн төгсөлтийн баяраас гадна Монголоос анх удаа дэлхийн хэмжээний их сургуулийн магадлан итгэмжлэлийг Санхүү, эдийн засгийн сургууль гардаж авса...
боловсрол
БСШУЯ-наас сүүлийн жилүүдэд барьсан бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл болон хэтийн төлвийг өнөөдөр танилцууллаа.  Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2008-2012 оны хугацаанд нийт 250 барилга ашиглалтад оруулж,  700 барилгад засвар шинэчлэлтийн ажил хийжээ.  Ингэхдээ 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд орон даяар болсон билээ. Уг шалгалтын зөв хувилбарыг www.eec.mn сайтад энэ сарын 17-нд байрлуулсан юм. Тэгвэл Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ын нэгдсэн дүнг ирэх сарын 1-нд албан ёсоор өөрийн цахим хуудсандаа мэдээлэх юм. Мөн ирэх сарын 3-наас эхлэн элсэгчдэд...
боловсрол
Хүний эрхийн үндэсний комиссоос сүм, хийдийн багш, ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрх-бидний үүрэг хариуцлага” сэдэвт сургалтыг “Бишрэлт Плаза” зочид буудлын хурлын танхимд  өнөөдөр явуулж байна. Сургалтаар хүүхдийн эрхийг дээдлэх, тэдэнтэй хэрхэн зөв боловсон харьцах, хүүхдийн өмнө бидний хүлээх хариуцлага сэдвийг го...
боловсрол
Дорнод аймгийн хэмжээнд ЭЕШ-нд  нийт давхардсан тоогоор 4262 суралцагч орохоор материалаа ирүүлсэнээс 4147 сурагч шалгалтанд орж, 115 суралцагч шалгалт өгөөгүй байна. Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 10 хичээлээр 182142 шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэнийг 52 шалгалтын байранд  5556 анги танхимд зохион байгууллаа. Шалг...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг зургадугаар сарын 17-ны өдөр www.eec.mn  сайтад тавьжээ. Өмнө нь төсөөлж байсныг бодвол энэ сайт ачаалал багатай, эсвэл хүчин чадлыг нь сайжруулсан бололтой. Ямартай ч сонирхсон мэдээллээ саадгүй авч дөнгөв. Тэндээс авсан мэдээллээр энэ жил улсын хэмжээнд нийт 43 мянга 87 шалгу...
боловсрол
Монгол Улсаас Японы дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуульд хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол, байгаль орчин, инженер, мэдээлэл харилцааны технологи зэрэг чиглэлээр оюутан суралцуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш БСШУЯ-нд 09.30 цагт болно. Энэхүү үйл ажиллагааг Япон Улсын Засгийн газрын ...
боловсрол
Увс аймгийн Биологийн элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр хоногоор  хойшлуулж авсан тухай мэдээлэл ирлээ. Орон даяар зэрэг болох учиртай элсэлтийн ерөнхий шалгалтыг тус аймагт ямар учраас хойшлуулах болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Өнөөдөртөө багтаж нийслэл болон аймгуудаас элсэлтийн шалгалттай хол...
боловсрол
2012-2013 оны хичээлийн жилд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тушаал гарган, баталсан байна.  Тухайлбал, МУИС 4115, ШУТИС 5590, ХААИС 2260 оюутан, Батлан хамгаалахын их сургууль 335, Боловсролын их сургуул...
боловсрол
Америк дахь Монгол оюутны холбоо “Америкт Оюуны Хүчээрээ Суралцацгаая” уриан дор нэг өдрийн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бүхий өдөрлөг өнөөдөр МУИС-н хичээлийн II байрны А зааланд 14:00-17:30 цагийн хооронд болох гэж байна. Өдөрлөгийн хүрээнд Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд боло...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдагсад зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд шалгалтаа өгсөн билээ. Нийт 43087 сурагч хамрагдсан шалгалтын хичээл тус бүрийн даалгаврын зөв хариултыг Боловсролын үнэлгээний төвийн www.ecc.mn сайтад өнөөдөр албан ёсоор байршуулаад байна. Харин шалгалтын дүнг ирэх долдугаар сарын 1-ний өдри...
