news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Бүх нийтийн ерөнхий боловсролыг 12 жилийн хугацаанд олгодог тогтолцоонд шилжиж, ЕБС-д элсэх насыг 6 болгосон нь олон улсын боловсролын стандартад дөхөх алхам болсон ч манай нөхцөлд зарим бэрхшээл дагуулж байна. Гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгөн 78 дугаарт зарлиг гаргасан билээ. Уг зарлигтаа дэлхийн шилдэг 100 их сургуулиас эхний 20-д багтсан их сургуульд суралцах урилга авсан суралцагчдад мэргэжил харгалзахгүйгээр т...
боловсрол
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт орууллаа. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний ...
боловсрол
Оюутнууд сар бүр 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг авдаг болоод хоёр жилийн нүүр үзжээ. Харин ирэх хичээлийн жилээс 2.0-оос дээш голч дүнтэй баклаварын өдрийн ангийнхан л дээрх тэтгэлгийг авах боломжтой боллоо. Засгийн газраас "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт ору...
боловсрол
Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэе.   09:00 цагаас Улаанбаатар хотын гаалийн газарт  /Вокзалын хажууд/  гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах "Цаг хугацааг хэрхэн тооцоолох вэ?" сэдэвт үндэсний сургалт болно.    10:00 цагаас МУИС-ийн дугуй танхимд Гадаадын залуу Монгол судлаачдыг бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх з...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй, багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчдөд эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалтыг удахгүй зохион байгуулах юм. Шалгалтад шинээр ажилд орох хүсэлтэй, багш мэргэжлээр баклаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид хамрагдах боломжтой юм.   Багшаар ажи...
боловсрол
Албадан саатуулах баривчлах төвд өнөөдөр "Эрчүүдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт"-ын хөтөлбөрийн нээлт боллоо. Уг хөтөлбөрийг Хууль зүйн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Албадан саатуулах баривчлах төвд саатуулагдаж буй хүчирхийлэл үйлдсэн иргэдэд “Эрчүүд-Эрүүл гэр бүл”, “Хүчирхийлийн эсрэг үндэсний төв”-тэй хамтра...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэг хамтран “Глобал Ивэнт” компани нь “Хичээлийн шинэ жил 2014” нэртэй нийслэлийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг ирэх сарын 16-24-ний өдрийг дуустал 9 хоног Чингисийн талбайд 100 гаруй аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг хамруулан нэгдсэн асар майханаар зохион ба...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтыг Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргажээ. Үүнд, Монголын түүх, соёл, ёс заншил ,...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам бага ангийн буюу нэгээс тавдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн байна. Уг хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд бүтэн жилийн хугацаанд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлэхээр болжээ.   Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүднээ...
боловсрол
Энэ жилээс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээллэхээр болж байна. Шинэчилсэн хөтөлбөрийг лаборатори сургуулиуд дээр туршсаны үндсэн дээр ийнхүү орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.  ...
боловсрол
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдлын дагуу сургалтын төлбөрөө нэмэгдүүлж буй лицей болон их, дээд сургуулиудад шалгалт хийхээр болжээ.  Шударга  өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Хуулийн дагуу бол сургуулиудад Удирдах зөвлөл гэж б...
боловсрол
Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад зургаадугаар сарын 28-нд байрлуулсан.     Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгал...
боловсрол
Их дээд сургуульд элсэн суралцах сурагчид  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн хүрээнд элсэлтийн шалгалт энэ сарын 14-нд буюу өнгөрсөн бямба гарагт  орон даяар нэгэн зэрэг эхэлүүлсэн юм. Өнөөдөр тэд эзэмших мэргэжлийнхээ дагуу Орос хэл, Хими, Англи хэлний шалгалтуудыг өгнө.   Энэ жил нийтдээ 41 мянга ...
боловсрол
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн 6 дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд байгаа  хэд хэдэн зөрчлүүдийг  илрүүлжээ. Тухайлбал ...
боловсрол
Их дээд сургуульд элсэн суралцах сурагчид өчигдрөөс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч эхэллээ. Тодруулбал, элсэгчид өчигдөр монгол хэл, бичгийн шалгалт өгсөн юм.   Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн хүрээнд монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бүх сурагчид өгөх ёстой ю...
