news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
МУИС байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монголын математикийн 48 дахь олимпиад тавдугаар сарын 5, 6-нд боллоо. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн бүсээс шалгарсан 359 сурагч, 60 орчим багш оюун ухаан, сэтгэлгээгээ сорьсон байна. Тус олимпиадад нийслэлийн болон 21 аймгийн сургуулиуд өрсөлдсөнөөс нийслэлийн баг тэргү...
боловсрол
Жил бүр элсэгчдийг алдаа эндэгдэл гаргахаас нь сэргийлж, үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс бид БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч, ерөнхий шалгалтын бүртгэл, элсэлтийн журмын талаар та бүхний сонирхсон асуултад хариулж байгаа билээ. Хариултын хуудсыг хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөнө -Элс...
боловсрол
“Хобби” сургуулийг зорилоо. Сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчид эрдмийн баяраа хийх гэж байгаа бол төгсөх ангийнхан ч ирээдүйн мэргэжил, суралцах сургуулиа сонгох гээд баяр жаргалаар дүүрэн өдрүүд хаяанд иржээ. Тус сургуулийн төгсөгчид Харвардад 100 хувийн тэтгэлгээр уригдан суралцдаг юм. Хүндэт самбар дээр уда...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн жилийн багш нарын баярын өдрөөр нийслэлийн 10 мянган багш, ажилтнуудтай уулзсан. Боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнг танилцуулан, тэдний санал бодлыг сонсдог энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион ба...
боловсрол
Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг, соёлын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулжээ. Нээлтийн ажиллагаа Үндэсний номын санд болж, “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлье” сэдвээр эрдэм эрдэм шинж...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн  хороо, Бичиг соёл төв хамтран Монголын бичиг соёлын өдрийг угтаж “Бичиг соёл-2012” үзэсгэлэнг өнөөдөр МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээж байна. Үзэсгэлэнд Монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачид, уран бичээч, зу...
боловсрол
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн талаар хөндөн ярилцжээ. Ингээд барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох с...
боловсрол
2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дууслаа. Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин бүртгүүлсэн шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг өчигдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэсэн аж. БСШУЯ-аас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жил...
боловсрол
БСШУ-ны яам их, дээд сургуулийг аттестатчлах 2012 оны төлөвлөгөөний дагуу  31 сургуулийг аттестатчлалд хамруулж байгаа тухай БСШУЯ-наас мэдээлж байна. Тус сургуулиудын дүн тавдугаар сарын сүүлээр гарах гэнэ. Одоогийн байдлаар 170 байсан их дээд сургуулиас 95 үлдсэн бөгөөд 152 мянга гаруй оюутан өдрийн бакалаврт суралца...
боловсрол
БСШУ-ны сайдын 2012 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар Ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил 38184 сурагч төгсөнө. Харин их дээд сургуульд элсэх шалгалтанд дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл 43072 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчд...
боловсрол
2010 онд Финландад, 2011 онд Монголд хоёр орны Ерөнхийлөгчдийн харилцан хийсэн айлчлалын үеэр яригдаж, улмаар гарын үсэг зурсан Монгол Улсын ЭБЭХЯ болон Финландын “Оутотек” компанийн хоорондын Санамж бичгийн дагуу эрдсийн инженер, төмөрлөгийн мэргэжлээр Монголын залуучуудыг сургаж, дадлагажуулах ажлын эхлэл тавигдаж, а...
боловсрол
БСШУЯ-наас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд хэчнээн оюутныг гэрээ хэлэлцээрийн хүрээнд сургах талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловср...
боловсрол
Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийг 35 мянга гаруй хүүхэд төгссөн бөгөөд нийт 39928 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн билээ. Харин нийслэлийн хэмжээнд 44, хөдөө орон нутгийн хувьд 88 багшийг төв комисстоо оруулса...
боловсрол
УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын гишүүд цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заал шинээр барих тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Төслөөр шийдвэл 2012-2015 онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт жил бүр 300-400 тэрбум төгрөг болж, төсвийн ачаалал их хэмжээгээр нэмэгдэхээр байна...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 16-нд дуусч, бүртгэлд нийт 43072 сурагч бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төв шалгуулагчийн хувийн  мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23-ийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх юм байна. Сурагчид өөрийн нэр, овог, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ засуулж болох ...
