news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголын дүрслэх урлагийн түүхэнд XIX зууны сүүл XX зуунд нийгмийн хөгжлийг даган урлаг эрчимтэй өөрчлөгдөж нийгмийн шинэ тогтолцоонд боловсролтой уран бүтээлчид шаардагдаж Дүрслэх урлагийн газар, зургийн сургууль байгуулагдсан түүхтэй. Өдгөө Дүрслэх урлагийн "Монгол зураг" салбарыг үндэслэгч Урлагийн гавъяат зүтгэлтэн... | урлаг соёл |
Үзэгчдийг байлдан дагуулж байсан “Ану хатан” түүхэн кино дахин гарахаар болжээ. Зохиолч, найруулагч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл уг киног Үндэсний их баяр наадам болж буйг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн “Өргөө” кино театрт гарахаар болсон байна. Энэ удаад үзэж амжаагүй монгол болон гадаад иргэдэд зориулж, киноны үргэлжлэх хуг... | урлаг соёл |
Монголын Урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтран хөгжмийн бүтээлийн шинэ эрэл хайгуул, туршилт, хамтын бүтээл хийх нүүдлийн урланг зургаадугаар сарын 27-ноос энэ сарын 6-ны хооронд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулжээ. Нүүдлийн урлан төсөл нь МУЗ Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтр... | урлаг соёл |
Найруулагч Гулиермо Дел Торогийн “Pacific Rim” кино нээлтээ хийлээ. Тус кинонд дэлхий ертөнцийг устгахаар ирсэн харь гаригийн төмөр роботуудтай хүн төрөлхтөн тэмцэж байгаа тухай өгүүлэх аж. Энэхүү киног бүтээхэд 150 сая ам.доллараар зарцуулсан бөгөөд нээлтээ Лондон хотод хийжээ. Киноны гол дүрд жүжигчин Идрис Элба боло... | урлаг соёл |
“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” загварын наадам энэ сарын 30-нд болно. Тус наадамд оролцох загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүдийг энэ сарын 27, 28-нд дэлгэхээр болжээ. Мөн энэ удаагийн наадмаар шилдэг загвар зохион бүтээгч, загвар ө... | урлаг соёл |
Венецийн кино наадам ирэх наймдугаар сарын 28-нд эхлэхээр болжээ. Тус наадам урлагийн, энтертайнмент, эдийн засаг, аж үйлдвэр болон сэтгэлгээний эрх чөлөө, харилцан яриа гэсэн төрлүүдээр зохиогдох юм байна. Өдгөө 70 дахь удаа зохион байгуулж байгаа Венецийн наадам Mexican кино найруулагч Alfonso Cuaron-ын зохиол Warner... | урлаг соёл |
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо Энэ сарын 3-13-ны өдрүүдэд “Face of beauty international 2013” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай “Ийгл” телевизийн “Шоо энтертайнмент” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Билгүүн оролцож, эх орноо төлөөлөн 70 гаруй орны охидтой өрсөлдсөн юм. Монгол... | урлаг соёл |
Австрали улсаас төрөн гарсан авъяаслаг жүжигчин бүсгүй Николь Кидманыг Холливуудын язгууртан гэж нэрлэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Тэрээр 20 гаруй жилийн турш олон сайхан дүрүүдийг бүтээн та бидний хүртээл болгосон. Николь энэ удаа Холливуудын алтан үеийн домог болсон жүжигчин, Монако улсын гүнж Грэйс Кэллигий... | урлаг соёл |
Тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэнд шинэ жилийн бэлгээ маргааш задлах нь ээ. Энэ удаад дизайнер П.Энхмөнхөө чөлөөт, өдөр тутмын болон гоёлын ноолууран даашинз гэсэн үндсэн гурван төрлийн коллекциос бүрдэх загварын шоугаа ... | урлаг соёл |
Алтны магнат эрийн амрагаар тодорч, олны хэл амыг үл тоон хамтын амьдралаа эхлүүлж байсан Д.Ариунцэцэг өдгөө цоо шинээр өөрийгөө харж яваа гэнэ. Загварын ертөнцөд удаан амьдраагүй ч, сайхан бүсгүйн тэмцээнээс “Ард түмний мисс” өргөмжлөл хүртсэн тэрээр Хайрмаа гэх хөөрхөн охинтой. “Монгол газар” компанийн захиралтай ха... | урлаг соёл |
Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Баярын уур амьсгал нийслэл хотод маань аль хэдийнэ орж албан газар, үйлчилгээний газрууд дотор, гаднах талбайгаа чимэглэж, гацуураа засчээ. Шинэ жилийн баяраар ялангуяа охид, бүсгүйчүүд бүгдээрээр л гоё сайхан болохыг хүсдэг. Гэтэл манайд ямар нэгэн баяр, наадам ... | урлаг соёл |
