news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өмнөговь аймгийн зарим сумдаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогдсон байна. Аймгийн Байгаль орчны  газраас эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж б...
байгал орчин
“Хустайн цогцолборт газар” төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа УИХ-ын гишүүн, “Хустайн байгалийн цогцолборт газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр / 2014.03.24 / Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүрги...
байгал орчин
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд гуравдугаар сарын 22-нд Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад нэг цагийн хичээл заахаар болсон байна. 1993 оноос “Усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа олон улсын ...
байгал орчин
Дэлхийн ойн болон усны өдрийг угтаж БОНХЯ, МСХ хамтран  сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Амьдралын эх нь ус, усны эх нь ой” асуудал дэвшүүлсэн өгүүллийн уралдааныг энэ сарын 10-20-ны хооронд зарлаад байгаа юм.   Энэхүү уралдаан нь ус, ойн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэл болон ахуйн хэрэглээнд орчин үеийн техник...
байгал орчин
Үндэсний үйлдвэрлэгч “Оргио” брэнд тахиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал эмнэлэг, биотехнологи болон Биологийн нөөцийн менежментийн сургуулиудтай  урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ. Хоёр тал энэхүү гэрээг хөдөө аж ахуйн үндэсний брэндийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, тус сургуулийн төгсөгчдийг ...
байгал орчин
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баяны ар хэмээх ууланд “Хүдэр Өсөх” ХХК 501 ширхэг нойтон мод хууль бусаар бэлтгэсэн болохыг тогтоогджээ. Энэхүү хэргийг шалгах явцад Ойн тухай болон бусад хууль, журмыг ноцтойгоор зөрчсөн нь илэрсэн байна. Гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийсэн хяналт, шалгалт...
байгал орчин
Үндэсний үйлдвэрлэгч “Оргио” брэнд тахиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал эмнэлэг, биотехнологи болон Биологийн нөөцийн менежментийн сургуулиудтай  урт хугацаанд хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ. Хоёр тал энэхүү гэрээг хөдөө аж ахуйн үндэсний брэндийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, тус сургуулийн төгсөгчдийг ...
байгал орчин
Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн хүдэр” компанийн “Таяннуур” уурхай байгаль орчинд нийтдээ 3,8 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тогтоогоод байна. Байгаль орчноос гадна нутгийн оршин суугчдын эрүүл орчинд ажиллаж, амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих т...
байгал орчин
Нийслэлийн гудамж, зам талбайг зүлэгжүүлэн, цэцэрлэгжүүлэх ажил энэ сарын 1-нээс эхэлсэн байна. Энэ жил аль замуудад ногоон байгууламж байгуулах талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа. -Өнгөрсөн жилийн ногоон байгууламж, цэцэрлэгжилт нийслэлчүүдэд нилээд...
байгал орчин
БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран ирэх пүрэв гаригт “Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ бу...
байгал орчин
Цөмийн энергийн газрын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар цөмийн технологийг зөв ашиглавал аюулгүй төдийгүй эдийн засгийн үр ашигтай тухай, мөн дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэ...
байгал орчин
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Баялагийг бид бүтээнэ” уриан дор Улаанбаатар хотод байрлах МСҮТ-ийн оюутнууд өнөөдөр Туул гол орчмын хогийг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээг тус хөтөлб...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн удирдлагуудад эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ. Уг технологи нь эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж бөгөөд Японы Hitachi-д ажилладаг монгол эрдэмтэн доктор Д.Баяр энэхүү бүтээлээ танилцуулсан. Эрчим хүчийг үржүүлэн ашиглах төхөөрөмж нь ...
байгал орчин
Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубээс санаачлан “Хөрсний бохирдол агаарт хэрхэн нөлөөлөх вэ” дугуй ширээний ярилцлагыг өрнүүлэхээр болсон байна. Ярилцлагад нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, газар зүйн хүрээлэн, МУИС-ийн судлаач багш нар оролцох ажээ. О.САР
байгал орчин
Агаарын чанарыг ярихын тулд хот суурин газарт хүний үйл ажиллагааны улмаас бохирдуулах бодис агаар мандал руу хаягдсаны дараа орчиндоо хэрхэн тархаж агаарын чанарт нөлөөлдөг тэр нь эргээд хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг болохыг явцын дарааллаар танилцуулъя. Бохирдлын эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодис ялгарна. Ялга...
