news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Хорьдугаар зууны уран зохиол, үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 15-нд ШУА-ын хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ын Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулахаар болжээ. “Хорьдугаар зуун бол монголчууд бидэнд олон үйл явдал тохиосон учраас Монголын...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.БуяндалайГерманы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны төлөөлөгч Дитер Физингер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай “Хүүхэд залуучуудын сайн сайхны ...
боловсрол
Бага ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэж дуусчээ. Харин  дунд болон ахлах ангийнхны ном ирэх сарын 12-оос хэвлэлтээс гарч, сургуулиудад тарааж эхлэх юм байна. Бага ангийн хүүхдүүд сурах бичгүүдээ үнэгүй хэрэглэх бол дунд ахлах ангийн сурагчдын амьдралын баталгаажих төвшинг харгалзан үзэж 40 хувь хямдруулж тараахаар б...
боловсрол
Их, дээд сургуульд шинээр элсэгчид сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар товч мэдээлэл хүргье. Буцалтгүй тусламжид бүтэн өнчин, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх, ар гэрийнхнийх нь нэг хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд хамрагдах боломжтой юм байна. Ингэхдээ хөгжлийн бэ...
боловсрол
“Хэм хэмжээний тухай ерөнхий онол” номыг герман хэлнээс орчуулан хэвлүүлжээ.  Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгээс Австри, Америкийн хуульч, Үндсэн хуулийн шүүхийн үзэл баримтлалын үндэс суурийг тавьсан ХХ зууны тэргүүлэх хуульч Ханс Кельзений 1979 онд бичсэн бүтээлийг орчуулжээ. Тус номыг Герман хэлнээс М.Хатанб...
боловсрол
Улаанбаатар хот Японы  Мияаконожо хоттой хамтын ажиллагааны хүрээнд  Мияаконожо хотын төлөөлөгчид Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд айлчилж байна. НИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Харин өнөөдөр Мияаконожо хотын дарга Ике...
боловсрол
Үндэсний хэл, бичиг бол тухайн үндэсний соёл, сэтгэлгээний дархлаа гэдэг. Тэгвэл Монголын ард түмэн мандан бадарч байсан цаг үедээ ч, харийн дарлалын бэрх он жилүүдэд ч гэсэн бичиг үсгийн соёлоо хамгийн ихээр дээдлэн хамгаалж хойч үедээ залгамжлуулж байсан.   Тиймээс ч ямарваа зарлиг, тушаалд үг, үсэг, утга найруулгын ...
боловсрол
“Цэвэр орчинд сайхан наадья” аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд зарлаж буй уралдааны удирдамж Нэг. Зорилго: Хог хаягдлын тулгамдсан асуудлыг сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндсөнөөр уг асуудлын шийдэлд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, энэ чиглэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж буй сэтгүүлчдийг...
байгал орчин
Нийслэлийн гудамж талбайд нэг, хоёр наст цэцэгс суулгаж, Улаанбаатар хот өнгөө засч эхэлжээ. Энэ жилийн хувьд нийслэлийн төв 25 гудамжинд өнгийн цэцэгсийг тарина. Одоогоор энэ ажил ид үргэлжилж байна. Ногоон байгууламжийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Цэцэг суулгалтыг энэ сардаа эрчимжүүлэн, наадмаас өмнө дуусгахаар...
байгал орчин
Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больсон цаг үед бид амьдарч байна гэлцэх. Үнэндээ тариалалтын ид үед буюу зургадугаар сар хүртэл цас орж, хасах хэмийн хүйтэн бөөвөгнүүлж байснаа хур тунадас ид хайрладаг долдугаар сард говийн ганц айлын зовлонг нийслэлчүүд төдийгүй улс даяараа мэдэрч сууна. Учир нь, ихэнх аймагт...
байгал орчин
Баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүд ногоон бүсэд аялж зугаалдаг тул нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг аялал  зугаалгаар явахдаа галын аюулгүйн төхөөрөмжөөр тээврийн хэрэслээ тоноглох, үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэд унтрааж, ногоон бүсэд ү...
байгал орчин
Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. Чуулганы зочид төлөөлөгчид өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Уг үйл ажиллагаанд Казакстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын зочид төлөөлөгчид болон Аз...
