news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
БНСУ төсвийнхөө 20-30 хувийг модноос бүрдүүлдэг. Монголчууд бид алт, мөнгө, нүүрс, зэсийг л газрын баялаг хэмээн харж, ямар ч хамаагүй аргаар ухаж төнхөж байгаад мөнгө болгохыг илүүд үздэг бол солонгосчууд биднээс өөр. Тэд бидний хайр найргүй тайрч хаядаг модыг баялаг хэмээн “шүтнэ”. Тарина, арчилна, ургуулна. Түүнээсэ... | байгал орчин |
Хотын баруун хэсгийнхэн “Харгиа” цэвэрлэх байгууламжийн “буян”-аар элдэв үнэрт дасал болчихоод бүгдийнх нь үнэрлэх мэдрэмж ажиллахаа больчихсон. Зарим хүний ичих булчирхай ажиллагаагүй болчихсон байдаг шиг. Арга ч үгүй юм, хэчнээн ч жил үнэртэв дээ. Хотын удирдлагууд маань баруун нийслэлийнхний зовлонг хуваалцахаар ... | байгал орчин |
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулгантай хамтран зохион байгуулах “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхим зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнг... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд жил тутамд 50-70 угалз, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвд ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байв. Харин 2013 оноос 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталжээ. Тогтоосон тоог... | байгал орчин |
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны Бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, ха... | байгал орчин |
Төмөр замын дэр мод бэлтгэх зориулалтаар мод огтлохыг таван жилийн хугацаагаар хориглосон шийдвэрт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун гарын үсэг зуржээ. Ойн нөөц хомсдож байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд үүнийг бетоноор орлуулах, шаардлагатай тохиолдолд Оросоос мод авах боломжтой гэж тооцжээ. Энэхүү шийдвэр ... | байгал орчин |
“Монгол Ньюс” мэдээллийн төвд нийслэлийн Бага-хангай дүүрэгт аюултай хог хаягдал хадгалж буй асуудлаар иргэд байр сууриа илэрхийллээ. Иргэд нь зөвшөөрөхгүй байхад Багахангай дүүрэгт хог хаягдлыг авчирсныг эсэргүүцэж, энэхүү хаягдлаа авч явахыг иргэд шаардаж буй аж. Тэдгээр иргэд “Хортой хог хаягдлыг устгах, байршуулаха... | байгал орчин |
“Ногоон хэрэм” байгуулах төслийн Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Тус үзэсгэлэн 2007 оноос эхлэн жил бүр зохиогдсоор ирсэн бөгөөд энэ жил нийт 80 орчим аж ахуй нэгж өөрсдйийн тарьсан суулгац, тасалгааны цэцэг, эмийн ургамал, цэцгийн үр, ... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 18 дугаар хурал маргааш 14.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд зарлагджээ. Уг хуралдаанаар Үндэсний хорооноос санаачлан, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох ... | байгал орчин |
“Зориг сан”-гаас жил болгон хэрэгжүүлдэг "Байгаль орчны манлайлагч" хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой 22-25 насны залуу боловсон хүчинд зориулсан хөтөлбөр юм. Долоон сарын хугацаанд үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд оролцогч 18 залуус г... | байгал орчин |
УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш мод тарихаар болжээ. Мөн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдаа болох юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жи... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” болгох зарлиг буулгасны дагуу нийслэлд болон бүх аймаг, сумдад өнөөдөр мод тарих их ажил өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүй долоон худагт мод тар... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. 2010 оноос хойш 4 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, ни... | байгал орчин |
Богд ууланд түймэр гарч байна гэсэн мэдээлэл өнөөдөр өглөө нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Одоогоор яг ямар хэмжээний гал юунаас болж гарсан нь тогтоогдоогүй байна. Гэхдээ хамрах хүрээ харьцангуй гайгүй байгаа бололтой. Дуудлагын дагуу гал унтраах ангийнхан гарч, хэргийн газарт ажиллаж байна. Б.СҮХ | байгал орчин |
Монголчууд усыг чандмань эрдэнэ хэмээх хорвоод олдошгүй ховор нандин эрдэнэтэй зүйрлэсэн. Гэвч усыг чандмань эрдэнэ гэдгийг ойлгодоггүй, тийм ойлголт байхгүй хүмүүс байгаль дэлхийтэйгээ буруу харилцаж, сүйрүүлж буйгаас болоод усгүй, амьдралгүй болох аюул нүүрлэж байна гэдэг. Тиймээс энэ удаа Усны аж ахуйн яамны сайдаар... | байгал орчин |
