news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монгол улсын их сургууль /МУИС/-ийн төгсөх курсийн 200 гаруй оюутан сургуулиа төгсч чадахгүйд хүрчээ. Тэд энэ талаараа өнөөдөр удирдлагууддаа гомдол гаргав. Шалтгаан нь сургуулийн захиргаанаас тэдэнд нэг, хоёрдугаар дамжаанд сурах үедээ үзсэн илүү хичээлийнхээ төлбөрийг төл, түүний дараа төгсөгчдөд тойрох хуудас зурж, ...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэ...
боловсрол
Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас зохион явуулдаг, Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл уран зохиолын ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит  Идэрийн эх хэлний уламжлалт олимпиадыг зорин, мэдлэг чадвар, билиг ухаанаа уралдуулах багш, сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, хүрээгээ ...
боловсрол
Харвардын Их Сургууль Монголд анх удаа "Азийн Манлайллын Чуулга Уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна. Харвардын Их Сургуулийг төгссөн орон орны шилдэг удирдагчид улстөр, бизнес, хууль, эрүүл мэнд болон боловсролын салбарт тасралтгүй манлайлсаар байна. Харвардын Их Сургуулийн Азийн төвөөс Азийн Манлайллын Санаачилга, ...
боловсрол
Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлж байна. 2014-2015 оны хичээлийн жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хөдөлгөөн ихтэй, өрнүүн жил болж дууслаа. Учир нь Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дагуу орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулиудад “Н...
боловсрол
Оюутны үндэсний тэтгэлгийн 70200 төгрөгийг өнгөрсөн баасан гаригаас олгож эхэлжээ. Энэ удаад 1-3 дугаар сарын үндэсний тэтгэлгийг оюутнуудад олгож байгаа юм. Их, дээд сургуулийн зуны амралт эхэлсэн ч оюутны тэтгэлгийг олгохгүй удаасан. Албаны эх сурвалжаас тодруулахад, санхүүжилт орж ирээгүйгээс удсан байна. Ямартай ч ...
боловсрол
Ес хоногийн дараа элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо авч, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол х...
боловсрол
Харвардын Их Сургууль Монголд анх удаа “Азийн Манлайллын Чуулга Уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна Харвардын Их Сургуулийг төгссөн орон орны шилдэг удирдагчид улстөр, бизнес, хууль, эрүүл мэнд болон боловсролын салбарт тасралтгүй манлайлсаар байна. Харвардын Их Сургуулийн Азийн төвөөс Азийн Манлайллын Санаачилга, А...
боловсрол
Монголын Их дээд сургуулиудын консерциумаас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам хамтран өнөөдөр 14.00 цагт “Оюутны хавар” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын 47 их, дээд сургууль оролцож, ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөд үйл ажиллагаагаа танилцуулж, мэргэжлээ ...
боловсрол
2015-2016 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 70 сурагч тодорлоо ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн төгсөгч, Их дээд сургуульд элсэн су...
боловсрол
Их, дээд сургуулийн хичээл хаагдаж оюутнууд зуны амралтандаа гарахаас өмнө нэг л зүйлийг гуйн нэхсээр л байна. Ямар сайндаа олон нийтийн сүлжээгээр “Өглөө босоод 70, өдөр болоход 70, орой унтахдаа 70-аа л мөрөөдөж сууна” гэх мэтээр хошигнох байх вэ. Сүүлдээ тэд 70 мянгаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан түймэрт ...
боловсрол
Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг  олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг 2015 оны 6-р сарын 1-нд гаргажээ.  Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг “УБТЗ” ХНН 100 хувь гаргах ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Нарендра Моди өнөөдөр Улаанбаатар дахь “Атал Бихари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соё...
боловсрол
Монголын анхны хувийн цэцэрлэгийн нэг “Бөмбөөлэй” анх 2005 онд “Микки” нэртэйгээр  үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш гурван салбар бүхий цэцэрлэг болон өргөжиж 10 дахь жилээ угтаж байна. Салбар цэцэрлэгүүд нь “Бөмбөөлэй”, “Бөмбөөлэй оддууд”, “Бөмбөөлэй нархан” нэртэй. Зуны салбар цэцэрлэг нь Ар хустай...
боловсрол
Нийслэлд үйл ажиллагаагаа шинээр эхлүүлэх найман ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдад  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олголоо. Энэ жилийн хувьд шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг иргэн, ААН-ээс олон га...