боловсрол
“Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн “Blue Sky Tower”-н гурван давхарт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, “Гэгээн ундарга холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ч. Одончимэг, “Бридж Блү Глобал” Олон Улсын Боловсролын байгууллагын  монгол да...
боловсрол
Монгол хэл, уран зохиолын чиглэлээр хэвлэгдэж буй сурах бичиг, ном, гарын авлагууд хэл ам дагуулах болсоор удаж байна. Өсвөр насны хүүхдүүдэд садар самуун, алан хядах сэтгэлгээ сурталчилсан гэх шалтгаанаар эхнээсээ тэдгээр номын зохиолчдод арга хэмжээ авсаар байгаа. Гэтэл дахиад л утга, найруулга баримтын ноцтой алдаа ...
боловсрол
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгоны “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан”   номын нээлт энэ сарын 25-нд Интер номын дэлгүүрт болохоор товлогджээ. Зохиолч өөрийн удаан  хайсан эрлээ мухарласнаа  “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж эгэл түмэнтэйгээ ...
боловсрол
Монгол Улсын боловсролын тогтолцоо гэж намагт шигдээд бага багаар живж байгаа хүн шиг л болчихож.  Уг нь Боловсрол шинжлэх ухааны яам гэж салбар хариуцсан газар байх. Харамсалтай нь салбар яам намагт шигдээд, бага багаар доошилж байгаа “хүн”-ээ татаж авах тал дээр юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Юу хийж байна вэ гээд ас...
боловсрол
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  МУИС-ийн захирал А.Галтбаярт өнгөрсөн 2013 онд сургууль хооронд шилжсэн 166 оюутнаас 236 сая төгрөг, 2014 онд 75 оюутнаас 111 сая төгрөг,  нийт 347 сая гаруй төгрөг хууль бусаар авсан болохыг тогтоосон байна. Тиймээс сургууль хооронд шилжилт хийсэн оюутнуудаас мөнгө авсан х...
боловсрол
Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 32493 хүүхэд төгсч байгаа аж. Төгсөгчдийн хувьд хамгийн хариуцлагатай үе Элсэлтийн ерөнхий шалгалт байдаг. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зургадугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.   Уг шалгалтад энэ жилийн төгсөгч 32493 сурагч, өнгөрсөн жилүүдэд сургууль төг...
боловсрол
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр а...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо хамтран “Монголын боловсрол-2014” экспог ирэх сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна. “Монголын боловсрол-2014” экспогийн үеэр их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, залуус, сурагчдыг шууд бүртгэх аж. Боловсрол экспо Blue Sky зочид буудлын хур...
боловсрол
-Их дээд сургуулиудын элсэлт эхэлж байгаатай холбогдуулж Отгонтэнгэр Их Сургуулийг сонирхож байгаа эцэг эхчүүд, төгсөх ангийн сурагчдад хандаж элсэлтийн талаар мэдээлэл өгнө үү.   За элсэлтийн талаар мэдээлэл өгөхөөсөө өмнө Отгонтэнгэр их сургуулийнхаа талаар товчхон мэдээлэл өгсөн нь дээр байхаа.   Манай сургууль Монг...
боловсрол
Манай улс 2012 оноос эхлэн боловсролын системийн шинэчлэлийн хүрээнд Кембрижийн хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад нутагшуулж эхэлсэн. Анх 2012 онд 31 сургууль дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол өнгөрсөн жил БШУ-ы сайдын тушаалаар нэмж есөн сургууль дээр уг хөөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээ...
боловсрол
Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс,  Монголын сургуулиас гадуурх сургалтын байгууллага болох “Санрайс” холбоо хамтран Ардчилсан боловсролыг Монголын хүүхэд залуучуудад олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн 20 жилий...
боловсрол
Blue Sky Tower-ын гурван давхарт “Гадаадын боловсрол” ОУ-ын тэтгэлэгт үзэсгэлэн өнөөдөр 14 цагт нээлтээ хийнэ. Энэхүү тэтгэлэгт үзэсгэлэн зургаадугаар сарын 13-15-ны хооронд үргэлжлэх юм. Арван орны 20 байгууллага оролцож буй уг арга хэмжээнд нийт 80 орчим их сургууль албан ёсоор нэгдэж, сурах хүсэл эрмэлзлэлтэй оюутан...