Загварын ертөнцийнхний хамгийн том баяр болох “Гоёл” наадам маргааш шилдгүүдээ тодруулах гэж байна. "Монголындизайнеруудынхолбоо", "Шилмэлзагвар" компаниасжилбүруламжлалболонтэмдэглэсээрирсэнуг наадам уламжлал ёсоор энэ сарын 26-28-нд “Blue sky” цамхагт загварын долоо хоногоо толилуулан, наадамд өрсөлдөж байгаа хувцас ... | урлаг соёл |
Лос Анжелес хотноо алдарт “Галзуу хурд” цувралын зургаадугаар анги нээлтээ хийж, киноны одууд болох Вин Дизел, реппер Лудакрис, жүжигчин Мишел Родригез нар улаан хивсний ёслолд оролцлоо. Ёслолын үеэр Вин Дизел, Мишель Родригез нар гоёмсог спорт загварын автомашинуудын урд зургаа татуулж, фенүүддээ гарын үсгээ өгч ба... | урлаг соёл |
Загварын ертөнцийнхнийг нэг дор цуглуулдаг томоохон наадам болох “Гоёл-2014” өнөөдөр загварын долоо хоногоор эхэллээ. “Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй 26 дахь удаагийн “Гоёл-2014” наадмын “Загварын долоо хоног” энэ сарын 26-30-нд “Blue sky”-ын гурван давхарт болж байгаа юм.... | урлаг соёл |
“Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч М.Болортуяа өөрийн бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ ирэх даваа гаригт буюу гуравдугаар сарын 23-нд “Blue moon” галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргах гэж буй. Түүний бүтээлүүдэд бяцхан амьтдын үр төл, шинэ ургацын ногоо, бороонд цантсан цонхнууд зэрэг нам гүм зөөл... | урлаг соёл |
Монголын загварын ертөнцийнхөний хамгийн том наадам, шилдгийн шилдгийг шалгаруулах “Гоёл-2014” эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Наадмын шилдгүүд өнөөдөр 18.00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тодрох юм. Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй уг наадамд энэ жил 20 гаруй загвар зохион ... | урлаг соёл |
Уран бүтээлч Л.Мянганцэцэгийн “Зүрхний хэргүүд...” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн МУЗ-н “Улаан гэр” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. Уран бүтээлч Л.Мянганцэцэг нь 2009 онд СУИС-н харьяа Дүрслэх Урлагийн сургуулийг Уран дарханы урланд суралцаж төгссөн бөгөөд төгссөнөөсөө хойш урлагт зүрх сэтгэлэ... | урлаг соёл |
“Венецийн 56-р олон улсын дүрслэх урлагийн биенналь”-д Монгол Улсаас анх удаа уран бүтээлчид оролцох гэж байна. Энэ наадам 1895 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагдаж ирсэн дэлхийн дүрслэх урлагийн салбарт хамгийн нэр хүндтэй арга хэмжээ юм. Дүрслэх урлагийн салбарын сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч ... | урлаг соёл |
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр хэдхэн хоногийн дараа болно. Хүүхэд бүхэн инээд, хөөрөөр цалгих энэ өдөр тэдэнд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Улсын драмын эрдмийн театрын хамт олон гэхэд л “Эх үрсийн баяр”-т зориулан Оросын хүүхдийн зохиолч ... | урлаг соёл |
Беларусийн зураач Валентин Губарев Минск хотдоо амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Түүний бүтээл өдгөө дэлхий нийтээр танил болжээ. Анх 90-ээд оны дундуур түүний зургууд Францчуудад таалагдаж, хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш Швейцарь, Герман, Их Британи болон Европын орнуудад үзэсгэлэн нь гарч байсан. Одоо тэр д... | урлаг соёл |
Хүүхэлдэйн театрын тайзнаа өнөөдөр Х.К.Андерсений “Нугасны муухай дэгдээхий” жүжиг амиллаа. Жүжгийн үзсэн багачууд нөхөрлөлийн талаар бяцхан оюундаа тунгаасан юм. Дэлхийн сонгодог зохиолыг тайзнаа амилуулдаг Улсын хүүхэлдэйн театр Хүүхдийн баяраар тэднийг өөртөө итгэх итгэлийг төрүүлэх зорилгоор энэхүү жүжгийг тавьжэ... | урлаг соёл |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах МУГЖ. Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо. “Welcome to Mongolia” наадам нь 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдм... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэдээ ойртож, уран бүтээлээ толилуулах, театрын урлагийг сурталчлахаар "Хот орчим" аялан тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэд маргааш өглөө 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд эхний уран бүтээлээ толилуулна. Тус театрын хамт олон өнгөрсөн жил үзэгчдэд... | урлаг соёл |