боловсрол
Жил бүр цэцэрлэг, сургуулийн зуны амралт эхлэх үеэр эцэг эхчүүдээс анги засварын мөнгө хураадаг. Гэтэл анги засвар нэрийдлээр эцэг, эхчүүдээс илүү мөнгө татах асуудал үүсдэг. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. -Цэцэрлэг, сургуулийн засвартай холбоотой эцэг эхчүүдээс гомдол ирж ба...
боловсрол
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал  өнөөдөр боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол Улсын эдийн засаг, түүн дотроо банк санхүүгийн салбарын онолын болон практик мэдлэгийг сайжруу...
боловсрол
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 утсаар ирүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нь эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар хандив цуглуулж байна” гэх гомдол, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй бол...
боловсрол
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.   Тус сургууль нь н...
боловсрол
Монголын шилдэг дунд сургуулиудын жагсаалт өнгөрсөн долоо хоногт гарч, зарим сайтуудад тавигджээ. Энэ жилийн хувьд шилдэг дунд сургуулиудын жагсаалтыг “Сант”, “Орчлон”, “Шинэ Монгол” сургуулиуд тэргүүлсэн байх юм. Ер нь жил бүрийн хавар “Шилдэг сургуулиудын жагсаалт” гэгчийг гаргаж, олон нийтэд толилуулдаг болсон. Энэ ...
боловсрол
Монгол, Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Компьютерийн сургалтандаа урьж байна. Та ажилд орохоор төлөвлөж байна уу? Арван хуруугаар бичихдээ цаг алдаад байна уу? Word2010 программ дээр Албан бичгээ стандартын дагуу зөв боловсруулахыг зорьж байна уу? Excel2010 программ ашиглан санхүүгийн тооцоо, судалгааг зөв боловсру...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн оны нэгдүгээр сард АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаел Рейфт хандан дээд боловсрол шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналыг албан захидлаар хүргүүлсэн билээ. Энэ хамтран ажиллах саналын дагуу Массачусетсийн технологийн институ...
боловсрол
-Зургаан настнуудаас бүртгэлийн хураамж, төлбөр, шалгалт авахгүйгээр шууд бүртгэх үүргийг сургуулийн захиргаа хүлээжээ- Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэллээ. 2015 оны шинэ хичээлийн жилд...
боловсрол
Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны 11 дүгээр хуралдаанаар “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумыг зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 2015 оны тавдугаар сарын 4-ний даваа гарагт Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумы...
боловсрол
Баянзүрх дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан гуравдахь цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хороолол. Гэр хорооллын бүсдээ алслагдсанд тооцогддог 28 дугаар хороо ийнхүү төрийн өмчит цэцэрлэгтэй болсон юм. Монгол залуусын хүч хөдөлмөр ухаан зарсан “Эзо ...
боловсрол
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийж нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтад нийт 50 хувийн дунд сургууль, 90 цэцэрлэг гээд нийт 140 аж ахуйн нэгж байгууллагаас 125 нь хамрагджээ. Шалгалтын явцад нийгмийн...
боловсрол
МХЕГ-аас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин дахь аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналтын хуудсыг хэрэглэж хэвшүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах, харилцан мэдээлэ...
боловсрол
Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болсон. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд өнөөдөр 12.00 цагт дахин шалгалт өгөх юм. Монгол ...
боловсрол
Монгол Улсын Шадар сайд  У.Хүрэлсүхийн ивээл дор Жамсрангийн Цэвээний нэрэмжит “Монголын нэрт соён гэгээрүүлэгчид” намтар судлалын эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шадар сайдын хувьд шинжлэх ухаанд суурилсан цэгцтэй бодлого хэрэгцээтэй байгаа нийгмийн шаардлагад үндэслэн тус хурлын ...
боловсрол
Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов...
боловсрол
БСШУЯ, Үндэсний номын сангаас төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалт баяр өнөөдөр тохиож байна. Монголын Үндэсний номын сангийн байранд болж буй эл арга хэмжээний үеэр “Монгол бичгийг залах ёслол", уран би...