байгал орчин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь бүтээн байгуулалтын ажлууд хийхээс гадна иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор олон төсөл хөтөлбөрүүд санаачлан ажилладаг билээ. Энэ ажлынхаа хүрээнд тус төвийн дарга Б.Саранчимэгийн санаачлагаар “Эко танхим” байгуулах ажил 2014 оны наймдугаар сараас эхлэн үргэлжилсээр байна. Уг тан...
байгал орчин
Монгол Улсын агаарын чанар, бохирдолтын асуудлаарх шинжээчдийн уулзалтыг Монгол, Германы Байгаль орчны яамд хамтран зохион байгууллаа. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдемани , БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцын удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын Орчны шинж...
байгал орчин
Монгол ньюс мэдээллийн төвд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх, төлбөр авах болон Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөр...
байгал орчин
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа. Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний о...
байгал орчин
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 27-ноос мэдээлэгдэж, мөн сарын 30-ны өдөр онош нь то...
байгал орчин
Зөвхөн “Оюутолгой” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффист сар бүр 90,000 ширхэг хуванцар сав хэрэглэдэг ажээ. Харин дэлхий даяар өдөр бүр ундны усны 100 гаруй сая хуванцар савыг дахин боловсруулахгүй хэрэглэдэг байна. Хуванцар сав хөрсөнд бүрэн задрахад мянган жил шаарддаг бөгөөд нэг хуванцар сав үйлдвэрлэхэд түүний багта...
байгал орчин
2014 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун  зүгийн нутгийн баруун, төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,...
байгал орчин
Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутагт мал, амьтны гоц халдварт  шүлхий өвчний сэжиг илэрч 2014 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр уг өвчний онош мөн болох нь Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабраторийн шинжилгээгээр батлагдсан. 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 127 үхэр өвчилснөөс 104 үхрийг...
байгал орчин
Улаанбаатар хотын усан хангамж, өнөөдөр ба ирээдүй сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 2 сарын 14-нд боллоо. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяр нээж үг хэлсэн. Тэрбээр” Улаанбаатар хотын усан хангамж бол төр ...
байгал орчин
Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв төрийн бус байгууллагаар 5 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө. Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогд...
байгал орчин
Өвөл цаг болдгоороо болж, зуух яндан угсарсан хэнийх боловч галаа өрдөж, ам хамраа хэчнээн боогоод ч нэмэргүй хоолой ам бачуурч, хахаж цацаад, дээр нь өмссөн хувцаст үнэр нь шингэдэг Улаанбаатарын утаатай улирал ашгүй дуусах дөхөж байна. Өнгөрч буй өвөл манай улсын нийслэлд 100 гаруй мянган айл өрх өвөлжиж, 400 гаруй м...
байгал орчин
3-р сарын 3 дэлхийн амьтан ургамлын өдөрт Заан дэлхийн хуурай газрын амьтдын дотроос хамгийн том нь бөгөөд жингийн тавган  дээр таван тоннын ЗИЛ-130-тай ижил жин дардаг гэдгийг хэн хүнгүй мэднэ дээ. Харин түүнд тохиосон энэ агуу хувь заяа нь түүнийг даанч өрөвдөлтэй амьтан болгосныг тэр болгон анзаардаггүй байж болох. ...
байгал орчин
Өнөөдөр Дэлхийн ан амьтан, ургамлыг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн улс орны байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр болгон зарласнгы дагуу энэ жил  анх удаа тэмдэглэж байна. Манай улсын хувьд ч мөн анх удаагаа ...
байгал орчин
Засгийн газраас “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн талаар БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа. Хоёр сая га талбайд ойн цэвэрлэгээ хийнэ -Саяхан засгийн газрын хуралдаанаар “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр батлагдлаа. Монгол Улс бараг анх удаа орон даяар ойн цэвэр...
байгал орчин
Нийслэлийн тохижилтод хувь нэмрээ оруулан хотын өнгө үзэмжийг нэмдэг ногоон байгууламжийн цэцэрлэгчдийн тоо 250 хүнээр нэмэгдлээ. Эдгээр цэцэрлэгчдийг  бэлтгэх сургалт Улаанбаатар их сургууль дээр эхэлж мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа юм. Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтад хамруулж, 65 ...