Хуванцар сав ашиглаж хийсэн олон зүйл харж байсан ч Вероника Речтеровагийн хийснийг урлагийн бүтээл гэж хэлэхээр болжээ. Чехийн уран бүтээлч энэ эмэгтэй хаягдал хуванцар савыг халааж, хайчилж наагаад байгалийн амьд биетийг дүрсэлдэг байна. Та бидний өдөр тутамд уудаг цэвэр ус, хийжүүлсэн ундааны сав хог болж хаягдалгүй... | урлаг соёл |
БНХАУ-ын У Хань хотын циркийн бүлгэм Улаанбаатарт хүндэтгэлийн айлчлан тоглолтоо хийх гэж байна. Тэд энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд тоглох аж. Тоглолтыг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-ын У Хан хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулжээ. У Хан хотын циркийн бүлгэм нь жил дараалан өөрийн о... | урлаг соёл |
Хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж байгаа баярт мэдээ өчигдөр цахим хуудаснаа таран түүний фэнүүдийг баярлуулаад байгаа билээ. Фэнүүд нь төдийгүй уран бүтээлчид энэхүү шагналыг нүдээ олсон хэмээн магтан байна. Тэрээр хошин урлагийн салбарт үе үеий... | урлаг соёл |
Эр хүний мөс чанар, ноён нурууг харуулсан дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 10-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Энэ бол “Sky pyramid “cтудийн бүтээл “Зангараг” уран сайхны кино юм. Уг киноны зохиолч, ерөнхий найруулагчаар А.Батбаатар, продюссероор Б.Баярмагнай нар ажиллажээ. Энэхүү бүтээлд удам дамжсан авьяасл... | урлаг соёл |
Италийн Венец хот энэ өдрүүдэд орчин үеийн урлагийн төв болж байна. Усан дээр орших уг хотын түүхийг Марко Поло, багт наадам, сонгодог урлаг тэргүүтэн нь бүтээдэг бол хоёр жил тутмын Венецийн биенналь орчин цагийнх нь нэрийн хуудас болжээ. Энэ жилийн 56 дахь удаагийн биенналийн нэг онцлог нь Монгол Улс анх удаа оролцож... | урлаг соёл |
Эр хүний мөс чанар, ноён нурууг харуулсан дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр 16.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. “Sky Pyramid“ cтудийн бүтээл “Зангараг” уран киноны зохиолч, ерөнхий найруулагчаар А.Батбаатар, продюсероор Б.Баярмагнай нар ажиллажээ. Энэхүү бүтээлд удам дамжсан авьяаслаг жүжигчдийн дөрвөн ... | урлаг соёл |
Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Ю Монгол” байгууллага хамтран "Инээмсэглэх Монгол Найрсаг Улаанбаатар" аяны хүрээнд "Та өөрөө гэрэл" богино хэмжээний кино наадам зохион байгуулж байна. Кино наадамд оролцогчид "Уучлах”, “Хүндлэх”, “Талархах" гэсэн сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хий... | урлаг соёл |
“Туурайн төвөргөөн – 52” (2015 он, акрил зотон, 160*150см) “The International Biennial of Painting Chisinau - 2015” буюу “Олон улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн-2015”-аас Монгол Улсын уран бүтээлч Эршүүгийн Отгонбаяр “Туурайн төвөргөөн-52” (акрил зотон, 160*150см) бүтээлээрээ хамгийн том шагнал авчээ. Дөрөв ... | урлаг соёл |
Юниверсал Пикчерс компанийн бүтээсэн "Юрийн галавын ертөнц" уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо "Box office"-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Баасан гарагт нээлтээ хийсэн тус бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар 524 сая ам.долларын орлого олж, бокс оффисийн дээд амжилт тогтоожээ. Харин АНУ-д ... | урлаг соёл |
Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан “12” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр үүдээ нээлээ. Монголын утга зохиолын салбарын нэр хүндтэй төлөөлөгчд 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургаас бүрдсэн уг үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал “Blue moon” уран зургийн галерейд дэлгэгдэн олны хүртээл болох юм. Энэ... | урлаг соёл |
Жүжигчин Jennifer Love Hewitt жүжигчин Brian Hallisay –тай гэрлэж хосууд охинтой болсон билээ. Тэгвэл хосууд хоёр дахь хүлээж өнгөрсөн лхагва гарагт төрүүлсэн байна. Хосууд шинээр мэндэлсэн хүүгээ Atticus James Hallisay гэж нэрлэжээ. Түүний нөхөр, жүжигчин Brian Hallisay телевизийн “The Client List” киногоор олонд тани... | урлаг соёл |
