news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээлэл, туршлага солилцох уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.   Уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэ...
боловсрол
Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Япон улсад Монголын 1000 инженер, технологийн мэргэжилтнийг  бэлтгэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, энэ жилээс 75 сая ам.долларын санхүүжилттэй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн хүрээнд магистр...
боловсрол
Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс Монголын нийгмийн өөрчлөлт нэг сэдэвт бүтээлийг шинэ оны өмнө эрхлэн гаргажээ. Уг номонд 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан эрх зүй, философи, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, гадаад харилцааны салбарт гарсан томоохон өөрчлөлтүү...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр өглөө 09.00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Сурагчид урьд жилүүдийн адил  www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авч б...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо,  СХД-ийн  11, 24 дүгээр хо...
боловсрол
Өнөөдрөөс орон даяар ЭЕШ-ын бүртгэл эхэллээ. Тэгэхээр ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.   -Бүртгүүлэгч бүртгүүлэхдээ онцгойлон анхаарах ёстой зүйл бий юу? -Бүртгүүлэгч бүртгүүлэхдээ манай үнэлгээний төвийн www.eec....
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт ойртож байгаа энэ үед Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын хуваарийг гаргажээ. 2014 оны элсэлтийн эхний шалгалт зургаадугаар сарын 14-нд Монгол хэл бичгийн хичээлээр эхлэх аж.   Дараа нь зургаадугаар сарын 16-нд Орос хэл, Хими, Англи хэлний хичээлээр үргэлжлэх бол зургаадугаар сарын 19-нд Г...
боловсрол
Боловсролын яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын  энэ сарын 11-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагатай холбогдуулан  уран зохиолын хичээлийг  ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс хасах гэж байна гэх яриа өчигдөр цахим ертөнцийн хамгийн онцлох сэдэв байв.  Чухам яагаад ийм яриа гарах болсон талаар...
боловсрол
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн зарим сургуулиуд сурагчдаа өөрсдийн автобусаар тээвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн 12 сарын байдлаар 34 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 3000 гаруй хүүхэд сургуулийн автобус үйлчилгээнд хамрагдаад байсан юм. Харин өчигдөр нийслэлийн есөн сургууль нэмж, сурагчдын автобустай боллоо.   Нийсл...
боловсрол
БШУ-ны сайд Л.Гантөмөр аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж үйл ажиллагааны цаашдын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга замын талаар танилцуулж, хэрхэн хамтран ажиллахаа зөвлөлдлөө.  Сайд өнгөрсөн  онд нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургаж, хөгжүүлэх чиглэлээр боловсролд шинэчлэл хийх  бодлого, зорилтыг тодорхо...
боловсрол
“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас санаачлан сурч боловсрох нөхцөл бололцоо муутай, захын гэр хороололд амьдардаг, хагас, бүтэн өнчин, асрамжийн газрын, орон гэргүй  хүүхдүүдэд зориулж  Улиастайн шинэ эцэст “Гэр номын сан”, Төмөр замд “Оюунлаг бага нас” номын сангуудыг хүмүүсийн хандиваар байгуулсан байна. Хүүхдэ...
боловсрол
БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр 11.00 цагт яамны 401 тоотод "Ивээл Энэрэл" халамжийн төвд харьяалагддаг бүтэн болон хагас өнчин 14 оюутныг хүлээн авч нэг жилийн сургалтын төлбөрийг нь олгохоор болжээ.   Тус асрамжийн газрын н.Уранчимэг гэгч бүсгүй аргал түүж олсон мөнгөөрөө байгуулсан бөгөөд тус асрамжийн газрын хүүхдүү...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дотоодын их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас оюутны тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70200 төгрөг олгож эхэлсэн.   Уг тэтгэлгийг  ирэх есдүгээр сарын 1-нээс шинэчилсэн журмаар олгохоор болсон.   Тэгвэл энэ жилийн тухайд, зургаадугаар сар хүртэл хуучин журмы...
боловсрол
УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн  М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна.   Хэлэлцүүлэг маргааш бу...