боловсрол
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, Их, дээд сургуулиудын консерциум, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, “Мишээл групп” компани хамтран “Мишээл экспо” төвд боловсролын үзэсгэлэн нээж байна. Үзэсгэлэн нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгох, чанартай болов...
боловсрол
“Үндэстний тойм” сэтгүүлээс шалгаруулсан 2012 оны шилдэг 10 ЕБС-ийг “Сант” сургууль тэргүүлжээ. Судалгааг тухайн сургуулийн төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн орохдоо өгдөг элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дундаж оноонд тулгуурлан гаргажээ. Уг үзүүлэлт нь тухайн сургуулийн ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг жигд сайн...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад долоо хоног үлдээд байна. Онлайн бүртгэл эхэлснээс хойш 60 гаруй хонож байгаа. Одоогоор элсэгчдийн 70 гаруй хувь нь бүртгүүлсэн аж. Хөдөө, орон нутгийн сурагчид цахим бүртгэлд идэвхтэй хамрагдаж байгаа гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд дуулгаж байсан. Бүртг...
боловсрол
Кембрижийн Их сургуулийн Олон улсын шалгалтын төвтэй 2011 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар олон улсад жишиг болсон Кембрижийн стандарт манай улсад нутагших галт тэргийг хөдөлгөж байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү санамж бичгийг үндэслэн бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг х...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар их дээд сургуулиудын оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр сар бүр 70 мянга 200 төгрөгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн. Гэхдээ санхүүжилт, бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаас болж тухайн сардаа тарааж амжаагүй. Харин өнгөрсөн хоёрдугаар ...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, Их, дээд сургуулиудын консерциум, “Мишээл групп” хамтран “Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэн нээх гэж байна. “Мишээл экспо” төвд дөрөвдүгээр сарын 6-9-ны өдөр болох уг үзэсгэлэгийн зорилго нь боловсролын тогтолцоог...
боловсрол
Их, дээд сургуулийн аттестатчлал өнөөдрөөс эхэллээ. Ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аттестачлалд нийт төрийн болон төрийн бус өмчийн 31 сургууль хамрагдах ажээ. Монгол Улсын Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор 2012 ондоо багтаж бүх их, дээд сургуулийг аттестатчлалд хамруулах болсон. Улсын хэмжээнд өнөөдрий...
боловсрол
БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх хичээлийн жилд нэлээд олон сурах бичгийг шинэчлэх гэж байна. Ер нь жил бүр л сурах бичгийг шинэчлэх талаар яригддаг. Энэ жилийн тухайд сурах бичгийг бүрэн шинэчлэх гэж байна уу. Эсвэл засвар хийх юм уу? -Ерөнхий боловсролы...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчдийн монгол хэлний сурах бичгийг шинээр зохиохоор болжээ. Тиймээс БСШУЯ-наас сурах бичиг зохиох багийг шалгаруулах уралдааныг зарласан байна. Монгол хэлний сурах бичгийн зохиогчийн багийг БСШУ-ны сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг ...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд явуулах аймаг, дүүргийн аварга шалгаруулах улсын олимпиад өнөөдөр эхлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Олимпиадын сэдвийг БСШУЯ-нд хичээл тус бүрээр томилогдсон дэд хорооныхон боловсруулдаг ажээ. Сум, дүүрэг тус бүрээс шалгарсан шилдэг 13 сурагч уг олимпи...
боловсрол
Монголын Физикийн олимпиадын улсын хороо, Нийслэлийн боловсролын газар, Хо Ши Миний нэрэмжит, улсын тэргүүний 14 дүгээр дунд сургууль, “Үүрэг трейд холдинг” компани хамтран зохион байгуулсан Нийслэлийн физикийн олимпиадын дүн өчигдөр гарлаа. Монгол Улсын гавьат багш Б.Оргойн нэрэмжит, 17 дахь жилдээ зохион байгуулсан т...
боловсрол
Нийслэлийн архивын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 13 дугаар хорооны архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцуулах, дүүргийн хороодын үйл ажиллагаанд Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, ...
боловсрол
Энэ талаар Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Улаанбаатар дээд сургууль хятад хэлний өдрийг 11 дэх удаагаа тэмдэглэсэн нь энэ юм. МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын ажилтан Жу Цюньли, Улаанбаатар дээд сургуулийн Гадаад хэлний факультетийн захирал н.Эрдэнэбаатар нар ёслолыг нээн үг хэлж, Монгол, Хятад хоёр улсын хо...
