news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Төрийн соёрхолт дуучин Д.Болд ирэх долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 16-наас эхлэн Улаанбаатар хотын клубүүдэд тоглолт хийхээр болжээ. Тэр 11 дэх цомгийн ажил нь дууссан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “одоо клипний зураг авалтууд эхэлчихсэн байна. Ирэх долоо хоногоос та бүхэндээ зориулж У... | урлаг соёл |
Өнгөрсөн хоёрдугаар сард эх орондоо нээлтээ хийж, монголын үзэгчдийн хүртээл болсон БНСУ-ын Бусаны олон улсын 18-р кино наадмын “Шинэ давалгаа” уралдааны тэргүүн шагналт, найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино өнгөрсөн гуравдугаар сарын 20–оос энэ дөрөвдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдсан “Вильнюсийн 19 ... | урлаг соёл |
Артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулдаг “Dreamers’day” буюу “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгөөр энэ долоо хоногт монголчуудын тухай өгүүлэх сонгодог бүтээл гарах нь ээ. Зөвлөлтийн суут кино найруулагч Всеволод Пудоюкины хувьсгалын гурвал буу три... | урлаг соёл |
Энэ хаврын анхны кино зтун удахгүй нээлтээ хийх нь ээ. Энэ бол "Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл юм. Энэ цаг үе, нийгэмд тулгамдаад буй асуудлууд, хайрын үнэ цэнэ, хүний мөс чанрыг өгүүлэх уг бүтээлийг "Black magic" студи, “Mongolian screen acters academy” хамтран бүтээжээ. Киноны ерөнхий найруулаг... | урлаг соёл |
“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт кино сонирхогч залуустай уулзалт хийдэг билээ. “Мөрөөдөгчдийн өдөр” артхаус кино өдөрлөгөөр энэ бямба гарагт буюу маргааш Их Британийн найруулагч Софи Файнс болон Словень философич Славой Жижек нарын хоёр дахь бүтээл “Тэрс этгээдийн идеологийн хөтөч” баримтат кин... | урлаг соёл |
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тэрбумтан Филипп Грийнсийн “Аркадиа групп”-ын сүлжээ байгууллага Topshop-д Рианнагын зурагтай футволкыг зарж эхэлсэн юм. Тэрхүү футволк дээрх зургийг Рианнаг “We found love” дууны клипээ хийж байхад нь жирийн нэгэн зурагчин авсан юм байна. Харин Topshop тус зургийг зурагчины зөвшөө... | урлаг соёл |
1990-д онд дэлгэцнээ гарч тухайн үедээ олныг шуугиулж байсан “Teenage Mutant Ninja Turtles” бүтээлээс санаа аван бүтээж буй адил нэрт кино ирэх наймдугаар сарын 8-нд нээлтээ хийх гэж байна. Энэ удаад киноны найруулагчаар адал явдалт аймшигийн зөгнөлт киногоороо гаршсан найруулагч Жоннатан Либесмэн ажиллаж бай... | урлаг соёл |
Хип хоп дуучин Рокит Бэй-ийн “Эвдэрхий хүмүүс” цомогт багтсан “Эвдэрхий хүн” дуу Youtube сайтад тавигдсанаасаа хойш хэдхэн өдрийн дотор маш их хандалт авч, бараг 400 мянга гаруй хүн үзсэн. Ингэснээр түүний фэнүүд “Эвдэрхий хүн” дууг Монголоос youtube хандалтаараа нэг саяын босгыг давсан хамгийн анхны клип болно гэсэн х... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас танилцуулдаг Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг хүргэе. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 7 монгол кино шинээр үзэгчдийн хүртээл болсоноос “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино 134,688,189 төгрөгийн ашиг, орлогоор тэргүүлсэн байна. Жагсаалтын хоёрт “Анирлагч” ор... | урлаг соёл |
Холливудын “Dolby Theatre”-т Оскарын 86 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ үргэлжилж байна. Энэ удаагийн наадмаас сансрын их уудамд жингүйдэн хөврөх гайхамшигт ертөнцийг бүтээсэн “Gravity” уран зөгнөлт кино эхний Оскарын шагналаа гардан авлаа. Уг кино “Шилдэг тусгай эффект” буюу “Visual Effects” номинац... | урлаг соёл |
Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан "Beyond 5" хамтлагийнхан өнөөдөр 14.00 цагт UB паласын концертын танхимд тоглолтоо хийх гэж байна. Тэд энэ сарыг дуустал аялан тоглолтоо хийж байгаа юм. "Beyond 5" хамтлаг Азийн найман оронд хийх аялан тоглолтоо манай улсаас эхэлж байгаа нь энэ. Энэхүү тоглолтыг Баянгол дүүрги... | урлаг соёл |
Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Gravity” буюу “Татах хүч” кино эзэгнэсээр байна. Одоогоор тус кино нийт зургаан номинацид Оскар хүртээд байна. Шилдэг хөгжим - "Gravity". Стивен Прайс. Шилдэг зураглаач - "Gravity". Эммануэль Любецки. Шилдэг дууны эвлүүлэг - "Gravity". Шилдэг тусг... | урлаг соёл |