2012 онд гарсан "Hotel Transylvania" анимэйшн киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа билээ. Тэгвэл уг шинэ ангийн албан ёсны трейлэр гарчээ. Өмнөх анги нь тун ч амжилттай болсон бөгөөд 85 сая долларын төсвөөр бүтэж, 358 сая долларын ашиг олжээ. Шинэ анги дээр цоо шинэ адал явдал, элэг хөшөөм түүх үзэгчдийг хүлээж байг... | урлаг соёл |
Согтууруулагч хэмээгч хөхөгчин хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Ирэх жилийн өнгө-2015” хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. Уг үзэсгэлэн худалдааг “Арт хаус” төв, “Master Jewelry” уран дарханы газар, Азийн ур... | урлаг соёл |
Монголын киночид 2013 оноос ашиг, орлогоо нийтэд тайлагнадаг болсон билээ. Уг ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар санаачлан Монгол киноны ашиг орлогын мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа юм. Ингэснээр Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо шударгаар төлөх, мөн чанартай уран бүтээлийн тоо өсөх бо... | урлаг соёл |
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 17.00 цагт МУЭ-ийн хорооны гишүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттөр, МУЭ-ийн хорооны гишүүн, сийлбэрч, дуучин Т.Баттогтох нарын хамтарсан “Удам” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Ах дүү уран бүтээлчид ийнхүү нэгдэн далны ясан сийлбэр болон арьсан урла... | урлаг соёл |
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейгаас “Цэцэгс-2” үзэсгэлэнгээр бэлэг барихаар зэхжээ. Тэд өнгөрсөн жил “Цэцэгс” үзэсгэлэнг дэлгэж байсан юм. Тэгвэл энэ жил уран бүтээлчид “Цэцэгс-2” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлэхээр болжээ. Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнг... | урлаг соёл |
Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан номуудын нээлтийг хийхээр болжээ. “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим энэ сарын 24-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах М... | урлаг соёл |
Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний XXI уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлажээ. Уралдаанд оролцох бүтээл нь Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, ... | урлаг соёл |
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын нэрэмжит “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга, Гадаад х... | урлаг соёл |
Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-оос мэдээлэл хийлээ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 31-нд хоёрдугаар их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн, дүр... | урлаг соёл |
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах гэж байна... | урлаг соёл |
Японы гар урлалын мастер Нобуо Окано хуучин номыг шинэ болтол өөрчилж чаддаг гайхалтай уран гартай хүн юм. Тэрээр 30 жилийн туршид олон мянган хуучирч, салбайсан номнуудыг дахин хэвлэсэн мэт болгож орчин үед өвлүүлэн үлдээж байгаа аж. Номын хуудас бүрийг чимхүүрээр дэлгээд, индүүдэх нь хамгийн нягт нямбай хүний хийх аж... | урлаг соёл |
“Bluemoon" арт галерейд өнөөдөр 18.30 цагт уран бүтээлч С.Төгс-Оюун, Ц.Солонго, Б.Долгорсүрэн н.Өлзийбаяр, Э.Намуундарь, А.Хонгорзул нарын “Нэг чиглэл” нэртэй дуудлага худалдаа болно. Дуудлага худалдаа олсон мөнгөө хүмүүнлэгийн үйлст зориулах юм байна. Тэд энэ удаад охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, залуусын т... | урлаг соёл |
“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ баяраар оюуны салбарынхны өргөн хүрээний цугларалт болдгоороо онцлогтой. Уг баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаан намрын номын баярт зориулан 158-р зарлигаа гарган улс орон даяар тэмдэглэж байх... | урлаг соёл |