боловсрол
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 2012 оны элсэлтийн шалгалтын хуваарийг баталсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын их, дээд сургуульд элсэн орох элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-нд дуусна. Судалгаагаар энэ хичээлийн жилд 39184 хүүхэд дунд сургууль төгсөх, өмнөх онд төгссөн 300...
боловсрол
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Боловсролын үзэсгэлэн яармаг болох гэж байна. 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг “Оюунлаг Үйлс” төрийн бус байгууллага зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн энэ сарын 24, 25-нд “Чингис” зочид буудалд болох аж. Боловсролын үзэсгэлэнд нийт 14 их, дээд су...
боловсрол
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын үзэсгэлэн яармаг” өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. “Оюунлаг үйлс” ТББ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын боловсролын үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Үзэсгэлэнд Англи, АНУ, Канад, Австрали, ОХУ, Тай...
боловсрол
АНУ-ын Ваёминг мужийн “IV-H” байгууллага болон Монголын “IV-H” байгууллага хамтран АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон байна. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөр ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж. Тус хөтөлбөрт Америкийн т...
боловсрол
ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 18.00 цагт дуусах бөгөөд цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай албаныхан анхааруулж байна. Бүртгэлийг  www.eec.mn вебсайтаар хийж байгаа бөгөөд шалгуулагч нь шалгалтын хураамжийг “ХААН” банкнаас бусад банкны төлбөрийн мастер болон виза картаар шилжүүлэх юм. Нэг шалгалтын ...
боловсрол
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өчигдөр багш бэлтгэдэг их, дээд сургуулийн захирал, сургалтын менежерүүд, Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон Кэмбрижийн их сургуулийн багийнхантай уулзалт, ярилцлага хийжээ. Энэ үеэр багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр агуулгыг өөрчлөх, төгсөн гарч буй боловсон хүчн...
боловсрол
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын өнөөгийн сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хууль зүйн яамнаас “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Хуралд я...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар  байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нийслэлийн есөн дүүргээс 83 багшийг “Багшийн хөгжлийн ордон”-д, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р сургууль тус тус өөрсдийн багш нарыг сургалтад хамруулж байна. Ингэхдээ нэгдүгээр ...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар бага, дунд боловсролын стандартад үнэлгээ хийх, үндэсний стандарт боловсруулах, турших ажлыг зохион явуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт багтсан яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд энэ хүрээнд бямба гариг бүрт хуралдаж, ирэх гурван жилийн төлөвлөгөөг гаргаж байг...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд гаргасан.  Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихэсчж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаагаас сурагчдийн амралтыг сунгахаар болсон билээ. Ингээд сайдын ту...
боловсрол
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой буюу Монгол үндэсний бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Монгол үгийн чуулган” наадмыг ЕБС-иудад зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр өглөө нийслэлийн II сургуульд болсон. “Монгол үгийн чуулган” наадам нь ерөнхий боловсрол...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтоол гаргалаа. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650,...
боловсрол
Өмнөх Засгийн газрын Сангийн сайдын 2012 оны долдугаар сарын 16-нд гаргасан 156 дугаар тушаалыг хүчингүйд тооцсоны дүнд боловсролын салбарын 1969 хүн ажилтайгаа үлдэхээр боллоо. Дээрх тушаалыг БШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролын салбарын мөн чанар онцлог, багш, ажилтан ажиллагсдын  нийгмийн асуудлыг үл харгалзан үзсэн ...
боловсрол
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдэд зориулсан “ХҮҮХЭД ХАРАХ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ”-ний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд иргэн таны санал бодлыг сонсох “Нээлттэй хэлэлцүүлэг”  ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагаас “Багшийн хөгжлийн ордон”-д болох юм байна.     Монгол Улсын Засгийн газ...
боловсрол
Германы Гизен хотноо есдүгээр сарын 30-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн  “Цээж бодолт”-ын Дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний эцсийн шалгаруулалтад ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Мягмарсүрэн түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын ОУ-н мастер Х...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. Зээл авах хүсэлтэй оюутнуудыг бүртгэх хугацаа өмнө нь тав хоног байсан бол энэ удаад 14 хоног болгож сунгаснаар нийт 24 хүүхэд...