Дуучин Элтон Жон өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо тоглолт хийж байхдаа эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө 66 нас хүрч буй дуучин Элтон Жон өнгөрсөн пүрэв гарагт Тонакогын Princess Grace эмнэлэгт хэвтэн мухар олгойгоо авахуулсан байна. Тэрбээр одоо Франц дахь өөрийн гэртээ амарч байгаа аж. Дуучин Элтон Жон өнгөрсөн сард Лон... | урлаг соёл |
Малайзын уран бүтээлчид Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит телевизийн уран сайхны кино хийж эхэлсэн байна. Киноны уран бүтээлчид 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын таван павильоныг шинээр барьж байгуулж байгаа бөгөөд 13 дугаар зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн... | урлаг соёл |
Жүжигчин Nicolas Cage, Hayden Christensen, Yifei Liu нартай хамтран тоглосон адал явдалт төрлийн “Outcast” кино трэйлер дэлгэлээ. “Notorious Films”, “22h22”, “Media Max Productions” кино компаниуд хамтран бүтээж буй уг киноны зохиолыг James Dormer бичсэн бөгөөд найруулагч Nick Powell найруулж байгаа юм. Кино багийнх... | урлаг соёл |
Өнгөрөгч хоёрдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлж байсан кино бол “Fantastic production” болон "F Studio"-ийн хамтран бүтээсэн “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн кино юм. Тэгвэл уг киног бүтээсэн “Fantastic production”-ны залуус дахин нэгэн ц... | урлаг соёл |
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээсэн “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студтэй хамтран бүтээсэн “Хязгааргүй” уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр боллоо. Энэхүү киног зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн нэрт ки... | урлаг соёл |
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 8-нд 18.00 цагт МУЭ-ийн гишүүн зураач Ц.Давааням, Д.Соёлмаа нарын хамтарсан “ Art Mystic ” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач бүр тус тусын арга барилаар ажилласан тосон будаг болон холимог техникийн аргаар зурсан 40 гаруй шинэ бүтээл нь дэлг... | урлаг соёл |
Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэг арваннэгдүгээр сарын 2-нд 16.00 цагт Яармаг дахь "Viva city" -д нээлтээ хийх цагаан “Цагаандариум” арт галерейд шинэ салбарт бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуульд зураасан зургийн мэргэжлийн... | урлаг соёл |
“Columbia Pictures” болон “Metro Goldwyn Mayer” кино компанийн хамтын бүтээл “22 Jump Street” цуврал киноны шинэ анги ирэх ирэх сарын 13-нд нээлтээ хийх гэж байна. Инээдмийн action төрлийн энэхүү бүтээлийн зохиолыг нь Майкл Бакалл бичсэн бол Фил Лорд болон Крис Миллер нар найруулжээ. Энэхүү инээдмийн бүтээлийг 1987 ... | урлаг соёл |
“Blue mon” цамхагт байрлах “Blue moon” арт галерейд энэ сарын 25-нд буюу маргааш уран бүтээлч С.Оюунгэрэл “Рaradise bridge” үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийх гэж байна. Тэрбээр тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн давуу тал онцлогыг шингээсэн бүтээлүүдээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү дэлгэх... | урлаг соёл |
Арт хаус кино сонирхогчдын “Алтан хальс” холбооноос зохион байгуулдаг “Мөрөөдөгчийн өдөр”-өөр энэ удаад “Аделийн амьдрал” киног хүргэхээр болсон байна. Уг кинонд 15 настай Адель хэмээх охин Эмма гэгч цэнхэр үстэй охинтой танилцсанаар удалгүй өөрийгөө алдаж эхэлдэг аж. Энэхүү бүтээлийг Жюли Марогийн "Цэнхэр бол хамгийн ... | урлаг соёл |
“Цагаандариум” арт галерейн “Viva City”-д шинэ салбараа тун удахгүй нээх гэж байгаа билээ. Тэд энэ удаад шинэ салбарын нээлтээ ирэх араваннэгдүгээр сарын 2-нд 16.00 цагт Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн бие даасан үзэсгэлэнгээр нээх нь ээ. ОХУ-н И. Репиний Академийг дүүргэсэн тэрбээр Дүрс... | урлаг соёл |
Хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатар агсны намтар түүхийг өгүүлэх уран сайхны кино хийх гэнэ. “Хадбаатар” киноны зохиолыг Д.Энхболдбаатар бичиж Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар, Ж.Сэнгэдорж найруулах бол ерөнхий зураачаар Н.Батжаргал, зураглаачаар Д.Ангараг ажиллах юм байна. Төрийн наадамд түрүүлж, шоронд ад... | урлаг соёл |
Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр 18.00 цагт “Сувдан Сондор-8”соёл эрдэм шинжилгээний аялалын үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. “Сувдан Сондор-8” соёл эрдэм шинжилгээний аяллыг өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн нутагт хийсэн юм. Аялалыг Монголын Соёл яруу найргийн академи, “Лувсанданзанравжаа” академи са... | урлаг соёл |
“Марвел” студийн ээлжит нэгэн бүтээл “Guardians of the Galaxy” киноны шинэ трэйлэр гарсан байна. Энэхүү бүтээл нь ирэх наймдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа билээ. Уг киног “Walt Disney” студи болон “Марвел” студи хамтран бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь Жэймс Ганн ажиллажээ. Киноны дүрүүд... | урлаг соёл |
Алдарт рок дуучин Аврил хуримандаа уламжлалт цагаан даашинзны оронд хар даашинз сонгожээ. Түүний энэхүү өвөрмөц сонголт нь олныг гайхашруулаад байгаа юм. Канадын Hello сэтгүүл дуучны хуримын зургийг бусдаас урьтаж нийтэлсэн нь олны анхаарлыг маш ихээр татсан байна. Тэрбээр хар даашинзаар гоёж, гартаа хар сарнай атгажээ... | урлаг соёл |
Ардын жүжигчин А.Долгорын шавь дуучин Л.Солонго өнөөдөр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард уран бүтээлийн “Хүслийн бороо” анхны цомгоо өлгийдөж авсан юм. Зуны амралтаараа ирээд байсан тэрбээр ийнхүү СТА бо... | урлаг соёл |
“Азийн Канн” гэгддэг Бусаны кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино хөгшин Европт зочлоод ирсэн билээ. Эх орондоо нээлтээ хийж амжаагүй байсан тус бүтээл хоёрдугаар сарын 19, 20-нд урьдчилсан үзлэгээ хийсэн юм. Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” бүтээл нь хоёрдугаар сарын 27... | урлаг соёл |
Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл туурвидаг “Алтан ураг” хамтлагийнхан Үндэсний баяр наадмаар өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр болжээ. Тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд 20.00 цагаас болох гэнэ. Өмнө нь тоглож байгаагүй шинэ зохиолууд болон 2004-2013 оны хооронд тоглосон тоглолтуудын ... | урлаг соёл |
Дуучин Крис Браун 2009 онд экс найз охин Рианнагийн биед халдсан хэргээр шүүхэд дуудагдаж, тэнсэн ял авч байсан юм. Тэгвэл даваа гарагт түүний таван жилийн тэнсэн ялын хугацаа дууссан байна. Харин тэнсэн ялын хугацаа дуусаагүй байхад буюу өнгөрсөн сард Крис Браун осол гаргасан бөгөөд тухайн үедээ бичиг баримтгүй явжээ.... | урлаг соёл |
Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг “Lumino” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. 15 насныхаа баярыг тохиолдуулан “Lumino” хамтлагийнхан фенүүддээ бэлэг болгон дан хуучны дуунуудаас бүрдсэн хос цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Тус цомог нь “Best of Lumino-1,2” нэртэй юм байна. Шинэ цомгоо ирэх долоо хоногт ... | урлаг соёл |
Беверли-Хиллз нэгэн баян хатагтайг эгнээндээ нэгтгэжээ. Дуучин, жүжигчин Шер 2.1 сая ам.долларын үнэтэй байшин Беверли-Хиллз-д худалдан авсан байна. Тэрбээр өөрийн байшингаа тансаг дээд зэрэглэлийн орд харш шиг тохижуулсан гэнэ. Өндөр зэрэглэлийн гялтганасан материалаар бүрсэн гал тогооны өрөө, хоёр ил зуух бүхий ма... | урлаг соёл |
“Алтан хальс” холбооноос бямба гарагт бүрт зохион байгуулдаг “Мөрөөдөгчийн өдөр” кино өдөрлөг уламжлал ёсоор ирэх бямба гарагт Энхтайван найрамдалын ордонд болох гэж байна. Тэд энэ удаад олонх шүүмжлэгчдийн санал асуулгаар 2013 оны дэлхийн номер нэг шилдэг киногоор шалгарсан “Амь бүрэлгэх үйл” бүтээлийг Англи, Монгол х... | урлаг соёл |
Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “Kids Choice Awards” тун удахгүй болох гэж байна. 27 дахь удаагийн “Kids Choice Awards” ирэх сарын 29-нд Лос Анжеласын Гален төвд болох юм. Энэ жилийн наадмыг жүжигчин Марк Уолберг хөтлөн явуулахаар болжээ. Энэхүү наадам нь уран бүтээлчдээ улбар шар хивсний ёслолоор у... | урлаг соёл |
“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах ажлын хүрээнд цуврал үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн үзэсгэлэнг “Уран зураг ба уран баримал” нэртэйгээр өнөөдөр 17.00 ... | урлаг соёл |