боловсрол
Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. Ид бүтээн байгуулалтын он жилүүдэд ийнхүү геологи, уул уурхай, зам, барилгын ажлууд ихээр хийгдэх болох нь. Үүнд ажиллах хүчний хэрэгцээ шууд ха...
боловсрол
Улсын хэмжээнд өчигдөр эхлүүлсэн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ үргэлжилж байна. Шалгалтыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд 52 төвд буюу хуваарьт багтсан сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллаж байгаа юм. Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвийн 20 гаруй мэргэжилтэн, хянагч багш нар, Мэ...
боловсрол
Их, дээд сургуулийн босго алхаж, улс эх орондоо хэрэгтэй мэргэжил эзэмших хүсэлтэй 43 мянга гаруй залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаа өглөө. Улс орон даяар нэгэн зэрэг, нэг цагт эхэлж гурван өдрийн турш үргэлжилдэг эл шалгалт энэ жил ч бас хэл амтайхан болов. БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгэ...
боловсрол
Арван жилийн сурагчдын амьдралын гараагаа эхлэх шалгуур болох элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-наас гурван өдөр орон даяар үргэлжилж, дууслаа. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд нийт 43087 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг нийт 52 шалгалтын төв буюу 5556 зааланд зохион ...
боловсрол
Америк дахь Монгол оюутны холбооноос “Америкт оюуны хүчээрээ суралцацгаая” уриан дор нэг өдрийн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бүхий өдөрлөг зохион байгуулах гэж байна. МУИС-ийн хичээлийн II байрны А зааланд зургадугаар сарын 16-нд 14-17.30 цагийн хооронд үргэлжлэх өдөрлөгийн хүрээнд Америкийн шилдэг их, дээд сургуулиуда...
боловсрол
Сонгуулийн болох гэж буй энэ цаг мөчид “Монгол барууны улс төрийн онол” ном нээлтээ хийлээ. Тус ном Монгол барууны консерватив үзлийг гол агуулгаа болгосон бөгөөд Монгол өөрийн гэсэн Монгол барууны улс төрийн идеологитой гэдгийг гарган ирж тавьсанаараа онцлог юм байна. Монгол консерватив үзэлд тулгуурлан Монголын улс т...
боловсрол
Чингэлтэй дүүрэг    1. Хүмүүнлэгийн УИС: Хаяг: УБ хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Засгийн газрын ордны зүүн хойно, Утас: 327265, 318524, Факс: 976-11-322702, Web site:www.humanities.mn         Олонлог         23-р сургууль         24-р сургууль         37-р сургууль         39-р сургууль         49-р сургууль         ...
боловсрол
Ерөнхий боловсролын дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /V.8/ эхэлж байна. Зургадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх Элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 сурагч хамрагдаж байгаа юм.  Элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулсан байгаа бөгөөд математик, физик, химийн шалгалт...
боловсрол
БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээтэй төвтэй хамтарч бид ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та бүхний сонирхсон асуултад хариулж байгаа билээ. Энэ удаа zuuniimedee@yahoo.com цахим хуудас болон 70116001, 70116002, 88003942 дугаарын утсаар илгээсэн зарим асуултын хариуг Боловсролын үнэлгээний төвийн Хэ...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно. Тэгвэл шалгалт авах төвүүдийг гаргасан байна. Чингэлтэй дүүрэгт харьяалалтай шалгуулагч Хүмүүнлэгийн УИС, Соёлын ДС, Хан-Уул дүүргийнхэн ХААИС төв байр, ХААИС- ЭЗС, Сонгинохайрхан дүүрэгт Мандах бүртгэл ДС, Чингис Соосэ НББДС, Чингис Соосэ ОУХДС, Ач А...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг болгосны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраас өмнө амарсан байх ёстой. Энэ дагуу ЕБС-ийн сурагчдын хичээл, шалгалт өнөөдөр дуусч, зуны амралт маргаашнаас эхлэх нь. Бага ангийн сурагчдын хичээл тавдугаар...
боловсрол
Оюутнуудын зүгээс 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар МОХ-нд их гомдол ирэх болжээ. Тухайлбал,“70 мянган төгрөгөө авахын тулд шимтгэл төлсөн”, “Дутуу олгож байна” гэх мэт гомдол тасрахгүй байгаа аж. Тиймээс БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран шалгалт хийхээр болсон байна. Шалгалтад Монгол Улсын бүх их...