Монгол орны нийт газар нутгийн 11,89 хувь нь ойн сантай ч ойгоор бүрхэгдсэн нь ердөө 8,06 хувь юм байна. Хүн ам цөөн, газар нутаг том учир нэг хүнд ногдох ойн талбай дэлхийн дунджаас өндөр гардаг. Гэсэн ч манай орон хуурай уур амьсгалтай, хур тунадас бага ордог учир манай орны ой тогтвортой ургадаггүй ойд багтдаг байн... | байгал орчин |
Монголын ардчилсан холбооны ахмадуудын Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 модыг устгасан хэргийн талаар өнөөдөр “Монголньюс” төвд мэдээлэл хийлээ. Эдгээр ахмадууд Богдхан уулын Богинын аманд 600 гаруй мод суулган арчилж хамгаалж цаашид цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажиллаж байж. Гэтэл тавдугаар сарын 13-ны шөнө цэц... | байгал орчин |
Он гарснаас хойш тавдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд 16 аймгийн 64 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан үзүүлэлт боловч түймрийн улмаас 2110 га ой, 951591 га хээрийн бүс шатсан байна. Улсын хэмжээнд гурван хүн түлэгдэж, хоёр хүн нас барж, таван а... | байгал орчин |
Японы “HITACHI" корпорацийн төлөөлөгчид өнөөдөр хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Бороо, цасны ус болох байгалийн шар усыг цэвэрлэж, дахин ашиглаж цэвэр усны нөөцтэй болох боломжтой” гэж “HITACHI" корпорацийн мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлийн Засаг дарга бөг... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн арга хэрэгслийн тухай ойлголт ба цаашид Монгол Улсад түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт уулзалтыг ой, модны салбарын бүх оролцогч талуудын дунд зохион байгуулах гэж байна. Уулзалт энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар зочид буудалд эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм. 2007 онд НҮБ-ын... | байгал орчин |
Байгаль орчны багц хууль гарч, байгалийн баялгийг ашиглагч нь хамгаална гэсэн зарчмыг баримтлах болсон. Түүнчлэн ой мод, ургамал шинээр тарьж ургуулсан болон ус рашааныг хамгаалсан бол урамшуулдаг систем ч нэвтэрч байна. Өнгөрсөн гуравдугаар сард ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжү... | байгал орчин |
Цаг агаар өчигдөр гэнэт хүйтэрч, бороо цас орж, зарим нислэгүүд саатахад хүрч байхад хөдөөгөөр бүр ч илүү зударч, мал хуй нь хэцүүдсэн байх гэж санаа зовох хүн олон байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгаас мал сүйдсэн, шуурганд уруудсан гэсэн мэдээлэл ирээгүй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээ... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн байгаль орчны өдрийг зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Жил бүрийн зургаадугаар сарын 5-нд Дэлхийн Байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар улс орнууд тэмдэглэж ирсэн байна. Энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч... | байгал орчин |
“Page” хөтөлбөрийн эхний долоон улсын нэгээр Монгол Улсыг зарлалаа Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган” Төрийн ордны их танхим өнөөдөр боллоо. Хуралдааныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун даргалсан юм. Хүн төрөлхтөний сүүлийн 250 жилийн хөгжлийн сөрөг үр дагавар нь озон... | байгал орчин |
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт, зугаалгын бүсүүдийг байгуулахаар шийдвэрлэлээ. Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт, Гэр бүлийн амрах, Нар... | байгал орчин |
УИХ-ын өнөөдрийн чуулганаар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвар /Н... | байгал орчин |
Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засгийн газрын өч... | байгал орчин |
Дэлхийн ногоон өсөлтийн олон улсын хүрээлэнгийн гишүүнээр Монгол Улс нэгдэж гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээнд уг байгууллагын удирдах зөвлөлийн дарга ноён Рамуссен болон бусад олон зочид оролцож баяр хүргэв. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун зургаадугаар сарын 10-11-ны өдрүүдэд БНС... | байгал орчин |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч баасан, бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж, 1600 гаруй аж ахуй нэгж байгууллага, 3600 гаруй иргэд оролцсон байна. Мөн тус дүүргийн ажилгүй 500 иргэнийг урамшуулал олгон түр ажлын байраар ханган ажиллуулжээ. Их цэвэрлэгээгээр хог хаяг... | байгал орчин |