Гэрэл зурагчин П.Тэмүүжин “Арван Баядын нутгаар” гэрэл зургийн анхны үзэсгэлэнгээ өнөөдөр нээхээр төлөвлөөд байна. Угсаатан зүй тэр тусмаа Баядуудын өв соёл, зан заншлийг харуулсан уг үзэсгэлэн энэ сарын 5-нд буюу өнөөдөр 16.00 цагт "Grand art exclusive gallery"-д нээгдэх юм. Энэ сарын 10-ныг дуустал гарах уг үзэсгэл... | урлаг соёл |
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, өнгөрсөн амралтын өдөр “Интерном” их дэлгүүрт нээлтээ хийлээ. Тус ном 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл, зохиогчийн хоёр дахь роман нь юм. 1900-гаад оны эхэн үеийн Монголын амьдралыг хөндсөн энэ рома... | урлаг соёл |
Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн дэргэдэх “Тамга” уран бүтээлийн нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй Р.Чойномын нэрэмжит “Залуу нас-утга зохиол”-ын дугуйлан нээжээ. Тус дугуйлан долоо хоног бүрийн баасан гарагт хичээллэж байх аж. ... | урлаг соёл |
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрслэх урлаг, зураг зүйн сургалт хариуцсан арга зүйч Баатарын Баттулгийн ” ХҮСЛИЙН ГЭГЭЭ” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн маргааш Үндэсний түүхийн музейд 13 цагаас эхлэх ажээ. Б.Баттулга багшийн тухайд ерөнхий боловсролын сургууль болон бага ... | урлаг соёл |
Эдгээр өдрүүдэд Монголын урлагийн ажилтны холбооны 40-н жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн үер жүжигчин Р.Анхням Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны нэрэмжит шагналаар шагнуулжээ. Түүнд Монголын дэлгэцийн урлагийг дэлхийд гаргахад том алхмыг хийсэн амжилтыг үнэлэн энэхүү шагналыг... | урлаг соёл |
Урлагийн салбарын реалити шоугаар дагнах болсон “UBS” телевиз дараагийнхаа реалити шоуны сэдвээр морин хуур хөгжмийг сонгожээ. “Хөхөө намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд “UBS” телевизийн хамт олны зүгээс зарлаад байгаа билээ. “Хөхөө намжил” наадмын үүд, хаалга мэргэжлийн болон мэргэжлийн бус гэлтгүй мор... | урлаг соёл |
Нью-Йорк хотын “QCC” арт галерейд "Азийн Урлаг 40 жил контемпорэри вьюз" vзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд монголын дүрслэх урлагийн шилдэг гэр бүлийнхэн оролцон бүтээлээ дэлгэжээ. Тэд бол Монгол Улсын Ардын зураач, Төрийн Соёрхолт До.Болд, түүний гэргий Урлагийн гавьяат зvтгэлтэн Я.Оюунчимэг болон охин зураач, д... | урлаг соёл |
“Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор-10” аяллын үр дүнд зориулсан үзэсгэлэнг энэ сарын 14-нд Үндэсний музейд дэлгэх гэж байна. “Сувдан сондор – 10” ээлжит аялал шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн баг бүхий 20 гаруй бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаат... | урлаг соёл |
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Оросын соёлын өдрүүд эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх “Оросын соёлын өдрүүд” хүрээнд Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэжээ. ОХУ-ын соёлын төв РЦНК-д соёлын өдрүүдэд зориулса... | урлаг соёл |
Монгол Улс, Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Туркийн “Эрэн хайх ажиллагаа” буюу “AKUT” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд Урлагийн зөвлөлийн гишүүн, алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин Али Насух Махруки өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ Улаанбаатарт нээх гэж бай... | урлаг соёл |
Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ. Уг бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх... | урлаг соёл |
Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулах наймдугаар Ази номхон далайн триеннальд Монгол Улсаас анх удаа оролцох гэж буй. Монголын уран бүтээлч залуус болох Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарчээ. Эдгээр уран бүтээлчид сонголтод шалгар... | урлаг соёл |
Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч Д.Сандагдоржийн “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 15-нд 17:00 цагт уран зураг сонирхогчдын хүртээл болгох гэж байна. Уран бүтээлч Д.Сандагдорж нь 2004 онд дүрслэх урлагийн сургуулийг Г.Лха... | урлаг соёл |
