news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнгөрсөн зургадугаар сарын 21-нд нээлтээ хийсэн World War Z киноны хоёрдугаар ангийг бүтээхээр болжээ. Paramount pictures болон Skydance Productions' –ын хамтын бүтээл World War Z кино нь маш өндөр үнээр бүтсэн бөгөөд Америкаас 202 сая ам.доллар, дэлхий дахинаа 540 сая ам.долларын ашиг олсон бүтээл юм. Энэхүү киног зох... | урлаг соёл |
ОХУ-ын “Мариинский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова өнөөдөр өглөө Монголд ирлээ. Тэрээр ОХУ-д эх орныхоо нэрийг гаргаж яваа Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Ө.Цэрэнчунтын “VIP 100” тоглолтонд оролцохоор ийнхүү Монголд хоёр дахь удаагаа зочилж байгаа юм. “VIP 100” тоглолт энэ сарын 19-нд буюу марга... | урлаг соёл |
71 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадам ирэх оны нэгдүгээр сарын 12-нд зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж буй уран бүтээлчид тодорчээ. Тус наадмыг жүжигчин Тина Фей болон Эми Полер нар хөтлөхөөр болсон байна. Түүнчлэн энэ жилийн Алтан бөмбөрцөг наадамд "12 Years a S... | урлаг соёл |
Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт ОХУ-д бие даасан болон хамтарсан тоглолт хийж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа уран бүтээлч билээ. Тэрбээр Монголын шилдэг дуурийн дуучдийн нэг юм. Тэгвэл тэрбээр энэ удаад “VIP 100” тоглолтоо энэ сарын 19-нд буюу өнөөдөр “IVY” ресторанд эгшиглүүлэхээр зэхэ... | урлаг соёл |
Walt disney кино компани Paramount Pictures-тэй хамтран "Indiana Jones" цуврал кино бүтээлийн дөрвөн ангийг бүтээсэн. "Indiana Jones" киног 2012 онд Walt disney кино компани эзэмшихээр болж байсан юм. Тэгвэл Viacom Inc-ийн хараат болсон Paramount Pictures-ийн зүгээс "Indiana Jones" киноны талаар мэдэгдэл хийжээ. Тэд к... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт Хөгжмийн зохиолч Л.Минкусын гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Дон Кихот” балет тайзнаа тоглоно. Дон Кихот болон Санчо Пансогийн адал явдлаар дүүрэн аяллаас бүтсэн уг балетыг Л.Минкус Сервантесийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулай... | урлаг соёл |
"Шинэ жилийн адал явдал" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар "Мисирийн шөнө", "Дурлалд умбасан Улаанбаатар", "Нууцлагдсан сэтгэл", "Хайр шивнэсэн Улаанбаатар" (10 ангит), "Есийн Б", "Усны үнэр", "Үнсэлт". "Диваажин", "Цагдаагий... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 26-нд буюу ирэх ням гарагт “Хунт нуур” балетыг тоглоно. Энэ удаагийн тайзнаа тоглох “Хунт нуур” балетын орлого сайн үйлсийн аянд зориулагдах гэж байна. Тодруулбал уг тоглолтын орлогыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын ... | урлаг соёл |
АНУ-н шилдэг дэлгэцийн цуврал бүтээл “Anchorman” киноны зураг авалтын үед ашиглаж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн харуулсан музей саяхан нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгээ “Anchorman” киноны хоёрдугаар бүлэг болох "Anchorman 2: The Legend Continues" кинонд зориулан нээсэн байна. “Anchorman 2: The Legend continues” к... | урлаг соёл |
Монголбанк байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан Төрт Ёс Хаадын Сан, Монгол Банк, Тасам болон Монголын Зоос цуглуулагчдын холбоо хамтран “Их Хаад, Зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн”-г зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд “Төрт Ёс Хаадын Сан”-гийн бүтээл - Алтан Ургийн Их Хаадын хөргийг анх удаа реалист дэгийг ба... | урлаг соёл |
“Disney” кино компанийн ээлжит бүтээл “Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээж буй “Maleficent” киноны анхны трэйлэр гарлаа. Уг киноны гол дүрд хорон санаат шуламд Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли тоглож байгаа юм. “Maleficent” кино нь ирэх оны тавдугаар сарын 30-нд нээлтээ хийх юм. Энэхү... | урлаг соёл |
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа энэ сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Кино өдөрлөгийг Европын Холбооны төлөөлөгчийн газар, “Black Box” театр, “Глоб интернэшл” төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Жил бүр Европын холбооны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан... | урлаг соёл |