боловсрол
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд иржээ. Шалгалтын бүртгэлийг уржигдар буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагаар тасалбар болгосон. Хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хоёр сар 10 хоногийн турш бүртгэл үргэжилсэн ч тодорхой шалтгааны улмаас бүртгэлээс хоцрогсод байсаар байна. Тэдгээр хүүхдүүдийг бүртгэ...
боловсрол
Бүгд найрамдах Турк улсад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Үндэсний бүрэн эрхт өдөр болон хүүхдийн баярын өдрийг хамтад нь тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Тиймээс өнөөдөр Ататуркын нэрэмжит тавдугаар сургуулийн хүүхдүүд Турк улсын хүүхдийн баярыг тохиолдуулан урлагийн наадам зохион байгууллаа. Урлагийн наадамд Турк улсаас Монг...
боловсрол
-Дэлхийн шилдэг  сургуульд суралцах 35 оюутны  сургалтын төлбөрийг  санхүүжүүлэхээр боллоо- Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 6-20-ны  өдрүүдэд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 нь ...
боловсрол
Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг азтай, одтой гэж тодорхойлж болно. Учир нь жил бүрийн хавар 38-39 мянган хүүхэд дунд сургуулиа төгсөж, их дээд сургуульд элсэн ордог. Гэтэл энэ жилийн төгсөгчдийн тоо урьд өмнөхөөс тавин хувиар бага байгаа юм. Гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан монгол хэл би...
боловсрол
Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа агентлаг болох Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг бэлтгэдэг Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны төгсөгчдийн “Мөнгөн хонхны” баяр өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Энэхүү ёслолын...
боловсрол
Их Британийн Англи Хэлний Дэлхийн Олимпиадад Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид амжилттай оролцлоо . Их Британийн Лондон хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бритиш Англи хэлний 2015 олимпиадад BEO /British English Olympics/ “ Улаанбаатар дахь Бритиш сургууль ”-ийн 13 сурагчид, нийгмийн ухааны ба...
боловсрол
Энэ жил 13 дахь жилдээ зохиогдож буй "Олон улсын хэл, соёлын наадам" Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Наадам маргааш 12:00 цагаас Чингисийн талбайд болох соёлын өдөрлөгөөр эхэлж, 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд орон орноос ирсэн авьяаслаг сурагч хүүхдүүдийн гала концертоор үргэлжлэх юм байна. Уг наадам н...
боловсрол
Энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байгаа тул ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх хэ...
боловсрол
“Залуу хүн” нэртэй цуврал лекцийг МЗХ-ноос долоо хоногт нэг удаа тогтмол зохион байгуулдаг. Энэ долоо хоногийн  “Залуу хүн”-ий  зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригджээ. Тэрбээр “Дэлхийн хэл-англи хэл ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэх юм байна. ...
боловсрол
Эх хэлээрээ зөв сайхан бичих, яруу төгөлдрөөр ярьж хэлж занших, сурах эрмэлзлэлийг идэвхжүүлэх, хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн багш, сурагчдад шалгарал, өрсөлдөөнийг буй болгодог “Идэрийн эх хэлний сорилго” наадмаа 2015 оны тавдугаар сарын 7-9-нд уламжлал ёсоор Завхан аймгийн Идэр сумын нутаг Идэрийн голынхоо хө...
боловсрол
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бүртгэл энэ сарын 20 хооронд үргэлжлэх ёстой. Тиймээс ЭЕШ-ын бүртгэл дуусахад ердөө тав хоног үлдээд байгаа бөгөөд ЭЕШ-д орох хүсэлтэй төгсөгчид яаравчлахгүй бол хоцроход хүрчээ. Боловсролын үнэлг...
боловсрол
УИХ-ын гишүүн М.Батчимэг монгол хэл, уран зохиолын багш нарт Монгол хэлний тухай хуулиар мэдээлэл өгөв Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг өнөөдөр /2015.04.15/ нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарт Монгол хэлний тухай хуулийн танилцуулгыг хийлээ. УИХ-ын гишүү...
боловсрол
Залуу хүмүүсийн ажил, амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлдэг амьдрах ухааны боловсрол  олгох танхимын нээлт, тоног төхөөрөмж гардуулах ёслол Хан-Уул дүүргийн  Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Насан туршийн боловсролын төвд өнөөдөр(IV.15) боллоо. Энэ нь нийслэлийн дүүргүүд, 11 аймаг, ерөнхий боловсролын болон их,...