боловсрол
МУИС-ийн оюутны холбоо, Оюу­тан Конгрессын төлөөлөл өнгөрөгч баасан гаригт Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав. Тэд МОХ-ны удирд­лагуудын оюутнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө биш өөрсдийнхөө төлөө ажиллаж, мөнгө угааж байна гэлээ. МОХ-ноос зөвхөн “Тэнгэр даатгал” гэх байгууллагад даатгал нээлгүүл...
боловсрол
Өнөөдрийн байдлаар Италид улсад 238 монгол оюутан суралцаж байгаа юм байна. Бээжин дэх Италийн ЭСЯ, түүний дэргэдэх Боловсрол солилцооны Uni Italy төв, Монгол дахь төлөөлөгч Edu Italy хамтран “Италид суралцгаая” боловсролын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон Италийн ЭСЯ-ны Боловсролын аттеше Поета Клаудио “Мо...
боловсрол
Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу их, дээд сургуулийн ажиллагсдын цалин хөлсний тогтоолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт, ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулсан байдал зэрэгт шалгалт хийсэн байна. Шалгалтад нийт 61 их, дээд сургууль хамрагд...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 8-10-ны өдөр болох гэж байна. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийг 39200 гаруй сурагч төгсөх гэнэ. Үүнээс нийслэлд 14900 гаруй хүүхэд, үлдсэн нь хөдөө орон нутагт төгсөх талаар БСШУЯ-наас мэдээлэв. Тэднээс ЭЕШ-ыг өгөхөөр 43087 сурагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалт дөхсөн энэ цаг үед элсэг...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад cap хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өдгөө их, дээд сургуульд шинээр элсэгчид хэдий мэргэжлээ сонгосон ч сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо хэд болохыг мэдэлгүй эргэлзэж буй байх. Тэдэнд туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Элсэлтийн хураамж 4000 төгрөг байдаг. Албаны хүний...
боловсрол
Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр өнөөдөр Монголын залуучуудын холбооны байранд нээлтээ хийлээ. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амт...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр Сүхбаатарын талбайд 15.00 цагт нээлттэй өдөрлөг хийх гэж байна. Өдөрлөгт БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сан, Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Их, дээд сургуулиуд оролцоно. Дээрх газрууд  энэ үеэр өөрсд...
боловсрол
Дотоод Хэргийн Их Сургуулийн төгсөх курсын оюутнууд сургуулийн захиргаанаасаа нийт 21,5 сая  гаруй төгрөг нэхэмжилсэн байна. Учир нь тус сургууль өнгөрсөн 2011 оны сургалтын төлбөрийн зөрүү, өнгөрсөн саруудын оюутны тэтгэлэгийн мөнгө зэргийг олгоогүй байгаа аж. Энэ асуудлыг Дотоод хэргийн их сургуулийн нягтлан бодогч Ц...
боловсрол
Идэр их мөрний хөвөөнд ирэхүйд сэтгэл нэгэнтээ яруусч, ер бусаар цэлмэн гийдэг юм. Ямархан хувь заяаны ерөөл байдаг юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь бий. Хаврын хаварт, улирлын сайханд хоёр хутагтын нутагт дөрөө мулталж, Идэрийн голын уснаас амсч, Бөхөн шарын нурууны салхинд адислуулан, тарнийн гэгээ цацруул...
боловсрол
ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын шинжилгээний чанарыг сайжруулах, чанарын гадаад үнэлгээний тогтолцоог бий болгож, сайжруулах чиглэлээр гэрээ байгуулж дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Гэрээний дагуу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Лавлагаа лабораториос ге...
боловсрол
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн засвар шинэчлэлийн ажлын шав тавих ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, технологийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хотын хөгжлийг дэмжих төсөл”-ийн буцалтгүй тусламжаар дээрх ажлыг ...
боловсрол
Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд өөрөөсөө том цүнх үүрдэг тухай эцэг, эхчүүд үргэлж гомдоллодог. Бага насны хүүхэд тогтмол хүнд зүйл өргөж явах нь эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж эмч нар хүртэл ярьдаг. Тиймээс эцэг, эхчүүд, багш нарт зориулсан зөвлөмжийг багш нарын бага хурлаар гаргаса...
боловсрол