байгал орчин
Усны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ус сувгийн удирдах газрын дарга асан  З.Батбаяр өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр дэлхий нийтийн хамгийн тулгамдсан сэдэв болох усны асуудалд төрийн зүгээс тавих анхаарал, хараа хяналтыг дээшлүүлэх талаар санал бодлоо хүргэсэн юм. З.Батбаяр энэ үеэр хэлэхдээ “Өнөөдөр Оюутолгой, Тава...
байгал орчин
2013 оныг экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүх нийтийн оролцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Байгаль Орчин, ногоон хөгжийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран ...
байгал орчин
Улаанбаатар хот, БОНХЯ, ЭЗХЯ, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг сайжруулахаар 2010 оноос 2013 оны 3 сар хүртэл “Техникийн хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлсэн. Төслийн 2-р шатыг эхлүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран, өнөөдөр “Хэлэлцүүлгийн тэмдэг...
байгал орчин
“Хоггүй Туул гол минь” аян өрнүүлж байсан хэсэг залуус энэ удаад мод тарихаар ажиллаж байна. Тэд ирэх сарын 12-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Залуусын төгөл” нэртэй зүрхэн хэлбэртэй 1000 мод тарьж, Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг нэмэхээр ажиллаж буй гэнэ. Энэ арга хэмжээнд сайн дураараа оролцохоор ирсэн залуусы...
байгал орчин
Үйл ажиллагаагаа бие даан явуулж байсан Нийслэлийн Хот тохижилтын газар, Улаанбаатар Зам Засвар Арчлалт, Усны Барилга байгууламж зэрэг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар татан буулгаж, зорилго чиглэл нэг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг шинээр байгууллаа. Учир нь зор...
байгал орчин
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян удахгүй эхэлнэ Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж, “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч ...
байгал орчин
ЮНЕСКО-гийн Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний 13 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний...
байгал орчин
Хог хаягдлын уутыг зориулалтын дагуу ашиглаагүй бол хариуцлага тооцно Орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын а...
байгал орчин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр “Дунар-Од” компани Алтайн өвөр говийн Шар хулсан болон  Хөшөөтийн булгийг гидроинженерийн аргаар тохижууллаа. Тохижуулснаар Шар хулсангийн булаг одоогийн байдлаар 1,0 л/сек орчим ундрагатай болжээ. Худгаар дамжин усан санд 0,4 ...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Өмнөговь аймагт ажиллаж, “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтийг шалгаад иржээ. Төслийн багийнхан өмнийн говьд 350 га-д заг тарьжээ. Энэ нь мэдээж, цөлжилтийг сааруулах зорилготой. БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Ногоон хэрэм” төслийг 2007 онд эхлүүлж, 10 жилийн хугаца...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Өнөөдөр эл өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амь...
байгал орчин
Өнөөдөр мод тарих өдөр. Энэ өдрийг тохиолдуулж, Монголын сагсан бөмбөгийн холбооны Оюутны лигийн баг тамирчид өнөөдөр Арслантай гүүр, Сэлбэ голын ойр орчмыг цэвэрлэж, мод тарьж байна. Мод тарих ажлыг сагсан бөмбөгчид "Сайн үйлсийн төлөө залуус" ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
байгал орчин
Өнөөдөр “Бүх нийтээрээ мод тарих өдөр” тохиож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арч...
байгал орчин
“Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Туул голын сав газрын захиргаа “Тунгаа төв” ТББ-ын санаачилсан Туулын эргийн цэвэрлэгээнд гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, Ус сувгийн удирдах газар, “Номин констракшн”, “Стандарт групп”, “Хотын зам”, Японы олон улс...
байгал орчин
Хөвсгөл нуур-Эгийн гол, Буйр нуур-Халх гол, Бөөн цагаан нуур-Байдраг гол, Онги гол, Орхон голын сав газрын захиргаадыг шинээр байгуулан үйл ажиллагааг нь энэ сард  эхлүүлжээ. Үүний өмнө Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд говийн бүс нутгийг хамарсан Галба, Өөш-Долоодын говь, Алтайн өвө...
