news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Туул голын урсацыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын чанартай хийж буй ажлын нэг бол минж нутагшуулах явдал юм. Өөрөөр хэлбэл Туул голд нутагших эхний 10 минж Герман улсаас өнөөдөр ирлээ. Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар болсон бөгөөд нэг сарын дотор байр сав нь бэлэн болох ажээ. Манай улсын хувьд... | байгал орчин |
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан “Их тэнгэр” цогцолборт өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар талууд Хамтарсан комиссын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тухай болон энэ онд хамтын ажиллагаанд тусгах саналуудыг хэлэлцэж, Хи... | байгал орчин |
Цахиур чулуу шиг бат бөх зүйл үгүй гэсэн үг байдаг. Харин утга санааг нь бид төдийлөн тоодоггүй байж. Гэтэл цахиур чулуу нь маш ховор онцлогтой аж. Хүй нэгдлийн үеэс л хүмүүс алт мөнгө бус харин цахиур хэрэглэн ирсэн нь түүний хосгүй чанартай холбоотой байна. Эрт үед бидний өвөг дээдэс цахиур ашиглан нум сумны үзүүр хи... | байгал орчин |
Хуш модыг хамгаалах таван хүний бүрэлдэхүүнтэй олон талт зөвлөлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгууллаа. Урин дулаан цаг ирж буй энэ үед ногоон байгууламжийг хамгаалах болон ой модны зохист ажиллагааг дэмжих зайлшгүй шаардлага гардаг. Энэ асуудлыг шийдэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн... | байгал орчин |
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн тарвагатайн гол”, Сангалтайн ам”, дөрөвдүгээр сарын 13-наас мөн аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн Дархан уулын ард “Хайлантын ам” болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Гурамсан” гэдэг газар гараад цурманд асч байсан ойн түйм... | байгал орчин |
Хуш модыг хамгаалах таван хүний бүрэлдэхүүнтэй олон талт зөвлөлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгууллаа. Энэ асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн газар, Монголын байгаль орчныг хамгаалах хуульчдын холбоо, Улсын мөрдөн байцаах газар, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн, Монгол... | байгал орчин |
Канад улсын Гранд Чаленжис байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон улсын эрдэмтэн, судлаачдад тэтгэлэг олгодог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт уралдаанд Хүний их эмч, доктор Б.Пүрэвдорж уул уурхайн олборлолт, хайгуулын ажил хамгийн ихээр явж буй өмнөд говийн ундны усанд агу... | байгал орчин |
Нийслэлийн шуурхай хурал боллоо. Тус хуралд Нийслэлийн Статистикийн газрын дарга Ч.Баянчимэг, Баганхангай дүүргийн Засаг дарга И.Батнасан нар мэдээлэл хийлээ. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат өнгөрсөн бямба, ням гаригт хийсэн их цэвэрлэгээ, нөөцийн махны талаар мэдээлэл хийсэн юм. Их цэвэрлэгээнд Улаанб... | байгал орчин |
Ус чандмань эрдэнэ, амьдарлыг тэтгэгч гэж бид ярьсаар ирсэн. Харин энэ үгний үнэ цэнийг тэр бүр ухаж ойлголгүй, ярих төдий л явсаар. Тиймдээ ч ниргэсэн хойно нь хашгирав гэдэг болж байна. Үүний нэг жишээ бол Туул гол. Хатан Туулыг ямар хэмжээтэй урсч байсныг кино, архивын бичлэгээс л харж байсан болохоос биш нүдээр хар... | байгал орчин |
Япон улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төсөл хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Туул голын ай савы... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Ойжуулалт-12” тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-д зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаа 11.00-16.30 цагийн хооронд болох бөгөөд мод, бут, сөөгний т... | байгал орчин |