байгал орчин
“Нийслэлийг агаар утаанаас гадна хөрснөөс маш ихээр бохирдож байна” гэдгийг Монголын эрдэмтэн, мэргэжилтнүүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Өдгөө нийслэлийн нийт газар нутгийн 72 хувь бохирдолтой байгааг ч судалгаагаар тогтоосон байна. “Өвлийн хүйтэн өнгөрч, агаарын бохирдол нүдэнд харагдахуйц буурч байна. Гэсэ...
байгал орчин
ХОТ СУУРИН ГАЗРЫН АГААРЫН ЧАНАР Цуврал 2. Өмнөх нийтлэлийг энэ линкээр орж үзнэ үү. АГААРЫН ЧАНАРТ ЦАГ АГААРЫН НӨЛӨӨ Цаг агаар ямар байхаас шалтгаалаад тухайн өдрийн агаарын чанарт эерэг ба сөрөг нөлөө үзүүлдэг. Нүүрсээр галладаг халаалтын зуух байна гэж үзье. Халаалтын  зуухны яндангаас ялгарч буй утааг тухайн өдрийн ...
байгал орчин
“Жэй Си ай”-ын  Эко салбар байгууллагаас “Эх дэлхийн өдөр” буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг тохиолдуулан  Эко Сити цуврал төслийн хүрээнд “Эзэнтэй мод” төслийг зохион байгуулж буй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бол дэлхий даяар байгаль орчныг хамгаалахад анхаарлаа хандуулдаг. 1969 онд Сан Франциско хотод б...
байгал орчин
Манай орны хаврын улиралд эсрэг циклон задарч агаарын хөдөлгөөн их болдгоос салхины хүч эрс нэмэгдэж агаарын чийгшил бага, хур тунадас ховор, цаг агаарын байдал тогтворгүй, хоногийн доторхи халуун хүйтний хэлбэлзэл их болдог. Үүнээс хамаарч хөрсний чийг алдагдан, хөрс салхинд эвдрэх явц эрчимжиж цөлжих үйл явцыг улам б...
байгал орчин
Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25 000 мод тарьжээ Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор 2014 оны 05 сарын 04-нээс 05-ны хооронд Гандангаас Саппорагийн уулзвар, Амарсанаа, гудамжнаас Од кино театр хүртэлх  явган хүний замын нуух цэвэр...
байгал орчин
С.Оюун сайд аа, хатан Туул минь гол мөн үү? С.Оюун Таныг төрийн хуулийг хэрэгжүүлэх, эх нутгаа хамгаалах үүрэгтээ үнэнч төрийн түшээ гэж бид итгэж байна. Богдхан уулын тусгай хамгаалалтай газар, Тэрэлжийн байгалийн цогцолборт олборлох ажлыг зогсоосон Та бүхний ажлыг дэмжихийн хамт улам бататгахыг хүснэ. Тийм ч учраас У...
байгал орчин
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ сарын 10-ны єдрийн Бямба гаригт тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Тиймээс  “Мод тарих үндэсний өдөр”-өөр хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар би...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлагаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын д...
байгал орчин
Их хотыг эмжин урсах Туул гол амрагч, аялагчдын хаясан хог, новшинд дарагджээ. Хатан Туул голоо хараад “Арай ч дээ. Сарын өмнөхөн л цэвэрлэсэн биз дээ” гэж гайхах, цөхрөх зэрэгцэх энүүхэнд. “Туул гол бол Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх булаг”гэж өдөр бүр хэвлэлээр улиг болтол ярихыг хүн бүр сонсдог ч эргээр нь...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Зарлиг ёсоор  өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Тамгы...
байгал орчин
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан зуслангийн ногоон бүс, Сэлбэ голын ай савд их цэвэрлэгээний ажил зохион байгуулахаар болжээ. Цэвэрлэгээний нээлт тавдугаар 24-ний өдөр 19 дүгээр хороо, “Зунжин” худалдааны төвийн өмнөх талбайд 10.00 цагт болох аж. Цэвэрлэгээнд...
байгал орчин
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2014 оны 05 сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг-2520, Чингэлтэй дүүрэг-16232, Хан–Уул дүүрэг-10234, Нийтийн үйлчилгээний ...
байгал орчин
Фэйсбүүкийн 247 групп, Говь-Алтай аймгийн групп, Оюуны клуб санаачлан маргааш буюу тавдугаар сарын 17-ны бямба гарагт Дархан цаазад Богд хаан уулын Энхтайваны аманд мод тарихаар болжээ. Мод тарих ажил нь Амьд байгалаа хайрлая” сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Мод тарих ажил маргааш өглөө 08.00 ц...