Жил бүрийн зургадугаар сарын 17-ныг цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай орон газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, экологийн тогтолцооны хувьд цөлжилтөд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддаг байна. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжих магадлалтай бол 44.7 хув... | байгал орчин |
Цэрэг эрс эх орон дуудсан цагт хаана ч, хэзээ ч бэлэн байх хатуу тангарагтай. Эх орон хаана ч дуудаж болно. Тиймээс ч хил хязгаар нутгаа хамгаалан манахаас гадна барилгын бүтээн байгуулалтад оролцож, тариа ногоо хураах, мал аж ахуй хөгжүүлэхэд хүртэл цэргүүдийг дайчлах нь бий. Энэ зуны хувьд дайчдыг хотыг хур хогноос ... | байгал орчин |
Цаг агаарын урдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урдчилан сэргийлэхийг сэрэмжүүлж байна. Үер усны аюулаас урдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх, үерийн далан дээр буу... | байгал орчин |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог, хаягдал тохижилтын хэлтсээс хариуцан хотын 24 байрлалд цэцгийн мандал байгуулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төв шуудангийн өмнө Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард... | байгал орчин |
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Юун түрүүн гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэ... | байгал орчин |
Ус цаг уурын хүрээлэнгээс энэ зуныг олон жилийн дундажтой ойролцоо байгаа хэмээн мэлзээд байгаа хэдий ч хур бороо, салхи шуурга элбэгтэй, жиндүү сэрүүн зун болж байна. Үйлдвэр худпалдааны яамнаас мэдээлж байгаачлан Монгол орны нийт газар нутгийн 50 хувьд зуншлага сайхан байгаа бол үлдсэн хэсэгт тийм ч сайхангүй байгаа ... | байгал орчин |
Био аюулгүй байдлын үндэсний төслүүдийг зохицуулах олон улсын хурал Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Хуралд Бангладеш, Индонез, Энэтхэг, Малайз зэрэг есөн орны төлөөлөгч оролцож байна. Тэд таван өдрийн турш Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, санхүүгийн зохицуулалт хэрхэ... | байгал орчин |
Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн с... | байгал орчин |
Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн технологийн үнэлгээний тайлангуудын албан ёсны нээлт, олон нийтэд танилцуулах арга хэмжээ өнөөдөр БОНХЯ-ны “Говь” танхимд боллоо. Хөгжиж байгаа улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээний үнэлгээг хийхэд нь дэмжлэг үзүүүлэх жижиг төслүүдийг Даян дэлхийн байгаль о... | байгал орчин |
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гаригийн орой 18:00 цагийн орчим хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч мөндөрийн хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын тамгын газар, су... | байгал орчин |
БОНХ-ийн дэд Сайд Б.Тулга өнөөдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцлаа. Тус хүрээлэнд одоогийн байдлаар таван цэцэрлэгч, диндорлогичийн хамт долоон эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн жил 8.5 сая төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд төсөвлөж байсан бол энэ жил 4.9 сая болтол нь танажээ. Цэ... | байгал орчин |
Пүрэв гаригийн орой 18:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, тахианы өндөгний чинээ мөндөр орж байгалийн гамшиг учирсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг суманд Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гамшгийн хор хохиролыг арилгах, гамшгийн эсрэг арга... | байгал орчин |
Зуны зугаатай өдрүүд үргэлжилж, хамгийн ойр болохоор Туул голын эргээр зугаалагсдын тоо нэмэгджээ. Харамсалтай нь тэд Туул гол дээр хогоо “мартаад” явчихдаг нь бараг л уламжлал болчихож. Тэгвэл саяхнаас Туул голын эрэг дагуу хогийн сав байрлуулж эхэлсэн болохоор хогоо ил задгай үлдээхгүй байхыг иргэддээ уриалж байна. ... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Замын цагдаагийн газартай хамтран гол ус бохирдуулж, автомашинаа угаадаг байдлыг таслан зогсоох зорилгоор хамтарсан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гол ус, булаг шанд орчимд тээврийн хэрэгслийг угаах, т... | байгал орчин |
Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран “Ногоон Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Төсөл нь энэ оны 9-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 280 хүнийг цэцэрлэгчийн сургалтанд хамруулна. Уламжлалт болон орчин үе... | байгал орчин |