боловсрол
Хууль сахиулахын их сургуулийн төгсөлтийн арга хэмжээ энэ сарын 14-нд буюу өнөөдөр 11.40 цагт Их эзэн Чингисийн талбайд болно. Арга хэмжээний үеэр их сургуулийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах, офицер цол олгох, тангараг өргөх, ёслолын парад, Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээ болно.   Уг арг...
боловсрол
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэхүү шалгалтыг энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Сурагчдын хувьд Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр сонгосон бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн эсэхийг баталгааж...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, Орхон аймгийн Боловсролын газар, Орхон аймгийн номын сан, номын төв, “Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тавдугаар сарын 26-27-ны өдөр Орхон аймагт тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цах...
боловсрол
МУИС-ийн зарим салбар сургуулийн оюутнууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийлээ. Тэд сургуулийнхаа захиргааг хууль бус, луйврын шинжтэй шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж. Учир нь МУИС-ийн захиргаа бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэн энэ жилээс төлбөрөө ихээр нэмсэн. Мөн ирэх жилэ...
боловсрол
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн хоёр дахь дугаар хэвлэгдэн гарчээ. Хоёр сар тутамд хэвлэгдэн гардаг уг сэтгүүлд Баянгол дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэрэг, зөр...
боловсрол
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар шийдвэрлээд байна. Тус хэлэлцээрийн төслийг хоёр тал зарчмын хувьд тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн төсли...
боловсрол
- 1995 он баяртай -   Хотын гудамжинд хаа нэгхэн хуучин “Эксел” давхиж явахыг хараад 1995 он санаанд ордог юм. Солонгос машин ид моодонд орж байсан үе. Эдэлгээний хугацаа нь дуусангуут Монголд бөөн бөөнөөр нь оруулж ирдэг байсан “Эксел” машин өнөөгийнхөөр бол “Хаммер” л байлаа. Өнөөдөр харин тийм машинтай явах юм бол б...
боловсрол
Олон улсын боловсролын үзэсгэлэн, хурал энэ амралтын өдрүүдэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд талын “Puma imperial” зочид буудлын хоёрдугаар давхарт болж байна.   Уг үзэсгэлэнд гадаадад хэлний бэлтгэл,  бакалавр болон магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэх юм байна. Мөн оюутан, з...
боловсрол
Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр “Бэлгийн дарамтнаас ангид, аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвслээс Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаа юм.   Хэлэлцүүлэгт оролцож ба...
боловсрол
“Номын ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” болох гэж байна. Номонд дуртай хэн бүхний хүсэн хүлээсэн уг арга хэмжээ энэ сарын 29, 30-нд “Битлз”- ийн талбайд болох юм. “Ном бол оюун санааны тусгаар тогтнол ” уриан дор зохион байгуулах арга хэмжээнд номто...
боловсрол
2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах багачуудын бүртгэлийг Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн. Эл ажлыг дүүрэг болон сургуулийн комисс хамтран зохион байгуулж байгаа юм. Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд нь 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний номын сан, “Бичиг соёл” ТББ хамтран Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тавдугаар сарын 12-14-ний өдөр Архангай аймагт тэмдэглэж байна.             Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдо...
боловсрол
Нэг үеээ бодвол залуучууд номыг их унших болсон. Сонирхолтой номнууд ч номын дэлгүүрийн лангуун дээгүүр олноор тавигдаж номын хорхойтой хэн бүхнийг эрхгүй татах болсон юм. МЗХ-ны санаачлагаарномын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр”өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Номын өдөрлөг нь ою...
боловсрол
МУИС-ийн Олон Улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын эрх зүй”, “Олон улсын байгууллага” хичээлээр олгодог онолын мэдлэгийг дадлагаар эзэмшүүлэн бататгах зорилго бүхий “НҮБ-ын Загвар хуралдаан”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар...
боловсрол
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хонхны баяртай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хурлаас оюутан, сурагчид төгсөлтийн баяраа зөв зохистой тэмдэглэхэд сургуулийн захиргаатай хамтран ажиллаж, цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн гол, ойн бүс газарт эргүүл гаргаж, төгсөгчдийн аюулгүй байдлыг х...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хо...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Шалгалтад бүргүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа татаж авах боломжтой болж байна. Тодруулбал, бүртгүүлэгчид өнөөдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудас дахь шалгуулагчийн булангаар ороод, бүртгэлийн дугаар...