байгал орчин
Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тарьсан модондоо цэнэг усалгаа хийв Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр орон даяар мод тарих хөдөлгөөн өрнө...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2012.10.28/ сэтгүүлчидтэй "зангиагүй" уулзаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, шинээр баталсан хууль журмын талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн хугацаанд тус яамнаас агаарын бохирдлыг бууруулах, боловсруулсан түлшний хангамж хүрэлцээ, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах,...
байгал орчин
БОНХЯ-ны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрындарга Т.Эрдэнэчимэг, Гамшгийн эсрэг үндэсний төв төрийн бус байгууллагыг төлөөлж тэргүүн Г.Аранзал нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутагт тохиолдож болзошгүй гамшгийн аюулаа...
байгал орчин
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим аймаг болон нийслэлийн ногоон бүсийн ойд хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ажилладаг байгууллагуудад шалгалт хийсэн талаар албаныхан мэдээллээ. Шалгалтад нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Завхан аймагт ойн хөнөөлт хортон шавж...
байгал орчин
Засгийн газар, БОНХЯ-наас ойн цэвэрлэгээг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улс жилд 600 гаруй мянган метр куб мод хэрэглэдэг. Гэтэл 64 сая метр куб мод унанги болчихсон өмхөрч байгааг салбарын яамнаас гаргажээ. Энэ ажлын ойн нөхөрлөлүүдтэй хамтран хийх гэнэ. Унасан модыг цэвэрлэх нь ойн өсөлтөд эергээр нөлөөлнө г...
байгал орчин
НИТХ-ын Тэргүүлэгчидийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний  талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гарг...
байгал орчин
Хот суурин газрын  хүн амын унд, ахуйн ус хангамжийн усны чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнгийн талаар өнөөдөр Мэргэжлийн, хяналтын ерөнхий газрааас мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлллийг сонсохоор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон холбогдох яам, газруудын ажил хариуцсан хүмүүс оролцсон юм. Энэхүү шалг...
байгал орчин
Дэлхийн усны өдрөөс эхэлсэн “Ус хэмнэх аян” зургадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Ус дамжуулах сүлжээний хаг, зэв, өнгөр арилгах, ус зөөлрүүлэн цэвэршүүлэх, Израйлийн  нано технологийг  танилцуулах “Ундны усаа цэвэршүүлж, ус дамжуулах сүлжээний эдэлгээг уртасгаж, зардлаа хэмнэцгээе” сэдэвт семинар өнөөдөр Чингис ...
байгал орчин
Нийслэлийн Удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 19, 20-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгохоор шийдвэрлэжээ. Учир нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-нд болох ба энэ үеэр гадны 1000 гаруй зочид, төлөөлөгчид нийслэлд хүрэлцэн ирэх юм. Тиймээс эн...
байгал орчин
Манай улсад байгалийн усны нөөцийг хуримтлуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх  зайлшгүй  шаардлага бий. Томоохон голууд дээр бороо, цас, үеийн усыг цуглуулаад бага, дунд, том хэмжээний усан сангуудыг байгуулж, үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйд ашиглах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Өнөөдрийн байд...
байгал орчин
Ой мод  уг нь зөв ашиглаж чадвал нөхөн сэргээгдэж, дахин ургаж соёолж байдаг шавхагдашгүй баялаг. Харамсалтай нь манайхан ойгоо хайр найргүй хяргаж хаясны дээр унанги модыг ч мөнгө болгох ухаан суугаагүйгээс Монголын ой модны нөөц жилээс жилд хомсодсоор байна. Ургаа модыг огтлохгүйгээр ашиглах арвин нөөц ойд бий гэнэ. ...
байгал орчин
Жилийн дөрвөн улиралд мод, цэцэг ургуулдаг Ц.Баяр гэдэг эмэгтэйтэй нийслэл дэх өвлийн хүлэмжинд нь уулзлаа. Түүний хүлэмжинд ороход цэцэгт ногоон ойд очихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. Тэнд 22 нэр төрлийн цэцэг, амтат гүзээлзгэнэ, тарваснаас эхлээд олон төрлийн жимс алаглана. Мөн улаан лооль, өргөст хэмх ургаж байв. Хавр...