“Мазаалайг хамгаалах, өсгөж үржүүлэх бичил орчин бий болгоход төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын түншлэл, түүний ирээдүй” сэдэвт семинар НҮБ-ын хурлын танхим боллоо. Хуралд БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хадагтай Сезин Синаноглу нар оролцов. Сонирхог... | байгал орчин |
Чех улсаас энэ сарын 2-ны өдөр дахин дөрвөн тахь тээвэрлэн авчирч, Тахийн талд нутагшуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болох хэвлэлийн бага хурлаар мэдээлэх юм. БНЧУ Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прагийн амьтны хүрээлэн тахийг хамгаалан... | байгал орчин |
“Монгол орны нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. НҮБ-ын Суурин төлөөлөгч Сизан Шинаноглу, БОНХ-ийн Сайд С.Оюун нарын үзэглэсэн эл төсөл энэ оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжих юм. БОНХ-и... | байгал орчин |
Дэлхийн өвд Монголоос бүртгэгдсэн түүх соёл, байгаль, экологийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг нь Алтайн “Алтан” уулс. ЮНЕСКО-гоос Алтайн нурууны салбар уулсын гурван хэсгийг 1998 онд Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. ОХУ-ын нутаг дэвсгэрт байдаг энэ газар нийт 1.611.457 га нутаг дэвсгэрийг хамардаг. Үүнд Алтайн дархан ца... | байгал орчин |
Голын урсгалыг тасалсан шороо моддын амийг бас “тасалжээ” Дуунд мөнхөрсөн Дунд гол арай ядан урсч байна. 1980-аад оны нийслэлчүүдийн эрэг дээр нь тухалдаг байсан энэ голыг олон талаас нь шахаж, өндөр барилгууд барьсан нь саяхан. 1960-аад онд нийслэлийг тэр чигээр нь үерт автуулж байсан догшин гол одоо сайр төдий үлдэж ... | байгал орчин |
Дэлхий дээр долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээгээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.2 тэрбум болж өсөх гэнэ. Цэнхэр гаригийн ачаалал хэрээс хэтэрч, жилд хэдэн сая хүн өвчин эмгэг тусч, нас барж байгаагийн хамгийн томоохон шалтгаан нь хөрсний бохирдол болжээ. Европын нийгэмлэгээ... | байгал орчин |
Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө аянд нэгдээрэй Шарилжны харшил бол бие хүнээс шалтгаалахгүйгээр тусдаг өвчин юм. Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд буй судалгаа бий. Албан байгууллага, айл өрхөд ийм өвчнөөр өвчлөөгүй хүн бараг үгүй. Гудамж талбайд ургасан хогийн ургамал, ш... | байгал орчин |
С.Оюун: Хувийн хэвшлийнхний ойжуулалтыг улсын ойн санд худалдаж авах боломжтой болсон “Туул голоо хамгаалахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор “Ойжуулалтын аян”-ыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны нээлт өчигдөр болж өнгөрлөө. Дээрх үйл ажиллагаанд БОНХ-ийн сайд С.Оюун, Туул голыг ойжуулах ажлыг хийж буй “Их Уст ... | байгал орчин |
Шарилжны харшил бол бие хүнээс шалтгаалахгүйгээр тусдаг өвчин юм. Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд буй судалгаа бий. Албан байгууллага, айл өрхөд ийм өвчнөөр өвчлөөгүй хүн бараг үгүй. Гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжнаас болж, биеэ тавгүйтүүлэхгүйн тулд та бид өөрсдөө л хичээх хэ... | байгал орчин |
Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Улаанчулуутын хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгохоор цэцэрлэгчид ажиллаж байна. Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгт 1975 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 19 га орчим талбайд 50 сая.тн хог хаягдал хаясан ба... | байгал орчин |
“Улс төрийн тойм” сонин, ipost.mn сайтаас санаачлан зохион байгуулж буй аянд нэгдэх хүсэлтээ байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэмэгдсээр байна. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү аянг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Одоогоор тус аянд дэмжиж оролцох хүсэлтээ 30-аад байгууллага ирүүлээд байгаа юм. ... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга өмнөд хөршид болсон цөлжилтийн эсрэг олон улсын хуралд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж, цөлжилтийн талаар цөөн хэдэн асуултад хариу авснаа хүргэе. -Цөлжилт гэдэг зөвхөн говьд төдийгүй хангай газрын ч хамрах болсон өнөө үед урд хөршийнхөн энэ талаар хуралдсан юм байна. Хурл... | байгал орчин |