УДЭТ-ын уран бүтээлчид “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд долоон найруулагч долоон бэсрэг жүжгийг тайзнаа тавьж байгаа бөгөөд төслийн хүрээнд Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг өөрийнхөө зохиол болох “Бүүвэй”, найруулаг... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлснээр “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино энэ долоо хоногт 102.9 сая, харин хоёрдугаар сард нийт 237.6 сая төгрөгийн орлого олжээ. Ингэснээр тус бүтээл нь ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус киноны хувьд ерөнхий найруулаг... | урлаг соёл |
УДБЭТ-т Ж.Вердийн “Трубадур” дуурийг өнөөдөр тоглоно. Ди Лунагийн дүрийг Э.Амартүвшин, Леонорагийнхыг Ш.Нарантуяа, Азученагийн дүрийг Д.Долгормаа, Манрикогийн дүрийг Б.Батжаргал нар бүтээнэ. “Трубадур” нь дөрвөн бүлэг найман үзэгдэлт дуурь бөгөөд дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг. Иргэний дайн, хайр сэтгэ... | урлаг соёл |
Дэлхийн кино урлаг, тэр дундаа Америкийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол тун удахгүй болох гэж байна. 86 дахь жилдээ зохиогдож буй тус кино наадам Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 3-ны өглөө буюу маргааш өглөө 9:30 минутаас болох юм. ... | урлаг соёл |
“Dallas Buyers Club” киног Жан-Марк Валле найруулан бүтээж, гол дүрүүдэд нь жүжигчин Мэттью МакКонахи, Жаред Лето болон Женнифер Гарнер нар тогложээ. Энэхүү киног 1986 онд Техасд амьдарч байсан ДОХ-той нэгэн эрийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. Уг киноны тухай гол дүрийн жүжигчин МакКонахи “Би өмнө нь маш... | урлаг соёл |
Ричард, Сара нар хуримлаад 12 жилийг ардаа үджээ. Тэд уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард эхнэр Сарагийн нууц амраг болох Макст өөрийн орон байраа, эхнэрээ үлдээн явна. Өглөө ажилдаа явж орой ажлаас ирэх тэрээр өдөржин юу хийсэн талаар Сарагаас сонирхон асууна. Энэхүү асуултад Сара бүгдийг үнэнээр нь х... | урлаг соёл |
Талийгаач амьдралынхаа хамгаас аз жаргалтай цор ганц дурсамжаа сонгох учиртай. Энэ дурсамжийг нь штабын ажилтнууд дахин бүтээж, кино зургийг нь авдаг. Талийгаач нар энэхүү дурсамжаа дэлгэцээр үзэх даруй замхрах агаад зөвхөн тэрхүү аз жаргалтай дурсамжийн хамт хаа нэгтээ үүрд мөнх амьдрах болно. Энэ бол Японы нэрт найру... | урлаг соёл |
Телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа найруулагч Д.Сангибатын “Анирлагч” хэмээх уран сайхны кино өнөөдөр 16.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол киноны продюссераар хошин урлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа а... | урлаг соёл |
Попын хаан Майкл Жексон нас барахаасаа дөрвөн сарын өмнө ууган хүү, охин хоёрынх нь жинхэнэ эцэг Их Британийн жүжигчин Марк Лестер гэдгийг хэлсэн гэж дуучны дотнын найзуудын нэг байсан Жейсон Пфейффер “Daily Mail”-д ярьсан байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Нэг өдөр бид хүүхдүүд болон тэдний ээж Деббигийн талаар ярьж ба... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, найруулагч Б.Тамир “Аз жаргалын шок”-ыг үзэгчдэд амтлуулахаар зэхжээ. Энэ бол “Фантастик” продакшн, “F-Studio”-ын хамтын дэлгэцийн шинэ бүтээл юм. Киноны ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсераар жүжигчин Н.Баяраа, Ардын жүжигчин С.Сарантуяа нар ажиллажээ. Харин киноны гол дүрү... | урлаг соёл |
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, зохиолч И.Нямгаваа дэлгэцийн шинэ бүтээлээ тун удахгүй дэлгэх нь ээ. Тэрбээр хамгийн сүүлд “19” киноны багт хоёр найруулагчийн багтай мөр зэрэгцэн ажилласан бол энэ удаад “Хязгааргүй” уран сайхны киногоо толилуулахаар зэхжээ. “Гэрэлт медиа” группын уран бүтээлчид И.Нямгаваа баг... | урлаг соёл |
Дуучин Адел Манхэттений Central Park Zoo-д хүүтэйгээ салхилж байхад нь папарацджээ. Одоо найман сартай Angelo нэртэй хүүгийн зургийг анх удаа олон нийтэд дэлгэж буй нь энэ юм. Хэдхэн сарын өмнө найз залуу Саймон Конекигоосоо хүүхэдтэй болжээ хэмээн шуугиж байсан бол түүний хүү одоо найман сартай болсон байна. Тухайн үе... | урлаг соёл |
Дэлхийн кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн төдийгүй бүтээгчдэдээ олон саяын ашиг авчирсан кино бол “Гладиатор”. Алдарт найруулагч Ридли Скоттын бүтээсэн уг кино одоо ч хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байгаа билээ. Тэгвэл найруулагч энэ киног дахин дэлгэцэнд гаргах гэж байна. Тэгэхдээ найруулагчийн алдартай ... | урлаг соёл |