байгал орчин
-Хүүхдүүд шувуу судлаач мэргэжилтнүүдтэй хамт нүүдлийн шувуудыг ажиглаж, амьд байгалиа таньж мэдэх эрдэмд сурч байна- Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сургуулийн хүүхдүүд саяхан тэмдэглэсэн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрөөр говьд ямар амьдардаг болон нүүдлийнүедээ дайран өнгөрдөг шувуудын талаарх мэдлэг, ойлголтоо зуз...
байгал орчин
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар 47 мэргэжилтэн, байгаль хамгаалагчаа “Практикал” компанийн амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрууллаа. Ингэснээр тэд  ажил үүргээ гүйцэтгэж яваад  гал түймэр, үер усны аюулд өртөх, наранд цохиулах зэргээр эрсдэлд ороход хамгаалагдах юм. Үүнээс гадна шаварт унах,...
байгал орчин
Урин дулаан цаг ирж, гол устай газрууд руу аялагчид загасныхаа уургаа барин явцгааж байна. Гэвч загасчлах хорионы хугацаа дуусаагүй бөгөөд одоо 9 хоног л үлдээд буй юм. Тодруулбал, Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Учир н...
байгал орчин
Монгол Улсад ураны орд хайх, олборлохыг эсэргүүцэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн, Чингис хааны талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Энэхүү тайван жагсаалыг “Босоо хөх Монгол”, “Гринпис Монгол” төрийн бус байгууллагууд санаачилсан гэнэ. Жагсаалд “Гал үндэс...
байгал орчин
Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг “Олон зорилтот ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтэнд БОНХ-ийн Сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга С.Ган...
байгал орчин
Хүн төрөлхтний баталгаат аж төрөхийн чухал үндэс нь экологийн тэнцвэртэй байдал, байгаль орчны өөрчлөлттэй шууд холбоотой. Тэгвэл бид өнөөдөр ийм байдлыг бий болгож чадаж байна уу... Хаа сайгүй дэлхийн дулаарал, озоны давхаргын цоорол, усны хомсдол гэхчилэн өмнө нь бараг сонсч ч байгаагүй зүйлийг цээжилтэл ярьж байгаа ...
байгал орчин
Монгол орны баруун өмнөд хязгаар Зүүнгарын их говьд тахь “хариулдаг” О.Ганбаатартай уулзлаа. Түүнийг Үндэсний газар зүйн нийгэмлэгийн  / National geographic Mongolia /сэтгүүлд “Зэрлэг адуучин” гэж бичсэн байхыг уншиж байсан юм. О.Ганбаатар биологич мэргэжилтэй. Өдгөө Говийн Их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын“Б” хэсгийн ...
байгал орчин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Б.Саранчимэг “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн төгөл бий болгох зорилгоор “Итгэлийн төгөл” ТББ-тэй хамтран “ИТГЭЛИЙН ТӨГӨЛ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Үндэсний ц...
байгал орчин
“Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, 26 дугаар зүйлийн 26.3, Хог хаягдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн БОНХАЖЯ-наас 2015 оны зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 22 хүртэлх нэ...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулах, байгалийг нөхөн сэргээх төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, “Эрдэнэт...
байгал орчин
Өнөөдөр дэлхий даяар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд дэлхийн улсууд цөлжилтийн эсрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. НҮБ-аас 1997 онд жил бүрийн зургаадугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Манай ...
байгал орчин
Ч.Батсансар: Газар нутгаа тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгаалах сонгодог арга БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. -Тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? -1993 онд Монгол Улс Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцид нэг...
байгал орчин
-Та юуг, яаж хэмнэдэг вэ- ТАНЫ ХЭМНЭЛТТЭЙ ХЭРЭГЛЭЭГ ХУВААЛЦАХ ОНЛАЙН САНАЛ Та өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн зүйлийг байнга хэмнэж хэвшүүлсэн үү. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. ...
байгал орчин
БОНХАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Уул уурхайн яам, Монголын уул уурхайн үндэсний ассациацаас  хамтран  зохион байгуулж буй “Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь: Биологийн олон янз байдал, төрөл зүйлийг дүйцүүлэх хамгаалах олон улсын зарчим, стандарт, туршлага, сургамж”...
байгал орчин
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийн эзэмшлийн 18 гудамж талбайн модны суурь шохойжилтын ажлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 5000 гаруй модны суурийг шохойдлоо. Модны суурийг шохойдох нь хортон шавьж идэж устгах, ургамлын өвчин тусах болон холтос хата...