боловсрол
Гаалийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ГЕГ-ын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төвийн   “Цахим сургалт” лаборатори ашиглалтад оржээ. Өнөөдөр болсон “E-Learning” хөтөлбөрийн хүрээнд “Цахим хичээл”-ийн системд нэвтрэх эрх авах үйл ажиллагаанд ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг болон ГЕГ-ын газар, хэлтэс, албадын дарга нар...
боловсрол
“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын суурь судалгааны сан /ОССС/  хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” ёсоор талууд харилцан ашигтайгаар  шинжлэх ухааны салбарт судалгааны ажил хийхээр болжээ. Үүний тулд судалгааны ажлын төслийг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны хэлтэст...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ “Тэргүүний уншигч” хүүхдүүдэд шагнал гардуулж хэлсэн үг Сая би хүүхдүүдээс “Хэдэн ном уншсан бэ?” гэж асуулаа. Гэтэл тэд  доод тал нь 300, зарим нь бүр 1500 ном уншсан гэж хариуллаа. Тэд 1500 ном уншаад зогсохгүй өөрөө номын сантай гэж ярьж байна. Тэгэхээр би энд нэг уриалга...
боловсрол
Япон Улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Токиогийн технологийн сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль хамтран “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийг 2012-2017 онд хэрэгжүүлхээр боллоо....
боловсрол
Япон улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн яам, "ЖАЙКА"-гийн санхүүжилтээр БШУЯ, Токиогийн Технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль хамтран "Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах" төслийг 2012-2017 онд хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн нээл...
боловсрол
Боловсролын хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох ажилд урьж байна. Тодруулбал, БСШУ-ын сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журмын 2.2 заалтыг үндэслэн сурах бичиг зохиогчийг шалгаруулахаар болжээ. Тиймээс есдү...
боловсрол
2012-2013 оны хичээлийн шинэ жилд 73 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нийт 188 мэргэжлээр 28317 суралцагч элсэн суралцах тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Үүний  дийлэнхийг буюу иргэний барилга, байгууламжид  8049, аж үйлдвэрийн салбарт 6493 хүн суралцах ажээ. Өөрөөр хэлбэл, барилга бол...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх шаардлагатай сургуулийн жагсаалтыг  танилцууллаа. Тодруулбал, ДҮҮРЭГ Д/д СУРГУУЛЬ Чингэлтэй 1 “Олонлог” дунд сургууль 2 “Диана” сургууль Баянзүрх 3 Орос ...
боловсрол
Их, дээд сургуулиудын захирлууд 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20-25 хүртэл хувиар нэмэх саналаа БШУ-ы сайд Л.Гантөмөр тавиад байсан. Энэ асуудлаар өчигдөр сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүү хариуцсан захирлуудыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Хурлын үеэр Их, дээд сургуулийн удирд...
боловсрол
БСШУЯ-аас хэвлэлийн компаниудтай гэрээ хийн энэ жилийн ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийг хэвлэж дуусгажээ. Одоогийн байдлаар 1-12 ангийн 89 төрлийн сурах бичгийг нийслэлийн сургуулиудаар тарааж дууссан бөгөөд удахгүй орон нутгийн сургуулиудаар тараах ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн ...
боловсрол
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд суралцагчдаа бүртгэж эхэлсэн байна.  Бүртгэлийг энэ сарын 9-24-ныг дуустал Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулах ажээ.  Тус сургуулиудад суралцахыг хүсэгч нь хэд хэдэн шаардлагыг ...
боловсрол
Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нээлттэй нийгэм форум, шүүгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт Нээлттэй нийгэм форумын байранд болж байна. Сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байгаа аж. Мөн Японы Нагояагийн их сургуулийн профессор Ясутомо Мориги...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр маргааш 10.00 цагт “Шинэ эрин” дунд сургуульд зочилж багш нарт Кембрижийн хөтөлбөрийг танилцуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил Кембрижийн хөтөлбөрийг дунд сургуульд нэвтрүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан юм. Энэ дагуу нэр бүхий 30 сургуульд дээрх ...