боловсрол
Боловсролын сайдын мэдээлснээр цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг хэвийн хэмжээнд хүргэхэд улсын хэмжээнд нийт 1101 барилга, байгууламж барих шаардлагатай байгаа. Тодруулбал 571 цэцэрлэг, 319 сургуулийн барилга, 120 дотуур байрны барилга, 91 спорт заалны барилга шаардлагатай ба эдгээрт ойролцоогоор 1.8 их наяд төгрөгийн...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1127 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны A/354 дүгээр захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олго...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын чанарыг шинэчилж, хүүхэд нэг бүрт хүрч, тэднийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт одоо ажиллаж байгаа багш, шинээр багш мэргэжилтэй төгсөх оюутнуудын мэдлэг, чадварт ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Ү...
боловсрол
Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Отгонбаганатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Нийслэлийн сурагчдын амралт эхэлсэн. Хэзээнээс бага ангийн сурагчдын сар амрааж байхаар болов?   -Өнгөрсөн жилээс нийслэлд байгаа бага ангийн сурагчдын нэг сарын хугацаатай амраадаг журам гарсан. Энэ журам энэ жилээс шинэчлэгдэн 1-5 а...
боловсрол
Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, чансааны жагсаалт гаргажээ. Уг судалгаанд нийт 200 гаруй орны 11160 их, дээд сургууль, коллежийг хамруулсан байна. Энэхүү судалгааны үнэлгээгээр МУИС 1375-т орсон бол ШУТИС 5208, Хүмүүнлэгийн у...
боловсрол
JumpingClay олон улсын боловсролын франчайзын албан ёсны сургагч багш, “JumpingClay Mongolia” компанийн захирал Д.Ариунчимэгтэй ярилцлаа.   - JumpingClay гэж яг юу юм бэ гэдгийг сайн тайлбарлаж өгөхгүй юу? -JumpingClay гэдэг нь онцгой шинж чанар бүхий баримлын шавар гэж ойлгож болно. Харин юугаараа онцгой вэ гэхээр Jum...
боловсрол
Сүүлийн үед олон нийтийн харилцааны сайтуудаар бүдүүлэг, ёс бус үг хэллэг, дүрс, зураг нийтэлсэн номнууд хүүхдүүдийн гар дээр очиж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Энэ нь иргэдийн дунд БШУЯ-аас баталсан бага ангийн сурах бичгүүд тийм агуулгатайгаар хэвлэгдэж байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа юм. Энэ тухай БШУЯ-аас тодр...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг хүслээ. Энэ жил боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулж, хүлээн авсан юм. Үүнээс цэцэрлэг 24, ерөнхий болов...
боловсрол
Монголын Боловсролын хүрээлэнгийн урилгаар Японы Оберлин их сургуулийн  доктор, профессор Ёширо Танака манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр манай улсын  нийт эрдэмтэн судлаач, багш, бодлого боловсруулагч нарт "Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" сэдэвт лекц уншиж зөвлөгөө өгөх гэнэ. Ёширо Танака нь "Дэлхийн болов...
боловсрол
МУИС-ийн сэтгүүл зүйн танхимын доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.   -МУИС-ийг тойрсон асуудлууд ойрын үед хурцаар яригдах болсон. Өнгөрсөн амралтын өдөр түр хороо байгуулсан гэж дууллаа. Түр хорооны зорилго юу вэ? -МУИС-ийн 30 орчим багш МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо гэдгийг өнгөрсөн амралтын өдөр ба...
боловсрол
Монгол Улс 20 жилийн хугацаанд боловсролын салбараа орхигдуулсны нотолгоо 14 дүгээр сургууль болов. Баянзүрх дүүргийн Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн шал цөмөрч, хичээл хаасан тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарлаа. Үнэндээ шал цөмрөөд өнгөрсөн нь яамай л гэж бодоод өнгөрөв. Шал биш, сургууль тэр аяараа нурса...