боловсрол
Манайд Инновацийн тухай хууль батлагдаад гурван жил болсон ч эрдэмтдийн бүтээл баялаг болж чадалгүй, шинэ мэдлэг төдий байсаар ирсэн. Харин гадаадын оронд мэдлэгийг бүтээл болгоход зориулан гарааны компани байгуулж, үйл ажиллагаа явуулахад нь хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлж өгдөг байна. Иймээс БСШУЯ оны өмнө “Эрд...
боловсрол
БСШУЯ,  НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  танхимыг байгуулан ажиллахаар боллоо. Эхний ээлжинд  20 танхимыг 11 аймаг болон нийслэл хотын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн байгуулж байна. Тус танхимд зориулсан тоног т...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Боловсролын үнэлгээний төв  энэ жилийнхээ элсэгчдийг хоёрдугаар сарын 9-нөөс eec.mn цахим хаягаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд шалгалт өгөх нэг хичээлийн бүртгэлийн хураамж  5800 төгрөг, батламж ...
боловсрол
Монголын англи хэлний академиас санаачлан оюутан залууст зориулан “Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэг” боловсролын үзэсгэлэн, өдөрлөгийг маргааш/04.11/ зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь “Монгол хүн хэрвээ чадвартай, эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байвал ямар ч төлбөргүйгээр дэлхийн шилдэг их, д...
боловсрол
Монголын англи хэлний академиас санаачлан оюутан залууст зориулан “Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэг” боловсролын үзэсгэлэн, өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь “Монгол хүн хэрвээ чадвартай, эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байвал ямар ч төлбөргүйгээр дэлхийн шилдэг их, дээд сур...
боловсрол
Сурагчдын дунд явуулсан судалгаа, санал асуулгаар тодорсон 7 эрхэм 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагт UB palace-ийн заал дүүрэн цугласан Монгол улсын ирээдүй 5000 орчим ахлах ангийн сурагчид оролцсон "Хаврын витамин 2015" арга хэмжээнд оролцлоо. Уг санал асуулгаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1-рт шалгарснаар...
боловсрол
Харвардын сургуульд инноваци ба стратеги сэдвээр богино хэмжээний сургалтад урьж байна АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагдсан. 1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан ...
боловсрол
Баянхонгор аймгийн хүүхэд багачууд техник сэтгэлгээгээ хөгжүүлж нисэх загварын болон усан загвар сонирхогчдын клуб байгуулсан байна. Энд суралцаж байгаа хүүхдүүд улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, цаашлаад олон улсын чанартай уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургуулий...
боловсрол
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургуулийн хүүхдүүд байгалийн ухааны хичээлийг танхимд биш туршилтын талбайд үзэж байна. Хүнсний ногоо тарих хүлэмжтэй, олон төрлийн мод бут тарьсан энэ талбайд хичээллэх нь хүүхдүүдэд сонирхолтойгоос гадна онолд тулгуурлаж биш дадлагаар мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой санаачилга болж ...
боловсрол
“Улаанбаатар дахь Бритиш сургууль” боловсролын салбарын шилдэгээр шалгарлаа “Улаанбаатар дахь Бритиш сургууль”-ийг Монголын боловсролын салбарт сургалтын чанартай үйлчилгээ, боловсролын шинэ технологи хэрэгжүүлж, богино хугацаанд “Олон улсад бүрэн магадлан итгэмжлэгдэж”, “Англи-Уэльсийн үндэсний сургалтын хөтөлбөр”-ийг...
боловсрол
ХУУЛЬ ЗҮЙН ИХ, ДЭЭД СУРГУУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛСАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “MOCK TRIAL” 2015 ТЭМЦЭЭНИЙ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд явуулдаг шүүхийн мэтгэлцээний “MOCK TRIAL” тэмцээнийг энэ жилээс Монголын Хуульчдын холбооны ерөнх...
боловсрол
“100% 100-н Тэтгэлэг” өдөрлөг энэ бямба гарагт болно 2015 оны 04-р сарын 11-ний өдөр “100% 100 Scholarships” The scholarships of World буюу Монголд анх удаа нэгдсэн хэмжээний олон улсын мэдээллийн чөлөөт өдөрлөг болох гэж байна. Нийт 6 тивийн 100%-н 100 ширхэг тэтгэлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл болоод гадаадад суралцах а...