байгал орчин
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл ихээр гарах болсныг эрүүл мэндийн байгууллагууд судалгаагаар баталсан. Өвлийн улиралд нийслэлийн агаар дахь тоосны хэмжээ, хүхэрлэг хийн агууламж нь байх ёстой хэмжээнээс хэд дахин давах тохиолдол бий гэнэ. Харин сүүлийн жилүүдэд агаарын бох...
байгал орчин
Урин дулаан цаг ирж буй энэ үед Нийслэлийн онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг чангатгахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 6-ныг хүртэл гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсы...
байгал орчин
Манай улсын хилээр бүхэл бүтэн үлэг гүрвэлийн яс гараад явчихсан байсныг бид нилээд хугацааны дараа олж мэдсэн. Ингэснээр бид эх орны маань түүхэн дурсгалт олдвор, нэн ховор амьтад хууль бусаар хил даван одож байгааг мэдэх шиг болсон. Харин Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2012 онд нийтдээ 4800 орчим гаалийн зө...
байгал орчин
Нэмэлт тэжээлээр хооллож буй Мазаалай. Говийн их дархан цаазат газрын цөөн хэдхэн баавгай ичээнээсээ гарчээ. Дархан газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ичээнээс гарч байгаа мазаалайд зориулж 11.5 тонн нэмэлт тэжээлийг гол байршил нутаг болох  Атас, Ингэс, Шар хулст, Цагаан богд уулсын 15 цэгт тараан бай...
байгал орчин
Баянгол дүүрэг 2013 оныг Нийгмийн хариуцлагын жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газрын зүгээс “Баянголчуудын бямба” аяныг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболдоос дараахь зүйлийг тодрууллаа. -Баянголчуудын бямба буюу нийтийн их цэвэрлэгээний н...
байгал орчин
Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулал...
байгал орчин
Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. Хаврын нийтийн их цэвэр...
байгал орчин
Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээнд төрийн албан хаагчид хуваарийн дагуу цэвэрлэгээ хийж, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн байр орчмын цэвэрлэгээг өглөөний 10.00 цагаас эхлэн хийсэн. Гэтэл "Бөмбөгөр" худалдааны төвийн ойр орчим хогтой хэвээр байна. Цэвэрлээгүйн учрыг Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ...
байгал орчин
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ. Өнөөдрийн цэвэрлэгээнд Засаг даргын тамг...
байгал орчин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас анх 1972 онд  жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Тиймээс өнөөдрийг байгаль хамгаалах үйлсэд уриалан дуудах, энэ талаарх сургалт, сурталчилгаа хийх үйлсэд зориулах юм байна.  Энэ жилийн Дэлхийн байгаль орчныг өдрийг Бразил улс...
байгал орчин
Жил бүрийн зургаадугаар сарын 5-ыг "Дэлхийн байгаль орчны өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд ЗГХА-ЭМГ-ьш Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн хамт олон салбарын нийт эмч, мэргэжилтнүүддээ "Цэвэр орчныг өөрсдөө бүтээцгээе" хэмээн уриалж байна. Тэд "Бид хийхгүй. бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? Хогоо ...
байгал орчин
Өнөөдөр бидний амьдарч байгаа  "Эх дэлхийн өдөр" ажээ. Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун "Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал" сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгуулах юм байна. Сайд С.Оюуны ярилцлагад нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн б...
байгал орчин
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаар тогтжээ. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг  шонхор гаргасан байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ. Идлэг шонхор манай улсад х...
байгал орчин
ЮНЕСКО-гийн Ус зүйн хорооны Засгийн газар хоорондын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд  зургадугаар сарын 4-7-ны өдрүүдэд хуралдаж байна. Хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “цаг уурын өөрчлөлт, хотжилт, хү...
байгал орчин
Монголын цэвэр усны нөөцийн 65 хувийг агуулдаг Хөвсгөл далай эх дэлхийн цэвэр усны хоёр хувийг мөн хэвлийдээ хадгалж буй. Хөвсгөл далай уртаашаа 136 км, өргөөшөө 39 км, гүн нь 267 м, Төв Азидаа хамгийн гүн нуур гэдгийг газар зүй үзсэн хүн бүхэн мэднэ. Хөвсгөл нуурын ус  Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжиж ОХУ-ын Байгаль ...