боловсрол
Эрүүлд мэндийн яамны байранд маргааш  10.00 цагт “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд хэвлэл мэдээллийн ажилчдын оролцоо” сэдэвт уулзалт сургалтыг зохион байгуулна. Уулзалт сургалтыг ЭМЭШСГХ эрхэлсэн дэд захирал В.Баярмаа удирдан явуулна. Уг уулзалт, сургалтанд ЭМЯ-ны ХБӨ хариуцсан мэргэжилтэн Д.Байгальмаа “Хал...
боловсрол
Эрүүлд мэндийн яамны байранд өнөөдөр 10.00 цагт “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд хэвлэл мэдээллийн ажилчдын оролцоо” сэдэвт уулзалт сургалтыг зохион байгуулна. Уулзалт сургалтыг ЭМЭШСГХ эрхэлсэн дэд захирал В.Баярмаа удирдан явуулна. Уг уулзалт, сургалтанд ЭМЯ-ны ХБӨ хариуцсан мэргэжилтэн Д.Байгальмаа “Халд...
боловсрол
Нийслэлийн 18-р сургуулийн багш С.Энхцэцэгтэй  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга туршлагын талаар ярилцлаа.   -Хүүхэд  нэг бүрийг хөгжүүлэх ажил танай сургууль дээр ямар шатандаа явж байна. Үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж  харагдаж байна уу? -Боломж байна. Би өөрөө сургагч багш. Хэд хэдэн удаагийн сургалтад х...
боловсрол
БШУЯ-наас манай орны байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилжээ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын сурагчдын амрах хуваа...
боловсрол
Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Уг журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд одоо мөрдөгдөж байгаа журмаас шалгуур үзүүлэлт, үнэлгээг илүү бодито...
боловсрол
Нийслэлийн Боловсролын газраас хотын төвийн есөн цэцэрлэгийг оройн 19.30 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Цэцэрлэгүүдийн дунд явуулсан судалгаагаар эцэг эхчүүд хүүхдээ 17.30 цагаас хойш буюу оройтож авах нь түгээмэл байдаг аж. Тиймээс Чингэлтэй дүүргийн 19, 33, 37, 39 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 88, 114...
боловсрол
МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжийн дагуу Баянхонгор аймагт “Монгол бичгийн өдөр”-ийг зохион байгуулж байна.   Уг арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МУИС-ын Алта...
боловсрол
“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага”  Иргэний нийгмийн үндэсний чуулган энэ сарын 28, 29-нд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулганаар шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, ...
боловсрол
МУИС бүтцийн өөрчлөлт хийж, 14 салбар сургуулиа дөрөв болгон нэгтгэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн багш, ажилчид болон удирдлагуудын дунд зөрчилдөөн үүсээд байгаа. Удирдлагууд бүтцийн өөрчлөлт хийснээр сургуулийн сургалтын чанар, багш ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал шийдэгдэх боломжтой гэж буй. Х...
боловсрол
Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төвөөс санаачлан монгол орон даяар англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй. Шалгалтын бүртгэл энэ сарын 8-ныг хүртэл явагдаж, Улаанбаатар хот, 21 аймаг даяар 20 мянга гаруй оюутан, залуус болон ерөнхий боловсролын сургуулийн...
боловсрол
Шинжлэх ухааны ажилтнуудын баярын өдрөөр 12 залуу эрдэмтэнд БШУЯ-ны сайд нэрэмжит шагналаа гардуулсан. Энэ жил 500 гаруй залуу эрдэмтэн өрсөлдсөнөөс 12-нь сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг авах болзлыг хангажээ. 2005 оноос хойш шинжлэх ухааны салбарт өөрсдийн мэргэшсэн чиглэлүүдээр судалгаа...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран өнөөдөр “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Эхний арга хэмжээ буюу оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулах ёслол 12:00 цагт БШУЯ-ны 401 тоотод болох бол түүний дараа 13:30 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэл, ёслолын...