боловсрол
Нийслэлийн 85 гудамжийг энэ жил цэцэрлэгжүүлэн тохижуулна. Энэ тохижилтонд оролцох  90 цэцэрлэгчийг бэлтгэх сургалт эхэллээ. Сургалтыг Японы Жайкагийн багш нар гурав хоног удирдан явуулах бөгөөд “Улаанбаатар хотыг ойжуулах төсөлд технологийн дэмжлэг үзүүлэх нь” сэдвийн хүрээнд танхимын болон дадлагын хичээл заах юм.  С...
боловсрол
Их, дээд сургууль, коллежийн чанарыг сайжруулах зорилгоор харьяа яам оюутан элсүүлэх босго оноог тогтоолоо. Тодруулбал, 400 оноо авч чадаагүй бол их, дээд сургуульд элсэн сурах боломжгүй аж. Энэ оноог тогтоохдоо өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлсэн байдалд Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн ...
боловсрол
Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой 2014” тэмцээн “АСА” циркт боллоо. Тэмцээнд нийслэлийн дүүргүүдийн таваас зургаан насны ...
боловсрол
Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр 0.7 км автозам шинээр  тавихаар өнгөрсөн оноос замын ажил эхэлсэн. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Оч наран” ХХК тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 сард ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна. Тус замын зурваст номын худалдаа эрхэлдэг иргэдийн 12 па...
боловсрол
Босоо монгол бичгээр уншигчдын хүртээл болдог цорын ганц сонин болох “Хүмүүн бичиг”-ийн нэрэмжит “Үндэсний бичиг үсгийн баяр” Чингисийн талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор сайхан бичигтнийг тодруулдаг “Хүмүү бичиг”- ийнхэн үндэсний хэл соёл...
боловсрол
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ы өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр” Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ.   Энэ удаагийн Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Х...
боловсрол
Хүүхдүүдийг эх оронч болгон хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачилсан юм.   36 цагийн хөтөлбөрийн хүрээнд маш богино хугацаанд хүүхдэд амьдралын на...
боловсрол
Ирэх намар нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг бүртгэл өнөөдөр эхэллээ. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах юм. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, ан...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр ерөнхий боловролын зургаан тусгай су...
боловсрол
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.   -Энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ. Төсөв мөнгөний асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? -Энэ жил нийслэлд нийтдээ 73 барилга баригдана. Үүнээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар анх удаа сургууль, цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор...
боловсрол
Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл 4 дүгээр сарын 28-нд эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж,  сургуулиуд нэг хугацаанд  бүртгэл хийж эхэлсэн юм.  Энэ нь  нэг хүүх...
боловсрол
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх цайны газар болон цэцэрлэгийн гал тогооны үйл ажиллагаанд Засаг даргын захирамжийн дагуу ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн холбогдох албаны хүмүүс шалгалт хийжээ.   Шалгалтаар Сүхбаатар...
боловсрол
Монгол Улсын гал голомт мөнхөд оршихуйн учир нь,  эх орны ирээдүй болсон оюунлаг залуусаас эхтэй. Ийм учраас боловсролыг дэмжигч Голомт банк Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ыг санаачилсан бөгөөд 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Оюуны ундарга болсон оюут...
боловсрол
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл сургуулийнхаа бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөрийг хэлэлцээд дэмжлээ. 2013 оны сүүлчээр тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулсан Ажлын хэсэг уг хөтөлбөрийг боловсруулжээ. Ажлын хэсэг сүүлийн дөрвөн сарын хугацаанд гадаад орнуудын тэргүүлэх их сургуулиудын бүтэц, зохион байгуу...
боловсрол
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэл хийлээ. Их, дээд сургуулиудын тоо цөөрч байгаа аж. Сүүлийн хоёр жилд нэг ч сургууль нэмж магадлан итгэмжлэгдээгүй бөгөөд цаашдаа магадлан итгэмжлэлийн шалгуурыг өндөрсгөж, Үндэсний зөвлөлийг өөрчлөх хэд хэдэн томоохон саналуудыг гаргаж байгаа аж. Улсын ...