Улсын онцгой комиссын 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр энэ онд нийт 79 түймэр бүртгэгдсэнээс 77 түймрийг ямар хүмүүс тавьсан талаар цагдаагийн байгууллага шалгаж, 23 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна. Ой хээрийн түймрийн улмаас 7790 га ой, 85.398 га хээ... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран өнөөдөр “100 сэтгүүлч-100 мод” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ хүрээнд хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнууд “Баянмонгол” хорооллын урд, “Маршал таун” хотхоны зүүн талд байрлаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан байна. Ний... | байгал орчин |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1280 га газартай. Ийм том газартай цэцэрлэгт хүрээлэн дэлхийд байхгүй. Саяхан болтол дэлхийд том тооцогдох цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа гэхээр хүмүүс итгэхгүй байлаа. Үнэнийг хэлэхэд ингэсгээд хэн нэг нь байшин бариад дуусна гэж байсныг нуух юун. Уржигдар буюу бямба гарагт Б.Саранчимэг да... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын 11 дэх удаагийн симпозиумыг 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэн судлаач, оюутнуудын дунд “Улаанбаатар-эрүүл, цэвэр, аюул... | байгал орчин |
Улсын хэмжээнд он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, “Сайнцогт” гэдэг газар өчигдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан байна. Мөн Булган ай... | байгал орчин |
Түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч гэсэн лаа асаагаач гэдэг үг байдаг даа. Энгийнээр хэлбэл асуудыг бага ч болов шийдэх оролдлого хий гэсэн үг. Гэтэл манай эрх баригчид дандаа "түнэр харанхуй"-г зүхээд "лаа асаах" тухай огт бодохгүй байна. Хамгийн том жишээ бол Туул голыг анхаарахгүй байгаа асуудал. Өнөөдөр Туул гол ... | байгал орчин |
ХААИС-ын Төв байрны хурлын танхимд өнөөдөр 11.00 цагт БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койко/-ын санхүүжилтээр “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн төв байгуулах” төслийн нээлтийн ёслол болно. 1.6 мянган ам.долларын энэхүү төслийн хүрээнд мал эмнэлгийн болон махны ариун цэвэр,эр... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хам... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийн хүрээнд яг одоо Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны аманд “Олимпийн төгөл” байгуулж байна. “Олимпийн төгөл” байгуулж байгаа энэ арга х... | байгал орчин |
Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 06-нд ой хээрийн түймэр гарсанаас гурван аврагчийн амь эрсдэж, хоёр аврагчийн бие түлэгдэн одоогоор Түлэнхийн төвд эмчлүүлж буй харамсалтай хэрэг гарсан. Түймэр унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар амиа а... | байгал орчин |
Хан-Уул дүүрэг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын нээлтээ өнгөрөгч бямба гаригт дүүргийн Соёлын ордны урд талбайд хийжээ. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, хаврын тохижилт”-ын ажлын нээлтэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нарын алб... | байгал орчин |
Улсын хэмжээнд өнөөдөр Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн долоон сумын нутагт есөн түймэр асч, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт гурван түймэр цурманд байна. Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Үүр сумын I,... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барилгачдын талбайд өчигдөр хүрэлцэн очиж, бүх нийтийн мод тарих үндэсний өдрийн хүрээнд зохион байгуулсан “Ногоон хот-2012” өдөрлөгт оролцлоо. Уг арга хэмжээг байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын... | байгал орчин |
"Байгаль хамгаалах хаврын сарын аян"-ы хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газар хамтран зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат нар оролцсон. Тус өдөр... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарих үндэсний өдрөөр 60 шинэс мод тарив. Тэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан юм. Өмнөх жилүүдэд тус Тамгын газрынхны үндэсний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моднууд сайхан ургаж байгааг паркийн ажилчид үзүүлж, жил бүр хувь нэмрээ оруулдагт талархлаа. Эх ... | байгал орчин |
Хөвсгөл нуур Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 км3 бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэgлэнгэ мөрөнд цутгадаг билээ. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол Алтай Таван богд уул нь Баян... | байгал орчин |