байгал орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гуравдугаар сарын 22-ноос эхлэн, гурван сарын хугацаатай зарласан  "Байгаль хамгаалах хаврын сарын аян" дууссан байна. Энэ талаар өнөөдөр 11.00 цагт БОАЖЯ-ны хурлын танхимд аяны дүнг нэгтгэсэн мэдээллийг танилцуулах юм байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд Д.Цогтб...
байгал орчин
Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийнэ. Тухайлбал Туул голд далан барьж ур...
байгал орчин
БОАЖЯ-наас “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Дэлхийн цаг уурын өдөр” зэрэг олон улсын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ыг гурван сарын хугацаанд орон даяар зохион байгуулав. Аяны хүрээнд “Эрүүл аюулгүй орчин” уриан дор “Цэвэр орчин бидний ирээдүй”, “Ногоон байгаль бидний ир...
байгал орчин
Сөүл хотод очихгүй мөртөө тэнд очсон юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр тохижилт бүхий “Сөүлийн ой”-д зугаалах боломжийг солонгосчууд улаанбаатарчуудад бүрдүүлж өгөхөөр ажилдаа орлоо. 2009 онд Сөүл хотын дарга У Сен Хун Улаанбаатарт айлчлах үеэрээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Сөүлийн ой” байгуулахаар тохирсон амлалт ажил...
байгал орчин
Хэнтий аймгаас олдсон хирснийх байж магадгүй гэх ясыг судлахаар зургадугаар сарын 15-нд БСШУЯ-ны болон ШУА-ийн палентлогийн хүрээлэнгээс мэргэжилтнүүд тус аймагт ажилласан билээ. Мэргэжилтнүүдийн эхний ээлжийн дүгнэлтээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон музейн ажилтнуудын дүгнэсэнтэй санал нэгтэйгээр уг олдв...
байгал орчин
“Эх үрсийн баяр”-ын өдөр буюу зургадугаар сарын 1-нд урьд өмнөх жилүүдийг бодоход сэрүүхэн бороотой өдөр болох төлөвтэй байгаа юм. Маргааш өдөртөө бага зэргийн бороотой. Агаарын хэм 15-17 хэмийн дулаан, салхи тогтуун 2-6 м/с салхитай байна. Шөнөдөө үүлшинэ агаарын хэм 4 хэмийн дулаан тогтуун салхитай байна. Түүнчлэн, а...
байгал орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Калифорни мужийн “Берклей” их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  хамтран "Биоиндикатор болон амьдрах орчны үнэлгээгээр усны бохирдол, доройтлыг тодорхойлох" сэдэвт хоёр өдрийн сургалтыг БОАЖЯ-нд эхлүүллээ. Сургалтанд хамрагдсанаар усны шинжилгээний цогц аргаар орон нутгийн б...
байгал орчин
Германы Бавари мужаас Туул голд нутагшуулахаар өнгөрсөн хавар авчирсан долоон хос 14 минжийг Хүүшийн аманд түр байршуулан маллаж орчинд нь дасгаж байна. Минжнүүдийн нэг нь ирэхдээ хээлтэй байсан бөгөөд хоёр хоногийн өмнө бүл нэмж хоёр ихэр дүдэр төрүүлжээ. Минжний төлийг монгол хэлэнд дүдэр гэдэг ажээ. Ихэр дүдэр эрүүл...
байгал орчин
Хустайн нуруунаас хулгайн анчид 13 буга нэг дор агнаад сав чивийг нь аваад арилж өгчээ. Үүнийг сонсоод буудах буга үлджээ гэж ойлголоо. Газрын амьтан дуусахдаа хүрвэл ямар амархан байдгийн амьд жишээ бол энэ буга, тарвага хоёр байгаа юм. Таван хошуу малаас минь олон тарвагатай юм шиг санагддаг байсан. Одоо хааяа нэг та...