“Бичиг соёл боловсролын төв” нь монгол хэл бичиг соёлыг хадгалж хамгаалах, сурталчлах, сургалт, олимпиад, үзэсгэлэн уралдаан зохион байгуулах зорилготой байгуулагдсан удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг ТББ юм. Тус төвийнхөн өнгөрсөн амралтын өдөр Чин ван Ханддоржийн өргөөтөй хамтран ... | урлаг соёл |
Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт чуулсан наадамчин олондоо зориулан соёлын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү “Соёлын наадам”-ыг Соёл урлагийн их сургууль, Солонгосын МЕТАА компани, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг бөгөөд найм дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл а... | урлаг соёл |
Өнгөрсөн 7 хоногт 976 Арт Галерей дээр нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа. “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” монгол уран бүтээлчдийн нэгдэл, АНУ-ын уран бүтээлч Лес Жойнeс, түүний герман куратор Хаген Бетсвейзр нарын “Form+Lab” нэгдлийн хамтарсан “ARTLAB@976” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаатй... | урлаг соёл |
“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн үзэсгэлэн, сэдэвт... | урлаг соёл |
Залуу уран бүтээлчийн хувьд анхны бие даасан үзэсгэлэн бүр ач холбогдолтоЙ байдаг. Тухайн уран бүтээлч өөрийн цаашдын зорилгоо тодорхойлдог, мэргэжил нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцдаг. Тэгвэл 2010 онд СУИС-ын харьяа Дүрслэх урлагийн сургуулийг МУЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэн багштай Уран зургийн ангийг төгссөн ... | урлаг соёл |
"Blue Moon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 12.00 цагт Азийн олимп буюу "Инчён-2014" наадмын гэрэл зургийн үзэсгээн нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд "Инчён-2014" наадмын шилдэг 100 агшин гэрэл зургийг дэлгэх юм байна. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 233 тамирчнаа илгээж т... | урлаг соёл |
Нийслэлийн 375 жилийг ойд зориулсан хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхарт боллоо. Уг үзэсгэлэнгээр дамжуулж нийслэлийн томоохон үйл явдлууд, хөгжлийн шат бүрийг гэрэл зурагт мөнхлөн үлдсэнийг харуулахыг зорьсон аж. Тухайлбал, 1949 онд Алтай зочид... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатар хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт... | урлаг соёл |
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газраас хамтран “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн хө... | урлаг соёл |
ДБЭТ-аас долдугаар сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог ... | урлаг соёл |
Монгол Улс болон Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн энэ онд тохи ож байгаа билээ. Уг албан ёсны тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Европын Холбоо “Европын түүх” үзэсгэлэнг Улаанбаатар хотноо дэлгэхээр боллоо. Энэ сарын 9-27-нд “Улаан гэр” галерейд “Европын түүх” үзэсгэлэн олны хүртээл бо... | урлаг соёл |
Гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” клубээс санаачлан “Монголын фликрчид” ТББ-тай хамтран “Мартагдашгүй намар” фото аяллыг зохион байгуулах нь ээ. Тус арга хэмжээ газар тариалангийн бүс нутагт болж, “Мартагдашгүй намрын болзоо”, “Мартагдашгүй намрын супер селпи”, “Мартагдашгүй намрын тусгал” зэрэг хэд хэдэн арга хэмжэ... | урлаг соёл |
“Blue Moon” арт галерейн гишүүн уран бүтээлч Д.Батнасангийн “Талын салхи” найм дахь бие даасан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлч Д.Батнасанг “Ийгл ТВ”-ын “Сонгодгуудыг сонсохуй” төслийг санаачлагч, нэвтрүүлгийн зохиолч, хөтлөгч, зураач гэдгээр нь олон ... | урлаг соёл |
“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн ака... | урлаг соёл |
Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр “Хүннү” кино театрт 18.00 цагт болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч ... | урлаг соёл |