Өнгөрсөн Бямба гаригт болсон “Мод тарих үндэсний өдөр”-өөр нийслэлийн хэмжээнд нийт 59478 ширхэг мод сөөг тарьсан тухай урьдчилсан дүн гарчээ. Энэ ажилд нийтдээ 22653 хүн оролцож, 31850 мод, 27628 сөөг тарьсан байна. Баянзүрх дүүрэг мод тарих өдрөө хойшлуулсан агаад Налайх, Багахангай дүүргүүд мэдээгээ ирүүлээгүй байна... | байгал орчин |
“Монголын бөөгийн нэгдсэн эвлэл” нь Хэрлэн, Онон, Туул голын тахилгыг санаачлан зохион байгуулжээ. Уг лусын тахилга энэ сарын 15 өдөр Чингис хайрханы урд, Гандан уулын хойд хормойд “Хатан Туул”-ын дэргэд, Сэлбийн голын дээд эхэд “Ойн булаг” амралтын дэргэд мөн Тэрэлжийн дээд эхэд Асралт хайрхан уулын хормойд Туул гол,... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд С.Отгонбаяртай ярилцаж, нэгэн зүйлд яаралтай анхаарлаа хандуулахыг хүссэн нь олон жилийн өмнө Монголоос алдагдсан байх магадлалтай үлэг гүрвэлийн маш ховор араг ясны тухай мэдээлэл байсан юм. АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор... | байгал орчин |
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Чингэлтэй хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Улсын тусгай хамгаалалтад авснаар Чингэлтэй уулын чиглэлд тэлэх суурьшлыг хязгаарлаж, ингэснээр тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадга... | байгал орчин |
Маргааш тохиож буй “Эх дэлхийн цэвэрлэгээнд нэгдэцгээе” дэлхийн байгаль орчныг хамгаалах, хог хаягдалтай тэмцэх арга хэмжээнд манай улс нэгджээ. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Залуусын хөгжлийн гүүр ТББ хамтран зохион байгуулах юм. Эх дэлхийгээ хайрлах хэн бүхнийг энэхүү ... | байгал орчин |
Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч, салхины хурд секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал, маргааш баруун болон төвийн нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай, бороотой байх аж. Салхи гов... | байгал орчин |
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээнд нэгдье” арга хэмжээг амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа ажээ. Дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг болдог “Эх дэлхийн цэвэрлэгээ”-н... | байгал орчин |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон мэргэжлийн хяналт, Усны газрын байцаагчид Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрганы карьеруудад гэнэтийн шалгалт хийжээ. Одоогоор нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 50 аж ахуйн нэгжээс 34 нь байнгын үйл а... | байгал орчин |
Өсвөр үеийн “Мөрөөдлийн түлхүүр” хөдөлгөөнийнхөн ”Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлэхээр болжээ. 300 гаруй хүүхэд, залуусыг нэгтгэсэн тэд наймдугаар сарын 15-наас аянаа эхлүүлэх гэнэ. Аян “Ирээдүйгээ аварцгаая” уриан дор үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд Тэрэлжийн гүүрний ойролцоох 500 кв.метр талбайн хогийг цэвэрлэж, х... | байгал орчин |
News.mn сайт, Eagle News TV, "Ардын эрх" сонин хоггүй нийслэлийн төлөө “Цэмцгэр Улаанбаатар” аян зарлаж байна. Бид хогтой холбоотой бүхий л асуудлаар сурвалжлага бэлтгэж, иргэн таны дуу хоолойг холбогдох албан тушаалтнуудад хүргэх болно. Та бүхэн ойр орчиндоо байгаа хогтой газруудын зургийг авч, дүүрэг, хорооны хаягийн... | байгал орчин |
Байгаль орчноо хайрлан хамгаалах их үйлст хувь нэмрээ оруулахыг хүсч байна уу? Тэгвэл таныг Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүдийн зохион байгуулж буй “Инээмсэглэж буй Туул гол” аянд нэгдэхийг урьж байна. Тэд аяны хүрээнд наймдугаар сарын 15-наас эхлэн Тэрэлжийн ойролцоо Туул голын 500 кв.метр талбайг цэвэрлэх гэнэ. ... | байгал орчин |
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өнөөдөр “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болон “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг төсөл”-ийн хүрээнд Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн их засварын төсөлд гарын үсэг зурлаа. Ингэснээр тус цэцэрлэгийн их засварын хөрөнгийг Яп... | байгал орчин |
Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүдийн санаачилгаар зохиогдож буй “Инээмсэглэж буй Туул гол” аян маргааш эхлэх гэж байна. Нийт 300 гаруй хүүхэд цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөж, Тэрэлжийн ойролцоох Туул голын 500 ам метр газрыг цэвэрлэх аж. Аянд оролцогчид маргааш Сүхбаатарын талбайгаас хөдлөх юм. Д.ЖАРГАЛ | байгал орчин |
Монголчууд бид ус агаар хамгийн чухал гэж ярьдаг. Тэрхүү чухал зүйлсийн нэг нь бас ой мод юм. Амьсгалах агаар нь бохирдож, ард түмэн хордож байгаа энэ үед хамгийн их хэрэгтэй баялаг бол мод. Ойн нэг га талбай жилд 10 гаруй тэрбум шоометр хүчилтөрөгч ялгаруулдаг гэдэг. Тиймээс мод их байх тусмаа энэ үйлдвэрлэгдэх цэвэр ... | байгал орчин |
Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүн байх төлөвтэй байна. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороотой. Харин уулархаг нутгаар нойтон цас орж, шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Маргааш зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 24-нд зарим газраар ... | байгал орчин |
НҮБ-аас Озон задалдаг бодисын тухай Монреалын протоколыг есдүгээр сарын 16-ны өдөр болгон тунхагласнаас хойш 25 жилийг ардаа орхижээ. Энэ өдрийг тохиолдуулан Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамнаас өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс”-д мэдээлэл хийхээр болжээ. Хуралд НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах конвенцын нарийн бичги... | байгал орчин |
Өнөөдөр 14 цагаас Монголын бурхан шашинтны төв гандан тэгчинлэн хийдэд 200 мод тарих ажиллагааны нээлт боллоо. МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт Монголын үндэсний оюутны холбоо”-ноос санаачлан зохион явуулсан тус ажилд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, мисс Содтуяа, олон улсын байгууллагын энхийн элчүүд, МАХН-ын мянг... | байгал орчин |
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалт, хамгаалалтын бүсэд хяналт хамгаалалтын горим дэглэм, байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шалгах, мөн намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хамгаалалтын захиргаанаас явуулын эргүүл болон гүний шалгалтыг гурван удаа зохион ... | байгал орчин |
Дэлхийн дулаарал, озоны цоорхой, хүлэмжийн хий, хөрсний эвдрэл... Бараг хүн бүрийн амнаас гарах болсон “цаг уурын өөрчлөлт” хэмээх ойлголт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй олон хүний хувьд цаг уурын өөрчлөлт амьдралын хэв маягаа орвонгоор нь өөрчлөх шалтгаан болсоор байна. ... | байгал орчин |
Энэ жилийн сонгуулийн үр дүн аль нэг намыг дийлэнх олонхиор засаглалаа бүрдүүлэх боломж олгосонгүй. Улс орны хөгжлийн асуудал, уул уурхай түүнийг тойрсон эмзэг асуудлаар зарим талаар өөрөөр баримтлалтай намууд эвсэж, мөрийн хөтөлбөрөө нэгтгэлээ. Монгол улсын уул уурхайн болон хот байгуулалт, үйлдвэржилтийн бодлогын дот... | байгал орчин |
Энэ жилийн сонгуулийн үр дүн аль нэг намыг дийлэнх олонхиор засаглалаа бүрдүүлэх боломж олгосонгүй. Улс орны хөгжлийн асуудал, уул уурхай түүнийг тойрсон эмзэг асуудлаар зарим талаар өөрөөр баримтлалтай намууд эвсэж, мөрийн хөтөлбөрөө нэгтгэлээ. Монгол улсын уул уурхайн болон хот байгуулалт, үйлдвэржилтийн бодлогын дот... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгох зарлиг буулгасны дагуу нийслэлд болон бүх аймаг, сумдад өнөөдөр мод тарих их ажил өрнөж байна. Мод тарих өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 12.00 цагт Үндэсний цэцэрлэг... | байгал орчин |
Аравдугаар сарын 13. Үүрийн туяатай уралдан сэрж Баянгол зочид буудлын үүдэнд товлосон ёсоор эртлэн очиход “Женко” группийн ажилчид Туулын эхэнд мод тарихаар хэдийнэ цуглажээ. Ингээд арваад машин цуваанд ороод ургах наран зүг чиглэн хөдөллөө. Өглөөний наран мандаж нойр дутуу зүүрмэглэн яваа бидэнд илчээ мэдрүүлн... | байгал орчин |
Тусгай зөвшөөрөлтэй 133 аж ахуйн нэгж, байгууллага манай улсад тэслэж, дэлбэлэх үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 37 аж ахуйн нэгж, байгууллага нь тэсрэх материал импортлох, тэсрэх бодис үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах, 84 аж ахуйн нэгж, байгууллага өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшө... | байгал орчин |
НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санаачилгаар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах асуудал” сэдэвт иргэний оролцооны хэлэлцүүлэг өнөөдөр 10-12.00 цагт нийслэлийн “Иргэний оролцооны танхим”-д болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн Үйлдвэрлэл эклоги хариуцсан орлогч дарга Д.П... | байгал орчин |
“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, түүний чиг хандлага” сэдэвт семинарыг Усны зохицуулах зөвлөл болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл” хамтран аравдуга... | байгал орчин |
Зүлэг ногоог тойрч гардаггүй, гишгэж гардаг нийслэлчүүдээс болж зүлэг ургахгүй байгаа гэнэ. Өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга цэцэрлэгжүүлэлт, ногоон байгуулалтыг сэргээх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, ногоон байгууламжийн мэргэжлийн компаниуд болон энгийн иргэдийн санал шүүмжлэлийг сонссон юм. Ногоон байгууламж бид... | байгал орчин |
Завхан аймгийн Идэр суманд анх удаа хүүхэд, залуучуудын амралтын цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. Үүнийг сумын иргэд өөрсдөө санаачлан тохижуулсан байна. Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэндээ “Тогтвортой амжиргаа-2” төслийн санхүүжилтээр 150 ширхэг мод тарьж, 10 гаруй төрлийн цэцгийн мандал тарьсан аж. Түүнчлэн Идэр суманд 60 ... | байгал орчин |
Мазаалай баавгайн талаарх зөвлөгөөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд болж байна. Мазаалай баавгай нь Говийн их Дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруу зэрэг нийт 2.1 сая га нутагт 15-20 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч байна. Өнөөдрийн байдлаар мазаалай баавгайг хамгаалах асуудлаар Байгаль ... | байгал орчин |
-Нэг ест яах вэ? -Нил утаа болно. -Хоёр ест яах вэ? -Хор нь улам ихэснэ. -Гурван ест яах вэ? -Гамшгийн хэмжээнд хүрнэ. -Дөрвөн ест яах вэ? -Дөрвөн зүг харагдахаа болино. -Таван ест яах вэ? -Тархсан утаа татарна. -Зургаан ест яах вэ? -Зам бүртийж харагдана. -Долоон ест яах вэ? -Хотын өнгө харласан байна. -Найман ест... | байгал орчин |
Хөвсгөл аймгийн Түнэл сум гуравдугаар багийн “Хаг нуур” гэдэг газар энэ сарын 10-нд 28-07 УБВ улсын дугаартай “Маяти” маркийн ачааны дунд оврын автомашин нууранд цөмөрч унасныг гаргахаар ажиллаж байна. Машинд таван хүн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Аврах тусгай ангийхан гаргаж авсан бөгөөд хүмүүсийн би... | байгал орчин |
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд удаа дараа хяналт шалгалт хийж ирсэн. Энэхүү шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээрх мэдээлэл нь тухайн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдийг төөрөгдөлд хүргэхүйц үг,... | байгал орчин |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй салбарын өвөлжилттэй холбогдуулан 21 аймагтай цахим хурал хийсэн талаар бид мэдээлсэн. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Орон нутгаас өгсөн мэдээллээр хэд, хэдэн аймагт өвөлжилт хүндрээд байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн газар нутгийн 80 гаруй хувь цасанд ... | байгал орчин |
Дэлхий дээр сансрын биет, сүүлт од унана, Нибиру хэмээх гариг дэлхийг мөргөнө, гурав хоног харанхуй болно, байгалийн гамшигт үзэгдэл болно гэх мэт цуу яриа нийтийн дунд тархаад байгаа. “Ийм аюулаас эсгий гэртэй хүн л амьд үлдэнэ. Тиймээс гэр, лаа, шүдэнзээ бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн цуу яриа олныг тавгүйтүүлж, дээрх ... | байгал орчин |
Ойрын өдрүүдэд өдөр, шөнөдөө нэлээд хүйтэрч байгаа. Цаг агаарын нөхцөл байдлын талаар Ус, цаг уур орчны хүрээлэнгээс лавлахад, “Хүйтний эрч чангарч байгаа ч энэ нь 12 дугаар сард болдог л хэвийн байдал. Иргэд сандарч, түгших хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө. Харин өнөөдөр, маргааш нэлээд хүйтэн байх боловч энэ амралты... | байгал орчин |