боловсрол
Монголын анхны хувийн хэвшлийн Отгонтэнгэр Их Сургууль Боловсролын яамнаас зохион байгуулдаг “Боловсрол, Шинэчлэл 2014” үзэсгэлэн яармагт оролцож байна. Уг үзэсгэлэн яармаг 2014.04.18-наас 21-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд гадаадын 6 орны  20 гаран сургуулиуд болон дотоодын улсын б...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 21-ны орой 18:00 цагт дуусна . Энэ жил ЕБС-ийг 35 мянга орчим сурагч төгсөж байгаа аж. Энэ онд төгсөж байгаа болон өмнөх онд төгссөн шалгуулагчид нийлээд өчигдрийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч бүртгүүлжээ.   ЭЕШ-ийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдсэн учраас Боловсролы...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг өсвөр насныхны хувьд цаашид амьдралынхаа аль гишгүүр дээрээс алхах вэ гэдэг шилжилтийн маш том шалгуур байдаг. Энэ утгаараа хаврын хаварт элсэлтийн ерөнхий шалгалт сурагчид хийгээд эцэг эхийн амин чухал асуудлын нэг болдог билээ. Нэг үе энэ шалгалтыг сохроор бэлдэж, шалгалтынхаа дүнг шуд...
боловсрол
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах тул шалгалтдаа амжиж бүртгүүлэхийг албаныхан анхааруулж байна. Бүртгэл дууссаны дараа нэмэлт бүртгэл, засвар хийхгүй учраас энэ хугацаанд амжиж шалгалтын хичээлээ бүртгүүлэх эсвэл засвар хийлгэх хэрэгтэй ажээ. Энэ жил 38 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий ш...
боловсрол
“Боловсрол шинэчлэл 2014” олон улсын болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт Отгонтэнгэр Их сургууль амжилттай оролцлоо. “Монголын ирээдүй өнөөдрийн залуусаас” уриатай үзэсгэлэнд оролцсон тус сургуулийг төгсөх ангийн сурагчид багшлах боловсон хүчин, материаллаг бааз, гадаад харилцаа, туршлага дадл...
боловсрол
Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр дуусгавар боллоо. Энэ жилийн хувьд 38 мянган төгсөгч бүртгүүлэх урьдчилсан тооцоотой байснаас 37 мянга 400 орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс хойш бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй бөгөөд хэрэв тухайн шалгуулагч бүртгүүл...
боловсрол
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ”  номын нээлт “Интер” номын худалдааны төвд болов. Тэрбээр урьд нь өөрийн хоёр номыг хэвлүүлсэн боловч энэ удаагийнх нь шиг нээлтийн арга хэмжээ зохион байгуулж байгаагүй ажээ. Түүний шинэ ном бүхэлдээ эдийн засаг, улс төрийн онол, арга зүйн х...
боловсрол
Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Монгол ур чадвар 2014” тэмцээн өчигдөр эхний шатны шалгаруулалтаа эхлүүллээ. Тус шалгаруулалтанд барилга, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг долоон мэргэжлээр нийт 78 сургууль байдгаас 30 гаруй нь оролцож байгаа ажээ. Тус шалгаруулалт нь хоёр үе шаттай ...
боловсрол
Боловсрол Шинжлэх Ухааны сайдын санаачлагаар төгсөх ангийн сурагчдад зориулсан “Хариуцлага-Аз жаргал” сэдэвт лекц орон даяар зохион байгуулж эхэллээ. Тус лекцийн нээлтийг өнөөдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт Нэгдүгээр сургууль дээр хийлээ. Лекцийн зорилго нь төгсөх ангийн сурагчдад мэргэжилээ зөв сонгох, зорилго...
боловсрол
Монголын сурагчдын бахархал болсон шилдэг их сургуулиар Отгонтэнгэр Их Сургууль тодорлоо. Монголын сурагчдын холбооны 10 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдын бахархал болсон шилдэг их сургуулийг шалгаруулах, сурталчлах зорилгоор шилдэг 10 сургуулийг тодруулж олон нийтэд зарласан байна.   Уг сургуулиудыг төгсөх ангийн ...
боловсрол
Жил бүрийн гуравдугаар сард дэлхийн өнцөг булан бүрт франц хэлтнүүд франц хэлний баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ баярыг тохиолдуулан Монгол - Францын төв нь франц хэлний монгол багш нарын холбоотой хамтран, Монгол дахь Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр 300 га...