байгал орчин
-“Эко жаал” Д.Оюунхорол сайдын дэмжлэгээр тоглоомын талбайдаа мод тарилаа - Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч “Эко жаал” З.Буянхишиг Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа өнөөдөр эхлүүлж, ангийн хоёр найз, аавтайгаа мод тарилаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг ...
байгал орчин
Уриалга Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-аас “Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн байгаль орчны өдрийг анх 1972 онд тэмдэглэж эхэлсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хам...
байгал орчин
Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-аас “Долоон тэрбум хүсэл, нэг дэлхий, зөв хэрэглээ” уриан дор тэмдэглэж байна. Уг өдрийг БОНХАЖЯ долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн олон нийтэд зориулсан сурталчилгааны чиглэлд түлхүү анхаарч байн...
байгал орчин
Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ. БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд  21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм. Чуулганыг БОН...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа  байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Үндэсний чуулганд 21 аймгийн 1629 нөхөрлөлийг төлөөлж 800 төлөөлөгч оролцож байгаа юм. Чуулганд оролцож байгаа нөхөрлөлүүдийн төлөөллийн зүгээс хэд, х...
байгал орчин
Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлох суурин харуул байршуулна Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт ...
байгал орчин
“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх”GCP\MON\008\GFF төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь  Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын  Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаар дамжуулан дөрвөн жилийн хугацаанд мана...
байгал орчин
- БОНХАЖ - ын сайд Д . Оюунхорол , ОБЕГ - ын дарга Т . Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа - БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өчигдрийн ням гаригт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд ...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг өнөөдөр улс даяар 11 дэх удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьж заншаад байгаа билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний бямба га...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ хүрээнд Иргэний Зориг Ногоон Нам Монголын ногоон хөгжлийн зуун ТТБ-тай хамтран өнгөрсөн бямба, ням гаригт Шувуун фабрикт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үн...
байгал орчин
Сансараас дэлхийг харвал ногоон өнгөтэй харагддаг гэдэг. Дэлхийн 70 хувиас ихгүй нь далай боловч хуурай газрын ихэнх хэсэг ойгоор бүрхэгдсэн байдаг учраас тэр. Дэлхий ногоон харагддаг гээд тайвширч суух бус оршин суугчид нь цэнхэр гаригийнхаа ногоон байдлыг хадгалж, хамгаалах үүрэгтэй л дээ. Эх дэлхийгээ ногоон байлган...
байгал орчин
Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо...
байгал орчин
“НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН"-ӨӨС ЗӨВЛӨЖ БАЙНА МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ ХИЧЭЭЛ БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” нь ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх,  мод, сөөг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,...
байгал орчин
БОНХАЖЯ,  “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ ХИЧЭЭЛ БОНХАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” нь ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх,  мод, сөөг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, амьрах орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  эрүүл ...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ. Урилгын хүрээнд маргааш УИХ-ын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэнэ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы эхэнд гишүүдийг мод тарих үйлсэд өргөнөөр оролцохыг уриаллаа. Мөн тэрээр  Байнгын ажил...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ....
байгал орчин
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” - ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн...
байгал орчин
“Зориг” сангаас Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуу боловсон хүчинд зориулсан “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил болж байна. 2014-2015 оны хөтөлбөрт хамрагдсан “Чийгийн Ногоон” багийнхан “Гэр хороололд эко жишиг а...
байгал орчин
Инженер хангамжийн байгууллагууд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд  Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшн...
байгал орчин
БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Уг үйл ажиллагааны гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулахад оршиж байгаа юм. "Нэг сая мод ургуулах" х...
байгал орчин
Улс орныхоо иргэн бүрт мод тарьж ургуулах мэдлэг чадвар нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улс даяар хийж буй билээ. Энэхүү ажлын хүрээнд “Тарьц суулгац-2015” үзэсгэлэнг өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулж ...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин энэ жил мод тарих өдөр ирэх бямба гараг буюу тавдугаар сарын 9-ний өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтэ...
байгал орчин
“Дэлхийн усны өдөр” энэ сарын 22-нд буюу ирэх ням гаригт тохионо. Эл өдрийг угтан НҮБ болон ЮНЕСКО-гоос хэвлүүлсэн “Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гардууллаа. Тус арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнх...