Өчигдөр нийт нутгаар цас орж, уулархаг газраар хүйтэрч хоносон ч зам даваа хаагдсан, малчид төөрсөн зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл, дуудлага ОБЕГ-т одоогоор ирээгүй байна. Орон нутаг болон нийслэлд обьектийн гал түймрийн нийт 20 дуудлага ирж, дуудлагын дагуу ОБЕГ болон харьяа байгууллагууд яаралт... | байгал орчин |
БОНХЯ-нд Сав газрын захиргаа гэх нэгэн шинэхэн салбар бий болсон. Сав газрын захиргаа нь ямархан үүрэг чиглэлтэй байгууллага болох, усны сав газар гэдэгт юуг хамруулдаг хийгээд усыг хайрлан хамгаалахад хэрхэн анхаарах талаар Сав газрын захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбатаас тодрууллаа. -“Усны тухай хууль”-д “... | байгал орчин |
Өнөө өглөө Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдлаа. Засгийн газрын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хуралдааныг даргалж, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсод-Оролцоо мэдээлэл хийлээ. Түүгээр улс орны хэмжээнд өвөлжилтийн байдал ямар байгаа, цас зудын байдал зэргийг ярилцлаа... | байгал орчин |
Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болоод Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан зөвлөгөөн тус дүүрэгт өнөөдөр болж байна. Уг зөвлөгөөнөөр Налайхад үйл ажиллагаа явуулдаг уурхайн талаар болоод аюулгүй байдлын асуудлаар ярилцаж байгаа аж. News.mn сайтад “Налайхын уурхайг хаахаар ... | байгал орчин |
Говийн баавгай мазаалайг хамгаалах тухай хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд болно. Мазаалай нь дэлхийд устаж үгүй болсон бөгөөд Монголд өдгөө 8 найм, 14 эр мазаалай бүртгэгдээд байгаа юм. Тиймээс дэндүү цөөн тоо толгой үлдсэн мазаалайг хамгаалах, амьдрах орчныг нь сэргээн, тусгайлан бэ... | байгал орчин |
Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр бол гадааны зам, талбайг цэвэрлэх билээ. Үүнийг Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч, даарахыг үл тоон хийдэг юм. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх, иргэд хальтиргаа гулгаанаас сэргийлэх боломж бийг залуу зохион бүтээгч олсон бай... | байгал орчин |
Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-аас 2013 оныг “Олон улсын усны түншлэлийн жил” болгон зарласан. Усны нөөцийн асуудал хурцаар хөндөгдөж буй манай улсын хувьд өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээ, түүний нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглахад ихээхэн анхаарч ажиллахаар болжээ.Энэ ажлын хүрээнд усны чиглэлээр үйл ажиллагаа я... | байгал орчин |
Баянзүрх дүүргээс орчны ариун цэврийг сайжруулах, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий цэвэрлэгээний ажлыг дүүргийн Засаг даргын А/05 захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын ... | байгал орчин |
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж гаргасны дагуу өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээний ажил өрнөлөө. Цэвэрлэгээгээр онцгой анхаарч цэвэрлэх гудамж, зам талбайн жагсаалт гаргасны дагуу нийт 92 гудамж, зам талбайн явган ... | байгал орчин |
2011 оны байдлаар Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг л эзэлнэ. Цаашид энэхүү өчүүхэн бага ойн нөөцөө эрүүлжүүлж хамгаалах, зохистой ашиглаж нөхөн сэргээх асуудалд анхаарч, яаралтай арга хэмжээ авахгүй тохиолдолд манай орны ой мод, түүний баялаг орчин мөхлийн ирм... | байгал орчин |
Булгын аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр аймгийн Засаг даргын орлогч Н.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн хойд сумдаар ажиллажээ. Тус аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутагт Цагаан хөтлийн зам даваа хаагдсан байсны Аврах, гал унтраах 50 дугаар ангиас салааны зах... | байгал орчин |
Дэлхийн банк 2011 онд Монголд нас баралтын шалтгааны 25 хувь нь агаарын бохирдлоос болсон гэсэн цочирдом дүгнэлт гаргасан билээ. Яг хичнээн хүн агаарын бохирдлоос болж өвдөж, нас барсаныг тооцоолох боломжгүй ч өвчин үүсгэж, үхэлд хүргэх нөхцөл нь агаарын бохирдол учраас ийм дүгнэлт гарсан байна. Агаар дахь утааны хэмжэ... | байгал орчин |
Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд Байгал орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захираг... | байгал орчин |
Туул голын сав газар, усны чанарын асуудал анхаарал татсаар байна. Нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болсон энэ голын бохирдлын хэмжээг зөвхөн судалгааны хүрээнд хэмжээд зогсохгүй хяналт системийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ асуудлаар Монголын Цаг уур, орчны шинжилгээний ... | байгал орчин |
Гашуунсухайтаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл олон салаа зам салбарлан гарсан байдаг аж. Тэр олон замбараагүй зам говийн дархан цаазат газрыг хориод км-ээр дайран өнгөрөхдөө байгаль орчинд төдийгүй тэнд орших ан амьтан, араатан жигүүртнийг ч үргээхэд хүрсэн байна. Газрын хөрс бүхэлдээ талхлагдаж, амьтан урга... | байгал орчин |
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүрэгт эхэлсэн ч нэг сарын хугацаатайгаар хойшилжээ. Гурванбулаг суманд “Жи энд Юу” гэгч компани ашигт малтмал олборлосны улмаас нутгийн иргэдийн амин зуулга болсон ганц голыг нь ширгээ... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан “Улаанбаатар хотын ус хангамж” сэдэвт уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа. БОНХЯ-ны “Хаан” танхимд болсон хуралд Усны үндэсний хороо, Ус сувгийн удирдах газар, Барилга, хот байгуулалтын яам, Ус цаг уур, орчны хүрээлэн, Гео-экологийн хүрээлэн зэрэг байгууллагууд... | байгал орчин |
Өнөөдөр Байгал орчин ногоон хөгжлийн яамнаас санаачлан Эрчим хүчний яам, Монголын шувуу судлалын нийгэмлэг, ШУА Биологийн хүрээлэн хамтран “Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалт БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Энэ зөвлөлдөх уулзалтын үеэр МУИС-ын Амьтан ... | байгал орчин |
Усны хомсдлын аюул ойртож байгаа гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Тиймээс усыг хаана хэрхэн зарцуулж буйг хянах хэрэгтэй юм. Тэр дундаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах нь зүйтэй. Сэлбэ, Туул голын сав газар буюу Баянгол дүүргийн Сонсголон орчимд үйл ажиллагаа я... | байгал орчин |
Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд “Алтайн хүдэр” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох, мөн байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг хянуулахаар БОНХ-ийн яаманд хүсэлт тавьсан талаараа нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уул уурхайн “Алтайн хүдэр” ХХК нь 2009 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид саяхан Швед Улсад тогтвортой хөгжлийн боловсрол болон эко сургуулийн туршлага судлах, танилцах аялалд оролцоод иржээ. Төлөөлөгчид Шведийн зарим эко сургуулиуд, Уппсалагийн Их сургуульд зочилж, ... | байгал орчин |
Монгол орны цэвэр усны нөөцийн 65 хувийг агуулдаг Хөвсгөл далайг цэвэрлэхээр болсон тухай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол гарсан байна. Энэхүү тогтоолыг танилцуулах, иргэдийг дэмжихийг уриалсан хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Хөвсгөл ай... | байгал орчин |
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан долоо хоног бүрийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаад байгаа. Энэхүү аян эхлээд хоёр долоо хоног өнгөрсөн ба энэ хугацаанд нийтийн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 4375 байгууллага аж ахуйн нэгжийн 11227 хүн оролцож, нийтдээ 78 тон хог х... | байгал орчин |
Бид Дамбадаржаад амьдардаг, хашаагаа тэр чигт нь ногоон төгөл болгож чадсан Ч.Эрдэнэчулууныхтай уншигчдаа танилцуулсан билээ. Тэдний хашаа, мод, бут сөөг, жимсний мод, ногооны талбай, “Хүслийн гүүр” нь, хашаанд зоргоороо зугаацах төрөл бүрийн шувууд ямар гоё билээ. Яг л их говийн баянбүрд шиг. Тэр ярилцлага, мэдээлэл о... | байгал орчин |
Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож буй “Алтайн хүдэр” компани сүүлийн таван жилийн турш хүнд даацын машинаар хүдэр тээвэрлэж, говь нутгийн эмзэг хөрсийг орвонгоор нь эргүүлж буй талаар “News week” сонины өчигдрийн дугаарт асуудал дэвшүүлэн бичсэн. Тэгвэл Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан өнөөдө... | байгал орчин |
Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэн иржээ. 2013 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улс эх орондоо хүлээн авч, зохи... | байгал орчин |
Улаанбаатарын агаарыг бохирдлоос ангижруулахын тулд сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний ихэнх нь иргэдэд хүрсэн гэж “Цэвэр агаар” сангийн тэргүүн Н.Хүрэлсүх хэлж байна. Нийслэлийн гэр хороололд бүртгэлтэй 185 мянган өрхийн 100 мянгад нь бүрэн шаталттай утаа бага гаргадаг зуух, гэрийн дулаалгаар х... | байгал орчин |
НҮБ-аас 2013 оныг “Олон улсын усны түншлэлийн жил”, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамнаас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Монгол улсад Усны салбар үүсч хөгжсөний 75 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд “Ус хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээ, онол п... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Туул голын сав газрын захиргаа хамтран “Хатантуул ба нийслэлийн хувь заяа” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь 2013 оныг “Олон улсын түншлэлийн жил” –ээр зарласантай болон гуравдугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг угтан болж буйгаараа он... | байгал орчин |
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Нийслэл даяар өглөөний 09.00 цагт эхлэх их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оршин суугчид, хувийн хэвшлийнхэн бүгдээрээ оролцох билээ. Баянзүрх дүүргийн хувьд их цэвэрлэгээг өглөөний 09.0... | байгал орчин |
БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, АНУ-ын Азийн сан, Байгаль орчны хөтөлбөр 2013 онд хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хүрээнд “ Байгаль орчны асуудалд талуудын оролцоог хангах олон талт зөвлөл” сэдвээр өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтыг бий болгон ... | байгал орчин |
“Ойрын ирээдүйд усны нөөцийн төлөө гарах дайны уршигтай Ирак дахь Ж. Бушийн компанийг зүйрлүүлвэл хотоос гарч зугаалахтай адил” “МОНД” сонин 1.Дэлхийн усны нөөц - хүн төрлөхтний ирээдүйд түгшүүрийн харанга дэлдэж байна “Бүх гол мөрөн далай руу цутгадагч далай хэзээч дүүрч байсангүй, яагаад гэвэл дахиж урсан ирэхийн ту... | байгал орчин |
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан ШУА-ийн Биологийн салбартай хамтран “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт мөн төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Байгал... | байгал орчин |
Цөмийн энергийн салбарт ураны хайгуул хийж байгаа “Арева” группын салбар “Арева Монгол” компанийн үйл ажиллагаанаас болж мал хорогдсон талаар мэдээлэл цацагдаад удаж буй. Энэ талаар “Арева” группээс өнөөдөр мэдээлэл хийлээ. “Арева Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Тьери Плайзен, Геодезийн захирал Эрик Жек, Хөдөлмөрий... | байгал орчин |
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн II станцын гүний худгийн үүдэнд мөнгөн ус асгарч, Шадар сайдын тушаалаар МХЕГ, Онцгой байдлын ерөнхий газар, бусад мэргэжлийн албаныхныг яаралтай арга хэмжээ авах шийдвэр гарсан. Мэргэжлийн байгууллагууд мөнгөн усыг авч, ариутгал, халдваргүйжүүлэлт, хорд... | байгал орчин |
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” ХХК-ийн өргөлтийн II станцын гүний худгийн орчимд их хэмжээний мөнгөн ус алдагдсан тухай бид мэдээлсэн. Энэ талаар ОБЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Манай Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн бүлэг өчигдөр нэг худгийнх нь 15 см зузаантай бетонон ... | байгал орчин |
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг дөрөвдүгээр сарын 27-29-нд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж ирсэн бөгөөд энэхүү бага хурлыг эх ор... | байгал орчин |
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Эх дэлхийн өдрөөр хүн бүр амьдарч буй цэнхэр гаригтаа талархал илэрхийлэх боломжтой юм. Дэлхийн өнцөг булан бүрт энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолд... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.