боловсрол
Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУ-ы сай...
боловсрол
Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын хуралдаанаар баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУ-ы сайд Л.Гантөм...
боловсрол
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш н...
боловсрол
Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар хамтран “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөрийг хүрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд нийслэлийн зарим сургуулийн захирлууд  хоорондоо солигдон ажиллахаар боллоо. Эхний ээлжинд 14 сургуулийн захирал маргаашнаас дөрөвдүгээр сарын 17-ныг хү...
боловсрол
Баянзүрх дүүрэгт энэ сарын 7-ноос эхлэн  шинээр зургаан  чиглэлд сурагчдын автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ. Үүнд  “7 буудал-Дөлгөөн нуур”, “Ботаник-Токиогийн гудамж”, “Дамбадаржаа-Хүч бөөний төв”, “Баянзүрх цогцолбор сургууль-Эмийн ургамал”, “Шархад-Токиогийн гудамж”, “Зүрх уул-5-р сургууль”-ийн чиглэлд сурагчдад ...
боловсрол
Канадын Квебэк мужийн Гатино хотын Дө л’Иль дунд сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг монгол охин З.Анударь маргааш тус мужийн амбан захирагчийн шагналыг гардан авахаар болжээ. Онцгой гавьяа байгуулсан хүмүүс, шилдэг ахмадууд, шилдэг залуус гэсэн гурван ангиллаар жилд нэг удаа олгодог энэ нэр хүндтэй шагналын эзнэ...
боловсрол
Даяаршлын эрин зуунд англи хэлийг судалж, эзэмших хэрэгцээ, сонирхол өндөр болсон. Үүнтэй холбогдуулан “Отгонтэнгэр” их сургууль хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх зүтгэлийг дэмжих, Баянзүрх дүүргийн тэргүүний сурагчдыг алдаршуулж, бусдад үлгэр дууриал үзүүлэх зорилгоор тус дүүргийн ерө...
боловсрол
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд 32 компани шалгараад байгаагаас 16 нь батламжаа гардан аваад байна. Одоогоор газар чөлөөлөх болон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Харин энэ онд 4800 орчим өрх ...
боловсрол
Монголчууд инженерээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэхээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Японы засгийн газраас Монгол улсын засгийн газарт долоон тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд ЖАЙКА, Монгол улсы...
боловсрол
Эдийн засгийн хөгжлийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу “Жайка”-тай хамтран Монгол Улсын инженер, технологийн салбарт суралцаж буй болон мэргэжилтэн бэлтгэж буй хүмүүсийг тус улсад суралцуулах тухай зээлийн хэлэлцээр байгуулжээ.   Тодруулбал, "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл нь энэ о...
боловсрол
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, ОХУ-ын "Росатом" Улсын корпораци хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай хамтын ажиллагааны "Харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр ОХУ-д 2014 оноос эхлэн суралцах оюутны сонгон шалгаруулал...
боловсрол
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд гуравдугаар сарын 22-нд Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад усны тухай асуудлаар нэг цагийн хичээл заахаар болжээ. Дэлхий нийт 1993 оноос “Усны өдөр”-ийг тэмдэглэдэг болсон. Харин манай улсын Засгий...
боловсрол
Багшийн хөгжлийн ордонны 202 тоотод өнөөдөр 10.00 цагт “Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих арга зүй” сургалт, семинар болно.   Уг сургалтыг бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл, туршлага солилцон хэлэлцэх замаар бодлог...
боловсрол
-Боловсролын салбартаа тэргүүлэгч, нийгмийн хариуцлагатай Отгонтэнгэр их сургууль-   1990 оноос Монгол оронд эхэлсэн ардчилсан өөрчлөлт улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан түүхэн үйл явдал болсон. Энэ өөрчлөлтөд хамрагдаагүй нийгмийн институт үлдээгүйн дотор Монгол Улсын боловсролы...
боловсрол
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.   “Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй нэгэн төслийг хэрэгжүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сансарын х...
боловсрол
Засгийн газрын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, зарлан мэдээлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дадлага, сургуулилт хийдэг. ОБЕГ-аас мэдээлж буйгаар, энэ пүрэв гаригийн 16.00 цагт дээрх сургуулилтыг хийх юм. С...
боловсрол
УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөл...