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан "Хонх" хамтлагийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд байгуулахаар болжээ. Энэхүү ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид 2010 оноос санаачилснаар зураг төсөл, газрын асуудал нь шийдэгдсэн... | урлаг соёл |
Жүжигчин Jackie Chan-ны тоглосон “Police story” буюу цагдаагийн түүх киноны шинэ анги ирэх сарын 24-нд нээлтээ хийхээр болжээ. Цагдаагийн түүх киноны шинэ ангийн найруулагчаар Shing Ding ажиллаж байгаа юм байна. Энэ удаа жүжигчин Jackie Chan Хонг Конгын цагдаагийн офицерын дүрийг бүтээх юм. Цагдаагийн түүх кино нь ан... | урлаг соёл |
Зуны дэлгэр цаг ирж жуулчдын хөл дарагддаг нийслэл Улаанбаатар хотынхоо гоо сайхныг дүрслэх урлагийн бүтээлүүдээр өнгө нэмж, урлагт хайртай та бүхний оюуны мэлмийг баясгахаар “Blue Moon” арт галерейгаас санаачлан "Бидний Улаанбаатар" сэдэвт үзэсгэлэнг нийт уран бүтээлчдийн дунд зохион байгуулах гэж байна. Мөн үзэсгэл... | урлаг соёл |
Өнгөрсөн амралтын өдрүүдийн “Вox officе”-ыг “Өлсгөлөн тоглоом” киноны хоёрдугаар анги болох "The Hunger Games: Catching Fire" тэргүүлсэн байна. Тус кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд амралтын өдрүүлээр 161 сая ам.долларын ашиг олжээ. Энэхүү үзүүлэлтээрээ тус кино нь энэ сарын шилдэг киногоор шалгарч байга... | урлаг соёл |
Constantin Film болон Summit Entertainment –ийн хамтын бүтээл “Tarzan” энимэйшн ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Анх 1914 онд зохиолч Эдгар Райс Берроузийн “Tarzan of the Apes” зохиолоос сэдэвлэн бүтээсэн төрөл бүрийн кино, хүүхэлдэйн кино, видео тоглоом гарч байсан билээ. Тэдгээрээс хамгийн алдартай н... | урлаг соёл |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Улаанбаатар уран баримал" наадмыг анх удаа зохион байгуулахаар болсон нээлтийн өдөрлөг өчигдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө барималаар дамж... | урлаг соёл |
Монголын кино театруудаар гарч байгаа Монгол кинонуудыг долоо хоног бүрт ашиг орлогын жагсаалтаар нь мэдээлдэг уламжлалтай болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Mollywood Box Office”-ыг “Зүүдэнд ч оромгүй явдал” 37.257.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол шинээр гарч эхэлсэн “Facebook од” 34.173.332 төгрөгийн... | урлаг соёл |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Улаанбаатар уран баримал" наадмыг анх удаа зохион байгуулахаар өнгөрсөн бямба гарагт нээлтийн өдөрлөгөө Тусгаар тогтнолын талбайд хийсэн юм. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө бар... | урлаг соёл |
АНУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд Талархлын баярын амралт үргэлжилж, кино театрууд хүн ихтэй байлаа. Тиймээс саяхан нээлтээ хийсэн шинэ бүтээлүүд ч ашиг орлого сайтай байжээ. Америкийн “Box Office”-т “The Hunger Games” киноны шинэ цуврал “Catching Fire” өнгөрсөн дөрвөн өдрийн дотор 110.2 сая ам.доллар олж рекорд тогтоос... | урлаг соёл |
Walt Disney кино компани өнгөрсөн баасан гарагт түүхэндээ анх удаа дэлхийн box office –оос дөрвөн тэрбум ам.долларын ашиг олжээ. Тэд хамгийн сүүлд 2010 онд гурван тэрбум ам.долларын ашиг олсон байна. Харин энэ жил тус компани маш амжилттай байгаа юм. Тэд өнгөрсөн долоодугаар сард дотоодын box office-оос нэг тэрбум а... | урлаг соёл |
Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилго бүхий уг дүрслэх урлагийн уралдаант үзэсгэлэн нь энэ жил уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэс... | урлаг соёл |
Марвелийн комик номноос сэдэвлэн бүтээсэн супер хүчит мутантуудын талаар өгүүлдэг “Х Men” цуврал киноны шинэ анги ирэх 2014 онд дэлгэцнээ гарахаар болсон билээ. Харин өнгөрсөн долоо хоногт “Х Men” киноны шинэ цуврал “X-Men: Days of Future Past” киноны долоон секундын трисер видео гарсан байна. Мөн “Fox” энтертайнмен... | урлаг соёл |