боловсрол
Болгар Улсын Благоевград хот дахь Америкийн их сургуульд 2012 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-нд болсон Олон улсын оюутны математикийн 19 дүгээр олимпиадаас Монгол Улсын Их Сургуулийн оюутан Б.Ганбат хүрэл медаль хүртжээ. Дэлхийн 47 орны 316 оюутан оролцсон тус олимпиадаас МУИС-ийн Онолын математикийн ан...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтад мэдлэг, оюунаа сорьсон 43 мянга гаруй залуус энэ сарын 1-нээс батламж хуудсаа гардаж авсан. Дүн, онооныхоо жагсаалттай танилцсан зарим нь их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай танилцаж байна. Харин зарим нь батламж хуудсаа хаанаас авахаа мэдэхгүй энд тэндээс асууж сурах аж. Тиймээс бид БС...
боловсрол
БСШУ-ы сайдын 2004 оны тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн, 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн баш, арга зүйч, боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн саналыг тусган шинээр боловсруулжээ. “Бага насны хүүхдийн х...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан 43087 шалгуулагчийн дүн, оноо, жагсаалтыг өчигдөр www.eec.mn вэбсайтад байрлуулж, нийтэд мэдээлсэн. Тэгвэл, нийслэлийн шалгуулагчдын батламжийг өнөөдөр, маргааш хоёр өдөр  ЭМШУИС-ийн 131 тоотод гардуулах юм байна. Энэхүү батламжийг хөдөө орон нутагт Боловсрол соёлын газрын мэргэжи...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилээс их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг  кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож эхэлжээ. БСШУ-ны сайдын туш...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд орон даяар болсон билээ. Маргааш шалгалтын зөв хувилбарыг www.eec.mn сайтад байрлуулсан байх талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. Харин шалгалтын дүнг 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт дээрх вебсайтад байрлуулж, нийтэд мэдээллэх ...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8-10-ны өдрүүдэд болох гэж байна. Өмнөх жилүүдэд шалгалт авах материалыг Болвсролын үнэлгээний төв, Цагдаагийн ерөнхий газартай хамтран нууцалдаг байсан. Харин энэ удаагийн ЭЕШ авах материалын нууцлалыг Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ хүргүүлсэн байна. ТЕГ орон нутгийн ТЕГ-ын салбаруу...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улсын хэмжээнд 10.00 цагт эхэллээ. Энэ жил элсэлтийн шалгалт өгөхөөр 43087 сурагч бүртгүүлсэн юм. Шалгалтыг зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд нийт 52 төвд буюу сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллах ажээ. Үүнд Боловсролын үнэлгээний төвийн 25 гару...
боловсрол
МҮОНТ-ээс ХХ зууны түүхийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах зорилгоор өнгөрсөн зуун жилийн түүхийг “Тусгаар тогтнолын  үнэтэй чөлөөлөх дайн”, “Дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол”, “Эсгий туургатны энхийн хэл Юмжаагийн Цэдэнбал”, “Ардчилалын замд” зэрэг 18 бүлэг 62 хэсгээс бүрдсэн  “Сэрсэн зууны түүх” н...
боловсрол
Хичээл сурлага, нийгэм, соёл, урлаг, спортын салбарт амжилт гаргаж үеийнхнийгээ манлайлсан нэр бүхий 49 хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос шагналаа гардаж авлаа. “Монголын шилдэг хүүхдүүд”-ийг Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан”...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль хүүхдийн баяраас өмнө амарсан байх гэнэ. Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 24-нд, дунд болон ахлах ангийн сурагчдынх 31-нээс эхэлнэ. 2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 505409 хүүхэд суралцаж байна. Үүнээс бага ангид 256584, дунд ангид 169275, ахлах ангид 76550 хүүхэд сурч...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаач, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюул...
боловсрол
Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Эрүүл мэндийн газар болон БНСУ-ын Каиьн Вонжу Улсын их сургуулийн шүдний эмнэлгийнхэн Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэгийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр үсэг зурж баталгаажууллаа. Солонгос-Монголын харилцан дэмжих нийгэмлэг нь Монголын эрүүл мэндийн сал...
боловсрол
Засгийн газраас оюутан бүрт 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Тэтгэлэг оюутнуудад хүрэхгүй байгаа талаар мэдээллүүд гарч байсан. Сургуулиуд  сургалтын төлбөрт авах, багш нарын гарын авлага худалдан авахыг шахаж шаардах гэх мэт олон зөрчилтэй байгаа талаар оюутнууд гомдол гаргадаг. Харин Монголын оюутны холбоо...