байгал орчин
Жилээс жилд усны түвшин нь багасч буй Туул голыг аврах байгалийн инженерүүд удахгүй ажилдаа орох нь. Дөрөвдүгээр сард алс холын Баваарь мужаас залагдаж ирсэн 14 минж монгол нутагт идээшиж, 2-оор бүл нэмээд амжсан. Байгальд тавихаас нь өмнө дасгах, минжийг үржүүлэхээр барьж буй байр нь хараахан ашиглалтад ороогүй байсан...
байгал орчин
Улсын онцгой комисс сая хуралдлаа. Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын  дарга М.Энхболд даргалсан юм. Хуралдаанаар баяр наадмын үеэр болсон үер усны гамшиг, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас учирсан хохирлыг барагдуулах асудлыг нөгөөдөр Засгий...
байгал орчин
“Минжийг усны горимыг зохицуулж байдаг дөрвөн гартай инженер, экосистемийн аврагч гэж болно. Минж шиг ажилсаг амьтан үгүй” хэмээн эрдэмтэд тодорхойлов. Энэ амьтан өөрийн амьдардаг газрынхаа доройтсон орчинг сэргээхийн зэрэгцээ усны төвшинг тогтвортой болгодог байна. Ингэхэд аварга мэрэгчийг нутагшуулах талд дэлхийн улс...
байгал орчин
Зургадугаар сарын сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орж, өнөөдөр маргааш үүлэрхэг хэвээр байх нь. Ман төвийн бүсийн нутгуудаар түр зуурын бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ. Орон нутагт нүүрлэж буй үер усны гамшгийн аюулаас сэрэмжүүлэхийн тулд Ус, цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад, Өнг...
байгал орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаанаас Туул голд нийлүүлж буй бохир усыг нано технологиор цэвэрлэх ажилтай БОАЖЯ-ны удирдлагууд 14:00 цагт очиж танилцах аж. Уг туршилтын ажлыг төв цэвэрлэх байгууламжаас цааш гурван км зайд тосч үүсгэсэн нууранд 40 гаруй хоног...
байгал орчин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон холбогдох агентлаг, судлаачдаас бүрдсэн шинжээчид бохир ус цэвэршүүлэх шинэ технологийг тавдугаар сарын 20-ноос эхэлж 45 хоногийн дотор туршиж үзжээ. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн уг туршилтыг дүгнэхээр өнөөдөр БОАЖЯ, ЗТБХБЯ, Хотын захиргааны холбогдох албаныха...
байгал орчин
Наадмаар олон хоног гэр зуураа амарсныг хэлэх үү, найзуудынхаа салхинд гарах саналыг уухайн тас зөвшөөрлөө. Хотод ойрхон болохоор шууд л Туул голыг зорив. Нэг өдөр ч гэсэн салхинд гараад, гол усны эрэг дээр өнжөөд ирье гэсэн бодол маань Туул дээр очингуут л эмзэглэл, эгдүүцэл, харамсалаар солигдох нь тэр. Туул гол тэр ...
байгал орчин
Арьс ширний үйлдвэрээс гардаг бохир усыг цэвэршүүлж, экологийн сөрөг нөлөөллийг багасгах нэгэн гарц нээгдсэн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээлж байна. Тодруулбал, Туул голд цутгаж буй бохир усыг цэвэршүүлэх туршилт амжилттай болсноор цэвэршүүлсэн усыг ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдсэн билээ. Ингэснээр...
байгал орчин
Шведийн эрдэмтэд  Монголын Тост уулнаас  ирвэсний зулзага  барь­жээ. Энэ бол ховорхон завшаан бөгөөд биологийн төрөл зүйлийн хувьд бараг устаж мөхөх ирмэгт  ирээд байгаа энэ хөхтөн амьтныг хам­гаалж аврах  зорилгоор тэд ийн судалгааны ажлыг  Монголд эх­лүүлээд байгаа юм.  Ирвэсний ийм нялх зулзагыг харах завшааныг тэд ...
байгал орчин
Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай Монгол Улсад долдугаар сарын 20-нд албан ёсны айлчлалаар ирсэн бөгөөд өнөөдөр нутаг буцах юм байна. Айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бар...
байгал орчин
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд талууд өнөөдөр ХХААХҮЯ-нд 11.00 цагт гарын үсэг зурах юм байна. Энэ хүрээнд Ургамал хамгааллын шинжлэх ухааны үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран, харилцан туршлага...