Хүн төрөлхтөн даяараа хүсэн хүлээн байж тэмдэглэдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Монгол улсын Морин хуурын чуулга шинэ жилийн бэлгээд задаллаа. Энэ бол “The Sound of Winter” нэртэй шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолт юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн тeатрын тайзнаа энэ сарын 17-нд болох энэхүү тог... | урлаг соёл |
Хөх хотод төвтэй “Shiqi Group” болон холливудын “Film Development Group” хамтран 80 сая ам.долларын өртөгтэй “Чингис Хаан” кино төслийг албан ёсоор нээснээ зарлалаа. Энэхүү төсөл нь Хятадын үндэсний кино урлагийн сангаас тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн банктай хамтран хэрэгжүүлж буй 300 сая ам.долларын санхүүжилттэй ... | урлаг соёл |
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч, жүжигчин Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох "247 Градус" романтик инээдмийн уран сайхны энэ сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон юм. Киноны гол дү... | урлаг соёл |
ШӨХТГ-аас энэ долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтыг нэрлэлээ. Энэ долоо хоногийн Монгол киноны “Box Office”-ийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК 73.5 сая төгрөгийн ашиг олсноороо тэргүүлсэн байна. Тус киноны хувьд дөрвөн долоо хоногийн хугацаанд нийт 443.7 сая төгрөгийн ашиг олжээ. Харин жагса... | урлаг соёл |
“Валидол-1” инээдмийн ноорог олон ангит теле зохиомжийн ээлжит цуврал болох “Валидол-2” тун удахгүй цэнхэр дэлгэцнээ гэрч эхлэх гэж байна. “Seven” телевизийн бүтээл уг кино энэ удаад “Түрээсийн байр” нэртэйгээр гуравдугаар сарын 9-өөс буюу ирэх даваагаас пүрэв гарагуудад 21.10 цагаас үзэгчдийн хүртээл болох нь ээ. “В... | урлаг соёл |
Энэ жилийн “Оскар” наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”-ийг кино шүүмжлэгчид нэгэн дуугаар “The Theory of Everything”-ийн Эдди Редмейн авна хэмээн таамаглаж байсан нь биелэлээ олсон билээ. Анхныхаа Оскарын шагналыг авч буй залуу жүжигчин маань алдарт эрдэмтэн Стивен Хокингийн дүрийг бүтээхийн тулд хувь хүний намтрыг дөрвөн с... | урлаг соёл |
УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ “Хөлтрөг” нэртэй сэтгэлзүйн драмын төрлийн уран сайхны киног бүтээжээ. Түүний анхны кино болох “Хөлтрөг” уран сайхны киногоо “SP pictures”-тэй хамтран бүтээсэн байна. Жүжигчин С.Болд-Эрдэнэ энэхүү уран бүтээлээрээ үйлийн үрээс хэн ч зугтаж чаддаггүй гэсэн санааг үзэгчдэд хүргэхийг зорьжээ... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг дэлгэцийн бүтээлд анх удаа найруулагчаар ажиллажээ. Тэрээр “Аав” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхсэн байна. Уг киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Соёлын тэргүүний ажилтан ... | урлаг соёл |
УДЭТ-ын бүхий л чанартай уран бүтээлийг найруулсан найруулагч бол Н.Наранбаатар. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү” зэрэг шилдэг жүжгүүдийг найруулсан. Мөн “Үл таних эмэгтэй” кино найруулж, үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад “Зүүдэнд о... | урлаг соёл |
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Зүүдэнд ч оромгүй явдал” инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-нд “Тэнгис”, “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна. Киноны зохиолыг “Миний нууц хүү” жүжгийг зохиосон Ж.Оргил бичиж, ерөнхий зураглаачаар “UB Film” медиа группийн Б.Отгонзориг ажиллажэ... | урлаг соёл |
"Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох монгол жүжигчдийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр 12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болох юм байна. Хэвлэлийн бага хуралд ... | урлаг соёл |
Дуучин Жастин Биберийн “Believe” баримтат кино ирэх зул сарын баярын өдрүүдээр нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь Торонтогын наадмын үеэр “Believe” баримтат киноны багахан хэмжээний кадрыг тусгай үзүүлбэр болгон үзэгчдэд хүргэсэн. Уг баримтат кинонд Биберийн 2011 оноос хойшхи тоглолтуудын тайзны арын үйл явдл... | урлаг соёл |
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох "247 Градус" романтик инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр болох гэж байна. Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцолсон. Киноны гол дүрүүдэд жүжиг... | урлаг соёл |