боловсрол
Нийслэлийн Баянгол дүүрэгт 250 нэр төрлийн, 3000 орчим номтой номын санг нээжээ. Номын сангийн нээлтэд манай улсын нэрт зохиолч, яруу найрагч, судлаачид оролцсон аж.  Энэхүү номын сан орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн нэрэмжит номын сан гэдгээрээ олон хүний анхаарлыг  татаж байгаа ажээ...
боловсрол
ЭЕШ-ын батламж тараах ажил үргэлжилж байна. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 18-21-ний хооронд ЭЕШ-ыг зохион байгуулсан. Улмаар шалгалтын хариу өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл шалгуулагчдын батламж хуудсыг тараах ажлыг Боловсролын үнэлгээний төв, тухайн сургуулиуд хариуцан хийж байна. Энэ жил төгссөн сураг...
боловсрол
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Тэтгэлэг ...
боловсрол
Харвардын их сургуулийн  Азийн манлайллын төвөөс жил бүр зургаан орон шалгаруулан “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Энэ жил  шилдэг зургаан орны тоонд  Монгол улс тусгай шалгаруулалтын дагуу  багтаж, “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ. Чуулга уулзалт энэ сарын...
боловсрол
ЭЕШ өнгөрсөн сарын 18-21-ний хооронд болсон. Өнөөдөр элсэлтийн шалгалтын дүнг зарлаж байна. Шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайт руу орж өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр орж үзэх юм. Энэ жилийн хувьд шалгалтын ирц сайн байсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Ирц 95.6 хувьтай байжээ. Энэ...
боловсрол
Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулсан шалгалт Зохион байгуулагч: Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм....
боловсрол
Энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр Архангай аймгийн төгсөгч хамгийн өдөр оноог авчээ. Тодруулбал, тус аймгийн  Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын I сургуулийн сурагч н.Шагж 2015 оны ЭЕШ-д математикийн хичээлээр бүтэн оноо буюу 800 оноог авсан байна. Архангайн аймагт хэрэгжиж бу...
боловсрол
“Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” Төрийн бус байгууллагаас маргааш буюу долдугаар сарын 21-ний өдөр 14.00 цагаас Дарь-Эх сургалтын төвдөө нэгэн танхимыг нээхээр болжээ. Тус төв нь 2001 оноос эхлэн хичээлээс гадуур дугуйлан, сургалтад хамрагдаж чаддаггүй гэр хорооллын 180 гаруй хүүхдэд зориулсан төрөл бүрийн сурга...
боловсрол
Гуравдугаар сургуулийн барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч компаниар “Алтанбулаг трейд” шалгарсан юм. Одоогоор үндсэн барилгын ажил дуусчээ. Харин гадна зам талбай, явган зам, автомашины зогсоол зэрэг тохижилтыг хийж байна. Тус компанийн инженерийн мэдээлж буйгаар бороо хур ихтэй байгаа ч саатах зүйлгү...
боловсрол
Монголын их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн өнөөдөр Blue Sky зочид буудлын гурван давхарт эхэллээ. Тус үзэсгэлэнд 50 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл, 17 зуучлалын байгууллага оролцож байна. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Мэргэжил, сургуулиа сонгож амжаагүй сурагчид ч тус үзэсгэлэнд идэвхтэй оролцо...
боловсрол
Монголын их, дээд сургуулиудын “Боловсролын үзэсгэлэн” өнөөдөр Blue Sky зочид буудалд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 50 их, дээд сургууль, зуучлалын 17 байгууллага оролцож байна. Зөвхөн төгсөгчдөөс гадна ЕБС-ийн сурагчид ч мэргэжлээ сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл авч болох аж. Эн...
боловсрол
Монгол улсын Сангийн Сайд Ж. Эрдэнэбат болон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон нар өнөөдөр нийт 63 сая ам.доллар бүхий гурван шинэ төслийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гурван төсөл нь Боловсролын Чанарын шинэчлэлийн төсөл, Цахим эрүүл мэндийн төсөл ба Ухаалаг заса...