байгал орчин
Хөдөө орон нутагт хаврын хуурайшилт ихтэй, хээрийн түймэр олонтаа гарч байгааг ОБЕГ-аас анхааруулж байна. Өчигдөр л гэхэд Дорнод аймгийн дөрвөн сум, Сүхбаатар, Булган аймагт хээрийн түймэр гарсан байх юм. Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ОХУ-ын...
байгал орчин
БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэллээ БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэ...
байгал орчин
Оны эхний гурван сард улсын хэмжээнд  13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гарсан түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарч ...
байгал орчин
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулын орчмын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын байдлын тухай нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн Дугуй танхимд болж байна.   Хэлэлцүүлгийг  БСШУЯ-ны Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат нээсэн бөгөөд уг хэлэлцүүлэгт Дундговь айм...
байгал орчин
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэрги...
байгал орчин
УИХ-ын гишүүн С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгчийн хувьд Нью-Йорк хотноо “Олон улсын зэрлэг амьтны өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд урилгаар оролцон нээлтийн үг хэлэв.   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтны өдөр”  болгон зарлаж гишүүн улс...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэ...
байгал орчин
МХЕГ, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар /BGR/ хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг 9 дэх жилдээ хэрэгжүүлээд байна. Геологи, уул уурхайн салбар, байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, байгаль орчин хамгаалахад чиглэсэн мэргэжлийн байгууллагын ...
байгал орчин
-Зуун зуун жилээр нөхөгддөг газрын гүний усыг бус саарал ус хэмээн нэрлэдэг та бидний өдөр тутмын хэрэглээнээс “үйлдвэрлэгдсэн” усыг ариун цэврийн өрөөндөө хэрэглэдэг болъё- Дэлхийн усны өдөр ирэх бүтэн сайн буюу гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн усны өдрийг манай улс энэ жил 14 дэх ...
байгал орчин
2014 оны 12 дугаар  сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын ХХ дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын Х дугаар бага хурал Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна. Энэ жилийн бага хурлын даргалагчаар сонгогдсон Перу улсын Байгаль орчны с...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаас(БОНХАЖЯ) өнөөдөр Туул голын асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус хуралд БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлогын газрын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Д.Батболд, Туул голын сав газрын захиргааны ...
байгал орчин
-Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг- БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэм...
байгал орчин
Горхи, Тэрэлж байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мэдээллийн дагуу өчигдөр БОНХАЖЯ, ЦЕГ, МХЕГ болон иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллүүд газар дээр нь очиж шалгалт хийсэн. Шалгалтаар ойн цэвэрлэгээ хийх эрх бүхий компаниуд хууль бусаар мод бэлтгээгүй, ...
байгал орчин
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2015 оны 03 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан...
байгал орчин
БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргалтай ярилцлаа. -Ногоон хөгжлийн бодлого гарах болсон шалтгаан юу вэ? -Монгол Улс олон хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа ч эдгээрийн  уялдаа, хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, ядуурал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ түүнд нөлөөлдөг...
байгал орчин
Сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур, цаг агаарын цочир өөрчлөлтийн давтамж, хэмжээ, далайн түвшин ихсэх зэрэг нь хүний  эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлууд багагүй хийгдэж байна. 2000 оны байдлаар дэлхий дахинд гарсан 150000-аас  дээш тооны нас баралт нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоото...
байгал орчин
Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбоотой хамтран “Ногоон хот” семинарыг зохион байгууллаа. Семинарт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын хотуудын холбооны төлөөлөгч нар болон а...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хамтын менежмэнт бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төсөл, Герман, Монголын хамтарсан Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл хамтран шилдэг бүтээли...
байгал орчин
Залуу судлаач Б.Урангоо Недарланд улсад Ази-Недерландын усны менежментийн туршлага солилцох хөтөлбөрт хамтрагдаж эл хөтөлбөрийн үеэр хийсэн өөрийн судалгаагаа манай уншигчидтай хуваалцахыг хүссэн юм. Ингээд түүний усны талаарх хийсэн сонирхолтой судалгаатай хамтдаа танилцъя. Менежмент нь аливаа үйл ажиллагааны амин сүн...
байгал орчин
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн талуудын бага хурал Эквадор улсын нийслэл Кито хотноо энэ сарын 3-9-нд боллоо. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцов. Хурлаар Конвенцийн II хавсралтад байсан хамгийн хүнд жин татдаг Хонин тоодог ...