Эдүгээ 27 настай дуучин Рианнаг хөгжмийн ертөнцөд хамгийн тод гялалзаж буй дуучдын нэг гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз ээ. Тэрээр ахлах сургуулиа ч төгсөлгүй, 15 настайдаа хөгжмийн урлагт хөл тавьж байсан бөгөөд 2005 онд анхны бие даасан “Music of the Sun” хэмээх цомгоо гаргаснаас хойш нэр алдарт хүрэх эхлэл нь тави... | урлаг соёл |
УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Олон уран бүтээлээрээ үзэгчдийн эчнээ танил болоод байгаа зохиолч Ж.Оргил киноны зохиолыг бичиж, зураглаачаар Б.Отгонзориг ажилласан. Гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, А... | урлаг соёл |
Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадам зургадугаар сарын 13-15-нд Хэнтий аймгийн Дархан суманд болно. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадмыг анх 1993 онд санаачилсан бөгө... | урлаг соёл |
Монголын хошин урлагийг алиа Ж.Данзан аавтай, авгай Б.Содном ээжтэй хэмээн ярьдаг. Энэ хоёр эрхэм хошин урлагийн суурийг тавьсан учраас тэдний нэр холбоо үг мэт яв саар иржээ. Гавьяат жүжигчин Б.Сод ном голдуу эмэгтэй дүр бүтээж байсан учраас ийн ээж гэгдэх болсон хэрэг. Монголчууд түүнийг “Зэрэг нэмэ хийн өмнө” киноны... | урлаг соёл |
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” энэ сарын 13-15-ны хооронд Хэнтий аймгийн Дархан суманд зохион байгуулагдана. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож ... | урлаг соёл |
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан ээлжит яруу найргийн үдэшлэгээ энэ 6-р сарын 20-ны 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Үргэлж шан татаж, уриа цуурай хадуулж ирсэн найрагч хатагтай өмнө нь 2010 болон 2012 онуудад яруу найргийн үдэшлэгээ хийж байсан юм. Энэ удаад тэрбээр зөвхөн өөрөө шүлэг, найрг... | урлаг соёл |
Монголын кино урлагт богино хэмжээний бүтээлээрээ хэдийнээ өөрийн байр суурийг эзэлсэн кино найруулагч Б.Чингүүн энэ удаад дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээлээ дэлгэхээр товоо зарлалаа. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Наран мандах нутаг”, “Амьдралын амт”, “Гэрэл анхны болзоо” кино болон “Одноогийн ток шоу” зэрэг олон бүтээлүүдээ... | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 4-9-нд Улаанбаатар хотноо “Тэнгис” кин... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан “Тэнгис”, “Өргөө” кино театруудад гарч байгаа Монгол кино жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн бол энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй борлуултаараа тэргүүлж байгаа номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн бай... | урлаг соёл |
Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа “Free Birds” болон “Frozen” хүүхэлдэйн кинонуудыг танилцуулъя. “Walt Disney Pictures”-ийн бүтээл “Frozen” 3D хүүхэлдэйн кино ирэх арваннэгдүгээр сарын 27-нд нээлтээ хийх юм. Уг киног “Цасан хатан” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд жүжигчин Kristen Bell,... | урлаг соёл |
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийнхан шинэ уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд оржээ. “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” нэртэй хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг тоглохоор бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү уран бүтээлээ ирэх есдүгээр сарын 22-нд нээхээр төлөвлөжээ. Тус жүжиг нь үлгэрээр хүүхдийг х... | урлаг соёл |
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар Монголын үндэсний олон нийтийн телевиз, Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран “Нарны жим” олон ангит уран сайхны кино бүтээх төслийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлээд байгаа билээ. Тус кинонд зохиолч Мянганбуугийн Наранцогт, найруулагч Билэгтийн... | урлаг соёл |
Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон билээ. Тэгвэл өчигдөр Төрийн түүхийн музей дэргэдээ бичил кино танхимтай болж, нээлтээ ... | урлаг соёл |
“Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр “Тэнгис” кино театрт 18.00 цагт найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны киногоор нээлтээ хийх гэж байна. Тус наадам нь дэлхийн кино урлагийн хөгжилтэй монголын уран бүтээлчдийг хөл нийлүүлэн алхахад чиглэж байгаа бөгөөд үзэгчдэд олон улсын кин... | урлаг соёл |
Хотын мээр, улсын баатар Э.Бат-Үүлийг ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн хүү гэдгийг олон нийт сайн мэднэ. Харин аавыгаа дууриаж өгүүллэг бичиж байсныг нь тэр бүр мэдэхгүй болов уу. Ирээдүйн улстөрч, улсын баатар Э.Бат-Үүл дунд сургуульд байхдаа богино өгүүллэг анх бичжээ. Уг өгүүллэгээ хожмын нэрт сэтгүүлч Ц.Балдорж ... | урлаг соёл |
Цагтаа Холливудын хамгийн их орлоготой жүжигчдийн нэг байсан ЖанКлод Ван Дамм тулаант киноны ертөнцөд эргэн ирэх болжээ. Тэрээр ”Олон жил кино урлагт зүтгэлээ. Одоо орхих цаг нь болсон гэж бодож байлаа. Харин каратегийн Европын аваргын тэмцээнийг үзээд бодлоо өөрчлөхөөр шийдсэн. Найруулагч Стив Раш “Цуст дэвжээ” киноны... | урлаг соёл |
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болох дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцохоор болжээ. Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Боло... | урлаг соёл |
Монголын кино урлагийн зөвлөлийн Кино найруулагчдын мэргэжлийн холбооны тэргүүн Г.Бадамрагчаагийн бичиж, найруулсан "Муушгийг заавал таван гар тоглох албагүй" инээдмийн уран сайхны кино маргааш “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Кино багийнхан энэхүү уран бүтээлдээ өнөөгийн нийгэмд байгаа таван өөр асуудлыг ... | урлаг соёл |
БНСУ-ын олон ангит “Дэ Жангум” киногоор монголын үзэгчдэд танил болсон жүжигчин Ли Ен Э өчигдөр Монголд ирлээ. Тэрбээр Солонгосын “STS” телевизийн сувгаас “Азийн орнуудын уламжлал хоолны тухай” цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж ажлаар Монголд саатаад байгаа аж. Өнөөдөр тэрбээр хөдөөгийн жирийн малчин айлд зочлон Со... | урлаг соёл |
Сүүлийн үед аливаа баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хүүхэд залуучуудаас эхлээд төрийн түшээд хүртэл үндэснийхээ дээл хувцсаар гангарах болсон. Ялангуяа өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдийн нэрлэж заншсанаар Хүннү дээл буюу лам захтай дээл ихээхэн эрэлттэй болоод байгаа юм. Энэ дээлний тухай “Монгол костюмс” ... | урлаг соёл |
УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ энэ намар бие даасан дэлгэцийн анхны бүтээлээ өлгийдөн авахаар ажиллаж байна. Тэрбээр “Хөлтрөг” нэртэй уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болорма... | урлаг соёл |
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Дээлтэй Монгол” наадам өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Анхны наадамд 100 гаруй хүн оролцож байсан бол долоо дахь удаагийн энэхүү наадамд 15 мянга орчим дээлтэй ахан дүүс ... | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн Box office-ийг Lee Daniels-ийн “Үйлчлэгч” кино 17 сая ам.долларын орлоготойгоор хоёр дахь долоо хоногтоо тэргүүлсэн байна. Иргэний эрхийг харуулсан тус кинонд жүжигчин Forest Whitaker болон Oprah Winfrey нар тоглосон юм. Харин жагсаалтын хоёрт 13.5 сая ам.долларын орлогоор “Бид Миллерийнхэн” кин... | урлаг соёл |
Болгар улсын Нессебар хотноо болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын “Домог” чуулга оролцож, Гран при шагналын эзэн боллоо. Ингэснээр “Домог” хамтлаг дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон байна. Домог чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн “Домог” хамтлагийн уран бүтээлч... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнгөрсөн хавраас эхлэн Монголын киночдын ашиг орлогыг олон нийтэд нээлттэйгээр танилцуулж эхэлсэн. Энэ намар киночид “ургац ихтэй” байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дэлгэцийн шинэ бүтээлүүд ар араасаа товоо зарлан нээлтээ хийсээр байгаа юм. Энэ намрын кино давалгааг эхлүүлсэн “Г... | урлаг соёл |