боловсрол
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллалаа- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн  багш Б.Сүнжидмаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх өөрийн арга зүйг хэрэгжүүлээд 3 жил болжээ. Анх цэцэрлэгт с...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн өгдөг болсон. Монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй төгсөгчид дараа, дараагийн элсэлтийн шалгалтад орох эрхгүй юм. ЭЕШ-д орох эрх олгох монгол хэлний шалгалтыг шалгалтыг гуравдугаар сарын 21-д орон даяар авсан. Шалгалтын дүн гарсан б...
боловсрол
Их, дээд сургуульд элсэгчдээс хоёр дахь жилдээ эх хэлний шалгалт авч байна. Элсэгчдийн эх хэлний боловсролын хэрэглээний чадварын түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтын босго оноог өнөө жил 400-аар тогтоосон бөгөөд шалгуулагчдын үнэлгээ өнгөрсөн жилээс өссөн дүнтэй гарчээ.  Өнөө жил  шалгалтад 21493 шалгуулагч хамрагд...
боловсрол
АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагдсан. 1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан коллежид өвлүүлэн үлдээсэнд талархаж Харвард Их Сургууль гэж нэршсэн. Харвард их сургуу...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалтын тов гарчээ. Сурагчид хамгийн эхэнд Монголын түүхийн хичээлээр шалгалт өгөх юм байна. Дашрамд дурдахад гуравдугаар сарын 21-нд авсан монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй төгсөгчдөөс дахин шалгалт авахаар болсон. Хэрэв энэ шалгалтад унавал ЭЕШ-д ...
боловсрол
Хүүхдэд бичиг үсэг заахаас гадна амьдрах ухаанд сургах нь хамгаас чухал гэдгийг эцэг эхчүүд, багш нар ярьж байна. Тухайлбал “Дархан-Уул” аймгийн 18-р цэцэрлэгийн багш нар хүүхдүүдтэйгээ хамтран ногоо тарьж , хүүхдүүд тарьсан ногоогоо хураагаад зогсохгүй хоол хийж сурч байгаа гэнэ. Энэ нь хүүхдэд олон талын мэдлэг хүмүү...
боловсрол
2015 оны 4-р сарын 3-ны өдөр МУБИС-ийн оюутнуудын “Мөрөөдлийн амжилт” тусгай тэтгэлэг олгох үйл ажиллагаа МУБИС дээр болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Күнзийн Институтийн захирал ноён Жү Жүньли, МУБИС-ийн дэд захирал Л.Цэрэнсодном, Багшийн сургуулийн захирал Д.Мандах, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн ...
боловсрол
Оюутан залуус мэргэжлээрээ дадлага хийх гэж  сандардаг цаг саяхан байсан. Ямар байгууллагад дадлага хийх вэ,  хэрхэн ажилд орох вэ гэдэг асуулт байнга тулгардаг. Тиймээс сургуулиа төгссөнөөс хойш 1-2 жил ажилд орохгүй хүлээх нь бий. Хүссэн байгууллагадаа, сурсан мэргэжлээрээ дадлага  хийж ажиллах чин хүсэлтэй оюутнууда...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн өгдөг болсон. Тэгвэл ЭЕШ-д орох эрх олгох шалгалт гуравдугаар сарын 21-д болсон бөгөөд шалгалтын дүн гарчээ.   Шалгалтаар 400-аас бага оноо авсан сурагчид энэ сарын 25-нд давтан шалгалтад орох боломжтой бөгөөд дахин босго оноонд хү...
боловсрол
Санкт-Петербургийн Улсын Их Сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сонгогдов. Оросын Холбооны улсын  хамгийн анхны их сургууль болох Санкт-Петербургийн Улсын Их сургуулийн үе үеийн монгол төгсөгчид 2015 оны дөрөвдүгээр сарын 2-нд цугларч төрөлх сургуультайгаа байнгын хэлхээ холбоо тогтоон ...
боловсрол
Монгол улсын Гавъяат багш Батын Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн 42-р олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн олимпиадад Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 500 гаруй сурагчид оролцож багийн дүнгээр Сант сургууль тэргүүн байр эзэллээ. ·    12-р ангийн сурагчдаас Сант сургуулийн Б. Бат-Оргил ·    11-р а...