байгал орчин
Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газарт Орос, Монголын эрдэмтэд энэ оны 10-р сарын 25-наас 11-р сарын 10-ныг хүртэл ажиллалт хийн нэг цоохор ирвэс барьж дохиололтой хүзүүвч зүүжээ. Тэд цусны дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Тус ирвэс нь 3 настай эм, 33 кг жинтэй аж. Хүзүүвчний мэдээллийг харахад ...
байгал орчин
“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Монгол улсын усны аюулгүй байдал, дүн шинжилгээ, цаашдын зорилт” илтг...
байгал орчин
Энэ үгийг өнөөдөр болж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчилсэн үнэлгээ” сэдэвт Дасан зохицох V Бага хурлын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, Уур амьсгалын өөрчлөлтийн албаны дарга Д.Дагвадорж хэлсэн юм. Түүний мэдээлснээр Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эр...
байгал орчин
“Ургамал, амьтныг хамгаалах Үндэсний хороо”-ноос санаачлан өнөөдөр 11 аймгийн  Байгаль орчны газрын нар дарга нарыг оролцуулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад БОНХ-ийн Сайдын зөвлөх Ц.Ганхуяг оролцож,   хэрэгжүүлж буй бодлого, цаашид хийх ажлын талаар танилцуулсан юм. Мөн Байгаль орчны газрын дарга нар шүүмжлэл ө...
байгал орчин
Ирвэс нь Төв Азийн өндөрлөг бүс нутгийн 12 улс оронд амьдардаг бөгөөд түүний амьдрах орчинг хамгаалах зорилгоор 2013 онд Бүгд найрамдах Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо дэлхийн форум болсон байна. Энэхүү форумаас ирвэс хамгаалах Бишкекийн тунхаг бичгийг гаргаж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамг...
байгал орчин
ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 1948 онд байгуулагдсан Байгаль хамгаалах олон улсын холбоо нь байгаль орчныг хамгаалах олон асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн хамгийн том албан ёсны байгууллага юм. Тус холбоо байгаль орчныг хамгаалах төслүүдийг дэлхий даяар хэрэгжүүлж, судалгаа явуулахын зэрэгцээ НҮБ-...
байгал орчин
-Амьгүйг шүтэх сэтгэхүйгээс салах цаг болжээ- Өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаараа Засгийн газар нэгэн сонирхолтой шийдвэр гаргаснаа зарлав. Бэр цэцгийг үндэсний бахархалт цэцгээр зарлажээ. Хоёр сарын турш мэргэжилтнүүд болон  судлаачид, оюутнуудын дунд явуулсан санал асуулгаар алтанхундага, бэр цэцэг, шүүдэрцэцэг, в...
байгал орчин
НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулсан байна. Туул голын ус нь дээд хэсгээр Гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байгаа аж. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус...
байгал орчин
Хэнтий аймгийн Онон голын савд автозамын ажил гүйцэтгэж байсан ажилчид олон хүнийг нэг дор оршуулсан томоохон хэмжээний чулуун бунхан олсон талаар worldnewsdailyreport.com сайт мэдээлжээ. Хамгийн сонирхолтой нь, археологичид болон шинжээчид үүнийг Их Монголын эзэн хаан Чингисийн онгон байх магадлалтай хэмээн таамаглаж ...
байгал орчин
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дамбадаржаагийн аманд байрлах Модлог ургамал үржүүлгийн газарт очиж мод тарилаа.
байгал орчин
“Бороо гоулд” компани Хөхөө, Тахилтын булаг, Чулуутын голын эхийг хамгаалав Найр хурим тэгширсэн, намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхарааг  зорилоо. Улаанбаатар хотоос гурван цаг гаруй явж Баруунхараад ирэв. Баруунхараа сумын төвөөс Зүүнхараа сумын төв рүү явах замд ...
байгал орчин
Намрын мод тарих өдрөөр нийслэлийн хэмжээнд 61.716 мод, бут, сөөг тарьжээ Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн хэмжээнд нийт 61.716 мод бут сөөгийг  51 га газар  тарьсан байна. Үүнд  40.172 мод, 21.544 сөөг орж байгаа бөгөөд 527 аж ахуйн нэгжийн 14.220 иргэн мод тарих ажилд оролцжээ. Хан-Уул дүүрэг 4...
байгал орчин
-Ус хомсдох хугацаа 2017 он биш, баригдаж байгаа орон сууцууд ашиглалтад ороход үүсэх нь- Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэсэн судалгааг зарим эрдэмтэд гаргаад байна. Энэ талаар  БОНХЯ-ны Усны мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмээс хариулт авлаа. -Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд  дуу...
байгал орчин