боловсрол
Харвардын их сургуулийн Азийн манлайллын төвийн санаачилгатай “Asia Leadership Conference 2015” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 6-р сарын 27-нд зохион байгуулах гэж байна. Азийн томоохон улс орнуудад жил бүр зохиогддог энэхүү чуулга уулзалтыг Глобал менежерүүдийн нийгэмлэг хамтран Монголд анх удаа зохион байгуулна г...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтад орж буй шалгуулагчид өнөөдөр хоёр дахь шалгалтаа өгнө. Өнгөрсөн пүрэв гарагт түүх, хими, англи хэлний шалгалтыг авсан билээ. Эхний шалгалт өгсөн өдөр ЭЕШ-д орж буй шалгуулагчидзайлшгүй авч очих таван төрлийн  материалынхаа заримыг мартсан тохиолдол гарчээ. Тиймээс бүрдүүлж авч очих  материал...
боловсрол
Оюуны хөрөнгө оруулалт бол хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт гэдэг. Оюутнуудын хувьд олон хөрөнгө оруулагчидтай. Бидний эцэг эх сургалтын төлбөрийг маань төлж нэг хөрөнгө оруулна, төр засгаас сайн муу нэртэй ч үндэсний тэтгэлэг 70000 мянгаар хөрөнгө оруулчихна, энэ 2 нь үгүй юмаа гэхэд өөрөө хөдөлмөрлөөд өөртөө хөр...
боловсрол
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийг төгссөн залуучууд өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн сүүлийн шалгалтаа өгч байна. Өнөөдрийн шалгалтыг тодруулахад, 08:00 – 09:40 цагт Физик, 11:30 – 12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20 – 15:40 цагт Орос хэлний шалгалт өгснөөр Элсэлтийн ерөнхий шалгалт ду...
боловсрол
МАРРАКЕШИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн х...
боловсрол
-ЭЕШ-ын үеэр гар утас, тооны машин, томъёоны хураангуй, ном, дэвтэр, үелэх систем ч ашиглуулахгүй- Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын түүх, хими, англи хэлний хичээлийн шалгалтыг өнөөдөр авна. Шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлж гурав хоног үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын 21-...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох ю...
боловсрол
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй найман хувийн сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байгаа зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илрүүлжээ. Улсын ахлах байцаагч А.Мөнхзаяагийн мэдээлснээр найман хувийн сургуульд мэргэжлийн бус багш ажиллаж байсан. Мөн багшлах эрхгүй, дөнгөж сургуулиа төгссөн хүн а...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлсэн. Яг одоо англи хэлний шалгалтыг шалгуулагчдаас авч байна. Өнөөдрийн хувьд Монгол улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтыг шалгуулагчдаас авна. Өглөө 10.00-11.20 цагийн хооронд түүхийн шалгалт авсан. Харин химийн шалгалтыг 13.00-14.40 цагийн хооронд авсан юм. Энэ жилийн хувьд 20...
боловсрол
У.Энхзул: Хүүхдүүдийн маань нүднээс гал асаад гялтганаад ирэхээр багш хүний хувьд гоё урам авдаг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц ...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын эрхийн бичиг тараах ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс явуулж байна. Одоогоор энэ ажил 40 хувьтай байна хэмээн Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн ажилтан Ө.Төгөлдөр мэдээллээ. Уг эрхийн бичгийг энэ сарын 15-ныг хүртэл сургуулиудаар дамжуулан олгож байгаа юм. Эрхийн бичгийг энэ жилийн т...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэ...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх пүрэв гариг /VI.18/- эхэлнэ. Одоогоор элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгийг тараах ажил үргэлжилж байна. Уг нь эрхийн бичиг тараалтыг зургадугаар сарын 15-ныг хүртэл хийх байсан ч сурагчид эрхийн бичгээ бүрэн авч дуусаагүй байна. Одоогоор эрхийн бичиг тараалт 90 гаруй хувьтай байгаа аж....
боловсрол
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХААР БОЛЛОО Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцлээ. Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол ялгах тэмдэг...
боловсрол
Улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 15-нд дууссан. Энэ жил буюу 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд сургуульд эл...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ерөнхий боловсролын 13 сургуульд лего робот, хоёр сургуульд гитарын клубын тоног төхөөрөмж гардууллаа. Лего робот нь хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц, хөгжилтэй, бүтээлч, шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан физик, хими, дизайн, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг ...
боловсрол
Энэ оны Төсвийн тухай хуулиар Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багц, эм эмнэлгийн хэрэгслийн төсөв өмнөх оноос буурч, эмнэлгүүдэд өр төлбөр үүсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсээд байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр салбар хариуцсан яамны зүгээс өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэ...
боловсрол