“DOZ entertainment”-ынхан шинэ бүтээлээ дэлгэх нь. Тэд энэ удаад "Кино шиг амьдрал" инээдмийн уран сайхны кино бүтээж байгаа бөгөөд киноныхоо "Дэвсээд өгье” нэртэй дууны шинэ клипийг өчигдөр дэлгэлээ. Уг киноны найруулагч, зохиолчоор Ш.Доржсүрэн ажиллан тоглосон бол түүний гэргий, жүжигчин А.Мөнгөнзул продюсераар ажи... | урлаг соёл |
Монгол Улсын Филармонид энэ сарын 8-ны өдөр буюу маргааш “Хөөмэйчдийн дунд зохиогдох япон дууны уралдаан” болох гэж байна. Тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын ард түмэнд танигдсан “Хойд нутгийн хавар” гэх японы зохиолын дууны хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн байгуулсан “Эндо Минорү дуу хөгжмийг хөгжүүлэ... | урлаг соёл |
"Торгон зам" угсаатны загвар болон "Газрын амьсгаа" хэмээх хөөмийн мастеруудын уралдаан ирэх арваннэгдүгээр сарын 12-14-нд Буриадад болох гэж байна. Түүнд загвар зохион бүтээгчид, дуучид Орос, Монголын олон бүс нутгуудаас оролцож, Буриад, Хакаси, Алтайн хязгаар, Тува, Монголын шилдэг хөгжимчид, ур чадвараараа өрсөлдөхө... | урлаг соёл |
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хүргэж эхэлсэн билээ. Тэд энэ амралтын өдрүүдэд УДЭТ-т 18.00, 20.00 цаг... | урлаг соёл |
Киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог, кино хийx xүсэлтэй хүн бүр нас, мэргэжил харгалзахгүй оролцож болдог “48 цаг кино наадам”-ын бүртгэл эхэллээ. Тэд 48-хан цагийн дотор хамгийн сайн богино хэмжээний кино хийхийн төлөө ур чадвараа өрсөлдүүлэн уралддаг юм. Кино наадамд оролцохыг хүссэн залуус энэ сарын 16-н... | урлаг соёл |
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт “Чио Чио Сан” дуурийг тоглоно. Эрвээхэй хатагтай гэгддэг Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд анх тоглож байжээ. Түүнчлэн энэхүү дуугрийг 1991 онд дахин шинэчлэн ... | урлаг соёл |
Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар “Дэлхийн театрын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Дэлхийн театрын өдөр”-т зориулан энэ сарын 27-нд “Балетын үдэш” гала тоглолтоо үзэгчдэдээ толилууллаа. ДБЭТ-ын хамт олон энэхүү тог... | урлаг соёл |
Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоор найруулсан балет тун удахгүй тайзнаа амилах гэж байна. Энэ бол ОХУ-ын хөгжмийн зохиолч С.Прокофьевийн хөгжим, В.Захаровын дэглэн найруулснаар монголчуудтай уулзаж байсан “Золушка” балет юм. 35 жилийн дараа үзэгчидтэй дахин уулзах уг балетын гоцлоочоо... | урлаг соёл |
Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү дэлгэцийн шинэ уран бүтээлээ өлгийдөн авахаар тун ч завгүй яваа аж. Тэрбээр энэ удаад хошин урлагийн нэрт жүжигчдийг хүүхдүүдийнх нь хамт дэлгэцийн бүтээлд урьсан юм. “Тагнуулч аав” киноны продюсер нь Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү бол “Go” студийн Д.Галбаяр найруулагчаар ажиллажээ. Жүжигчин Д... | урлаг соёл |
ДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ. “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа анх 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр ДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндаг... | урлаг соёл |
Алдарт жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн жил Холливүүдийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарч байсан. Тодруулбал, Форбес сэтгүүлээс гаргасан жагсаалтын нэгдүгээрт Анжелина Жоли нийт 33 сая ам.долларын ашиг олсноороо жагсаж байсан юм. Түүний тоглосон “Мэлефисент” кино удахгүй нээлтээ хийх юм байна. Анх 1959 онд га... | урлаг соёл |
Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Мүүн” клубээс 6 дахь жилдээ зохион байгуулж буй формейшны улсын аварга шалгаруулах “Сарны цом” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо, “Нишин илч инженеринг” ком... | урлаг соёл |
Инээдмийн жүжигчин, телевизийн ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен ДеЖенерес 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг хөтлөн явуулахаар болсон байна. Тэрбээр өмнө нь 2007 онд 79 дахь удаагийн Оскарын наадмыг хөтлөж байсан юм. Харин тус шоуг телевизээр 39,9 сая хүн үзэж байжээ. Эллен ДеЖенерес хэлэхдээ “Би ... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагт Ардын жүжигчин О.Ганбаатарын сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, хөдөлмөрийн алдарыг нь тэмдэглэх “Балетын үдэш” гала тоглолт болох гэж байна. ДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны тү... | урлаг соёл |