боловсрол
МУИС-д философийн тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд зохион байгууллаа. Хагас зуун жилийн түүхтэй МУИС-ийн философийн тэнхимд...
боловсрол
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл болох 120 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барихыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нарт зөвшөөрлөө. Засгийн...
боловсрол
Хонхны баяраа зөв тэмдэглэх үүднээс Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-тай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн 1000 гаруй оюутан, сурагчдад хонхн...
боловсрол
Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай. Энэ удаа академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв ...
боловсрол
МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Тус бага хуралд “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал, Төрийн шагналт Б.Цэнддоо хүндэт зочноор оролцоно. Монголын шин...
боловсрол
Энэ жил  орон даяар ЕБС-иуд БСШУЯ-аас хэрэгжүүлж буй бага боловсролын шинэчлсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа билээ. Хүүхэд бүрийг багаас нь  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай болоход нь зөв суурийг тавьж өгөх  зорилготой тус хөтөлбөрийн  үр дүнд эцэг, эх, олон нийтийн оролцоо нэмэгдэж байг...
боловсрол
Монгол-Хятадын соёл боловсролын сангаас “Мөрөөдлийн од”, “Ирээдүйн од” тэтгэлэг гардууллаа Монгол-Хятадын соёл боловсролын сангаас “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг зарлаж, тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг 3-р сарын 27-ны өдөр Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн г...
боловсрол
Энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулах  “Эврика” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их  хурлын салбар хуралдаанууд өнөөдөр эхэлжээ. Нэгдүгээр шат  буюу сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн шилдэг залуу судлаач, багш, оюутнууд эдийн засаг болон бизнесийн салбар хуралдаанаар  “Эврика” эрд...
боловсрол
Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Турк улсын ихэнх их дээд сургууль Турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын, зарим хөтөлбөрт англи, франц, герман хэл дээр суралцах боломж...
боловсрол
Их Британий Засгийн газрын дэргэдэх Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /British Accreditation council/ Төв Азиас анх удаа Монгол улсын хувийн хэвшлийн "Их засаг" олон улсын их сургуулийг магадлан итгэмжилсэн байна. Тус магадлан итгэмжлэх сертификатыг “Их британий магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл”-ийг төлөөлөн Монгол ...
боловсрол
ХААН Банкны ХНҮАГ-ын захирал Д.Баатарсүрэн: ХААН Банкны  нэрэмжит олимпиадыг  4 дэх жилдээ зарлаж байна ХААН Банк 2012 оноос эхлэн ХААН Банкны нэрэмжит олимпиадыг банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 4 дэх жилдээ дахин зарлаад байна. Уг ...
боловсрол
Энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж байгаа “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар орон нутгийн багш нараас тодрууллаа. Энэ удаа та бүхэнд Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн бага ангийн багш Д.Байгалмаатай ярилцсанаа хүргэж байна. Бага боловсролын сургалтын ц...
боловсрол
Нийслэлд ЕБС, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн баталлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/207 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сур...
боловсрол
Нийслэлийн СХД-ийн 62 дугаар сургуулийн багш нар ажил хаялт зарлаад байгаа. Тэд  тус сургуулийн захирлаар томилогдсон Ш.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг БСШУ-ны сайдаас шаардаж байгаа юм. Багш нар ажил хаялт зарлаад зургаа хонож байгаа юм. Чухам ямар шалтгаанаар Ш.Саарантуяаг эсэргүүцэн, ажил хаях болсон тайлбар...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Хөвсгөл аймагт ажиллаж, Мөрөн сумын “Эрдмийн далай” үндэсний лабортори сургууль, хоёрдугаар суруулийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдмийн далай” үндэсний лабортори сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, сурагч бүр өөрөө бие дааж суралцах, тухайн зүйл...
боловсрол
Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын 43 дахь олимпод эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчид эхнээсээ тодорч байна. Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид өчигдөр болсон цахилгааны шувтаргын тэмцээнд “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгарсан П.Галб...
боловсрол
2015 оны хичээлийн жил “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүн Хятад Монголын Соёл Боловсролын сангаас санаачлан Хятадын Банкны УБ дахь Төлөөлөгчийн Газар, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн Институттэй хамтран бага дунд сургуулийн сурагчдын дунд “Мөрөөдлийн ...