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гудамж талбайг зүлэгжүүлэн, цэцгэн мандлуудыг хийгээд байгаа билээ. Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, 1 дүгээр хороолол, Тасганы овоо дагуу байгуулсан цэцгэн... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал өнөөдөр 13:30 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болно. Үндэсний хорооны 2013 оны хагас жилийн тайлан, “түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн боловсруулсан түлш худалдан авсан иргэдэд олгох татаасын хэмжээг тогтоох, Дэлхийн банкны “Улаанбаатар... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж тус хорооны дарга П.Цагаан хуралдааныг удирдан явууллаа. Хуралдааны эхэнд тус хороноос 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар танилцуулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайг устах аюулаас аврах боломжийг тодорхойлж дунд хугацааны з... | байгал орчин |
Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг Туул голын усанд “Хьюндай Аксент” загварын суудлын автомашинтай иргэд нь автомашиныхаа дээр гарч, живэх гэж байна гэх дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд өчигдөр иржээ. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж, зургаан сартайгаас 30 настай таван хүний амь ... | байгал орчин |
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон өмч, газрын харил... | байгал орчин |
Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулиудыг ноцтой зөрчиж олгогдсон болох нь тогтоогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ маргааш 11.00 цагт “Хангарьд” ордонд мэдээлэх юм байна. Д... | байгал орчин |
Ногоон бүсэд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцно Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болсон талаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл... | байгал орчин |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд усанд дөрвөн хүн осолдож, амь насаа алджээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн харъяат иргэн 37 настай, эмэгтэй “Хараа” голын усанд осолджээ. Мөн тус багийн иргэн 14 настай хүү “Хараа” голын усанд живж, амь насаа алджээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт “Ховд” голын ... | байгал орчин |
Хотын завгүй иргэд амралтын өдрөө эрүүл цэвэр агаарт өнгөрөөх, богино зайн аялал хийх сонирхолтой болсон энэ үед нийслэлд хамгийн ойр аяллын чиглэлүүдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймд эхний ээлжинд Богдхан ууланд явганаар аялагчдын ая тухыг хангах орчин бүрдүүлэхийг Шинэчлэлийн Засгийн газ... | байгал орчин |
Экосистемийн үйлчилгээний төлбөрийг ашиглах загвар болон хэрэгжүүлэх аргуудын тухай сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д боллоо. Сургалтыг TNC олон улсын байгууллагын тэргүүлэх эрдэмтэн Хэдэр Таллис, Женифер Молнар нар удирдан явуулж, БОНХЯ, Геоэкологийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Га... | байгал орчин |
Ойн түймэр, өвчин, хөнөөлт шавьжнаас урьдчилан сэргийлэх зорилгоор ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг Богдхан уулаас эхлэн зохион байгуулахыг БОНХ-ийн сайд С.Оюун, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарт Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар даалгасан. Энэ хүрээнд Богд уулын Төр хурахын а... | байгал орчин |
Польш улс хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллахыг хүслээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Польш улсын Велкопольска мужийн Захирагч Марек Вожняк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруу... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаар” төслийн багийнхантай хамтран энэ өвөл хэрхэн агаарын бохирдолтой тэмцэх, эрчим хүчний хэмнэлттэй зуухыг айл өрхөд олгох ажлын талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлог... | байгал орчин |
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болон экологийн бохирдлыг бууруулах зорилготой “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн 55 га талбайд эхний бүтээн байгуулалтын ажил хийгдээд байгаа билээ. Тус хүрээлэн нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2013 оны А/694 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн сарын хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн байгуулагатай хамтарсан ү... | байгал орчин |
Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НЗДТГ, Цэвэр агаар сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хамтран энэ жил 45 мянга орчим эрчим хүний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгохоор болжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зуух худалдан авч амжаа... | байгал орчин |
Улаанбаатар хотоос жилдээ 500-600 мянган тонн хог хаягдал гардаг гэнэ. Нийт хүн амд нь хуваагаад үзвэл /600.000:1.400.000/ нэг хүнд дунджаар 430 кг буюу хагас тонн шахам хог оногдож байна. Өлгийтэй хүүхдээс эхлээд өвгөд хөгшид хүртэл нэг бүрчлэн шүү дээ. Орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 650 грамм, гэр хороол... | байгал орчин |
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангалтгүй байна гэж эсэргүүцсэн зарим иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр өглөө Уул уурхайн яамны үүдэнд жагслаа. Тодруулбал, “Гал үндэстэн”, “Голомт”, “Байгаль орчи... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газраас төрийн тахилгат Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхнаар зарлан тунхагласан. Дээрх шийдвэрийн дагуу Монгол цэргийн музейн хамт олон “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан эртний түүхийн танхимдаа төрийн тахилгат Бурхан Халдун уулын макетийг урлан бүтээж байрлуулжээ. Уг бүтээлийг м... | байгал орчин |
БОНХЯ энэ онд байгаль орчны салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахаар зорьж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр хог хаягдал орчны бохирдлыг бууруулахад төр хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт хог хаягдлын бодлогын асуудал хариуцдаг дүүргийн мэргэжилтнүүд, Нийслэлийн Хот то... | байгал орчин |
Ногоон хөгжил гэж юу вэ? Энэхүү өгүүллийн зорилго бол ногоон хөгжил гэж юу болохыг тайлбарлаж танилцуулахад оршино. Ногоон хөгжил бол Монголчуудад тун ойр энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэх нь өрх гэрийн эдийн засагт ч ашигтай. Манай нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахи... | байгал орчин |
Гадаа дулаахан, хацар хайрсан жавар хаана нуугдчихсан юм бэ гэмээр. Сүүлийн таван жил Монголд уртаас урт дулаахан өвөл болж байсныг санадаггүй ээ. Ийм дулаахан өвлийн дараах хавар ямархуу болох болоо. Өвлийг цасгүйгээр тэр тусмаа шинэ жилийг хацар хайрсан жаваргүйгээс төсөөлөшгүй. Час хийсэн жавар цаана л нэг сэтгэл “... | байгал орчин |
“Цэвэр агаар сан” “Утаагүй зуух” “Сайжруулсан түлш” гэх мэтээр утаатай хангалттай л тэмцлээ, “Улаанбаатарын утаатай дайн зарлаж байна” гэж уриалаад л тэмцээд байв. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг тэмцэхэд хэн хамгийн их ашиг олов, ямар үр дүн гарав, хэнийг шагнаж, хэнд хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг харах дүгнэх цаг б... | байгал орчин |
“Сав газрын үндэсний зөвлөгөөн”-ийг БОНХЯ-наас энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордны бага танхимд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулан гарсан... | байгал орчин |
Бид хэдхэн жилийн өмнөхийг бодвол “чанартай утаа”-гаар амьсгалж буй ажээ. Учир нь УИХ-ын нэгэн гишүүний ярьснаар “Хар, цагаан хоёр утаа чанарын ялгаатай. Хэдэн жилийн өмнөхийг бодвол цагаан утаа зонхилох болсон” гэнэ. Тэгвэл тэр хар цагаан утааны чанар буюу агаарын чанар гэж юу вэ. Агаарыг бохирдуулагч үндсэн элементүү... | байгал орчин |
Энэ жилийн өвөл гойд дулаахан байна. Арванхоёрдугаар сар гарчихаад байхад -10 хэмээс хэтрэхээргүй хүйтэн байгаагийн дээр өнөөг хүртэл Улаанбаатар хот цас багатай, хотын төвөөрөө бол “хар” байна. Шинэ жилийг цасгүй угтах нь гэж хачирхах хүн цөөнгүй. Тиймээс энэ талаар Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн газраас тодруулахад... | байгал орчин |
Зүүн Хойд Азийн Шар шороон шуурга, цөлжилт, хуурайшилтай тэмцэх сүлжээ нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн талуудын 10 дугаар хурлын үеэр Монгол Улсын БОАЖ-ын сайд, БНСУ-ын Ойн яамны сайд, БНХАУ-ын Ойн яамны дэд сайд нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ... | байгал орчин |
Монгол Улсын ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна. 2006 оноос хойш ойт нутгийн эзлэх хувь буурах хандлагатай байгаа тул салбарын яамнаас тус салбарт онцгойлон анхаарах болжээ. Тиймээс ч ирэх долоо хоногийг ойн салбарын нэрэмжит долоо хоног гэж нэрлэж болохуйц олон үйл ч явд... | байгал орчин |