Их Британид кино сонирхогчдын дунд “Сэтгэл сэргээх хуучны кинонууд”-ыг шалгаруулах нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Судалгаанд маш олон хүн оролцсон байна. Харин уг судалгаа нь олон жилийн өмнөх хуучны кинонуудаас хамгийн сэтгэлд хоногшсон кино болон жүжигчин, найруулагчдыг сонгох судалгаа юм байна. Алдарт найруу... | урлаг соёл |
Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам ирэх сарын 18, 19-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайв... | урлаг соёл |
“Victoria secret” шилдэг загвар өмсөгчдийг багтаасан загварын шоу болон дотуур хувцасны каталогиороо хамгийн алдартай билээ. Түүнчлэн таван тэрбум ам.долларын борлуулалттай, нэг тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий “Limited Brands”-ийн хамгийн том брэнд гэдгээр нь олон нийтэд эчнээ танил болсон юм. Жил бүр... | урлаг соёл |
Пакистанд нэгэн шинэ хүүхэлдэйн кино гарсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ. Тодруулбал, Пакистаны хүчирхэг эмэгтэйн тухай “Бурка хамгаалагч” хэмээх хүүхэлдэйн кино гарчээ. Киноны гол дүрийн багш эмэгтэй охидын сургуулийн сурагчдаа хамгаалан муу залуустай тулалддаг гэнэ. “Бурка хамгаалагч” хэмээх хүүхэлдэйн к... | урлаг соёл |
“Гоёл-2015” наадам 26 дахь удаагаа амжилттай болж, өнгөрсөн лхагва гарагт шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тус наадмын гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн юм. Уг коллекци нь Монгол үндэсний хэв маягыг шингээсэн этно стилийн коллекци бөгөөд эртний гоёлыг эдүгээд тусгасан энэ... | урлаг соёл |
Монголын хувцас загварын ертөнцийнхөн өнгөрсөн лхагва гарагт чуулж шилдгээ тодруулсан билээ. Энэ жилийн наадмын хувьд дизайнеруудын ур чадвар сайжирсныг мэргэжлийнхэн онцолж байлаа. Мөн гала тоглолтын тайз, гэрэлтүүлэг ч өмнөх жилүүдийнхээс өвөрмөц байж чадсан юм. Ингээд “Голё-2015” наадмын тайзнаа сойсон шилдэг колл... | урлаг соёл |
Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээний төгсгөлийн шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас Азийн топ модель Т.Батцэцэг оролцож байгаа билээ. “Дэлхийн Мисс”-ийн тэмцээн хамгийн анх 1951 онд Их Британийн нийслэл Лондон хотод зохиогдож байсан бөгөөд энэ жилийн тэмцээ... | урлаг соёл |
Волт Дисней кино компани болон найруулагч Мэри Поппинсийн бүтээл жүжигчин Том Хэнксийн тоглосон “Saving Mr Banks” кино ирэх аравдугаар сарын 20-нд болох Лондоны кино наадмыг хаахаар болжээ. Тус кино энэ долоо хоногт Европын орнуудаар нээлтээ хийж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Лондоны кино наадмыг зохион байгуу... | урлаг соёл |
Өнгөрөгч ням гарагт “Дэлхийн мисс-2014” тэмцээний финалын шалгаруулалт болж өнгөрлөө. Лондон хотноо зохиогдсон 64 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 121 орны гоо бүсгүй өрсөлдсөн юм. Эцсийн шалгаруулалтад үзэсгэлэнт бүсгүйчүүд маань урлаг, спортын авьяасаараа өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Монгол улсаа төлөөлөн оролцсо... | урлаг соёл |
Хошин урлагийн үе, үеийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино энэ сарын 16-нд “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”-ын дэлгэцнээ нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа уг дэлгэцийн бүтээлийг санаачлан продюсерын албыг... | урлаг соёл |
БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 24-нд буюу өчигдөр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, эх орноо төлөөлөн оролцсон Н.Ану тэргүүн байр эзэллээ. Н.Анугийн хувьд тэмцээний бүхий л өдрүүдэд бусад оролцогчдоос илт даву... | урлаг соёл |
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын кино театруудаар шинэ хүүхэлдэйн киноны нээлт болжээ. "Cars" хүүхэлдэйн киноны төслийн багийнхан тус киноноос санаа авч "Planes" хэмээх киног бүтээсэн байна. Уг киноны найруулагч Клай Холл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол гайхалтай кино байх болно. Америкийн нэгэн бяцхан тосгоны хүү... | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногт болсон Диснейн D23 экспогийн үеэр Пиксар студийнхэн шинэ уран бүтээлүүдээ танилцуулжээ. Үүнд “Inside Out” хүүхэлдэйн киноны хар зурган дүрслэлийг танилцуулсан байна. “Inside Out” хүүхэлдэйн киног 2015 оны зургаан сард гаргахаар төлөвлөжээ. Кинонд жүжигчин Эми Полер, Минди Калинг, Билл Хадер, ... | урлаг соёл |
Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Авьяаслаг Азичууд” тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Зохион байгуулагчид музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, му... | урлаг соёл |
Энэ зуны кино улирлыг чимж байгаа “The Lone Ranger” нэртэй кино нээлтийн ёслолоо хийлээ. Жүжигчин Жонни Депп гол дүрд тоглосноор үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн энэ киног алдарт “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын уран бүтээлчид бүтээсэн юм. Шударга ёсыг тогтоогч индианчууд, дээрэмчин ковбойчуудын хоорондын тэмцли... | урлаг соёл |
Нийслэлийн дэгжин залуус 2005 онд анх удаа цасан цагаан гоёлоор ижилсэн “Silence club”-д дэлхийн өнцөг булан бүрт уламжлал болон зохиогддог “Silence White” үдэшлэгийг анх хийж байсан билээ. Жил ирэх тусам хүрээгээ тэлэн бууриа сэлгэн Үндэсний соёл амралтын хүрээлэнг сонгосон монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл “Silence ... | урлаг соёл |
Адал явдалт "Kick-Ass" киноны хоёрдугаар анги ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Супер баатруудын сэдвээр хийгдсэн уг кино бага насны хүүхдэд зориулагдаагүй гэж киноны гол дүрийн жүжигчин Жим Керри хэлж байсан юм. “Kick-Ass” френчайсыг бүтээгч нар киноныхоо хоёрдугаар ангийг бүтээж дуусгаад одоо нээлтээ хий... | урлаг соёл |
Анимейшн цуврал “Мангасуудын их сургууль” хоёрдахь долоо хоногтоо Хойд Америк болон Канадын боксоффист 46.2 сая ам.долларын орлогоороо тэргүүллээ. Боксоффист шинээр “The Heat” нэртэй кино нэмэгдсэн ч Мангасуудыг хойноо оруулж чадсангүй. Киног бүтээгчдийн тооцоолж байснаар бол “The Heat” 40 сая ам.долларын ашиг авчирна ... | урлаг соёл |
ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо энэ сарын 6-наас ирэх аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохиогдох “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс “Онцлох орон”-оор оролцох гэж байна. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 34... | урлаг соёл |
Энтони Хопкинс, Брьюс Виллис, Хэлэн Миррэн болон Катерин Зета Жонс зэрэг Холливудын супер одууд өөрсдийн тоглосон “Red 2” киноны нээлтэнд оролцлоо. Шинэ ангид тэтгэвэртээ гарсан тагнуулчид эргэн нэгдэж даалгавар гүйцэтгэх юм байна. Брьюс Виллис, Хэлэн Миррэн, Мэри Паркер нар сайн талын баатрууд болж дэлхий ертөнцийг ... | урлаг соёл |
Монголын Үндэсний музейд өнөөдөр 10.00 цагт “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан бөгөөд Монголын Үндэсний музей, Самбуу сантай хамтран олон нийтэд толилуулж байгаа аж. ... | урлаг соёл |
Жүжигчин Халле Берри Калифорн мужийн хууль тогтоох байгууллагад гомдол гаргасан байна. Тэрбээр өөрийн хүүхдүүдийг папарациудын халдлагаас хамгаалж өгөхийг хүсчээ. Гомдлынхоо дагуу жүжигчин бүсгүй Сенатад нэхэмжлэх бичиг өргөн барьсан юм. Энэхүү нэхэмжлэх бичигт ажлаа хийж байх үед нь хүүхдүүд рүү нь папарациуд дурангаа... | урлаг соёл |
ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо энэ сарын 6-наас ирэх аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохиогдох “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс “Онцлох орон”-оор оролцож байгаа юм. Европт өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй Монголын дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнд тооцогдох энэхүү арга хэмжээнд нийт 33... | урлаг соёл |
Алдарт “Терминатор” цуврал үргэлжлэхээр болжээ. Парамаунт Пикчерс энэ эрхийг эзэмшиж, шинэ ангийг гаргахаар зэхэж байна. Харин энэ удаа өмнөх ангиудын үргэлжлэл бус, цоо шинэ үйл явдлаар гурван цуврал анги гаргах юм. Одоогоор эхний ангийг 2015 оны зургаадугаар сард дэлхий даяар гаргах төлөвлөгөөтэй байна. “Терминатор” ... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.