боловсрол
Монголын тэтгэлэгт оюутан, залуучуудын солилцооны үндэсний төвөөс санаачлан улс орон даяар англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс даяар нэгэн зэрэг явагдсан аварга шалгаруулах шалгалтад 20 мянга гаруй хүүхэд, оюутан залуус оролсон юм. Тэгвэл шалгалтын дүн арва...
боловсрол
Зохиолч С.Эрдэнэболдын “Эзэнт гүрний туульс” хэмээх “Монголын нууц товчоо”-ноос улбаалсан эзэн Чингис хааны цадиг намтар хийгээд Монголын түүхэн зохиолуудад тулгуурласан уран сэтгэмжит орчин цагийн туульсын ном нээлтээ хийлээ. Тус номыг кирилл монгол бичгийг хослуулан, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд ...
боловсрол
МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, өөрийн бүрэлдэхүүнд багтдаг салбар сургуулиудаа татан буулгаж, нэгтгэхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар МУИС-ийн харьяанд 14 салбар сургууль байдаг юм байна. Харин Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү бүтцийн өөрчлөлийг тус сургуулийн зарим багш ажилтнууд болон о...
боловсрол
МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн багш, угсаатан зүйч С.Бямбадоржийн ярилцлагыг хүргэе.   - Ястан гэдэг сэдвээр тантай ярилцах хүсэлтэй ирлээ . Учир нь нүүдэлчин монголчууд хэт бөөгнөрсөн амьдралд орж байгаа энэ үед ястаны бүтэц бүрэлдэхүүн алдагдаж , устаж байна гэсэн болгоомжлол байна л даа ? -Ястан уу, ...
боловсрол
Хөвсгөл аймаг нь ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг 2004 онд байгуулсан. Үүнээс хойш талууд хамтран олон арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ялангуяа Хөвсгөл аймгийн Цагааннуур сум болон ОХУ-ны улсын Тува улсад амьдарч б...
боловсрол
Санхүүжилт, зураг төсөлд төлөвлөгдөөгүй ажил гарч ирсэн гэсэн шалтгаанаар 1000 оюутны байр одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Тиймээс энэ талаар БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуугаас тодруулахад тэрбээр “500 оюутны байгтаамжтай “А” корпусыг Улсын комисс өнгөрсөн долоо хоногт шалгаад ашиглалтад оруулж болно...
боловсрол
МУИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргасан бүтцийн өөрчлөлтийн асуудал сүүлийн хэд хоногт олон нийтийн анхаарлыг татаж, тус сургуулийн зарим багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгараад буй. Харин МУИС-ийн захирал А.Галтбаяр болон Удирдах зөвлөлийнхөн энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийснээр үр ашиггүй зардлыг хэмнэж, сургалтын чанар ...
боловсрол
Өндөр хөгжилтэй оронд урт богино хугацаагаар, Төрийн сангийн санхүүжилтээр эмч, мэргэжилтнүүдийг сургах зорилтын дагуу 11 эмч, гурван сувилагч БНСУ-ын “Вонг Гванг” их сургуулийн эмнэлэгт нэг сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэхээр өнөөдөр явах гэж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан эмнэ...
боловсрол
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Тулгар төрийн 2222 жил, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ойг тэмдэглэх “Монгол бичгийн өдөр”-ийн арга хэмжээг Баянхонгор аймагт өнөөдрөөс эхлэн хоёр өдөр зохион байгуулахаар боллоо.   Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх, д...
боловсрол
“Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд ОХУ-аас Ирина Бойка, Ольга Винокурова нар манай улсад ирээд байна.  Тэд нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн орос хэлний багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж байна.   Ер нь сүүлийн жилүүдэд орос хэлийг орхигдуулах хандлагатай болсон. Үүний нэг илрэл нь  е...