Холливудад нээлтээ хийсэн “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт Монголоос тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Монголоос гол дүрийн 4 жүжигчин буюу Сорхугтани бэхи хатны дүрд 40 орчим насны эмэгтэй, Хэрэйдийн Жаха Хамбугийн дүрд 60 орчим насны эрэгтэй, 12 настай Хубилай хааны дүр болон дөрвөн настай Хайду хаа... | урлаг соёл |
“Цаг хугацаа ба орон зай” нэртэй нүүдлийн урлангийн үзэсгэлэн өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Үзэсгэлэнд Монгол зургаа, Солонгос таван уран бүтээлчийн бүтээлүүд дэлгэгджээ. Тэд орчин үеийн урлагийн төрөл болох видео, холимог тхеник, дуу авиа, фото, уран зураг зэргийг сэтгэмжлэн дүрсэлсэн байна. Тухайлбал Монгол а... | урлаг соёл |
Монголын кино уран бүтээлчид жил бүр уламжлал болгон зохиогддог "48 цаг" бэсрэг кино наадамд тогтмол оролцдог билээ. Өнгөрсөн жил “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт” гэсэн төрлүүдэд тэргүүлж, амжилттай оролцоод ирсэн. Харин энэ жил "Үндэс" киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-... | урлаг соёл |
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 21-23-нд “Ганга нуур”-ын чуулган нэртэй аялал жуулчлалын өдрийг зохион байгуулахаар болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн академи хамтран зохион байгуулж байгаа аж. аялал жуулчла... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид орон нутгийг зорилоо. Өнгөрсөн жил театрын уран бүтээлчид Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудаар явж, аялан тоглолтоо хийж байсан. Энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудад уран бүтээлийн дээжээ толилуулж байгаа билээ. Энэ сарын... | урлаг соёл |
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан “Танихгүй танил” гэх ярилцлагын номоо уншичдадаа хүргэхээр болжээ. Тэрээр сэтгүүл зүйн салбарт ажилласнаас хойш хийсэн ярилцлагаасаа шигшиж зөвхөн 30 хүнийг тус номдоо багтаажээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жү... | урлаг соёл |
“Урлагийн түүх бүхэлдээ арга ажиллагаа, түүний дэвшилтэт хуримтлалын түүх биш, харин байнга өөрчлөгдөн хувирч, халагдаж солигдож байдаг үзэл санаа, шалгууруудын түүх юм” хэмээн урлагийн түүхч Эрнст Гомбрих бичсэн нь бий. Хэдийгээр урлагийн гоо сайхан тал, сэтгэл татах шинжийн тухай бүгд мэддэг ч аливаа бүтээл нь туур... | урлаг соёл |
Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Агсал бий биелгээний хөшөө Ховд аймгийн төвд сүндэрлэлээ. Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг уг биелгээ эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Хөшөө дөрвөн метр өндөртэй бөгөөд том бие галбирт... | урлаг соёл |
Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл “Аав” нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн юм. Тус кинонд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавь... | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн урилгаар Германы Бонн хотын Ландес музейн сэргээн засварлагч Хольгер Беккер, Юлиана Баузевайн, Штудгарт хотын Линдэн музейн сэргээн засварлагч Андреа Штеффен нарын гурван сургагч багш хүрэлцэн ирж “Герман Улсын сэргээн зас... | урлаг соёл |
“UBS” телевизийн ээлжит нэгэн уран бүтээл “Содура” уран сайхны кино энэ сарын 20-нд буюу маргааш бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийнэ. Киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнан хийж бүтээсэн аж. Уг киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, “UBS” телевизийн Б.Жаргалсайхан найруулж байгаа б... | урлаг соёл |
“Aurora Films”-ын зургаа дахь бүрэн хэмжээний “Учрал” уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 24-ны өдөр нээлтээ хийхээр товоо зарлалаа. Уянгын драмын төрлийн энэхүү киноны найруулагчаар Б.Чингүүн, зураглаачаар Ц.Золжаргал нар ажилласан байна. Уг киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т. Б... | урлаг соёл |
Урчуудын эвлэлийн арт галерейн дэргэд байрлах “BEST” арт галлерейд усан будгийн мастеруудийн үзэсгэлэнг өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэнг давхардсан тоогоор нийт 2500 орчим хүн үзэж сонирхжээ. Хэдийгээр уг үзэсгэлэн хаалтаа хийсэн ч үзэгчдийн хүсэлтээр дахин хугацаагаа сунгасан байна. Гэхдээ у... | урлаг соёл |