байгал орчин
ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова улс орнуудыг ард иргэдээ цэвэр ус болон хоол хүнсээр найдвартай хангах үйлст хүчин чармайлтаа нэгтгэн, ...
байгал орчин
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны аравдугаар хуралдаан өчигдөр боллоо. Утаатай тэмцэх өвлийн аян өнгөрч байгаа ч ирэх жилийн намраас агаарын бохирдлыг хэрхэн бууруулах төлөвлөгөө болон одоо хийж байгаа ажлын биелэлтийн талаар энэхүү хуралдаанаар ярилцлаа. 61 мянган зуух борлуулжээ Агаарын бохирдлы...
байгал орчин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 58 дахь удаагийн хуралдаанаас 2005-2015 оныг “Ус бол амьдралын эх булаг” олон улсын 10 жил болгон зарлан тунхаглаж, “Ус нь ядуурал болоод өлсгөлөн арилгах тогтвортой хөгжлийг хангах хөдөлгөгч хүч” гэж цохон тэмдэглэсэн. Мөн Дэлхийн дээд хэмжээний Йохансбургийн уулзалтаас “Хүн амын ундны цэвэр ...
байгал орчин
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд өнөөдөр олон нийтийг хамарсан “Ус ба оршихуйн төлөө алхацгаая” уриан дор “Хатан Туул ба цаг хугацаа-2012” аяны арга хэмжээг Монголын Ногоон суваг, Усны газартай хамтран зохион байгуулж байна. Энэ өдөр усыг ш...
байгал орчин
Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн ил задгай хог хаягдал, стандартын бус бие засах газар, бохирын цооногоос шалтгаалан үүсдэг аж. Хөрс усны бохирдлоос хүн амын дунд гэдэсний элдэв халдварт өвчин ихэсч буурахгүй байгаа талаар ярьж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэ...
байгал орчин
Туул голын уснаас төрийн удирдлагуудад хүргэх арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Дэлхийн усны өдрөөр буюу энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах уг арга хэмжээ “Дуслыг хэмнэе, дуусахаас сэргийлье” уриан дор болох юм байна. Үйл ажиллагааны хүрээнд таван мянга гаруй иргэн Зайсангийн гүүрнээс Засгийн газрын ор...
байгал орчин
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд он гарсаар 23 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Булган аймгийн нутагт хоёр түймэр цурманд байгаа аж. Булган аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, Зүүн Тарвагатай гол, "Сангалтайн ам" гэдэг газар өнгөрөгч сарын 27-нд 30 га ...
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/229 тоот захирамж,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/93 тоот захирамж, “ ХОГГҮЙ УЛААНБААТАР”, “БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ХОГГҮЙ ДҮҮРЭГ” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ хийх аяныг энэ сарын 6-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл...
байгал орчин
БНСУ-ын 100 хувийн хөрөн­гө оруулалттай “Туул ревер контрисайд” компани нийслэлийн оршин суугчдыг цэвэр усаар тэтгэж байдаг Туул голын сав орчмын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар өмчлөн гольфын талбайн  барьж байгуулсан бөгөөд  нийслэлд оршин суудаг нэг сая гаруй хүн амыг эрсдэлд оруулаад байгаа талаар  “...
байгал орчин
Цагаан хар өнгөөр алагласан, өхөөрдөм хулсны баавгайнууд гарч ирснээр “Бээжин-2008” олимпын наадам эхэлж байсан түүхтэй. Тухайн үед “БиБиСи” болоод бусад олон улсын агентлагуудаар олимпын бэлгэ тэмдэг болсон Хятадын хулсны баавгайн тухай мэдээлэл энд  тэндгүй тархаж байсан юм. “Зөвхөн Хятад улсад амьдрах, хулсны баавга...
байгал орчин
2012 оны 04-р сарын 21-ны Бямба гариг буюу ирэх хагас сайн өдөр  бүх нийтийн их цэвэрлэгээ Улаанбаатар хотод явагдана.  Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ арга хэмжээнд оролцож, хотоо хогноос салгахыг уриалж байна.  http://ulaanbaatar.mn/
байгал орчин