боловсрол
БШУЯ болон ЮНЕСКО-гийн “Боловсрол мэдээлэл, холбооны технологийн хүрээлэн”-гийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн “Сургалтын нээлттэй нөөц материалын монголын анхны портал” сайтын нээлт өнөөдөр  11.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн байранд болно.   Уг сайт нээснээр бүх насныхан бие дааж суралцах боломж нээгдэх аж.   Б.Болр
боловсрол
Монгол Улсын Их Сургууль олон улсад  ‘The national University of Mongolia’ гэсэн нэрээр танигдсан байдаг. Гэтэл 2012 оны наймдугаар сард  Монголын Үндэсний Их Сургууль нэрээ улсад бүртгүүлэхдээ англи нэрээ Монгол Улсын Их Сургуультай адил  “The national university of Mongolia” гэж бүртгүүлсэн байжээ. Тиймээс Шударга өр...
боловсрол
Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Монгол улсад анх удаа Канадын Боловсрол үзэсгэлэн яармаг зохион байгуулж байна. Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд Канадын өнцөг бүрээс боловсролын янз бүрийн салбарын 20 гаруй боловсролын байгууллага оролцох аж. Энэ талаар Канад улсаас Монгол Улсад с...
боловсрол
Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармаг энэ сарын 27-нд буюу маргааш “Blue Sky Tower”-ын гуравдугаар давхарт болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын 20 гаруй боловсролын байгууллага оролцох юм.  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд...
боловсрол
Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын боловсролын үзэсгэлэн яармаг  өнөөдөр “Blue Sky Tower”-ын гуравдугаар давхарт эхэлнэ   Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл үзэсгэлэнд Канадын 20 гаруй боловсролын байгууллага оролцох юм.  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Геүлдхок  “Боловсро...
боловсрол
Нийслэлийн сургуулиуд 10 дугаар сарын 29-ны өдрийн хичээлийн эхний цагийг “Улаанбаатар хотын түүх ба соёл” гэсэн сэдвээр орлоо. Зарим сургуулийн хичээлийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 23 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Гэр хо...
боловсрол
“Зориг” сангаас  жил бүр сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр зарладаг билээ. Швейцарын хөгжлийн агентлаг”, “Зориг” сан хамтран гадаад, дотоодын их, дэ...
боловсрол
Монгол хэлний зөв бичих дүрмийг гажуудуулж байгаа хүчин зүйлийг эх хэлээ хайрлахгүй байгаатай судлаачид холбон тайлбарладаг. Эх хэлээ эрхэмлэх үзлийг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх үүрэг хариуцлага хүн бүрт тэр дундаа эцэг эхчүүдэд ихээхэн хамааралтай. Ингээд Монгол хэлний суурь дүрмийн талаар Хэл бичгийн ухааны доктор ...
боловсрол
“Бумбардай аргалд явсан нь” нэртэй хүүхдийн номны эхний дугаар хэвлэгджээ. Бидний хүүхдүүд бусад орны үлгэрийн баатар, хүүхэлдэйн дүр, тоглоом наадгайн дунд өсч бойжиж байна. Даяаршиж, хотжихын хэрээр улам бүр холдон мартагдаж байгаа монгол ёс заншил, өв уламжлалыг энгийн хэллэг, зурган дүрслэлээр хойч үеийнхэндээ зааж...
боловсрол
Дорноговь аймаг, Японы Ши зүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс "Дорноговийн хүүхдүүд Японд" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн шилдэг 1000 сурагчийг Япон улсад  аялуулахаар болжээ. Ингээд хөтөлбөрийн эхний таван ээлжинд нийтдээ 70 гаруй сурагч хамрагдан, тус ...
боловсрол
Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор багш нарыг сургалтад хамруулж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт Багшийн хөгжлийн ордонд болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 200 гаруй багш хамрагдсан байна. Тэгвэл өнөөдөр нийслэ...
боловсрол
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төвтэй хамтран маргааш Дархан хотын 15, 16 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийх юм байна. Залуучуудтай хамтарч “Залуус ба Эрүүл амьдрал” нэртэй сургалт-лекцийг хамтран зо...
боловсрол
ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлгээс харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, зөвлөмж өөр ханган ажиллах ажлын хүрээнд эмч эмнэлгийн ажилтнуудын нэгдсэн сургалтыг аравдугаар сарын 7-8-ны өдр үүдэд зохион байгуулж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуу...