боловсрол
Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр орон даяар явуулж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон байгаа бөгөөд  өнөөдөр эхний шалгалтыг авч, дөрөвдүгээр сарын 25-нд дахин хэл, бичгээр шалгалт явуулах юм. Хоёр дахь шалгалтад эхни...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцээс товчлон хүргэж байна. “Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо. Байгалийн баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц болжээ. Өн...
боловсрол
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр Завхан аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарт өчигдөр тус аймгийн 450 хүүхэд морин хуурын тоглолт үзүүлж, бага сургуулийн сурагчид анги бүрээрээ бүжиглэж, 500 хүүхэд бүжиг хийж үзүүлжээ. Хөдөөгийн х...
боловсрол
Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх нь чухал гэж үзэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд тушаал гарган “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Дээрх хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй танилцахаар салбарын сайд Л.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж буй. Тэднийг Завхан аймагт ажиллахад ...
боловсрол
-Монгол хэл бичгийн шалгалт энэ долоо хоногийн хагас сайн өдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр болно. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалаа аваад аймаг орон нутаг руу хэдийнэ явчихсан байгаа болохоор нөхөн бүртгэл хийх боломжгүй- Ерөнхий боловсролын сургуулийг төгсч буй сурагчдын хувьд тун эг...
боловсрол
БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс орон нутагт "Авьяас хөтөлбөр"-и...
боловсрол
Харвардын их сургуулийн 17 оюутан өчигдөр орой буюу 3-р сарын 16-нд Монголд иржээ. Тус сургуулийн оюутнууд жил бүрийн хавар групп байгуулж гадаадын улс орнуудаар танилцах аялал хийдэг байна. Энэ жил 15 орон руу аялсан бөгөөд Монгол улсад энэ аялал анх удаа болж байгаа юм байна. Энэхүү аяллын бүрэлдэхүүнд Харвардын Их С...
боловсрол
Програмчлалын онолын үндэс болох логик, формал хэл, алгоритмын онолын үндэстэй танилцаж, программчлах урлагийн онол практикийг эзэмшиж, идэвхитэй, амжилттай, ирээдүйтэй суралцагч болоход туслах 100 цагийн сургалтыг зарлаж байна. Уг сургалтанд суралцснаар та орчин үеийн цаашид сайн мэргэжилтэн болох үндэс суурьтай болох...
боловсрол
Дэлхийн шилдэг Харвардын их сургуульд богино хугацааны сургалтад хамрагдаарай АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагдсан. 1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан коллежид ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын з...
боловсрол
БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн "Авьяас хөтөлбөр"-ийн хэрэгжилттэй танилцахаар хөдөө орон нутгуудад ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэнтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа явж байгаа бөгөөд  тэд өчигдөр Говь-Алтай аймагт очиж тус аймгийн иргэдтэй уулзалт хийн тэдний асуултад хариулт өгч, санал хүсэлтүүдийг с...
боловсрол
Нийслэлийн ерөнхий боловсорлын сургуулиудын монгол хэлний багш нар "Монгол хэлний зөв бичих дүрэм"-ийн талаарх семинарт хамрагдаж байна. Энэхүү семинарт монгол хэлний багшаар 1-8 жил ажилласан багш нар оролцож байгаа бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн  эрдэм шижилгээний ажилтан, хэл бичгийн...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт гуравдугаар сарын 28-наас эхлэх юм байна. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 6-наас хичээлдээ орох юм. Хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрд...
боловсрол
Оюуны өмчийн хичээлийг дунд сургуулийн  хичээлийн программд оруулах  үүргийг  Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Боловсролын дэд сайд Я.Төмөрбаатар, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат болон бусад холбогдох албаны хүмүүст өглөө.  Шадар сайд У.Хүрэлсүх “Дунд сургуулийн сурагчдад нэгдүгээрт биднийг тойрон хүрээлж буй бүх  зүйл...
боловсрол
Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас "Авьяас", "Ном", "Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан. Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүл...
боловсрол
МУИС-ийн Бизнесийн сургуулийн номын санг Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч, доктор, профессор Ж.Батмөнхийн нэрэмжит болгож буй ажээ. Өнөөдөр албан ёсоор зарлах нэрэмжит номын санд Ж.Батмөнх агсны  хувийн номын санд хадгалагдаж байсан 1000 гаруй номыг ар гэрийнхэн нь хандивлажээ. Бизнесийн сургуулийн но...
боловсрол