боловсрол
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн III улирлын амралт энэ сарын 29-нөөс эхлэх юм байна. Энэ удаагийн амралтын хувьд бага дунд ахлах анги, хот, хөдөөгийн ялгаагүй бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах аж. Сурагчдын амралтын үеэр БСШУЯ-аас баг...
боловсрол
Орчин цагийн мэдлэг, боловсрол, мэргэжлийг эзэмшихийн тулд эхлээд монгол хүн болох ёстой. Эс тэгвээс эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шиг хэчнээн эрдэм мэдлэгтэй байлаа гээд өрөвдөлтэй харанхуй, өрөөлийг дагалдагч төдий болно. Тиймээс өнөөгийн залуус оюутан болохын тулд эхлээд монгол хэлээ ...
боловсрол
“Hugo & Color” клубээс санаачлан зургаа дахь жилдээ Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Гар зургийн олимпиад”-ыг өнөөдөр 47 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Тус олимпиад нь хоёр шаттайгаар явагддаг бөгөөд өнөөдөр 1-5 ангийн сурагчид өрсөлдсөн бол маргааш 6-12 сурагчид ур чадвараа сорино. Өнөөдөр өглөө 10.00 цагт...
боловсрол
Багшийн хөгжлийн ордонд маргааш Нийслэлийн төрийн болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд цуглана. Тэд сургууль бүрийнхээ бүх багш нарын хичээлд  бэлтгэх цахим программыг хүлээж авах юм байна. Уг цахим программыг Японы талаас монголын ЕБС-иудад хүлээлгэн өгч байгаа аж.   Г.Даша
боловсрол
Шинжлэх ухаан технологийн их сургууль энэ жилээс эхлэн Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү цуврал лекцийн анхны зочноор оны өмнөхөн Төрийн соёрхол цол хүртсэн  залуу эрдэмтэн Н.Нацагням оролцохоор болжээ. ШУТИС-ийн төв байран өнөөдөр 15.00 цагт болох уг лекц, уул...
боловсрол
Хичээлийн хөтөлбөрт зориулсан материал бэлдэхэд багш нараас гар ажиллагаа их шаарддаг. Бичиг, цаас ч олноор хэвлэх шаардлага тулгардаг. Тэгвэл энэ бүхнийг цахимжуулах боломж бүрдлээ. Учир нь хичээлд бэлтгэх цахим программыг Япон улсаас манайд гардуулж байгаа юм. Энэ ёслол өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд болно. Энэ үеэр...
боловсрол
Засгийн газраас анх 2008 онд монгол бичгийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл тодорхой үр дүн муутай байсаар хөтөлбөр нам жим болсон. Харин тус хөтөлбөртэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутагтаа хэрэгжүүлэх дэд хөтөлбөр баталжээ. Энэ хүр...
боловсрол
Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний  түүхт 101 жилийн ойн баярын өдрөөр "Алтан шонхор"-ын эзэн манай “Ийгл” телевизийн сэтгүүлч агсан М.Батдоржийн нэрэмжит сан байгуулагдлаа.     Монголын сэтгүүл зүйн салбарт түүний өөрийн гэсэн өнгө төрх хэдийнэ хадгалагдан үлдсэн билээ. Түүний хөндсөн сэдэв хэзээд цаг үеэ мэд...
боловсрол
Даяаршлын эрин зуунд англи хэлийг судалж эзэмших хэрэгцээ, сонирхол өндөр болсонтой уялдуулан хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх зүтгэлийг дэмжих, Баянзүрх дүүргийн тэргүүний сурагчдыг алдаршуулж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн XI, XI...
боловсрол
УИХ-ын гишүүн  Г.Батхүү, М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, нар хамтран Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн найруулж, Монгол хэлний тухай хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулаад байгаа билээ.    Тиймээс дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ...
боловсрол
"Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам", Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй "Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт"-ыг шинэчлэн гаргалаа.   2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон...
боловсрол
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл”-өөс хэрэгжүүлж буй “55 төсөл”-ийг дүгнэх  ажлын бэлтгэл хангагджээ.   Төслийн хэрэгжилтийг дүгнэх нэгдсэн  үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрийн 13:00 цагаас Монголын хүүхдийн ордонд болох юм байна.   Тус үйл ажиллагаанд БШУ...
боловсрол