боловсрол
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын аманд баригдсан 122 дугаар сургууль өнөөдөр нээлтээ хийн сурагчдаа хүлээн авах гэж байна.   Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 207 ерөнхий боловсролын сургууль хичээллэдэг бөгөөд энэ нь тийм ч хангалттай тоо биш юм. Учир нь нийслэлийн бүх хүүхдүүдийг нэг ээлжинд хамруулахын тулд шин...
боловсрол
Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн байгууллагын суурь шинэчлэлийн бодлого”-ыг сурталчлах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 50 орчим эмч, мэргэжилтнүүд оролцсон аж. Тэд сургалтад хамрагдсанаар эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн...
боловсрол
Монгол Улсын хэмжэээнд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн есдүгээр сарын эцэст 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 мянган хүнээр буурчээ.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.7 мянга буюу 55.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.    Аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэст оны эхний есөн сарын ...
боловсрол
Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлдэх цуврал дөрвөн сургалтын төгсгөлийн “Музейн үзүүллэг ба цуглуулгын хадгалалт” сургалт энэ сарын 14-17-нд болно. Сургалтын нээлтийн ажиллагаа энэ дугаар сарын 14-ний...
боловсрол
АНУ-ын ИДЕА хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Галсандоржийн Ундрахтай ярилцлаа. -Ямар их дээд сургуулиуд Mонголоос оюутан элсүүлж байгаа вэ?  -Америкийн их дээд сурууль, коллежуудаас олон улсад нэр хүндтэй accredited /магадлан итгэмжлэгдсэн/ 120 их дээд сургуулиуд Монголоос оюутан элсүүлж байна....
боловсрол
Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төвөөс санаачлан МОХ, БШУЯ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, АНУ- ын Элчин сайдын яамтай хамтран их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, залуусын дунд англи хэлний Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бол...
боловсрол
Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төвөөс Монголд анх удаа англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Одоогоор улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын бүртгэл эхэлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнууд оролцох боломжтой юм. Бүртгэ...
боловсрол
МУИС-ийн зүгээс ШӨХТГ-т гомдол гаргажээ. Шалтгаан нь тус сургуулийн нэртэй ижил төстэй нэрийг өөр сургууль ашиглаж байгаа гэж үзсэн байна. Гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгахад “Монгол Улсын Их сургууль” нь 1942 онд байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан, олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр я...
боловсрол
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд 32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс энэ сарын 16-ны байдлаар таван дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Нэмээд до...
боловсрол
Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг "Ард түмэн та хаан" форумын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь "Мерси Корп" Олон улсын байгууллагатай хамтран “Black board” системийг ашиглан 15 аймгийн худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн, иргэдийн тө...
боловсрол
Австралийн Засгийн газрын Монгол дахь Худалдааны төлөөлөгчийн газраас Австралийн боловсролын тухай танилцуулга яармаг үзэсгэлэнг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд Австралийн нийт 18 Их дээд, мэргэжлийн боловсролын болон Англи хэлний сургуулиуд оролцож үйл ажиллагаа, сургалтын чиглэлийн...
боловсрол
Замын цагдаагийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан “School zone” буюу “Сургуулийн бүс” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн бага хуралд JCI UB Central салбарын 2013 оны Нийгмийн хариуцлагын хороон дарга А.Адилбиш, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч, “Сургуулийн бүс” ажлын хэсгийн на...
боловсрол
“Автралийн боловсролын үзэсгэлэн яармаг 2013” өнөөдөр, маргааш хоёр  “Блю скай”  цамхагийн Топаз танхимд болно. Тус үзэсгэлэнгийн үеэр Австралийн 17 их дээд сургуулийн төлөөлөл биечлэн ирж, сургуулийхаа талаар танилцуулж байна. Австрали улсын боловсролын чанараараа дэлхийд дээгүүр бичигддэг  төдийгүй манай улстай адил ...