БНСУ-ын шинэ залуу хамтлаг “Switch” манай улсад тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлагийг нийслэлийн ногоон байгууламж, нийслэл дахь цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй кампанит ажлын хүрээнд урьж авчирч байгаа юм байна. Хамтлагийнхан монголын залуустай гурван өдрийг хамтдаа өнг... | урлаг соёл |
Монголын рок попын ертөнцөд өнөөдрийг хүртэл манлайлан үзэгчдийг байлдан дагуулж яваа “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлагууд хамтран тоглолт хийхээр боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр тэд бүгд ардчиллыг дэмждэг юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Сүхба... | урлаг соёл |
Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Тэгвэл энэ удаад дэлхийн кино урлагт Монголынхоо нэрийг дахин гаргах нь ээ. Өнгөрөгч Каннын наадмын үеэр францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй "Wolf Totem" кино... | урлаг соёл |
“Түмэн хишигтэн” төсөл энэ сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Уг төслийн аялгууг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Төрийн их найрал хөгжим, ДБЭТ-ын хоор гээд нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү уран бүтээл дээр ажиллажээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбат хөгжмөө бичүүлж дуусч байхдаа “Өнөөдөр их гоё өдөр ... | урлаг соёл |
“Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр” хэмээх өвөрмөц хэрнээ нэгийг бодогдуулам дуугаараа хип хопын ертөнцөд цахиур хагалсан рэппер Рокит Бэй өөрийн сонсогч фенүүд дунд уралдаан зарлажээ. Хоёр үе шаттай эл тэмцээний оролцогчид “Пуужин Баяраа” цомгийн дуунуудаар өрсөлдөх аж. Эхний үед “Бид хоёр” “Аваа... | урлаг соёл |
Телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа найруулагч Д.Сангибатын “Анирлагч” хэмээх уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ. Уг киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол киноны продюссераар хошин урлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа ажиллан өөрөө уг киноныхоо гол дүрд тоглож... | урлаг соёл |
Grammy-гийн шагналт дуучин Adele энэ сарын 3-ны өдөр Лондоны Madame Tussauds музейн танхимд лааны тосон баримлаа тавьж, өөрийн алдар нэрийг цуурайтууллаа. Тус музейд тавигдсан Британийн алдарт дуучны лааны тосон баримал нь "Someone Like You" дууг дуулж буй Adele-г дүрсэлсэн байна. 2012 оны Grammy-гийн шагнал гардуулах ... | урлаг соёл |
Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол буюу “Оскар” 86 дахь удаагийн шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 2-нд болохоор товоо зарлаад байгаа билээ. Энэ жилийн “Оскар”-т монгол найруулагч, зураглаач уригдсан баяртай мэдээг дуулгая. Авьяаслаг залуу найруулагч, зураглаач Д.Ангараг Америкийн кино зураглаачдын... | урлаг соёл |
Лондон хотод “Эми Уайнхаус-Гэр бүлийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийсэн байна. Тус үзэсгэлэнгээр Эми Уайнхаусын гэр бүлийн болон хувийн эд зүйлийг нь дэлгэжээ. Үзэсгэлэнг гаргахын тулд түүний ах Алекстай хамтран ажилласан байна. Музейн зүгээс “Эми Уайнхаус-Гэр бүлийн хөрөг” үзэсгэлэн олны анхаарлыг татаж, хүмүүсийн тэр б... | урлаг соёл |
Өнгөрсөн лхагва гарагт “Illumination Entertainment” болон “Universal pictures”-ынхэн шинэ кино бүтээлүүд дээрээ хамтран ажиллах болсоноо мэдэгдлээ. Хоёр компанийн мэдээлснээр тэд “Despicable Me” болон “How the Grinch Stole Christmas” кинонуудын ээлжит ангийг гаргах болсон байна. “Universal”-ын мэдээлсэнээр “Despicabl... | урлаг соёл |
“Роллинг Стоун” хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггерын хуучин найз бүсгүй түүнийг туг үсийг дуудлагаар худалдсан байна. Алдарт дуучны үс 6000 ам.долларын үнэд хүрсэн бөгөөд нэрээ нууцалсан шүтэн бишрэгч нь худалдж авчээ. Туг үсийг дуудлага худалдаанд оруулсан 1960-аад оны үеийн Английн алдартай загвар өмсөгчдийн нэг Кри... | урлаг соёл |
Азид анх удаа төрөлх Франц хэл дээрээ Монголын тайзнаа тавигдсан “Ромео Жульетта” мюзикл “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадмын "Дуулалт жүжгийн төрөлд" нэр дэвшжээ. Уг мюзиклийг энэ сарын 14-нд 19.00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдох юм. Уг бүтэ... | урлаг соёл |
Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигын гол дүрийг нь бүтээж буй “Maleficent” киноны шинэ трэйлер гарсан байна. Диснейн кино компанийн ээлжит бүтээл “Maleficent” кино нь ирэх тавдугаар сарын 30-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байга. Энэхүү киног 1959 он гарч байсан “Нойрсож буй гоо бүсгүй” хэмээх хүүхэлдэйн ... | урлаг соёл |
Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байна. Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн ... | урлаг соёл |
Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийж буй “Зоорь” аймшгийн кино энэ сарын 22-нд буюу маргааш нээлтээ хийхээр товоо зарлалаа. Уг киноны дууг реппер Rokit Bay дуулан клипжүүлж гаргасан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байгаа юм. Монг... | урлаг соёл |
Анх 2009 онд дэлгэцнээ гарч байсан адал явдалт, гэмт хэрэг, триллер төрлийн “Fast and Furious” киноны үргэлжлэл хийгдсээр өнөөг хүрээд байгаа билээ. Харин тус киноны долдугаар анги ирэх 2015 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн юм. Тэгвэл тус кино багийнхан үзэгчиддээ анхны трэйлерээ хүргэж эхэллээ. Уг киноны зураг авалт ү... | урлаг соёл |
Нэгэн үе Монголын кино урлаг уналтанд орж ахмад үеийнхний хийдэг байсан сайхан кино дэлгэцнээ гарахаа байгаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Кино урлагийн уналтанд орсон шалтгааныг нөгөө л хөрөнгө мөнгө, зах зээлийн нийгэмтэй холбон тайлбарладаг. Тэгвэл зах зээлийн нийгэм хөл дээрээ тогтож эхэлсэн энэ үед уналтанд ороод... | урлаг соёл |
“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалд инээдмийн уран сайхны кино энэ сарын 6-нд буюу маргааш нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Уг киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ... | урлаг соёл |
МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг, Б.Батсайхан, Э.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ. Э... | урлаг соёл |
Зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан шилдэг өгүүллэг болох “Зоорь” богино өгүүллэгээс сэдэвлэн хийж буй “Зоорь” аймшгийн өнөөдөр нээлтээ хийлээ. Киноны дууг реппер Rokit Bay дуулан клипжүүлж гаргасан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байгаа юм. Монголын анхны аймшгийн 3D кино гэдгээрээ онцлог эн... | урлаг соёл |
Дуулах авьяастай, дуучин болох хүсэлтэй хүмүүсийн өөрийгөө сорих шалгуур болдог “Universe best songs” тэмцээний тав дахь удаагийн ялагчаар Баярсайханы Эрдэнэцэцэг тодорч Гран-прийн эзэн болсон. “Universe best songs” ялагчдаа дэлхийн хэмжээний оддын тоглолт үзүүлдгээрээ бусад шоу, тэмцээнээс ялгардаг. Тэгвэл энэ уда... | урлаг соёл |
Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэгвэл кино багийнхан уран бүтээлийнхээ хэсгээс үзэгчиддээ зориулан “өдөөгч”-ийг цувралаар д... | урлаг соёл |
Америкийн дуучин бүсгүй Женнифер Лопез “Hollywood Walk of Fame”-ийн 2500 дахь одны эзэн боллоо. Түүний хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Hollywood Walk of Fame”-ийн нэг одоор тодруулсан нь энэ ажээ. Зургаадугаар сарын 20-нд болсон энэхүү хүндэтгэлийн ёслолд дуучин Pitbull, жүжигчин Jane Fonda болон телеви... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын охидын “Girls Generation” хамтлаг дэлхийг тойрох анхны аялан тоглолтоо нийслэл Сөүлээс эхлүүллээ. Охидын хамтлаг дундаас хамгийн алдартай, нэр нөлөөтэй гэгддэг "Girls' Generation" хамтлаг есөн гишүүнтэй. Тэд ази, америк, өмнөд Америкийн орнуудаар “2013 Girls Generation дэлхийн аялан тоглолт ба энх тайв... | урлаг соёл |
Жүжигчин найруулагч Т.Билэгжаргал шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Түүний дэлгэцийн шинэ бүтээлийн нэр бол “Тэртээх ертөнцийн хөгжимчин”. Уг киноны ерөнхий продюсераар жүжигчин Бэкэ гардан ажиллаж байгаа бөгөөд киноны найруулагчаар “Blackmagic” студийн Ц.Чинбат, ерөнхий зураглаачаар “Лемон” студийн Лхагва ажилл... | урлаг соёл |
Холливудын өсвөр үеийнхний шүтээн Селена Гомез нэгэн кинонд тоглохдоо нүцгэлнэ гэж www.hollywoodlife.com мэдээлжээ. Тус сайтад албан бус эх сурвалж энэ талаар мэдээлсэн бөгөөд “Селена одоо насанд хүрсэн бөгөөд цаашид илүү сайн жүжигчин болж, “Диснейн гүнж” нэрнээсээ салахыг хүсч байгаа. Ийнхүү кинонд тоглосноор залуу о... | урлаг соёл |
Бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг реппер Gee өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй гэдэг. Харин одоо тэрбээр кино урлагт өөрийгөө сорихоор болсон байна. "Ээжийн дайсан", "Шарталт" гээд инээдмийн кинонуудаа үзэгчдэд амжилттай хүргэсэн Милл кино компани дараагийнхаа уран бүтээлийн гол дүрээр Реппер... | урлаг соёл |
“Disney”-н "Frozen", “Warner Bros” компанийн "The Hobbit: The Desolation of Smaug" кинонууд АНУ-ын шинэ оны анхны бокс оффисыг тэргүүлсэн байна. "Frozen" зөвхөн энэ лхагва гарагт 8.7 сая ам.долларын ашиг олж, зургаан долоо хоногийн турш 271.9 сая ам.долларын орлоготой байгаа юм. Үүний араас "The Hobbit: The Desolation ... | урлаг соёл |
1995 оны зургаадугаар сарын 24-нд “18 нас” дуугаа гаргаж байсан Монголын шилдэг хамтлагуудын нэг Камертон өнөөдөр 18 нас хүрч байна. Тэдний анхны видео клип нь хүүхэд бүрийн мэддэг “Маамуу нааш ир”. Камертоныхон энэ дууг ямар ч хөгжимгүйгээр дуулж хүргэж байсан юм. Камертон хамтлаг 1995 онд “Пентатоник” наадмын “Шилдэ... | урлаг соёл |
Монголын телевизийн ертөнцөд “Хөтөч” хэмээх олон ангит кино мэндэлжээ. “Чонын алтан шагай”, “Удирдагч”, “Анирлагч” гэх мэт олон бүтээлүүдээрээ чадвараа харуулсан найруулагч Д.Энхбаатарын бүтээл тус кино “Royal Media Agency”-н анхны кино бүтээл юм. Монголын чадварлаг олон жүжигчид дүрээ мөнхөлсөн энэ киноны дууг за... | урлаг соёл |
Кино сонирхогчдын “Алтан хальс” холбоо шинэ оны эхний бэлгээ задлахад бэлэн болжээ. Тэд энэ сарын 4-нд буюу маргааш Энхтайван найрамдлын ордонд 14.00 цагт Мексикийн Тарковский - Карлос Рейгадасын “Түнэр харанхуйн дараах гэрэл” киног үзүүлэх нь ээ. Киноны тухайд хотын гэр бүл Мексикийн хөдөө нутагт нүүж иржээ. Гэвч хоёр... | урлаг соёл |
Жастин Бейбэр бяцхан шүтэн бишрэгчийнхээ мөрөөдлийг биелүүлэв. Канадын залуу од дуучин Жастин Бейбер өнгөрсөн амралтын өдөр бяцхан шүтэн бишрэгчийнхээ мөрөөдлийг биелүүлсэн байна. Тэрбээр тоглолтыхоо өмнө San Diego-д бямба гарагт түүнтэй удаан хугацааны турш уулзахыг хүссэн “дауны синдром”-той Мариса Кокстой уулзжээ.... | урлаг соёл |
“ТВ Коктейль” хамтлагийнхан дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Омарын эрэлд” инээдмийн киноны нээлтээ өнөөдөр 17.00 цагт “Тэнгис” кино театрт хийх гэж байна. Уг киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэр... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Харин өнгөрсөн оны төгсгөлд “Хайрын бэлэг”, “Кино шиг амьдрал” дэлгэцийн бүтээлүүд гарч эхэлснээс “Кино шиг амьдрал” кино зөвхөн “Өргөө” кино театры... | урлаг соёл |
“Боловсрол суваг” телевизээр гарч үзэгчдийг байлдан дагуулсан “Гурван найз” олон ангит кино үргэлжилэн үзэгчидтэй уулзах гэж байна. Гэхдээ энэ удаад 40 ангийн үргэлжлэл болж дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарах гэнэ. Хөгжилтэй, саваагүй Төгөлдөр, Санчир, Цэкү нарын адал явдал, паянгууд дахин өрнөх н... | урлаг соёл |
"Шулмын инээд" номын "Зоорь" аймшгийн өгүүллэг бүрэн хэмжээний уран сайхны кино болж, 3D-гээр үзэгчдэд энэ сарын 15-наас эхлэн хүрч эхлэх нь ээ. Тиймээс “Тэнгис” кино театрт нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. “Зоорь” өгүүллэгт шинэ хашаа байшин худалдаж авсан Галсангийн гэр бүлийг махчин аав, охин хоёрын сүнс хэр... | урлаг соёл |
“Алтан хальс” холбооныхон ирэх онд “Dreamers’ Day” хөтөлбөрийн кинонуудаа Энхтайван найрамдлын ордонд толилуулах болжээ. 2013 онд арт кино сонирхогч та бүхэндээ “Алтан хальс” холбоо шинэ оны бэлгээ задлахад бэлэн боллоо. “Урагшлах тусам намсаж, хойшлох тутам өндөрсөх зориулалтын суудлууд, Урд хойно хаана ч жигд сайн со... | урлаг соёл |
2013 онд хамгийн эрэлттэй байсан, шуугиан тарьсан оддын жагсаалтыг IMDb.com цахим хуудас гаргасан байна. Энэхүү жагсаалтыг кино шүүмжлэгчдийн үнэлгээ болон ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалт дээр суурилан гаргаагүй бөгөөд зөвхөн тухайн цахим хуудсын хандалтаар гаргаснаараа онцлог юм. Ингээд 2013 оны хамгийн шуу... | урлаг соёл |
Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютэр Кингийн амьдрал, үйл хэргийг өгүүлэх “Selma” хэмээх уран сайхны кино ирэх арванхоёрдугаар сарын 25-нд дэлгэцэнд гарч үзэгчдийн хүртээл болох юм. “Paramount Pictures” компанийн уг бүтээлийн продюсераар Холливудын од Brad Pitt болон Oprah нар олны танил алдартнууд ажилл... | урлаг соёл |