"Сайн уу амьдрал минь", "Намрын синдром", "Мөнгөний гахай" инээдмийн киногоор үзэгчидтэй уулзсан "ТВ Коктейль" хамтлагийнхан дөрөв дэх уран бүтээл болох "Омарын эрэлд" киногоо саяхан дэлгэсэн билээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн анхны инээдмийн кино ийнхүү монголын кино урлагийн инээдмийн төрөлд “тэсрэлт” хийсэн үзүүштэй... | урлаг соёл |
Намрын өдрүүд наашлан буй энэ өдрүүдэд “976 арт галерей”-д зураач Баатарзориг, Номин нарын хамтарсан үзэсгэлэнг үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь монгол зургийг орчин үеийн сэдэвтэй холбон зурснаараа нэн орчин үеийн монгол урлагийн гайхамшигт бүтээлүүд болж чаджээ. Эрхэм уншигт та зав гарган тус... | урлаг соёл |
Өнгөрсөн баасан гарагт “ТВ Коктейль” хамтлагийнхан дөрөв дэх дэлгэцийн бүтээл “Омарын эрэлд” инээдмийн уран сайхны киноныхоо “Тэнгис,” “Өргөө” кино театрт нээлтийг хийн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн анхны инээдмийн кино уг бүтээл дэлгэцнээ гарсан цагаасаа үзэгчдийн байлдан дагуулан эрэлтт... | урлаг соёл |
Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр “Монголын 108 төрх” нэртэй түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс БНЧУ-ын элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл /1921.04.... | урлаг соёл |
Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Халх голын тулалдаан дахь хилийн тусгай батальон” нэртэй номын нээлт өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Тус байлдаантай холбоотой архивын баримт бичиг, гэрэл зургийн эмхтгэл бүхий номыг “Восточный рубеж” хайгуулын багийн дарга И.В.Сеченов бичжээ. ... | урлаг соёл |
Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан “Тэнгэр, нар, түншлэл” монгол, япон бичгийн уран татлагын үзэсгэлэн наймдугаар сарын 20-нд буюу өнөөдөр “Blue Moon” арт галерейд 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Монголын Соёл, яруу найргийн академиас зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Японы Ерө... | урлаг соёл |
Монголын киночид энэ намар ургац арвинтай байгаа билээ. Дэлгэцийн олон төрлийн бүтээлүүд ар араасаа нээлтээ хийн үзэгчидтэй уулзсаар байгаа юм. Тэгвэл тун удахгүй буюу ирэх амралтын өдөр шинэхэн баримтат кино нээлтээ хийхээр товоо зарлалаа. Энэ бол Монголын урлагийн зөвлөл залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагийн сор б... | урлаг соёл |
“Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 1-нд БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан хатгамалын үзэсгэлэн нээлтээ хийх нь ээ. Түүний урласан хамтгамалыг хальт харахад гэрэл зураг, уран зурагтай андуурмаар адилхан бөгөөд гайхалтай нарийн, чимхлүүр ажиллагаа бүхий уран хатгамлы... | урлаг соёл |
Ус бол чандмань эрдэнэ. Бид өнөөдөр дусал усны үнэ цэнийг тэр бүр мэдэрдэггүй гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тэгвэл уран бүтээлч залуус энэхүү сэдвийг хөндөн дэлгэцийн уран бүтээлээ туурвижээ. Энэ бол өнгөрсөн баасан гарагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “Алтан ус” кино юм. "Keystone Films", "Khagan Fi... | урлаг соёл |
“Blue Moon” арт галерейгаас санаачлан морин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулан “Blue Moon” арт галерейн гишүүн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ. Зураач Ч.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “Төвөргөөн” үзэсгэлэнг энэ сарын 7-нд нээлтээ хийхээр... | урлаг соёл |
Монголын урлагийн зөвлөл, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрэлтэй ширээ” анимэйшн кино сургалтыг энэ сарын 17-нд эхлүүлс... | урлаг соёл |
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно. Наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах бөгөөд наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаа... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.