боловсрол
Монгол Улсаас БНТүрк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг тус улсын Ерөнхий сайдын дэргэдэх Гадаадад байгаа түркүүд болон ах дүү ард түмнүүдтэй харилцах асуудал эрхэлсэн хорооны дарга Кемал Юртначтай есдүгээр сарын 30-нд уулзаж, Түркт суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалт хийх...
боловсрол
Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар 10 сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Энэ жилийн багш нарын өдрөөр  байгаль дэлхийдээ ойр байх, дархан цаазат баян хайрхан Богдхан уулнаас эрч хүч авч, эрүүл агаарт идэвхитэй амарч аялах, байгаль орчноо цэвэрлэх, болов...
боловсрол
Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй журмын дагуу 2012-2013 оны хичээлийн жилд болзол хангасан оюутнуудад өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуул...
боловсрол
Аль ч засагт салбарын сайдууд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэж, үгүй юм аа гэхэд ямар нэг өө олж муулдаг. Илүү зүйл хийж харагдахын тулд цоо шинийг эхлүүлдэг. Үгүй юм гэхэд өмнөх зүйлийн нэрийг нь өөрчилж хийдэг. Барилга, хөдөө аж ахуй гээд материаллаг зүйлст ханддаг салбарт юм хийсэн эсэх нь нүдэн дээр харагдах учраас с...
боловсрол
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах сургалт  энэ сарын 7-ноос эхлэн өнөөдрийг хүртэл явагдаж байна.   Сургалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгуулл...
боловсрол
Япон-Монголын төвд өнөөдөр Япон, Монголын залуу судлаачдын хоёр дахь форум эхлэх юм. Энэхүү форумыг Япон дахь Монголын түүх соёл судлалын нийгэмлэг болон МУИС-ийн Гадаад хэл, соёлын  сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.   Өнгөрсөн жилийн тухайд уг форумыг “Шинэ зууныг угтсан Япон, Монгол” нэртэйгээр зохион байгу...
боловсрол
БНСУ-ын Засгийн газар 2014 онд улсынхаа их, дээд сургуулиудад гадаад оюутнуудыг суралцуулахаар бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагчид Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд ирэх аравдугаар сарын 7-11-нд материалаа өгч, шалгаруултанд оролцох эрхтэй болох юм байна...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал болох гэж байна. Энэхүү хурлыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Уг хурал 15 хоногийн турш үргэлжлэх аж. Эрдэм шинжилгээни...
боловсрол
Энэ хичээлийн жилээс эхэлж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтарч Сурагчийн дүрэмт хувцас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдад дүрэмт хувцас тараах ажил үргэлжилж байна. Бага ангийн нэг, хоёр, гуравдугаар ангийн нийт 111 мя...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн 6-р сард нийт 1543 орны тоотой 26 цэцэрлэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон бол 09 сарын 09-ний өдөр шинээр 1703 орны тоотой хувийн 36 цэцэрлэг, 250 хүүхдийн 2 сургуулийн  үйл ажиллагаагааг эхлэх тухай А/843 тоот захирамж гаргалаа. Энэ хичээлийн жилээс сурагч, хүүхэд ...
боловсрол
“Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийн хаалт өчигдөр болов. ЮНЕСКО-Бүгд найрамдах Солонгос улсын Засгийн газрын хооронд байгуулсан итгэлцлийн сангийн тусламжтайгаар “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёл...
боловсрол
“Музейн аюулгүй байдал ба гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 23-27-нд Монголын үндэсний музейд болох юм байна. “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх зорилгоор уг сургалтыг зохио...
боловсрол
ШУТИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс ШУТИС-ийн удирдлагууд ТУЗ-ийнхөө хурлаар харъяалагдах оюутны сургалтын төлбөрийг ямар ч шалтгаан, үндэслэлгүйгээр нэмсэн хэмээн үзэж байгаа аж. Улмаар сургалтын төлбөр яагаад 13 хувиар буюу 1 сая 200 мянгаас 1 сая...
боловсрол
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсонтой холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарамтай ярилцлаа. - Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалты г цахим хэлбэрээр авдаг   болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч ? - НҮБ-ын Монгол Улсад шударга ёс, ил...