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл Төрийн бус байгууллагынхан “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тус байгууллагаас “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг үнэлгээ хийсэн аж. Мониторинг хийхдээ сүүлийн дөрв... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан өнөөдөр Төрийн ордонд Ойн үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Үндэсний чуулганд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг сумаас хүрэлцэн ирсэн ойн мэргэжилтнүүд, мөн нөхөрлөл, хоршоодын төлөөлөл нийтдээ 600 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ болж буй юм. Монгол... | байгал орчин |
Ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж компаниуд нэг шоо метр ус ашиглахдаа 561 төгрөг 90 мөнгө төлөх бол хүнд үйлдвэрлэл эрхлэгч нар нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгөний төлбөр төлнө. Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч нарын хувьд ашигласан усныхаа шоометр тутамд 1... | байгал орчин |
Монголын ногоон хөгжлийг манлайлагчид "GREEN AWARDS-2013"-аар тодорлоо Монголын зах зээлд нэвтэрсэн, байгальд ээлтэй, нөөцийг бүтээлчээр хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн бараа бүтээгдэхүүн, технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжин урамшуулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оны “Mongolian ... | байгал орчин |
Хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахаа больжээ. Эцэг, эхчүүд гудас дэвсээд эмнэлгийн хонгилд хэвтэж байгаа харагдав. Яг дайны үеийн кино шиг. Сүүлийн хэдэн өдөр тамхи татдаг хүн шиг бүгшүүлж ханиалгаад болдоггүй. Санаа зовоод өрхийн эмнэлэг дээрээ очвол харшилын эм уухыг зөвлөв. Монголын хүйтний улиралд дэлгэрч байгаа хан... | байгал орчин |
БОНХЯ, Эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик групп хамтран ногоон эрчим хүчний шинэлэг шийдлийг олоход чиглэсэн“Хотоо ногоон болгоё” сэдэвт уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлалаа. Бизнесийн шилдэг санаа, төслийг шалгаруулах зорилгоор зохион байгуулж байгаа энэ уралдаанд одо... | байгал орчин |
Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртөгдсөн талбайд мод тарьж ургуулбал төр худалдан авч, улсын ойн санд шилжүүлэх боллоо. Усны ундарга, гол мөрний эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой ч хамаарн... | байгал орчин |
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсэг болон Алтай орчмоор салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2014 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн ну... | байгал орчин |
Байгаль, орчин ногоон хөгжлийн яам, Сангийн сайдын хамтарсан тушаалаар иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхтэй болжээ. Мөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ч эзэмшлийнхээ болон ойн сангийн бус газарт зориудаар тарьж ургуулсан ойгоо өмчлөх эрхтэй болж байгаа юм. Гэхдээ өмчлүү... | байгал орчин |
Монгол Улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газарт даалгасан юм. Өнөөгийн байдлаар ойн санги... | байгал орчин |
Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоол баталлаа. Тухайлбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа үйлдвэрлэгч бол ашигласан усныхаа шо... | байгал орчин |
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан БОНХЯ-наас “Ус-эрчим хүч” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулахаар болжээ. НҮБ-аас 2014 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Эрчим хүч” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол улсад Усны салбар үүсч хө... | байгал орчин |
2014 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархады... | байгал орчин |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжил... | байгал орчин |
Дэлхий нийтэд жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг ойн өдөр, 22-ныг усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн ойн болон усны тэмдэглэлт өдрийг угтаж Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын сэтгүүлчдийн холбоо хамтран сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Амьдралын эх нь ус, усны эх нь ой” сэдэвт асуудал дэвшүүлсэн бичлэг... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.