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг өдгөө 80 нас хүрчээ. Монголчуудын эх нутгаараа бахархах омогшлыг тээсэн шүлгийн 80 жилийн ойд зориулж, тус шүлгийг ном болгон хэвлүүлж уншигчдад хүргэжээ. Харин энэхүү номын төслийг Ц.Бат-Өлзий удирдаж, зөвлөхөөр шог зураач Соёлын гавьяат ... | урлаг соёл |
Монголд кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой 2015 онд болно. “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго тун дорвитой угтахаар чамбай баг бүрдүүлэн ажилдаа оржээ. “Монголжин” студитэй хамтран “Гайхамшигт дэлгэц” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хэдийнээ базааж эхэлсэн юм. Уг төслийн хүрээнд шинэ жилийн эхний өдөр "... | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтыг “LVA entertainment”-ийн захирал, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч Д.Лхагвагын “Facebook од” инээдмийн кино 35,385,947 төгрөгийн орлого олж тэргүүлжээ. Жагсаалтын хоёрт Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч ... | урлаг соёл |
Кино урлагт од болон гялалзаж байсан жүжигчин Пол Волкер 40 насандаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тэрбээр “Галзуу хурд 7” киноны зураг авалтыг гүйцээж чадалгүй өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Калифорнид автын ослоор амиа алдсан. Тэрбээр “Галзуу хурд 7” киноны гол дүрийг бүтээж байсан учраас түүний цаг бусын... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны үзвэрээ Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны "Уран Хас" балетаар нээлтээ хийсэн билээ. Тэгвэл дуурийн үзвэрээ өнөөдөр 17.00 цагт Италийн хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дууриар эхлүүлэх нь ээ. Уг дуурийг анх 1853 онд Италийн Венец хотноо анх тавиж байса... | урлаг соёл |
DOZ entertainment”-ын тав дахь дэлгэцийн бүтээл “Кино шиг амьдрал” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис, “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны найруулагч, зохиолчоор Ш.Доржсүрэн ажиллаж, туслах дүр бүтээсэн түүний гэргий, жүжигчин А.Мөнгөнзул продюсераар ажилласан юм. Харин “Кино ши... | урлаг соёл |
Шинэ оны босгон дээр ДБЭТ, Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ... | урлаг соёл |
Канадын залуу дуучин Жастин Биберийн “Believe” баримтат кино ирэх зул сарын баярын өдрүүдээр нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь Торонтогийн наадмын үеэр “Believe” баримтат киноныхоо багахан хэмжээний кадрыг тусгай үзүүлбэр болгон үзэгчдэд хүргэж байсан юм. Харин өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотноо киноны ... | урлаг соёл |
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены нэрэмжит "Ф.Шопен ба XXI зууны Монгол" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан манай оронд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна. Хөгжим бүжгийн коллежийн санаачилсан уг наадмын дэмжигчээр ССАЖЯ, Польшийн Элчин сайдын яам, СУИС, Урлагийн зөвлөл, ДБЭТ оролцох юм. Ирэх сарын... | урлаг соёл |
Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай кино компаниуд өөрсдийнхөө бүтээсэн алдартай кино бүтээлүүдээрээ кино парк нээх болсон. Дисней болон Юниверсал кино компаниудын хувьд хэд хэдэн парктай юм. Харин “ХХ зуун Фокс” кино компанийн хувьд өмнө нь ямар нэгэн кино парк нээж байгаагүй. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт “ХХ зуун Фокс”... | урлаг соёл |
2004 онд гарч байсан “Нэвтрүүлэгч Рон Бургундигын домог” киноны хоёрдугаар анги энэ өнгөрсөн лхагва гарагт АНУ, Англи, Ирланд, Канад улсад нэгэн зэрэг нээлтээ хийн дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Инээдмийн төрөл жанрын энэхүү уран бүтээлийг “Paramount Pictures” бүтээсэн бөгөөд найруулагчаар нь Adam McKay ажиллажээ. “Anc... | урлаг соёл |
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт ОХУ-д бие даасан болон хамтарсан тоглолт хийж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа Монголын шилдэг дуурийн дуучдийн нэг юм. Тэгвэл тэрээр энэ удаад “VIP 100” тоглолтоо энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг ... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.