боловсрол
Хамбургийн Их сургуулийн харьяа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)-ын судалгааны төвөөс Монголын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран манай улсын төрийн албан хаагч, судлаач, ТББ-ын төлөөлөгчдөд зориулж энэ сарын 23-27-нд сургалт зохион байгуулахаар болжээ.   Уг сургалтаар ЕАБХАБ-ын ерөн...
боловсрол
Хамбургийн Их сургуулийн харьяа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)-ын судалгааны төвөөс Монголын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран манай улсын төрийн албан хаагч, судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд зориулж өнөөдрөөс эхлэн нээлттэй сургалт зохион байгуулж байгаа юм. Энэхүү с...
боловсрол
Тайванийн боловсрол, соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг боловсролын үзэсгэлэн өнөөдөр “Чингис” зочид буудалд  болж байна. Тайванийн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцдог уг өдөрлөн энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж Тайванийн 25 их, дээд сургууль оролцох ажээ. Өнгөрсөн хугацаанд тус үзэсгэлэнгээр дамж...
боловсрол
Эцэг, эх, оюутнуудын хувьд өнгөрсөн наймдугаар сарын дундаас нэгэн асуудал “толгойны өвчин” болсоор ирсэн. Одоог хүртэл яригдсаар байгаа энэ асуудал бол их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр. Ер нь бол нийгмийн бүлэг ядуу, дунд, баян гэж ангилагдаад удаж байна. Гэхдээ эдгээрээс Монголын дээд боловсролын үнэ өртөг...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Ази, Номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллага(APCEIU)-тай хамтран  “Багш солилцооны хөтөлбөр” хэрэгжиж байгаа юм. Энэ оны...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Ази, Номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллага(APCEIU)-тай хамтран  “Багш солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм. Энэ о...
боловсрол
Сургалтын төрийн сангаас оюутан залууст олгодог хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжтай холбоотой зарим зүйлийг Боловсрол шинжлэх ухааны яамны Сургалтын төрийн сангийн захирал Б.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад сургалтын төрийн сангаас оюутан залууст зориулан хэрэгжүүлж бу...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй сэтгүүлчдийг АНУ-д сургалтад хамруулах хөтөлбөрийн гурав дахь ээлж амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын телевиз, сонин, сэтгүүл, интернэт мэдээллийн сайтын сэтгүүлчдийн төлөөлөл АНУ-ын нийслэл Вашингтон ...
боловсрол
Энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний журамд өөрчлөлт ороод байгаа. Өмнө нь мөрдөгддөг байсан үнэлгээний журам нь сурагчдын мэдлэгийг шалгадаг байсан бол энэ удаагийнх  сурагчдын сурлагын төвшин, ур чадварыг дүгнэдэг болсноороо онцлогтой юм байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчды...
боловсрол
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг энэ сарын 10-нд өнгөрүүлдэг. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үүнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр цагаатгалын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон хэлмэгдэгсдийн өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар тус...
боловсрол
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ирсэн 1082 саналын дийлэнхийг  боловсрол, эрүүл мэнд болон нийслэл хоттой холбоотой асуудал эзэлжээ. Дунд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны хангалтын талаар асуултад БШУ...
боловсрол
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээл заадаг уламжлалтай. Энэ дагуу яг одоо “Хуулийн засаглал-Хүүхдийн оролцоо” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл зааж байна. Ерөнхийлөгч теле хичээлээ хуулийн дор амьдарна гэж юу болох, түүнийг х...
боловсрол
Шинэчлэлийн Засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувьд анхны шинэ хичээлийн жил нь эхэллээ. Тэрбээр ирэх дөрвөн жилд боловсролын системд шинэчлэл хийнэ гэдгээ хэлж буй. Тийм учраас шинэ хичээлийн жил “Боловсролын шинэчлэлийг эхлүүлэх үү” гэсэн асуулттай хамт эхэлж байна. Ямартай ч эхний ээлжинд БШУЯ-наас мэд...
боловсрол